Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/365

 

                      

 

 

 

 

 

 

     2022          5           12                                     2022/ШЦТ/365

 

 

                 

                               

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Г.Цогтгэрэл /томилолтоор/

шүүгдэгч *******- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000113 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн

 

 

                      Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

              Шүүгдэгч *******- нь 2022 оны 02 дугаар сарын эхэн үеэр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 12,4184 грамм, өвсний тоосонцор гэх 0,4599 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Тулга гэгчээс 150,000 төгрөгөөр худалдаж олж авсан, улмаар уг бодисыг 2022 оны 02 дугаар сарын эхэн үеэс 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1-05 тоотод хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Тулга гэгчийг би танихгүй. Инстаграммаар харьцаж байсан бөгөөд  түүнтэй харьцаж байсан талаарх баримт надад байхгүй байна. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.

 

         Хоёр: Эрүүгийн 2202000000113 дугаартай хэргээс:

 

1. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1-05 тоотод 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэгжлэг хийсэн тухай: “...байшингийн баруун хойд талын *******-ын амьдардаг гэх өрөөнд орж хагас автомат цагаан өнгийн угаалгын машины сэгсрэгч хэсгийн тагийг онгойлгож гялгар ууттай өвс мэт зүйлийг гаргаж өгснийг 1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр 17,4 грамм байв...орны гудас, хөнжил сөхөж үзэхэд орны дэвсгэр ширдэг доороос 2 ширхэг притка шавар мэт зүйлээр бохирлогдсон байсныг 3 гэж дугаарлан хураан авч нэгжлэгийг цааш үргэлжлүүлэхэд зүүн хана дагуу байх орны ширдэг завсраас цаасанд боолттой өвс мэт нунтаг зүйл олоход оролцогч өвсний тоосонцор гэснийг 4 гэж дугаарлан хураан авч албаны цахилгаан жин дээр жинлэхэд 1,8 грамм байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дахь тал)

 

2. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн: “...4, 5 дугаар багананд 1 улаан зураас буюу “эерэг” гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тусгав...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1517 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Г-43 дугаартай  гомдолд БГД-ийн 16-р хороо Туулын 1-05 тоотоос нэгжлэгээр хураан авсан 1, 2, 3, 4 гэж дугаарласан эд зүйлс гэж хаягласан цагаан өнгийн гялгар уутанд хийж ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок ууттай дотроо гялгар ууттай ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан зиплок ууттай цаасанд боолттой бохирлогдсон 2 ширхэг притка гэх зүйл, №4 гэж дугаарласан зиплок ууттай цаасанд боосон бор шаргал өнгийн нунтаг гэх зүйлүүдээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн II жагсаалтад багтдаг болно. №2 гэж дугаарласан ахуйн хэрэглээний 4 ширхэг газ гэх зүйлээс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.  №1 гэж дугаарласан зиплок ууттай дотроо гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 12.4184 грамм, №4 гэж дугаарласан зиплок ууттай цаасанд боосон бор шаргал өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0.4599 грамм байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-45 дахь тал)

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1518 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. *******- гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн II жагсаалтад багтдаг болно. Биологийн дээж буюу шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хэзээ хэрэглэсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-38 дахь тал)

 

5. Нэгжлэгээр хураан авсан зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 47 дахь тал)

 

6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 101-105 дахь тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагаанд *******-ын яллагдагчаар өгсөн: “...Би анх Тулгатай “Амрита” гэдэг баарны гадна 2022 оны 02 дугаар сарын эхээр танилцаж байсан. Тэгэхэд Тулга анх миний инстаграммыг асуугаад танилцаж байсан. Тэгээд маргааш нь над руу инстаграмаар өвс авах уу гэж асуухаар нь би авахгүй гэсэн чинь нөгөөдөр нь дахиад өвс авах уу гээд тэгээд би за нэг удаа авч үзье, дансаа өгчих, мөнгөө шилжүүлье гэхэд Тулга бэлэн мөнгө аваад ирээрэй гээд хорооллын Өргөөгийн арын гэр хороолол дунд уулзахаар болоод очиход намайг “мөнгөө наад хавьдаа тавьчих. Би өвсөө өөр нэг газарт тавьчихъя” гэхээр нь би “тэгвэл авахгүй” гэсэн чинь гэр хороолол дундуур баахан явуулаад нэг харанхуй нарийн гудамжинд зогсож байсан тэгээд мөнгөө өгөөд өвсөө аваад буцсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал)

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүх сэтгэц эмгэг судлалын 320 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 86 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

Шүүгдэгч *******- нь 2022 оны 02 дугаар сарын эхэн үеэр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 12,4184 грамм, өвсний тоосонцор гэх 0,4599 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Тулга гэгчээс 150,000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тухайн бодисыг 2022 оны 02 дугаар сарын эхэн үеэс 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамжны 05 тоот гэртээ хадгалсан болох нь:

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1-05 тоотод 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дахь тал), Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1517 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 41-45 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1518 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-38 дахь тал), Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 101-105 дахь тал), *******-ын яллагдагчаар өгсөн“...мөнгөө өгөөд өвсөө аваад буцсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсаныг хууль бус гэж үзнэ.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч *******- нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

      

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

Хяналтын прокуророос *******-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

 

 

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

   Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

   шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “..Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хамаарна. Түүнчлэн өөрийн үйлдсэн гэмт хэргээ илчилсэн зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Хяналтын прокуророос өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбоотойгоор шүүгдэгч *******- нь өөрөө сайн дураар цагдаагийн байгууллагад очиж гэмт хэргээ илчлээгүй бөгөөд, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийг газар нь шалгах явцад мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрхэн хаана нуусан тухайгаа зааж өгсөн нь үйлдсэн гэмт хэргийг илчилсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж тайлбарласныг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч *******-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул бусдад төлөх бодит хохиролгүй үндэслэлээр шүүгдэгч *******-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй.

 

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгч *******-ад оногдуулсан хорих ялыг түүний анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

 

 

 

 

 

 

Тав. Бусад асуудлын талаар

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12,4184 грамм жинтэй ургамал мэт зүйл, 0,4599 грамм жинтэй өвсний тоосонцор гэх зүйл, 4 ширхэг ахуйн хэрэгцээний газ, 3 ширхэг бритваг зэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна.  

 

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

 

Мөрдөн шалгах ажиллагаануудыг бэхжүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоов.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч *******- урьд нь цагдан хоригдсон хоноггүй болно.

            Шүүхээс хорих ял шийтгэгдсэн *******-ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

            Хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоолоор Тулга гэгч нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж аван бусдад худалдаалсан байж болзошгүй  гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт  хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байгааг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-1, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. *******- мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

         3.  *******-ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. *******-ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ын цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 12,4184 грамм жинтэй ургамал мэт зүйл, 0,4599 грамм жинтэй өвсний тоосонцор гэх зүйл, 4 ширхэг ахуйн хэрэгцээний газ, 3 ширхэг бритваг зэргийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

            7. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

  

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ