Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/378

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           5          17                                   2022/ШЦТ/378

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Билгүүн

шүүгдэгч Б.Б-

хохирогч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205006581223 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Күкшү” цамхгийн В1 давхарт байрлах караокегоор үйлчлүүлээд гарахдаа тус цамхгийн харуул хамгаалалтын ажилтан Б.А-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөж биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Б.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Хохирогчийн биед гэмтэл учруулсанд хохирогчоос уучлалт хүсэж байна. Хохирогчийн хохирлыг би төлнө.  Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэмшиж байна.” гэв.

 

Хохирогч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Энэ хүүхэд миний биед гэмтэл учруулснаас хойш нэг ч удаа утсаар яриагүй, уулзаагүй.  Өөрт учирсан хохиролтой холбоотой баримт одоогоор надад алга байна. Би хохирлоо нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэв.

 

           Гурав: Эрүүгийн 2205006581223 дугаартай хэргээс:

           1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-ын хохирогчоор өгсөн:

“2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-ны шилжих шөнө би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Күкшү” цамхагт байдаг харуулын ажил дээрээ байж байтал 03 цагийн үед уг цамхгийн доор байдаг караокеноос нэг залуу орилж гарч ирээд төв хаалганы үүдний шилийг гараараа хага цохичихсон. Тэгэхээр нь би шаардлага тавиад чи байгууллагын шил хагалчихлаа гээд ойртоод очтол тэр залуу намайг мөргөөд унагаачихсан. Тэгэхээр нь би босож очоод толгойг нь уургалаад газар дараад унатал араас нь найзууд нь гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд бид нар цагдаа дуудсан бөгөөд 20-30 минутын дараа цагдаа ирэхгүй байж байтал нөгөө залуу зугтах гээд надтай ноцолдож байгаад зугтаад явчихсан. Миний үүдний 2 шүд хөдөлгөөн орж, суулт өгсөн. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Хишигдаваагийн гэрчээр өгсөн:

 “Би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай хуурай дүү болох Б.Б-тэй уулзаад байж байхад Б.Б-н найз болох Билгүүн ирээд бид гурав ...караоке орохоор тохиролцоод такси бариад Күкшү цамхгийн доор байрлах Сувд караокед орсон. Тэгээд ороод 5 шил сэнгүр 0,5 литрийн пиво захиалаад пиво уунгаа дуулаад байж байсан. Манай хуурай дүү болох Б.Б- өрөөнөөс гараад явсан. Тэгсэн 00-ийн өрөөнд зодоон болж байна гэхээр нь би 00-ийн өрөө рүү орсон тэгсэн манай хуурай дүү болох Б.Б- нэг үл таних залуутай муудалцаад барилцсан зогсож байсан. Тэгэхээр би Б.Б-г салгаад яагаад зодоон хийж байгаа юм бэ гэж хэлсэн тухайн үед манай хуурай дүү болох Б.Б- нэлээн согтчихсон байсан. Би Билгүүнийг Б.Б-г аваад гар гэж хэлсэн. Тэгсэн тухайн үл таних хүн танай дүү намайг зодчихлоо би угаасаа цагдаа дуудсан гэхээр нь би уучлаарай гэж хэлсэн цагдаа дуудсан байгаа болохоор цагдаад наад үгээ хэл гэж хэлсэн. Тэгээд би гадаа гарж тамхи татах гээд гарах гэсэн чинь хамгаалагч нь танай дүү чинь үүдний шил хагалсан намайг цохичхоод гараад явчихлаа гэж хэлээд текнийхээ ард сууж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд надаас мэдүүлэг авсан. Тэгээд намайг гаръя гэж хэлэхээр нь би гарсан чинь намайг цагдаа нар эрүүлжүүлэхэд оруулсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-гийн гэрчээр өгсөн:

 “2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой Баянгол дүүргийн 06 дугаар хороо “Күкшү” цамхгийн В1 давхарт байрлах Сувд караокед 4 эрэгтэй орж ирээд өрөө авсан. Тэгээд удаагүй байж байтал нэг үл таних эмэгтэй 00-ийн өрөөнөөс уйлаад гараад ирсэн. Тэгэхээр нь араас нь өрөөнд байсан хоёр үл таних залуугийн хамт би 00-ийн өрөөнд орсон. Тэгсэн хамт явж байсан үл таних 170 см орчим өндөр /би царайг нь санахгүй байна/  тэр залуу 175 см орчим хар хувцастай цайвар царайтай залууг 2-3 удаа цохиж авсан. Тэгээд чи ингэж болохгүй гэж хэлсэн тэгсэн 175 см орчим хар хувцастай цайвар царайтай залуу манай ариун цэврийн өрөөний хана руу цохиод 00-ийн өрөөнөөс гарж гүйгээд харуулын шүдийг цохиод хаалгыг маань хагалаад цаашаа гүйгээд явсан маш хурдан болж өнгөрсөн болохоор би гайхаад үлдсэн. Тэгээд цагдаа дуудаад хамт явж байсан залууг нь өгөөд явуулсан..” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 31 дэх тал)

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2740 дугаартай “Б.А-ын биед дээд үүдэн баруун, зүүн 1-р шүдний сулрал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

 

5. Дамно ХХК-ийн “70х140 см хэмжээтэй шилэн хаалганы шилний үнэ 117.600 төгрөгөөр үнэлэгдсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 45-46 дахь тал)

 

            6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн 05 секундэд үл таних цамцтай эрэгтэй хүн үүдний хаалга руу очиж хагааж байгаа дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. бичлэгийн 10 секундэд хамгаалагч залуу гарч ирж, үл таних хар өнгийн цамцтай эрэгтэй хүн эргэн харж өөдөөс нь явж байгаа дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Бичлэгийн 11 секундэд үл таних хар өнгийн цамцтай хүн хамгаалагчийг цохиж унагааж байгаа дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Бичлэгийн 16 секундэд үл таних хар өнгийн цамцтай эрэгтэй хүн хамгаалагчийг цохиж унагачихаад үүд хэсэг рүү явж байхад нь хамгаалагч босож очиж ноцолдон унаж байгаа дүрс бичлэг. Бичлэгийн 18 секундэд үл таних хар өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй хүн хамгаалагч болон үл таних хар цамцтай эрэгтэй хүн хоёрыг салгахаар гүйж очиж байгаа дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Бичлэгийн 23 секундэд хамгаалагч залуу үл таних хар цамцтай эрэгтэй хүний доор нь орчихсон үл таних хүн салгахаар очсон гэх хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй залуу тэр хоёрыг салгахаар оролдож, мөн дахин үл таних хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн, бор өнгийн цамцтай эрэгтэй хүн хоёр нэмж очиж байгааг дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 32-36 дахь тал)

 

             7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б.Б-н яллагдагчаар өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуурай ах болох Хишигдаваатай 17 цагийн үед өргөө кино театрын урд уулзаад байж байсан манай найз болох Билгүүн ирсэн тэгээд манай гэрт очъё гэж хэлэхээр нь би хуурай ах болох Хишигдаваатай хамт Билгүүний гэрт очсон. Тэгээд Билгүүний гэрт очоод бид гурав тэндээ кино үзэж байгаад 23 цагийн орчим хоорондоо ярилцаж байгаад караоке орохоор шийдээд Билгүүний гэрээс гараад такси дуудаад Күкшү цамхгийн доор байрлах караокед орсон нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд караокед ороод Сэнгүр 0,5 литрийн пиво 5 ширхгийг захиалаад 1 цаг орчим дуулсан. Тэр авсан пивоноосоо 2 шилийг нь уугаад дууссан чинь нүд харанхуйлаад явсан тэгээд юу болсныг санахгүй байна. Тухайн үед болсон явдлыг санахгүй байна. Би өглөө найз болох Билгүүнийд сэрсэн тэгээд байж байтал нөгөөдөр нь манай хамаатны ах болох Хишигдаваа ах залгаад хаана байгаа юм би чамаас болж эрүүлжүүлэхэд хоночхоод гараад ирлээ нөгөө зодуулсан хүн чинь гомдол гаргаад байна гэж хэлсэн тэгэхээр нь би гайхаад яахаа мэдэхгүй байдалд ороод тэгээд хүн мөргөснөө мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал)

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн59 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

         Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Күкшү” цамхгийн В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Сувд” караокед үйлчлүүлж, согтуугаар “Күкшү” цамхгийн үүдний шилэн хаалгыг гараараа цохиж хагалсны улмаас 117.600 төгрөгийн хохирол учруулж, улмаар тухайн байгууллагын хамгаалалтын ажилтан Б.А-ыг  шаардлага тавихад түүний нүүр рүү нь мөргөж баруун, зүүн 1-р шүдний сулрал, баруун тохойд цус хуралт гэмтэл учруулсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.А-ын биед дээд үүдэн баруун, зүүн 1-р шүдний сулрал, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Б.А-ын хохирогчоор өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Күкшү” цамхагт байдаг харуулын ажил дээрээ байж байтал 03 цагийн үед уг цамхгийн доор байдаг караокеноос нэг залуу орилж гарч ирээд төв хаалганы үүдний шилийг гараараа хага цохичихсон. Тэгэхээр нь би шаардлага тавиад чи байгууллагын шил хагалчихлаа гээд ойртоод очтол тэр залуу намайг мөргөөд унагаачихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), Н.Хишигдаваагийн гэрчээр өгсөн: “Б.Б- өрөөнөөс гараад явсан. Тэгсэн 00-ийн өрөөнд зодоон болж байна гэхээр нь би 00-ийн өрөө рүү орсон тэгсэн манай хуурай дүү болох Б.Б- нэг үл таних залуутай муудалцаад барилцсан зогсож байсан. Тэгэхээр би Б.Б-г салгаад яагаад зодоон хийж байгаа юм бэ гэж хэлсэн тухайн үед манай хуурай дүү болох Б.Б- нэлээн согтчихсон байсан. Би Билгүүнийг Б.Б-г аваад гар гэж хэлсэн. Тэгсэн тухайн үл таних хүн танай дүү намайг зодчихлоо би угаасаа цагдаа дуудсан гэхээр нь би уучлаарай гэж хэлсэн цагдаа дуудсан байгаа болохоор цагдаад наад үгээ хэл гэж хэлсэн. Тэгээд би гадаа гарж тамхи татах гээд гарах гэсэн чинь хамгаалагч нь танай дүү чинь үүдний шил хагалсан намайг цохичхоод гараад явчихлаа гэж хэлээд текнийхээ ард сууж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), М.Б-гийн гэрчээр өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой Баянгол дүүргийн 06 дугаар хороо “Күкшү” цамхгийн В1 давхарт байрлах Сувд караоке...Тэгсэн хамт явж байсан үл таних 170 см орчим өндөр /би царайг нь санахгүй байна/  тэр залуу 175 см орчим хар хувцастай цайвар царайтай залууг 2-3 удаа цохиж авсан. Тэгээд чи ингэж болохгүй гэж хэлсэн тэгсэн 175 см орчим хар хувцастай цайвар царайтай залуу манай 00 өрөөний ханийг цохиод 00-ийн өрөөнөөс гарж гүйгээд харуулын шүдийг цохиод хаалгыг маань хагалаад цаашаа гүйгээд явсан маш хурдан болж өнгөрсөн болохоор би гайхаад үлдсэн. Тэгээд цагдаа дуудаад хамт явж байсан залууг нь өгөөд явуулсан..” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 31 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2740 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн 05 секундэд үл таних цамцтай эрэгтэй хүн үүдний хаалга руу очиж хаглаж байгаа дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. бичлэгийн 10 секундэд хамгаалагч залуу гарч ирж, үл таних хар өнгийн цамцтай эрэгтэй хүн эргэн харж өөдөөс нь явж байгаа дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Бичлэгийн 11 секундэд үл таних хар өнгийн цамцтай хүн хамгаалагчийг цохиж унагааж байгаа дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Бичлэгийн 16 секундэд үл таних хар өнгийн цамцтай эрэгтэй хүн хамгаалагчийг цохиж унагачхаад үүд хэсэг рүү явж байхад нь хамгаалагч босож очиж ноцолдон унаж байгаа дүрс бичлэг.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 32-36 дахь тал), Б.Б.Б-н яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед болсон явдлыг санахгүй байна. Би өглөө найз болох Билгүүнийд сэрсэн тэгээд байж байтал нөгөөдөр нь манай хамаатны ах болох Хишигдаваа ах залгаад хаана байгаа юм би чамаас болж эрүүлжүүлэхэд хоночхоод гараад ирлээ нөгөө зодуулсан хүн чинь гомдол гаргаад байна гэж хэлсэн тэгэхээр нь би гайхаад яахаа мэдэхгүй байдалд ороод тэгээд хүн мөргөснөө мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал)

зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.А-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Б- нь нүүр рүү нь толгойгоороо мөргөсний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

          

Хохирогч Б.А- нь өөрийн ажил үүргээ биелүүлж шүүгдэгч Б.Б.Б-г хаалганы шил хагаллаа гэж шаардлага тавихад  хохирогч Б.А-ын биед халдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.Б.Б-г Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргалаа.

 

Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б.Б-н гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй байх ба хохирогч шүүх хуралдаанд “шүүхэд гаргах хохирлын баримт байхгүй байна” гэж мэдүүлж байна.  Хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо  нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б-эс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.

           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Шүүгдэгч Б.Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Хохирогч Б.А- өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б-эс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Б.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

7. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ДАЙРИЙЖАВР