Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0046

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0046

Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “М” ХХК /РД: ___/

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.О, Б.О  

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 тоот актыг /шийтгэлийн хуудсыг/ хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч М.О, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “М” ХХК-ийн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...2015 онд тайланд тусгагдсан орлого нь банкны хуулгатай таарч байгаа тул 171580727.27 төгрөгийн борлуулалт бодит биш нотлох баримтгүй.

“М" ХХК-иас албан татвар суутган төлөгч хоорондын бараа ажил үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалт хийнэ гэж заасныг Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалыг тус тус баримтлан ажилласан тул 0297445 дугаар шийтгэлийн хуудасны хавсралт дээр дурдагдсан “М” ХХК /РД:__/-иас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бичигт хийгдсэн 0018682276 тоот падаан нь худалдан борлуулагч, худалдан авагч хоёр тал харилцан хүлээн зөвшөөрсөн татварын тайланд тусгагдсан. Татварын албаны баталгаажилт хийгдэж тайланг хүлээн авсан нь баримтаар нотлогдож байгаа. Мөн материалаа бүрэн хүлээж авсан зарлагын баримттай байхад Баянгол дүүргийн татварын улсын байцаагч дан ганц цагдаагийн тодорхойлолтыг үндэслэн "М" ХХК-д 80334037.90 төгрөгийн төлбөр оногдуулсан.” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн 18682276 тоот 363.636.363.63 төгрөгийн падаан нь хуурамч байна гэсэн. Энэ нь тухайн үедээ 2 тал хүлээн зөвшөөрөөд, худалдагч тал ба хүлээн авагч тал нь хоёр талаасаа шивэгдээд, татварын газар баталгаажаад тухайн үед Сангийн сайдын 1519333 тоот тушаалаар бүрдэж ажилласан. Тус байгууллагаас тухайн үед Архангай аймгийн Хангай суманд 320 хүүхдийн сургуулийн барилга барьж байсан материал яаралтай гардаж авч байсан. Бүх материалаа авч дуусаад тооцоогоо хийгээд одоогийн нөхцөлд авсан. Бүх төлбөр тооцоог хийсний үндсэнд бүх материал, бараагаа тус байгууллагаас аваад явсан учир эргээд бид падан нь хуурамч байх, шалгах үндэслэл ч байхгүй. Бараагаа авсан ямар нэгэн хохирол байхгүй. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 334 дүгээр тоот тушаал байгаа. Албан татвар суутгагч хоорондын бараа ажил, үйлчилгээ борлуулалтыг баталгаажуулан нэмэгдсэн өртгийн албан татварын маргааныг үндэслэн албан татварын хаалт хийнэ гэсэн үндэслэлтэй тушаал. 171.580.727.27 мөнгөний борлуулалт дутуу тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байна гэдэг үндэслэлээр алданги тооцсон. Энэ нь 2014 оны жилийн эцсийн тайланд урьдчилж орсон орлого 278.488.800 төгрөгийн орлого байгаад байна. Тухайн үед урьдчилж орсон орлого байх боломжгүй. Аймгийн боловсролын хэлтэс барилга угсралт түүний барилга байршилтай хийсэн энэ гэрээгээр санхүүжилт орж ирж байсан. Тухайн баримтаар орж ирсэн орлого нь банкны хуулгаар 615.754.010 төгрөг байгаа. Үүнд борлуулалтын орлого хийгдээд баталгаажсан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Баянгол дүүргийн татварын улсын байцаагч нарын гаргасан татварын шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.  

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.О. М.О бид, Баянгол дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, ___ тоот регистрийн дугаартай “М ХХК-ийи 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 26181000669 тоот томилолтын дагуу санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт, арилжааны банкин дахь харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтад тулгуурлан Монгол улсын Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртийн албан татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль. Хувь хүний орлогын албан татварын хуулиудын хэрэгжилтэд татварын хяналт шалгалтын ажиллагааг хийж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 260297445 тоот Шийтгэлийн хуудсаар 53.521.709.10 төгрөгийн нөхөн татвар, 19.488.127.30 төгрөгийн торгууль, 7.272.727.30 төгрөгийн алданги, 51.474.20 төгрөгийн хүү нийт 80.334.037.90 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын хяналт шалгалтаар нийт 706.797.818.17 төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1.Татвар төлөгч... үүрэг хүлээнэ, 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...,18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах,...18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг... гэж заасныг зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

1.            2015 онд 171.580.727.27 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогод тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл: “'7.3.Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.3.1 “үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д ”үндсэн болон туслах үйлдвэрлэл. ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг,

2.            2015 онд 171.580.727.27 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурьдсан бараа. ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг,

3.            2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр __ тоот регистрийн дугаартай “МХХК-ийн 18682276 тоот падаанаар 363.636.363.63 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг 2015 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд: “...7.7. Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь “М” ХХК-ийн бүрдүүлсэн 2013-2017 оны санхүүгийн анхан шатны баримт, “Татварын тооцооллын программ”-ын “Татварын өрийн бүртгэл”, харилцах дансны хуулга, 2013-2017 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, падаан зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж Монгол Улсын Зорчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар, дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Үүнд:

Нэг. 2015 оны зөрчилд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл. эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, ... 74.1.3 нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгалгүй орхих, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл. Төлөөгүй татварт ногдуулах алданги, 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна..., 74.2-т Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй гэж заасныг үндэслэн 2015 онд 171.580.727.27 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогод тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан зөрчлөөс 171.580.727.27 төгрөгийн ажил үйлчилгээний зардлыг хасаж 0.00 төгрөг ногдуулах, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр __ тоот регистрийн дугаартай "М” ХХК-ны 18682276 тоот падаанаар 363.636.363.63 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг 2015 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 36.363.636.40 төгрөгийн нөхөн татвар, 10.909.090.90 төгрөгийн торгууль, 7.272.727.30 төгрөгийн алданги ногдуулах,

Хоёр. Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн,хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17-1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ, 17.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2-т. ... бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ, 17.1.1 нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0,3 хувиар тооцож хүү төлүүлэх, 17.1.2 нөхөн төлбөл зохих албан татварын нийт дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах” гэж заасныг үндэслэн 2015 онд 171.580.727.27 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан зөрчилд 17.158.072.70 төгрөгийн нөхөн татвар, 8.579.036.40 төгрөгийн торгууль, 51.474.20 төгрөгийн хүү ногдуулах,

Хяналт шалгалтаар нийт 706.797.818.17 төгрөгийн зөрчил илэрч 0297445 тоот шийтгэлийн хуудсаар 53.521.709.10 төгрөгийн нөхөн татвар, 19.488.127.30 төгрөгийн торгууль, 7.272.727.30 төгрөгийн алданги, 51.474.20 төгрөгийн хүү нийт 80.334.037.90 төгрөгийн төлбөр ногдуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Татвар төлөгчийн зүгээс дээрх шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын Маргаан Таслах Зөвлөлд хандан гомдол гаргасан. Уг гомдолдоо 2015 оны 171.000.000 төгрөг дутуу тайлагнасан гэж үзсэн. 2015 оны тайланд тусгагдсан орлого нь банкны хуулгатай гаарч байгаа тул 171.000.000 төгрөг андуурагдсан болно. Тус компанийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн баталгаажсан тайланд

Үзүүлэлт

Эхний үлдэгдэл

Эцсийн үлдэгдэл

Урьдчилж орсон орлого

278,488,800.0

0.0

Жич: “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй 2015 оны орлогоор хүлээн зөвшөөрөх урьдчилж орсон орлого 278.488.800.0 төгрөг, 2015 онд харилцах банкны дансны хуулгаар орж ирсэн нийт орлого 587.589.411.0 төгрөг байна. 2015 онд орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнасан борлуулалтын орлого 615.754.010.0 төгрөг. Үүнээс харахад борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой нийт орлого нь 278.488.800.+ 587,579,411.0 = 866,068,211.0 төгрөг НӨТ-гүй дүн нь 787.334,737.0+587.579.411.0=866.068.211.0 нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүн нь 787.334.737.0 төгрөг, 787.334.737.0-615.754.010.0=171.580.727.0 орлого дутуу тайлагнасан байна. Тус компанийн захирал Г.Маас борлуулалтын орлого дутуу тайлагнасан талаар асуухад тухайн асуудлыг ойлгохгүй, тайлан баланс гаргасан нягтлан бодогчоо уулзуулахгүй, шаардсан материалыг цаг тухайд авчирч өгөөгүй болно.

“М” ХХК-иас албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалт хийнэ гэж заасныг, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалыг тус тус баримтлан ажилласан тул 029445 дугаартай шийтгэлийн хуудсын, хавсралтад дурдагдсан “М” ХХК /РД__/-иас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бичилт хийгдсэн 0018682276 тоот падаан нь худалдан борлуулагч, худалдан авагч хоёр тал харилцан хүлээн зөвшөөрсөн татварын тайланд тусгагдсан татварын албаны баталгаажилт хийгдэж тайланг хүлээн авсан нь баримтаар нотлогдож байна.

“М” ХХК-ийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд харьяа татварын хэлтэс буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс татварын хяналт шалгалт хийж, 1 татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр ТУБ-ийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн
250000817 дугаартай Дүгнэлт үйлдэн Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн.

“М” ХХК нь эрсдэлтэй борлуулалт хийсэн байж болзошгүй гэж үзэн татварын албанаас Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 201 тоот “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах. хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах журам”-ын 4.3-т “Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл... харилцагч санхүүгийн байгууллага хийнэ” гэж заасны дагуу тус компаниудтай холбоотой худалдан авалтыг буцаалт хийж, тайлангаа засварлах талаар мэдэгдлийг e-tax.mn тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн хэсэгт татварын албаны зүгээс мэдэгдсэн.

“М” ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай бөгөөд бараа материал худалдан аваагүй, импортлоогүй атлаа авсан мэтээр тайлагнасан, худалдан авсан бараа материалгүй атлаа их хэмжээний бодит бус борлуулалт хийсэн болох нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот тогтоолоор тогтоогдон нотлогдож байгаа тул “М” ХХК-ийн санхүү, татварын тайлан нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “...7.7.Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно...”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: “14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй..”, гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шалгалтын явцад дээрх зөрчилтэй холбоотой тайлбар болон нотлох баримт шаардсан боловч тус компанийн захирал Г.Мтай холбогдохоор удаа дараа залгасан боловч тус татвар төлөгч нь утсаа авдаггүй, утсаа авахаараа хөдөө ажлаар явж байна гэх зэргээр хяналт шалгалтын явцыг удаашруулж, нотлох баримт гаргаж өгөөгүй болно. НТГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг гомдлыг хянан хэлэлцэж Татварын улсын байцаагчийн 0297445 дугаар шийтгэлийн хуудас нь Монгол улсын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байна гэж үзэж хэвээр үлдээхээр шийдвэрлэн 063 тоог тогтоол гаргасан.

‘'М” ХХК нь Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын Маргаан Таслах Зөвлөлд гаргасан тайлбартай ижил байна.

Татварын маргаан таслах зөвлөл бол татвар төлөгч болон татварын албаны хооронд үүссэн маргааныг татвар төлөгчийн хүсэлтээр хянан хэлэлцэж шийдвэрлэдэг бие даасан байгууллага бөгөөд Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын Маргаан Таслах Зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар энэ гомдлыг хянан хэлэлцэж татварын улсын байцаагч бидний шийдвэрийг хуульд нийцсэн байна гэж үзэж хэвээр үлдээх шийдвэр гаргаж тухайн өдрийн 063 тоот тогтоол үйлдсэн.

Иймд Татварын улсын байцаагч бидний бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох аливаа үндэслэл байхгүй гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Маргааныг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “М” ХХК-ийн 2013-2015 оны татварын магадлал, хянан шалгалт хийсэн байгаа. Хянан шалгалтаар нийт 706.797.818 төгрөгийн зөрчил илрүүлж 80.334.035 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэлийн хуудас гаргасан. Энэ нь 2015 онд 171.580.727 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын борлуулалт тайлангийн борлуулалтын орлогод тусгагдаагүй зөрчил байгаа.

Хоёрдугаарт 2015 онд 363.636.363.63 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хийн бичилттэй падан бүхий худалдан авалтыг хассан байсан. Ийм хоёр зөрчил илрүүлсэн.

Урьдчилж орсон орлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байгаагүй. Үүн дээр тайлбар хэлмээр байна. 2015 онд нийт жилийн тайлангаа баланс дээрээ их үнийн тайландаа 171.580.727 төгрөгийн орлогыг урьдчилж орсон орлогоор хүлээн зөвшөөрсөн. Тухайн эдийн засгийн байдлыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй гэж заасан байна. 2015 онд тус байгууллага нь орлогоо хүлээн зөвшөөрөх, урьдчилж гарсан болон 278.488.800 төгрөг, 2015 онд харилцах банкны дансны хуулгаар орж ирсэн орлого нь 587.589.311 төгрөгийн орлого орж ирсэн байна.

2015 онд хүлээн зөвшөөрч тайлагнасан борлуулалт нь 615.751.010 төгрөгийг хүлээн зөвшөөрч баталсан байгаа. Үүнээс үзэхэд борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой нийт орлого нь урьдчилж орсон орлогын дүн дээр банкны дансны хуулгаар орсон орлогын дүнг нэмээд нийт орлогоос тайлагнасан нь 615.751.800 төгрөгөөс 171.580.727 төгрөгийн борлуулалтын орлогыг дахин босгосон байна. Маргаан нь тухайн үед “М” ХХК нь тайлагнаад баталгаажсан тайлан байна. Тухайн үед захирал Г.Маас борлуулалтын орлого тайландаа тусгасан байна. Энэ тухай урьдчилж авсан орлогыг тайланг хүлээн зөвшөөрч орлогдоо хүлээн зөвшөөрөөд бүртгээгүй байна гэсэн энэ тухай асуудлыг ойлгоогүй тайлан бланс гаргасан учраа мэдэхгүй, шаардсан материалыг шаардсан цаг хугацаанд авчирж өгөөгүй гэв.

                                          ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийнг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.М тус шүүхэд хандаж “...Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...2015 онд тайланд тусгагдсан 171.580.727.27 төгрөгийн орлого бодит биш, нотлох баримтгүй,...“М” ХХК-ийн 18682276 тоот, 363.636.363.63 төгрөгийн падаан нь борлуулагч, худалдан авагч 2 тал харилцан хүлээн зөвшөөрч тайландаа тусгасан...тул зөрчил гэж үзэхгүй...” гэж тайлбарлан маргасан боловч шүүх хуралдааны явцад “Татварын улсын байцаагч Б.О, М.О нарын гаргасан, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 дугаар  Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодруулж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн эхний хэсэг болох “...2015 онд тайланд тусгагдсан 171.580.727.27 төгрөгийн орлого бодит биш, нотлох баримтгүй” гэсэн хэсгээс хэсэгчлэн татгалзсан тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин ““М” ХХК-ийн 18682276 тоот, 363.636.363.63 төгрөгийн падаан”-д холбогдох хэсгийг дэмжсэн, энэ хүрээнд хариуцагч шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ээс үзвэл  хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж,  нийт 706.797.818.17 төгрөгийн зөрчлийг илрүүлсэн байх ба хариуцагч нар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-аар 53.521.709.10 төгрөгийн нөхөн татвар, 19.488.127.30 төгрөгийн торгууль, 7.272.727.30 төгрөгийн алданги, 51.474.20 төгрөгийн хүү нийт 80.334.037.90 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Шүүх дараахь хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагч, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв. Үүнд:

Нэхэмжлэгч нь 2015 онд 171.580.727.27 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогод тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлогоо бууруулсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд “борлуулалт нь бодит биш, нотлох баримтгүй” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, энэ нь тухайн зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал биш юм.

 Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д ”үндсэн болон туслах үйлдвэрлэл. ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж тус тус заасан.

Түүнчлэн 2015 онд 171.580.727.27 төгрөгийн борлуулалтын орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурьдсан бараа. ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж хариуцлага ногдуулсан байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн борлуулалтын орлогыг дэмжих баримтгүй тул “...техникийн алдаа байх боломжтой. гэж тайлбарлан, улмаар нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсан тул шүүх татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Татварын хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр __ тоот регистрийн дугаартай “М” ХХК-ийн 18682276 тоот, 363.636.363.63 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг 2015 оны 10 дугаар сарын “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан”-гийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусгасныг хариуцагч нар “М” ХХК-ийн өөрийнх нь 2013-2017 оны санхүүгийн анхан шатны баримт, Татварын тооцооллын программын бүртгэл болон харилцах дансны хуулга, 2013-2017 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, падаан зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж зөрчилд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно...” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл. эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж, мөн хуулийн 74.1.3-д “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгалгүй орхих” гэж,  2015 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” мөн хуулийн 74.2-т “Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэж,

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн,хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ”, 17.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2-т...бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ, 17.1.1 нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0,3 хувиар тооцож хүү төлүүлэх, 17.1.2 нөхөн төлбөл зохих албан татварын нийт дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах” гэж тус тус заасан.

Эдгээр хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийг нийт 706.797.818.17 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж улмаар 0297445 тоот шийтгэлийн хуудсаар 53.521.709.10 төгрөгийн нөхөн татвар, 19.488.127.30 төгрөгийн торгууль, 7.272.727.30 төгрөгийн алданги, 51.474.20 төгрөгийн хүү нийт 80.334.037.90 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас гаргасан, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297445 дугаар шийтгэлийн хуудсын “2015 оны тайланд тусгагдсан 171.580.727.27 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогод холбогдох” хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах,  хяналтын шатны журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ДУЛАМСҮРЭН