Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/395

 

                                   

 

 

 

 

                            

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Цогтгэрэл

шүүгдэгч *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Ш.Б-,*******,*******,*******,*******,*******,*******- нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2102000000208 дугаартай 8 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

        1. Монгол Улсын иргэн, *******.

        2. Монгол Улсын иргэн, Б.Б-.

 

3. Монгол Улсын иргэн, Ч.Т-.

 

4. Монгол Улсын иргэн, Д.У-.

         

5. Монгол Улсын иргэн, Г.Т-.

        

6. Монгол Улсын иргэн, Д.Ц-.

       

          7. Монгол Улсын иргэн, Х.А-.

 

8. Монгол Улсын иргэн, Г.У-.

 

9. Монгол Улсын иргэн, Ш.Б-

 

                       Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

              *******,*******,**************,*******,*******,*******,*******,*******- нар нь Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн ээлжийн слесарь, монтёроор ажиллаж байх хугацаандаа буюу үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцох хэлбэрээр 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж у бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******,*******,*******,*******-,*******,*******,*******,******* нар  нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт “шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт “ гэм буруугаа зөвшөөрч байгаа.” гэв.

 

Шүүгдэгч*******- шүүхийн хэлэлцүүлэгт “ гэм буруугаа зөвшөөрч байна шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт “ Гэм буруугаа зөвшөөрч байгаа шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт “ Гэм буруугаа зөвшөөрч байгаа шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт “ гэм буруугаа зөвшөөрч байгаа. Шүүхэд хэлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч  Ш.Б- нар шүүхийн хэлэлцүүлэгт “ гэм буруугаа зөвшөөрч байна. ” гэв.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлын талаар.

******* нь үргэлжилсэн үйлдлээр*******,******* нартай хамтран оролцох хэлбэрээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилж Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн цехэд ээлжийн слесариар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үнс авах хэрэглэгч, иргэнийг олж холбоо тогтоох, үнэ ханшийг тохиролцох, байгууллагын хашаанаас гаргаж машинд ачуулж тээвэрлүүлэх, ашгаа хувааж авах зэргийг зохион байгуулж*******,******* нартай хамтран гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож,  цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 15.510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан,

-Ч.Т- нь үргэлжилсэн үйлдлээр Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн цехэд гэрээт ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд *******гийн зохион байгуулсан үнс авах хэрэглэгч, иргэнийг олж холбоо тогтоох, үнэ ханшийг тохиролцох, байгууллагын хашаанаас гаргаж машинд ачуулж тээвэрлүүлэх, ашгаа хувааж авах зэрэг үйлдэлд*******, ******* нартай хамтран, хамжигчийн үүрэгтэй оролцож,  цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 15.510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан,

-Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн цехэд ээлжийн монтёроор ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд *******гийн зохион байгуулсан үнс авах хэрэглэгч, иргэнийг олж холбоо тогтоох, үнэ ханшийг тохиролцох, байгууллагын хашаанаас гаргаж машинд ачуулж тээвэрлүүлэх, ашгаа хувааж авах зэрэг үйлдэлд*******, ******* нартай хамтран, хамжигчийн үүрэгтэй оролцож,  цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 15.510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан,

-Д.У- нь үргэлжилсэн үйлдлээр Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн цехэд ээлжийн слесариар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үнс авах хэрэглэгч, иргэнийг олж холбоо тогтоох, үнэ ханшийг тохиролцох, байгууллагын хашаанаас гаргаж машинд ачуулж тээвэрлүүлэх, ашгаа хувааж авах зэргийг зохион байгуулж,*******,*******,*******,*******,*******- нартай хамтран гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож, цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 15.510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан,

-Д.Ц- нь үргэлжилсэн үйлдлээр Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн цехэд гэрээт ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн слесарь*******ын зохион байгуулсан үнс авах хэрэглэгч, иргэнийг олж холбоо тогтоох, үнэ ханшийг тохиролцох, байгууллагын хашаанаас гаргаж машинд ачуулж тээвэрлүүлэх, ашгаа хувааж авах зэрэг үйлдэлд*******,*******,*******,*******- нартай хамтран гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож, дэмжлэг үзүүлэн цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 15.510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан,

-Х.А- нь үргэлжилсэн үйлдлээр Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн цехэд ээлжийн монтёроор ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн слесарь*******ын зохион байгуулсан үнс авах хэрэглэгч, иргэнийг олж холбоо тогтоох, үнэ ханшийг тохиролцох, байгууллагын хашаанаас гаргаж машинд ачуулж тээвэрлүүлэх, ашгаа хувааж авах зэрэг үйлдэлд*******,*******,*******,*******- нартай хамтран гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож, дэмжлэг үзүүлэн цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 15.510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан,

-Г.У-  нь үргэлжилсэн үйлдлээр Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн цехэд гэрээт ажилтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн слесарь*******ын зохион байгуулсан үнс авах хэрэглэгч, иргэнийг олж холбоо тогтоох, үнэ ханшийг тохиролцох, байгууллагын хашаанаас гаргаж машинд ачуулж тээвэрлүүлэх, ашгаа хувааж авах зэрэг үйлдэлд*******,*******,*******,*******- нартай хамтран гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож, дэмжлэг үзүүлэн цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 15.510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан,

-Ш.Б-   нь үргэлжилсэн үйлдлээр Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн цехэд ээлжийн монтёроор ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн слесарь*******ын зохион байгуулсан үнс авах хэрэглэгч, иргэнийг олж холбоо тогтоох, үнэ ханшийг тохиролцох, байгууллагын хашаанаас гаргаж машинд ачуулж тээвэрлүүлэх, ашгаа хувааж авах зэрэг үйлдэлд*******,*******,*******,*******- нартай хамтран гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож, дэмжлэг үзүүлэн цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 15.510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан,

-Г.Т-   нь үргэлжилсэн үйлдлээр Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн Зуухан цехэд цахилгаан шүүлтүүрийн цехэд ээлжийн монтёроор ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн слесарь*******ын зохион байгуулсан үнс авах хэрэглэгч, иргэнийг олж холбоо тогтоох, үнэ ханшийг тохиролцох, байгууллагын хашаанаас гаргаж машинд ачуулж тээвэрлүүлэх, ашгаа хувааж авах зэрэг үйлдэлд*******,*******,*******,******* нартай хамтран гүйцэтгэгчийн үүрэгтэй оролцож, дэмжлэг үзүүлэн цахилгаан шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг ашиг олох зорилгоор, бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 15.510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид учруулсан гэмт хэрэг тус үйлдсэн болох нь:

Хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

         

            1. Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хууль ёсны төлөөлөгч С.Алтанхуягийн “....манай байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалаар станцын хаягдал хуурай үнсийг гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд тогтоосон үнэ тарифын дагуу худалдан борлуулдаг. Байгууллагын өмчөөр бол бүртгээгүй. Хаягдал гэж тооцдог. Станцын үйл ажиллагаанаас их хэмжээгээр ялгарч, усаар түрэгдэж үнсэн санд хаягддаг. Хаягдахаас өмнө бункерт тосч аваад түүнийг тогтоосон тарифаар аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулдаг. Учирсан хохирлын хэмжээг нь тодорхойлох боломжгүй байна. Зарж борлуулах тэр шат дамжлагаас нь авч худалдаж ашиг олж байсан бол хууль бус үйлдэл болоод байна.....” гэсэн мэдүүлэг /1хх 95-96, 1хх 168/,

            2. Яллагдагч*******-ын өгсөн “...би үнс худалдаж авах иргэдтэй холбогдож зарлагын баримтгүй өөрийн эхнэрийн дансаар төлбөрийг хүлээн авдаг болохоор зарлагын баримтгүй үнстэй машин гаргасны хариуд тухайн үед гарч байсан харуул, монитор зэрэгтээ тодорхой хэмжээний төлбөр төлдөг байсан. Тэгэхгүй бол байгууллагад хэл ам болдог....” гэсэн мэдүүлэг /1хх 145-150/,

            3. Гэрч Д.Мөнхсайханы “...Д.Ц- гэх хүн нь манай компанийн нэрээр худалдан авч байгаа болохоор манай компани дээр өр үүсдэг. Тэгээд*******ээс шилжүүлсэн төлбөрийг станцад тушаадаг байсан. Үнс худалдаж авах гэрээ байгуулаад жилийн эцэст гэрээгээ дүгнээд худалдаж авсан үнс болон төлсөн дүнгээ тулгаад төлбөр тооцоо нийлж, акт гаргадаг.*******ийн манай компанийн нэрээр худалдаж аваад манай дансруу шилжүүлсэн төлбөрийг станцад бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг /1хх 154/,

            4. Гэрч С.Оюунзулын “...Дулааны цахилгаан станцыг үнс угаасаа худалддаг гэж мэддэг байсан. Худалдсаны орлого болох төлбөрийг яаж хурааж авч, хэрхэн зарцуулдаг талаар мэдэх зүйл байхгүй. Мөнгө шилжүүл гэхээр нь л шилжүүлдэг байсан. Биечлэн уулзаж байгаагүй. Дандаа утсаар холбогдож ярьдаг байсан. Одоо тэр хүмүүсийн утас устаад алга болсон байна...гэрээ байгуулж байгаагүй. Тэгж үнс худалдан авдаг болохыг би мэдээгүй. Зарж байгаа хүмүүсээс нь зүгээр төлбөрийг нь төлж худалдан авдаг байсан....” гэх мэдүүлэг /1хх 158/,

            5. Гэрч Ч.Авирмэдийн “...манай нөхөр*******- нь Дулааны цахилгаан станцад ээлжийн засварчин хийдэг юм. Эхлээд миний дансаар мөнгө орж гараад утсанд мэдээлэл ирдэг байсан. Би ямар учиртай мөнгө болохыг тодруулахад гэрээтэй хүмүүс станцын үнс худалдаж авдаг юм. Тэрний төлбөр ордог юм гэж хэлдэг байсан....ойр зуурын хэрэглээнд зарцуулсан...нэг байгууллагад ажилладаг болохоор том үнсний машин орж гарч байгааг хардаг байсан. Тэрний төлбөр орж байна даа гэж ойлгодог болсон...” гэх мэдүүлэг /1хх 178/,

            6. Гэрч Т.Жавхлансайханы “...би дотоодын цэргийн 05 дугаар ангид 2011 оноос хойш харуулчаар ажиллаж байна. Дулааны 4 дүгээр цахилгаан станцад 2019 оны 12 сараас харуулын үүрэг гүйцэтгэж байгаа....надтай хамт ээлжинд гардаг станцын хэдэн ажилчид үнс ачих машиныг бүртгэхгүй оруулаад гарахад зарлагын баримт үйлдэхгүйгээр гаргаж өгөх талаар надаас гуйсан. Тэгээд надад хариуд нь 1 тээврийн хэрэгсэл гаргахад 150.000-200.000 төгрөг өгдөг байсан. Одоо энэ хэрэгт холбогдоод Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна....” гэсэн мэдүүлэг /1хх 180, 4хх 9/,

7. Гэрч Ж.Батмөнхийн “...би 2015 оны 05 сараас хойш Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулчаар ажиллаж байна.....станцын зарим ажилчид бид нараас гуйгаад үнс ачихаар ирсэн тээврийн хэрэгслийг ороход нь бүртгэхгүй гарахад нь зарлагын баримтыг шалгахгүй зарлагын баримтгүйгээр гаргадаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 182, 4хх 13-15/,

8. Гэрч Ж.Д-ийн “...нэрээр нь бол танихгүй байна. Утсаар ярьж холбогдож цахилгаан станцаас хаягдал үнс худалдаж авч байсан. Хаягдал үнс худалдаж авсан төлбөрийн шилжүүлэг юм...нэг машин үнс нь 20тн орчим үнс байдаг. 1 сая орчим төгрөгөөр худалдаж авдаг. Цемент бааз гэх хуурай цемент зөөвөрлөдөг тээврийн хэрэгсэл байдаг. Станцын хүмүүс машинаа олж тээвэрлүүлдэг байсан...2020 оны 6 сараас хойш эхэлсэн. Дулааны станцаас үнсээ аваад 44-өөс мак үйлдвэрийн болон хужаа цемент аваад үнстэйгээ холиод савлаж худалдаалдаг...” гэх мэдүүлэг /1хх 187-188/,

9. Гэрч Ц.Нямдаваагийн “...дулаан, цахилгаан үйлдвэрлэх явцад нүүрс түлээд шаталтаас үүссэн хуурай үнсийг аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулан 1 тн-ыг нь 16.500 төгрөгөөр худалдаалдаг. Ээлжинд гэрээт 4 үнс ачигч ээлжээр ажилладаг...5 үнсэн сан байдаг. 7 бункер нь 6-+8 цагийн хугацаанд дүүрээд дүүрсэн цагийг нь баримжаалж гэрээт компаниудад хувиар тавьж машин нь ирж ачилт хийдэг юм. Хурааж авсан падааныг 10, 10 хоногоор шивж санхүүд хүлээлгэн өгдөг. Уг баримтыг нь үндэслэж гэрээт аж ахуйн нэгжүүд нь төлбөр тооцоог хийдэг. Төлбөр тооцооны асуудалд би оролцдоггүй. Иргэдтэй гэрээ хийж үнс нийлүүлдэггүй...” гэх мэдүүлэг /1хх 190/,

10. Яллагдагч*******ийн өгсөн “...би дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллаж байхдаа Даваа, Бямбаа гэх хүнтэй утсаар ярьж үнс өгч байсан. Ээлжийн засварчнаар ажиллах хугацаанд станцаас гардаг хаягдал үнсийг орж ирсэн тээврийн хэрэгслүүдэд ачилт хийж зарлагын баримт үйлддэг байсан...Ж.Д- гэх нэрээр нь санахгүй байна. Даваа гэх хүнтэй утсаар холбогдож үнс зарж төлбөрийг нь дансаараа шилжүүлж авч байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх 192-196/,

11. Яллагдагч *******гийн өгсөн “...95114018 дугаарын утсаар нэг эмэгтэй хүн надтай холбогдож станцын хаягдал үнснээс худалдаж авсан юм. Нэг машин үнсийг 1 сая төгрөгөөр худалдаж авсан...манай үнсийг бетон зуурмагийн үйлдвэр, хөнгөн блокны үйлдвэрт ашигладаг. Ж.Д- нь юунд ашигласан талаар би сайн мэдэхгүй байна.... ” гэсэн мэдүүлэг /1хх 198-201, 4хх 100/,     

12. Яллагдагч*******ын өгсөн ”үнс ачаагүй гээд падаан бичихгүй гаргаад үнсний төлбөрийг******* бид 2 хувааж авдаг байсан. Хаана аваачиж буулгадаг талаар би сайн мэдэхгүй.*******т хэн захиалж үнс худалдан авч байгаа талаар надад ерөөсөө хэлж байгаагүй...гэрээт 4 ажилтан байдаг. Энэ байдлаар падаан бичихгүй гаргадаг эсэхийг сайн мэдэхгүй. Би бусад хүнд үнсийг ингэж гаргадаг талаар яриагүй....” гэсэн мэдүүлэг /1хх 203/,

13. Гэрч С.Гансүхийн “...Алтай хотхоноор ороод хойшоогоо шороон замаар яваад, зүүн гар тийш эргээд засмал замаар орж хэсэг яваад замынхаа хойд талд нэг хашаан дотор нэг жижиг байшин байсан. Тэнд ууттай Мак цемент ногоон ууттай хужаа цемент баруун талд блокоор тусгаарласан хэсэгт задгай үнс хананы тал орчим хэмжээтэй, тусгаарласан хананы хажууд байшингийн голд нь цахилгаанаар ажилладаг төхөөрөмж байсан. МАК-ийн ууттай цементээс 10-11 уутыг хийгээд 5 тонн хэрэг үнс хийгээд холиод 20 орчим уут болгож савлаж байсан. 1 тонн цемент 8.000 төгрөгөөр тооцож хөлс авч байсан. 20 тонн илүү хэдэн уут цемент савлаж 160.000 орчим төгрөг хөлсөнд нь авсан...” гэсэн мэдүүлэг /1хх 205/,

14. Гэрч Б.Далайхүүгийн “...машины эзэн Хадаа, Очироо 2 өглөө ирээд 10 тн цемент ачуулах гэсэн юм гэхээр нь хаана вэ гэхэд ойрхон гэж хэлсэн. Тэгээд заавар хийх шаардлагатай юм уу гэхэд зөөхгүй гэхээр нь тонныг нь 5.000 төгрөгөөр тохирч ачиж өгөхөөр тохирсон. Тэгээд Очироотой Алтай хотхоны ард Пума сервис ХХК-ий хашаанд орж байшингаас цемент ачиж байхад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 207/,

15. Гэрч Б.Жаргалын “...Нийслэлийн хэмжээнд цемент болон цемент савлах хууль ёсны 3 үйлдвэр байдаг. Налайх дүүрэгт “Налгар түшиг”, Сонгинохайрхан дүүрэгт “эм жи эл цемент”, “Мон цемент” гэх 3 үйлдвэр ажилладаг. Мак болон Хөтөлийн Нийслэлд савлагаатай оруулж ирдэг. Цементийн орцонд голлох түүхий эд нь Гөлтгөнө гэх түүхий эд байдаг....” гэсэн мэдүүлэг /1хх 209/,

16. Гэрч Д.Анхтуяагийн “...Ж.Д- нь анх хэлэхдээ Замаск үйлдвэрлэнэ гэж байсан. 2020 оны 06, 07 дугаар сард замаскийн тоног төхөөрөмж ажлын байранд авч ирж угсарсан. Яг ямар үйл ажиллагаа явуулсан талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх 211/,

17. Гэрч Г.Очирын “...би Хадбаатарын кантер маркийн машиныг Цамбагарав дээрээс аваад гурвалжны гүүрний 44 дээрээс ачаа ачдаг Далайхүү гэдэг залууг аваад Хадбаатарын очих газраа заалгаад Алтай хотхоны баруун хойно нэг хашаанд ирсэн. Тэгээд складнаас 10 тонн шуудайтай цементийг ачсан. Тэгээд ачаад байж байтал цагдаа ирж шалгасан...” гэсэн мэдүүлэг /1хх 212/,

18. Гэрч О.Мягмарсайханы “...би Хадаа гэж нэг жолооч ахтай холбогдоод Даваацэцэг эгчээс 10 тн цемент очоод ачаад ав гэж хэлээд утасных нь дугаарыг өгсөн. Би үйлдвэрийг нь хаана байдаг болохыг мэдэхгүй. Хадаа ах ямар машинаар, өөрөө очиж авах юм уу, өөр хүн очиж авсан юм уу сайн мэдэхгүй байна. Даваацэцэг эгчээс би өөрөө 1 тн 170.000 төгрөгөөр тооцож худалдаж аваад 1 сая төгрөг Даваацэцэг эгчийн дансруу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 216/,

19. Гэрч Н.Хадбаатарын “...Ж.Д-ийн үйлдвэр дээрээс би өөрийн жижиг тэрэг 1451 УНБ  улсын дугаартай хэрэгслээр 10 тонн цементийг 2 удаа зөөж яармагийн гүүрний ойролцоо барилга дээр буулгаж 150.000 төгрөг гручкийн мөнгөтэй нийлүүлж авсан. Далангийн зам, зуурмагийн узелийн гудамж, том агуулахын хажуу талд дотроо хаалганы үйлдвэртэй гэж заалгаад очиж ачиж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 223/,

20. Барилгын Хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторын 0005240, 0005628, 0005242, 0005241, 0005629, 0005630, 0005851, 0005853, 0005636 дугаартай дүгнэлтүүдэд Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн холбооны дүгнэлт /2хх 4-29/,

21. Яллагдагч *******гийн “...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр миний бие Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн куухан цехед ажиллаж байхдаа байгууллагын үйлдвэрлэлийн хаягдал үнсийг нууцаар ачааны нэг тэвш үнсийг 800,000-1,000,000 төгрөгийн хооронд үнэ тохирч бусдад зардаг байсан. Дээрх дурдсан 2019-2020 оны байдлаар нийтдээ өөрийн хаан банкны 5022371387 гэсэн дансанд 47 удаагийн гүйлгээгээр 43.600.000 төгрөгийн үнс зарж борлуулсны ашиг байсан юм. Дээрх 43.600.000 төгрөгийг хамт ажилладаг******* 2 жилийн хугацаанд 12.500.000 төгрөгийг хаан банкны 5022375071 гэсэн дансанд шилжүүлсэн. Гэрээт ажилтан******* хаан банкны дансанд нь 5.100.000 төгрөгийг шилжүүлсэн. Тээврийн хөлсөнд явсан жолооч нарт 5.400.000 төгрөгийг өгсөн. Харуул хамгаалалтын ажилтан Батмөнхөд 5.400.000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. Үлдсэн 15.200.000 төгрөгийг өөрийн ахуйн хэрэглээнд хэрэглэж дуусгасан....миний хувьд*******,*******-, Г.Д.Ц- нар нь манай нөгөө ээлжийн ажилтан болохоор хамтарч үнс зарах ямар ч боломжгүй, бид 2 тус тусдаа үнсийг зарж борлуулдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх 112, 6хх 199, 7хх 134-135/,

Дахин өгсөн “...ээлжийн монтёр*******,*******,******* нар ээлжинд гарах хугацаанд цахилгаанаар үнсийг шүүж, бункерт хуримтлуулах, мөн тэдгээрийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэгтэй. Ээлжийн слесарь*******,*******- болон миний бие бункерт хуримтлагдсан үнсийг гадна бункерт хуримтлуулах, мөн усаар зайлуулах үүрэгтэй, гэрээт ажилтан Г.Улсбар, Д.Цогдэгмид,******* нар нь ээлжийн монтёр, ээлжийн слесарь нарын туслах ажилтан болон гадна бункер дэх үнсийг ачих, мөн падаан бичих үүрэгтэй....ДЦС-4 ТӨХК-ийн үнс нь хэрэглээний нүүрсний хаягдал бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах, үнсийг ачих падан бичих зэргийг итгэмжлэн хариуцсан ажилтан нь ээлжинд гарч байгаа саяны нэр дурдсан ажилтан нар юм....” гэсэн мэдүүлэг /8хх 154/,

22. Яллагдагч*******-ын “...2020 оны 09 дүгээр сар хүртэл байгууллагын үнсийг хамт ээлжинд гардаг*******,******* нартай хамтарч үнсийг иргэн Мягмаржав, Ж.Д- нарт 1 ачааны том машинаар 20-25 тонныг 800,000-1,000,000 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй өгдөг байсан. Энэ хугацаанд миний хаан банкны 0000000000 гэсэн дансаар нийтдээ 30 орчим сая төгрөг орж ирсэн. Эдгээр мөнгийг*******,******* нартай хуваасан миний хувьд авсан мөнгөө хувийн хэрэглээндээ хэрэглэж дуусгасан....” гэх мэдүүлэг /1хх 122/,

23. Яллагдагч*******ийн “...би ДЦС-4 ТӨХК-д ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сар хүртэл миний хувьд*******-,******* нартай гардаг байсан. Ээлжинд гарах үед үнсийг*******- ах зардаг байсан. Би хэдэн төгрөгөөр зардаг байсан эсэхийг мэдэхгүй. Миний хувьд үнсийг гаргаж зарах болгонд надад 100,000-200,000 төгрөг анх өгдөг байсан. Дараад нь*******- ахтай ярилцаж байгаад үнсийг гаргаж зараад 250,000 төгрөг авдаг болсон. Ачааны нэг машин үнс нь 20 тн болдог тэрийг нь 1,000,000 төгрөгөөр зардаг байсан. Энэ хугацаанд*******- ахаас 10,0 орчим сая төгрөг авсан байсан.*******, ******* нь өөр ээлжийн ажилчид болохоор тэр болгон таараад байдаггүй, бид нар хамтарч үнс огт зарж үзээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 131, 6хх 207-208/,

 24. Гэрч Д.Баянмөнхийн “...2010 онд анх Дотоодын цэргийн албанд ороод 2019 оны 11 дүгээр сар хүртэл Дулааны 4 дүгээр цахилгаан станцад харуулчнаар ажилласан. Тухайн үед тус станцын зуухан цехэд Ууганаа, Дүгэрээ гэх хүмүүс ажилладаг, бетон зуурамгны үйлдвэрт хаягдал үнсийг зардаг, гаргаж байгаа тонн тутам дээр нэмээд гаргаж байя нэг машин тутамд 150,000 төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь хэд хэдэн удаа гаргаж байсан....” гэх мэдүүлэг /4хх 11-12/,

25.*******, Т.Жавхлансайхан, С.Оюунзул, *******,  нарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх 32-37, 50-58, 110-176, 184-250/

26. Гэрч Д.Загдсүрэнгийн “...Д.У-, ******* нарын ажлын байрны тодорхойлолтод цахилгаан шүүлтүүрийн зөвхөн үнс зайлуулах тоноглолын найдвартай ажиллагааг хангах, хяналт тавих, ажиллагааны байдлыг тухайн ээлжийн даргад мэдээлэл өгөх үндсэн чиг үүрэгтэй...бусдад худалдан борлуулах эрх бүхий албан тушаалтан биш, үнсийг манай байгууллагын захирлын баталсан үндсэн бус үйл ажиллагааны орлого олох, худалдан борлуулах бүртгэх зарцуулах журмаар зохицуулагддаг....” гэх мэдүүлэг /4хх 98/,

Дахин өгсөн “...цахилгаан шүүлтүүрийг ээлжийн монтёр, ээлжийн слесарь, гэрээт ажилтан нар тасралтгүй үйл ажиллагаанд нь хяналт тавьж, үнс зайлуулах системийг тусламжтайгаар хуурай үнсийг хаягдал үнсэн сан болон үнс хуримтлуулан ачих зангилааны бункер руу үнсийг хуваарилах ажлыг бүрэн хариуцах үндсэн чиг үүрэгтэй. Ээлжийн монтёр нь ээлжид ажиллах хугацаандаа цахилгаан шүүлтүүрийн цахилгаан тоноглолуудын үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийн хэвийн эсэх, цахилгаан хөдөлгүүрийн халалт, доргиотой хэсэгт хяналт тавих, гэмтэл илрүүлэх, цахилгаан шүүлтүүрийн ерөнхий ажиллагаанд хяналт тавих, мөн үнсийг хуваарилах үүрэгтэй. Ээлжийн слесарь нь цахилгаан шүүлтүүрийн үнс зайлуулах тоноглолын ажиллагаанд хяналт тавьж, үнсний урсгалыг дэмжих үйлчилгээний ажлыг хийх, үнс хуримтлуулан авчрах зангилааны ажиллагаанд хяналт тавих, ээлжийн даргад мэдээллээр хангах үүрэгтэй. Ээлжийн монтёр, ээлжийн слесарь болон гэрээт ажилтан нарын хувьд шөнө ээлжинд гарч байх хугацаандаа цахилгаан шүүлтүүрийн үйл ажиллагаа, мөн тэдгээрээс гарч байгаа хаягдал үнсийг үнс хуримтлуулан ачих зангилааны бункерт тодорхой хэмжээний цаг хугацаанд хадгалах, хамгаалах, тээврийн хэрэгсэлд ачих зэргийг бүрэн хариуцдаг..” гэсэн мэдүүлэг /8хх 141/

27. Хохирогч Ц.Нямдаваагийн “...ДЦС-4 ТӨХК нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд жилдээ эрчим хүчний нүүрсийг 3,5 сая орчим тонныг үндсэн түүхий эд болгож ашигладаг. Үнсийг аж ахуй нэгжийн хүсэлтийн дагуу гэрээ хийж 2019-2020 оны байдлаар 1 тонн нүүрсийг 16,500 төгрөгөөр худалдан борлуулах захирлын тушаал гарч аж ахуй нэгжүүдэд өгдөг болсон...” гэх мэдүүлэг /5хх 30/,

28. Яллагдагч*******ын “...2019 оны 7 сарын 10-ны өдөр миний бие Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн зуухан цехид ажиллаж байх хугацаандаа байгууллагын үйлдвэрлэлийн хаягдал үнсийг нууцаар ачааны нэг тэвш үнсийг 800,000-1,000,000 төгрөгийн хэлбэлзэлтэй үнс худалдан авдаг иргэдтэй үнэ тохирч зарч эхэлсэн....дээрх дурдсан 2019-2020 оны байдлаар нийтдээ өөрийн хаан банкны 5022388241 гэсэн дансанд 84 удаагийн гүйлгээгээр 93 сая төгрөгийн үнс зарж борлуулсны ашиг байсан. Дээрх 93 сая төгрөгийг хамт ажилладаг******* 2 жилийн хугацаанд 9,5 сая төгрөг, ээлжийн ажилтан Алмазад бэлнээр 2 сая төгрөг, ээлжийн ажилтан*******д дансаар болон бэлнээр 2 сая төгрөг, гэрээт ажилтан*******эд 7 сая төгрөг, гэрээт ажилтан*******т 16 сая төгрөг, хөлсний жолооч Жамъяандоржид 8 сая төгрөг, жолооч Батбаярт 6 сая төгрөг, жолооч Шаарийд 5.5 сая төгрөг, харуул хамгаалалтын ажилтан Баянмөнхөд дансаар болон бэлнээр 3 сая төгрөг, харуул хамгаалалтын ажилтан Батмөнхөд данс болон бэлнээр 6 сая төгрөг, харуул хамгаалалтын ажилтан Жавхлансайханд дансаар болон бэлнээр 5.5 сая төгрөг тус тус өгсөн...би бүтэн 2 жилийн хугацаанд хамт ээлжинд гардаг байсан*******,*******,*******,******* нартай хамтарч дээрх үйлдлийг хийсэн. Харин саяны нэр дурдсан жолооч нарын хувьд манай байгууллагын ажилтан биш зөвхөн хөлсний жолооч нар байсан болохоор тээврийн зардал гэж мөнгө төгрөг өгдөг байсан...” гэх мэдүүлэг /6хх 217-218, 7хх 131/,

Дахин өгсөн “...ээлжийн монтёр, ээлжийн слесарь болон гэрээт ажилтан нарын хувьд шөнө ээлжиндээ гарч байх хугацаандаа цахилгаан шүүлтүүрийн үйл ажиллагаа, мөн тэдгээрээс гарч байгаа хаягдал үнсийг үнс хуримтлуулан ачих зангилааны бункерт тодорхой хэмжээний цаг хугацаанд хадгалах, хамгаалах, тээврийн хэрэгсэлд ачих зэргийг бүрэн хариуцаж ажилладаг...харин гэрээт ажилтан*******, Д.Цогдэгмид,Ч.Т- нарын хувьд үнс ачих, падаан бичих үүрэгтэй....ээлжинд гарч байх хугацаандаа ээлжийн монтёр, ээлжийн слесарь болон гэрээт ажилтан нар нь үнсийг ачих, падан бичих зэргийг итгэмжлэн хариуцсан ажилтан юм...” гэсэн мэдүүлэг /8хх 150/,

29. Яллагдагч*******ын “...манай ажилтан*******ын хувьд надтай сүүлийн 3 жил гаран ээлжинд хамт ажилласан.******* нь ээлжинд гарах хугацаандаа надад байгууллагын үнсийг бусдад зарсны ашиг 30,000-60,000 төгрөгийн хооронд өгдөг байсан. Яг хэдэн төгрөгийг хэдэн удаа өгсөн эсэхийг одоо санахгүй байна ...” гэх мэдүүлэг /6хх 229/,

30. Яллагдагч*******ын “...ээлжинд гарч байхад бүх асуудлыг******* хариуцдаг байсан. Би хэнд хэдэн төгрөгөөр үнс зардаг байсан эсэхийг мэдэхгүй, надад зөвхөн үнс зарсны ашиг 100,000-150,000 төгрөгийн хооронд дансаар өгдөг байсан...” гэх мэдүүлэг /6хх 235-236/,

31. Яллагдагч******* “...цахилгаан станцаас гарсан үнсийг бетон зуурмагт ашиглаж болдог гэсэн судалгаа байдаг бөгөөд цахилгаан станцтай гэрээтэй компаниуд үнсийг ирж ачиж авч явдаг байсан. Үнс нь өөрөө барьцалдах чадвартай биет байгаа юм. 2020 оны 04 дүгээр сараас эхлэн ээлжийн слесарь *******тэй ярилцаж тохиролцоод үнс авч байгаа хүмүүст ачих ёстой хэмжээнээс илүү хэмжээгээр ачиж өгөөд тодорхой хэмжээний мөнгийг *******гээс авдаг байсан. ******* болохоор цаад үнс авах хүмүүстэйгээ яриа хөөрөө хийчихдэг байсан. Харин миний тухайд бол Цахилгаан станцаас гарч байгаа үнсийг цахилгааны аргаар шүүгээд бункер руу буулгадаг байсан. *******,******* бид 3 нэг ээлжин дээр баг болж ажилладаг байсан болохоор ерөнхийдөө нэгэнт хаяж байгаа үнсийг захиалга өгсөн хүмүүст нэмж өгөөд нэмж өгснийхөө мөнгийг авч байя гэж тохироод мөнгө авч гурвуулаа хуваадаг байсан. 2020 оны 04 дүгээр сараас хойш нийт 12,508,000 төгрөгийг авсан нь үнэн, дансны хуулгаар харагдаж байгаа...” гэх мэдүүлэг /6хх 244/,

             32. Яллагдагч*******ийн “...Д.У-тай хамт ээлжинд гарч байгаагүй. Харин ******* ахтай бол гарч байсан. Ээлжинд гарч байх хугацаанд ******* ах нь үнсийг гаргаж зардаг байсан. Яг хэнд хэдэн төгрөгөөр зардаг, ямар үнэ ханштай өгдөг байсан эсэхийг мэдэхгүй. Жижиг ачааны машинд үнсийг гаргах үед 50,000 төгрөг өгдөг, том ачааны машинд үнсийг гаргах үед 100,000 төгрөг тус тус өгдөг байсан. ******* ахаас 5,323,000 төгрөгийг 7 сарын хугацаанд авсан. Энэ нь миний хаан банкны дансаар тодорхой харагдах байх....” гэх мэдүүлэг /7хх 5-6/,

            33. Яллагдагч*******ын “...ДЦС-4 ТӨХК-ийн Зуухын цехийн цахилгаан шүүлтүүрийн ээлж нь 4 ээлжтэй 1 дүгээр ээлжинд Б.Энхтөр, Ж.Д.У-, гэрээт ажилтан Баянбат, 2 дугаар ээлжинд*******,*******-, гэрээт ажилтан*******, 3 дугаар ээлжинд*******, *******, гэрээт ажилтан*******, 4 дүгээр ээлжинд миний бие*******,*******, гэрээт ажилтан******* нар тус тус 12 цагаар шөнө өдрийн ээлжинд гардаг...Д.У- тухайн байгууллагын үнсийг хэн нэгэн хүнд зараад олсон ашгаас гэрээт ажилтан******* бид хоёрт 100,000-150,000 төгрөгийн хооронд өгдөг байсан. Минийх увьд ямар хүнд яаж өгдөг байсан эсэхийг мэдэхгүй, зөвхөн үнсийг зардаг эсэхийг удирдлагуудад хэлж болохгүй шүү гээд******* бид хоёрт мөнгө өгдөг байсан. Би хэдэн тонн үнсийг зарсан эсэхийг мэдэхгүй байна.******* надад дансаар болон бэлнээр 6,0 сая орчим төгрөгийг өгсөн.*******т хэдэн төгрөг өгсөн эсэхийг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /7хх 16-17/,

34. Гэрч Л.Ганболдын /Зуухан цехийн дарга/ “...Цахилгаан шүүлтүүр нь өндөр даралтын зууханд шатсан нүүрсний дэгдэмхий үнсийг цахилгаан соронзон аргаар ялган авч хаягдал үнсний сан руу өгөх зориулалттай том хэмжээний байгууламж юм. Тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой салбар тул цахилгаан шүүлтүүрийн үйл ажиллагааг хариуцах ээлжийн монтёр болон ээлжийн слесарь албан тушаалтай тус бүр 2 хүн 4 ээлжийн графикаар 8 хүн ажилладаг. Харин компанийн үйлдвэрлэлийн бус орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийгддэг хуурай үнс худалдан борлуулах үйл ажиллагааг эхлэх үед туслах ажилтан буюу хөлсөөр ажиллах гэрээт ажилтан авч ажиллуулдаг. Энэ үйл ажиллагаа нь 2020 онд манай компанийн Гүйцэтгэх захирлын баталсан журмын дагуу явагддаг. Тухайн журамд заасан ажил үүргийн хуваариар Зуухан цехийн ажилтнууд ямар дараалалтай ямар эзлэхүүнтэй ажил үйлчилгээ явуулдаг. Ээлжийн слесарь, гэрээт ажилтан нар нь үйлдвэрлэлийн үндсэн шугам буюу хуурай үнсийг хаях шугам дээр нэмэлтээр тавьсан хаалтыг хааж машинд ачих зориулалтын бункер рүү тээвэрлэх механизмд  өгдөг, мөн машинд ачих бункер дүүрэхэд дээр дурдсан нэмэлт хаалтыг хааж үндсэн шугамыг залгаж явуулдаг, захиалгат бүнкер дүүрсэн тухай Борлуулалт маркетингийн албаны мэргэжилтэнд журмын дагуу мэдээллээр хангах үүрэгтэй. Бункерийн дор машиныг байрлуулж хуурай үнсийг ачих, бункерээс үнсийг ачиж дуусмагц паданыг бичиж жолоочид өгөх үндсэн чиг үүрэгтэй юм....Цахилгаан шүүлтүүр нь өндөр даралтын зууханд шатсан нүүрсний дэгдэмхий үнсийг цахилгаан соронзон аргаар ялган авч хаягдал үнсний сан руу өгөх зориулалттай том хэмжээний байгууламж юм. Ээлжийн монтёр, ээлжийн слесарь нар нь цахилгаан шүүлтүүрийн тоноглолын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Хэвийн үйл ажиллагаа гэдэг нь цахилгаан шүүлтүүрээс өндөр даралтын зуухаас гарч байгаа хаягдал үнсийг усаар тээвэрлэн хаягдал үнсэн сан руу дамжуулах, мөн тээвэрлэлтийн бункетрүү дамжуулах, хадгалах, хамгаалах зэргийг ээлжинд гарах хугацаанд хариуцаж ажилладаг. Зуухан цехийн ээлжийн слесарь, гэрээт ажилтан нар нь зуухан цех хуурай хаягдал үнсийг бункерээс тээврийн хэрэгсэлд ачих хүртэлх хугацаанд хадгалах хамгаалах эсэхийг мөн хариуцаж ажиллах үүрэгтэй...” гэсэн мэдүүлэг /8хх 138-139/,

35. Гэрч Ж.Даваахүүгийн /цахилгаан шүүлтүүрийн үнс зайлуулах тоноглолын мастер албан тушаалтай/ “...цахилгаан шүүлтүүр нь цахилгаан, механик тоноглол хосолсон байгууламж, цахилгаан шүүлтүүрийг ээлжийн монтёр, ээлжийн слесарь нар тасралтгүй үйл ажиллагаанд нь хяналт тавьж үгс зайлуулах системийг тусламжтайгаар хуурай үнсийг хаягдал үнсэн сан болон үнс хуримтлуулах ачих зангилааны бункер руу үнсийг хуваарилах ажлыг бүрэн хариуцах үндсэн чиг үүрэгтэй. Дулааны улиралд үнс борлуулах ажиллагаанд үндсэн ажитнаас гадна гэрээт ажилтан гэрээ байгуулж ажилд авдаг...ээлжийн монтёр нь ээлжинд ажиллах хугацаандаа цахилгаан шүүлтүүрийн цахилгаан тоноглолуудын үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийн хэвийн эсэх, цахилгаан хөдөлгүүрүүдийн халалт, доргиотой хэсэгт хяналт тавих, гэмтэл илрүүлэх, цахилгаан шүүлтүүрийн ерөнхий ажиллагаанд хяналт тавих, мөн үнсийг хуваарилах үүрэгт ажилтай. Ээлжийн слесарь нь цахилгаан шүүлтүүрийн үнс зайлуулах тоноглолын ажиллагаанд хяналт тавьж үнсний урсгалыг дэмжих үйлчилгээний ажлыг хийх, үнс хуримтлуулах авчих зангилааны ажиллагаанд хяналт тавих, ээлжийн даргад мэдээллээр хангах ажил үүргийн хуваарьтай. Ээлжийн монтёр, ээлжийн лесарь болон гэрээт ажилтан нарын хувьд шөнө ээлжинд гарч байх хугацаандаа цахилгаан шүүлтүүрийн үйл ажиллагаа мөн тэдгээрээс гарч байгаа хаягдал үнсийг үнс хуримтлуулан ачих зангилааны бункерт тодорхой хэмжээний цаг хугацаанд хадгалах, хамгаалах, тээврийн хэрэгсэлд ачих зэргийг бүрэн хариуцаж ажилладаг....” гэсэн мэдүүлэг /8хх 143/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн шүүгдэгч *******,*******,*******,*******,*******-,*******,*******,*******,******* нар  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч байгууллагад учруулсан хохирол 27.720.000 төгрөгийг*******,*******,*******,*******,*******,*******- нар Дулааны 4-р цахилгаан станц Төрийн өмчит компанийн  5038008126 дансанд нийт 27.720.000 төгрөгийг төлсөн баримт /7хх-ийн 177/, *******,*******,******* нар Дулааны 4-р цахилгаан станц Төрийн өмчит компанийн  5038008126 дансанд нийт 15.510.000 төгрөгийг төлсөн баримт /7хх-ийн 223/, шүүгдэгч нар  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн  2102000000208 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч   *******,*******,*******,*******,*******-,*******,*******,*******,******* нарын дээрх гэмт үйлдлийг Нийслэлийн прокурорын газраас  “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн

хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

          Иймд шүүгдэгч *******г “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

         *******ийг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

         ******* “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

         *******ыг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

         *******ыг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

         *******ыг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

         *******ийг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

         *******ыг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

       *******-ыг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******-,*******,*******,*******,******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах ба шүүхээс, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгч нарын хувийн байдал болон хохирогч байгууллагын хохирол төлөгдөж зөрчигдсөн эрх нь сэргээгдсэн байдлыг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс “...торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч нар тус тусын торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Улсын яллагчаас Д.У-, Г.Т-, Д.Ц-, Х.А-, Г.У-, Ш.Б- нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нийт 22.780.000 төгрөгөөр тогтоож, Д.У-аас 4.556.000 төгрөг, Г.Т- 4.556.000 төгрөг,*******ээс 4.556.000 төгрөг, Г.У-аас 4.556.000 төгрөг,*******аас 4.556.000 төгрөгийг Нийслэлийн прокурорын газрын 100900006355 тоот дансанд байршуулсан,   

-*******,*******,******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нийт 9.190.000  төгрөгөөр тогтоож, *******гээс 4.695.000 төгрөг,*******эс 4.695.000 төгрөгийг Нийслэлийн прокурорын газрын 100900006355 тоот дансанд байршуулсан талаар дурдаж улсын орлого болгох санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол хүчин******* болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийлгэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. *******г “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд”

           *******ийг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд,

         ******* “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд,

           *******ыг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд,

           *******ыг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд,

         *******ыг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд,

          Цагаач овогт Дамбын*******ийг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд,

         *******ыг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд

         *******-ыг “үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар,

            шүүгдэгч*******,*******,*******,*******,*******,*******,*******- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр гурван мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар тус тусын торгох ялыг 1 /нэг/  жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин******* болтол *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох Д.У-аас 4.556.000 төгрөг, Г.Т- 4.556.000 төгрөг,*******ээс 4.556.000 төгрөг, Г.У-аас 4.556.000 төгрөг,*******аас 4.556.000 төгрөг, *******гээс 4.695.000 төгрөг,*******эс 4.695.000 төгрөг хураагдаж Нийслэлийн прокурорын газрын 100900006355 тоот дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин******* болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ