| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/01332/И |
| Дугаар | 1621 |
| Огноо | 2018-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 1621
| 2018 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2018/01621 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг дүгээр хороо Овоот дугаар гудамж тоотод оршин суух, онд төрсөн настай, овогт Г.Ц
Хариуцагч: дүүрэг дүгээр хороо Хувьсгалчдын тоотод оршин суух, онд төрсөн настай, овогт Л.А
Гэрээний үүрэгт 2.713.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д, хариуцагч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2015 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэл хугацаагаар Л.А зээлдэж авсан. Хугацаандаа зээлээ төлөөгүй. Киногоо хийчихээд өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. Иймд хариуцагч Л.Аоос зээл, хүүгийн хамт 2.713.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Г.Цаас 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдэж авсан нь үнэн. Мөнгийг аваад 2 найздаа өгсөн, тэр хоёр хэргэлсэн. Одоо төлөхдөө хүрвэл 2.700.000 төгрөгийг 3 хувааж өөрт ногдох 900.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөнгө авсан 2 хүний нэг нь Солонгост, нөгөө нь Японд байгаа. Мөнгө зээлсэн баримтад дарсан Имиралдмэн ХХК гэсэн тамгыг би дарсан. 2 найзтайгаа нийлж энэ компанийг байгуулж, захирлаар нь ажиллаж байсан боловч 2015 оны 09 дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Энэ компани одоо байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Л.Аод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.713.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Л.А нь нэхэмжлэгч Г.Цаас 2.000.000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэл хугацаагаар сарын 10 хувийн хүүтэй зээлдэж, мөнгийг хүлээн авсан болох нь шүүх хуралдаанд талуудын тайлбарласан тайлбар, өр зээл төлөх тухай гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцоно” гэж заажээ.
Хариуцагч Л.А “2.000.000 төгрөгийг зээлсэн. З-лаа хувааж хэргэлсэн тул өөрт ногдох 900.000 төгрөгийг төлнө” гэж тайлбарласан боловч зээлийн гэрээ байгуулж мөнгийг бэлнээр хүлээн авсан, өөрийн өмчлөлд авсан мөнгийг эзэмших, ашиглах, хэрхэн захиран зарцуулах нь өөрийнх нь эрх бөгөөд өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах хэлбэрээр бусдад зээлдүүлж байгаа явдал нь мөнгийг эргүүлэн төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн хамт 2.713.000 төгрөгийг эргүүлэн төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Л.Аоос 2.713.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Л.Аоос 2.713.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.358 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Аоос улсын тэмдэгтийн хураамжид 58.358 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА