Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/392

 

    

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч С.Болорзул,

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

иргэний нэхэмжлэгч Н.Г-,

иргэний хариуцагч Ж.Н-,

иргэдийн төлөөлөгч Х.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д-, М.М- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809000840355 дугаартай 11 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

М.М-.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Б.Д-.

 

             Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

 

      Шүүгдэгч Б.Д-, М.М- нар нь бүлэглэн;

1. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 99 дүгээр байрны гадаа хохирогч С.Г- 48-80 УБЗ  улсын дугаартай, “Lexus-470” загварын автомашиныг залилан авч, 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мed Town” оффисын гадаа хохирогч Г.Энхтүвшингийн эзэмшлийн 45-64 УНН улсын дугаартай, “Toyota Premio” загварын автомашиныг залилан авч, 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хорго 20/4 дүгээр байрны гадаа хохирогч Э.Ц-ын эзэмшлийн 57-81 УБС улсын дугаартай, “Toyota Prius 11” загварын автомашиныг залилан авч, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан Хамгаалах Их сургуулийн ойролцоо хохирогч Ц.А-ын 49-84 УБЧ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Тээврийн товчооны буудлын орчимд хохирогч Д.Буян-Одын эзэмшлийн 94-29 УНУ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 65 дугаар байрны гадаа хохирогч О.У-ын эзэмшлийн 57-49 УБН улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын орчим хохирогч О.З-гийн эзэмшлийн 48-80 улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын автомашиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

                     Шүүгдэгч Б.Д- нь ганцаараа:

1. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байранд хохирогч Ү.Одбаярын эзэмшлийн “Canon 5D mark2” загварын камер, “2470F 2.8” мэргэжлийн дуран, “Sony” загварын хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрийдлээр залилан авч, 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, хохирогч Э.Т-гийн эзэмшлийн 64-82 УНД улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Багшийн дээд сургуулийн өмнөх автобусны буудлын орчим хохирогч З.Мөнхбатын эзэмшлийн 48-10 УБХ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.  2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын гадаа хохирогч Э.Баттулгын эзэмшлийн 76-17 УНА улсын дугаартай, “Toyota Alphard” загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 5. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хохирогч А.Ш-ийн эзэмшлийн 41-25 УНИ  улсын дугаартай, “Тоyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 7.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цээнэ 3-80б тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тулгын 4 Чулуу” ХХК-иас 62-10 УБВ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, хохирогч И.Туяацэцэгт 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, гэрээ байгуулах замаар хохирогч Д.Золсүхийн эзэмшлийн 78-13 УБМ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” ордны үүднээс хохирогч С.Уранмандахын эзэмшлийн 44-38 УНЕ  улсын дугаартай, “Тoyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 8.995.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Алтан төгрөг” худалдааны төвийн урд хохирогч Г.Ганзоригийн эзэмшлийн 55-85 УАЕ улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, гэрээ байгуулах замаар хохирогч Ц.Аийн эзэмшлийн 80-73 УБӨ улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн дэргэд хохирогч Ж.Булганбаатарын эзэмшлийн 53-22 УАВ улсын дугаартай, “Тoyota Sai” загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 17.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2020 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, арктай шар байрны зогсоол дээр хохирогч Н.Нямдоржийн эзэмшлийн 10-55 УНН улсын дугаартай, “Toyota Crown 204” загварын автомашиныг иргэн Б.Цэрэнсамбуугийн жолоочийн үнэмлэхийг үзүүлэн залилан авч, бусдад худалдан борлуулж 15.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

                Шүүгдэгч М.М- нь ганцаараа:

1. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн сургуулийн өмнөх автобусны буудал дээр хохирогч Б.Х-ийн эзэмшлийн 34-63 УБК улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Яллагдагч Ж.Б- бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, хохирогч Б.Оюун-Эрдэнийн эзэмшлийн 80-73 УБӨ улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                                                                         

                                      ТОДОРХОЙЛОХ нь:   

          Шүүгдэгч Б.Д- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би ганцаараа 12 үйлдэлтэй. Үйлдсэн хэрэгтээ маргах зүйл байхгүй. 2 үйлдэлд зөрүүтэй зүйл байгаа. Би Цэрэнтогтохын машиныг М.М-гаас түрээсэлж аваад барьцаанд тавьсан. Үүнтэй мөн адилхан Хишигдоржийн машиныг М.М-, Баярмагнай нараас түрээсэлж аваад барьцаанд тавьсан. Яг адилхан хоёр үйлдэл байхад нэг үйлдэлд нь яллагдагчаар татсан, нөгөө үйлдэлд яллагдагчаар татаагүй. Хишигдоржийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гээд хэрэгсэхгүй болгосон байсан. Ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг мэдэхгүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Сандагсүрэнд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өөрийнхөө данснаас хохирол төлбөр төлсөн. Шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар дурдахгүй байгаа. Хохирогч Ганзоригийн машиныг би 2.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Барьцаанд тавихдаа 1.960.000 төгрөгийг бэлнээр аваад, 400.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийнх нь дансанд хийсэн. Тухайн машиныг барьцаанд тавиад буцааж аваагүй. Энэ тухай байцаагчид хэлэхэд коронатай боломжгүй байна гэсэн. Ингэж явсаар байгаад 3 жил болсон. Үүнд ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Анх 2.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж байсан. Одоо 13.500.000 төгрөг нэхэмжилдэг. Пүрэвдоржтой би хамт хэрэг хийсэн.” гэв.

 

Шүүгдэгч М.М- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би дангаараа 1 үйлдэлтэй. Хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баярмагнай гэх хүний Prius -20 маркийн авто машиныг түрээсэлж авсан. Тухайн үед би хамт явж байсан. Баярмагнайг энэ хэргээс ямар үндэслэлээр тусгаарласан нь ойлгомжгүй байна. Намайг уг хэрэгт буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хишигдоржийн машиныг Цацаа гэх хүнд Б.Д-, Ганбаяр хоёр тавьсан. Энэ машиныг хурааж аваагүй. Тухайн үед Хишигдоржид Цацаа гэх хүнд машиныг тавьсан талаар хэлж өгсөн. Цацааг дуудаж мэдүүлсэн юм байхгүй. Гэтэл мөрдөгч Цацаа нь олны танил хүн. Та нар хүний юмыг олж эзэнд өг гэсэн. Тухайн үед мөнгө олж өгч чадаагүй. Тус машиныг хурааж аваагүй. Ямар ч ажиллагаа хийгээгүй. Мөн Цацааг иргэний хариуцагчаар татаагүй. Баясгалантай бүлэглэсэн үйлдэл мөн адилхан. Б.Д-тай бүлэглэсэн гэх 7 үйлдэл байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Д- Энхтүвшин гэх хүний премио маркийн авто машиныг түрээсэлж авсан байдаг. Энэ машиныг Сандагсүрэн гэх хүнд 3.000.000 төгрөгөөр тавьсан. Энэ хүний машиныг түрээслэх болон барьцаанд тавихад нь би оролцоогүй. Энэ машиныг түрээслэхэд хамт явж байсан Пүрэвдорж гэх хүний үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон. Тэр хүн бас надтай адилхан үйлдэл оролцоотой. Хамт явж байсан. Би Б.Д-гаас 140.000 төгрөг авсан. Энэ хүн мөн адил 450.000 төгрөг авсан. Яг адилхан хоёр үйлдэлтэй. Гэтэл Пүрэвдоржийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргах эрхээр хангаагүй. Хэрэгсэхгүй болгосон талаар сүүлд шүүх хурлын үеэр мэдсэн. Б.Д-гийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр түрээсэлж авсан Prius -20 маркийн авто машин, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр түрээсэлж авсан Ууганбаярын Prius -20, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр түрээсэлж авсан пажеро маркийн авто машинуудыг иргэний нэхэмжлэгч Ариунболд өөрийн нэрээр барьцаанд тавьсан. Гэвч энэ нь Б.Д-тай бүлэглэсэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар шилжүүлэн авсан, бүлэглэсэн гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд бүлэглэсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Цэрэнтогтохын Prius -20 маркийн авто машиныг Б.Д- барьцаанд тавьсан. Гэтэл байцаагч Мөнхбат гэх хүний машиныг хурааж аваад Цэрэнтогтохын машиныг хурааж аваагүй. Тухайн үед энэ хүн машиныг барьцаалсан. Машиныг хурааж аваач гэж мэдүүлж байсан. Энэ хоёр хүнийг иргэний хариуцагчаар татах боломж байсан. Энэ хүмүүс мөн адил хариуцан төлөх үүрэгтэй. Прокурор, мөрдөгч эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах ажиллагааг хийгээгүй.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Г- шүүх хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Д- нь эгч хагалгаанд орох гээд байна. надад яаралтай 5.000.000 төгрөг хэрэг болоод байна гэхээр нь  би тэр өдөрт нь өөрийнх нь данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж, маргааш нь Саппоро дээр уулзаад 2.000.000 төгрөг өгч байсан. Одоо би 5.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэв.

 

Иргэний хариуцагч Ж.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Шүрэнцэцэгийн хохирлыг намайг шууд 100 хувь төлөхөөр өмнө нь шүүх шийдвэрлэсэн байсан. Тэрийг үйлдсэн хүмүүс нь байгаа. Би М.М-, Б.Д- нарыг анх удаа харж байна. Би машиныг Э.Е- гэх хүнээс худалдаж авсан. Гэтэл Э.Е- гэх хүн байхгүй. Шинэбаяр гэх хүнээс Э.Е- аваад дараа нь надад зарсан байдаг. 3.500.000 төгрөгөөр Шинэбаяраас аваад, надад 4.500.000 төгрөгөөр зарсан. Энэ нь гаалийн бичиггүй машин. Та задлаад зарахад болно гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр Э.Е-, Шинэбаяр аль аль нь байхгүй байна. Би Шүрэнцэцэгийн хохиролын өөрийн төлбөл зохих хэсгийг төлөхөд надад татгалзах зүйл байхгүй, харин ганцаараа бүх төлбөрийг хариуцахгүй.  Би өөрийн 4.500.000 төгрөгөө Э.Е-өөс нэхэмжлэх болно. ” гэв.

 

        Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

         Шүүгдэгч Б.Д-г дангаараа болон бусадтай бүлэглэж 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний хооронд нэр бүхий 19 хохирогчоос үргэлжилсэн үйлдлээр  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад 235.645.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан,

        шүүгдэгч М.М-г дангаараа болон бусадтай бүлэглэж 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын 26-ний хооронд нэр бүхий 9 хохирогчоос үргэлжилсэн үйлдлээр  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад 119.900. 000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллажээ.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл,

        Нэг. Б.Д-, М.М- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр байрны гаднаас хохирогч С.Г- 00-00 УНД улсын дугаартай Lexus-470 маркийн 43.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “4 хоногийн хугацаатай 1.400.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Х.Г-д 10.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

1.1 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч С.Г- бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал)

 

1.2 Түрээсийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дахь тал)

 

1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С.Г- хохирогчоор өгсөн: “Би хувиараа автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний гар утас руу 80633335 дугаарын утаснаас танихгүй залуу залгаад автомашин түрээсэлж байгаа юу гэж асуухаар нь тиймээ гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө утсаар ярьсан залуутай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 99 дүгээр байрны гадаа 15 цаг өнгөрч байхад уулзсан бөгөөд тухайн үед 2 залуу ирсэн юм. Тэгээд нөгөө 2 залуугаас хаашаа явах талаар асуухад Сэлэнгэ аймаг Бугат сум, Булган аймаг Баатар Ван сувилал руу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө эрт явах ажилтай байгаа. Ирж очиход 4 хоног болно гэж хэлсэн. Тэгээд 16 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Номинтой байранд байх нотариатч дээр ирж түрээсийн гэрээ хийж автомашинаа бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Би уг залуучуудаас 4 хоногийн түрээсийн мөнгө 800.000 төгрөг болон барьцааны 600.000 төгрөгийг авсан. Энэ мөнгө нийт 1.400.000 төгрөг болж байгаа. Түрээсийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн хугацаа дууссан бөгөөд түрээсийн гэрээ хийсэн Б.Д- гэх залуугийн 99171057 гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан тул уг дугаар руу та хэд яасан бэ яахаар болсон бэ гэж мессеж бичиж үлдээсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өглөө Б.Д- гэх залуу миний гар утас руу залгаад би Эрдэнэт хотод явж байна. Хөдөө сүлжээ тасраад холбогдож чадсангүй би хоёр хоног сунгахаар боллоо мөнгөөр тооцоо хийх үү данс руу чинь хийж болох уу гэж асуухаар нь за тэгье гэж хэлээд өөрийн 5429023298 дугаартай хаан банкны дансаа мессежээр явуулсан юм. Түүнээс хойш уг залуутай ямар нэгэн байдлаар холбогдож чадаагүй байна. Мөн утас нь холбогдохгүй байна. Түрээсийн гэрээн дээр байсан 80633335 дугаартай утас руу залгаж энэ талаар асуухад анх хамт ирж байсан залуу нь бололтой нэг залуу аваад би хамт хөдөө яваад түрүүлээд хотод ирсэн байна. Манай найз хөдөө үлдсэн. Би бас холбогдож чадахгүй байна гэж надад хэлсэн. Энэ утсаар ярьсан өдөр нь 2017 оны 12 дугаар сарын 06 байна уу 07-ны өдөр байсан. Тэгээд Б.Д- гэх залуугийн гар утас нь холбогдохгүй байсан учир түрээсийн гэрээн дээр байсан цахим үнэмлэхийн хаягаар нь очиход өөрийгөө Б.Д-гийн төрсөн ээж гэж өөрийгөө танилцуулсан 50 орчим насны эмэгтэй манай хүү Б.Д- гэрээсээ гараад 5 сар болж байна. Хаана байгаа талаар мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Торгууль.мн хаягаар орж өөрийн автомашины торгуулийг харахад 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод камерын хяналтаар 7 удаа торгуулсан байсан. Иймд энэ хүн хөдөө орон нутаг руу яваагүй Улаанбаатар хотод байгаа нь энүүгээр харагдаж байна. Энэ хүн ямар санаа зорилгоор миний автомашиныг өгөхгүй байгаа талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй байна. Иймд миний автомашиныг олж өгнө үү. Би алдсан автомашинаа 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр СугарБ.Д- гэдэг хүнээс 44.000.000 төгрөгөөр худалдан авсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дэх тал)

 

1.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Х.Ганбаганын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой 21 цаг өнгөрч байхад зүс таних Б.Д- миний гар утас руу 0000000 дугаараас залгаад мөнгөний хэрэг гараад байна. Би танд өөрийн найз Б.Д- төрсөн ахын “Lexus-470” маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр барьцаанд тавих хэрэг байна гэж хэлэхээр нь нэр ус нь хэний нэр дээр юм бэ гэж асуухад ахынх нь  нэр дээр байгаа итгэмжлэх хийлгэсэн байгаа гэж хэлэхээр нь манай гэрийн гадаа хүрээд ир гэж хэлээд цагийн дараа Их дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд зам дээр уулзсан. Тэгээд тэндээ уулзаад мөнгө зээлэх болоод бэлнээр 1.000.000 төгрөг, хаан банкны 5133142303 дугаартай дансанд 9.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг данс нь Б.Д-гийн данс байсан. Тухайн үед нотариатч хаалттай байсан учир цаасан дээр мөнгө төгрөг өгсөн, хүлээн авсан талаар баримт хийлгэж авсан. Мөн надаас зээлсэн 10.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж авсан. Харин би барьцаанд 05-08 УНД улсын дугаартай хар өнгийн “Lexus-470” маркийн автомашин барьцаанд авч үлдсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо 10 дугаар байрны гадаа барьцаанд авсан “Lexus-470” маркийн автомашиндаа сууж байхад Ган-Очир гэх залуу ирээд уг автомашиныг миний автомашин гэж хэлсэн. Тэгээд болсон асуудлын талаар надад хэлсэн. Учир нь Б.Д- 05-08 УНД улсын дугаартай хар өнгийн “Lexus-470” маркийн автомашиныг Ган-Очир гэх залуугаас түрээсийн гэрээ хийж аваад надад 10.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Өөр ямар нэгэн болсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг (1  дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал)

 

1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х.Ганбаганын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Хугацааг нь хэлж мэдэхгүй байна, одоогоос 2-3 жилийн өмнө санагдаж байна. Б.Д- гээд миний зүс таних залуу МөнхБ.Д- гэх залуугийн хамт “Lexus-470” маркийн авто машинтай хамт ирсэн бөгөөд тэгээд бас нэг 570 машины гэрчилгээ итгэмжлэл, өөрсдийн унаж байсан 470 маркийн машин дээр итгэмжлэл барьсан ирсэн бөгөөд энэ хоёр машиныг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед орой болсон байна тийм учир ямар нэг баримт бичиг үйлдэх боломжгүй гэдгийг хэлсэн. Тэгтэл тийм бол энэ 470 маркийн машиныг 1 дэх өдөр хүртэл барьцаанд тавиад 10.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд би тухайн үед яриад Б.Д- МөнхБ.Д- нарын унаж ирсэн 470 маркийн машиныг 10.000.000 төгрөгөөр барьцаанд авсан. Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд уулзах үедээ авсан юм. Гэтэл уг машин хэргийн холбогдолтой машин байсан тул хураан авсан, тийм учир энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн 1 дэх өдөр нь ирсэн бөгөөд гэрчилгээг нь шилжүүлээд өгье мөнгө нэмээд өгөөч гэж бас гуйж байсан юм. Тухайн үедээ Б.Д- манай ахын 2 машин байгаа бөгөөд Америк руу явсан, явахдаа надад итгэмжлэл хийн өгсөн бөгөөд зараад мөнгийг араас шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд итгэмжлэл байгаа гээд зарна гэж хэлж байсан юм. Надад машин барьцаалсан 2 хүн бол Б.Д-, МөнхБ.Д- нар юм. Би Б.Д- гэдэг залууг өмнө нь таньдаг байсан учир баттай таньж байна, мөн МөнхБ.Д-г бас зүс мэддэг байсан юм. Тийм учир энэ хоёр бас намайг таньдаг учир над дээр ирсэн юм байна лээ. “Lexus-470” маркийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр барьцаанд авсан энэ мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 166 дахь тал)

 

1.6 Дамно ХХК-ийн “0508 УНД улсын дугаартай “Lexus-470 маркийн автомашиныг 43.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал)

 

1.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...МөнхБ.Д- бид 2 хамгийн анхны түрээслэн авсан машин байгаа юм. Энэ машиныг түрээслэн авч барьцаанд тавьсан юм. Уг машиныг 10.000.000 төгрөгийн барьцаанд тавин 2000 доллар болгож тоглоод алдчихсан юм. Автомашин бол эзэндээ очсон байгаа. Харин барьцаанд авсан хүний 10.000.000 төгрөг төлөгдөөгүй. Үүнийг нөхөн төлөх болсон. МөнхБ.Д- бид 2 байсан, өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 61-64 дэх тал)

 

1.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр М.М-гийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед Б.Д-тай уулзсан бөгөөд тэр үед надад мөнгөний хэрэг байна 1.500.000 төгрөг хэрэгтэй байна, өдөрт нь 3.000.000 төгрөг болгоод өгнө гэж хэлсэн. Тэгээд би хамт явсан бөгөөд энэ үед Баянзүрх дүүргийн Жуковын урд талд очоод Дамчаа эндээс нэг хүний машиныг түрээслэн аваад цааш нь 10.000.000 төгрөгт барьцаанд тавин азаа үзмээр байна барьцаалаад чамд мөнгийг чинь гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгээд хамгийн анх түрээслэн аваад цааш нь барьцаалан мөнгө болгож авах талаар мэдсэн. Тэгээд хамгийн анх Ган-Очирын машиныг авсан. Машиныг 10.000.000 төгрөгөөр барьцаалсан бөгөөд үүнээс би зээлсэн 1.500.000 төгрөгийг, нэмж 2.000.000 төгрөг зээлэн авсан. Үлдсэн мөнгийг нь Дамчаа авсан. Намайг харж байх үед Дамчаа 1000 доллароор тоглоод алдчихаар нь би яваад өгсөн юм. Дамчаа бид 2 байсан, өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Хоёр. Б.Д-, М.М- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэд таун” оффисын гаднаас хохирогч Г.Энхтүвшингийн 45-64 УНН улсын дугаартай Toyota Premio маркийн 16.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “3 хоногийн хугацаатай 225000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Б.С-д 3.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

2.1 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Өөрийн эзэмшлийн 45-64 УНН улсын дугаартай “Toyota Premio” загварын автомашинаа 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Med Town оффисын гадна үл таних хүнд түрээсэлж өгч явуулсан” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал)

 

2.2 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хохирогч Г.Энхтүвшингийн бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал)

 

2.3  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Тээврийн хэрэгслийг хураан авч хүлээлгэн өгсөн “Мөнгөлөг саарал өнгийн 45-64 УНН улсын дугаартай “Toyota Premio” загварын автомашиныг хохирогч Г.Энхтүвшинд хүлээлгэн өгөв. Уг тээврийн хэрэгслийг хураан авах үед тус автомашины зүүн урд талын буферийн дээд хэсэгт будаг нь халцарч зурагдсан байдалтай, баруун урд талын крыло хэсэгт хонхойсон ба будаг халцарсан...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дэх тал)

 

2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Энхтүвшингийн хохирогчоор өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мed Town” оффисын зогсоолд өөрийн эзэмшлийн 45-64 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Premio” загварын автомашиныг түрээслэгч 99171075 дугаар утастай, Батмөнх овогтой Б.Д-д хүлээлгэн өгч 3 хоног түрээслэхээр тохирсон. Би Үнэгүй.мн сайтан дээр автомашин түрээслэх хэсэг дээр зар байршуулсан байсан. Тэгээд зарын дагуу надтай холбогдсон. Б.Д- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян-Монгол хорооллын 418-204 тоотод оршин суудаг, надаас 03 хоног Сэлэнгэ аймаг руу ажлаар яваад ирнэ гэж хэлсэн. Тэгээд автомашин авч явсны дараагаар 99171075 дугаарын утас руу нь залгахад би сүлжээгүй газар явж байна, машин чинь зүгээр байгаа гэж хэлсэн. Үүнээс хойш дахин холбогдоогүй. Тухайн автомашин нь “Есөн Шижир” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр унаж явахаар барьцаанд тавьсан юм. Би өмнө нь энэ машиныг 02 удаа түрээсэлж байсан. 03 хоногийн түрээсэнд 225.000 төгрөг, барьцаанд 215.000 төгрөг авсан, гэрээ байгуулаагүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал)

 

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018  оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б.С-гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Анх Б.Д-г манай найз Төмөрхуяг гэх залуу 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр намайг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 22-543 тоот ажлын байран дээрээ байхад танилцуулсан. Төмөрхуяг бид хоёрыг хамт байхад Б.Д- нь утсаар яриад ирсэн ба ирэхдээ 45-64 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Premio” машиныг унаж ирээд уг машин нь миний машин байгаа юм. 3.500.000 төгрөгөөр 10 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлчих гэж хэлэхээр нь би зөвшөөрч тэр дороо “Далайхүү” төвийн Хаан банкны экспресс банкнаас 20 цагийн орчим 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5032542316 тоот данснаас Б.Д-гийн Хаан банкны данс руу шилжүүлж улмаар 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл 7 хоногийн дараа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч О.Цэлмэг машины эзэнтэй ирээд аваад явсан. Тэгээд би өргөдөл гаргах болсон. Анх бичиг баримтыг нь үзэхэд “Есөн Шижир” Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан болохоор итгээд авчихсан юм...Би өөрийн өгсөн 3.500.000 төгрөгөө авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

2.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018  оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.БазарБ.Д- гэрчээр өгсөн: “Б.Д- нь манай бага дүү юм, айлын 4 дэх хүүхэд юм. Хамгийн сүүлд Б.Д-тай 2017 оны 12 дугаар сарын 04-нд би Солонгос улсаас ирэхэд манай гэрт байсан. Тэгээд Б.Д- нь хүний машин барьцаанд тавьсан байгаа би тэр машиныг авч өгөхгүй бол болохгүй гэж ярьж байгаад яваад өгсөн. Үүнээс хойш Б.Д-тай нэг удаа утсаар ярихад би өөрөө цагдаагийн хэлтэс дээр очно, та нар санаа зоволтгүй гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал)

 

2.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018  оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.С-гийн гэрчээр өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төмөрхуяг над руу залгаад манай дүүгийн машин байгаа юм барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь би өөрийнхөн нэр дээр байвал авна гэж хэлсэн. Тэгээд орой 22 цагийн үед 3 залуу манай 6 буудлын авто засварын газар ирээд Б.Д- гэх залуу миний машин байгаа юм би “Есөн Шижир” ББСБ-т унахаар барьцаанд тавьсан байгаа юм. Одоо 2.000.000 орчим төгрөгийн үлдэгдэл байгаа гэж хэлсэн. Тэгээд Б.Д- нөгөө 2 залуугийн хамтаар бид дөрөв 17 дугаар буудлын “Далайхүү” төвийн Хаан банкны АТМ-с Б.Д-гийн өгсөн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж 400.000 төгрөгийг нь бэлнээр өгсөн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал)

 

2.8 Б.С- Б.Д- нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал)

 

2.9 Дамно ХХК-ийн “45-64 УНН улсын дугаартай “Toyota Premio” маркийн автомашиныг 16.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 201 дэх тал)

 

2.10 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018  оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.Д-гийн сэжигтнээр өгсөн: “Би анх МөнхБ.Д- хамт 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөдөө явах гээд том жийп машин хайгаад олоогүй юм. Тэгэхээр нь би зар дээр түрээсэлдэг хүн байж магадгүй гэж бодоод үнэгүй.мн сайт руу орсон. Тэгсэн чинь Лексус 470 маркийн автомашин түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ярьсан юм. Тэгээд утсаар яриад асуухад түрээс нь өдрийн 200.000 төгрөг гэсэн, тэгээд түрээсээр унахаар болоод нотариат дээр очиж гэрээ хийгээд урьдчилгаанд 1.500.000 төгрөг өгөөд машиныг нь аваад явсан. Тэгээд тэр өдөртөө явах гээд явж амжаагүй юм. Маргааш нь МөнхБ.Д- бид хоёр хамт явж байгаад онлайн тоглоом руу орж тоглоод хөдөө явах гэж байсан ойр зуурын хэрэглээний мөнгөө тоглоомд алдаад дуусгасан. Тэгэхээр нь би хоёулаа энэ машиныг барьцаанд тавиад мөнгө авчихъя гээд Ганбагана гэх 99117072 дугаарын утастай байх, танил залуутай утсаар ярьж байгаад хамаатны ахын машин байгаа юм гээд 10.000.000  төгрөгт барьцаанд тавиад онлайнаар мөрийтэй тоглох гэж байгаа гэдгээ хэлээд машиныг нь үлдээгээд 10.000.000 төгрөгөө аваад шууд Чингис зочид буудлын РС-нд орж тоглоод 3.000.000 төгрөгийг алдсан юм. Тэгээд үлдсэн мөнгийг нь МөнхБ.Д- бид хоёр хувааж авсан. Бид хоёр нийлээд 1.500.000 төгрөгийг өрөндөө өгсөн болохоор нийтдээ 5.500.000 төгрөгийг тэнцүү хувааж аваад тусдаа мөнгө олж 470 маркийн машиныг авч өгье гээд салсан юм. Тэгээд 5, 6 хоногийн дараа хоёулаа уулзаад мөнгө олоогүй талаараа ярилцаад нөгөө хүн нь залгаад байна яах уу гэж явж байгаад бид хоёр Пүрэвдоржтой уулзсан юм. Тэгээд бид гурав ярилцаж байгаад дахиад зарын дагуу ярьж байгаад “Toyota Premio” маркийн мөнгөлөг өнгийн машиныг Энхтүвшин гэдэг хүнээс өдрийн 60.000 төгрөгөөр барьцаатай 460.000 төгрөг өгөөд машиныг нь аваад нотариат оролгүйгээр амаар тохироод би өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгөөд авсан. Тэгээд уг машинаа МөнхБ.Д- хамь очиж аваад бид 6 буудал дээр очиж Сандаг  гэдэг хүнд 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. “Toyota Premio” авахдаа урьдчилгаа болон түрээсийн мөнгө өгөх байсан учраас хүнээс 1.000.000 төгрөг зээлсэн байснаа өгөөд 2.000.000 төгрөгтэй болоод машиныг нь угаалгаж өөрсдөө идэж уугаад мөнгө үрэгдээд Пүрэвдорж эхнэрийнхээ ажлын notebook-г авна гээд 500.000 төгрөгийг авчихсан. МөнхБ.Д-д 120.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь би тоглоод алдчихсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн цагдаа дээр Энхтүвшин гэдэг хүний өргөдөл гомдлын дагуу шалгагдаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүмүүс хохирлоо нэхээд байхаар нь би 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Мөнхбат гэдэг хүнээс “Toyota Рrius-20” загварын автомашиныг түрээсэнд 400.000 төгрөгийг иргэний үнэмлэхийн лавлагааг өгөөд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллоос машинаа аваад 99111133 гэсэн дугаар руу машин барьцаанд тавья гэж ярьсан чинь нэг утасны  дугаар өгсөн нь 80163633 дугаарыг өгөхөөр нь залгасан чинь 21-р хороололд аваад хүрээд ир гээд очиж үзэхэд нөгөө “Toyota Рrius-20” маркийн машиныг 4.000.000 төгрөгийн барьцаанд тавина гэхээр нь барьцаанд машиныг нь тавиад 4.000.000 төгрөгийг аваад “Toyota Premio” маркийн автомашин барьцаанд авсан хүнд 400.000 төгрөг өгсөн. Тэгээд би Сандагаас 3.400.000 төгрөгийг авчихсан. Харин хүүтэйгээ 4.800.000 төгрөг гээд нэхээд байсан. Тэгээд үлдсэнээр нь тоглоод алдчихсан. Алдсан мөнгөнөөс 1.000.000 төгрөг үлдсэн байх. Тэгэхээр нь би хадгалж байгаад “Toyota Рrius-20” маркийн машины эзэн Мөнхбат мөнгөө нэхэхээр нь 3, 4 хоноод 240.000 төгрөгөөр хийгээд байсан санагдаж байна. Ингэж сунгаж явж байгаад мөнгө төлж чадахгүй болсон. Тэгсэн чинь Мөнхбат нь барьцаанд тавьсан бол үнэнээ хэлчих гээд байхаар нь би 80163633 гэдэг утастай хүнд барьцаанд тавьсан гэдгээ хэлж өгсөн. Тэгсэн чинь өөрөө Сонгинохайрхан дүүргийн орчимд гэж хэлсэн байсан болохоор өөрөө зогсож байгаад машин нь тааралдахаар машинаа гаргуулаад авсан байна. Би 20-иод хоногийн өмнө тоглож байгаад 3.000 ам доллар хожсон юм. Тэрнээсээ Пүрэвдоржид 1,2 ам долларыг өгсөн чинь алга болчихсон. Баттөмөрийн Пүрэвдорж гэдэг 1990 орчим насны залуу байгаа. Одоо хаана байгааг мэдэхгүй байгаа юм. Нийт 3 машин түрээсээр авсан 14.800.000 төгрөгийн хохиролтой. 400.000 төгрөгийг төлсөн. Пүрэвдорж бид гурав 4.800.000 төгрөгийг хувааж төлнө, 10.000.000 төгрөгийг МөнхБ.Д- бид хоёр төлөх ёстой юм байгаа. Бүх машин эзэндээ очсон харин мөнгө зээлүүлж машин барьцаанд авсан хүмүүс хохирсон байгаа юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал)

 

2.11 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр М.М-гийн сэжигтнээр өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр найз Б.Д-тай утсаар ярьсан чинь хүрээд ир нэг машин түрээсэлж авъя гээд уулзсан. Тэгээд уулзаж байгаад Жуковын музейгээс машиныг түрээсээр очиж аваад 10.000.000  төгрөгт барьцаанд тавиад мөнгөөр нь онлайнаар мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан юм. Дараа нь “Toyota Premio” маркийн машиныг түрээсэлж аваад 7 буудалд аваачиж 3.000.000 төгрөгт барьцаанд тавьсан. Сандаг гэдэг хүн барьцаалж авсан санагдаж байна. Уг автомашиныг авахад Пүрэвдорж гэдэг танил залуу цуг явж байсан. Тэр 3.000.000 төгрөгөөс  миний утсыг барьцаанд тавьсан байсан болохоор ломбардаас гар утсаа 140.000 төгрөгөөр авхуулсан. Б.Д-, Пүрэвдорж хоёр үлдсэн мөнгийг яасныг мэдэхгүй байна. Үүний дараа 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Toyota Рrius-20” маркийн автомашиныг 10-р хорооллоос Б.Д- авч ирээд их дэлгүүр дээр уулзаад 21-р хороололд 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэр үед би байгаагүй гэхдээ 1.700.000 төгрөгийг авсан. Эдгээр мөнгийг тоглож алдсан, мөн янз бүрийн ажлын зардалд үрэгдээд дууссан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал)

 

2.12 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр М.М-гийн яллагдагчаар өгсөн: “ Би уг сонсгож байгаа эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

  Гурав. Б.Д-, М.М- нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорго хотхоны 20/4 дүгээр байрны гадна хохирогч Э.Ц-ын 57-81 УБС улсын дугаартай Toyota Prius 11 маркийн 5.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “5 хоногийн хугацаатай 350.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад хохирогчид 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

3.1 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Э.Ц-оос гаргасан гомдолд “2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн  57-81 УБС улсын дугаартай  “Toyota Prius 11” маркийн автомашинаа МөнхБ.Д- гэгчид 10 хоногийн хугацаатай түрээслүүлэхээр өгч залилуулсан” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал)

 

3.2 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Э.Ц-ын бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал)

 

3.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Э.Ц-ын хохирогчоор өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үнэгүй.мн сайтад “Toyota Prius 11” маркийн автомашиныг нэг өдрийн 50.000 түрээслүүлнэ гэсэн зар тавьсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр МөнхБ.Д- гэж хүн ярьсан ба тухай өдөр энэ хүнтэй уулзаад өөрийн автомашинаа 1 өдрийн 50.000 төгрөгөөр 10 хоног түрээслэхээр тохиролцсон. Ингээд би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн  57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн машинаа МөнхБ.Д-д хүлээлгэн өгсөн ба урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг бэлнээр авч 3 хоногийн дараа үлдсэн 150.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцаа болох 200.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. Мөн МөнхБ.Д- нь 2018 он ы3 дугаар сарын 26-ны өдөр түрээсээ дахин сунгана гэж хэлсэн боловч  одоог хүртэл надаас зугтаад миний автомашиныг өгөхгүй байгаа тул би цагдаад хандсан. 57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн автомашин нь миний үеэл ах Б.Мөнхдалайн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд миний хувьд Хөвсгөл аймагт оршин суух хаягтай тул ах Б.Мөнхдалайн нэр дээр автомашиныг бүртгүүлсэн юм. Би өөрийн эзэмшлийн 57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” автомашиныг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорго хотхоны 20/4 дүгээр байрны гадна МөнхБ.Д-д хүлээлгэн өгсөн бөгөөд би МөнхБ.Д-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дахь тал)

 

3.4 Дамно ХХК-ийн “57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн автомашиныг 5.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 198 дахь тал)

 

3.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр М.М-гийн яллагдагчаар өгсөн: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал)

 

3.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр М.М-гийн яллагдагчаар дахин өгсөн: “Би урьд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар жоохон зөрүүтэй ярьсан байгаа. Учир нь би 57-81 УБС улсын дугаартай “Toyota Prius 11” маркийн автомашиныг түрээсээр авсан зүйл байхгүй. Энэ автомашиныг Б.Д- авсан юм.  Б.Д- надад ярихдаа чи энэ хэргийг даагаад гарчих. Би энэ автомашины хохирлыг угаасаа бүрэн барагдуулах болно. Чи санаа зоволтгүй. Их идсэн ч өмхий бага идсэн ч өмхий гэж бодоод худал мэдүүлэг өгсөн юм. Би автомашиныг залилж аваагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал)

 

3.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Уг автомашиныг авах үед Ганбаяр, Баярмагнай, МөнхБ.Д- бид 4 байсан бөгөөд би Ганбаяр, Баярмагнай гэдэг хүнийг таньдаггүй байсан бөгөөд МөнхБ.Д- дагуулаад ирсэн юм. МөнхБ.Д- нь автомашин түрээслэн авч эргээд барьцаанд тавиад мөнгө гаргаад байгаа талаараа хэлж дагуулан ирсэн байсан юм. Тэгээд Цэрэнтогтохын машиныг түрээслэн авах болсон юм. Бид 4 түрээслэн авсан бөгөөд 21 дүгээр хороололд Баттогтох гэдэг хүнтэй ярьж байгаад очиж нэг хүн заан өгсөн бөгөөд тэр хүнд 2.000.000 төгрөгт барьцаанд тавьж дөрвүүлээ хүн тус бүрийн 200.000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь дөрвүүлээ суун тоглож байгаад алдчихсан юм. Тийм учраас нэг хүний 500.000 төгрөг төлөх болоод байгаа юм. Гэтэл барьцаанд тавьсан машин нь олдохгүй байгаа бөгөөд олдохгүй бол автомашины үнэлгээ болох 5.500.000 төгрөгийг төлөх болоод байгаа юм. Автомашиныг ямар хүнд барьцаанд тавьсан талаар Баттогтох гэж хүнээр олуулах болоод байна...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал)

 

3.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр М.М-гийн яллагдагчаар өгсөн: “Тухайн автомашиныг авах үед Ганбаяр, Баярмагнай, Б.Д- бид 4 хамт явсан бөгөөд бас автомашин барьцаалан мөнгөний өрөнд орсон байсан. Тэгээд би өөрийн бичиг баримтаа өгөөд түрээсэлнэ гэж түрээсийн мөнгийг нь өгөөд явсан. Тэгээд тухайн автомашиныг Б.Д- авч яваад 2.000.000 төгрөгийн барьцаанд тавиад ирсэн. Мөнгийг нь дөрвүүлээ хамт тоглож байгаад алдсан юм. Бид нар бүгд автомашин түрээсэлж аваад барьцаанд тавьж тоглоно гэдгийг нь мэдэж байсан, хамгийн гол нь тоглоод хожоод мөнгийг нь эргүүлээд өгөөд авна гэсэн бодолтой байсан. Тэгтэл тоглоод алдсан учраас дараагийн машин авах асуудал яригдсан юм.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.

 

Дөрөв. Б.Д-, М.М- нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн орчимд хохирогч Ц.А-ын 49-84 УБЧ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “ 3 хоногийн хугацаатай 380.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Б.А-од 3.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

4.1 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Ц.А-ын гаргасан гомдолд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Батлан хамгаалах их сургуулийн хойд шалганы орчимд 49-84 УБЧ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн автомашиныг 3 хоногийн хугацаатай бусдад түрээслүүлэх гэрээ байгуулж автомашинаа алдсан” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал)

 

4.2 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ц.А-ын бичгээр гаргасан гомдол (2 дугаар хавтаст хэргийн 221 дэх тал)

 

4.3 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Тээврийн хэрэгслийг хураан авч хүлээлгэн өгсөн “49-84 УБЧ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг Ц.А-т хүлээлгэн өгөв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (2 дугаар хавтаст хэргийн 236-240 дэх тал)

 

4.4  Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ц.А-ын хохирогчоор өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 89077035 дугаараас үл таних хүн залгаж машин түрээсэлнэ гэсэн зарын дагуу ярьж байна машин байна уу гэхэд би түрээслэх машин байгаа болохоо хэлж 19 цагаас хойш түрээсэлж авч болно гэж хэлэхэд тэр залуу надтай дахин гар утсаар холбогдож Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Батлан Хамгаалахын Их Сургуулийн арын шалган нэвтрүүлэхийн Сод Монгол шатахуун түгээх станцын зогсоол дээр уулзаж миний машиныг авсан, орой болсон байсан учир нотариатаар баталгаа хийлгэлгүй машин дотроо цаасан дээр авч явсныг нь бичүүлэн авсан. Би машинаа 3 хоногийн 180.000 төгрөгөөр түрээсэлсэн ба барьцаа 200.000 төгрөгийг гадаад паспортын хамтаар авсан. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр миний машиныг түрээсэлсэн МөнхБ.Д- над руу залгаж машиныг чинь дахин 2 хоног сунгаж унах хэрэгтэй байна барьцаа мөнгөнөөсөө суутгаад 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө хүргээд өгье гэж залгахад нь би зөвшөөрсөн ба 09-ний өдөр болоход машин ирж өгөөгүй, залгахад очиж байна гээд алга болсон. Одоо гар утсаа огт авахгүй байгаа.” (2 дугаар хавтаст хэргийн 224-226 дахь тал)

 

4.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ц.А-ын дахин хохирогчоор өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би машинаа Баянхошууны 112 дугаар буудлын хойд талд сансрын 11 дүгээр гудамжны айлын хашаанд байхад нь олж авсан. Тэр хашаанд миний болон өөр олон машин байсан. Миний машиныг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3 хоног 180.000 төгрөгөөр түрээслэн авч явсан ба барьцаа мөнгөтэй нийт 380.000 төгрөг төлсөн. Энэ дүн нь 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх төлбөр гэж үзэж болно. Харин 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 16 хоногийг 960.000 төгрөгийн түрээсийн хохиролтой байна. Мөн МөнхБ.Д-д машинаа алдсан хүмүүс түүнийг эрж хайж ажлын цаг болон мөнгө санхүүгээр их хохирсон болохыг хэлмээр байна..” (2 дугаар хавтаст хэргийн 227-228 дахь тал)

 

4.6  Дамно ХХК-ийн “49-84 УБЧ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 195 дахь тал)

 

          4.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “Би ямар хэрэгт яллагдаж байгаагаа ойлголоо. Хийсэн хэрэг гэм буруугаа ойлгож сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би гэрчийн мэдүүлэг дээрээ болсон бүх асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 200-201 дэх тал)

 

          4.8  Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр М.М-гийн яллагдагчаар өгсөн: “Алиасодовын автомашиныг адилхан аваад Ариунболдод 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд Дамчаа бид 2 тоглоод дуусгачихсан. Зарим үед тоглоод үлдсэн мөнгө байдаг тэрнээс эсхүл хүнээс гуйж аваад автомашин түрээслэн авч барьцаанд тавьж мөнгийг нь гаргаж өгөх мэтээр явж байсан юм...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал) зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

           Тав. Б.Д-, М.М- нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо хуучин Тээврийн товчооны автобусны буудлын орчимд хохирогч Д.Буян-Одын өмчлөлийн 94-29 УНУ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 8.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “5 хоногийн хугацаатай өдрийн 50000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Б.А-од 3.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

5.1 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Буян-Одын бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал)

 

5.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Д.Буян-Одын хохирогчоор өгсөн: “Facebook дээр “Toyota Prius 20” маркийн автомашин түрээслэх хүн байна уу гэсэн зар байсан ба түүний доор коммент хэсэгт маш олон хүмүүс машинаа түрээсэлнэ гэж бичсэн байсан тэгэхээр нь би түүнд нь коммент биччихсэн юм. Тэгээд би 2018 оны 7 дугаар сарын эхээр биччихээд наадмаар хөдөө явчихсан юм. Тэгсэн чинь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Damaa Bat гэсэн Facebook хаягаас машинаа түрээслэх үү, 4 хоног түрээсэлье, дугаараа өгчих гэхээр нь дугаараа өгөөд утсаар ярилцаад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 21 дүгээр байр болох гэрийнхээ гадаа тэр хүнтэй уулзахад Б.Д- гэдэг хүн ирээд миний машиныг би хүн тосох гэж байгаа юм, өнөөдөр машин бэлэн байж байх хэрэг байна гээд би түрээслэхээр зөвшөөрөөд өдрийн 50.000 төгрөгөөр, 5 хоног түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээг болохоор интернэтээс загвар татаж хэвлээд гарын үсэг зураад машинаа өгч явуулаад 250.000 төгрөг, барьцаа 100.000 төгрөгийг нийтдээ 350.000 төгрөгийг авсан. Тэгээд гэрээний хугацаа дууссан тэгээд машинаа авах гэтэл утас нь заримдаа холбогдохгүй, заримдаа холбогдохоор янз бүрийн шалтаг хэлээд өгөхгүй байсан ба түрээсээ сунгамаар байна гээд байхаар нь би сунгахгүй гэсэн. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байх миний данс руу 500.000 төгрөг хийгээд 10 хоног сунгая надад асуудал гарчихлаа гээд янз бүрийн шалтаг хэлээд байсан. Би тэгэхээр нь чи машин авчирч өгөөд энэ мөнгөө ав би сунгахгүй, машинаа харъя гэхэд янз бүрийн шалтаг хэлээд байсан. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би машинаа авъя гээд хандахад дахиад түрээсээ сунгая гэсэн тэгэхээр нь би сунгахгүй, миний машиныг өг гэтэл би сунгачихъя гээд дахиад 500.000 төгрөгийг хийсэн. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дуусчихсан байхад машин авчирч өгөөгүй, утас нь холбогдохгүй болчихоор нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би нийт 1.350.000 төгрөг авсан. 94-29 УНУ улсын дугаартай цайвар ногоон өнгийн “Toyota Prius 20” маркийн автомашин. Уг автомашиныг би явдаг зээлээр “Есөн Шижир” ББСБ-д барьцаалчихсан байгаа. Уг автомашины өмчлөл нь “Есөн Шижир” ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Гэхдээ энэ бол миний автомашин юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал)

 

5.3 Автомашин түрээслэх гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал)

 

5.4 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл болон автомашиныг хохирогч Д.Буян-Одод хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал)

 

5.5 Дамно ХХК-ийн “...94-29 УНН улсын дугаартай  “Toyota Prius 20” маркийн автомашиныг 8.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 199 дэх тал)

 

5.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр  Б.А-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “....Миний бие 2018 онд цай үйлдвэрлэх худалдаа эрхэлдэг байсан юм. Энэ үед миний таньдаг Төмрөө ах намайг МөнхБ.Д- гэдэг залуутай танилцуулсан бөгөөд надад хэлэхдээ МөнхБ.Д- нь алт ухдаг дажгүй залуу байгаа юм залуу хүмүүс бие биедээ тустай дэмтэй яваарай гэж хэлээд танилцуулсан юм. Би МөнхБ.Д-тай 2,3 удаа уулзаж байсан. Энэ үед МөнхБ.Д- нь надад мөнгө хэрэгтэй байна алтанд явах гэсэн юм чи хэд хоногийн хугацаатай мөнгө зээлэх хэрэгтэй байна, тэгээд барьцаанд өөрийнхөө машиныг нь үлдээе, миний машин байгаа юм  банк бус санхүүгийн байгууллагад барьцаатай зээлээ төлөөд дуусгасан, нэрийг нь шилжүүлээд өгөх гэхээр амжихгүй байна, ямар таньж мэдэхгүй байгаа хүмүүс биш гэж хэлсэн, тэгээд би ямар оргүй мөнгө аваад явах гэж байгаа биш өөрийнхөө машиныг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Эхний удаа барьцаанд тавих гэж байгаа машиныг 2,3 удаа надтай уулзахдаа унаж ирж байсан тийм учир би тэр хүний машин мөн байна гэж бодсон юм. Ингээд эхний мөнгө зээлэх болсон юм. МөнхБ.Д- нь зээлсэн мөнгөө өгөхгүй болонгуут мөнгө яасан талаар асуухад алтан дээр гарц гараад гайгүй байна, бэлэн мөнгө ихтэй байна мөнгө олж байна, тийм учир би энийг хаяад явж болохгүй байна, мөнгө бол олж байгаа чи мөнгөн дээр санаа зовох хэрэггүй гэх мэтээр хэлдэг байсан. Тэгээд надад нэг удаа манай найз байгаа юм албаны мөнгөө аваад явж байгаад алга болгосон байна нөхөж өгөхгүй бол болохгүй байна. Ажлын өдөр дуусаж байгаа тул мөнгө олох боломжгүй байна, ажлын өдөр эхлэх юм бол асуудалгүй олоод өгнө тийм учир наад хүнтэйгээ уулзаад машиныг нь барьцаанд аваач дажгүй залуу байгаа гэж хэлсэн. Ингээд Б.Д- гэдэг залуу нь ирээд тухайн үед бас нэг машин барьцаалсан. МөнхБ.Д-, Б.Д- нартай ямар нэг гэрээ байгуулаагүй бөгөөд дандаа итгэлцлийн үндсэн дээр шилжүүлэн өгч байсан. МөнхБ.Д-, Б.Д- нарын данс руу шилжүүлж байсан. Тухайн үед миний хувийн бизнес гайгүй ашигтай байсан учир мөнгөтэй байж таараад зээлэн өгөх болсон. Бас сүүлд барьцаалсан машины мөнгийг би хүнээс авч өгсөн бөгөөд тэр мөнгийг нь би өөрөө төлөөд дуусгасан тийм учир энэ хоёр хүнээс нэхэмжилнэ. Би 5 машин барьцаанд авсан бөгөөд эдгээр машин бүгд эзэмшигч нар нь эргүүлэн авсан. Надад 5 машин барьцаанд авсан зээлийн мөнгө нийт 23.050.000 төгрөг болсон. Мөн барьцаанд авсан 5 машины үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээний хөлсөнд 500.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал)

 

5.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр М.М-гийн яллагдагчаар өгсөн: “Би өмнөх мэдүүлэг дээр бүх зүйлийг үнэн зөвөөр ярьж хэргээ хүлээсэн тул надад ямар нэгэн нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал)

 

5.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Би өмнөх мэдүүлэг дээр бүх зүйлийг үнэн зөвөөр ярьж хэргээ хүлээсэн тул надад ямар нэгэн нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 172-174 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

         Зургаа. Б.Д-, М.М- нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны гаднаас хохирогч О.У-ын эзэмшлийн 57-49 УБН улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 9.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “3 хоногийн хугацаатай 300.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Б.А-од 4.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

6.1 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хохирогч О.У-ын бичгээр гаргасан гомдол (2 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал)

 

6.2 О.У- Б.Д- нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал)

 

6.3 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл болон 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр автомашиныг хохирогч О.У-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 108-109 дэх тал)

 

6.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр О.У-ын хохирогчоор өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сарын эхээр Facebook хуудсанд автомашин түрээсэлнэ гэж зар тавьсан тэгтэл 2018 оны 8 дугаар сарын эхээр 89111377 гэсэн дугаараас нэг залуу залгаад автомашин түрээслэх үү 3 хоног түрээсэлмээр байна гаднаас хүмүүс ирж байгаа юм гэж байсан. Тэгээд хэсэг хугацаанд холбогдоогүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дугаараас залгаад хүмүүс минь маргааш ирэхээр болсон та машинаа түрээслэх хэвээрээ юу гэж асуухлаар түрээсэлнэ гэж хэлтэл манай гэр болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар байрны гадна ирээд миний машиныг үзээд 300.000 төгрөг өгөөд 3 хоног түрээслэх гэрээ хийгээд өгөөд явуулсан. Тэгтэл гэрээнд дурдагдсан хугацаа өнгөрсөн юм. Тэгээд утасны дугаар луу нь яриад залгатал ахаа би Түнхэлд байна 2 хоног хойшлох болчихлоо удалгүй очлоо гэж хэлсэн. 2 хоног нь өнгөрөөд худлаа хэлээд байхаар нь бичиг баримт дээр нь дурдагдсан гэрийн хаягаар нь очоод уулзтал 30 орчим насны эмэгтэй хүн онгойлгоод энд тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь дараа нь дахиад очоод танай дүү чинь машин аваад явчихлаа гэж хэлтэл наад хүн манай амьдардаггүй угаасаа шоронд хийдэггүй бид нар батлан даалтанд авахгүй хорь гэж хэлэхээр цагдаа нар явуулчихдаг гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан. Бэлнээр авсан сүүлд 5133142303 гэсэн данснаас над руу мөнгө хийсэн байгаа. Батмөнх овогтой Б.Д- гэсэн хүн байсан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 98-99 дэх тал)

 

6.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.А-ын хохирогчоор өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 10-ны орой МөнхБ.Д- над руу залгаад манай найз газрын албанд мөнгө алга болгосон байна. Чамаас мөнгө зээлээд ирэх 7 хоногоос буцаагаад өгнө гэж гуйгаад байхаар нь би барьцаанд ядаж эд зүйлс байв тэрийгээ тавиад авч болно гэж хэлсэн. Тэгтэл Б.Д- над руу яриад МөнхБ.Д- найз Дамчаа байна. МөнхБ.Д- ярьсан уу, найзад нь мөнгөний хэрэг болоод байна. Одоо надад тавих зүйл байдаггүй, дүүгийн Toyota Prius 20”-г тавьчихмаар байна болохгүй бол нэрийг нь шилжүүлээд өгнө гээд гуйгаад байхаар нь Б.Д-гийн хаан банкны 5133142303 дугаарын данс руу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхний ээлжинд 4 саяыг шилжүүлсэн. Тэгэхдээ уг машиныг МөнхБ.Д- надад авчирч өгсөн...Надад одоо 23.550.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал)

 

6.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.А-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Миний бие 2018 онд цай үйлдвэрлэх худалдаа эрхэлдэг байсан юм. энэ үед миний таньдаг Төмрөө ах намайг МөнхБ.Д- гэдэг залуутай танилцуулсан бөгөөд надад хэлэхдээ МөнхБ.Д- нь алт ухдаг дажгүй залуу байгаа юм аа залуу хүмүүс бие биедээ тустай дэмтэй яваарай гэж хэлээд танилцуулсан юм, би МөнхБ.Д-тай 2,3 удаа уулзаж байсан. энэ үед МөнхБ.Д- нь надад мөнгө хэрэгтэй байна алтанд явах гэсэн юм аа чи хэд хоногийн хугацаатай мөнгө зээлэх хэрэгтэй байна, тэгээд барьцаанд өөрийнхөө машиныг нь үлдээе ээ, миний машин байгаа юм аа банк бус санхүүгийн байгууллагад барьцаатай зээл ээ төлөөд дуусгасан, нэрийг нь шилжүүлээд өгөх гэхээр амжихгүй байна, ямар таньж мэдэхгүй байгаа хүмүүс биш гэж хэлсэн, тэгээд би ямар оргүй мөнгө аваад явах гэж байгаа биш өөрийнхөө машиныг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн, уг эхний удаа барьцаанд тавих гэж байгаа машиныг 2,3 удаа надтай уулзахдаа унаж ирж байсан тийм учир би тэр хүний машин мөн байна гэж бодсон юм, ингээд эхний мөнгө зээлэх болсон юм. МөнхБ.Д- нь зээлсэн мөнгөө өгөөгүй болонгуут мөнгө яасан талаар асуухад алтан дээр гарц гараад гайгүй байна, бэлэн мөнгө ихтэй байна мөнгө олж байна, тийм учир би энийг хаяад явж болохгүй байна, мөнгө бол олж байгаа чи мөнгөн дээр санаа зовох хэрэггүй гэх мэтээр хэлдэг байсан, тэгээд надад нэг удаа манай найз байгаа юм аа албаны мөнгөө аваад явж байгаа алга болгосон байна нөхөж өгөхгүй бол болохгүй байна ажлын өдөр дуусаж байгаа тул мөнгө олох боломжгүй байна, ажлын өдөр эхлэх юм бол асуудалгүй олоод өгнө тийм учир наад хүнтэйгээ уулзаад машиныг нь барьцаанд аваач ээ дажгүй залуу байгаа гэж хэлсэн ингээд Б.Д- гэдэг залуу нь ирээд тухайн үед бас л нэг машин барьцаалсан. МөнхБ.Д-, Б.Д- нартай ямар нэг гэрээ байгуулаагүй бөгөөд дандаа итгэлцлийн үндсэн дээр шилжүүлэн өгч байсан. МөнхБ.Д-, Б.Д- нарын данс руу шилжүүлж байсан, тухайн үед би хувийн бизнес гайгүй ашигтай байсан учир мөнгөтэй байж таараад л зээлэн өгөх болсон. Бас сүүлд барьцаалсан машины мөнгийг би хүнээс авч өгсөн бөгөөд тэр мөнгийг нь би өөрөө төлөөд дуусгасан тийм учир энэ хоёр хүнээс нэхэмжилнэ. Би 5 машин барьцаанд авсан бөгөөд эдгээр машин бүгд эзэмшигч нар нь эргүүлэн авсан, надад 5 машин барьцаанд авсан зээлийн мөнгө нийт 23.050.000 төгрөг болсон, мөн барьцаанд авсан 5 машины үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээний хөлсөнд 23.550.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна.” (8 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал)

 

6.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...МөнхБ.Д- бид 2 хамт байсан бөгөөд хамт очоод уг машиныг яг авах үед МөнхБ.Д- наад талд нь жаахан зайтай зогсоод би өөрөө очиж түрээсийн гэрээ байгуулан авсан юм. Тухайн машиныг МөнхБ.Д- унаж явсан бөгөөд Буян-Одын автомашиныг барьцаалсан байсан. Ариунболд гэдэг хүнд дахин 3.000.000 төгрөгөөр барьцаалсан санагдаж байна. Энэ мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг над руу шилжүүслэн. Үлдсэн мөнгийг МөнхБ.Д- авсан, хэрхэн юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Өөр өөрсдийн авсан мөнгийг төлнө, энэ тал дээр маргах зүйл байхгүй. Автомашин эзэндээ очсон байгаа. Барьцаалсан мөнгийг төлөөгүй...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал)

 

6.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр М.М-гийн яллагдагчаар өгсөн: “Энэ машиныг Дамчаа авч ирсэн бөгөөд Ариунболд гэдэг хүнд барьцаанд тавьж мөнгийг нь тоглоод алдсан. Дамчаа бид 2 байсан, өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал)

 

6.9 Бэст Эстимэйт ХХК-ийн “...57-49 УНН улсын дугаартай  “Toyota Prius 20” маркийн автомашиныг 9.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 113 дахь тал)

 

6.10 Бэст Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “капут засварлах үнэ 42.000 төгрөг, дугуй обудны хамт солих үнэ 80.000 төгрөг, аккумльяатор холбогч солих үнэ 15.000 төгрөг, улсын дугаар солих үнэ 10.000 төгрөг, шууд зардал солих 105.000 төгрөг, засварлах 42.000 төгрөг, будах зардал 120.000 төгрөг, 100 гр будаг туслах материал 18.000 төгрөг, нийт 285.000 төгрөг” гэсэн тайлан (2 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Долоо.  Б.Д-, М.М- нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын гаднаас хохирогч О.З-гийн эзэмшлийн 48-80 УБЗ улсын дугаартай Mitsubishi Pajero маркийн 7.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “1 хоногийн хугацаатай 450.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Б.А-од 5.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

7.1 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “О.З-гийн гаргасан гомдолд 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баян Монгол хорооллын 418 дугаар байрны гадна О.З- 48-80 УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгслээ бусдад нэг өдрөөр 120.000 төгрөгөөр түрээсэлсэн боловч залилуулсан” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал)

 

7.2 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч О.З-гийн бичгээр гаргасан гомдол (3 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал)

 

7.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр О.З-гийн хохирогчоор өгсөн:  “...Би өөрийн эзэмшлийн 48-80 УБЗ улсын дугаартай саарал өнгийн “Mitsubishi Pajero” маркийн автомашиныг байнгын түрээслэхээр Үнэгүй.мн сайтад зар тавьсан...2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нөгөө дугаараас залгаад 2-3 гадаад иргэн авч тэрэлж явчхаад ирье гэж хэлсэн...15 цагийн үед Баянмонгол хорооллын 418 дугаар байрны гадна очиход нөгөө залуу гарч ирсэн. Тэр залуу өөрийгөө Б.Д- гэдэг гэж хэлээд миний машинтай танилцсан. Тэгээд 1.000.000 төгрөг өгөөд бичиг баримтаа үзүүл гэж хэлэхэд яараад орхиод гараад ирсэн зураг нь байна гэж хэлээд “Damaa bat” гэсэн хаягаар жолооны үнэмлэх иргэний үнэмлэхийн хамт зургийг нь явуулсан. Надад мөнгөний боломж жоохон муу байна 450.000 төгрөг өгчих үү гэж хэлэхээр нь би за яах уу чи машин  аваад маргааш 16 цагт авчир гэж хэлээд өөрийн дансаар 450.000 төгрөгийг авсан. Тэгээд машины түлхүүр бичиг баримттай өгөөд явуулсан. Түүнээс хойш холбогдохгүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө залгахад уучлаарай сүлжээгүй газар байсан юм орой машиныг чинь гэрт чинь аваачаад өгнө гэж мессеж бичсэн. Дахин утас нь болохгүй болсон. Ингээд цагдаад хандаж байна.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал)

 

7.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр О.З-гийн хохирогчоор дахин өгсөн: “Миний өөрийн эзэмшлийн 48-80 УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн автомашиныг бусдад түрээслэн өгч залилуулсан бөгөөд 01 сар орчмын дараа автомашинаа хүлээн авсан. Тэгээд надад түрээсийн төлбөртэй холбоотой 2.000.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед өдрийн 1.000.000 төгрөг төлнө гэж түрээсэлсэн. Би автомашинаа барьцааны газраас олж авсан” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал)

 

7.5 Дамно ХХК-ийн “...48-80 УБЗ улсын дугаартай Mitsubishi pajero маркийн автомашиныг 7.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 194 дэх тал)

 

7.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Уг машиныг МөнхБ.Д- бид 2 хамт авсан бөгөөд Ариунболдод МөнхБ.Д- очиж барьцаалд тавьсан юм. 5.000.000 төгрөгт багтаан барьцаалсан бөгөөд мөнгийг нь тоглоод алдчихсан юм...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал)

 

7.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр М.М-гийн яллагдагчаар өгсөн: “...Энэ машиныг бас Ариунболдод барьцаанд тавьсан юм. Дамчаа бид 2 хамт байсан бөгөөд Дамчаа очиж авсан. Тэгээд 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд мөнгийг нь тоглоод алдчихсан юм...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 

                           Шүүгдэгч Б.Д- нь ганцаараа:

          Нэг. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ү.Одбаярын Canon 5D mark2 загварын камер 2470 F 2.8 мэргэжлийн дуран, “Sony” зэрэг 2.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг “түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Б.Х-т 700.000 төгрөгийн барьцаанд тавьсан болох нь:

 

           1.1 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 01 дүгээр байрны 03 дугаар орцонд үл таних хүнд камер, дуран зэрэг эд зүйлсээ  түрээслүүлнэ гэж өгөөд залилуулсан” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тал)

 

1.2 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Ү.Одбаярын бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал)

 

1.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ү.Одбаярын хохирогчоор өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байхад Б.Д- /99171075/ гэдэг залуу зарын дагуу над руу холбогдоод камер түрээсэлье, өглөө цэцэрлэгийн хүүхдийн шинэ жилтэй гэж хэлээд манай байрны гадна уулзсан. Б.Д- нь өөрийн компанийн нягтлан Болортуяа гэх эмэгтэйн хамтаар ирээд Насанбуяны Болортуяа /ух90022429/-ийн иргэний үнэмлэхийг барьцаанд үлдээгээд нэг өдрийн түрээсийн 95.000 төгрөгөө бэлнээр өгөөд Canon брэндийн 5D mark2 загварын камер, 2470F 2.8” мэргэжлийн дуран, “Sony” загварын хөл зэрэг зүйлсийг батарей карт цэнэглэгчийн хамтаар авч явсан. Тэгээд орцноос гараад яваад өгсөн. Тухайн үед би баталгаажуулах зорилгоор гар утсан дээрээ дүрс бичлэг хийсэн. Дээрх эд зүйл нь миний хувийн эд зүйлс юм. Би Facebook-н гэрэл зургийн хэрэгсэл авна зарна гэсэн зар тавьсан байсан. Нийтдээ 4.500.000 төгрөгийн үнэтэй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал)

 

1.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б.Х-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим ажлаа хийгээд өөрийн эзэмшлийн “Голден сэйф” ломбардад сууж байхад өглөөгүүр 10 цагийн орчим манай байнгын үйлчлүүлэгч Болортуяа гэдэг эмэгтэй орж ирээд Canon брэндийн 5D mark2 загварын камер, 2470F 2.8” мэргэжлийн дурантай оруулж хамт оруулж ирээд барьцаанд тавиад 700.000 төгрөг зээлээр авсан. Нэг сарын 8 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай гэрээ хийгээд авч явсан юм. Тэгээд уг камераа барьцаанд тавьснаас хойш алга болчихсон юм. Тэгээд хугацаа хэтэрсэн бараанд оруулсан зарахаар төлөвлөж байтал цагдаагийн байгууллагаас ирээд авсан юм. Одоо миний барьцаанд авсан эд зүйлийг хурааж авсан, барьцааны зээлэнд өгсөн мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. Надтай гэрээ хийж зээл авсан Насанбуяны Болортуяа УХ90022429 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо бэлхийн 50-298 тоотод оршин суудаг гэсэн хаягтай байна. Би энэ хүнээс нэхэмжилж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал)

 

            1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Пүрэвдоржийн сэжигтнээр өгсөн: “2017 оны 12 дугаар сарын эхээр Б.Д-, МөнхБ.Д- хоёр манай гэрийн гадаа ирээд зөөврийн компьютерын хэрэг байна гэхээр нь миний нэг ломбардад барьцаанд тавьсан компьютер байгаа гэж хэлээд тэгээд тэр хоёр яваад өгсөн. Тэгээд тухайн өдрөө орой 6 буудал дээр намайг хүрээд ир гээд Б.Д- над руу залгаад би явж очиход Б.Д-, МөнхБ.Д- хоёр “Toyota Premio” маркийн автомашиныг барьцаанд тавьсан байсан, тэгээд би тухайн газар руу ороход Дамчаа цаасан дээр юм бичээд сууж байсан. Тэгээд бид гурав тэндээсээ гараад модны хоёрт байрлах ломбардад очоод Б.Д- надад 400.000 төгрөг өгөөд миний зөөврийн компьютерыг чөлөөлж авсан. Б.Д- нь надад 20.000 төгрөгийг унааны мөнгө гээд өгсөн. Тэгээд 2 хоногийн дараагаар Б.Д- над руу залгаад зөөврийн компьютерыг чинь ломбардад тавилаа шүү гэхээр нь Б.Д-тай модны хоёрт уулзаад нөгөө ломбардад очиж 400.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатайгаар 7 хувийн хүүтэйгээр барьцаанд тавьсан. Тэгээд тэндээсээ гараад 3 дугаар эмнэлгийн ойролцоо байрлах зочид буудалд Б.Д- бид хоёр нэг хоноод би гэртээ харьсан. Камер түрээсэлж авахын өмнөх өдөр нь 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Б.Д- над руу залгаад 100 айлд байрлах зочид буудалд дуудаад очиход орой нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна гэхээр нь би хуучин эхнэр Болортуяа руу залгаад өөрийнхөө зөөврийн компьютерыг ломбардад тавьчхаач гэж хэлээд бид гурав 100 айлын Жоби төвийн орчимд уулзаад модны хоёрын ломбард орж зөөврийн компьютерыг Болортуяагийн нэр дээр 500.000 төгрөгт барьцаанд тавиад 300.000 төгрөгийг нь Б.Д-д өгөөд 200.000 төгрөгийг би өөртөө зарцуулсан. Тэгээд тэр өдрөө Б.Д- бид хоёр 100 айлын зочид буудалд хоносон. Маргааш өглөө нь Facebook-р камер түрээслэх зар хараад зарын дагуу Болортуяа, Б.Д- бид 3 авто плаза төвийн хойно байрлах 1 дүгээр байрны орцонд очоод Болортуяагийн иргэний үнэмлэхийг нь барьцаанд үлдээгээд 95.000 төгрөгийг Б.Д- камер түрээсэлж байгаа хүнд 95.000 төгрөг өгсөн. Тухайн үед би орцны гадна зогсож байсан.” Гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал)

 

1.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Н.Болортуяагийн гэрчээр өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Д-, Пүрэвдорж хоёр манай ажил дээр ирээд намайг өрөөнд байж байхад Б.Д- надаас нягтлан Сүнжидмаа 99224466-ийн зөөврийн компьютерыг 2 цаг хэрэглээд буцаагаад гэрт чинь аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд би тус компьютерыг ажлаас авч гарахад Б.Д- ломбардад тавиад 2 цагийн дараагаар буцаагаад авна гэж хэлсэн.Тэгээд бид гурав Модны хоёрт байрлах “Голден сейф” нэртэй ломбардад очоод 500.000 төгрөгт 5 хувийн хүүтэйгээр барьцаанд тавьсан юм. Ломбардаас гараад бид гурав таксинд суугаад 10 дугаар хороолол орж намайг гэрийн гадаа буулгаад Пүрэвдорж, Б.Д- хоёр яваад өгсөн. Тэгээд тэр орой нь Б.Д- руу залгаад “компьютер хэзээ өгөх гээд байгаа юм" гэхэд авч чадахааргүй болчихлоо өглөө ажилд чинь орохоос өмнө болгоно гэж хэлсэн бөгөөд маргааш өглөө нь 08 цагт Пүрэвдорж, Б.Д- хоёртой 100 айлын “Жоби” төвийн ойролцоо утсаар холбогдож байгаад уулзахад Б.Д- 11 дүгээр хороолол орж хүнээс мэргэжлийн аппарат авна гэж хэлээд намайг тэр хоёр дагуулаад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 3 дугаар орцонд очиход Б.Д- нэг хүн рүү утсаараа залгаад ирчихлээ гэж хэлэхэд удалгүй нэг эрэгтэй хүн цахилгаан шатнаас гарч ирээд камерыг нь түрээслэх болоод тэр залуу Б.Д-г өөрөөр нь яриулж баталгаажуулж гар утсан дээрээ бичлэг хийгээд байсан. Тэгээд тэр хүн нь Б.Д-гаас бичиг баримт асуухад байхгүй гээд надаас Б.Д- Болороо цахим үнэмлэхээ үлдээчих гэж хэлээд миний цахим үнэмлэхийг тэр камер нь хүнд өгсөн. Б.Д- нь тэр хүнд түрээсийн мөнгө гэж 95.000 төгрөгийг өгсөн. Тэгээд бид гурав гараад Б.Д- нөгөө ломбардын эзэн рүү яриад одоо очиж байна гэхэд нөгөө хүн нь 10 дугаар хорооллын Хаан банкны экспресс дээр уулзъя гэж хэлсэн. Бид гурав таксигаар 10 дугаар хороолол явж байтал нөгөө ломбардаас залгаад ажил дээрээ ирчихсэн байна гээд Б.Д-тай ярьсан. Тэгээд бид гурав буцаад модны хоёрын “Голден сейф” нэртэй ломбардад очиход ломбардын хүн манай ажлын зөөврийн компьютерыг өгөөд Б.Д- нь зөрүүлээд камерыг тэр хүнд өгсөн. Тэгээд тэр ломбардын ах камерыг “үнэгүй.мн” сайтаар ороод үнийн судлаад 700.000 төгрөгөөр барьцаанд авахаар болоод манай байгууллагын компьютерыг 530.000 орчим төгрөгт бодоод Б.Д-д 700.000 төгрөгийн үлдэгдэл 170.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би гурав хамт таксинд суугаад би ажил руугаа хүргүүлээд Пүрэвдорж, Б.Д- хоёр яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал)

 

1.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Д-гийн сэжигтнээр өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Facebook-н гэрэл зураг сонирхогчдын группэд  камер түрээсэлнэ гэсэн зарын дагуу Одбаяр гэдэг хүн рүү холбогдоод тэр өдрийнхөө маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутын үед Авто плазагийн урд талд байрлах 1 дүгээр байрны 3 дугаар орцонд найз Пүрэвдорж /99550620/, түүний эхнэр Болортуяа /99831881/ нарын хамтаар очиж Одбаяр гэдэг хүнээс камер түрээслэх гэсэн юм, шинэ жилийн зураг аваад нэг хоногийн хугацаатайгаар хэрэглээд өгнө гэж тохироод 95.000 төгрөг бэлнээр өгөөд Одбаярын гар утсан дээр Батмөнх овогтой Б.Д- би ногоон мэдээ сонины өмч 5D mаrk 2 камерыг түрээсэлж байна, эвдрэл гэмтэл гарвал хохирлыг барагдуулна гэж хэлж бичлэг хийлгээд дуран камерыг авч яваад модны хоёр өгсөх замын зүүн талд байрлах “Голдэн Сэйф” нэртэй ломбардад Болортуяагийн бичиг баримтаар 700.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатайгаар тавьсан, 7 хоногийн өмнө тус ломбардад дээр Болортуяа очиж сунгуулсан гэсэн. Анхнаасаа Болортуяагийн зөөврийн компьютерыг тус ломбардаас сольж авах гэж Одбаяраас түрээсэлнэ гэж хэлээд авсан. 700.000 төгрөгийг Болортуяагийн ажлын зөөврийн компьютерыг чөлөөлөхөд зарцуулсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал)

 

1.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Пүрэвдоржийн сэжигтнээр өгсөн: “2017 оны 12 дугаар сарын эхээр Б.Д-, МөнхБ.Д- хоёр манай гэрийн гадаа ирээд зөөврийн компьютерын хэрэг байна гэхээр нь миний нэг ломбардад барьцаанд тавьсан компьютер байгаа гэж хэлээд тэр хоёр яваад өгсөн. Тэгээд тухайн өдрөө орой 6 буудал дээр намайг хүрээд ир гээд Б.Д- над руу залгаад би явж очиход Б.Д-, МөнхБ.Д- хоёр “Toyota Premio” маркийн автомашиныг барьцаанд тавьсан байсан. Тэгээд би тухайн газар руу ороход Дамчаа цаасан дээр юм бичээд сууж байсан. Бид гурав тэндээсээ гараад модны хоёрт байрлах ломбардад очоод Б.Д- надад 400.000 төгрөг өгөөд миний зөөврийн компьютерыг чөлөөлж авсан. Б.Д- нь надад 20.000 төгрөгийг унааны мөнгө гээд өгсөн. Тэгээд 2 хоногийн дараагаар Б.Д- над руу залгаад зөөврийн компьютерыг чинь ломбардад тавилаа шүү гэхээр нь Б.Д-тай модны хоёрт уулзаад нөгөө ломбардад очиж 400.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатайгаар 7 хувийн хүүтэйгээр барьцаанд тавьсан. Тэгээд тэндээсээ гараад 3 дугаар эмнэлгийн ойролцоо байрлах зочид буудалд Б.Д- бид хоёр нэг хоноод би гэртээ харьсан. Камер түрээсэлж авахын өмнөх өдөр нь 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Б.Д- над руу залгаад 100 айлд байрлах зочид буудалд дуудаад очиход орой нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна гэхээр нь би хуучин эхнэр Болортуяа руу залгаад өөрийнхөө зөөврийн компьютерыг ломбардад тавьчхаач гэж хэлээд бид гурав 100 айлын Жоби төвийн орчимд уулзаад модны хоёрын ломбард орж зөөврийн компьютерыг Болортуяагийн нэр дээр 500.000 төгрөгт барьцаанд тавиад 300.000 төгрөгийг нь Б.Д-д өгөөд 200.000 төгрөгийг би өөртөө зарцуулсан. Тэгээд тэр өдрөө Б.Д- бид хоёр 100 айлын зочид буудалд хоносон. Маргааш өглөө нь Facebook-р камер түрээслэх зар хараад зарын дагуу Болортуяа, Б.Д- бид гурав авто плаза төвийн хойно байрлах 1 дүгээр байрны орцонд очоод Болортуяагийн иргэний үнэмлэхийг нь барьцаанд үлдээгээд 95.000 төгрөгийг Б.Д- камер түрээсэлж байгаа хүнд 95.000 төгрөг өгсөн. Тухайн үед би орцны гадаа зогсож байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал)

 

1.9 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Энхтүвшингийн машиныг барьцаалан тоглоод алдчихсан бөгөөд тухайн үед Пүрэвдоржийн ломбардаас авсан notebook-г дахин барьцаалан 450.000 төгрөг авсан бөгөөд notebook нь Пүрэвдоржийн эхнэр Болортуяагийн ажлын notebook байсан. Энэ notebook-г авч өгөх шаардлага гарсан юм. Notebook барьцаалсан мөнгийг бас нэг машин түрээслэн авах түрээсийн мөнгөнд зарцуулсан юм. Ингээд Пүрэвдорж бид 2 үнэгүй зар үзэж байгаад камер түрээслүүлнэ гэсэн зар харсан бөгөөд үүний дагуу холбоо барьж түрээслэн авахаар болсон юм. Бид хоёрын үнэгүй зар үзэж байгаад камер түрээслүүлнэ гэсэн зар харсан бөгөөд үүний дагуу холбоо барьж түрээслэн авахаар болсон. Би хоёрын хувьд бичиг баримт байхгүй байсан учраас Пүрэвдоржийн эхнэр Болортуяаг гуйсан юм. Ингээд камер зэрэг эд зүйлийг очиж авч нөгөө notebook барьцаалсан газар очин тухайн эд зүйлийг notebook-ээрээ зөрүүлж аваад зөрүү мөнгө 140.000 төгрөгийг Пүрэвдорж бид 2 авсан юм. Энэ хэргийг Пүрэвдорж бид 2 хамт үйлдсэн...Ломбардны хүн барьцааны зээлийн хүүтэй хамт 800.000 төгрөг нэхэмжилж байгаа энэ мөнгийг нөхөн төлөх болно. Пүрэвдоржтой хуваан төлнө...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал)

 

1.10 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр М.М-гийн яллагдагчаар өгсөн: “...Энэ талаар би мэдэхгүй байна. Б.Д-, Пүрэвдорж нар мэднэ. Энэ хэрэгт би хамааралгүй...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал)

 

1.11 Дамно ХХК-ийн “...Canon 5D mark2 загварын камер 2470 F 2.8 мэргэжлийн дуран, “Sony” зэргийг 2.3000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 205 дахь тал)

 

           1.12 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эд зүйл хураан авч “Canon 5D mark 2” маркийн DS126201 дугаартай 1 ширхэг зургийн аппарат, дуран 24-70 мм-ын хэмжээтэй зургийн аппарат, Canon брэндийн цэнэглэгч, зай, VCT-Sony  маркийн аппаратын хөл, Fox tripod dt -310d гэх цагаан өнгийн бичигтэй цахилгаантай зургийн аппаратын хөлийн цүнх, цэнхэр хар өнгийн зургийн аппаратын 2 тасалгаатай цүнх зэрэг эд зүйлс байсныг” хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 113 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

           Хоёр. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Т-гийн 64-82 УНД  улсын дугаартай Toyota Prius  30 маркийн 12.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “4 хоногийн хугацаатай 320.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж худал хэлж аваад хохирогчид 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

 

2.1 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Э.Т-гийн бичгээр гаргасан гомдол (2 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал)

 

            2.2 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “...2018.01.03-ны өдрөөс 2018.01.05-ны 17 цаг хүртэл T.Prius 30 маркийн автомашиныг 135.000 төгрөг, түрээс барьцаа 200.000 төгрөгийн хамт өгч түрээсэлнэ....” гэсэн түрээсийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал)

 

2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Э.Т-гийн хохирогчоор өгсөн “...2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 88449339 гэсэн миний дугаар руу 99171075 гэдэг дугаараас холбогдож түрээслэхээр болсон. Гэрийн гадна ирсэн бөгөөд түрээслэгч залуу 2 хоногийн хугацаатай өдрийн 60.000 төгрөгөөр тооцож түрээслэхээр болсон. Гадагшаа хөдөө явахгүй хот дотор явна гэж хэлсэн. Барьцаанд 200.000 төгрөг өгсөн. 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр над руу мессеж бичээд дахиад хоёр хоног сунгая гэж хэлээд миний дансны дугаарыг авч 120.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш дахиж холбогдоогүй би 2018 оны 1 дүгээр сарын 07-ны утсаар залгахад утсаар залгахад утсаа хариулахгүй байсан бөгөөд өмнөөс би машиныг минь аваачиж өгнө гэж мессеж бичсэн тэрнээс хойш холбогдоогүй. ...Би уг машиныг капитрон банкны лизингээр 12.800.000 төгрөгөөр 2016 оны 6 дугаар сарын 05-ны орчим авч байсан. Сард банкин 382.000 төгрөг тушаадаг. Одоо зах зээл дээр 14.500.000 төгрөг орчим ханштай байгаа. Миний машин 2011 онд үйлдвэрлэгдэж 2016 онд Монголд орж ирсэн машин юм. ...Надад нийт 455.000 төгрөг өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал)

 

2.4 Тээврийн хэрэгслийн 64-82 УНД дугаартай Toyota Prius 30” маркийн эзэмшигч Э.Т- гэсэн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал)

 

2.5 Дамно ХХК-ийн “...64-82 УНД улсын дугаартай Toyota Prius 30” маркийн автомашиныг 12.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 196 дахь тал)

 

2.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Энэ машиныг би өөрөө очин авсан юм. Тэгээд барьцаанд тавихдаа Пүрэвдоржийн хамт явсан юм, эхлээд 3.500.000 төгрөгт барьцаанд тавьсан бөгөөд энэ мөнгөнөөс Пүрэвдорж зээл нэхэгдээд гээд 600.000 төгрөг авсан. Мөн 400.000 төгрөг нэмж авсан, дахин 300.000 төгрөг нэмж авсан юм. Ингээд Пүрэвдорж 1.300.000 төгрөг авсан, үлдсэн мөнгөөр нь Пүрэвдорж бид хоёр хамт тоглоод алдсан юм. Хэд хоногийн дараа барьцаанд тавьсан газар руугаа залгаад нэмж 3.000.000 төгрөг авсан бөгөөд нийт уг машиныг барьцаалан 6.500.000 төгрөг авсан, сүүлд авсан 3.000.000 төгрөгөөр Пүрэвдорж бид хоёр хамт байж байгаад тоглоод бас алдсан. Энэ хэрэгт авахдаа би очиж авсан, харин авах асуудлыг хамт байж байгаад шийдсэн юм. Ингээд хамт тоглоод алдсан, харин МөнхБ.Д- бол байгаагүй. Уг машин нь Баттогтох гэдэг хүнээр дамжуулан барьцаанд байгаа одоо ч гэсэн барьцаанд байгаа хэвээрээ байгаа...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Гурав. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Спортын төв ордны зогсоолоос хохирогч З.Мөнхбатын 48-10 УБХ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 9.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “3 хоногийн хугацаатай 400.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж авч хохирогчид 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

3.1 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны гадна авто зогсоолд үл таних хүн 48-10 УБХ улсын дугаартай автомашиныг түрээслэнэ хэмээн авч залилсан” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал)

 

3.2 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогч З.Мөнхбатын бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал)

 

3.3 Дамно ХХК-ийн “48-10 УБХ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг 9.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал)

 

         3.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр З.Мөнхбатын хохирогчоор өгсөн: “2018 оны 2 дугаар сард буюу цагаан сарын баярын өдрүүдээр үнэгүй.мн дээр машин түрээслүүлнэ гэж тавьсан зарын дагуу Б.Д- гэдэг хүн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр залгаад 3 хоног хот дотор түрээсэлье, Баянмонгол хорооллын 418-204 тоотод амьдардаг гэж хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед СБД-н 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах спортын төв ордны  урд талбай дээр уулзахад би хадамтайгаа амьдардаг гэж хэлээд иргэний үнэмлэхийн хуулбар бэлнээр 400.000 төгрөг өгөөд авч яваад 3 дугаар сарын 13-аас хойш таг чиг алга болсон. Уг машин нь манай эгч Оюунцэцэгийн хүүхэд Мөнхбаатарын эзэмшлийн юм. Мөнхбаатар лизингээр авсан юм өдөрт 36.000 төгрөг дансаар шилжүүлдэг юм. Өдрийн 60.000 төгрөг 3 өдрийн 180.000 төгрөг, барьцаанд нь 220.000 төгрөгийг авсан. Ингээд нийтдээ 400.000 төгрөг болж байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал)

 

3.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр М.М-гийн яллагдагчаар өгсөн: “Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн нь үнэн. Багшийн дээдийн орчмоос очиж аваад 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Мөнгийг нь хэрхэн юунд зарцуулсан гэхээр 2.000.000 төгрөгийг МөнхБ.Д-д өгсөн мөнгөний хэрэг байна гэхээр нь тэрнээс бол хэрхэн яаж мөнгө олж өгсөн талаар бол хэлээгүй юм. Үлдсэн 2.000.000 төгрөгийг нь би өөрөө тоглоод дуусгасан юм. Машин эзэндээ очсон бөгөөд барьцааны 4 сая төгрөг төлөгдөөгүй байгаа. Энэ машин Баттогтох гэдэг хүнээр дамжуулан барьцаанд тавьсан байгаа.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Дөрөв. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гэгээнтэн цогцолборын гаднаас хохирогч Э.Баттулгын эзэмшлийн 76-17 УНА улсын дугаартай Toyota Alphard маркийн 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “3 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Б.А-од 5.800.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

        4.1 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Э.Баттулгын бичгээр гаргасан гомдол (3 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал)

 

4.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Э.Баттулгын хохирогчоор өгсөн: ““...2018 оны 9 дүгээр саарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гэгээнтэн цогцолборын гадна машины зогсоол дээрээс өөрийн эзэмшлийн 76-17 УНА улсын дугаартай саарал өнгийн “Toyota Alphard” маркийн машиныг Б.Д- гэх залууд 1 өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэхээр аман тохиролцож 3 өдөр Б.Д- миний машиныг түрээслэхээр авч явсан юм. Урьдчилгаанд 1 өдрийнхөө 100,000 төгрөгийг өгсөн ингээд үүнээс хойш Б.Д- гар утсаа салгаад огт холбогдохгүй алга болчихсон юм. Заримдаа удахгүй машиныг чинь аваачиж өгнө гэж хэлж байгаад бүүр сураггүй алга болсон юм. Би машинаа буцаан авсан гэхдээ машинаа буцаан олж авахын тулд энэ этгээдийг олж эрэн сурвалжилж хойноос нь хөөцөлдөж явсаар байгаад бараг ойролцоогоор 1.600.000 төгрөг учирсан юм. Би гомдолтой байна. Ганцаараа ирж авсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал)

 

4.3 Хохирогч Э.Баттулгын 86006294 дугаарын утастай харилцсан зурвас (3 дугаар хавтаст хэргийн 156-158 дахь тал)

 

4.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “Энэ үед 76-17 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авах үед МөнхБ.Д- бид хоёр хамт очин авсан бөгөөд тэгээд хамт явж байгаад барьцаанд тавьсан, Ариунболд гэдэг хүнд 5.000.000 төгрөгт барьцаалсан, дараа нь нэмж 800.000 төгрөг авсан юм. МөнхБ.Д- бид хоёр хамт тоглоод алдсан 5.000.000 төгрөгийг МөнхБ.Д- бид хоёр хуваан төлнө, нэмж 800.000 төгрөг авсан тэрийг би төлнө..” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Тав. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Ш-ийн 41-25 УНИ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 7.950.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “2 хоногийн хугацаатай 200.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад хохирогчид 7.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

5.1 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “41-25 УНИ улсын дугаартай “Тоyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийг авч явсан боловч буцааж өгөлгүй залилсан” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал)

 

5.2 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч А.Ш-ийн бичгээр гаргасан гомдол ( 6 дугаар хавтаст хэргийн 231 дэх тал)

 

5.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А.Ш-ийн хохирогчоор өгсөн.: “Би Батмөнхийн Б.Д- гэх хүнийг 2019 оны 10 дугаар сараас эхлэн чатаар танилцаж байсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчимд Б.Д- нь миний ажил дээр ирээд машинаа 2 хоногийн хугацаатай хэрэглүүлээч би Өвөрхангай аймаг руу явчихаад ирье гэхээр нь зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн “Тоyota Prius 20 маркийн 41-25УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлынхаа гаднаас өгч явуулсан. Тэгээд 2 хоногийн дараа 89025043 гэсэн дугаар руу нь залгахад би хөдөө байна хэд хоногийн хугацаа өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед надад яг хэд хонох талаараа хэлээгүй. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр над руу өөрөө залгаад удаачихлаа, ёстой уучлаарай, өнөө маргаашдаа аргалаач, би ямар ч байсан өөрийн биеэр аваачиж өгнө гэж хэлсэн боловч тэрнээс хойш огт сураггүй, утсаа авахгүй байгаа юм. Би Б.Д-гийн иргэний үнэмлэхийн зургийг нь утсан дээрээ авсан байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 418-204 тоотод байх хаягаар нь очиход аав, ээж нь байсан. Тэгээд аав ээжид нь болсон зүйлсийн талаар хэлэхэд бид нар холбоо барьж чадахгүй байна, утас нь болохгүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 удаа очиж уулзахад мөн адил холбоо барьж чадахгүй байна, цагдаад хандахгүй юу даа гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал)

 

5.4 Дамно ХХК-ийн “...41-25 УНИ улсын дугаартай “Тоyota Prius 20” маркийн автомашины 7.950.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (8 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал)

 

5.5 ТБ Авто финанс ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20/2-449 дугаартай “...41-25 УНИ улсын дугаартай автомашиныг ...Алтанцог овогтой Шүрэнцэцэг нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэх албан бичиг (8 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал)

 

5.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ж.Н-ийн иргэний хариуцагчаар өгсөн: “...Надад Э.Е- хэлэхдээ Гаалийн татвар төлөөгүй задаргаагаараа Монгол улсад орж ирсэн байгаа юм аа гэж хэлсэн, тийм учир би уг хүнээс 4.500.000 төгрөгөөр худалдан авсан, надад бичиг баримтгүй улсын дугааргүй машин борлуулсан. Уг машиныг одоо задлаад зарсан байхгүй болсон. Би нөхөн төлөх боломжгүй байна, надад Э.Е- нь худалдан борлуулахдаа улсын дугааргүй, гаалийн татвар төлөөгүй задаргааны сэлбэгээр орж ирсэн машин гэж хэлсэн, тийм учир би худалдан авсан, тэрнээс бичиг баримттай албан ёсны машин байсан бол задалж зарахгүй байсан, тэглээч зах зээлийн ханш нь албан ёсны машин байсан бол задалж зарахгүй байсан. ...Би 7.950.000 төгрөгийн үнэтэй машиныг 4.500.000 төгрөгт аваад задалж зарсан. Надад төлөхөд хэцүү байна...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал)

 

5.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Э.Э.Е-ийн гэрчээр өгсөн “...улсын дугааргүй саарал өнгийн Prius -20 маркийн тээврийн хэрэгслийг 2019 онд 3.500.000 төгрөгөөр Шинэбаяр гэх хүнээс бичиг баримтгүй худалдаж авч байсан. Тухайн үед Шинээ унасан ижил өнгөтэй тээврийн хэрэгслийн машины гэрчилгээг худалдан авч болдог гэх яриа өгүүллэг гаргаж байсан. Уг тээврийн хэрэгслийг худалдаж авснаас хойш 1-2 хоногийн дараа “Да Хүрээ” машины зах дээрх машины худалдаа эрхэлдэг Намжаа /Намжилдорж/ гэх хүнд 4.500.000 төгрөгөөр худалдсан...” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 168 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Зургаа. 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч И.Туяацэцэгийн  62-10 УБВ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн 7.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “4 хоногийн хугацаатай 200.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч П.Б-эд  4.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

6.1 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал)

 

6.2 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч И.Туяацэцэгийн бичгээр гаргасан гомдол (5 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал)

 

            6.3 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 дугаар хавтаст хэргийн 37, 38-39 дэх тал)

 

         6.4 Батмөнхийн Б.Д-гийн хаан банкны депозит дансны “...2019.11.09, 3.000.000 төгрөг орлого. ...харьцсан данс 5034739081...” гэсэн дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал)

 

         6.5 Дамно” ХХК-ийн 62-10 УБВ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг 7.900.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (8 дугаар хавтаст хэргийн 192 дэх тал)

 

         6.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр И.Туяацэцэгийн хохирогчоор өгсөн: “Би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо цээнэ 3-806 тоотод 2018 оны 02 дугаар улирлаас “Тулгын 4-н чулуу” ХХК-ны нэр дээр түрээсийн авто машины үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Батмөнх овогтой Б.Д- нь манай байгууллагаас 1 хоногийн хугацаатай 62-10 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсэлж авсан. Тухайн үед надтай түрээсийн гэрээ хийж 50.000 төгрөгийг бэлнээр өгч гарын үсэг зурсан. Тэгээд энэ өдрөөс хойш нийт 3 өдрийн сунгалт хийлгэж 150.000 төгрөгийг миний хаан банкны 5601032820 гэх данс руу 5133142303 гэх дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус бүр 100.000 төгрөг буюу нийт 200.000 төгрөгийн 62-12 УНВ гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай түрээсийн машины хугацаа дуусаад уг хүний гэрээн дээр бичсэн утасны дугаар руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь 62-12 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн GPS төхөөрөмжөөр шалгахад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 10-136Б тоотод манай машин байсан. Тэгэхээр уг засварын газрын хүнтэй уулзахад надад уг машиныг 4.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан уг автомашины эзэн нь гадаад улс руу явсан одоо болтол сураггүй байгаа гэж хэлж зарж борлуулсан байсан. Уг засварын газраас цагдаагийн байгууллагад хандсаныхаа дараа тухайн засварын газраас очиж авсан. Одоо би өөрөө унаж хэрэглэж байгаа. Би автомашинаа авсан болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал)

 

6.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр П.Б-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний авто засварын үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 10-1966 тоотод цагаан өнгийн “Toyota Prius 20” загварын автомашин унасан 2 эрэгтэй хүн ирээд нэг эрэгтэй нь мөнгөний барьцаанд хураагдаад алдсан машин байгаа юмаа 4.500.000 төгрөгөөр худалдаж авах уу гэхээр би 4.500.000 төгрөгөөр авахгүй харин 4.000.000 төгрөгт авчихна гэж хэлэхэд уг хүмүүс нь яваад өгсөн. Тэгээд цагийн дараа надтай анх уулзсан эрэгтэй нь ганцаараа ирээд 4.000.000 төгрөгөөр уг автомашиныг худалдаж авч болно гэхээр нь бид хоёр хоорондоо бичгээр гэрээ хийсэн. Тэгээд засварын газар дээр байж байхдаа 3.000.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5034739081 гэх дугаарын данснаас Б.Д- гэх хүний Хаан банкны 5133142303 данс руу мөнгийг шилжүүлсэн. Тухайн үед надад өөр бэлэн мөнгө байхгүй байсан болохоор би Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах Сайн ломбардад өөрийн гинжээ 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад Бүрд худалдааны төвийн 2 давхарт гарч бичиг баримтаа канондож тэнд бид хоёр хоорондоо бичгээр гэрээ хийж 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч би тэндээс уг автомашиныг аваад засварын газар руугаа явсан. Анх надтай уулзчихаад надад өөрийн цахим иргэний үнэмлэхээ харуулсан. Тэгээд өөрөө надад мөрийтэй тоглоомын газар ажилуулдаг болохоор иймэрхүү автомашин их хураагддаг юм гэж хэлж байсан. Би уг автомашины барьцааны мөнгийг гаргаж авах гэж уг машиныг зарж борлуулж байгаа юм. Маргааш би эзэнтэй нь уулзаад бичиг баримтын нэрийг авто тээврийн газар очиж шилжүүлэх болно гэж надад хэлж байсан болохоор өөрөө уг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг аваад явсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг харахад эзэмшигч нь эмэгтэй хүн байсан шиг санагдаж байна. Тухайн үед улсын дугаарыг гэрчилгээний хамт аваад явсан. Уг тээврийн хэрэгслийг авто засварын газрынхаа хашаанд байлгаж байхад уг өдрөөс 5 хоногийн дараа байхад эзэмшигч нь гэх нэг эрэгтэй хүн ирээд энэ машин нь түрээсийн машин байгаа юмаа би GPS төхөөрөмж суулгасан болохоор байршил зааж байгаа газраар ирлээ гээд ирээд надаас уг автомашиныг яагаад энд байгаа талаар асуухад нь би болсон асуудлын талаар ярьж өгсөн. Гэхдээ тухайн үед уг авто машин түрээсийн газрын хүн нь надад түрээсийн гэрээг харуулсан. Тэгээд тухайн үед би Б.Д- гэх хүнд залилуулсан байна гэж мэдээд цагдаад хандахаар болсон. Уг тээврийн хэрэгслийг түрээсийн газрын эзэн нь гэх хүн нь аваад явсан. Би Б.Д- гэх хүнээс 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 22-23 дахь тал)  

 

6.8 Б.Д-гийн яллагдагчаар өгсөн  “...уг эмэгтэй хүнтэй уулзаад би өөрийн цахим үнэмлэхээ үзүүлээд цагаан өнгийн Prius 20 загварын улсын дугаарыг нь санахгүй байна, уг хүнтэй машин түрээслэх гэрээ хийгээд 300-400 мянган төгрөг байхаа гэж бодож байна 2-3 хоногийн хугацаатай түрээсээр авсан. Маргааш өглөө нь машины сэлбэг авдаг зарыг интернэтээр хайж олоод 57 сургуулийн хажууханд нэг авто засварын газар очиход Буяннэмэх гэх хүн байсан, уг хүнд 4 сая төгрөгөөр зарна гэж хэлж байсан болохоор 14 цагийн үед уулзаад миний хаан банкны данс руу 3 сая төгрөгийг шилжүүлээд үлдсэн 1 сая төгрөгийг нь Бүрд худалдааны төв дээр эд зүйлсээ барьцаанд тавиад надад 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн юм...”гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

          Долоо. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Золсүхийн 78-13 УБМ улсын дугаартай Toyota Prius  20  маркийн 7.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “1 хоногийн хугацаатай 70.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваал иргэний нэхэмжлэгч С.Ч-ад 4.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

         7.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...иргэн Д.Золсүх нь Б.Д-д 78-13 УБМ улсын дугаартай Prius -20 маркийн автомашиныг өгч явуулан авч чадахгүй байна...” гэсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал),

 

7.2 Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14:30 цагт Б.Д- гэгч нь 1 хоногоор эмнэлэгт хүн үзүүлээд авчирч өгнө гээд аваад явсан...” гэх өргөдөл (4 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал),

 

7.3 Хохирогч Д.Золсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амарч байгаад тээврийн хэрэгсэл түрээсэлнэ гэж зар байхаар нь сэтгэгдэл хэсэгт гар утасныхаа дугаарыг үлдээсэн. ...Удалгүй 89025043 дугаарын утаснаас миний өөрийн 89228303 дугаарын утас руу залгаад тээврийн хэрэгсэл түрээсэлнэ гэсэн үү гэхээр нь тийм хаагуур хэдэн өдрөөр явах, хэдэн төгрөгөөр түрээслэх талаар асуутал нэг өдрөөр Улаанбаатар хот дотор эмнэлгээр явах гэхээр нь тэгье гээд хэлтэл Батмөнх овогтой Б.Д- гэх залуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 33 хүнсний дэлгүүрийн үүднээс миний өөрийн 78-13 УБМ улсын дугаартай тоёота Prius -20 маркийн автомашиныг маань авч надад бэлэн 70,000 төгрөг өгөөд явсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр өдөр над руу 96625252 гэх дугаараас залгаад Б.Д- гэх хүн надад энэ машиныг зарсан юм гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би машинаа хүлээж авсан…” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 178-180 дахь тал)

 

7.4 Иргэний нэхэмжлэгч С.Ч-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр миний бие Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даа хүрээ зах дээр байх даа ...Б.Д- гэх хүнээс тээврийн хэрэгсэл худалдан авсан, худалдан авахдаа Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ үед Б.Д- уг машиныг миний машин байгаа юм аа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ манай найзын нэр дээр байдаг юм аа тийм учир надад итгэ би маргааш ирээд нэрийг нь шилжүүлэн өгнө гэж хэлсэн учир гэрээ байгуулан уг авто машиныг авсан юм. тэгээд Б.Д- явсны дараа Авто тээврийн төвийн салбараас уг авто машиныг эзэмшигчийн дугаарыг авч холбоо барьсан тэгтэл Б.Д- гэдэг хүн уг машиныг зарна гээд яваад байна ямар учиртай вэ үнэн үү гэж хэлэхэд юун зарах вэ түрээсээр аваад явсан гэж хэлсэн, ингээд би мөнгөө алдсанаа мэдсэн. Удалгүй цагдаагаас дуудан уг авто машиныг хураан авсан. Надад 4 сая төгрөгийн хохирол учраад байна. Зээлийн гэрээг хэрэгт өмнө нь хуулбарлан өгсөн...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 182-184, 8 дугаар хавтаст хэргийн 158 дахь тал)

 

7.5 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Дамно” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “...7.500.000 төгрөг...” тайлан (8 дугаар хавтаст хэргийн 190 дэх тал)

 

         7.6 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн иргэний нэхэмжлэгч С.Ч-, шүүгдэгч Б.Д- нарын Зээлийн гэрээний хуулбар, дансны хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал)

 

7.7 Эд зүйл хураан авсан “...78-13 УБМ улсын дугаартай саарал өнгийн Prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг...” гэх тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал)

 

7.8 Эд зүйл хүлээлгэн өгсөн “...78-13 УБМ улсын дугаартай саарал өнгийн Prius -20 маркийн автомашин хохирогч Д.Золсүхэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон  байна.

 

Найм. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарьд ордны үүднээс хохирогч С.Уранмандахын 44-38 УНЕ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 8.995.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “2 хоногийн хугацаатай 250000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч М.Л-т 3.350.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

8.1 Хохирогч С.Уранмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд машинаа унаж байгаад 2019 оны 12 сарын эхээр байх Үнэгүй сайтад машин өдрийн 25.000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн зар байршуулсан. Энэ зарын дагуу над руу Б.Д- гээд залуу 95658803 дугаарын утаснаас 3-4 удаа утасдаад машиныг түрээслээд 2-3 цагийн дараа эргүүлээд өгье гээд байсан. Тэгэхээр нь тухайн залууд машинаа түрээслэхээр тохироод 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн орчим тухайн залуутай уулзсан. Нөгөө залуутай уулзаад бичиг баримтаа өг гэхэд эх хувиараа гадуур хөөцөлдөх ажил байгаа учраас өгмөөргүй байна гэхээр нь утсан дээрээ иргэний үнэмлэхийн зургийг нь авч үлдээд 25.000 төгрөг бэлнээр аваад машинаа өгөөд явуулсан. ...Түүнээс хойш энэ залуутай холбогдож чадаагүй. ...44-38 УНЕ автомашин нь Автопрайм ХХК-ийн ломбарданд зээлийн барьцаанд тавьсан. Мөнгөний хэрэг болоод барьцаанд тавьсан. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа. Ингээд зээлээ бүрэн төлж дуусаад миний нэр дээр шилжинэ. ...хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...Хохирлыг нөхөн төлүүлсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 200-202, 204 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 131, 143 дахь тал)

 

8.2 Итгэлт Эстимэйт ХХК-ийн “...Тоёота Prius  автомашин 8.995.000 төгрөг...” гэх тайлан (7 дугаар хавтаст хэргийн 212-218 дахь тал)

 

8.3 Хохирогч С.Уранмандахын Авто прайм ХХК-тай хийсэн зээлийн гэрээ, фидуцын гэрээ (7 дугаар хавтаст хэргийн 227-228, 229 дэх тал)

 

8.4 Авто прайм ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 20/2-203 дугаартай “...44-38 УНЕ автомашин Содномдорж овогтой Уранмандах зээлийн барьцаанд тавьсан нь үнэн болно...” гэх тодорхойлолт  (7 дугаар хавтаст хэргийн 247, 8 дугаар хавтаст хэргийн 144 дэх тал)

 

8.5 Иргэний нэхэмжлэгч М.Лхагва-Очрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний бие нь Дамчаа гэх хүнээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 44-38 УНЕ улсын дугаартай тоёота Prius -20 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Ингээд Б.Д- нь надад тухайн машиныг худалдан борлуулахдаа задаргаанд өгөх гэж байна авах уу манай эхнэрийн машин байгаа юмаа яаралтай мөнгөнний хэрэг гараад хямдхан зарах гээд байна гэж хэлсэн, тухайн үед надад машины бичиг баримт байхгүй байсан учир би 3.350.000 төгрөгөөр худалдан авсан. Би уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Уранмандах гэдэг хүнд машиныг нь төлж өгсөн. Мөнгөн хэлбэрээр төлсөн харин Б.Д- гэдэг хүнээс 3.350.000 төгрөгөөр уг машиныг худалдан авсан, энэ мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал)

 

8.6 Б.Д-гийн яллагдагчаар өгсөн “...Хангарьд ордны гадаа очоод нөгөө утас руу залгаад холбогдоход 30 орчим насны залуу гарч ирэхээр нь тэр залуутай уулзаж ярилцаж байгаад урьдчилгаа болгож 50000 орчим төгрөг өгч байсан санагдаж байна...ямар ч байсан 2 хоног түрээслэхээр болоод тухайн машиныг нь унаад явсан...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Ес. 2019 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвд хохирогч Г.Ганзоригийн 55-85 УАЕ улсын дугаартай Toyota Prius  30 маркийн 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “1 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад хохирогчид 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

9.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Баянгол дүүргийн 18 дугаар хороо Алтан төгрөг худалдааны төвийн урд иргэн Г.Ганзоригийн эзэмшлийн 55-85 УАЕ улсын дугаартай тоёота Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч залилуулсан...” гэх тэмдэглэл /6 хх-ийн 91 тал/,

 

9.2 Хохирогч Г.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад мөнгөний хэрэг гараад өөрийн 55-85 УАЕ улсын дугаартай Тоёота Prius  30 маркийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр шийдээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүк дээр машин түрээсэлнэ гэсэн зар тавиад тэр өдөр Б.Д- гэдэг ахтай БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн урд уулзаад машинаа 1 хоногийг 100.000 төгрөгөөр түрээслэхээр болоод би тэр өдрөө машинаа өгөөд явуулсан. Тэгээд маргааш машинаа авах цаг нь болоод машинаа авъя гэтэл би арай хол газар явж байна илүү цагийг чинь мөнгийг өгнө гэж хэлэхээр нь би тэр хүнд итгээд зөвшөөрсөн. Харин тэрнээс хойш утсаа авахгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. ...автомашины үнэлгээ 13.500.000 төгрөг болсон. Надад буцааж хохирол барагдуулсан зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 102-103, 8 дугаар хавтаст хэргийн 40, 42 дахь тал)

 

9.3 Кости-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “...55-85 УАЕ улсын дугаартай тоёота Prius -30 маркийн тээврийн хэрэгсэл ...13.500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (6 дугаар хавтаст хэргийн 110-111 дэх тал)

 

9.4 Б.Д-гийн яллагдагчаар өгсөн “...хорооллын Алтан төгрөгийн гаднаас 5585 УАЕ Prius 30 маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэхээр авч явсан. Уг машиныг 3 хоног өөрөө унаж явж байгаад 2019 оны 12 сарын 30-ны орой 21 цагийн орчимд Буянт гэх хүнд Мишээл экспогийн үүдэн дээр 5 сая төгрөгөөр зарахаар хүлээлгэн өгсөн юм. Буянтаас авсан мөнгөөрөө онлайн покер гар утсан дээрээ тоглоод алдчихсан юм. Миний бие нь 2016 оноос хойш мөрийтэй тоглоомонд орж бүх зүйлээ алдсан дахин мөрийтэй тоглоом тоглож мөнгө олох гэж л дээрх гэмт хэргийг үйлдсэн...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 102-103 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Арав. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Аийн 80-73 УБӨ улсын дугаартай Toyota Prius  30 маркийн 13.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “7 хоногийн хугацаатай 350.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Э.Ганцоожид 5.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

10.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал)

 

10.2 “Нет капитал лизинг” ХХК-ийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, фидуцын гэрээ (4 дүгээр хавтаст хэргийн 151-153, 154, 155-156 дахь тал)

 

 10.3      Нет капитал ХХК-ийн “...80-73 УБӨ улсын дугаартай суудал цайвар цэнхэр өнгөтэй автомашин...Цэцэгмаа овогтой Алтанцэцэг нь үнэн болно...” гэх  тодорхойлолт (4 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал)

 

10.4 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Дамно” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “...80-73 УНӨ улсын дугаартай Prius -30 маркийн автомашин ...13.200.000 төгрөг...” тайлан (8 дугаар хавтаст хэргийн 187 дахь тал)

 

10.5 Хохирогч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед тээврийн хэрэгслээ түрээсээр унуулах нөхцөлөөр Б.Д- гэх хүнд түрээсийн гэрээ бид өөрсдөө байгуулан 7 хоногийн хугацаатай 350.000 төгрөгөөр түрээсэлсэн юм. Ингээд 7 хоног өнгөрсөн боловч уг Б.Д- гэх хүний 99794726 дугаарын утсаар залгасан боловч утсаа аваагүй, утас нь холбогдохгүй болсон. Түүнтэй түрээсийн гэрээ байгуулан машин өгч явуулснаас хойш 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр утсаар ярьсан бөгөөд энэ үед Эрдэнэт хотод явж байна зам хаасан байна гэж  хэлсэн. Тэрнээс хойш сураггүй алга болсон.... миний бие 80-73 УБӨ улсын дугаартай тоёота Prius -30 маркийн машинаас хоногоор түрээсэлсэн юм. Тэгтэл зарын дагуу Б.Д- гэх хүн ирээд тэгээд надад бичиг баримтаа үзүүлээд түрээсэлнэ гэж авсан. Ингээд түрээсийн хугацаа дууссан боловч ирээгүй утсаа салгаад алга болсон, ингээд машинаа хайгаад байсан чинь өөр хүн унаад явж байсан бөгөөд миний машиныг тэр хүнд 5 сая төгрөгөөр худалдан борлуулсан байсан. би машинаа нөгөө худалдан авсан хүнээс нь хүлээн авсан, машин хүлээн авах үед салхины шил хагарсан байсан, би өөрөөсөө төгрөгөөр сольсон, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Б.Д- ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал)

 

10.6 Иргэний нэхэмжлэгч Н.Г-ийн “...Миний бие 2020 оны 2 дугаар сарын 21-ны өдөр фейсбүүк зараар задаргаанд машин зарна гэсэн зар байршуулсан байсан ингээд би тухайн үед Б.Д- гэдэг хүнтэй зарын дагуу холбоо барьсан бөгөөд уг хүн 80-73 УБӨ улсын дугаартай тоёота Prius  30 маркийн машин унаж явсан бөгөөд уг машинаа эгчийн бие муу мөнгөний хэрэг гарсан тул зарна гэж хэлсэн. Ингээд би худалдан авахаар болсон. Би бичиг баримтыг нь шалган үзэхэд ББСБ-н нэр дээр байсан бөгөөд хэд хоногоос би нэрийг нь шилжүүлээд өгнө гэж хэлсэн бөгөөд зээлийн гэрээ нь манай ахын нэр дээр байдаг зээлийн төлөлт дуусаж байгаа юм гэж хэлсэн, ийм учир би итгээд уг авто машиныг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Би уг мөнгийг бэлэн төлсөн. Ингээд уг машинаа унаад Говь-Алтай аймаг руу явах гээд 22-ын постоор гарах гэж байсан чинь нэг эмэгтэй ирээд миний машин байна Б.Д- гэдэг хүн түрээсийн гэрээ байгуулан 7 хоногийн хугацаатай түрээсээр унах нөхцөлөөр аваад алга болсон гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллага дээр ирээд уг тээврийн хэрэгслийг хураан авсан. Ингээд надад уг тээврийн хэрэгсэл худалдан авч Б.Д-д өгсөн 5.000.000 төгрөгийн хохирол учирсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Тээврийн хэрэгсэл худалдан авч 500.000 төгрөгийг Б.Д-д өгсөн, мөн уг машины их гэрлийг 850.000 төгрөгөөр янзалсан, мөн урд буферийг 250.000 төгрөгөөр янзлуулсан, ингээд нийт 6.100.000 төгрөгийн хохирол учраад байна аа. Энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. тухайн үед манай ахын нэр дээр байдаг ББСБ-д барьцаанд тавьсан миний машин байгаа юм аа, эгчийн бие муу байгаа тул яаралтай мөнгөний хэрэг гээд хямдхан зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 160, 7 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 Арван нэг. 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн дэргэд хохирогч Ж.Булганбаатарын 53-22 УАВ улсын дугаартай Тоёота сай маркийн 17.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “1 хоногийн хугацаатай 100.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Д.Ө-д 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

11.1  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...2020.3.05-ны орой 53-22 УАВ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг үл таних хүнд өгч явуулж залилуулсан...” гэх тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал)

 

11.2 Хохирогч Ж.Булганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Action car ХХК-наас Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг 19.500.000 төгрөгөөр хувь лизинг хийж худалдаж авч байсан. 2020 оны 3 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Үнэгүй.мн сайт дээр Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэл өдрийн 100.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн утга бүхий зарыг байршуулсан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед миний 99128422 дугаар руу 90345049 гэсэн дугаараас машин түрээслэнэ гэсэн үү би эхнэр хүүхдийн хамт лагер явж нэг хоног болчихоод ирье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд бид хоёр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн хажууд уулзсан. Тэгээд бид хоёр машинаа хүлээлцсэн ба тэр залуу ирэхдээ ганцаараа ирсэн. Тэгээд явснаас хойш 2020 оны 3 дугаар сарын 06-ны орой над руу 90345049 дугаараас залгаад ах нь өглөө яаралтай ажилтай болчихлоо сунгалтын мөнгийг чинь маргааш машиныг чинь аваад очихдоо хамт өгчихье гэж хэлсэн. Миний тээврийн хэрэгслийг авч явахдаа надад 1 өдрийн түрээсний мөнгө болох 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн өдрөөс хойш гар утасны дугаар нь холбогдохгүй болж дахиж холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 8-09 дэх тал)

 

11.3 Иргэний нэхэмжлэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...уг машиныг 7.500.000 төгрөгөөр зарна гэж байсан ба ярилцаж байгаад 6.500.000 төгрөгт авахаар тохиролцсон. Ингээд надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй ба 21 цагийн үед би хүнээс мөнгө авах байсан ба тэр хүн над руу 14.900.000 төгрөг шилжүүлсэн байсан бөгөөд тэр үед мөн дугаараас нөгөө залуу залгахаар нь ...би мөнгөө шилжүүлэхдээ яг тухайн хүний данс руу шилжүүлнэ гэж хэлээд тэр хүний данс руу өөрийн хаан банкны 5064162745 тоот данснаас Б.Д- гэх хүний хаан банкны 5133142303 тоот данс руу 6.500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн бүх эд ангийг задалсан байгаа бөгөөд одоо рам нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт засварын газарт байгаа. Учир нь манай компанид Тоёото Сай задарвал кузов авна гэсэн захиалгын дагуу ирж авсан юм. Тухайн тээврийн хэрэгслийн эд ангиас худалдаж борлуулсан зүйл огт байхгүй.... 2020 оны 3 дугаар Тоёота Сай машиныг мөргөлдүүлсэн бөгөөд сэлбэг авна гэсэн зар тавьсан тэгтэл Б.Д- гэдэг хүн нь надтай холбоо барьсан бөгөөд надад хүнээс өрөндөө авсан Тоёота Сай маркийн машин байгаа бөгөөд хүн гадаад явсан ямар ч бичиг баримт байхгүй, тийм учир задаргаанд өгөөд зарчмаар байна авах уу гэж асуусан, ингээд би ярилцаад /53-22УАВ тээврийн улсын дугаартай/ улсын дугааргүй Тоёота Сай маркийн арлын дугаарыг тасдаад авсан байсан авто машиныг 6.000.000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл удалгүй фейсбүүк дээр машин алдсан пост орсон байсан бөгөөд уг постод миний авсан машинтай шинж тэмдгийн хувьд адилхан байсан, ингээд тухайн хүнтэй холбоо баримд Баянзүрх дүүргийн цагдаад хандах үед Б.Д- гэдэг хүн нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болж таарсан, ингээд авто машины эзэмшигчтэй холбоо барьж машиныг нь эргүүлэн өгсөн. Би авто машин болон авто машины сэлбэг худалдан борлуулдаг, тухайн үед Б.Д- нь өрөндөө авсан машин байгаа бөгөөд бичиг баримт нь байхгүй, эзэн нь гадаад байгаа гэж хэлсэн тийм учир задаргаанд өгчихмөөр байна гэсэн, мөн надад энэ машиныг худалдан борлуулахдаа өргөдөл бичин өгсөн бөгөөд энэ машиныг Өлзийжаргалд зарж байгаа нь үнэн ямар нэг асуудал байхгүй, асуудал үүсвэл би өөрөө хариуцна гэж бичиж өгөөд иргэний үнэмлэхний хуулбараа хуулбарлан өгсөн учир би итгэсэн юм. Тухайн үед надтай утсаар холбоо барьсан бөгөөд авто машин зарахдаа царай харж уулзсан, мөн иргэний үнэмлэхний зургаа хуулбарлан өгсөн учир би энэ хүнийг Б.Д- гэж таньж байна. 6 сая төгрөгийн хохирол учраад байна, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 11-12, 8 дугаар хавтаст хэргийн 150 дахь тал)

 

11.4 Гэрч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хамт Говьсүмбэр аймаг руу явчихаад 2020 оны 3 дугаар сарын 08-ны гэртээ ирээд байж байсан чинь манай эхнэр Халиун надад Булганбаатар хүн машинаа түрээслүүлэхээр өгч явуулаад буцааж авчирч ирээгүй байна гэж хэлсэн. ...уг ченж таны автомашиныг задалсан байгаа би үл таних хүнээс 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал)

 

11.5 Дамно ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “...53-22 УАВ улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашин ...17.700.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (6 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал)

 

11.6 Батмөнхийн Б.Д-гийн Хаан банкны дансны “...2020.03.06 Toyota sai гэх утгатай орлого 6.500.000 төгрөг...” гэх дансны хуулга (6 дугаар хавтаст хэргийн 58 дахь тал)

 

11.7 Яллагдагч Б.Д-гийн өгсөн “...өөрийнхөө биш өөр иргэний үнэмлэх үзүүлээд  Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг нь авч яваад...тухайн автомашиныг барьцаалах зорилготой байсан боловч барьцаалах газар олдоогүй тул фейсбүүк дээрээс автомашины задаргаа авна, зарна гэсэн пост байхаар нь тухайн үед ашиглаж байсан 90345049 дугаараар холбогдоод уулзахаар болсон юм...тэр хүнд 6.500.000 төгрөгөөр зарсан юм. Би тухайн 6.500.000 төгрөгөө интернэтэд тоглоод алдаад дууссан юм...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 15-16 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Арван хоёр. 2020 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах арктай шар байрны зогсоол дээрээс хохирогч Н.Нямдоржийн 10-55 УНН улсын дугаартай Тоёота кроун 204 маркийн 15.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг иргэн Б.Цэрэнсамбуугийн жолооны үнэмлэхийг үзүүлж   “2 хоногийн хугацаатай 400.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Б.О-т  5.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

12.1 Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл (6 дугаар хавтаст хэргийн 144 дэх тал)

 

12.2 Хохирогч Н.Нямдоржийн Тээврийн хэрэгсэл Худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгал, зээлийн гэрээ, барьцааны гэрээ (6 дугаар хавтаст хэргийн 146, 147, 148, 149, 150-151 дэх тал)

12.3 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (6 дугаар хавтаст хэргийн 156, 157-158 дэх тал)

 

12.4 Хохирогч Н.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүүкийн зарын группт өөрийн ззэмшлийн кровн 204 маркийн автомашинаа 1 өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр зар байрлуулсан. Тэгэхэд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 77800889 дугаарын утаснаас холбогдоод машиныг чинь түрээслэнэ хаана очиж үзэх үү гэж хэлсэн бөгөөд би Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах арктай байрны гадна автомашины зогсоол дээр ирэхийг хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед миний 10-55 УНН улсын дугаартай сувдан цагаан өнгийн тоёота кровн 204 маркийн автомашиныг үзээд 2 өдрөөр түрээслэнэ 1 өдрийн барьцааны мөнгө нэмээд 400.000 төгрөг надад өгөөд явсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулаагүй, тухайн эрэгтэй нь өөрийгөө Батболдын Цэрэнсамбуу гэж хэлж байсан бөгөөд надад жолооны үнэмлэхээ үзүүлэхээр нь би зургийг нь авч үлдээд, итгээд машинаа өгч явуулсан. Тэр үед харанхуй байсан болохоор царайг нь тулгаж хараагүй...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал)

 

12.5 Иргэний нэхэмжлэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...он cap өдрийг нь санахгүй байна, намайг Гэмтлийн эмнэлгийн автобусны хажуу талд Клади төв дээр байх үед Б.Д- гэдэг зүс мэдэх залуу ирээд тоглоод алдчихлаа надад мөнгөний хэрэг байна чи энэ машиныг түр хугацаанд барьцаанд аваад надад 5,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн, ингээд тухайн үед Б.Д- өөрөө унаж ирсэн Тоёота кровн маркийн 10-55 УНН улсын дугаартай машиныг барьцаанд тавьсан. Тухайн үед Б.Д- надад миний машин гэж хэлсэн, бичиг баримтыг нь барьцаанд тавьсан байгаа гэл үү нэг юм ярьсан юм, надад хэлэхдээ өнөө оройдоо буцаагаад авна санаа зовох зүйлгүй гэж хэлээд барьцаанд тавиад явсан. Ингээд үүнээс хойш 2,3 хоногийн дараа машины эзэн нь гээд нэг залуу ирээд машинаа аваад явсан, ирээд аваад явахдаа Б.Д- нь миний машиныг түрээсэлнэ гээд аваад явсан тэгтэл тань дээр барьцаанд тавьсан байна гэж хэлсэн. Б.Д-г зүс мэднэ, таньдаг байсан учир мөн гэж мэдэж байгаа юм, мөн иргэний үнэмлэх нь мөн байна. Уг машиныг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Уг машинаа миний машин гэж хэлсэн, тэгээд тоглоод мөнгө алдсан учир уг машинаа барьцаанд тавих гэж байгаа мөнгөний хэрэг болоод гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 157 дахь тал)

 

12.6  Яллагдагч Б.Д-гийн өгсөн “...миний бие иргэн Нямдоржоос 10-55 УНН улсын дугаартай сувдан цагаан өнгийн тоёота кровн 204 маркийн автомашиныг залилсан үйлдлээ бусадтай ямар нэгэн байдлаар хамтран үйлдээгүй, ганцаараа үйлдсэн. Миний бие нь Б.Цэрэнсамбуу / РД: СЭ89111417/ гэх хүнийг огт танихгүй, жолооны үнэмлэхийг нь олоод надтай адилхан царайтай байсан  учраас хүмүүсээс тээврийн хэрэгсэл авахдаа ашиглаж байсан юм...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 165-167 дахь тал)

 

        12.7 “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “...10-55 УНН улсын дугаартай Тоёота кроун-204 маркийн автомашин ...15.900.000 төгрөг...” гэх тайлан (6 дугаар хавтаст хэргийн 169 дэх тал)

 

12.8 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 дугаар хавтаст хэргийн 154-158 дахь тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал),  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

        

                                   Шүүгдэгч М.М- нь ганцаараа

          Нэг. 2018 оны 3 дугаар сарын 26-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Х-ийн 34-63 УБК улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 8.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “5 хоногийн хугацаатай 400.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад хохирогчид 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

          1.1 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.Х-ийн бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал)

 

         1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Х-ийн хохирогчоор өгсөн: “Би өөрийн эзэмшлийн “Toyota Prius 20” маркийн 34-63 УБК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашинаа Үнэгүй.мн сайтад түрээслүүлнэ гэж за тавьсан юм. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчим 88054688 дугаарын утсаар нэг хүн утсаар яриад Багшийн дээдийн автобусны буудал дээр уулзъя гэж тохироод Багшийн дээдийн баруун талын хойшоо явдаг автобусны буудал дээр уулзахад Баярмагнай, МөнхБ.Д- гэдэг хүмүүс зогсож байсан. Тэгээд миний машиныг 01 хоногийн 80.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон юм. Тэгээд машинаа өгөөд явуулж байгаа учраас бичиг баримтыг нь барьцаанд авч үлдсэн юм, тэгсэн чинь Баярмагнай нь надад иргэний үнэмлэхээ өгсөн. МөнхБ.Д- нь ТҮЦ машины иргэний үнэмлэхийн лавлагааг өгөөд 5 хоногийн 400.000 төгрөг өгөөд авч явсан юм. Тэгээд хугацаа нь дуусахаар нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баярмагнай руу загасан чинь Дорнод аймагт явж байна ажил амжихгүй байна, 2018 оны 3 дугаар сарын 31-нээс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 3 хоног дахиад сунгая гэж ярьчхаад тэр чигээрээ сураггүй алга болсон юм. Тэр хоорондоо ганц нэг удаа мессеж бичээд маргааш очлоо гэдэг байсан. Тэгж байснаа за ах нь үнэнээ хэлье машиныг нь чинь МөнхБ.Д- аваад явсан, ах нь түрээсийн чинь мөнгөнөөс 800.000 төгрөгийг өгье машины чинь хаана байгааг мэдээд өгье гэж хэлээд дахиад алга болчхоод МөнхБ.Д- олдохгүй байна гээд байсан. Тэгээд байхаар нь би 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан юм гэтэл уг хүмүүс нь байнгын хүмүүсийн машиныг түрээсэлнэ гэж хэлээд урьдчилгаа өгөөд авч явдаг хүмүүс байсан. Би эхний ээлжинд машинаа олж авмаар байна. Тэгээд машиныхаа түрээсийн мөнгийг хугацаа хэтэрснээс хойш нэмж нэхэмжилмээр байна. 01 хоногийн түрээсэнд 80.000 төгрөгөөр бодож нийт 31 хоног буюу 2.480.000 төгрөг, мөн машины эвдрэл гэмтэл учирсан бол түүнийгээ нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дэх тал)

 

1.3 Яллагдагч М.М-гийн өгсөн “...энийг бас Ганбаяр, Баярмагнай бид нар цуг явсан бөгөөд Баярмагнай бид хоёр очиж авсан бөгөөд Б.Д-, Ганбаяр хоёр авч яваад 4 сая төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм. Ингээд бид 4 хамт байж байгаад тоглоод алдсан юм...” гэх мэдүүлэг  (4 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал)

 

          1.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр А.Баярмагнайн гэрчээр өгсөн: “Манай найз МөнхБ.Д- 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр над руу өөрийнхөө 80633335 дугаарын утаснаас залгаад хаана байгаа юм бэ хөгшөөн уулзъя гэхээр нь би их дэлгүүрийн хажууд талд явж байна гээд Центр пойнтын орчим уулзсан чинь би хөдөө машинтай ажлаар явах гэсэн юм. Надад бичиг баримт гэхээр гадаад паспорт лавлагаа 2 байна машин түрээслэх гэсэн чинь заавал дахиад бичиг баримт хэрэгтэй гэхээр нь удах юм уу гэхэд за гээд Спортын төв ордон ороод нэг залуутай уулзаад МөнхБ.Д- урд талд жолоон дээр суугаад би хажуу талд суугаад нөгөө машины эзэн нь гэх залуу МөнхБ.Д- 5 хоногийн түрээсийн мөнгө гэж 400.000 төгрөг өгсөн чинь шалгалттай гээд буусан буухаасаа өмнө миний бичиг баримтыг өгөөд өөрийнхөө лавлагааг өгөөд явуулчихсан. Тэгээд МөнхБ.Д- ажилтай гээд би бас ажилтай байсан учраас би буугаад явуулсан. Тэгээд тэрнээс хойш 5-6 хоногийн дараа ахаа юу болж байна ажил нь дуусч байна уу машинаа авах болж байгаа шүү гээд ярьсан. Тэгэхээр нь би МөнхБ.Д- руу залгаад нөгөө машины эзэн залуу ярьж байна чиний ажил болж байна уу гэсэн хэд хоног сунгая миний ажил болж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залуу руу залгаад ахын дүү хэд хоног сунгая гэхэд хэд хоног вэ гэхээр нь 2, 3 хоног сунгая гэж хэлээд сунгахаар болсон. Тэгээд хэд хоногийн дагаа МөнхБ.Д- намайг Нарны хороололд гэртээ байж байхад ирэхээр нь нөгөө хүүхдийнхээ машиныг өгөөч гэхэд одоо хэд хоногоос өгнө гэсэн...Тэгээд надаас салаад явснаас хойш нөгөө машины эзэн над руу яриад ахаа одоо машинаа авъя одоо болсон гэж хэлсэн. МөнхБ.Д- утас ерөөсөө холбогдохгүй байсан юм шиг байна лээ. Тэгээд МөнхБ.Д-тай яриад машинаа авъя гэж байна шүү дээ гэсэн чинь хэд хоног аргалж байгаач гуйж байна гээд байсан. Тэгэхээр нь би 4, 5 хоног мессеж бичиж утсаар ярьсан. Тэгсэн чинь нөгөө залуу сүүлдээ уурлаад машинаа авъя гээд уурлахаар нь МөнхБ.Д- руу залгаад байсан чинь утас нь холбогдохоо больсон. Тэгээд би нөгөө машины эзэмшигч залуу чамтай ярьсан залуу машиныг чинь аваад явсан. Би бол бичиг баримтаа гуйлгаар өгсөн байсан гэж хэлсэн яаж олох уу та олоод өг Сүхбаатар дүүрэг дээр машины хэрэгтэй юм байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд МөнхБ.Д-тай холбогдохгүй байж байгаад өнгөрсөн 7 хоног буюу 2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн үеэр надтай уулзахад би хөдөөгүүр явж байгаад ирлээ гэхээр нь би хүүхдийн машин өгөөч гэхэд МөнхБ.Д- тэр хүүхдийн машины талаар зарсан, эсвэл ломбардад барьцаанд тавьсан, хаясан талаар юу ч яриагүй Өвөрхангай явлаа гээд яваад өгсөн юм. Тэгээд өчигдөр уулзаад машин тэргийг нь өг гэхэд би болгоно гэж хэлсэн. Одоо нөгөө залуугийн саарал өнгийн “Toyota Prius 20” маркийн машин одоо хаана байгааг мэдэхгүй байна алга болчихсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал)

 

1.5 Гэрч Г.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  “...Б.Д-, МөнхБ.Д- нар нь хоорондоо алтны уурхайд ажил хийнэ гээд яриад байдаг байсан бөгөөд машинаар шороог нь авч ирнэ гээд байдаг байсан, харин яг машин тэрэгний хувьд миний хувьд яг хамт яваад аваад байсан зүйл байхгүй. Саяны хэлсэн шиг Prius 11 маркийн машин хамт явж байгаад аваагүй, би энэ машины талаар огт мэдэхгүй байна. хугацааг нь хэлж мэдэхгүй байна, намайг Их дэлгүүрийн хажууд байх үед намайг Б.Д-, Баярмагнай, МөнхБ.Д- нар ирээд авсан, энэ үед нэг ах хамт явж байсан, ингээд МөнхБ.Д-, Баярмагнай хоёр бууж үлдээд намайг Баянбүрд яваад ирье гэж хэлээд дагуулан Б.Д-, нөгөө ах бид гурав Баянбүрд рүү явсан. Тухайн үед бичиг баримт байхгүй намайг дуудан машин бариулсан санагдаж байна, тэгээд Баянбүрд дээр очоод би зам дээр буугаад Б.Д- цааш аа машин бариад нөгөө ахынхаа хамт явсан санагдаж байна. тэгээд нөгөө ахтай явган гарч ирээд тэгээд таксинд суугаад бөөнөөрөө хоол идье гээд нэг газар орж хоол идсэн юм, тэгээд буудалд ороод архи уусан санагдаж байна. тухайн машин ямар учиртай машин байсан талаар мэдэхгүй байна. Тэр энэ ний машин гэж яриагүй ямар ч байсан машинаа барьцаанд тавих гэж байна гэж ярьж байсан, тухайн үед нэг хүн байсан бөгөөд ямар учиртай хүн байсан талаар мэдэхгүй байна. Би бол Б.Д-, МөнхБ.Д- нараас мөнгө төгрөг аваагүй, харин буудалд орсон гэж өмнө нь хэлсэн, тэр үед би өөрөөсөө 2 шил архи авсан бөгөөд буудалд ууж байх үед Б.Д-, МөнхБ.Д- нар нь тоглоод байсан, гэхдээ ямар тоглоом байсан талаар мэдэхгүй байна, дундаа нэг гар утсан дээр тоглоод байсан, Баярмагнай бид хоёр уугаад хажууд нь сууж байсан, бас өөр танихгүй хүмүүс ирсэн байсан. Тэрнээс бол Б.Д-, МөнхБ.Д- нарын хэлээд байгаа шиг машин хамт барьцаанд тавьсан зүйл байхгүй. Би их дэлгүүрийн орчмоос машин бариад тэгээд Баянбүрд орох хүртэл машин барьж явсан, тэгээд Дамчаа хамт явсан ахтай цааш аа машинаа бариад явсан тэр үед л хамт явсан, тэрнээс бол өөрөөр машин барьцаалаад байх үед нь хамт явсан зүйл байхгүй. Б.Д-, МөнхБ.Д- нар нь манай найзын машин авахгүй бол болохгүй, барьцаанд тавиад л эргээд авна гэж ярьж байсан, гэхдээ олон машин тэрэг барьцаанд тавьсан талаар мэдэхгүй байна. Б.Д-, МөнхБ.Д- нарыг цагдаад шалгагдаж байгаа талаар би хүнээс дуулж байсан, тэрнээс энэ хоёртой машин тэрэг хуваан төлнө, хэргээ даачих гэж ярьсан зүйл байхгүй. Энэ бол худлаа ярьсан байна, би энэ хоёртой хамт хүний машин тэргийг хамт явж байгаад барьцаалсан, мөнгийг нь хамт үрэлцсэн зүйл байхгүй.Би МөнхБ.Д-тай уулзсан тэр үед надаас асуугаад байгаа шиг зүйл огт яриагүй. Би энэ хоёртой хүнтэй уулзаж нүүр нүүр ээ харж байгаад хэлсэн ч чадна, МөнхБ.Д- надтай уулзахдаа хүний өрийг дараад асуудлаа шийдэх гээд явж байгаа гээд ярьж байсан, өөр зүйл надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 180-181 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.М- нь  Ж.Б- бүлэглэн энэ хэргээс Ж.Б- тусгаарлагдсан 

   

Хоёр. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг хохирогч Б.Оюун-Эрдэнийн 80-73 УБӨ улсын дугаартай Toyota Prius  30 маркийн 13.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг “2 хоногийн хугацаатай 180.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж худал хэлж аваад иргэний нэхэмжлэгч Ц.П-д 6.200.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь:

 

2.1 Хохирогч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 80-73 УБӨ улсын дугаартай Тоёота Prius 30 маркийн авто машиныг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалдсан авсан, төлбөрийг Алтанцэцэг төлж байсан бөгөөд удахгүй төлбөр төлж чадахгүй гээд би өөрөө төлбөрийг төлж эргүүлэн авахаар болсон юм. Ингээд тээврийн хэрэгслээ хоногоор түрээслэж байсан бөгөөд МөнхБ.Д- гэдэг залуу 2 хоног түрээсэлнэ гэж авч явсан. Ингээд түрээсийн хугацаа болоход авч ирээгүй алга болсон, машинаа хайсаар 1 cap орчмын дараа Долоон буудлын орчим байдаг айлын гэрээс очин авсан, энэ үед өөр бас нэг хүн барьцаалсан байсан тэр хүний машины хамт байх үед очин авсан. Тухайн үед Баясгалан гэх залуутай хамт ирээд авсан бөгөөд лагер руу хөдөө явна гэж хэлээд түрээсийн төлбөр гэж 180,000 төгрөгийг өгсөн. Тэгээд аваад явсан боловч өөр хүнд миний машиныг барьцаанд тавьсан байсан. Би тухайн үед машинаа хүлээн авахад машины дугуй хавагнасан байсан, мөн акумлятор нь суусан байсан, тэгээд тухайн үедээ авч өгнө гэсэн боловч авч өгөөгүй, мөн сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Учир нь МөнхБ.Д- нь өөрөө надад энэ мөнгийг нөхөн төлөх талаар ярилцан тохирсон боловч алга болсон. Мөн өвлийн дугуй авсан бөгөөд нэг дугуйг 90,000 төгрөгөөр нийт 4 дугуй авсан 320,000 төгрөг болсон энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Шүүх хуралд оролцоно. Хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 38, 8 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал),

 

   2.2 Мэндбаяр овогтой МөнхБ.Д- би өөрийн эзэмшлийн 80-37 УНӨ Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг 3 сая 200 мянган төгрөгт барьцаанд тавив 2020.08.26   гэх бичгээр гаргасан гэрээ (7 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал), 

 

   2.3 Иргэний нэхэмжлэгч Ц.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 07 билүү 08 сард манай таньдаг дүү залуугаас МөнхБ.Д- нь миний утасны дугаарыг авсан байсан бөгөөд над руу МөнхБ.Д- нь залгаад ах мөнгөний хэрэг болоод байна барьцаанд эгчийнхээ машиныг тавиад 7 хоногийн дараа авна гэж хэлсэн. Ингээд надтай уулзсан бөгөөд уулзахдаа 2-лаа байсан тухайн үед МөнхБ.Д-, Баясгалан гэдэг 2 залуу байсан бөгөөд би тэр хүнтэй анх удаа мөнгө зээлэх үедээ л уулзсан юм. Ингээд зээлийн гэрээ хэлбэрийн цаасан дээр мөнгө авсан гэж гарын үсэг зуруулсан. Гэтэл уг машин нь өөр хүний машин болж таарсан бөгөөд залилуулсан машин байсан. Тухайн МөнхБ.Д-, Баясгалан нар нь мөнгөний хэрэг болсон, барьцаанд эгчийнхээ машиныг тавина гэсэн, эгчийн машин гэхээр нь бичиг баримтыг нь шалгаагүй авчихсан юм. Тэглээ ч 7 хоног гэхээр нь уг машиныг аваад 6.200.000 төгрөг зээлэн өгч явуулсан юм. Тухайн Баясгалан нь автомашиныг жолоодсон, МөнхБ.Д- нь хажуу талд нь суусан ирсэн бөгөөд тэр хоёр мөнгөний хэрэг байна 7 хоног болоод өгнө гэж хэлсэн учир би итгээд мөнгө өгч барьцаанд нь уг автомашиныг авах болсон юм...” гэх мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал),

 

2.4 3.200.000, 3.000.000 төгрөг шилжүүлсэн иргэний нэхэмжлэгч Ц.П-ын дансны хуулга (7 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

        2.5 Дамно ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “...13.200.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /8 хх-ийн 184 тал/ (8 дугаар хавтаст хэргийн 184 дэх тал),

 

         2.6 Яллагдагч М.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...Ж.Б- фейсбүкийн машин түрээслэнэ гэх зарын дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхболдын зам дагуу нэг хорооны байрны гадна үл таних хүнтэй уулзаж  Toyota Prius  30 загварын цэнхэр өнгийг машиныг түрээсэлж төлж авсан. Үүний дараа 2020 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн үед 88113565 дугаартай Ж.Б-гийн танил гэх хүнтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах циркийн хойд талд уулзаж миний бие “...манай эгчийн машин байгаа юм” гэж хэлж өөрсдийн түрээсэлж авсан Toyota Prius  30 машиныг  барьцаалан нийтдээ 6.200.000 төгрөг зээлсэн.   Ингээд бид хоёр зээлсэн 6.200.000 төгрөгийг ХХБ-ны данс руу шилжүүлж  Мандухай зочид буудлын доод талд байрлах интернет тоглоомын газарт “покер старс” мөрийтэй тоглоом тоглож хожигдоод бүх мөнгөө алдсан...би санаачилж тухайн гэмт хэргийг үйлдсэн” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал),

 

        2.7 Яллагдагч Ж.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 8 сарын 25 орчим Мандухай зочид буудлын доод талд байрлах интернет тоглоомын газарт “покер старс” мөрийтэй тоглоомын газарт тоглож байхад МөнхБ.Д-тай танилцсан. Маргааш өдөр нь дахин тухайн газарт таарч МөнхБ.Д- надаас покер старс тоглох зорилгоор 200 доллар зээлсэн боловч МөнхБ.Д- болон миний бие тоглож алдсан...Машин түрээслэх, барьцаалан зээлдсэн, дансаар гүйлгээг хийсэн зэрэг бүх үйлдлийг М.М- хийсэн...зээлсэн 200 доллараа буцаан авах гэж би МөнхБ.Д-тай хамт явсан. Түрээсэлсэн машин нь М.М-гийн саналаар М.М- өөрөө хийсэн үйлдэл юм.” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэм буруугийн талаар

         Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-, М.М-  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг,

шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч нь тухайн холбогдсон гэмт хэргийн үйлдэлдээ маргадаггүй. Ж.Б- холбогдох үйлдлийг прокурор тусгаарласан байдаг, хэрэг нь хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь  тодорхойгүй... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэл тохирохгүй,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй ” гэсэн санал дүгнэлт,

шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгчөөс  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал болон хохиролыг нарийн шалган тогтоогоогүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...Өөрөөр хэлбэл Цэрэнтогтох, Хишигдорж нарын авто машины талаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нар удаа дараа мэдүүлсэн боловч энэ талаар мөрдөгч мухарлаж ажлаа хийгээгүй тул  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү”

гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

 иргэдийн төлөөлөгч нь “...шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна...”  гэсэн дүгнэлт тус тус гаргаж оролцлоо.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч Б.Д-, М.М- нарын бүлэглэж 7 удаагийн үйлдлээр нийт 7 хохирогчид, Б.Д- дангаараа 12 удаагийн үйлдлээр 12 хохирогчид, М.М- ганцаараа 1 хохирогчид, энэ хэргээс хэрэг нь тусгаарлагдсан Ж.Б- бүлэглэн 1 хохирогчийг тус тус “...хоногоор ... автомашиныг чинь...хоногоор түрээсэлнэ” гэхчилэнгээр  гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт үйлдлийн 21 удаагийн давтамж, үргэлжилсэн байдал, гэмт хэргийн улмаас нэр бүхий 21 хохирогч, 11 иргэний нэхэмжлэгч нарт  удаа дараагийн үйлдлээр учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж үзэж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэнээр шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хяналтын прокуророос хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

“Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

           

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрдүүлбэр болох “Байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх шаардлага нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл юм.

 

Түүнчлэн “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон хувийн хэрэгцээндээ зарцуулах, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулж хувьдаа ашиглаж, өөрсдийн хэрэгцээг хангах, амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг гол эх сурвалж болгон үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт билээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Д-, М.М- нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 5 хүртэлх буюу нийт 3 жилийн хугацаанд залилах гэмт хэргийг байнга удаа дараа үйлдэж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж тэдгээрийн үйлдлийн хоорондоо шууд харилцан хамаарал бүхий автомашин түрээсэлнэ гэж “үнэгүй.мн” “facebook” сайтад зар байршуулж, улмаар түрээс болон барьцаа мөнгө гэж өгч, 2-3 хоног түрээсэлнэ, хөдөө ажлаар явна гэж, хохирогч нарын үнэ цэнэ бүхий эд хөрөнгө болох автомашиныг иргэний нэхэмжлэгч нарт мөн өөрсдийн болон төрөл садангийн хүний автомашин гэж худал хэлж зах зээлийн бодит үнээс хямдаар зарим хохирогчдын тээврийн хэрэгслийг барьцаалах нэрийдлээр зарж борлуулсан үйлдлүүд нь нэг санаа сэдэлтээр, нэг төрлийн аргыг хэрэглэн, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авснаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогоо  үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршдаг мөрийтэй тоглоом тоглож, өөрсдийн хувийн хэрэгцээг хангаж, амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Д-, М.М- нар нь дээрхээс өөр аргаар  ажил хөдөлмөр эрхэлж тогтвортой орлого олж амьдрал ахуйгаа авч явдаг гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

 

        Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д-, М.М- нарын гэмт үйлдлүүд залилах гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулсан байх ба байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжийг хангасан байна.

 

         Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан агуулга бүхий хүсэлтүүдийг шүүхээс хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслээр хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамаарал бүхий хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийг нотолж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын дээрхи гэмт хэргийг бүлэглэн болон дангаараа үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх ба хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн “...гэм буруутайд тооцуулах”,  иргэдийн төлөөлөгчийн “ шүүгдэгч нар гэм буруутай” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч  Б.Д-, М.М- нарыг бүлэглэж болон дангаараа үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хохирол хор уршгийн талаар.

        

Шүүгдэгч Б.Д-,  М.М- нар нь  бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд 7 удаагийн үйлдлээр нэр бүхий 7 хохирогчийн тус тусын тээврийн хэрэгслийг залилан авч хохирогчдод нийт 98.000.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч нарт нийт 28.500.000 төгрөгийн хохирол тус тус  учруулсан байна.

 

Үүнээс  мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Г- 00-00 УНД улсын дугаартай Лексус 470 маркийн 43.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч Г.Энхтүвшингийн 45-64 УНН улсын дугаартай Тоёота примо маркийн 16.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч Ц.А-ын 49-84 УБЧ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч Д.Буян-Одын өмчлөлийн 94-29 УНУ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 8.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч О.У-ын эзэмшлийн 57-49 УБН улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 9.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч О.З-гийн эзэмшлийн 48-80 УБЗ улсын дугаартай Пажеро  маркийн 7.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл биет байдлаар буцаан олгогдсон байна. Иймд хохирогчдын буцаан олгогдсон нийт 92.500.000 төгрөгийн хохирлыг төлөгдсөнд тооцно.  

 

Тээврийн хэрэгсэл нь олдоогүй хохирогч Э.Ц-ын 57-81 УБС улсын дугаартай Toyota Prius  11 маркийн автомашины үнэ 5.500.000 төгрөгөөс автомашины барьцаа түрээсэнд авсан 700.000 төгрөгийг хасаж тооцож үлдэх 4.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж шүүгдэгч Б.Д-,  М.М- нараас тус бүрээс 2.400.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ц-од олгох нь зүйтэй.

 

Харин биет байдлаар буцаан олгогдсон дээрхи 6 хохирогчдын 6 ширхэг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Д-,  М.М- нар бусдад зах зээлийн бодит үнээс хямд үнээр барьцаалах нэрийдлээр зарж  борлуулсныг худалдан авсан Б.С-, Б.А-, Х.Г- нар мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх ба иргэний нэхэмжлэгч Б.С-д 3.500.000 төгрөгийн, Б.А-од /4 ширхэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой/ нийт 15.000.000 төгрөгийн,  Х.Г-д 10.000.000 төгрөгийн буюу эдгээр иргэний нэхэмжлэгч нарт нийт 28.500.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нараас тэнцүү хуваан тус бүрээс 14.250.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шүүх шийдвэрлэлээ.  

 

Бүлэглэсэн үйлдлийн төлөгдөөгүй хохиролыг нэгтгэн үзвэл шүүгдэгч Б.Д-гаас нийт 16.650.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ц-од 2.400.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Б.С-д 1.750.000 төгрөг,   иргэний нэхэмжлэгч Б.А-од 7.500.000 төгрөг, Х.Г-д 5.000.000 төгрөг олгох,

мөн шүүгдэгч М.М-гаас нийт 16.650.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ц-од 2.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.С-д 1.750.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Б.А-од 7.500.000 төгрөг, Х.Г-д 5.000.000 төгрөг олгох нь зүйтэй.

 

         Б.Д-гийн ганцаараа  2018 оны 01 дүгээр сарын 03-наас 2020 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хүртэлхи хугацаанд нийт 12 удаагийн үйлдлийн 12 хохирогчоос 1 хохирогч буюу Ү.Одбаярын эд зүйлийг залилан авч 2.300.000 төгрөгийн, бусад 11 хохирогчийн тус тусын тээврийн хэрэгслийг залилан авч 11 хохирогчдод 122.145.000 төгрөгийн 12 хохирогчид нийт 124.445.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч нарт нийт 33.850.000 төгрөгийн хохирол тус тус  учруулсан байна.

 

         Үүнээс  мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Мөнхбатын 48-10 УБК улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 9.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч Э.Баттулгын  76-17 УНА улсын дугаартай Тоёота Алфард маркийн 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч Ц.Аийн 80-73 УБӨ улсын дугаартай Toyota Prius  30 маркийн 13.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч Д.Золсүхийн өмчлөлийн 78-13 УНМ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 7.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч Ү.Одбаярын  2.300.000 төгрөгийн эд зүйлс, хохирогч И.Туяацэцэгийн эзэмшлийн 62-10 УБВ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 7.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч Н.Нямдоржийн эзэмшлийн 10-55 УНН улсын дугаартай Тоёота кроун 204 маркийн 15.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч Ж.Булганбаатарын 53-22 УАВ улсын дугаартай Тоёота Сай маркийн 17.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, хохирогч С.Уранмандахын эзэмшлийн  44-38 УНЕ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 8.995.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл биет байдлаар буцаан олгогдсон байна. Иймд хохирогчдын буцаан олгогдсон нийт 90.495.000 төгрөгийн хохиролыг төлөгдсөнд тооцно.  

 

Тээврийн хэрэгсэл нь олдоогүй хохирогч Э.Т-гийн эзэмшлийн 64-82 УНД улсын дугаартай Toyota Prius  30 маркийн автомашины үнэ 12.500.000 төгрөгөөс автомашины барьцаа түрээсэнд авсан 455.000 төгрөгийг хасаж тооцож үлдэх 12.045.000 төгрөгийг, хохирогч Г.Ганзоригийн эзэмшлийн 55-85 УАЕ улсын дугаартай Toyota Prius  30 маркийн автомашины үнэ 13.500.000 төгрөгөөс автомашины барьцаа түрээсэнд авсан 100.000 төгрөгийг хасаж тооцож үлдэх 13.400.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Д-гаас гаргуулж хохирогчдод олгох нь зүйтэй.   

     

Харин хохирогч А.Ш-ийн эзэмшлийн  41-25 УНИ улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 7.950.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Д- нь хохирогч А.Ш-ийн тээврийн хэрэгслийг н.Шинэбаярт, Шинэбаяр Э.Е-т, Э.Е- Ж.Н-ид дамжуулан зарж автомашины худалдаа эрхлэгч ажилтай Ж.Н- нь задаргаанд оруулан зарсан хэргийн үйл баримт тогтоогдсон. Энэ үйлдэлтэй холбоотойгоор Ж.Н- иргэний хариуцагчаар татагдсан байх ба хохирогч А.Ш-т төлөгдөх нийт  7.950.000 төгрөгийн хохиролоос 3.450.000 төгрөгийн хохиролыг Ж.Н- хариуцаж, үлдэх 4.500.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Б.Д-гаас гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ж.Н- нь хохирогч А.Ш-т төлөгдөх нийт 7.950.000 төгрөгийн хохиролоос өөрт оногдох хэсгийг хүлээн зөвшөөрч буй талаараа мэдүүлсэн бөгөөд өөрт учирсан хохиролоо Э.Е-өөс нэхэмжлэхээ илэрхийлсэн болно. Иргэний хариуцагч Ж.Н- өөрийн хариуцсан төлбөртэй холбоотойгоор нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар зохих этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдаж байна.

 

Харин биет байдлаар буцаан олгогдсон дээрхи 9 хохирогчдын 9 ширхэг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Д- бусдад зах зээлийн бодит үнээс хямд үнээр зарж  борлуулсныг худалдан авсан Б.А-, Э.Ганцоож, С.Ч-, П.Б-, Б.О-, Д.Ө-, М.Л-, хохирогч Ү.Одбаярын /2.300.000 төгрөгийн эд зүйлийг залилж бусдад барьцаалсан үйлдэлтэй холбоотой/ Б.Х-  нар мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх ба иргэний нэхэмжлэгч Б.А-од 5.800.000 төгрөг, Э.Ганцоожид 5.000.000 төгрөг, С.Ч-ад 4.000.000 төгрөг, П.Б-эд 4.000.000 төгрөг, Б.О-т 5.000.000 төгрөг, Д.Ө-д 6.000.000 төгрөг, М.Л-т 3.350.000 төгрөг, Б.Х-т 700.000 төгрөгийн буюу эдгээр иргэний нэхэмжлэгч нарт нийт 33.850.000 төгрөгийн хохирол учирсангүй шүүгдэгч Б.Д-гаас гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шүүх шийдвэрлэлээ. 

 

Б.Д-гийн ганцаараа үйлдлийн төлөгдөөгүй хохирлыг нэгтгэн үзвэл  63.795.000 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч Э.Т-д  12.045.000 төгрөг, хохирогч Г.Г- 13.400.000 төгрөг,  хохирогч А.Ш-т 4.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.А-од 5.800.000 төгрөг, Э.Ганцоожид 5.000.000 төгрөг, С.Ч-ад 4.000.000 төгрөг, П.Б-эд 4.000.000 төгрөг, Б.О-т 5.000.000 төгрөг, Д.Ө-д 6.000.000 төгрөг, М.Л-т 3.350.000 төгрөг, Б.Х-т 700.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

М.М- ганцаараа  2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэг удаагийн үйлдлээр хохирогч Б.Х-ийн 34-63 УБК улсын дугаартай Toyota Prius  20 маркийн 8.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг залилан авч тухайн тээврийн хэрэгсэл биет байдлаар буцаан олгогдоогүй байна.

 

Иймд тухайн автомашины үнэ 8.700.000 төгрөгөөс хохирогч автомашины барьцаа түрээсэнд авсан 400.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 8.300.000 төгрөгийг шүүгдэгч М.М-гаас гаргуулж хохирогч Б.Х-ид олгох нь зүйтэй. 

     

М.М-тай бүлэглэсэн гэх энэ хэргээс холбогдох хэрэг нь тусгаарлагдсан

/Ж.Б-/ нарын бусдыг залилсан гэх үйлдлийн хохирогч Б.Оюун-Эрдэнийн 13.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota Pruis 30” маркийн автомашин биет байдлаар буцаан олгогдсон бөгөөд энэ үйлдлийн иргэний нэхэмжлэгч Ц.П-д 6.200.000 төгрөгийн хохирол учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул иргэний нэхэмжлэгч Ц.П-д төлөгдвөл зохих хохиролоос 3.100.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч М.М-гаас гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 М.М-гийн ганцаараа болон /Ж.Б-/ бүлэглэсэн гэх үйлдлийн улмаас учирсан хохиролыг нэгтгэн үзвэл  шүүгдэгч М.М-гаас нийт 11.400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Х-ид 8.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.П-д 3.100.000 төгрөг олгох нь зүйтэй.

 

 Шүүгдэгч нарын бүлэглэж болон дангаараа бусдад учруулсан нийт хохиролыг нэгтгэвэл шүүгдэгч Б.Д- бусдад нийт 80.445.000 төгрөгийн, шүүгдэгч М.М- бусдад нийт 28.050.000 төгрөгийн төлөх төлбөртэй болно.

      

          Хохирогч Б.О-, Н.Г-, Б.Х-, Э.Б-,   Ц.А, О.У-, О.З-, С.Г-, Ц.А- нарын “ дутуу авсан түрээсийн төлбөр, автомашинаа олж авахын тулд зарцуулсан зардал, автомашины их гэрэл засуулсан зардал, сар бүрийн банкны төлбөр, дугуйны үнэ, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбогдох торгууль” гэх зэрэг хохирол, хор уршигтай холбогдох нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох хангалттай баримтгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхив.

 

Иймд  нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгчид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

   

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.М-д 08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 02  жил хорих ялаар  шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн 02 жилийн хорих ялыг 08 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч М.М-гийн биечлэн эдлэх нийт ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

 

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруутай үйлдэлдээ маргаагүй. Тодорхой хэмжээний хохирлыг биет байдлаар нь буцааж өгсөн. Бусад хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг. Миний үйлчлүүлэгчид тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн багаар буюу 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн,

 

шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгчөөс “М.М-гийн хувьд урьд өмнө ял шийтгэгдэж байсан нь энэ гэмт хэрэгт хүндрүүлэх үндэслэл биш гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялтай. Цаашид гэр бүлээ тэжээн тэтгэх, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангаж хуульд зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмуудыг тус тус харгалзах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нар бүлэглэж 7 удаагийн, Б.Д- дангаараа 12 удаагийн, М.М- ганцаараа 1 удаагийн үйлдэлтэй, бусадтай буюу /Ж.Б-/ бүлэглэсэн гэх 1 удаагийн үйлдлээр хохирогчдын санхүүгийн хэрэгцээ шаардлагаар автомашинаа түрээслүүлэх зарын дагуу тэдгээрийн итгэмтгий байдлыг ашиглаж, хохирогчдын үнэ цэнэ бүхий автомашиныг зах зээлийн бодит үнээс хямдаар бусдад барьцаалах нэрийдлээр бичгийн гэрээ байгуулсан мэт дүр эсгэж, улмаар худалдаж борлуулж залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэгт оролцсон оролцоо, тус тусын үйлдлийн давтамж, бусдад учруулсан хохиролын хэмжээ зэргийг харгалзан  шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

 

          Шүүгдэгч М.М- 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч М.М- нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэгт санаатай үйлдсэн нь дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

         

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан М.М-д энэ тогтоолоор оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих дээр Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 08 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад шударгаар хүлээсэн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын зарим хэсэг биет байдлаар нөхөн төлсөн, хорих байгууллагад хөдөлмөр эрхэлж хохирогчдын төлөгдөөгүй хохирлоос төлж хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдол бүхий нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар.

Хяналтын прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад М.М-тай бүлэглэсэн гэх Ж.Б-гийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2109000000452 дугаартай  прокурорын тогтоолоор Б.Д- нарт холбогдох эрүүгийн 1809000840355 дугаартай хэргээс Ж.Б-д холбогдох хэргийг тусгаарласан байна. /9хх-ийн 79-80/

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид хэргийг тусгаарлаж болно.” гэж зааснаар Б.Д-, М.М- нарт холбогдох хэргээс Ж.Б-д холбогдох хэргийг тусгаарласан хяналтын прокурорын тогтоолыг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

             

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.

 

         Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 331 дугаартай магадлалаар шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон хоногийг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 764 хоног гэж зөвтгөсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 891 хоногийг, М.М-гийн цагдан хоригдсон 904 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4-2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д-, М.М- нарыг бүлэглэн болон дангаараа үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.М-г  6 /зургаа/ жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан М.М-д энэ тогтоолоор оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 08 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д-, М.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 891 хоног, шүүгдэгч М.М-гийн цагдан хоригдсон 904 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гаас нийт 80.445.000 /наян сая дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Т-д 12.045.000 төгрөг, Э.Ц-од 2.400.000 төгрөг, Г.Г- 13.400.000 төгрөг,  хохирогч А.Ш-т 4.500.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Х.Г-д 5.000.000 төгрөг, Б.С-д 1.750.000 төгрөг, Б.А-од 13.300.0000 төгрөг, Б.Х-т 700.000 төгрөг, П.Б-эд 4.000.000 төгрөг, С.Ч-ад 4.000.000 төгрөг, М.Л-т 3.350.000 төгрөг, Н.Г-ид 5.000.000 төгрөг, Д.Ө-д 6.000.000 төгрөг, Б.О-т 5.000.000 төгрөг нарт,

    

       -иргэний хариуцагч Ж.Н-оос 3.450.000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Ш-т,

шүүгдэгч М.М-гаас нийт 28.050.000 /хорин найман сая тавин мянга / төгрөг гаргуулж хохирогч Э.Ц-од 2.400.000 төгрөг, Б.Х-ид 8.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Г-д 5.000.000 төгрөг, Б.С-д 1.750.000 төгрөг, Б.А-од 7.500.000 төгрөг, Ц.П-д  3.100.000 төгрөг тус тус олгосугай.

 

7.шХохирогч Б.О-, Н.Г-, Б.Х-, Э.Б-,   Ц.А, О.У-, О.З-, С.Г-, Ц.А- нар хохирол хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс,

 иргэний хариуцагч Ж.Н- нь Э.Э.Е-өөс нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь  нээлттэйг  дурдсугай.

 

8. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

  

        

                                 ШҮҮГЧИД                                Л.ОДОНЧИМЭГ

 

 

                                                                          Ч.ОТГОНБАЯР