Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00227

 

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2018/00227

Орхон аймаг

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Э холбогдох

4,779,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н, хариуцагч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н би 2014 оны 12 дугаар сард өөрийн хадгаламжийг барьцаалж Эад Капитал банкны эдийн засагч М-ээр дамжуулан 3,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, зээлдүүлсэн боловч энэ хүн маань мөнгийг маань өгөлгүй удаасаар 2016 оны 09 дүгээр сарын 19-нд бид 2 уулзаж 6 сарын хугацаанд танд төлнө гэж банкны хүүгээр гэрээ хийсэн боловч өдийг хүртэл мөнгөө төлөлгүй нэхэхээр төлнө гэдэг боловч төлөлгүй өдийг хүрлээ. Ийм учраас би Эад зээлдүүлсэн 3,500,000 төгрөг, хүү 399,000 төгрөг, алданги 1,680,000 төгрөг нийт 5,779,000 төгрөгнөөс би эмнэлэгт хэвтэхдээ 500,000 төгрөг, сонгуулийн үеэр 300,000 төгрөг авсан. Дээрх мөнгөнөөс нийт 800,000 төгрөгийг хасаад 4,779,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Н шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч  Н нь хариуцагч Эаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3.500.000 төгрөг, 6 сарын хүү 399.000 төгрөг, алданги 1.680.000 төгрөг нийт 4.799.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд мөнгийг төлж барагдуулсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.

            Нэхэмжлэгч нь 2014 оны 12 сард хариуцагч Эад  3.500.000 төгрөг зээлүүлсэн байх бөгөөд 2016 оны 9 сарын 19-ний өдөр амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт оруулж талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн 3.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж, хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн төлбөрийг хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй, хариуцагч зээлийн гэрээнд зурсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 

            Зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөнөөс хариуцагч нь нийт 800.000 төгрөг төлсөн байх  бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч энэ талаар талууд маргахгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичгийн баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Эаас 4,779,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Эаас 4.799.000 төгрөг гаргуулан Нд олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91,414 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 91,414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН