| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00408/и |
| Дугаар | 135/ШШ2018/00528 |
| Огноо | 2018-05-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2018/00528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00408/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 1-р багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, О- нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багийн ******* ******* 4-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт М- холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёр 2008 онд анх танилцаад дундаасаа 2009 онд анхны хүүхэд , 20******* онд охин төрсөн. Хамт амьдрах хугацаанд манай нөхөр надад байнга гар хүрдэгээс гадна өөрийн ээж, аавдаа хүртэл гар хүрч гэр орны бүх эд зүйлийг эвдэлдэг байсан. Манай ах манайд хэд хоног ирэхэд заавал хөөж явуул гэж байсан. Намайг ажиллаж байхад ажлын гадаа ирж миний хувцасыг шаварт олон хүний өмнө хутгаж, надад шууд гар хүрсэн. Би уг асуудлаар цагдаад хандаж *******ыг эрүүлжүүлэхэд хүртэл хонуулж байсан. Байцаагч гэх хүнд хоёр удаа хандаж байсан. Хоёр хүүхдийг 2014 оноос гэрээсээ авч явсан. ******* нь намайг явахад хашаа байшинг зарж өр зээлийг дарсан байсан. Одоо хөдөө өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Манай том хүүхэд ******* аймгийн ******* сумын арван жилийн сургуульд, охин цэцэрлэгт тус тус сурч байгаа. Хамтран амьдрагчынхаа хүүхдийг гаргасан. Одоо миний хүүхэд 1 ой 8 сартай. Би өөрийн гэсэн заводын газар ажиллуулдаг. *******аас байнгын зодуур амссан учир салж байвал болмоор санагдсан учир эргэж нийлэх бодол байгаагүй. Эргэж нийлсэн ч гэсэн эргээд зодуурын амьдралд очих байсан учир эргэж нийлээгүй. ******* нь хашаа байшинг зараад мөнгөтэй болоод нэг удаа над дээр ирсэн. *******аас хүүхдэд мөнгө хэрэгтэй байна гэхэд чи өөрөө болгодог биз дээ гэж хэлдэг. Өчигдөр хүртэл над руу утсаар залгаж шүүх дээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэж хэлээрэй гэсэн. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэгийг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* нь 2015 оны 7-8 сарын үед явсан. Манай эхнэр гэрлүүгээ явчихаад ирье гэж хэлээд гэрээс явсан боловч эргэж ирээгүй. Хүү надтай хамт 2015 оны 11 сар хүртэл надтай хамт байсан. ******* гэрээс явснаас хойш 7-8 сар хүүтэйгээ хамт байсан. Залуу гэр бүлийн хувьд би эхнэртээ гар хүрсэн зүйл байгаа. *******гийн хамаатан садан цагдаагийн газар ажилладаг байсан. *******гийн ах гэх хүн шоронгоос гарч ирсэн байсан. Тэгээд архи дарс уучихаад гэрт ирээд надад алдаад байх зүйл байхгүй шүү чамайг алчихна шүү гэж хэлж байсан. Би гэрээс явахдаа тухайн үед цахилгааны утсыг тасалсан нь үнэн. Намайг өр зээлтэй хэцүү байхад ******* нь салаад явсан. ******* нь надаас холдсон ч гэсэн өөр эрэгтэй жаахан залууг ашиглах санаатай хүүхдийг нь мөнгөөр гаргаж өгсөн гэж дуулсан. Би хэсэг хараад энэ хүний хараа өөрчлөгдөх болов уу? гэж бодсон. Цаашид хамтран амьдрах боломж байхгүй. Би өөрөө хоёр хүүхдийн эцэг учир өөрийн асран хамгаалах үүргээ биелүүлээд охиноо өөр дээрээ авах сонирхолтой байгаа. Би одоохондоо тэтгэлэг төлөх боломжгүй байгаа. Тэжээн тэтгэнэ гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь 2007 онд танилцаж, 2008 оны 11 дүгээр сарын 13-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү М., 20******* оны 5 дугаар сарын 9-нд охин нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хамтын амьдралтай байх хугацаанд хариуцагч ******* нь эхнэр *******г зодож, гэрийнхээ эд хогшлыг эвдэж, хөөж дарамталдаг байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд зохигчид 2014 оноос тусдаа амьдарч, нэхэмжлэгч ******* бусадтай хамтран амьдарч хүүхэд төрүүлсэн, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн талуудын тайлбар зэргийг үндэслэн тэдэнд эвлэрэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд охиноо авах хүсэлтэй байна гэж тайлбар гаргасан боловч энэ талаар шаардлага гаргаагүй, хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөж, хүмүүжүүлэх орчин бүрдсэн эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эцэг, эхийн ахуй нөхцөл бололцоо, халамж, анхаарал тавьж буй байдал, охин нь 6 настай, одоо эхийн хамт ******* аймгийн ******* суманд амьдарч байх бөгөөд төрсөн цагаасаа эхийн асрамжинд байсан, насны байдал, өссөн төрсөн орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх *******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул М., нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Барзандын Мөнхбаяр, Харуул овогт Батдаваагийн Одмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү М., 20******* оны 5 дугаар сарын 9-нд төрсөн охин нарыг эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар М., нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******аар тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод, хариуцагчаас 210 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 48 665 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруусугай.
6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА