Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/518

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           6          22                                   2022/ШЦТ/518

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Билгүүн

шүүгдэгч-хохирогч *******-

шүүгдэгч-хохирогч*******-

шүүгдэгч*******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт*******-,  Т.Ц- нарыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000001293 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,*******-.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,*******-.

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.   

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч*******-,*******-, *******- нар Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 10-145б тоот хашаан дотор хоорондоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж,*******-,*******- нар нь бүлэглэж *******-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, *******- нь*******-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч*******-,*******-, *******- нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч*******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй.“ гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч*******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй.” Гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

 

Хохирогчоор *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “11 ширхэг фото зураг болон эмчилгээний зардалд нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчоор*******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,

 

 

        Хоёр. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт*******-, *******- нарыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

        Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

        Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар*******-,*******- нар төрсөн ах дүүс, *******- нь тэдний төрсөн эгч Т.Нэргүйн нөхөр буюу хүргэн ах байх ба 2022 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө*******- согтуугаар  Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 10-145б тоотод амьдардаг хүргэн ах *******-, Т.Нэргүйн нарын гэрт очиж “бурханыхаа тоосыг арчаач” гэх мэтээр хэлэхэд төрсөн эгч Т.Нэргүй нь “чи согтуу байна гэртээ харь” гэхэд *******- өөрийн эгч Т.Нэргүйг “...чамд ямар хамаатай юм гичий минь” гэж, *******-ыг “харанхуй шөнө битгий гэрт хашгираад бай” гэхэд “би аавынаа ирж байна, чиний гэр орон юм уу ” гэх зэргээр  хэлэхэд нь *******-*******-гийн уруул хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж*******-гийн биед дээд уруулд шарх гэмтэл учруулсан;

       

         Улмаар төрсөн ах дүү*******-,*******- нар бүлэглэж, *******-ын нүүр, толгой руу удаа цохиж, *******-ын нүүр хэсэг рүү удаа дараа өшиглөж, чулуугаар толгой руу нь цохисны улмаас *******-ын биед баруун зүүн нүдний ухархайн ханын хугарал, баруун хөмсөг, дух, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацар, зүүн алга, баруун зүүн өвдгөнд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

           

          Шүүгдэгч*******-,*******- нар нь бүлэглэж хохирогч *******-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******- хохирогч*******-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын хохирогчоор өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 10-145б тоотод аав Төмөрбаатар, дүү*******-болон манай эхнэр 2 хүүхдийн хамт байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 00 цаг өнгөрч байхад гаднаас манай эхнэрийн төрсөн дүү болох*******-нь дунд зэргийн согтолттой архи үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Гэрт орж ирээд байж байснаа гэнэт “бурхны тахил арчихгүй яасан юм, яаж амьдраад байгаа юм” гээд чанга дуугараад байхаар нь би Үүрцолмонд хандаж “Харанхуй шөнө гэрт орж ирчхээд яагаад орилоод байгаа юм бэ” гэсэн чинь над руу “Чиний гэр юм уу би аавынхаа гэрт орж ирээд орилж байна” гээд орилоод байсан. ...Манай эхнэр Нэргүй нь Үүрцолмонд хандаж “Чи согтуу байж яах гэж ирдэг юм, гэр рүүгээ явахгүй яасан юм” гэж хэлсэн чинь*******-гэнэт “Чамд ямар хамаатай юм гичий минь” гээд салаавч гаргаад байхаар нь би очоод баруун гараа атгаж байгаад зүүн талынх нь уруул хэсэг рүү 1 удаа цохиод “хоёулаа гэрт зодолдохгүй гаръя” гээд хэлсэн чинь*******-нь “гэрээс чинь гарахгүй, намайг зодвол зод, би согтуу байна” гээд байсан. Тэгэхээр нь би “чамайг зодож цохихгүй гарч байгаад ярилцъя” гээд дагуулаад*******-,*******-бид 3  хамт гэрээс гараад гэрийнхээ хойд талд очоод би Үүрцолмонтой ярилцаад байж байтал*******-дундуур орж ирээд миний уруул болон эрүү хэсэг рүү гараараа нэг удаа цохиод татаж ирээд миний хамар луу мөргөсөн ба намайг тонгойход цаанаас нь*******-миний үснээс татаад нүүр хэсэг рүү удаа дараа өшиглөхөд би газарт унасан чинь тэр хоёр газраас нэг, нэг чулуу авч баруун гартаа бариад миний дээрээс толгой, нүүр хэсэг, шанаа, уруул хэсэг рүү тус бүр удаа дараа чулуугаар цохисон. Тэгээд би тэр хоёрыг хүн аллаа гээд орилсон чинь манай гэрээс эхнэр Нэргүй, аав Төмөрбатаар нар гарч ирээд болиулах гээд эхнэр Нэргүй нь салгах гэтэл*******-нь манай эхнэр лүү “Чи цаашаа зайл гичий минь” гээд түлхсэн. Тэгээд би босож ирээд гэр рүүгээ орох гэтэл*******-нь над руу гартаа барьж байсан чулууг шидэхээр нь би бултсан чинь намайг “Чи ямар аймхай писда вэ” гэхээр нь би гэр рүүгээ орж утсаа аваад цагдаа дуудах гэтэл миний утсыг булааж аваад миний баруун шанаа хэсэг рүү зүүн гараараа 2 удаа цохисноо миний утсыг аваад гарах хооронд би аавын утсаар дүү *******- дуудаж ирээд цагдаа дуудсан. ...Тухайн өдөр*******-болон түүний ах*******-нар нь намайг ална гэж орилж миний толгой хэсэг рүү удаа дараа гартаа барьсан чулуугаараа цохиж толгой хагалсан. Тэр хоёр миний толгой хэсэг рүү ээлжилж цохиод байсан болохоор хоёулаа миний биед гэмтэл учруулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Нэргүйн гэрчээр өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 24-ний орой аав Төмөрбаатар, бага дүү*******-, нөхөр, манай 2 хүүхэд бид нар унтах гээд байж байтал 22 цагийн үед том дүү*******-согтуу орж ирээд аавтай юм яриад том том дуугараад байхаар нь би дүүрүүгээ “Чи согтуу орж ирчихээд одоо гэртээ харь” гэтэл “чамд ямар хамаатай юм” гээд над руу салаавч гаргаад гичий минь гээд байхаар нь манай нөхөр намайг өмөөрөөд “Чи яагаад байгаа юм бэ” гээд шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод гэрээс гаргах гэтэл гарахгүй байхаар нь манай нөхөр Үүрцолмонг хүчээр дагуулаад гарсан. Тэгэхээр нь би бага дүү*******-ыг чи энэ хоёрын ардаас гараад зодолдох юм бол салгаарай гэж хэлээд гаргасан. Тэгээд буцаж орж ирэхгүй хэдэн минут болохоор нь би ардаас  нь гартал манай нөхрийг газар унагаагаад*******-нь дээр гараад суучихсан нүүр нүд рүү нь цохиж, өшиглөж байсан. Тухайн үед*******-хажууд нь зогсож байхаар нь болиулаачээ гээд очоод салгах гэтэл “чамд хамаагүй” гээд намайг түлхсэн. Тэгээд тэр хоёр арай гэж салаад гэртээ буцаж орж иртэл*******-нь дахиад манай нөхөр рүү дайраад хэрүүл өдөөд нүүр рүү нь алгадаж цохиод байсан. Тэгээд манай нөхөр утсаар яриад удалгүй цагдаа нар ирээд Үүрцолмонг эрүүлжүүлэхээр аваад явсан. Харин манай нөхөр ГССҮТ-д хүргэгдэж толгойдоо 4-5 оёдол тавиулсан. ...Манай нөхрийн толгойноос цус гарсан нүүр нь цус болсон байдалтай байхаар нь гэр рүүгээ аваад ортол манай нөхөр цагдаа дуудна гээд утсаа авахад гаднаас*******-орж ирээд утсыг булааж аваад манай нөхрийн толгой болон шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиход гарахад манай нөхөр аавын утсаар дүүгээ дуудаад дараа нь цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 29-30 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын  28-ны өдрийн 4829 дугаартай “*******-ын биед баруун зүүн нүдний ухархайн ханын хугарал, баруун хөмсөг, дух, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацар, зүүн алга, баруун зүүн өвдгөнд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

 

         4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5226 дугаартай “Т.Ү-гийн биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал)

 

        5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хадам дүү болох Үүрцолмон,*******-тай маргалдаж зодолдсон ба миний биед тэр 2 халдаж гэмтэл учруулсан. Харин биед зөрүүлээд Үүрцолмонг цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал)

 

        6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад*******-гийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хүргэн ах болох Оюунхандтай маргалдаж муудалдсан ба намайг болон манай дүү*******-ыг цохиж дайраад байхаар нь би төрсөн дүү*******-ын хамт ахтайгаа маргалдаж түүний биед гэмтэл учруулсан. Тухайн үед гэр орон замбараагүй, бурхны тахил шороо дарсан байхаар нь Нэргүйд хандаж эмэгтэй хүн байж гэр орноо цэвэрлэж янзлахгүй яасан юм гэж хэлэхэд *******-уурлаж намайг цохисон. Тэгээд гэрт маргалдаж эхэлсэн ба гэрийн гадаа гарч ирээд муудалцаж зодолдсон ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал)

 

            7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад*******-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө төрсөн ах*******-ын хамт хүргэн ах болох Оюунхандтай маргалдаж муудалцсан ба манай ах Үүрцолмонг цохиж дайраад байхаар нь дундуур нь орж салгах гэтэл над руу бас дайраад байхаар нь би Оюунхандын толгойны ар дагз хэсэг рүү чулуугаар нэг удаа цохиж түүний биед гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч*******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

           

Харилцан хохирогч *******-,*******- нарын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын тус тусын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч*******-,*******- нар бүлэглэж хохирогч *******-ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, *******- нь*******-гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос*******-,*******-, *******- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч*******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

 

           Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

            шүүгдэгч*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

            шүүгдэгч*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж оролцлоо. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч*******-,*******-,
*******- нарыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч*******-,*******-, *******- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгч*******-гийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал нөлөөлсөн байх ба Н.Оюунхандын эрх, эрх чөлөөнд*******-тай бүлэглэж халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, *******- нь*******-гийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан шүүгдэгч*******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар,

*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Тав. Бусад асуудлын талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч *******-,*******- нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаан дээр хохирогч *******-аас гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

*******-ын эмчилгээний зардалд зайлшгүй шаардагдах нийт 1.500.000 төгрөгийг шүүгдэгч*******-,*******- нараас хувь тэнцүүлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч*******-аас 750.000 төгрөг,*******-гоос 750.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч *******-ад олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч*******- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг харгалзан *******-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдав.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4-1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1.*******-,*******- нарыг бүлэглэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, *******-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2.  Шүүгдэгч*******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.  

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол*******-,*******-, *******- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.*******-,*******-, *******- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нийт 1.500.000 төгрөг гаргуулж, шүүгдэгч*******-аас 750.000 төгрөг,*******-гоос 750.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч *******-ад олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ДАЙРИЙЖАВ