Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2018/00522

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00331/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* Дархан-Уул салбар, Хайрхан тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум,  У-,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, А-нарт холбогдох, 

 

3 525 853 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* Дархан-Уул салбар, Хайрхан тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Зээлдэгч М.Ууганбаяр, ******* нар нь ******* ******* ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №449-1-3 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 3153000 төгрөгийн үлдэгдэл зээл дээр нэмж 2000 000 төгрөг авч нийт 5 153 000 төгрөгийн цалингийн зээлийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй авсан. Уг зээлийг зээлдэгч нар юунд зарцуулж байгааг хянах боломжгүй. Тухайн үед ******* нь М.Ууганбаяр нь уг төлбөрийг төлөхгүй бол төлнө гээд гарын үсэг зурсан байгаа. ******* нь манаач ажилтай. Тухайн үед М.Ууганбаяр нь Дулаан шарын гол ХК-д галч ажилтай байсан. Улмаар 2017 оноос ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Цалингийн зээлийг хэсэг хугацаанд төлж байсан боловч 2017 оны 06 дугаар сараас хойш зээлээ огт төлөхгүй байсан. Манай ******* зүгээс удаа дараа зээлийг төлнө үү гэсэн шаардлага тавьж, мэдэгдэл хүргүүлсэн. М.Ууганбаяр нь уг зээлийг төлөх сонирхолгүй, хугацаа авч гадуур явдаг. Банкны зүгээс хангалттай хугацаагаар хүлээсэн. ******* *******ийг хохиролгүй болгох үүднээс шүүхэд хандсан болно. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2016-2017 онд бие өвдөөд ажил хийж чадахгүй байсан. Ингээд 2018 онд зүрхний хагалгаанд орж одоо гайгүй болсон. Иймд *******наас авсан зээлээ удахгүй төлж Алтанхүрэлхуяг нарыг хохиролгүй болгож зээлээ төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******* *******” ХХК-иас М.Ууганбаяр зээл хүсэхэд батлан даагч олж ир гэсэн болохоор хамт ажилладаг байсан *******ийг дагуулж очоод батлан даагч гээд гарын үсэг зуруулсан. Тэгээд найзынхаа батлан даагчаар гарын үсэг зурснаас л болж өнөөдөр энд хариуцагчаар татагдчихаад шүүх хуралдаанд оролцож байна. Уг цалингийн зээлийг М.Ууганбаяр өөрийн дансаар авсан байдаг. ******* уг зээлээс өөртөө нэг ч төгрөг авч ашиглаагүй. М.Ууганбаярт шүүх хуралдааны тов мэдэгдсэн, хариуцагч М.Ууганбаяр хариу тайлбартаа уг зээлийг өөрөө авснаа хүлээн зөвшөөрч төлнө гэсэн байдаг тул уг зээлийг ******* төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* Дархан-Уул салбар, Хайрхан тооцооны төв нь шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх эрхийг *******од итгэмжлэлээр олгосон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* Дархан-Уул салбар, Хайрхан тооцооны төв нь хариуцагч М.Ууганбаяр, ******* нарт холбогдуулан үндсэн зээл 3 007 708 төгрөг, хуримтлагдсан хүү 491 431 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 214 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 8 500 төгрөг, нийт 3 525 853 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Ууганбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* нь зээлийг авч ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч ******* ******* Дархан-Уул салбар, Хайрхан тооцооны төв нь хариуцагч М.Ууганбаяр, ******* нартай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №449-1-3 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 3 153 000 төгрөгийн үлдэгдэл зээл дээр нэмж 2 000 000 төгрөг авч нийт 5 153 000 төгрөгийн цалингийн зээлийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийг хариуцагч М.Ууганбаярын ******* *******ин дахь харилцах дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч М.Ууганбаярын зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг хариуцагч нарт мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан Мэдэгдэл, Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн маягт, *******ийн ******* *******инд гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч ******* ******* Дархан-Уул салбар, Хайрхан тооцооны төв нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “******* зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч ******* ******* Дархан-Уул салбар, Хайрхан тооцооны төв нь хариуцагч М.Ууганбаярын ******* ******* дансанд зээлийг шилжүүлсэн байх тул зээлийг хариуцагч М.Ууганбаяр хариуцан төлөх үүрэгтэй, хариуцагч *******аас шаардсан нь хууль зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл ******* нь хамтран үүрэг гүйцэтгэхээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг *******ийн дансанд шилжүүлээгүй болох нь тогтоогдож, *******ийг зээл эргүүлэн төлөх чадвартай эсэх талаар судлаагүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн  21 дүгээр зүйлийн              2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21.4-д Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно, 21.5-д Зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад *******наас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй гэж заасан хуулийг нэхэмжлэгч зөрчсөн байна.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “******* зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч М.Ууганбаяраас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 3 525 853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч М.Ууганбаярт шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ******* Дархан-Уул салбар, Хайрхан тооцооны төв, хариуцагч ******* нар нь төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу *******, ******* нар төлөөлж оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* Дархан-Уул салбар, Хайрхан тооцооны төв, хариуцагч М.У-, Б.А- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.Ууганбаяраас 3 525 853 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* Дархан-Уул салбар, Хайрхан тооцооны төвд олгож, хариуцагч *******т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 365 төгрөгийг ******* сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ууганбаяраас 71 365 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА