Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/508

 

 

 

 

 

 

 

 

 

     2022           6           21                              2022/ШЦТ/508

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Г.Намжил

хохирогч Я.Б-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч *******аярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810029491002 дугаартай 4 хавтаст хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

*******- нь үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 65.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 60.000 доллар буюу /150.000.000/ төгрөгийг бэлнээр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадна талд хохирогч Я.Б-аас “Цэцэрлэг бага, сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлнэ, Герман улсаас төсөл оруулж ирж, хамтарч бизнес хийх боломжтой, Татварын Ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилуулж чадна, хөөцөлдөж өгнө” гэж үгээр итгүүлэн, хуурч, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж, өөртөө шилжүүлэн авч, нийт 215.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би Я.Б-эгчтэй Ц.М-эгчээр дамжуулж танилцсан. Сангийн яамны гадаа Ц.М-эгчийн машинд намайг суулгаад Я.Б-эгч чинь Говь-Алтайн нутгийнх юм, өөрийн мэдлэг чадвараараа насаараа Татварын Ерөнхий газар ажилласан. Нам солигдоод, шахалтаар цалинтай чөлөө өгч, ажлаас нь түдгэлзүүлсэн байгаа. Татварын дэд дарга болоод тэтгэвэртээ гармаар байна гэх хүсэлтийг надад хэлсэн. Найз чинь ерөнхий сайд болсон юм чинь үнэн байдлыг хэлчих, ажилласан жил гээд бүх зүйл нь тэнцэж байгаа гэж хэлсэн. Би одоохондоо гаднаас хөрөнгө оруулалт авах гээд завгүй байгаа, завтай болохоороо энэ асуудлаар ярилцъя гээд орхисон. Ц.М-эгч Я.Б-эгч хоёр миний араас олон удаа хөөцөлдөж, гуйсан. Я.Б-эгч надад хувь хүн талаасаа таалагдсан. Тухайн үед би тусалъя гэж бодсон. Би Я.Б-эгчийг Татварын Ерөнхий газрын дэд дарга болгох гэж явж хөөцөлдсөн. Энэ ажил дэмжигдээд явж байсан. Би Герман руу ажлаар явчихсан. Энэ хооронд Засгийн газар унасан. Би 250 сая төгрөг өг гэж хэлээгүй. Я.Б-эгч Татварын Ерөнхий газрын дэд дарга болоход ийм ханштай байна гэж хэлсэн. Германы ажлын талаар мэдэж байгаа тул би чамд тусална гэж хэлсэн. Тухайн үед Ц.М-эгч Я.Б-эгчийг чинь нөхөр нь зодоод байна гэнэ, ажил нь болоогүй бол мөнгийг нь өгөөч гэж хэлсэн. Нүдээ цохиулсан зургаа явуулсан. 12 цаг өнгөрч байхад гэрийнх нь гадаа очоод гарын үсэг зурсан. Үүгээр 72 сургууль, цэцэрлэг барьж өгнө гэсэн концессын гэрээгээр бусдаас намайг мөнгө авсан гээд байгаа. Гэхдээ бодит байдал дээр ийм зүйл байхгүй. Би мөнгө авсан тухайгаа хүлээн зөвшөөрч байна. Зориулалт нь өөр байсан. Ийм байхад яагаад гэрээгээ компани биш хувь хүнээр хийсэн, авсан мөнгө нь компанийн данс руу биш бэлнээр мөнгө өгсөн зэрэг хэрэг үүссэн нөхцөл нь бодит байдалтай зөрөлдөөд байгаа. Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээ авсан компани нь Хятадаас хөрөнгө оруулалт авах гээд болоогүй. Намайг үүнд хөрөнгө оруулалт олоод өгөөч, Засгийн газрын тогтоолтой юм гэж хэлсэн. Хөлбөмбөгийн “Барса” гэх багийн Сио буюу захирал нь Монгол руу хөрөнгө оруулалт хийж болно гэж хэлсэн. Тэгээд энэ асуудлаар хөөцөлдсөн. Надаас гуйсан хүнд концессын гэрээний 51 хувийг өгөхгүй бол хөрөнгө оруулахгүй гэж байна гэхэд тухайн компани зөвшөөрөөгүй. Ингээд хөрөнгө оруулалт зогссон.” гэв

 

Хохирогч Я.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би Мөнхжаргалтай 2005-2006 оноос танил байсан. 2016 онд Нийслэлийн Татварын хэлтсийн дэд дарга байхад *******-, Ц.М-нар хамтраад “Ханлиг элч” компанийг байгуулсан гэж хэлсэн. Би энэ үеэс анх *******-таньдаг болсон. Би Мөнхжаргалд итгэдэг шигээ *******- итгэсэн. Анх 42 сая төгрөг олоод өгөөч гэж хэлэхээр нь нөхрийнхөө машин зарсан 35 сая төгрөгийг *******- өгсөн. *******-машин банк бусын барьцаанд байсан. *******-машинаа чөлөөлж авсан эсэхийг мэдэхгүй. Би өнөөдрийг хүртэл Мөнхжаргал, *******-нарыг бизнесийн нэг хүн гэж бодож ирсэн. Гадаад руу явна ажил төрөл их байна гэж хэлсэн. Германаас хөрөнгө оруулалт авна, үүнд нь хамтаръя гэж бодсон. Тухайн үед *******-хэлэхдээ тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орно гэж хэлж байсан. Тухайн ажил нь бүтэхгүй болохоор нь мөнгөө нэхсэн. Гэтэл ажил албан тушаал олж өгнө гэх яриа үүссэн. Энэ нь худал байсныг мэдсэн. Би 6 жил мөнгөө нэхэж байна. Би 100.000.000 төгрөг, 60.000 доллар буюу тухайн үеийн ханшаар 150.000.000 төгрөг нийт 250.000.000 төгрөгийг өгсөн. Гэтэл одоо 215.000.000 төгрөг авсан гэж байгааг би сайн ойлгосонгүй. Би эдгээр мөнгийг найзаасаа зээлж авч өгсөн. Цагдаад гомдол гаргаад 4 жил болж байна. Цаашид энэ хүний бусдаас мөнгө залилах үйлдлийг таслах хэрэгтэй гэж бодож байна.  Хохиролтой холбоотойгоор *******-эгч нь гэж хүн өчигдөр над руу яриад байраа  миний хохиролд өгье гэж ярьсан. Тэр  байр нь  2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эгчийнх нь нэр дээр шилжсэн гэхээр би итгэхгүй байсан юм...” гэв.

 

          Хоёр: Эрүүгийн 2205000000185 дугаартай хэргээс:

         1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Б-ын хохирогчоор өгсөн: “Ц.М-*******-нар нь надаас татвар санхүүтэй холбоотой зөвлөгөө авдаг байсан. *******-нь хаа нэг тааралдах үед надаас зөвлөгөө авах үедээ эгчээ надад Германаас хөрөнгө оруулалт оруулж ирнэ их төсөл хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний тендерийн ажил хийж байгаа гэр хорооллын барилгажуулах төсөл дээр ажиллаж байгаа ер нь надад ийм их ажлууд байгаа гэж хэлсэн. Тухайн үед 2016 оны эхнээс би ажлаасаа чөлөөлөгдөж гэртээ байх хугацаандаа хувийн бизнес хийе хамтарч ажиллая гэж бодож байсан. *******-нь надад хэлэхдээ би машинаа банк бус санхүүгийн байгууллагад тавьсан ажил хөөцөлдөх гэхээр машингүй хэцүү байна та надад эхний ээлжинд 42.000.000 төгрөгийг олоод өг гэж хэлсэн. Тухайн үед би нөхрийнхөө машиныг зарж бэлэн мөнгөтэй байсан учир 35.000.000 төгрөгийг *******-өгч бид хоёр “Есөн шижир” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас машиныг 30.000.000 төгрөгөөр авч 5.000.000 төгрөгийг *******-өөртөө авсан. *******-нь Герман явж хөрөнгө оруулалтын талаар хөөцөлдөх ажилтай байна та надад 65.000.000 төгрөгийг олоод өг хөрөнгө оруулалтаа та эхлээд оруулчих энэ хөрөнгө оруулалтын ажил бүтвэл аяндаа мөнгө ороод ирнэ гэж хэлсэн. Үүний дагуу би өөрийн олон жилийн танил Соёлтоос 65.000.000 төгрөгийг гэрээ байгуулан зээлж авсан. Дараагийн 60.000 ам долларыг мөн *******-нь хөрөнгө оруулалтын мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн ба би энэ 60.000 ам долларыг Соёлтоос дахиад найздаа мөнгө зээлээч гэж асуухад өмнө би чамд ямар ч барьцаагүй мөнгө зээлсэн одоо надаас мөнгө зээлбэл барьцаатай зээлнэ гэж хэлсэн. Үүний дагуу би өөрийн амьдарч байгаа Баянгол дүүргийн 4-р хороо 21-9-56 тоот 3 өрөө байрыг барьцаанд тавьж гэрээ байгуулан зээлж авсан. 250.000.000 төгрөгийг 3 удаа хувааж өгсөн ба *******-нь өөрийн хийж буй ажлынхаа талаар надад чатууд болон месежээр тайлагнадаг байсан.  Эхний 35.000.000 төгрөгийг би нөхрийнхөө машин зарсан мөнгөнөөс өгсөн. Дараагийн 65.000.000 төгрөг, 60.000 ам долларын Соёлтоос гэрээ байгуулан зээлэн авсан. Хохиролоо бүрэн барагдуулж хуулийн дагуу зохих арга хэмжээг нь авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 95-97 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Б-ын хохирогчоор дахин өгсөн: “*******- нь 2016 оны 10 дугаар сард “цэцэрлэг, бага сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлэх” гэж байгаа гэж хэлээд хамтран ажиллах уу гэж санал тавьсан. Би зөвшөөрч ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй гэхээр нь 250.000.000 төгрөгийг 3-4  удаа тасалж өгсөн. Тэрнээс биш би өөрийгөө Татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилуулах гэж мөнгө төгрөг *******-т өгсөн асуудал байхгүй. *******- нь “цэцэрлэг, бага сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлэх” ажлаа хийж хэрэгжүүлсэн асуудал байхгүй. Ямар нэг барилга байшин барьж бүтээн байгуулалтын ажил хийсэн асуудал байхгүй. Тухайн үед би Нийслэлийн Татварын газрын орлогч даргын албан тушаалыг 2016 оны 09 дүгээр сар хүртэл гүйцэтгэж байгаад 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газарт татварын улсын ахлах байцаагч, 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагч, 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Гааль, татвар, санхүү мэдээлэл технологийн төвд төслийн менежер, 2019 оны 06 дугаар сараас Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэгэхээр *******-ийн дэмжлэг тусламжаар албан тушаал дэвших асуудал байхгүй болно. *******- нь намайг ажил албан тушаал өөрчлөгдөж байсан үеийн байдлыг мэдэх болохоор тэр үеийн байдлыг ашиглаж ингэж худлаа ярьж байгаа юм. Надаас мөнгө авахдаа “цэцэрлэг, бага сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлэх” ажил хийнэ, мөн Герман улсаас төсөл оруулж ирж байгаа гэж хэлж байсан. Тэрнээс биш ажил албан тушаалын асуудлаар мөнгө төгрөг *******-т өгсөн асуудал байхгүй. *******-ээс миний гар утас руу бичиж байсан месежнээс бодит байдал харагдах байх. Энэ асуудал дээр  миний зүгээс нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 98-99 дэх тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Б-ын хохирогчоор дахин өгсөн: “Анх 2016 оны эхээр миний танил Ц.Ц.М-гэдэг эмэгтэй “Ханлиг илч” ХХК-иар эрчим хүчний чиглэлээр нутгийн залуутай хамтран ажиллаж байгаа, би хамтран хөрөнгө оруулж ажилладаг, тендерт орж шалгарсан гэж ярьж намайг танилцуулсан. Энэ үед Ц.М-*******-нараас 72 сургууль цэцэрлэгийн зураг төслийг авч нөхөртөө үзүүлсэн, ийм төсөл байгаа юм байна энд хамтран ажиллах уу 2-3 барилга авчихвал болох юм байна гэж ярилцсан. Манай нөхрийн “Д.Б.И” ХХК нь барилгын тусгай зөвшөөрөлтэй байсан. Мөн энэ барилга барих газар чөлөөлөлт хийгдэнэ, Германаас санхүүжилт авах талаар ярьж байгаа гэж *******-ярьсан. Тэгээд хамтран ажиллая харилцан тусалж, ажлаа бүтээе гэсэн зорилгоор гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж албан ёсны болгож цаашид хамтран ажиллана гэж бодож байснаас ингээд худал хэлж залилаад явна гэж бодоогүй, хариуцлагатай байх үүднээс байгуулсан. *******- төслийн ажил төрөл хөөцөлдөх гэсэн юм, машинаа ББСБ-д тавьсан та надад 40 гаруй сая төгрөг өгөх хэрэгтэй гэсэн яг хэд гэснийг санахгүй байна. Надад мөнгө олоод өгөөч гэхээр нь нөхрийнхөө машин зарсан байсан 35.000.000 төгрөгийг Сансрын туннелийн ард байрлах ББСБ-д хамт очиж тушаасан. Гэвч мөнгөө бүрэн төлж байж машинаа ав гээд, машинаа авч чадаагүй буцсан. Дараа нь ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна санхүүжилтүүд ороод ирэхээр төлчихнө гэсэн тул би итгээд найзаасаа 65.000.000 төгрөг, 60 000  ам. долларыг өөрийн нэрээр зээлж авч өгсөн. Дараа нь бас мөнгө хэрэгтэй байна таньдаг ББСБ байна уу гэж асууж байсан. Би одоо боломжгүй гэхэд дахин надаас мөнгө асуугаагүй харин мөнгө төлөөч гэхээр баахан санхүүжилтийн мөнгө орж ирнэ гэж ярьж хууран мэхэлсээр өнөөдрийг хүрлээ. Надад одоо үнэхээр хэцүү байна. Найз маань надад итгээд өгсөн мөнгийг зальтай этгээдэд алдсан тул сэтгэл санааны дарамттай хэдэн жил боллоо. *******- Германаас санхүүжилт авахаар явна виз хөөцөлдөж байна. Чингэлтэй дүүрэг дээр сургууль цэцэрлэгийн асуудал үүсээд байна энэ асуудлаа шийдээд явна гэж байсан. Дараа нь гэрээ байгуулсан эхний урьдчилгаа 2,000,000 евро орж ирэхээр боллоо, яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. Хаан банканд данс нээчихлээ гэж байсан. Томчуул мөнгөө оруулаад ир гээд байна. Удахгүй мөнгөтэй болно, танд мөнгийг чинь өгөөд бас тэрбум төгрөг хүүгүй зээлнэ гэсэн. Таныг их хохироолоо бизнес хийгээд буцааж өгөөрэй гэж хүртэл надад ярьж байсан энэ талаар мессеж бичиж байсан. Намайг мөнгөө нэхэхээр *******-удаа дараа олон санхүүжилтийн тухай ярьдаг байсан. Болд гэдэг хүнтэй хамт надтай уулзаад Зайсангийн газар байгаа тэнд барилга барина эсвэл зарна. Баянхонгорт орд байгаа тэрийг хятадуудад худалдана надад татварын зөвлөгөө өгөөч гэж уулзсан. 2 сая доллар орж ирсэн гэж байсан. Мөн одоогийн ажиллуулж байгаа “new marquee” төвийг худалдан авсан байсан ямар эх үүсвэртэйг би мэдэхгүй, 2 сарын үед байхаа хятадын тэрбумтны хүүтэй гэрээ хийсэн гэж мессеж бичсэнийг хэргийн материалд өгсөн. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст дээр байна, өвчин гараад компаниа байгуулж чадахгүй байна, та өргөдлөө авчихсан биз дээ гэж ярьсан илт худал гөрдөж ярьж байсан. Хажууд нь ХУД-ийн цагдаагийн байцаагч Энхмөрөн гэж хүн байсан байх дараа нь над руу залгаж БГД дээр байгаа хэргийг чинь *******-хохирлоо төлөөд хаалгасан гэж хэлсэн нь үнэн эсэх талаар надаас асууж байсан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 100-102 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Б-ын хохирогчоор дахин өгсөн: Би Мөнхжаргалын найз Бат-Ж.Э-эр дамжуулж танилцаж байсан 2006 оноос хойш Мөнхжаргалыг танина мөн Ц.М-Говь-Алтай аймгийнх би ч мөн адил энэ аймагт төрсөн хүн болохоор нэг нутаг гээд мэнд устай явдаг байсан. 2015 оны сүүлээр шиг санагдаж байна Ц.М-надтай уулзаад би “Ханлиг-Элч” ХХК дээр нэг залуутай хамтарч гэр хорооллын барилгажилтын эрчим хүчний шугамын тендерийн ажил хийж байгаа гэж ярьсан мөн би “Ханлиг-Элч” ХХК-г өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж ярьж байсан. Манай компанийн татварын асуудал дээр зөвлөгөө өгөөч гэж байсан. 2015 оны 8 дугаар сард эдийн засгийн ил тод байдлын хууль мөрдөгдөж эхэлсэн энэ хуультай холбоотой зөвлөгөө өгөөч тайлан яаж гаргах вэ гэж асуухаар нь би зөвлөгөө өгье гэсэн ингэж явж байх үед Ц.М-энэ хүн надтай хамтарч байгаа гээд *******-надад танилцуулсан би *******- татварын зөвлөгөө өгөх гэж анх уулзсан. *******-, Ц.М-нар надтай уулзаж байх үедээ Герман улсаас мөнгө орж ирнэ гэрээ байгуулж байгаа ажил ер нь бүтэж байгаа гэж ярьж байсан. Энэ үед би *******-сайн мэдэхгүй байсан. Тэгтэл Ц.М-*******-энэ их сайн залуу ажил бүтээдэг, мөнгө төгрөг нь одоо орж ирнэ гэж ярихаар нь би *******- итгэж эхэлсэн. 2016 оны 10 дугаар сард *******-надад миний машин банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байгаа бизнесийн ажил хөөцөлдөхөөр машины хэрэг гараад байна би машинаа банк бус санхүүгийн байгууллагаас авмаар байна гэсэн. Энэ үед манай нөхөр Баяраа унаж байсан автомашинаа зараад мөнгө нь бэлэн байсан тул би *******-хамт явж Баянзүрх дүүргийн сансрын туннел дээр байдаг  “Есөн шижир” гэж нэртэй банк бус санхүүгийн газарт очиж 35.000.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлсөн. Танилцсаны дараахан *******-, Ц.М-бид гурав уулзсан чинь Ц.М-цэцэрлэг бага сургуулийн цогцолбор барих төсөл байгаа энэ төслийг энэ төсөл дээр намайг хамтарч ажиллаж болно одоо бол газар чөлөөлөлт хийгдэж байгаа гэж яриа болсон. Тэгэхээр нь би энэ цогцолборынхоо зураг төслийг надад авчирч үзүүлээч гэж хэлээд дараа нь Ц.М-надад “бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор” барих зураг төсөл авчирч өгсөн би барилга сайн мэдэхгүй учир өөрийн нөхөр Баяраад үзүүлсэн тэгэхэд манай нөхөр тэр төслийг үзээд манай компани зөвшөөрөлтэй хэрвээ боломжтой бол эндээс 2,3 барилгыг нь барина гэж хэлсэн. Тэгээд *******-манай нөхрийн “Дабль Би Экс” компани хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд дээр төсөл 2 тэрбум орчим төгрөг энэ мөнгөний урьдчилгаа 250.000.000 төгрөгийг гаргана үлдсэн мөнгийг *******-Герман улсаас оруулж ирэхээр тохиролцсон. Мөнхжаргалаас авсан зураг төслийг би буцаагаад Мөнхжаргалд өгсөн хэзээ өгсөн гэдгээ сайн санахгүй байна. 2016 оны 12 дугаар сард *******-би Герман улс явж мөнгө оруулж ирнэ бизнесээ эхлүүлмээр байна хөрөнгө оруулалт олж ирнэ гэж хэлээд надаас мөнгө байна уу гэхээр нь би найз Соёлтод өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 29/1-56 тоот байрыг барьцаалаад 60.000 доллар зээлж аваад *******- өөрийн гэр болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 29 дүгээр байрны гадна бэлнээр өгсөн. Намайг *******-мөнгө өгөхөд *******-бид хоёр байсан намайг энэ хүнд мөнгө өгснийг манай нөхөр болон гэрийнхэн нь мэдэж байгаа. Би нийт 35.000.000 төгрөг, 60.000 доллар, 65.000.000 төгрөг нийт 250.000.000 төгрөг *******- өгсөн энэ мөнгийг *******-бизнесийн хамтын ажиллагаанд оруулж ашиг олохоороо өгнө гэж авсан. Би *******-яриад байгаа ерөнхий сайд байсан Ж.Э-бат гэж хүнд 60,000 доллар өгсөн зүйл огт байхгүй. Би Ж.Э-бат гэж хүнийг зурагтаар харж байснаас огт танихгүй. *******-намайг томилуулж өгье гэх зүйл хэлж байгаагүй. Эгчдээ тусална л гэдэг байсан. Миний оруулсан мөнгийг буцааж өгнө. Нэмж 1 тэрбум төгрөг өгнө гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 145-147 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.С- гэрчээр өгсөн: “ Би 1993 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа. 1997 онд Я.Б- эгчтэй танилцаад өнөөдрийг хүртэл эгч дүүсийн харьцаатай олон жил найзалж байна. 2016 оны 10 дугаар сард Я.Б- нь ажилгүй байх хугацаандаа бизнес хийж мөнгө олмоор байна эгчдээ мөнгөн байвал зээлээч гэж гуйсан. Үүний дагуу хүлээн зөвшөөрч нэг жилийн хугацаатай 65.000.000 төгрөг зээлүүлэн гэрээ байгуулсан. 2016 оны 12 дугаар сард бизнес эхлүүлье гэсэн чинь мөнгө нь хүрэхгүй болчихлоо нэмж 60.000 ам доллар зээлээч гэхэд нь чи өмнөх мөнгөө өгөөгүй байгаа, энэ удаад би барьцаа авч байж өгнө гэж хэлээд Я.Б- өөрийн нэр дээр байсан 2 өрөө орон сууцыг барьцаалан гэрээ байгуулан 60.000 ам долларыг авсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Сүүлд надад хэлэхдээ бизнес хийх гээд хүнтэй хамтарсан боловч нөгөө хүн нь залилсан гэж ярьж байсан. Залилуулсан хүнээсээ мөнгөө буцааж авбал чиний мөнгийг эргүүлэн төлнө гэж хэлсэн. Мөнгөө буцааж авмаар байна. Я.Б-эгчид итгэж байсан. ” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Б- гэрчээр өгсөн: “Д.Б.И” ХХК-ийг 2006 онд байгуулсан. Энэ компанийг үүсгэн байгуулагч нь би юм. Анх байгуулахад 4 гишүүнтэй байсан. Сүүлдээ надаас бусад гишүүд маань компаниас гарч компани 100 хувь миний нэр дээр шилжсэн. “Д.Б.И” ХХК-ний үйл ажиллагааны чиглэл нь барилгын засвар, цахилгаан, сантехникийн угсралт, гадаад худалдаа юм. Би энэ гэрээг “Д.Б.И” ХХК-ийг төлөөлөн Баяраагийн *******-2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр х/005 дугаартай гэрээг байгуулсан. Учир нь сургууль цэцэрлэгийн барилгын материал үзүүлсэн. Тэгэхээр нь тухайн цэцэрлэг, сургуулийн барилгаас ганц нэг дээр нь оръё гээд гэрээ байгуулсан. Манай эхнэр Я.Б- нь *******-т 250.000.000 төгрөгийг өгсөн байсан. *******-нь мөнгө төгрөг аваад чимээгүй болсон. *******-ийн яриад байсан сургууль цэцэрлэгийн барилгын асуудал нь худлаа болж таарсан. Мөнгө төгрөгөө авъя гэхээр *******-нь өгөхгүй байгаад байдаг. Энэ байдлаас болж би эхнэр Я.Б-тай муудаж байсан. *******-нь уулзаж ярьсан чинь сургууль цэцэрлэгийн барилгын ажил болно, бүтнэ гэж хэлж байсан. Миний хувьд энэ талаар өөр мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 116 дахь тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.У- гэрчээр өгсөн: “Д.Б.И” ХХК-нд 2016 онд итгэмжлэлийн дагуу түр ажиллаж байсан. Манай аав Р.Баяраа энэ компанийн захирал, хөдөө их явдаг байсан болохоор тухайн үед надад итгэмжлэл өгсөн байсан. Би харилцаа холбоо мэдээлэл технологийн газарт 2017 онд ажилд орсон. Тэгээд “Д.Б.И” ХХК-ний үйл ажиллагаанд оролцохоо больсон. Би энэ гэрээг “Д.Б.И” ХХК-ийг төлөөлөн *******-тэй 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр х/004 дугаартай гэрээг байгуулсан учир нь манай төрсөн эцэг Р.Баяраа нь эзгүй байсан. Манай ээж Я.Б- аав чинь байхгүй байна, чи гэрээ байгуул гээд миний нэрээр гэрээ байгуулж байсан. Би сургууль цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой материалыг үзэж харсан асуудал байхгүй. Миний хувьд энэ талаар өөр мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал)

 

 8. *******-, Я.Б- нарын хоорондын чатаар харилцсан Я.Б- гэх хаягнаас “...chamaas bolj zvgeer bsan hvmvvs muudaltsaj bna. Chi chadahgvi bj ded bolgono gej yarisnaas bolj.  Hunii ajil abah gej yabsan geed odoo bas saad bolj bna. Munguu tvrgen ugch uz...butehgvi uym huleej hamag bolomjoo alddn…negent darga bolohgvi bol arai tsalingiin ahiig no haraad ochison hamag ajil chamaas bolson...” гэх  чатаар харилцсан зурвас (3 дугаар хавтаст хэргийн 26-29 дэх тал)

 

           9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Э- гэрчээр өгсөн: “*******-зүс мэднэ. Найз нөхдийн холбоо байхгүй. Манай найз Нямаа гэж хүн надад танилцуулж байсан. *******-гэж хүнээс мөнгө авч байгаагүй, энэ хүнтэй анх танилцахдаа нэг удаа уулзаж байсан. Ерөнхий сайдаар ажиллаж байхад Татварын Ерөнхий газарт шинээр дэд даргын орон тоо нэмэгдэх бүтцийн асуудал яригдаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал)

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.З- гэрчээр өгсөн: “Я.Б- гэх хүнийг танина. Манай татварын газарт хяналт шалгалт хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2021 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Ажил хэргийн холбоогоор танина. Татварын ерөнхий газрын татвар төлөгчдөд үйлчлэх газарт улсын байцаагч хийж байсан. Я.Б- нь 2018 оны 3 дугаар сараас 2020 оны хооронд Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн улсын үйлдвэрийн газарт 2 жил ажлын шаардлагаар шилжиж ажилласан. 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан шинэ засгийн газар 1 дарга, 1 дэд даргатай ажиллахаар бүтцээ тодорхойлсон. *******-гэх хүнийг зүс танина.  Манай их сургуулийн ангийн найз Нямаа /сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга/-ын өрөөнд танилцаж байсан. Хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Я.Б- *******-дэд даргаар томилуулах тухай хэлж байгаагүй. Харин Я.Б- манай авга эгч байгаа юм. Та боломжоороо тусалж байгаарай гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 164-166 дахь тал)

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н- гэрчээр өгсөн: “*******-гэх хүний манай эхнэр Солонгын 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. ямар нэг баяр ёслол болохоор манай гэр орноор орж гардаг мэндийн зөрүүтэй байдаг. *******-таних нь танина сайн мэдэхгүй. 2016-2017 онд би Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан. Миний санахаар Татварын Ерөнхий газар нь 2016-2017 онд 1 дэд даргатай байсан. Дэд даргыг Засгийн газраас томилдог. Ж.Ж.Э-бат Ерөнхий Сайдын үед дэд даргын орон тоо нэмэх асуудал огт яригдаж байгаагүй. *******-надад Я.Б-гэх хүнийг Татварын Ерөнхий газрын дэд даргаар томилуулах асуудал огт ярьж байгаагүй. ” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал)

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.Б-, яллагдагч *******- нарыг нүүрэлдүүлэн байцаасан;

          Я.Б-аас “Би Ц.М-гэж хүнтэй 2005, 2006 оны үед надтай хмат ажиллаж байсан Бат-Ж.Э- гэж хүнээр дамжуулж танилцсан. Би *******-яаж танилцсан бэ гэвэл Ц.М-надад “Ханлиг-Элч” гэж компанийг *******-гэж хүнтэй хамтарч ажиллуулж байгаа гэж хэлснээс болж танилцсан “Ханлиг-Элч” компани *******-,Ц.М-хоёр эрчим хүчний ажил дээр хамтарч ажилладаг гэж хэлсэн. Энэ компанийн ил тодын тайланг гаргуулъя гэж хэлснээс болж танилцсан. Ингэж уулзсаны дараа *******-Германаас хөрөнгө оруулалт оруулж ирнэ том төсөл хэрэгжиж байгаа гэж хэлсний дагуу хамтран ажиллах гэрээг *******-2016 онд байгуулсан. Тухайн гэрээг манай нөхөр Баяраагийн нэрээр байгуулсан. Анх Ц.М-надтай уулзахдаа *******-дагуулж над дээр ирсэн анх уулзахдаа Мөнхжаргалын “Рrаdo” автомашинд уулзсан гэж санаж байна ямар ч байсан Ц.М-дагуулж ирсэн.

*******-ээс “Ц.М-гэж манай нутгийн эгч намайг Я.Б-тай танилцуулсан. Хохирогч Я.Б-тай уг мөнгө төгрөгтэй холбоотой харилцаа үүсэхээс өмнө урд нь ямар нэг харилцаа холбоо байхгүй байсан. Я.Б-намайг татварын ерөнхий газрын дэд даргаар тавиулаад өгөөч гэснээс болж бид хоёрын энэ асуудал эхэлсэн.

Я.Б-аас “*******- энэ мөнгөнүүдийг хамтарч ажиллах зорилгоор  өгсөн. Би 35.000.000  төгрөгийг *******-хамт явж “Е.Ш-” гээд банк бус санхүүгийн байгууллагад өгч *******-барьцаалсан машиныг чөлөөлөхөөр өгсөн машинаа банк бусаас авсан үгүйг мэдэхгүй. Би 65.000.000 төгрөгийг *******-хийж байгаа бизнест хамтарч ажиллаж ашиг олох зорилгоор өгсөн. *******-надад хэлэхдээ таны өгсөн мөнгөн дээр 1 тэрбум төгрөг нэмж өгнө та бизнесээ хийгээрэй гэж хэлж байсан. 60.000 долларыг мөн *******-хийж байгаа бизнест хөрөнгө оруулж хамтарч ажиллахаар өгсөн. *******-уг мөнгийг юунд зарцуулсныг мэдэхгүй *******-хэлснээр би мөнгө оруулна эргээд мөнгөө ч авна дахиад 1 тэрбум төгрөг авна тэр мөнгөөрөө өөрөө бизнес хийнэ гэж бодож байсан. Мөнгийг *******- өгөхөд хажууд хүн байгаагүй. *******- мөнгө өгөхийг нөхөр Баяраа, охин Ундрал, найз Соёлт нар мэдэж байгаа. Би мөнгө өгснийхөө дараа Мөнхжаргалд мөнгө өгсөн тухайгаа хэлсэн.

*******-ээс “35.000.000 төгрөгийг яагаад авсан бэ гэвэл би машинаа “Е.Ш-” гэж нэртэй ломбардад барьцаанд тавьсан байсан учир машинаа авгад Сэлэнгэ аймаг руу ажил хөөцөлдөхөөр явуулах гэж авсан би энэ мөнгөөр машинаа очиж авахад Я.Б-эгч хамт явсан 65.000.000 төгрөгийг татварын ерөнхий газрын дэд даргаар намайг томилуулаад өг эгчдээ энэ ажилд тус болж байгаа юм чинь өгье гэж хэлсэн. Би 65.000.000 төгрөгийг юунд заруулснаа хэлэхгүй. Би 60.000 долларыг Я.Б- авсан. Яг үнэнийг хэлье татварын ерөнхий газрын дэд даргаар тавиулахад 250.000.000 төгрөг юм байна гэж анх надад хэлээд энэ мөнгөнүүдийг өгсөн. Би 60.000 долларыг Я.Б- татварын ерөнхий газрын даргаар томилуулахад хэрэглэсэн энэ ажилд хэрэглэсэн гэхдээ хэрхэн яаж зарцуулснаа хэлэхгүй. Би Я.Б-мөнгө өгөхөд хэн нэг хүн байгаагүй. Мөнгийг миний машин дотор өгдөг байсан. Машин дотор өгөх үед миний машины доторх зүйлсийг бичсэн бичлэг байгаа гэхдээ энийг мэдүүлэгтээ бичээд яах вэ.

*******-ээс “Энэ асуудлыг ярилцсан. Би Я.Б-эгчийг татварын ерөнхий газрын дэд даргаар томилуулах асуудал яригдсан талаар Ц.М-эгч мэднэ.

Я.Б-аас “Би албан ёсоор яригдсан гэж хэлэхгүй. *******-надад танай сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Нямааг танина, ерөнхий сайд Ж.Э- танина, Нямаатай найз би татварын ерөнхий газрын газрын дэд дарга Заяабалыг танина найз гэж надад хэлсэн боловч би *******-ээс намайг томилуулаад өг гэж албан ёсоор гуйсан зүйл байхгүй гэхдээ *******-намайг албан тушаал ахиулаад өгье гэж хэлж байсан.

Я.Б-аас “Би *******-хамт ерөнхий сайд Ж.Э-баттай хамт уулзах битгий хэл ганцаараа ч уулзаж байгаагүй 60.000 долларыг *******- өгсөн энэ мөнгийг өгөхдөө төсөлд зарцуулна гэж өгсөн.

*******-ээс “Би Я.Б- дагуулж очиж энэ хүмүүстэй уулзаж байгаагүй.

Я.Б-аас “Би *******-хамт очиж уулзаж байгаагүй.

Я.Б-аас “*******-надад энэ зургийг үзүүлээгүй. Харин Ц.М-энэ төслийн зургийг надад үзүүлсэн. Мөнхжаргалын өгсөн төслийн зургийн би гэртээ авч ороод нөхөр Баяраад үзүүлсэн. *******-, Ц.М-бид гурвын дунд мөнгө олох олон төсөл яригдаж байснаас би 72 ширхэг сургууль цэцэрлэгийн зураг төсвийг Мөнхжаргалаас авч үзсэн.

*******-ээс “Би ямар нэгэн зураг үзүүлж хамтарч ажиллая гэж яриагүй. Би цэцэрлэг бага сургуулийн төслийн удирдагч биш. Би энэ төсөлд төлөөлж гарын үсэг зурах эрхтэй хүн биш.

*******-ээс “Хохирогч Я.Б-энэ байцаалт дээр нэг ч үнэн зүйл ярьсангүй, анхнаасаа энэ хэрэг хуурамчаар өргөдөл өгснөөс болж үүссэн хэрэг. Ц.М-надад Я.Б- нөхөр нь байнга зодож нүдээд байна чи айл гэр тайван байлгаач гэхээр нь Я.Б-ын гэрийн гадаа очиж уншилгүй нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Тэр гэрээг Я.Б-надад гаргаж өгч гарын үсэг зуруулсан.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 180-184 дэх тал)

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.М- гэрчээр өгсөн: “2016 оны намар шиг санагдаж байна Наран худалдааны төвийн 2 давхарт байх Итали ресторанд *******-, Я.Б-бид гурав уулзсан юм. Ямар нэг тодорхой зорилгоор уулзаагүй хоол идээд сууж байтал *******-, Я.Б-хоёр ярилцаад байсан *******-нь Ерөнхий Сайд Ж.Ж.Э-бат Сэлэнгэ аймаг руу явах гэж би машинаа барьцаанд тавьсан байгаа би машинаа авчих юм бол цуваад багтаж яваад таныг албан тушаалд тавиулж чадна гэж ярьж байсан. Энэ үед нь Я.Б-руу битгий мөнгө өг гэж мессеж бичиж байсан. Хоол идэж сууж байгаад би дэлгүүр хэсэж байтал Я.Б-над руу бид хоёр явлаа гээд мессеж бичсэн байхаар нь би тухайн үед юм бодолгүй яваад өгсөн. Энэ өдрөөс хойш *******-, Я.Б-хоёр хоёулаа надаас холбоо тасарсан. Тэгтэл нэг өдөр Я.Б-над руу залгаад чи *******-ээс мөнгөө авсан уу гэж асуухаар нь би аваагүй гээд хэлсэн чинь Я.Б-би *******- мөнгө зээлсэн гэхээр нь хэдийг зээлсэн бэ, гэхэд 250.000.000 төгрөг зээлсэн гэж хэлсэн би тухайн үед хэлсэн зүйлд үнэмшээгүй. Тэгээд Я.Б-бид хоёр уулзаад би Я.Б-д чи яагаад мөнгөө зээлсэн юм бэ гэхэд намайг татварын газрын дэд даргаар тавиулна гээд *******-бид хоёр хөөцөлдөж байгаа тэгээд зээлсэн *******-миний асуудлыг Ерөнхий Сайд Ж.Э-батаар хөөцөлдүүлж байгаа гэж хэлсэн. Би Я.Б- *******- мөнгө өгснийг тухайн үед мэдээгүй дараа нь Я.Б-тай уулзаад мэдсэн. Би *******-ээс чи Я.Б- мөнгө зээлсэн юм уу гэхэд би буцаагаад төлсөн гэж хэлсэн. *******-Я.Б-бид гурав хоол идэж байхад би *******-ээс чи Я.Б- албан тушаалд тавиулж чадах юм уу гэж асуухад би Ж.Э-баттай ярина гэхээр нь би Я.Б-наадах чинь Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Нямааг танина гэж хэлсэн ийм яриа бол болсон цаг хугацааг нарийн санахгүй байна. Даргаар тавиулахаар мөнгө хэрэг болно гэж ярьсан яг хэдэн төгрөг ярьсныг санахгүй байна. Я.Б-, *******-нарын дунд ийм яриа болоогүй. *******-надад Герман улсаас хөрөнгө оруулж ирнэ гэж хэлсэн энэ талаар нь би Я.Б-д хэлсэн цэцэрлэг сургуулийн асуудлаар “Рич-Голд” ХХК-н захирал Үүрцайх, *******-гурав уулзаж хоол идсэн. *******-надад төслийн талаар ярихдаа надад АЗ-н том хэмжээтэй зузаан цэцэрлэгийн зураг зурсан газрын байршил бичсэн төсвийг нь бичсэн зүйлийг өгсөн тэр нь миний машинд явж байхад Я.Б-санаандгүй харсан байх би Я.Б-д энэ төслийн зургийг бол өгөөгүй *******-хамт ажиллах гэж байгаа гэж хэлсэн. Би төслийн зургийг Я.Б-д ажил болгож үзүүлсэн зүйл байхгүй. Гэрээ байгуулсан болон мөнгө өгсөн талаар би мэдэхгүй. Би *******-ямар нэг гэрээнд очиж гарын үсэг зур гэж хэлээгүй. Харин *******- хүний мөнгө авсан бол буцааж өг гэж хэлсэн Я.Б-надад *******- мөнгө өгснөөс болж нөхөр Баяраа ямар хөгийн юмтай танилцсан юм гээд уурлаад байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 191-193 дахь тал)

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн: “Би Я.Б-тай би цэцэрлэг бага сургуулийн төсөл хэрэгжүүлнэ гэж нэг ч удаа уулзаж байгаагүй. Би 72 сургууль цэцэрлэгийн төслийг хэрэгжүүлэх төсвийг сонгон шалгаруулах эрх бүхий хүн биш. Би 72 сургууль цэцэрлэгийн төслийг би Я.Б-д үзүүлж байгаагүй. Энэ төсөл дээр хамтарч ажиллая гэж Я.Б-д ярьж хэлж байгаагүй. Би Я.Б-д Герман улсаас 10 сая еврогийн зээл авч байгаа энэ мөнгө ороод ирэхээр нь би танд 1 тэрбум төгрөг зээлье гэж хэлж байсан. Би төрийн албанд ажиллаагүй. 2016-аас 2017 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Эрчим хүчний яамнаас явуулж байсан эрчим хүчний бүтээн байгуулалтаас “Ханлиг-Элч” ХХК дээр ажил аваад энэ ажил дээрээ ажиллаж байсан. 35.000.000 төгрөг, 65.000.000 төгрөг, 60.000 долларыг хэн нэгэн рүү гүйлгээ хийсэн бусдад дамжуулсан баримт байхгүй. Би энэ мөнгийг ямар нэг баримтгүй зарцуулсан. Цаг хугацааг санахгүй байна. Нэг орой гэртээ байж байтал Ц.М-эгч над руу залгаад новш минь наад Я.Б-ын нөхөр нь зодож нүдээд байна чи оч Я.Б-нэг гэрээ бэлдсэн байгаа тэрэн дээр гарын үсэг зур гэхээр нь би Я.Б-ын гэрийн гадаа очиж Я.Б-тай ганцаарчлан уулзахад Баяраа баримт авч үлд гээд байна гээд энэ барилга угсралтын гэрээ хүчингүй гэж хэлэхээр нь би за за тэгье гэж хэлээд гарын үсгээ зурсан. Баяраа, Ундрал нартай уулзаагүй. Ж.Ж.Э-батад Я.Б- авсан 150.000.000 төгрөгийг намын хандив гэж хэлж өгсөн гэж хэлэхдээ  сандраад өмгөөлөгчгүй байсан учир балмагдаад тэгж хэлсэн. Би 150.000.000 төгрөг Ж.Ж.Э-бат гэж хүнд өгсөн зүйл байхгүй. “Ви Си Эйч Трейд” ХХК-н ерөнхий захирлаар ажилладаг манай байгууллага ресторан, караоке, лоунж, диско баарны үйл ажиллагаа явуулдаг. Хэвийн үйл ажиллагаа явуулж байхад 1 сард 400 сая төгрөг олдог. Уг үйлчилгээний төв нь миний эзэмшлийнх.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 186-188 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.   

       

Гурав.Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт.

           Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч *******-ийг үргэлжилсэн үйлдлээр хохирогч Я.Б-ыг хуурч залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс хохиролд 215.000.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох санал гаргаж байна. Я.Б-аас нийт 250.000.000 төгрөгийг *******- авснаас  35.000.000 төгрөгийг *******- барьцаанд байсан автомашинаа авахаар Я.Б-аас зээлсэн нь тогтоогдсон тул 35.000.000 төгрөгийн асуудлыг иргэд хоорондын зээлийн харилцаа гэж прокурор үзсэн тул залилах гэмт хэргийн хохиролд оруулан тооцоогүй.”  гэсэн санал дүгнэлт,

     

        хохирогчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “улсын яллагчийн гэм буруу хохиролын талаархи санал дүгнэлтийг дэмжсэн байр суурь илэрхийлж, прокуророос иргэд хоорондын зээлийн харилцаа гэж дүгнэсэн 35.000.000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн санал дүгнэлт,  

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******аярмагнайгаас “цэцэрлэг сургууль барина, Германы хөрөнгө оруулалт зэрэг үйлдлүүд нь залилах гэмт хэрэг байж болно. Албан тушаал амласан тухайд авлига өгч буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байна. Энэ асуудлыг шалгуулахаар шүүгчийн захирамжаар өмнө нь *******-т холбогдох хэргийг прокурорт буцаасны дараа  Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүнийг энгийн мөрдөгч дуудаж асууж буй нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зөвхөн залилангийн харилцаа биш өөр олон хэргийн шинж байна. Яллах дүгнэлтэд албан тушаалд томилуулна гэх өгүүлбэр орчихсон байна. Энэ нь залилах гэмт хэргийн шинж биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг бодит байдлыг мөрдөгч, прокурорт тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу хэзээ, хаана, хэн үйлдсэн, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрийг тогтоогоогүй байж миний үйлчлүүлэгчийг хүнд хэрэгт яллаж буй нь үндэслэлгүй. Иймд  шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан захирамжид заасан ажиллагаанууд бүрэн гүйцэт хийгдээгүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.” агуулга бүхий санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.  

 

        Шүүгдэгч *******-ийн өмгөөлөгчөөс гаргасан санал дүгнэлтийн тухайд урьд нь тус шүүх 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр *******-т холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...би Я.Б-эгчээс авсан мөнгийг Эрка буюу Ерөнхий сайд Жаргалтулгын Ж.Э-батад өгсөн...” гэж мэдүүлсэн,  мөн 3 дугаар хавтаст хэргийн 26-29 дэх талд  авагдсан Б..*******-, Я.Б- нарын хоорондын чатаар харилцсан Я.Б- гэх хаягнаас “...chamaas bolj zvgeer bsan hvmvvs muudaltsaj bna. Chi chadahgvi bj ded bolgono gej yarisnaas bolj.  Hunii ajil abah gej yabsan geed odoo bas saad bolj bna. Munguu tvrgen ugch uz...butehgvi uym huleej hamag bolomjoo alddn…negent darga bolohgvi bol arai tsalingiin ahiig no haraaf ochison hamag ajil chamaas bolson...” гэх  чатаар харилцсан зурвастай холбоотойгоор шүүгчийн 1809 дугаартай захирамжаар өөр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүйг анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.2 дахь хэсгийн “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан шалгаж тогтоосны эцэст хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт хийвэл зохино гэж дүгнээд *******-т холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. (3 дугаар хавтаст хэргийн 134-135 дахь тал)

 

         Улмаар хяналтын прокурор 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай” 68 дугаартай тогтоол үйлдэж *******-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр тус дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт буцаасан байна. (3 дугаар хавтаст хэргийн 138-139 дэх тал)

 

            “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоох” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан  Прокурорын бүрэн эрхэд хамаарах ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Ж.Э-бат гэрчээр өгсөн“...*******-гэж хүнээс мөнгө авч байгаагүй, энэ хүнтэй анх танилцахдаа нэг удаа уулзаж байсан. Ерөнхий сайдаар ажиллаж байхад Татварын Ерөнхий газарт шинээр дэд даргын орон тоо нэмэгдэх бүтцийн асуудал яригдаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал),

Б.З- гэрчээр өгсөн:“...*******- Я.Б-ыг дэд даргаар томилуулах тухай хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 164-166 дахь тал),

Б.Н- гэрчээр өгсөн: “...Ж.Ж.Э-бат Ерөнхий Сайдын үед дэд даргын орон тоо нэмэх асуудал огт яригдаж байгаагүй. *******-надад Я.Б-гэх хүнийг Татварын Ерөнхий газрын дэд даргаар томилуулах асуудал огт ярьж байгаагүй. ” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал) зэргээс үзэхэд хохирогч Я.Б-ыг Татварын Ерөнхий Газрын дэд даргаар томилуулахаар *******- нь өөр төрлийн гэмт хэргийн шинжид хамаарах үйлдэл хийсэн гэхээр нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч *******- өмнөх шүүх хуралдаанд өгсөн “...би Я.Б-эгчээс авсан мөнгийг Эрка буюу Ерөнхий сайд Ж.Э-батад өгсөн...”  гэж мэдүүлсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Ж.Ж.Э-батад Я.Б- авсан 150.000.000 төгрөгийг намын хандив гэж хэлж өгсөн гэж хэлэхдээ сандраад өмгөөлөгчгүй байсан учир балмагдаад тэгж хэлсэн. Би 150.000.000 төгрөг Ж.Ж.Э-бат гэж хүнд өгсөн зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.  (3 дугаар хавтаст хэргийн 186-188 дахь тал)

 

Иймээс шүүгдэгч *******-т холбогдох хэргийг шүүхээс дахин прокурорт буцааснаар өөр нотлох баримт сэлт шинээр бүрдэхгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц шинэ нөхцөл үүсэхгүй гэж шүүх дүгнэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар гаргасан “...хэргийг прокурорт буцаах...” агуулга бүхий санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгч *******-т холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

            *******- нь  2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах х/005 дугаартай “Цэцэрлэг, бага сургуулийн барилгын цогцолбор” барих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ, Герман улсаас төсөл оруулж ирж хамтарч бизнес хийх боломжтой” гэж худал хэлж төслийн ажлыг эхлэхтэй холбоотой төсөвт өртгийн 10 хувь буюу 250.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт, барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хохирогч Я.Б-ын нөхөр Р.Б- “Д.Б.И-” ХХК-г төлөөлөн байгуулж, Я.Б-аас 65.000.000 төгрөгийг ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна санхүүжилтүүд ороод ирэхээр төлчихнө гэж хэлж бэлнээр авч, улмаар 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр х/005 дугаартай хамтран ажиллах гэрээний төслийн бэлтгэлийг хангах зорилгоор 60.000 доллар буюу /150.000.000/ төгрөгийг төлбөр төлсөн баримтаар Р.Баяраатай хүлээлцэж, Я.Б-д мөнгө хэрэгтэй байна таньдаг ББСБ байна уу...санхүүжилтийн мөнгө удахгүй орж ирнэ гэж хэлж 60.000 ам доллар буюу /150.000.000/ төгрөгийг Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадна талд хохирогч Я.Б-аас шилжүүлэн авч, улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болмогц “татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд томилуулж чадна, хөөцөлдөж өгнө” гэж итгэл үнэмшил төрүүлэн өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэж үзэхээр байна.

 

            Тухайн хэргийн хувьд шүүгдэгч  *******- нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Я.Б-д итгэл үнэмшил төрүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

 

            Шүүгдэгч *******- нь “Цэцэрлэг, бага сургуулийн барилгын цогцолбор” барих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ, Герман улсаас төсөл оруулж ирж хамтарч бизнес хийх боломжтой” гэж худал хэлж хохирогч Я.Б-ыг хууран мэхэлж улмаар түүний  нөхөр Р.Баяраатай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нөгөө талаас хохироох зорилгоор хийгдсэн байх ба, гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзнэ.

 

          Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

 

            Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

            Шүүгдэгч *******- нь хохирогч Я.Б-аас мөнгө авахдаа дээр дурдсанаар худал хэлж хуурсан нь тэрээр анхнаасаа бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах санаа зорилготой байсныг илэрхийлж байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь тэдгээрийн  хооронд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, эрх тэгш гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “ бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан байна.

 

Энэ нь 50.000.000 төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж үзэх хууль зүйн ойлголт тул шүүгдэгч *******-ийн  хохирогч Я.Б-д 215.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос “их хэмжээний хохирол учруулсан” гэх  залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

        Иймд шүүгдэгч *******-ийг “бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

        Хяналтын прокурор нь Я.Б-аас *******- 35.000.000 төгрөг авсан нь  иргэд хооронд  зээлийн харилцаа үүссэн гэж дүгнээд гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг 215.000.000 төгрөгөөр тогтоожээ. Үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн. Харин хохирогчийн өмгөөлөгч улсын яллагчтай хохиролын талаар маргаж мэтгэлцээгүй,  шүүхэд хандаж “хохирогч Я.Б- 35.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг тогтоолд дурьдаж өгнө үү” гэсэн хүсэлтийн тухайд  залилах гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн энэхүү шийдвэрт хамаатуулан тусгах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 215.000.000 төгрөгийг шүүгдэгч *******-ээс  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж хохирогч Я.Б-д олгохоор шүүх шийдвэрлэв.

         

          Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч *******аярмагнайгаас “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 21-ний  өдрийн 15 цаг 00 минут хүртэл завсарлуулав.

 

          Шүүхээс гэм буруутайд тооцогдсон  шүүгдэгч  *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдаан завсарласан хугацаанд цагдан хорив.

 

          Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

 

          Эрүүгийн хариуцлагын хуралдаан эхлэхийн өмнө хохирол төлөгдсөн эсэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч *******-ийн үеэл эгч Замбага өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 42 дугаар байрны 77 тоот 67 м.кв 3 өрөө орон сууцыг 250 сая төгрөг болно танд шилжүүлээд өгье гэж хэлэхэд хохирогч талаас зөвшөөрөөгүй. 67 мкв байрыг хохирогчид шилжүүлэхээр улсын бүртгэлийн гэрчилгээг өнөөдрийн шүүх хуралдаанд аваад ирсэн. Өмчлөх эрхийн асуудалгүй, хохирол төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн тайлбар гаргалаа.

         Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялын санал дүгнэлт гаргав.

         Хохирол төлөгдсөн эсэх болон эрүүгийн хариуцлагын талаар хохирогч Я.Б-аас “...өмнө нь ярьж байсан шигээ юм яриад мөн энэ байр нь 2022 оны 6 дугаар сарын 6-нд У.Замбага гэж хүний нэр дээр шилжсэн байсан учир миний итгэл төрөөгүй” гэсэн тайлбарыг,

хохирогчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс “Байрыг хохирогчийн нэр дээр шилжүүлэх асуудал өчигдөр ажил тарсан үед яригдсан. Хохиролын талаар шийдвэрийг хохирогч өөрөө гаргана.”  гэсэн тайлбар хэлж,

улмаар шүүгдэгчийн үеэл гэх У.Замбага болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нартай уулзаж хохирлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шүүх хуралдааныг 10 минутын түр хугацаагаар завсарлуулав.

Шүүгдэгч болон хохирогч тал Драгон төв дэх нэг цэгийн үйлчилгээний  нотариатаар гэрээ байгуулж, лавлагаа авч материалаа улсын бүртгэлд өгч  шүүгдэгч хохиролоо нөхөн төлөх, нөгөө талаас хохирогч хохиролоо нөхөн төлүүлэх хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй улмаас өөрийн биеэр хохиролын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа, түүний ар гэрээс хохиролын асуудлыг шийдвэрлэх эрмэлзэл бүхий нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж, мөн талууд болон хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлт гаргах эрхийг хангасан болно. 

Хохирогч Я.Б- болон шүүгдэгчийн үеэл гэх У.Замбага нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба тухайн эвлэрлийн гэрээнд “дээрх үл хөдлөх эд хөрөнгийг талууд тооцоо нийлж үнэлээд зах зээлийн үнэлгээг 215 000 000 төгрөг тооцож төлбөр хаах, хэрэв тохиролцсон хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг үнэ хүргэж борлуулж чадаагүй тохиолдолд зөрүү мөнгийг гэм буруутай талаас нэхэмжлэх эрх нээлттэй байхаар талууд тохиролцов. А тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдрийг хүртэл хугацаанд эд хөрөнгийг борлуулж хохирол төлбөр төлөх үүргийг үл маргах журмаар гүйцэтгэх хэрэв энэ хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд Б тал эд хөрөнгийг борлуулж хохирол төлбөрөө авах бөгөөд энэхүү гэрээний 3.2 дахь заалтын дагуу зөрүү төлбөр нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэхээр талууд тохиролцов” гэсэн гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан баримтыг хэрэгт хавсаргуулав.  

        Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан эхний санал дүгнэлтийн дараа хохирол төлөгдөх талаар дээрхи нөхцөл байдал үүсч, улмаар хохирогч Я.Б-, шүүгдэгчийн үеэл гэх У.Замбага нарын хооронд эвлэрлийн гэрээ хийгдсэнтэй холбоотойгоор улсын яллагч шүүгдэгч *******-т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар нэмэлт санал дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 04 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал дүгнэлт,

          хохирогч, түүний өмгөөлөгчөөс “...үеэл эгч нь байраа надад шилжүүлэхээр эвлэрэлийн гэрээ байгуулсан, *******- бага насны хүүхдүүдтэй юм байна, иймд торгох ял оногдуулж өгнө үү.” саналыг,

          шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч ганц бие эцэг. Бага хүүхэд нь 3 настай. Иймд шүүгдэгч *******-т торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү.” гэсэн санал дүгнэлтийг гаргалаа. 

 

          Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар торгох, хорих ялын өөр өөр санал дүгнэлт гаргасан боловч прокурор нь шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ...бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргах, хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллах эрхтэй болно.

 

        “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

*******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шүүх шийдвэрлэв.

 

*******-т шүүхээс оногдуулсан хорих ялыг хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  түүний цагдан хоригдсон 08 хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцов.

 

 “Эвлэрлийн гэрээ" гэж маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг ойлгоно.

 

Эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд уг гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар, шударгаар гүйцэтгэх үүргийг хүлээдэг бөгөөд энэ хэргийн тухайд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шүүгдэгч *******- хариуцах этгээд мөн боловч дээрхи эвлэрлийн гэрээнд заагдсанаар шүүгдэгчийн үеэл гэх У.Замбага хариуцан арилгах, түүнчлэн тохиролцсон хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг үнэ хүргэж борлуулж чадаагүй тохиолдолд зөрүү мөнгийг гэм буруутай талаас нэхэмжлэх эрх нээлттэй байхаар заасан нь Эрүүгийн хуульд заасан хохирол бодитой нөхөн төлөгдөж, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. 

            Иймд шүүгдэгч *******-ийг хохирогч Я.Б-д 215.000.000 төгрөгийн төлөх төлбөртэйд тооцов.

 

          Тав: Бусад асуудлын тухайд

 

            Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч *******- нь ганц бие эцэг, бага насны хүүхэдтэй гэсэн баримт авагдаагүй байх ба хэрвээ түүний бага насны хүүхдүүд болох *******-Энэрэл, *******-Ирмүүн, *******-Ивээл нарыг асран хамгаалах, харгалзан дэмжигчтэй холбоотой маргаан гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

            Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

            Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус зааснаар *******-Энэрэл, *******-Ирмүүн, *******-Ивээл нарт асран хамгаалах, харгалзан дэмжигч тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Хяналтын прокурор 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлөөр “Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны 13 дугаар хорооллын Автозамчдын гудамжны 36 дугаартай 3340мкв хэмжээтэй Ү-2203022882-000644912 гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай барилга,

1058мкв хэмжээтэй 146002/0165-000303877 дугаартай газар эзэмших гэрчилгээний газар зэргийг улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч болох эрх бүхий албан тушаалтанд даалгасан байх тул шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******-ийг  “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

         3. *******-т оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

         

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон 08 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

         5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ийг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******-ээс нийт 215.000.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Б-д олгосугай.

 

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

          8. Хэрэгт прокурорын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай  “Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны 13 дугаар хорооллын Автозамчдын гудамжны 36 дугаартай 3340мкв хэмжээтэй Ү-2203022882-000644912 гэрчилгээний дугаартай үйлчилгээний зориулалттай барилга, 1058мкв хэмжээтэй 146002/0165-000303877 дугаартай газар эзэмших гэрчилгээний газар” зэрэг хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

            9. Шүүгдэгч *******-ийн бага насны хүүхдүүд болох *******-Энэрэл, *******-Ирмүүн, *******-Ивээл нарын асран хамгаалагч харгалзан дэмжигчтэй холбоотой маргаан гарвал асран хамгаалах, харгалзан дэмжигч тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ц.ДАЙРИЙЖАВ