Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2024/00411

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2024/00351/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах, *******-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,

Дулааны төлбөрт 963,446.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Ц.*******шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие хариуцагч ******* овогтой *******би *******-аас нэхэмжилсэн 963,446.76 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.******* холбогдуулан дулааны төлбөрт 963,446.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.*******нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар *******-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.******* холбогдох дулааны төлбөрт 963,446.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,673 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,836.5 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 13,836.5 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ