Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/00191/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,                                                                      

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох, 

20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Анх би Дархан сумын ******* тоот хашаа байшинг 30,000,000 төгрөгөөр авахаар ******* аман хэлцэл хийж худалдаж авахаар тохироод 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байшингийн урьдчилгаа 20,000,000 төгрөгийг А.******* Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Манайх 2015 оны  9 дүгээр сарын 01-ний өдөр нүүж очсон байсан. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байшиндаа байж чадахгүй байшин хөлдөөд түрээсийн байранд орсон. ******* 01 сард утсаар яриад “Байранд амьдрах боломжгүй юм байна, би түрээсийн байранд орлоо” гэж хэлсэн. 2016 оны 04 сард байшиндаа буцаад ирсэн гэтэл Хас банкнаас хүмүүс ирсэн. Тэд “Энэ байр банкны зээлийн барьцаанд тавигдсан удахгүй суллаж өгөөрэй, та ямар учиртай хүн бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би энэ байрыг авах гээд урьдчилгаа 20,000,000 төгрөг өсгөн байгаа гэж хэлсэн. Хас банкны хүмүүс байшингаа суллаж өгөөрэй гэсэн.  хөдөө гадаа яваад олдохгүй байсан. 2017 оны 07 сард Шийдвэр гүйцэтгэгч  гэж хүн ирээд “ын шийдвэрийг гүйцэтгэх гэж байна. Байрыг хурааж авах шийдвэр гарсан. Мөнгө төгрөгийн асуудлаа өөрсдөө шүүхээрээ яваад шийдүүл” гэж хэлсэн. Манайх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байшингаа суллаж хүлээлгэж өгсөн. Одоо түрээсийн байранд амьдарч байна. А.******* 2015 оны 09 сарын 01-ний өдөр Хаан банкны дансаар нь мөнгөө шилжүүлж өгсөн учир одоо түүнээс энэ мөнгөө нэхэмжилж байна. Би 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байшинд ороод 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Олон улсын худалдааны төвийн нотариат дээр А.*******тэй хамт ороод ”Би байшин худалдаж авч байгаа юм, би урьдчилгаа мөнгөө өгсөн одоо нотариатаар батлуулъя” гэж хэлсэн. Нотариат хэлэхдээ “Манайх худалдах худалдан авах гэрээ хийгээгүй нөхцөлд батлахгүй. Та нар мөнгө төгрөгөө банкаар шилжүүлээд, банкны хуулгаа хадгал, ямар нэг асуудал үүсвэл тэр хуулга чинь баталгаа болж өгнө шүү” гэж хэлсэн. Би А.*******гийн дансруу 20,000,000 төгрөгөө шилжүүлж хуулгыг нь хадгалсан. Иймд 20,000,000 төгрөгийг А.*******гээс гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  “Энэ байрыг би зарж байгааг мэдээгүй, 2015 оны 09 сарын 04-нд миний дансанд мөнгө орсныг утсанд мессеж ирээд л харсан. 20,000,000 төгрөг орсон байсан. Түүнээс өмнө хамт явж мөнгө төгрөг бэлнээр авсан асуудал байхгүй. Тэр өдрийн орой нөхөр  ******* ярилцаад байрыг зарна гэхээр нь зөвшөөрөөгүй. Тэгээд тэр өдрөө мөнгөө өгөхгүй байж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр т “За үнэхээр чи байраа зараад өр ширээ дарах гэж байгаа бол надад баталгаа хийж өг тэгж байж энэ мөнгийг чамд өгнө” гэж хэлсэн. Тэгээд өөрийнх нь гарын үсгийг зуруулж байж 20,000,000 төгрөгийг өгсөн. Тэр мөнгөнөөс нэг ч төгрөг би аваагүй. Байшин бол ын нэр дээр байсан. Хамтран өмчлөгчөөр охин бид хоёрын нэр байсан. Нөхөр , охин болон миний нэр байрны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр байдаг. Одоо Хас банкнаас хүсэлт гаргаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад тус хашаа байшинг хурааж авсан байгаа. Гэрчилгээ нь Хас банкинд байгаа. Өмчлөх эрх нь шилжсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Иймд 20,000,000 төгрөгийг  төлөх ёстой. Тэр мөнгө миний дансанд орсон нь үнэн. Гэхдээ мөнгөнөөс би аваагүй. т тэр мөнгийг өгөхдөө түүний гарын үсгийг нь зуруулж мөнгийг нь хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа Ж.******* хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага бол байшингийн урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж авъя гэсэн байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон нотлох баримт шинжлэн судлахад энэ 20,000,000 төгрөгийг *******гээс гаргуулах эрх бүрэн байгаа нь тогтоогдож байна гэж үзэж байна. Энэхүү хашаа байшинг 3 өмчлөгч маань Хас банкинд зээлийн барьцаанд тавиад байшинг *******д зарж 20,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан боловч Хас банкинд төлөх байсан мөнгөө төлөөгүй байсан учир байшинг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулж авсан байна. Энэ хоёр хүн маань хууль ёсны гэр бүлийн хүмүүс. Өр төлбөр хийхгүй гэсэн үүднээс одоо би аваагүй, хамт амьдардаггүй гэх тайлбарыг ярьж байна. Тухайн үед байр зарахад ******* оролцсон, хамт явсан байсан. *******-тай хамтран зээлдэгчээр хүртэл ******* ороод явж байсан. Шүүхэд гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Нэхэмжлэгч маань 20,000,000 төгрөгөөс илүү хохирсон байгаа. Энэ байшинг хашааны блокоор барьсан байсан учир халахгүй байсан. Анхнаасаа эрхийн хувьд ч, эд хөрөнгийн хувьд ч доголдолтой хөрөнгө шилжүүлсэн байна. *******гийн нэр дээр 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн, түүнийгээ л авах нэхэмжлэл гаргаж байгаа. Нотлох баримтаас харахад шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч тайлбар тавиад байгаа боловч тайлбараа өөрөө нотолж чадахгүй байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө учир дутагдалтай байна. Нотлох баримтаар , ******* нар эхнэр нөхөр гэсэн баримт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь ******* хэлцэл хийсэн ******* мэдэж байгаа гэж яриад байна. *******г мэдэж байгаа гэсэн зүйл хавтаст хэргээс харахад тогтоогдохгүй байна. *******-д Хас банкнаас удаа дараа мэдэгдэл явуулсан байдаг. Гэтэл  *******гээс 20,000,000 төгрөгийг аваад зээлд хийсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан. Харин ******* т энэ мөнгийг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэг шинжлэн судлахад судалсан баримтаар тогтоогдож байгаа. Тэгэхээр энэ хэргийн хариуцагч нь ******* биш. ******* нь ******* анхнаасаа хэлцэл хийгээд *******гийн дансаар уг мөнгийг авсан байна гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч А.******* холбогдуулан хашаа, байшингийн урьдчилгаанд өгсөн 20 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.******* нь 20 000 000 төгрөг миний дансанд орсон нь үнэн. Би 4 хоногийн дараа нөхөр Б.т бэлнээр өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Ж.******* нь А.*******, Б. нартай тохиролцон Дархан сумын ******* тоот, 181,0 мкв талбайтай байшин, гэр бүлийн хэрэгцээний 700 м2 газрын хамт 35 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа болгож 20 000 000 төгрөгийг хариуцагч А.*******гийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хашаа, байшинг хүлээн авч амьдарч байх хугацаанд Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас хашаа, байшинг суллаж өгөхийг шаардсаны дагуу суллаж өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн архиваас Хас банкны нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан Хас банк, *******-ийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, Б., А.*******, Ж. нарын өмчлөлийн хашаа, байшин, газрын гэрчилгээ, тус шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлав.

Хас банк, *******, хамтран үүрэг гүйцэтгэгч А.******* нарын хооронд хийгдсэн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №1610003606 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр 35 сая төгрөгийг, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор, 36 сарын хугацаатай, сарын 2,1 хувийн хүүтэйгээр зээлдүүлж гэрээ байгуулсан байх бөгөөд мөн Баталгаат ипотекийн гэрээ байгуулан Б., А.*******, Ж. нарын өмчлөлийн Дархан сумын ******* тоот, 181,0 мкв талбайтай байшин, гэр бүлийн хэрэгцээний 700 м2 газрыг барьцаалсан байна.

Дээрхи хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага 14 527 158 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар, төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1043 дугаартай шүүгчийн захирамжаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ******* нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5436 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч А.******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдан авагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн ч гаргах эрхтэй, 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн, өмчлөх эрх дээрхи хуулийн дагуу шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд талуудын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байх тул 56.5-д зааснаар талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч А.*******гээс 20 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч А.*******гийн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1055 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Ж.******* нэхэмжлэлтэй А.******* холбогдох 20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн, дээрхи захирамжийн үйлчлэл дуусгавар болсон  тул захирамжийг хүчингүйд тооцох нь зүйтэй.

Хариуцагч А.******* нь 20 000 000 төгрөгийг Б.т бэлнээр өгсөн талаар нотлох баримт ирүүлсэн боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч А.*******гээс 20 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эрдэнэтуяад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс 257 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн               124.1-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1055 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийг хүчингүйд тооцсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНТУЯА