Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/596

 

 

 

 

 

 

 

 

  2022           7            19                           2022/ШЦТ/596

      

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Ууганбаяр

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2205000411445 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан 1101 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 576.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг марк”-ын компьютерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “ Би хулгай хийсэн нь үнэн. Машиных нь хаалга цоожгүй онгорхой байхаар нь дотор нь байсан компьютерыг аваад 80000 төгрөгөөр хүнд зараад мөнгөөр нь хоол авч идээд писи тоглосон. Би хохирогчийн хохиролыг төлж барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт *******-ид  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан хохирогч Б.Б- 1101 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 576.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг марк”-ын компьютерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б- хохирогчоор өгсөн: “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 09-ны өглөө 06 цагийн орчимд Баянгол дүүрэг 3 дугаар хороо Төмөр замын удирдах газрын хойд талбайд өөрийн 1101 УББ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан юм. Тэгээд тэндээсээ нэг газарт орж сургалтад судаад 08 цагийн үед гараад машиндаа суухад жолооч талын суудал дээр маань нөүтбүүкэн дотор байсан бичиг, цаасыг шидэлсэн байдалтай байсан. Тэгээд хойд суудал дээр үлдээсэн нөүтбүүкээ харахад байхгүй болчихсон байсан...машины хаалгаа цоожилсон эсэхээ мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 12 дугаар хуудас/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын удирдах газрын хойд талын машины зогсоолын хэсэгт ертөнцийн зүгээр урд зүгт харуулж байрлуулсан саарал өнгийн 1101 УББ улсын дугаартай Тоёотай сай маркийн тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгслийн гадна талд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй. ...шинжээч хар өнгийн нутаг бодис ашиглан ул мөр эрж хайхад Amway  сэтгүүл дээрээс 1 ширхэг гарын мөр, шархны лентний хайрцаг дээрээс 1 ширхэг гарын мөр, автомашины баруун хаалганы дотор бариулаас 1 ширхэг гарын мөр, зүүн хойд талын хаалганы дотор бариул дээрээс 1 ширхэг гарын мөр тус тус илэрснийг наалдамхай тууз ашиглан бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл /хавтас хэргийн 40-42 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/142 дугаартай шинжээчийн: “...Папилон санд 2021-190-БГД дугаараар бүртгэгдсэн 1, 2 дугаартай гарын мөр МЫ000710022021 дугаараар бүртгэгдсэн Сувд овогтой Чулуундашийн баруун гарын эрхий хурууны хээтэй тохирно...” гэсэн  дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/

 

Шинжээч Б.Намуунаагийн өгсөн: “...Эхний шинжилгээг би 2021 оны 10 дугаэо сарын 31-ний өдөр хийсэн ба үүний дараагаар 2021 оны 11 дүгээр сарын 29-^ ш өдөр Чулуундашийн гарын хээний дардсыг Папилон санд шинээр бүртгүүлж дахин хайлтад явуулж шинээр бүртгэгдсэн дардаснуудын цэвэрлэгээ хийх явцад тухайн хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөртэй шаардлага хангахуйц, олон шинж тэмдгүүдээрээ тохирч дүгнэлтийг гаргасан...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22/, Эд зүйлийн үнэлгээ /хавтас хэргийн 25-26 дугаар/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

Шүүгдэгч *******- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдсэн байна. 

 

          Иймд шүүгдэгч *******-ийг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

            Шүүгдэгч *******-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

           Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч *******- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаагаас 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар тус хорих ангийн ялын тооцооны тодорхойлолтоор 05 сар 17 хоногийн  хорих ял эдлээгүй үлдсэн байна.  (хх-ийн 136)

 

Шүүгдэгч *******- 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан хохирогч Б.Б- 1101 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 576.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг марк”-ын компьютерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь дээрхи 234  дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байх тул дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

  

            Дээрх хуулийн агуулгаас үзвэл, ялын хугацаа дуусахаас өмнө шинэ гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулахын зэрэгцээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь нэмж нэгтгэхээр зохицуулагдсан.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэ тогтоолоор шүүгдэгч *******-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, хорих ялын нэг хоногоор тооцон (240:8)=30 хоног буюу нэг сарыг түүний өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 17  хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  нийт 06 сар 17  хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов. 

   

          Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж буй хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон 20  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.  

 

Шүүгдэгч *******-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохиролд 576.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батзаяад олгох нь зүйтэй.

 

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болно.

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. *******-  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. *******-ид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, хорих ялын нэг хоногоор тооцон (240:8)=30 хоног буюу нэг сарыг өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 05 сар 17  хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  нийт  06 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. *******-ид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 6 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

 

           8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгчээс 576.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батзаяад олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Ц.ДАЙРИЙЖАВ