Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/00158/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,                                                          

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, *******-д ашиглалтын монтёр ажилтай, ******* овогт ******* ******* холбогдох, 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танилцаад 2013 оны 5 дугаар сар хүртэл цуг амьдраад, 2013 онд ******* цэрэгт яваад 2014 онд ирсэн, 2015 он хүртэл хамт амьдарсан. 2015 оны 6 дугаар сард би хөдөө гэрлүүгээ явсан. 2015 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр хүү Г.******* төрсөн, ааваараа овоглодог, хүү бид хоёр эмнэлгээс 11 дүгээр сарын 4-ны өдөр гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Сант суманд аавындаа очсон.Тэр жилийнхээ 12 сард хадмындаа очсон. Хадмындаа олон хонодоггүй байсан. Б.******* бид хоёр хүүтэйгээр түрээсийн байранд амьдардаг байсан. Тэр 2016 оны 9 сард аваарт орсон, тухайн үедээ нэг охинтой танилцаад харилцаатай байсан юм байна лээ. Эхэндээ би мэдээд чимээгүй байсан. Дараа нь энэ байдлыг эрс эсэргүүцээд ******* хэлэхэд би мэдэхгүй гэдэг байсан. Намайг явсан хойгуур тэр охин нь ирж хонодог байсан юм байна лээ. Гэрээс 2, 3 удаа хэрэглэсэн бэлгэвч олсон. *******ын уулздаг байсан охиныг гэдэг байсан. надад 3 сард жирэмсэн гэж хэлж байсан. Би энэ талаар гын ээжид хэлсэн, *******, бид гурав гийн ээжтэй уулзсан. Б.******* сүүлдээ г өмөөрч намайг доромжилж, гэрээс хөөсөн, айлд байж байгаад би хүүгээ бодоод буцаад ирсэн. Би 2017 оны 6 сард цайны газарт ажилд орсон тэгээд хүүхэд харах хүн байхгүй байсан учир хадам ээж аавд нь өгч явуулахад харахгүй гэсэн. Тэгээд би хүүхдээ өөрийн аав ээжрүүгээ явуулсан. ******* хүүхэддээ цаг гаргадаггүй. 2017 оны 8 дугаар сарын 20-оос хойш тусдаа амьдарч байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй ч гэсэн хүүхдээ ааваар нь овоглосон байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М. нь хариуцагч Б.******* холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М., хариуцагч Б.******* нар нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Г.*******ыг төрүүлсэн байх бөгөөд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж хүү *******ыг эцэг Б.*******аар овоглож гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Госхот өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.******* шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарлан, 14 хоногийн дотор хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Б.*******ыг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Г.*******ыг эх М.******* асрамжинд үлдээж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д ..эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.*******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Зохигчид нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.*******ын төрсөн эцэг нь Б.******* болохыг захиргааны журмаар тогтоосон байх тул эцэг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.*******ын төрсөн эцэг нь Б.******* болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Г.*******ыг эх М.******* асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Г.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Б.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Б.*******, эх М. нарт даалгасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.д, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 29,836 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА