Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/608

 

 

 

 

 

 

 

 

 

     2022           7           25                              2022/ШЦТ/608

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

хохирогч О.У-, Б.Н-

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******-данд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105020631440 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

*******- нь Г.Н- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхоны 29 дүгээр байрны 12 тоот гэртээ байх үед нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэвоны их сургуулийн магистрын хөтөлбөрт хамрагдуулж сургана” гэж 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 478.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансаар, “сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр" гэж 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Таван Эрдэнэ ХОК” ХХК-ийн Хас банкны ************ дугаартай дансаар тус тус шилжүүлэн, нийт 8.798.000 төгрөгийг авч залилсан,

“Таван Эрдэнэ ХОК” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус компанийн оффис менежерээр ажиллаж байсан О.У-ийг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь “10.000.000 төгрөг байна уу, 7 хоногийн дараа яг найдвартай буцаагаад өгчихнө” гэж хуурч, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******- “2020 оны 08 дугаар сард хохирогч Г.Н-аас виз мэдүүлэх зорилгоор материалыг нь авсан байсан. Солонгос улсад хэлний бэлтгэлд явахаар манай сургалтын төвд суралцаж байсан. Тухайн үед Г.Н- насны хязгаарлалт тогтоогоод сургуулиас нь виз мэдүүлэхгүй гэж байсан боловч Чонжу дахь гадаадын иргэн харьяатын газар цахимаар виз хүсэх өргөдлийг өгч явуулахад татгалзсан байсан. Г.Н-аас авсан мөнгийг компанийн дотоод үйл ажиллагаандаа зарцуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Г.Н-тай хамт хоёр хүний виз гарсан байсан. Г.Н- үүнээс өөрөө татгалзсан байсан. Тэр хоёр хүүхдийн төлбөрийг хэрэглэсэн байсан учир О.У-ээс мөнгө зээлсэн. Бас өөр хүнээс мөнгө зээлж хоёр хүүхдийн төлбөр төлж явуулсан. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Хохирогч Г.Н-т ямар нэгэн хохирол төлөгдөөгүй. Хохирогч О.У-т 1.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. 2020 оноос 2021 оны 08 дугаар сар хүртэл цар тахалтай холбоотойгоор сургалтын төвийн үйл ажиллагаа болон хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Тиймээс энэ хугацаанд хохирол төлбөр төлж чадаагүй. Одоо прокурорын газраас миний дансыг хаасан байгаа. Хаагдсан дансандаа 3.000.000 гаруй төгрөгийн хохирол төлөхөөр хуримтлуулж байгаа. Хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н- “Хохирлоо барагдуулж авмаар байна. Хугацаа алдахгүйгээр мөнгөө авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.У- “10.000.000 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээл авч өгсөн. Үүнийг *******- өөрөө мэдэж байгаа. 1.500.000 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээлийн хүүнд өгсөн. Тухайн зээлийн хугацаа 2023 оны 01 дүгээр сард дуусна. Хугацаа цуцлагдана гэхээр хадгаламжид байсан хүү, мөнгө бүгд байхгүй болно. Тэрнээс өмнө хохирол мөнгөө барагдуулж авмаар байна. Сүүлийн үед *******-гийн эхнэр нь гэх хүн маш их залгаж дарамталдаг болсон. Би сэтгүүлч, жирэмсэн хүн. Яахаараа та нараас мөнгө авдаг юм. Захын наймаачин авгай минь гэх зэргээр доромжилж залгадаг болсон. Би өөрөө 5 сартай жирэмсэн. Одоо сэтгэл зүй болон биеэрээ маш их хохирогч байна. Хохирол мөнгөө хурдан түргэн яаралтай авмаар байна. Надад мөнгөний хэрэгцээ маш их байна. Бүтэн 1 жил 7 сар болох гэж байна. Энэ хүн надаас 7 хоногийн хугацаатай гэж хэлж авсан, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

 

 

 

Хоёр. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

            Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл,

           

Шүүгдэгч *******- нь Г.Н- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхоны 29 дүгээр байрны 12 тоот гэртээ байх үед нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэвоны их сургуулийн магистрын хөтөлбөрт хамрагдуулж сургана” гэж 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 478.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансаар, “сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр" гэж 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Таван Эрдэнэ ХОК” ХХК-ийн Хас банкны ************ дугаартай дансаар тус тус шилжүүлэн, нийт 8.798.000 төгрөгийг авч залилсан болох нь:

            1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Н- өгсөн: “...Миний бие нь 2020 оны 07 дугаар сарын дундуур гадаад улсад магистрт сурах зорилгоор фейсбүүкээр зар хайж байгаад “Таван Эрдэнэ” сургалт зуучлалын төвийг олсон. Улмаар 10-р хороололд тухайн компанийн байранд очиход “Go Go LTE LLC” нэртэй сургалт зуучлалын төв гэсэн бичигтэй байсан бөгөөд уг компанийн захирал Агваанбалдан гэх залуутай уулзсан юм. Тэгэхэд Тевоны их сургуулийн магистрын хөтөлбөрт элсэлт авч байгаа, 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн виз нь гараад 2020 оны 10 дугаар сарын эхээр хичээл нь орно, зуны хөтөлбөрт элсэлт авч байгаа гэж зураг үзүүлж, манай байгууллага найдвартай гэж хэлэхээр нь итгээд би тус хөтөлбөрт нь хамрагдахаар болсон юм. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Агваанбалдан гэх хүн нь намайг дуудаж уулзаад “цаад сургууль нь таныг хүлээж авъя гэсэн, мэйл хаяг болон сургуулийн хөтөлбөрийн баримтыг манайх руу илгээсэн байна, та сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр болох 8.320.000 төгрөгийг манай компанийн данс руу шилжүүл” гэж хэлэхээр нь би өөрийн Голомт банкны ************ тоот данснаас “Таван Эрдэнэ” ХХК-ийн Хас банкны ************ тоот данс руу 8.320.000 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхоны 29 дүгээр байрны 12 тоот гэртээ байхдаа гар утасны интернэт банк ашиглан шилжүүлсэн. ...сүүлдээ хэлсэн хугацаа болгон нь хойшилсоор байхаар нь би өгсөн мөнгөө авъя гэдгийг хэлж байсан бөгөөд миний мөнгийг буцааж өгнө гэж хэлж байсан. Тэгээд одоог хүртэл мөнгөө авч чадахгүй яваад байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан... Миний материалыг БНСУ-ын Тевоны их сургууль руу явуулсан үгүйг нь мэдэхгүй бөгөөд компанийн дотоод ажил руу нь ороод яахав гэж бодоод, итгээд яваад байсан юм. Сүүлдээ миний виз гарахгүй байхаар нь би миний материалыг явуулсан юм уу, ямар баримт байна, та нарт итгэхгүй байна гэж хэлэхэд надад ямар нэгэн баримт үзүүлж чадахгүй, худлаа яриад байсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

           

          2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Н- дахин өгсөн: “...Миний бие нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Хишигдалайн Хаан банкны ************ тоот данснаас 478.000 төгрөгийг “Бүртгэлийн хураамж” гэж Агваанбалдангийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Уг мөнгөө 8.320.000 төгрөгийн хохирол дээрээ нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна. ...тухайн үед Солонгос хэлний сургалт нь үнэ төлбөргүй гэж байсан. Миний хохирлын мөнгөнөөс надад нэг ч төгрөгийг төлөөгүй бөгөөд мөнгө нэхэх болгонд мөнгийг нь өгнө гэж хэлээд л худлаа яриад алга болчихдог юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-24 дэх тал),

 

            3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.У-ийн өгсөн: “...Захирал Агваанбалдан нь өөрөө л цаад сургуультайгаа харилцдаг байсан. Тухайн үед сургууль руугаа бичиг баримтуудаа мэйл хаягаар явуулахад, сургуулиас нь сурах боломжтой гэсэн хариу ирсэн тохиолдолд визийг нь мэдүүлдэг. Санхүү, төлбөр тооцооны асуудлыг Агваанбалдан нь өөрөө хариуцдаг байсан. Иргэн Г.Н-ыг Агваанбалдан нь сургууль руу нь явуулж өгөхгүй, мөнгийг нь өгөхгүй алга болсон учраас уг асуудал үүссэн гэж бодож байна. Тус компанийн үйл ажиллагаа нь оффисынхоо түрээсийн төлбөрийг төлөөгүй гэсэн шалтгаанаар лацдуулсан байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

            4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хишигдалайн “...Би Очирбатын Агваанбалдан гэх хүнтэй фейсбүүкээр зарын дагуу холбогдож байсан. ...2020 оны 07 дугаар сарын үеэс манай эхнэр Г.Н- нь БНСУ руу суралцахаар болоод тухайн Агваанбалдан гэх хүний компанид хүсэлт өгч, төлбөрөө тушаасан. Улмаар өнөөдрийг хүртэлх хугацаанд эхнэр Г.Н-ын виз нь гараагүй, сүүлдээ мөнгөө авч чадалгүй өнөөдрийг хүрч байгаа. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр миний бие нь өөрийн Хаан банкны данснаас Агваанбалдан гэх хүний Хаан банкны данс руу 478.000 төгрөгийг эхнэр Г.Н-ын бүртгэлийн хураамж гэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

            5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 202-207 дахь тал),

 

            6. Хохирогч Г.Н- эзэмшлийн Голомт банкны ************ тоот дансаас “Таван Эрдэнэ ХОК” ХХК-ийн Хас банкны ************ тоот данс руу 8.320.000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал),

 

            7. Хас банкны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 56/2183 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Таван Эрдэнэ ХОК” ХХК-ийн /6401678/ тус банкин дахь ************ дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 183-186 дахь тал),

 

            8. Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 29/673 дугаартай албан бичгээр ирүүлсэн, ТЯ95121811 регистрийн дугаартай Очирбатын Агваанбалдангийн эзэмшлийн ************ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 88-144 дэх тал),

 

9.  Б.Хишигдалайн эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай данснаас *******-гийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансанд “narangarab” гэсэн нэрээр 478.000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал),

 

            10. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн *******-гийн нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээдийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал),

 

            11. Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас ирүүлсэн “...МУ-ын иргэн Галбадрах овогтой Г.Н- /РД:ОЭ91081801/ нь сүүлийн 5 жилийн хугацаанд БНСУ-руу зорчих виз мэдүүлээгүй болно...” гэх албан бичиг ( 1 дүгээр хавтаст хэргийн 81-84 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Шүүгдэгч *******- нь “Таван Эрдэнэ ХОК” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус компанийн оффис менежерээр ажиллаж байсан О.У-ийг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь “10.000.000 төгрөг байна уу, 7 хоногийн дараа яг найдвартай буцаагаад өгчихнө” гэж хуурч, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

1. О.У-ээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал),

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.У-ийн өгсөн: “...Миний бие нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Солонгос руу сургууль зуучлал, Солонгос хэлний сургалт, зөгийн балтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэргээр үйл ажиллагаа явуулдаг “Таван Эрдэнэ Хок” ХХК-д оффис менежерийн ажилд зарын дагуу ороод 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш Корона вирус цар тахалтай холбоотойгоор ажил зогссон. Ажиллаж байх хугацаанд компаний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, байнгын орлоготой байсан бөгөөд компаний ерөнхий захирлаар Очирбатын Агваанбалдан гэх залуу ажиллаж байсан. *******- гэх залуу нь тухайн үедээ маш мөнгөтэй юм шиг байдаг байсан. Яагаад гэхээр байнгын үнэтэй хоол идэж, үнэртэй ус авах зэргээр өдөр тутмын байгаа байдал нь тийм байдалтай санагдуулсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын үеэр Агваанбалдан нь надад хандаж “10.0 сая төгрөг байна уу, 7 хоногийн дараа яг найдвартай буцаагаад өгчихнө” гэж хэлэхээр нь би захирал Агваанбалданд итгээд 10.0 сая төгрөгийг ээж Бадамцэцэгийн Хаан банкны 5025455182 тоот данснаас Агваанбалдангийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот данс руу Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхасын ойролцоо явж байхдаа шилжүүлсэн. Ямар нэгэн бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй. Үүнээс дараагаас ажил Корона вирус цар тахлаас болоод үйл ажиллагаа зогссон бөгөөд Агваанбалдангаас мөнгөө авая гэхэд удаа дараа “Удахгүй өгнө, маргааш мөнгө бүтнэ тэгэхээр өгнө, хүнээс мөнгө авах гэж байна” гэх мэтчилэн худал хэлж, өөрийн ашиглаж байсан гар утсаа солиод, фэйсбүүк хаягаасаа блок хийж холбоо барих аргагүй болгосон. ...2021 оны 04 дүгээр сарын үеэр Агваанбалдангийн найз нөхдөөр нь хайж байгаад, олоод 1.5 сая төгрөгийг өөрийн дансаар гаргуулан авсан. Ингээд өнөөдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл 8.5 сая төгрөгөө өгөхгүй яваад байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Энэ хүн нь анхнаасаа миний итгэлийг урвуулан ашиглаж залилах санаатай байсан байгаа юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Бадамцэцэгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед миний бие нь охин Ууганцэцэгийн хамт Эх нялхсын орчимд явж байхад охин Ууганцэцэг нь надад хандаж “10.0 сая төгрөг байна уу, манай компанийн захиралд мөнгөний хэрэгцээ байгаа юм байна. 7 хоногийн дараа буцаагаад өгнө” гэж хэлэхээр нь олон зүйл бодолгүй өөрийн Хаан банкны ************ тоот данс руу гар утасны интернэт банкаар шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд охин Ууганцэцэг нь Агваанбалданаас тухайн мөнгөө авч чадалгүй явсаар өдийг хүрсэн. Сүүлдээ би Агваанбалдан гэх залуутай холбогдож байнга мөнгөө нэхэхэд “уучлаарай эгчээ, өгнө, удахгүй” гэж худлаа яриад яваад байгаа юм. Одоогийн байдлаар 1 жил 5 сарын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд охин Ууганцэцэгт 1.5 сая төгрөгийг л төлсөн байсан. Хэрэгт хохирогчоор өөрийн охин Ууганцэцэгийг оролцуулах хүсэлтэй байна. Тус мөнгийг би охиндоо л өгсөн мөнгө байгаа юм...Тухайн залуу нь анхнаасаа манай охин Ууганцэцэгээс захирал нэрийдлээр итгэлийг нь олж, хуурч, 10.0 сая төгрөгийг авсан байгаа юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал),

 

            4. Хохирогч О.У-ээс гаргаж өгсөн А.Бадамцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5025455182 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ochirbat Agvaanbaldan гэсэн нэртэй фейсбүүк эзэмшигчтэй харилцсан мэдээлэл бүхий баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 231-238 дахь тал),

 

            5. Гэрч А.Бадамцэцэгээс гаргаж өгсөн Ochirbat Agvaanbaldan гэсэн нэртэй фейсбүүк эзэмшигчтэй харилцсан мэдээлэл бүхий баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 239-245 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

 

            Гэм буруугийн талаар

            Улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасныг гаргасныг шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол төлбөрийн талаар  маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдав.

 

 Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

 

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******- нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор,  “Go Go LTE LLC” нэртэй сургалт зуучлалын төвийн захирал гэж хохирогч Г.Н- “Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэвоны их сургуулийн магистрын хөтөлбөрт хамрагдуулж сургана” гэж итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “сургалтын төлбөр байрны мөнгө” гэж  2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 8.320.000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бүртгэлийн хураамж 478.000 төгрөг гэж өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 8.798.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******- нь “Таван Эрдэнэ” ХОК ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус компанийн оффис менежерээр ажиллаж байсан О.У-ийг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь “10.000.000 төгрөг байна уу, 7 хоногийн дараа яг найдвартай буцаагаад өгчихнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн хаан банкны ************ дугаартай дансаар шилжүүлэн авч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь  гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

 

Шүүгдэгч *******-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           

Иймд шүүгдэгч *******-г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч *******- залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч О.У-т 10.000.000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.500.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлснийг хасаж  төлөгдөөгүй үлдсэн 8.500.000 төгрөгийг, хохирогч Г.Н-т 8.798.000 төгрөгийн хохиролыг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гаас нийт 17.298.000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч *******-гаас “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 7 дугаар сарын 25-ны  өдрийн 10 цаг 30 минут  хүртэл завсарлуулав.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч  *******-д урьд авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдаан завсарласан хугацаанд цагдан хорив.

 

Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд шүүгдэгч *******- нь О.У-т 8.500.000 төгрөг, хохирогч Г.Н-т 8.798.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн гэсэн хохирогч нарын гаргасан бичгийн хүсэлт болон тэдгээрийн “хохиролоо авсан, гомдол саналгүй” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

 

 

 

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргалаа.

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна

 

            Шүүгдэгч *******-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

            Иймд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.

 

            Шүүхээс *******-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******-д мэдэгдэв.

 

             Тав. Бусад асуудлын талаар

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурьдав.

 

            *******- энэ хэрэгт 07 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

            *******-гийн  “Таван Эрдэнэ ХОК” ХХК-ийн арилжааны банкин дахь харилцах болон хадгаламжийн данснуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

 

 

 

 

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. *******-г  “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. *******-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******-д мэдэгдсүгэй.

 

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

         7. *******- энэ хэрэгт 07 хоногт цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         8. *******-гийн “Таван Эрдэнэ ХОК” ХХК-ийн арилжааны банкин дахь харилцах болон хадгаламжийн данснуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАГАЛАГЧ ШҮҮГЧ           Ц.ДАЙРИЙЖАВ