Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/614

 

                      

 

 

 

 

 

 

     2022          7           25                                     2022/ШЦТ/614

 

 

                    

                               

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч *******-

хохирогч Э.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106039540042 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

              Шүүгдэгч *******- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны гаднаас иргэн Э.У- өмчлөлийн 16-79 УББ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

        

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Ажил хийж байгаад хохиролоо нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.У- шүүхийн хэлэлцүүлэгт “*******-тэй найз нөхдийн холбоотой. Хохирлоо төлүүлж авмаар байна. Одоо би хохиролд 5.000.000 төгрөг авахад болно.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь 2021 оны 10 дугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны 272 тоотод найз нөхдийн харилцаатай  Э.У-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Э.Уянгыг унтсаны дараа түүний 16-79 УББ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийг Э.У- зөвшөөрөлгүйгээр жолоодож явахдаа  95-24 УНД улсын дугаартай Тоёота альфард маркийн автомашиныг мөргөсний улмаас Э.У- 16-79 УББ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэлд 7.190.000 төгрөгийн хохирол, Д.Дэнсмаагийн 95-24 УНД улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэлд 4.020.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан хэргийн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх тогтоолоо.

 

Шүүгдэгч *******-  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны гаднаас Э.У- өмчлөлийн 16-79 УББ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

 

         1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.У- хохирогчоор өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз *******- хамт БГД-ийн 7-р хороо 12 дугаар байрны 272 тоотод архи ууж хамт хоносон. Бид хоёр тухайн үед 0.5 литрийн хэмжээтэй лаазтай пиво 5-6 ширхгийг уусан. Би тухайн үед ууж байгаад нойр хүрээд 23 цаг өнгөрч байх үед унтсан. Намайг унтсаны дараагаар *******- миний эзэмшлийн 16-79 УНН улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг зөвшөөрөлгүй аваад БЗД-ийн 20-р хороо Гачуурт руу унаад явсан байсан. Би өглөө 7 цагийн үед сэрээд гэрээс гарах гэхэд миний гэрийн түлхүүр болон машины түлхүүр байхгүй байсан. Тэгээд би гайхаад *******- рүү залгахад миний машиныг унаж яваад зам тээврийн осол гаргасан байсан. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******- миний тээврийн хэрэгслийг унаж явахдаа надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй дураараа аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

 

       2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Дэнсмаагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Энхтайвны хамтаар Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын замаар өөрсдийн эзэмшлийн 9524 УНД улсын дугаартай тоёото альфард загварын тээврийн хэрэгслээр явж байхад... цагаан өнгийн 16-79 УНН улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэл бидний машины ар талаас нь мөргөж бидний эд хөрөнгөнд...4.020.000 төгрөгийн хохирол учруулсан. Машин жолоодож явсан *******- гэх залуу согтуу байсан. миний эрүүл мэндийн байдал хэвийн зүгээр...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

 

3. “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “16-79 УББ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины үнэлгээ 7.190.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53 дахь тал)

 

4. “Хас үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний “...95-24 УНД улсын дугаартай Тоёото альфард маркийн автомашины үнэлгээ 4.020.000 төгрөг..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 17- ны өдрийн хооронд БГД-ийн 7-р хороо 12 дугаар байрны 272 тоотод орших найз Уянгын гэрт хамт архи ууж тэднийд байсан. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9 цагийн үед Уянгааг унтаж байх үед нь түүний 16-79 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг Уянгаагаас зөвшөөрөл авалгүйгээр ширээн дээрээс нь аваад машиныг нь унаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт руу гэртээ очиж мөнгө авах зорилгоор явж байгаад осол гаргасан...би тухайн үед нэлээн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-91 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

          Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч *******- нь бусдын тээврийн хэрэгслийг нууцаар авч явахдаа өөрийн эзэмшил өмчлөлд захиран зарцуулах санаа зорилго, шунахай сэдэлт байгаагүй, хөл дайх зорилгоор бусдын эзэмшлийн автомашиныг нууцаар авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшиж гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар тус гэмт хэрэг төгсдөг онцлогтой ба, шүүгдэгч *******-ийн үйлдэл нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож,  тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

 

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Шүүгдэгч *******-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон нөхцөлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-өд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах”  төрлийн ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч *******-өд долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шүүгдэгч *******- нь шүүхийн шатанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, товлогдсон шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүн таслах ажиллагаанд саад учруулж шүүхээс оргон зайлсан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 38 хоног буюу 304 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдсэн 416 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

 

Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч *******-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

        Улсын яллагчаас хохирол, хор уршгийн талаар “гэмт хэргийн улмаас эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Э.У- өмчлөлийн  16-79 УББ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэлд 7.190.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Дэнсмаагийн 95-24 УНД улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэлд 4.020.000 төгрөгийн хохирол учирсан байна.  эдгээр хохирол дээр хохирогч Э.У-ас эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 410.000 төгрөг, оношилгооны 55.000 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч Д.Дэнсмаагаас эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 152.000 төгрөгийг нэмж гаргуулах”-аар гаргасан санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******-өөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******-өөс нийт 11.827.000 төгрөг гаргуулж хохирогч Э.У-д 7.655.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Дэнсмаад 4.172.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. *******-ийг  “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 38 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 304 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх  416  /дөрвөн зуун арван зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.  

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******-өөс нийт 11.827.000 төгрөг гаргуулж хохирогч Э.У-д 7.655.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Дэнсмаад 4.172.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

  

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ