Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2018/00265

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00910/и 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум,******* тоотод оршин суух ******* овогт ******* *******,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нарт холбогдох,

Дархан сумын ******* тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт ногдох хэсэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, гэрч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь Н., Ж. нарын бага охин болж 1989 онд төрсөн ба эцэг эхээсээ хоёулаа, эгч Д.гийн хамт ам бүл 4-үүлээ байсан. Аав, ээж хоёр маань 2000 оны 09 дүгээр сарын 13-нд гэрлэлтээ цуцлуулж аав маань тусдаа болж би аавтайгаа ээж маань эгчтэй хамт тус тусдаа амьдарсан. Би аав Н.******* хамт Дархан сумын ******* тоотод хоёулаа амьдарч байхад Б.******* охин С. хамт аавтай гэр бүл болохоор манай гэрт ирсэн. Тус байранд амьдарч байгаад ******* тоотыг аав барьцаалж зээл авч ******* тоотод 4 өрөө байрыг худалдан авч аав Н. хойт эх Б.*******, дагавар охин С. бид дөрөв энэ байр руу нүүцгээж ******* тоотод ээж эгч маань буцаж орсон юм. Аавыг 2010 оны 09 дүгээр сарын 16-нд нас барж би хойд ээж Б.*******тай таарч тохирохгүй учир бидний амьдарч байсан энэ байрнаас явж, тухайн үед ээж эгчтэйгээ амьдарсан. ******* тоот нь аав Н.******* нэр дээр байсныг Б.******* 2012 оны 04 дүгээр сарын 10-нд аав хойд эх хоёрын дундаас гарсан Д. нэр дээр болгосныг сая мэдсэн. Иймд ******* тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт оногдох хэсгийн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь талийгаач нөхөр Н.тэй 1999 оноос хойш хамт амьдарсан ба бидний дундаас хүү Д. төрсөн. Нөхөр Н. маань өвчний учир 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан. Д. 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан болоод 2010 оны хавар төгсөх болж би өөрөө хонхны баяр дээр нь ирсэн боловч тухайн үед сургуулийн захирал нь ...танай хүүхэд сургуулиа төгсөж чадахгүй ээ удаан хугацаанд хичээлдээ огт суугаагүй гээд диплом олгох боломжгүй гэсэн. Аав нь үүнийг сонсоод маш их уурласан. Хүний хайр даахгүй итгэл алдсан учир дахиж уулзмааргүй байна надаас хол амьдраарай гээд үзэж чадахгүй байсан болохоор нь би өөрөө Д. төрсөн ээж Ж.д хүргэж өгч байсан юм. Үүнээс хойш Д. нь аавтайгаа огт уулзаагүй байсаар өнгөрөөсөн. Д. бид хоёрын хооронд нэхэмжлэлдээ бичсэн шиг таарч тохирохоо байсан асуудал байгаагүй. Утсаар байнга холбогдож амьдрал ахуйгаа ярьж хөөрдөг байсан. Д. сүүлдээ байн байн мөнгө нэхэж нэг өдөр эх Ж.той ирээд одоо сургуульдаа дахин суух гэж байгаа та надад итгээрэй би ямар ч байсан сургуулиа төгсөнө гэхээр нь би чамайг сургуулиа амжилттай төгсөөд дипломоо аваад ирвэл би ямар ч байсан ажилд оруулж өгнө. Аавыгаа бодоод ч гэсэн сургуулиа л сайн төгсөөрэй гээд явуулж байсан. Тэр үед сургуулийн төлбөр байр түрээслэх мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь би Д.д 5.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Өөр жижиг сажиг мөнгийг байнга өгдөг байсан. Мөн 2011 оны 06 дугаар сарын 08-нд Д.******* төрсөн өдрөөр нь хүртэл бэлэг аваарай гэж мөнгө шилжүүлж байсан. Сүүлд буюу 2012 оны 10 дугаар сарын 07-ны орой Д. хүүхэдтэйгээ манайд ирсэн. Би хүүхдийг нь анх удаа харсан болохоор өрөвдөөд аавыг нь дурсаж баахан уйлсан. Тэгээд Д.д аавынх нь бүх хувцас хунарыг хүүхдэд нь өвөөгийнх нь хэрэглэж байсан мөнгөн аягыг нь өгөөд явуулсан. Энэ өдөр би Д.тай харилцан ярилцаж, хуучин Дарханы 2 өрөө байрыг Д. эгчтэйгээ шинэ Дарханы 4 өрөө байрыг би дүүтэй нь авахаар тохиролцсон юм. Ингээд хуучин Дарханд байрлах Дархан сумын ******* тоот 29.0 мкв талбайтай улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөлдөх эд хөрөнгийн гэрчилгээг охин овогтой д хуучин Дарханы байрны ордерийг өгсөн. Сүүлд нь утсаар ярихад хуучин Дарханы байраа би өөрийнхөө нэр дээр болгочихсон гэж байсан. Нөхрөө өнгөрснөөс хойш Д. би дүү Д.тэй юу гэж энэ байрыг булаацалдах вэ удам залгах ганц хүү нь шүү дээ гэж ярьдаг байсан хирнээ ахин шүүхэд хандаж эд хөрөнгө нэхээд байгаад гайхаж байна. Д. өмнө нь буюу 2013 оны 03 дугаар сарын 15-нд мөн яг энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 663 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Иймд Д.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид энэ асуудлаар аль хэдийнэ тохиролцсон болно. гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нотариатч Ц.******* би 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Н.******* хүү Д.д түүний асран хамгаалагч эх *******гийн гаргасан хүсэлтийн дагуу талийгаачийн өмгөөлөгчийн Дархан-Уул аймаг Дархан сум ******* тоот 4 өрөө орон сууыг өвлүүлэхээр өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгосон. Би өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч болох талийгаачийн төрсөн хүүд уг гэрчилгээг олгосон. Мөн би уг гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа олгосон. Тухайн үед салбараас энэ орон сууцны талаар бусад өвлөгч нараас гаргасан хүсэлт байгаа эсэх талаар амаар асуухад байхгүй байсан учир хүсэлт гаргаж ирсэн төрсөн хүүд нь өвийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч Д. нь тухайн орон сууцыг өвлөх хүсэлтэй байсан бол Иргэний хуулийн 528.2-т зааснаар өвлөх хүсэлтээ нотариатчид гаргах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч Д. нь өвлөх хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол Иргэний хуулийн 528.3-д зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Миний олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээний хувьд ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд насанд хүрээгүй эрх зүйн чадамжгүй хүүхэд өвлөж болохгүй түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгож болохгүй гэсэн хууль Монгол Улсад байхгүй. Харин ч өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгохдоо насанд хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг тодруулж түүнд ноогдох хувийг заавал олгуулахыг шаарддаг. Миний Д. асран хамгаалагчийн хүсэлтээр түүнд олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээний хувьд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно. Иймд өвлөгч нарын хооронд өв хөрөнгөнөөс хувь хүртэх талаар маргаан байгаа бол нотлох баримтыг үндэслэн хэнд ямар хэмжээгээр ноогдох эсэхийг шүүх шийдвэр нь зүйтэй. гэжээ.

Нэхэмжлэгч Д., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төрсөн эцэг Н. миний ээж Ж.той 1985 онд гэр бүл болж 1986 онд охин Д., 1989 онд охин Д. нарыг төрүүлж өсгөсөн бөгөөд хоорондын таарамжгүй байдлын улмаас 2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 602 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж эгч Д.г ээж Ж.ын асрамжинд, Д. миний биеийг эцэг Н.******* асрамжинд үлдээж эцэг маань 2000 оны 9 сард багтаан ээжид орон сууц худалдан авч өгнө гэсэн амлалтыг шүүх хурал дээр өгснөөр эд хөрөнгийн талаар маргаангүй гэж шүүх шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш Д. миний эцэг Н. түүний хамтран амьдрагч Б.******* түүний дагавар охины хамт одоо маргааны зүйл болж буй Дархан сумын ******* тоот 4 өрөө орон сууцанд хамт амьдрах болсон юм. Үүнээс хойш 2003 оны 2 дугаар сарын 21-нд дүү Д. төрсөн юм. Гэтэл Б.******* талийгаач эцэг Н.тэй гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байж бүртгүүлсэн мэтээр хуурамч гэрлэлт бүртгүүлсэн гэрчилгээ бичүүлж дүү ийг миний эцэг Н.гээр овоглож төрсний гэрчилгээ авсан байсан. Д. миний бие талийгаач эцэг Н., Б.******* нартай хамт 2010 он хүртэл амьдарч байгаад Б.*******гийн дарамт шахалтаас болж 2010 онд ээж дээрээ очсон юм. Д. миний бие өнөөдрийг хүртэл хуучин амьдарч байсан 4-2-148 тоотод бүртгэлтэй байгаа болно. Гэтэл миний төрсөн эцэг Н. 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэнэт өвдөж зуурдаар нас барсан бөгөөд бидэнд нөхөж баршгүй зовлон тохиолдсон юм. Эцэг маань амьд сэрүүн байхдаа Дархан сумын ******* өрөө орон сууцыг худалдан авч зөвхөн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг бичүүлж авснаас гадна Дархан сум ******* тоот 2 өрөө орон сууцыг аав, ээж хоёр Дарханы Ус сувгийн удирдах газарт хамт ажиллаж байхад байгууллагаас нь өгсөн гэдэг. Энэ байрны өмчлөгчөөр Н., хамтран өмчлөгчөөр охин Д. нарыг бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм. Эцэг эх хоёр маань гэрлэлтээ цуцлуулснаас хойш ээж Ж. сум дундын шүүхэд эцэг Н.д холбогдуулан нэхэмжлэл гаргаж 5-р багийн ******* тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд эцэг Н. охин Д.г насанд хүрмэгц өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэсэн тайлбар гаргасан тул сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 367 тоот шүүгчийн захирамжаар ээж Ж. нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Гэтэл аав маань амьд сэрүүн үедээ ******* тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрхээ эгч Д.гийн өмчлөлд шилжүүлж амжаагүй тул эцгийн маань өвлөгдөх эд хөрөнгөд дээр дурьдсан 4-2-148 тоот 4 өрөө орон сууц, ******* тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрх буюу талийгаачид оногдох хэсэг үлдсэн юм. Гэтэл талийгаач эцэгтэй маань хамтран амьдарч байсан Б.******* нь хууль ёсны өв залгамжлагч нар болох миний эгч Д., Д. нарт эцгийн минь нэр дээр хамтран өмчлөгчгүй бүртгэлтэй байсан. Дархан сумын ******* тоот 4 өрөө орон сууцыг өгөхгүйн тулд элдэв арга заль сэдэж нас барснаас нь хойш 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тухайн үед 8 настай байсан. Иргэний эрх зүйн чадамжгүй этгээд буюу өөрийн хүү Д. нэр дээр 66 тоот өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн авахдаа хууль ёсны өв залгамжлагч нар болох Д., Д. нарыг байлцуулалгүйгээр нууцаар 107 дугаар тойргийн нотариатч Ц.*******гээр хууль бус үйлдэл хийлгэж эгч бид хоёрын өв залгамжлах эрхийг ноцтой зөрчсөн юм. Б.******* нь талийгаачийн өв залгамжлагч төрсөн хоёр охин нь байгааг мэдсээр байж нотариатч Ц.*******д энэ тухай мэдэгдэлгүй өөрийн 8 настай төрүүлсэн хүү Д. нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээг бичүүлж авч бидний өвлөх эрхийг зөрчиж байхад нотариатч Ц.******* нь нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчиж үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож, өөр өвлөгч байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулж тодорхойлолт авалгүйгээр ганц Б.*******гийн 8 настай эрх зүйн чадамжгүй этгээдийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож Нотариатын тухай хуулийн 30.2, 31.1.1, 31.1.4, 43.1, 43.3, 43.5 дахь заалтуудыг ноцтой зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг Б.******* сайн мэдэж байсан бөгөөд энэ бусармаг үйлдлээ хайцаалахын тулд 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д. намайг дуудаж чи манайд ирээд 2 өрөө байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг авчих гэж хэлэхээр нь би ээж эгч хоёрынхоо байрны гэрчилгээг авч өгье гэж бодоод Б.*******гийн гэрт очиход тохиролцооны бичиг хэмээх хууль бус бичиг баримтыг үйлдэж цаасан дээр бүртгэлтэй 2 өрөө байрны гэрчилгээг охин д хүлээлгэн өгөв гэж бичээд доор нь нилээн их зай үлдээж миний нэрийг бичсэн байсныг би уншиж үзээд байрны гэрчилгээг авч байгаа болохоор гарын үсгээ зурсан юм. Тухайн үед тус бичгэн дээр Тохиролцооны бичиг Дархан сумын ******* тоот 4 өрөө орон сууцыг д өвлүүлэхээр тохиролцов гэсэн бичэглэл байгаагүй болно. Б.******* нь анхнаасаа 2 өрөө байрны гэрчилгээг өгөх нэрийдлээр миний гарын үсгийг зуруулж аваад гарын үсэг зарснаас хойш өөрөө тухайн цаасан дээр Тохиролцооны бичиг гэсэн гарчиг бичээд доор нь үлдээсэн хоосон зайнд Дархан сумын ******* тоот 4 өрөө орон сууцыг д өвлүүлэхээр тохиролцов гэсэн бичиглэлийг өөрийн гараар нэмж бичээд хуурамч баримт үйлдэж хадгалсан байснаа шүүх хурал дээр нотлох баримт болгон гаргаж ирсэнд миний бие маш их гайхсан бөгөөд энэ бичгийг хууль зөрсөн хуурамч бичиг гэж үзэж байгаа тул тухайн бичэглэлийн хэний гараар бичсэн тохиролцооны бичиг, Дархан сумын******* тоот 4 өрөө орон сууцыг д өвлүүлэхээр тохиролцов гэсэн бичиглэлийг сүүлд нөхөж бисэн эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоолгоно гэж бодож байна. Дээр дурьдсан тохиролцооны бичиг гэх бичиглэлд дурьдсан зүйлийн агуулга Б.*******гийн тус шүүхэд гаргасан тайлбараас харахад миний талийгаач эцэг эгч Д. нарын хамтран өмчилдөг ******* тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад хүлээлгэн өгснөөр тухайн байрыг өв залгамжлалаар миний өмчлөлд шилжүүлсэн гэсэн утгатай зүйл бичсэн байна. Гэтэл ээж Ж., эгч Д. нарын амьдарч байсан хоёр өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.*******гаас хүлээн авах үед талийгаач эцэг Н., эгч Д. нарын өмчлөлд бүртгэлтэй байсан гэрчилгээг би хүлээн авч ээж эгч хоёртоо дамжуулж өгсөн болно. тухайн 2 өрөө байрны өмчлөгчөөр Д. миний бие хэзээ ч бүртгүүлж байгаагүй бөгөөд энэ талаар миний бие шүүхэд жич хүсэлт гаргаж Эрхийн улсын бүртгэлийн албанаас нотлох баримтыг гаргуулах болно. Б.******* надад хоёр өрөө байрыг өв залгамжлалын журмаар өгөх эрхгүй этгээд бөгөөд энэ хүн миний аавтай гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлээгүй тухайн байрны өмчлөгч биш байсан болохоор хоёр өрөө байрны хувьд гэрчилгээг надад хүлээлгэж өгснөөр байрны өмчлөх эрх надад шилжээгүй юм. Иймд 2 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг надад хүлээлгэн өгсөн гэх хэлцэл нь үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх хуульд нийцсэн хэлцэл биш юм. Тохиролцооны бичиг гэх нэртэй цаасан дээр бичсэн Дархан сумын******* тоот 4 өрөө орон сууцыг д өвлүүлэхээр тохиролцов гэсэн бичиглэл нь мөн л Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан Өвлөгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээг олгоно гэсэн заалтыг зөрчсөн хэлцэл байх бөгөөд энэхүү хэлцэл нь 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бичигдсэн байгаа нь Өвлөх эрхийн гэрчилгээ 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосноос хойш 1 жилийн дараа бичигдсэн байгаа нь Д. миний бие өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос өмнө өвлөгдөх эд хөрөнгөнөөс татгалзаагүй болохыг нотлож байна. Хэрэв Д. миний бие эцэг Н.******* өвлүүлэх хөрөнгө болох 4 өрөө орон сууцны оногдох хэсгээс татгалзсан бол өв залгамжлах эрхийн гэрчилгээг Д.д олгох үед буюу 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нотариатч дээр өөрийн биеэр очиж өв залгамжлахаас татгалзсан хүсэлтээ бичиж тухайн хүсэлтийг нотариатч гэрчилснээр миний татгалзал хүчин төгөлдөр болох байсан юм. Гэтэл Б.******* нь Өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бусад өв залгамжлагч нарт мэдэгдэлгүй хууль бусаар бичүүлж авчихаад түүнээс хойш 1 жилийн дараа миний гарын үсгийг ашиглаж хуурамч бичиг үйлдсэн баримт гаргаж Д. намайг өв залгамжлахаас татгалзсан гэж ярьж байгаа бол энэ баримтанд бичигдсэн зүйл нь бүгд хууль зөрчсөн утгатай байх тул тохиролцооны бичиг гэх нэртэй хэлцэл нь тухайн хэлцлийг хэний гараар бичсэн хэн гарын үсэг зурснаас үл шалтгаалан Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. миний бие талийгаач эцэгтэйгээ хамт амьдарч байсны хувьд эцгийнхээ нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан орон сууцыг Б.******* өөрийн болон хүү нэр дээр шилжүүлнэ гэдгийг мэдэж байсан тул үүнээс болгоомжилж 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хандан хүсэлт гаргаж Д. миний бие эцэг Н.******* хамт Дархан сумын ******* тоотод оршин сууж амьдарч байсан. Миний эцэг Н. нас барсан тул түүний эзэмшилд байсан 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг өв залгамжлах эрх нээгдэх хүртэл хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхаар урьдчилсан тэмдэглэл хийж өгөхийг хүсье гэсэн хүсэлтийг гаргасан байсан юм. Нэгэнт ийм хүсэлт гаргасан болохоор тухайн байрыг хүү өмчлөлд шилжсэн гэж мэдээгүй бөгөөд Б.******* ч надад энэ тухай хэлээгүй учир мэдэх боломжгүй байсан харин 2013 онд шүүхэд 4 өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах үед эцгийн маань өмчлөлд байсан 4 өрөө орон сууц дүү Д. өмчлөлд шилжсэнийг мэдсэн юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа эгч Д.тай хамтарч нэхэмжлэл гаргах нь зөв гэж үзээд нэхэмжлэлээ татан авсан юм. Үүнээс хойш талийгаач эцэг Н., эгч Д. нарын хамтран өмчилж байсан 5 дугаар баг ******* тоот 2 өрөө орон сууцны аавд оногдох хэсгийг эгч Д.д шилжүүлэн өгөхөөр тохирч эгч маань өв залгамжлалаар өөрт оногдох хэсгийг авсан тул Д. миний бие ганцаараа нэхэмжлэл гаргасан юм. Ингэхээр талийгаач эцэг Н.******* өмчлөлд хамтран өмчлөгчгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн Дархан сумын ******* тоот 4 өрөө орон сууц нь миний дүү Д. бид хоёрт өв залгамжлалын журмаар шилжин ирэх ёстой гэж үзэж байна. Одоогийн зах зээлийн ханшаар 4 дүгээр хороолол 4 өрөө орон сууцны үнэ доод тал нь 70 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Дээр дурьдсан үндэслэлүүдээр Д. миний бие урьд нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хууль зөрчиж үйлдэгдсэн 66 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээ 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.******* Д. нарын хооронд хийгдсэн Тохиролцооны бичиг нэртэй хэлцлийг тус тус хүчингүйд тооцуулах, хууль ёсны өв залгамжлагч Д.д төрсөн эцэг Н.гээс өв залгамжлалын дагуу шилжих ёстой байсан Дархан сумын ******* тоот 4 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнээс оногдох хэсэг болох 35.000.000 төгрөг гаргуулах гэв.

Хариуцагч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талийгаач нь той гэр бүлээ бүртгүүлж байсан. Гэхдээ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 602 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцалсан байдаг. Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. , Б.******* нар 2000 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нь гэрлэлтээ батлуулсан бөгөөд лавлагааны хуудас нь хавтаст хэрэгт авагдсан. нь маргаан бүхий орон сууц нь гэрлэлт батлуулснаас хойш буюу 2000 оны 10 дугаар сард худалдан авсан байдаг. нь талийгаач г 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нас барснаас нь хойш 1 жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг авсан байдаг. Д. өмнө нь шүүхэд хандсаны улмаас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 663 дугаартай шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг захирамжаар шүүхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журам зөрчсөн байна гэж үзсэн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул уг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т нэхэмжлэгч хууль ёсны өв залгамжлагч мөн. Гэхдээ хуульд заасан хугацаанд зохих хүсэлтээ гаргаагүй байдаг. Хүсэлт гаргаагүй учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байдаг. Хариуцагч талын хувьд өвийг хууль бусаар эзэмдэн авсан гэх үндэслэл байхгүй. Хүний өмчлөх эрх төрсөн цагаас эхэлдэг. Тиймээс насанд хүрээгүй хүүхдэд гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатын тойрог зөрчиж үйлдэл хийсэн гэх тайлбартай холбогдуулж хэлэхэд Дархан сум бүхэлдээ нэг тойрог. Би 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр т түүний асран хамгаалагч Б.*******гийн хүсэлтээр талийгаач ******* Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4 хороолол, 2 байр 148 тоот 4 өрөө орон сууцыг өвлүүлэх гэрчилгээг олгосон. Би өвлөх эрхийн гэрчилгээг талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн дараа олгосон байдаг. Намайг уг өвийн талаар бусад өвлөгч нараас өвлөх хүсэлт гаргасан байна уу гэж лавлагаа авахад тийм хүсэлт гаргаагүй байсан учраас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон юм. Тухайн үед Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан. Талийгаачийг нас барснаас хойшхи нэг жилийн хугацаанд нэхэмжлэгч уг үйлдлийг гаргаагүй. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь өвийг өвлөх хүсэлтэй байсан бол тухайн жилдээ багтаж хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан. Тиймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Миний олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. Насанд хүрээгүй хүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгож болохгүй гэсэн заалт байхгүй. Харинч насанд хүрээгүй хүн байгаа эсэхийг шалгаж байж гэрчилгээ олгодог. Насанд хүрээгүй хүнд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны асран хамгаалагчид нь олгоно гэсэн байдгаас биш эд хөрөнгийг хууль ёсны асран хамгаалагчид олгоогүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Б.*******д холбогдуулан Дархан сумын ******* тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт ногдох хэсэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж хариуцагч Б.*******, Ц.******* нарт холбогдуулан 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хууль зөрчиж үйлдэгдсэн 66 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээ, 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.******* Д. нарын хооронд хийгдсэн Тохиролцооны бичиг нэртэй хэлцлийг тус тус хүчингүйд тооцуулах, хууль ёсны өв залгамжлагч Д.д төрсөн эцэг Н.гээс өв залгамжлалын дагуу шилжих ёстой байсан Дархан сумын ******* тоот 4 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнээс оногдох хэсэг болох 35.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Д. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар эд хөрөнгө өвлөх хүсэлтээ гаргаагүй тул түүнийг татгалзсанд тооцож өвлөх эрхийн гэрчилгээг Д.д олгосон нь хууль зөрчөөгүй, хариуцагч Б.******* нь хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байгаа болно.

Ж.ын нэхэмжлэлтэй Н.д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 602 дугаартай шийдвэрээр Наранчулууны , Жамъянгийн нарын гэрлэлтийг цуцалж, 1986 оны 8 дугаар сарын 31-нд төрсөн Д.г эх Ж.ын, 1989 оны 6 дугаар сарын 8-нд төрсөн Д. эцэг Н.******* асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 42/

Ж.ын нэхэмжлэлтэй Н.д холбогдох Дархан сумын 5-р баг ******* тоот 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. охин Д.г насанд хүрэхээр нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 367 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 43/

Н., Б.******* нар 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2000 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 171/

Н. нь 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан байна.

Н., Д. нарын өмчлөлд Дархан сумын 5-р баг 20-р хороолол, 4 дүгээр байрны 14 тоот, 29,0 мкв талбайтай, 2 өрөө орон сууц бүртгэлтэй байсныг 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 359 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр Ж., Д. нар өвлөгчөөр бүртгүүлж, Д., Д. нарын өв залгамжлахаас татгалзсан хүсэлтийн дагуу Ж.д өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 111-138/

Дархан сумын 4-р хороолол, 2-р байр 148 тоот, 50,5 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр Н.Ганбаатараас Н.******* өмчлөлд шилжиж, 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.д олгосон Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өмчлөгчөөр бүртгэсэн байна. /хх-ийн 139-188/

Хариуцагч Ц.******* нь 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.д олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын үйлдэл хийх зааврын 8.4-д Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан бөгөөд өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч нь гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хууль зөрчиж үйлдэгдсэн 66 тоот Өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Тохиролцооны бичигт зурсан гарын үсэг нь Д.*******х мөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан тохиролцооны бичиг нь Д.*******х мөн байна гэж дүгнэлт ирүүлсэн байна. /хх-ийн 50-71/

Дархан сумын 5-р баг 20-р хороолол, 4 дүгээр байрны 14 тоот, 29,0 мкв талбайтай, 2 өрөө орон сууц нь Д., Н. нарын өмчлөлд байх хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д., Б.******* нар Тохиролцооны бичиг үйлдсэн байх бөгөөд дээрхи 2 өрөө орон сууцны гэрчилгээг Д.д хүлээлгэн өгч, 4 өрөө орон сууцыг Д.д өвлүүлэхээр тохиролцсоныг Д. болон Д. нар өв залгамжлалаас татгалзсан гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн эхнэр, төрүүлсэн хүүхдүүд нь хууль ёсны өвлөгч байна гэж зааснаар 2000 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр Б.*******, түүнтэй шүүхийн шийдвэрийн дагуу хамтран амьдарч байсан Д., 2003 оны 2 дугаар сарын 21-нд төрсөн хүү Д., Д. нар хууль ёсны өвлөгч байх бөгөөд хууль ёсны өвлөгч Д.д мэдэгдэлгүйгээр хийсэн тохиролцооны бичиг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл болох нь тогтоогдож байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан сумын 4-р хороолол, 2-р байр 148 тоот, 50,5 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоолгох хүсэлтийг хүлээн авч шинжээчээр Капитал зууч ХХК-ийг томилсон бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 58 000 000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан ирүүлжээ. /хх-ийн 100-108/

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж заасан бөгөөд Н.******* өмчлөлд бүртгэлтэй байсан Дархан сумын 4-р хороолол, 2-р байр 148 тоот, 50,5 мкв талбайтай, 4 өрөө орон сууц нь дээрхи гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байх тул 58 000 000 төгрөгийг 4 хувааж 14 500 000 төгрөг нь талийгаачийн өвлөгдөх эд хөрөнгө байна.

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгч Б.*******г өв залгамжлахаас татгалзсан байх тул 14 500 000 : 3 = 4 833 333 /Д., Д., Д./ хариуцагч Б.*******гаас 14 500 000 + 4 833 333 = 19 333 333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож, 15 666 667 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 35 000 000 төгрөг гаргуулах шаардлагад 332 950 төгрөг, өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүйд тооцуулахад 70 200 төгрөг, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад 70 200 төгрөг, нийт 473 350 төгрөг төлөхөөс 403 150 төгрөг төлсөн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод, хариуцагч Ц.*******гээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б.*******гаас 19 333 333 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 254 616 төгрөг + 70 200 =324 816 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.д тус тус олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.д олгосон 66 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д., Б.******* нарын хооронд хийгдсэн Тохиролцооны бичгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.*******гаас 19 333 333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож, 15 666 667 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод, хариуцагч Ц.*******гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч Б.*******гаас 324,816 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА