Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/66

 

 2020        01         17                                   2020/ШЦТ/66

 

 

                          ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

×èíãýëòýé ä¿¿ðãèéí ø¿¿õèéí ýð¿¿ãèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Ñ.Áàòãýðýë äàðãàëæ, шүүгч П.Ариунболд, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр,

óëñûí ÿëëàã÷ Б.Баярхүү,

иðãýäèéí òºëººëºã÷ Б.Алтанцэцэг,

хохирогч Т.Гаамаагийн өмгөөлөгч С.Дондов, О.Билгүүн,

гэрч С.Мөнгөнчимэг,

ш¿¿ãäýã÷ Д.Э, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Ч.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, О.Оюунчимэг, Р.Оюунбадам,

шүүх хуралдааны íàðèéí áè÷ãèéí äàðãààð Б.Солонго íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä хаалттай õèéñýí ýð¿¿ãèéí ø¿¿õ õóðàëäààíààð Нийслэлийн прокурорын газраас Хиад овогт Д.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар, Их Уул овогт Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар, Боржигон жигжид овогт Г.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñýí 1702002380120 òîîò ýð¿¿ãèéí õýðãèéã 2019 îíû 11 дүгээр ñàðûí 12-íы ºäºð õ¿ëýýí àâ÷ ø¿¿í õýëýëöýâ.

 

Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1979 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй. хувиараа мужааны ажил эрхэлдэг гэх, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн 16 дугаар гудамж 504 тоотод îðøèí ñóóõ õàÿãòàé улсаас авсан гавьяа шагналгүй, ÿë øèéòãýëã¿é óõààí ìýäðýë á¿ðýí, õýðýã õàðèóöàõ ÷àäâàðòàé, Хиад овогт Д.Э

Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1981 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскваторийн оператор мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой” ХК операторчин ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 41 гудамж, 621 тоот хаягт бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хаяг тодорхойгүй байшинд түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ÿë øèéòãýëã¿é, óõààí ìýäðýë á¿ðýí, õýðýã õàðèóöàõ ÷àäâàðòàé Их Уул овогт Б.Г

Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1989 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 32 гудамж 9 тоот хаягт бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны 6 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ÿë øèéòãýëã¿é, óõààí ìýäðýë á¿ðýí, õýðýã õàðèóöàõ ÷àäâàðòàé Боржигон жигжид овогт Г.А

 

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Д.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Б.Г, Г.А íàðт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт çààñан ãýìò õýðýãò тус тус õîëáîãäæýý.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: Анх Э.Намуундарь Н.Наранцацралын гэрийг нь заагаад өгөөч гээд Б.Гтэй хамт над дээр ирсэн. Тэр үед Б.Гтэй нэг л удаа уулзсан. Тэгээд би энэ хоёрыг Н.Наранцацралын гэрт нь хүргэж өгч Б.Гтэй холбогдсон. Тэрнээс хойш ахиж Б.Гтэй уулзаагүй. Н.Наранцацралын “Б.Г, Д.Э 2 гадаад бичиг баримт гаргаж өгсөн” гэж ярьсан. Би бичиг баримт гаргаж өгөхөд нь хамтарч оролцоогүй. Намайг уулзуулж өгсөн өдрөөс хойш бичиг баримтаа гаргасан байх. Г.Атай 2 удаа уулзсан. Эхнийх нь С.Мөнгөнчимэг Г.Аг надтай холбож өгөөд Н.Наранцацрал, Э.Намуундарь хоёрыг надтай уулзуулаад өгөөч гэж хэлэхээр нь Г.Атай уулзуулсан. Тэгээд бичиг баримт гаргах, мөнгөний асуудал дээр би оролцож байгаагүй. Мөнгө төгрөг өгч авсан зүйл байхгүй. Т.Гаамаа нь “муухай харахаар нь айсан” гэж хэлсэн байсан. Анх надтай Ганболор гэдэг нэрээр танилцаж байсан. Биеэ үнэлдэг байхдаа амьдралын бололцоогоо ний нуугүй хэлдэг байсан. Тэгээд чи ингэж явахгүйгээр өөр ажил хийгээд явж болдоггүй юм уу гээд удаа дараа хэлж үзэж байсан. Тэгэхэд надад өөр хийж чадах ажил байхгүй гэсэн. Гэхдээ надад тэр охиныг дарамталж, муухай харж, айлгаж, мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Т.Гаамаа нь өөрийнхөө дураар явдаг байсан. Өөрийнхөө хүсэл зоригоор л тийм зүйл хийдэг байсан. Надад Т.Гаамааг айлгаж, дарамталж байсан зүйл нэг ч удаа байхгүй. Хятад улсын хилээр гарсан асуудлын хувьд Т.Гаамаатай цуг яваагүй. Явсан өдрөө надад утсаар хэлж байсан, гэхдээ хэзээ хилээр орж гарч байсан талаар заримыг нь сайн мэдэхгүй байна. Т.Гаамаа нь Эрээн хотод байхдаа надтай мессенжерээр харьцдаг байсан. 3-4 дүгээр сарын үед ямар байсан талаараа ярьж байгаад, тэрнээс хойш 9 дүгээр сар хүртэл дарамтанд орсон байсныг нь мэдээгүй. Надад тэр охидуудыг дарамталж мөнгө авсан зүйл байхгүй. Тухайн үед С.Мөнгөнчимэгтэй холбогдож Э.Намуундарь, Н.Наранцацрал хоёрыг танилцуулж байхад Т.Гаамаа нь “би цуг явъя” гэж саналаа хэлсэн. Тийм учраас өөрийнхөө хүсэл зоригоор явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: Би 2011 оноос 2015 он хүртэл Солонгос улсад гэрээгээр ажиллаж байхдаа Хойд Солонгосын 2-3 найзтай болсон. Тэд нартай холбоотой байж байгаад 2017 оны 02 дугаар сарын эхээр хүрээд ир гэхээр нь арьс ширний үйлдвэр, тоног төхөөрөмж судлах зорилгоор урагшаа явах болоод Э.Намуундарьд цуг явах санал тавьсан. Гэтэл Э.Намуундарь ганцаараа явах гэхээр эвгүй байна гээд Н.Наранцацралтыг цуг явъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яваад 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буцахаар болтол тэр 2 “та түрүүлээд явж бай, бид 2 араас чинь очъё” гэж хэлээд үлдсэн. Би 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсын хилээр орж ирээд дахиж хилээр гараагүй. Н.Наранцацралт Э.Намуундарь хоёрыг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын хилээр орж ирснээс хойш бид хэд ахиж уулзаагүй. Энэ хоёрын биеийг нь үнэлүүлж мөнгө авсан зүйл одоохондоо надад байхгүй байна. Энэ хэрэгт холбогдохоос өмнө Эрдэс Таван толгой ХХК-д экскваторын оператороор ажиллаж гэр бүлээ тэжээж байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: Прокурорын яллах дүгнэлтэнд “Г.А, Д.Э нар нь бүлэглээд Э.Намуундарь, Н.Наранцацрал, Т.Гаамаа нарын биеийг үнэлүүэх, бэлгийн мөлжлөг хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулж элсүүлсэн” гэсэн байдаг. Д.Эын хэлснээр эдгээр хүмүүстэй 2 удаа уулзсан. Д.Этай яах гэж холбогдсон бэ гэхээр миний өөрийн фэйсбүүк хаягаар гэрч С.Мөнгөнчимэг Д.Эын дугаарыг явуулсан. Юнителийн 88857910 гэсэн дугаар байсан Баатараа гээд манай найз байгаа юм. Наашаа охидууд явуулах гэсэн юм, та холбогдоод уулзаадхаач. Тэр хэд зардлын мөнгө, бичиг баримтгүй байна гэсэн. Тэгээд Сансарт гэрийнхээ гадаа Ки Эф Си-д Д.Этай уулзсан нь хавтаст хэрэгт байгаа. Хохирогч Т.Гаамаагийн Тяньжин хотоос эрээнд ирээд буцаад Хятадын Тяньжин хот руу өөрийнхөө хүсэл зоригийн дагуу буюу Гэрлээгийн ярьсны дагуу зугтааж яваад байгаа нь надад ямар хамаатай юм. 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрч орж ирчихээд буцаад Монгол улсын хилээр гарах болсон шалтгаанаа Т.Гаамаа нь хэлсэн. Гэрч Чулуунгэрэлээс авсан айпоне-6-эс маркийн гар утасны төлбөрөө төлөх гэж гарсан байдаг. Би энэ үйлдэлд нь бас ямар хамаатай юм бэ гэдгээ мэдэхгүй байна. Гэрлээ гэх Өвөрмонгол эмэгтэй утсаар яриад мөнгө, машин, байрны зураг явуулаад ирээч ээ гэж хэлснийх нь дагуу Т.Гаамаа өөрийнхөө хүсэл зоригийн дагуу машинд суугаад явсан /хавтаст хэрэгт улаан таксинд суугаад явсан гэж байдаг/. Замын-Үүдээс гараад Эрээнээс цааш гарч байгаа, орон нутгийн шалган нэвтрүүлэх постыг алхаж тойрсон. Т.Гаамаа нь бичиг баримтгүй. Тэр шалган нэвтрүүлэх пост нь бүх хүний бичиг баримтыг шалгадаг. Бичиг баримтаа утасныхаа барьцаанд үлдээгээд явсан. Энэ үйлдэлд би яг ямар хамаатай юм. Тухайн үед Т.Гаамаа нь айпоне-6-эс маркийн ухаалаг гар утастай байсан. Фэйсбүүк болон вичат ашигладаг. Яагаад 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 8 дугаар сар хүртэлх хугацаанд хэн нэгнээс надад туслаач, энд ийм зүйл болчихлоо гэж фэйсбүүк дээрээ пост оруулах юм уу, чат бичих тусламж хүсээгүй. Энэ нь сонин санагдаж байна. Ингэж явсаар байгаад Бээжингийн элчин дээр очоод надад туслаарай, намайг авраарай, Хятад улсад сургуульд сургана, хажуугаар нь ажилд оруулна гэж хэлж авчираад Тяньжинд нэг охины 2000 юань, 4 охины 8000 юань-аар зараад явсан. Би тэрийг нь хараагүй, тэнд байсан охидууд тэгж хэлсэн гэсэн байсан. Нөгөө мэдүүлгэн дээрээ хамаатны охинтойгоо ярихдаа “Намайг Г.А гэдэг хүн хуурч авчираад Хятад улсын Эрээн хотод Өвөрмонгол хүнд 2000 юань аар зараад явчихлаа” гэж хэлсэн. Энэ хоёрын аль нь үнэн юм, ерөөсөө ойлгохгүй байна. Ямар зорилгоор худлаа мэдүүлэг өгсөн юм. Хонконг, Бээжин хоёрын хооронд хэд хэдэн удаа явсан зорилгыг нь тодорхойлох арга байхгүй. Би Н.Наранцацрал, Т.Гаамаа хоёрыг дагуулаад 4 дүгээр сард Монгол улсаас Хятад улсын Эрээн хотод суудаг консулын газар очоод дэд консул Болд гэдэг хүнтэй уулзсан. Энэ хоёр хүнд гадаад паспорт байхгүй байна. Гадаад паспортоо Гэрлээ гэх Өвөрмонгол хүнд өгсөн. Тэр хүн нь Хятад улсын Тяньжин хотод байдаг. Ийм нөхцөл байдал үүссэн гэж хэлэхэд дэд консул Болд гэдэг хүн “Наадах чинь манай консулд хамаарахгүй. Бээжингийн Элчин сайдын консулд ханд” гэж хэлсэн. Монгол улсын иргэн гадаад паспортоо алдсан байна гээд хүн дагуулж очиж байхад Монгол улсын иргэнээ авч хэлэлцэхгүй байсан. Би энэ асуудлыг мөрдөн байцаалтын шатанд мөн прокурорын шатанд ч хэлж байсан. Бас авч хэлэлцээгүй. Би хэрвээ энэ хүмүүсийг худалдаалаад, биеийг нь үнэлүүлсэн бол юу гэж тэр хүмүүсээ дагуулаад консулын газар очоод энэ хоёр хүн бичиг баримтгүй явж байна, Гэрлээ гэдэг хүнд алдсан гэнэ гэж хэлэхгүй. Т.Гаамаагийн цахим хаягт үзлэг хийх юм бол байгаа. Идсэн хоолныхоо зураг, далайд завиар явж байгаа зураг, кофе шопод кофе ууж байгаа зэрэг зурагнуудаа постолсон байсан. Т.Гаамаа нь өөрийнхөө хүсэл зоригийн дагуу явж байгаа. Тэгтэл сүүлд ямар нөхцөл байдал үүсээд Гэрлээ гэх хүнтэй маргалдсан юмуу муудалцсан юмуу, эрхшээлд нь орсон юм уу сайн мэдэхгүй байна. Би тухайн үед хажууд нь байгаагүй. Бээжингийн Элчин сайдын яаманд очиход “туслаарай, намайг Хятад улсад сургана гэж хэлж авчираад зарчихлаа” гэсэн. Ямар бараа материал авч явсан биш бүхэл бүтэн хүн шүү дээ. Нэг нь Хятад улсын Эрээн хот, нөгөө нь Хятад улсын Тяньжин хот гэсэн. Энэ хоёрын аль нь юм. 2017 оны 3 дугаар сард эхний нэг улирал сургуульд сургана гэж хэлсэн байсан. Би тэр хүнийг ямар сургуульд сургана хэлсэн юм бол бүү мэд. Би тэр хүнтэй Сансарт гэрийнхээ гадаа Ки Эф Сид, дараа нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо 37 байрны гадаа, 100 айлын иргэний бүртгэлийн төвд гадаад паспорт авахдаа уулзсан. Т.Гаамаа өөрөө явмаар байна, надад гадаад паспорт байхгүй яах уу гэсэн. Тэрнээс биш би тэр хүнийг мэддэг, амьдралыг нь мэддэг, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд хамрагдаж байсан гэх мэт зүйлүүдийг нь огт мэдэхгүй. Ганболор гэж мэддэг байсан болохоос биш Гаамаа гэж жинхэнэ нэрийг нь мэддэггүй байсан. Эцэст нь 393 хоног цагдан хоригдоод байж байна. Яг одоо шүүх хурлын танхимын гадаа миний дүү энэ жил сургуульдаа явж чадаагүй гээд уйлаад байж байна. Т.Гаамааг оролцуулах хүсэлтийг 5 удаа өгсөн. Өнөөдөр С.Мөнгөнчимэг нь ирсэн байна. С.Мөнгөнчимэг нь Д.Э бид хоёрыг танилцуулаад явсан. Гэрлээ гэх эмэгтэйг 2017 оны 02 дугаар сарын эхээр буюу цагаан сарын өмнө Сондор /жинхэнэ нэр нь Хуланчимэг/ над руу өглөө 7 цагийн үед Хятад улсын дугаараас залгаад “Амраа ахаа энд намайг Батука авч ирээд Зулаа, Сарнай бид 3-ыг үлдээгээд явчихлаа. Та Батукаг олоод өгөөч” гэсэн. Би яг тэр өдөр нь олж өгөөд явуулсан. Төв шуудангийн урд байдаг Айр Маркетаас тизийг нь бичүүлээд нисэх онгоцны буудлаас Бээжин явах онгоцонд суулгаж явуулснаас хойш 7 хоногийн дараа Хуланчимэг, Зулаа, Сарнай 3 Монголд ирсэн. Сондор дараа нь над руу ярьсан. Гэрлээ гэх Өвөрмонгол эгч таньтай холбоод өгөөч гээд байна гэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь хүнд 36.800 юань өртэй юм байна. Тэрийг аваад өгч чадах уу гэсэн. Тэгээд миний вичатийг өгөөд ярьсан. Тээврийн товчоон дээр байж байхад гэрч С.Мөнгөнчимэг наад эгчийг чинь танина. 2016 оны 12 дугаар сард Монголд ирсэн. Төмөр замд байдаг Эвэр грийн гэх буудалд байрлаж байсан. Тэгэхэд нь Батука, Зулаа, Сондор бид 4 очиж уулзсан. Тухайн үед би хамт явах гэж байгаад Зулааг явна гэхээр нь яваагүй юм. Зулаа нь С.Мөнгөнчимэгийн найз залуугийнх нь 10-н жилийн ангийн хүүхэд нь гэсэн. Янз бүрийн юм ярьчих болуу гээд би яваагүй юм. Та яаж таньдаг юм гээд миний утсаар дамжуулаад Гэрлээтэй ярьсан. Тэгээд хамаатныхаа Саруул гээд охиныг, найз Болордарь хоёрыг аваад явсан. Тэр үед нь би хамт явсан, гэхдээ худалдаалаагүй. Гэрчийн мэдүүлэг дээрээ “Амраа намайг Гэрлээ гэх хүн дээр авчираад худалдсан. Караокед суулгана гэсэн боловч биеэ үнэлэхгүй биз дээ гэсэн чинь чи өөрийнхөө дураар байж болно гэхээр нь итгээд хамаатны охин Саруул, найз Болордарь хоёрыг дагуулаад явсан” гэж хэлсэн байсан. Гэрчийн мэдүүлгийг нь өнөөдөр харахад худал мэдүүлэг байсан. 2-3 хүний худал мэдүүлэгнээс болоод ийм зүйл болсонд харамсаж байна. Бас гомдолтой байна. Сэргэнмандах байцаагч хүртэл надтай ярьж байсан. Би Эрээн хотод байна, Э.Намуундарийг болон Өвөрмонгол Боолун гээд найзыг чинь олохгүй байна. Чи энэ хоёрыг надтай холбоод өгөөч гэсэн. Би Боолунтай яриад хэлсэн чинь очиж мэдүүлэг өгсөн байсан. Тэр мэдүүлэг нь хавтаст хэрэгт байхгүй. Дараа нь Э.Намуундарийг Өвөрмонголын Шилэн хотоос гуйж байж ирүүлсэн. Намуунаа ахын дүү очоод уулзчих, Ганболороос болоод ахад нь аймар хэцүү байна. Солонгос явах гээд визээ хөөцөлдсөн чинь хөл хорио тогтоогоод болохгүй байна. Хэрэг нь шийдэгдээгүй гэж хэлэхэд 2 хоногийн дараа Э.Намуундарь ирж уулзсан. Эрээн хотын Монгол улсын консулын газар Сэргэнмандах гэдэг байцаагчтай уулзсан. Тэгээд над руу 15 цагийн үед уйлаад ярьсан. “Амраа ахаа энэ байцаагч чинь намайг хохирогчоор мэдүүлэг өгөөд гарын үсэг зурахгүй бол чамайг Монгол руу гарч байхад чинь барьж авна гээд айлгаад байхаар нь би хохирогчоор мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан” гэсэн. Тодруулах юм бол 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр юмуу 12 дугаар сарын 20-ны өдрийн хурал дээр Н.Наранцацрал хүртэл шүүх хурал дээр уйлсан. “Энэ хүмүүст ял өгнө гэж бодоогүй. Би хохиролгүй, гомдолгүй” гэж хэлсэн. Сэргэнмандах байцаагч “Хохирогчоор мэдүүлэг өгөөд, шүүх хуралдаан дээр хохирогчоор мэдүүлэг өгч болно” гэж хэлсэн. Чиний бие чинь өвдөөд цус алдсан биз дээ гэж хэлтэл Т.Гаамаа, Н.Наранцацрал нар хохирогчоор мэдүүлэг өгөөд гарын үсэг зурсан. Н.Наранцацрал энэ хүмүүсийг ял авна гэж бодоогүй гээд шүүх хурлын танхимд уйлсан. Ямар шалтгаанаар ингэснийг би ойлгохгүй байна. Үүнээс гадна миний эрүүл мэндийн талаарх хорих 461 дүгээр ангийн эмчилгээ хариуцсан эмч дэслэгч Дарханбаяр гэх хүний албан бичиг байгаа. 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр хэлэлцэнэ гэсэн боловч шүүх бүрэлдэхүүн татгалзаад хэлэлцэх боломжгүй гэсэн. Тэр асуудлыг одоо хэлэлцэж өгөөч гэж даргалагч шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Э нь Б.Гтэй бүлэглэн хохирогч Н.Наранцацрал, Э.Намуундарь нарыг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор “БНХАУ-д очиж караокед ширээний хүүхэн хийх ажлыг хийвэл богино хугацаанд их мөнгө олно” гэж хууран мэхэлж, ар гэрийн боломжгүй амьдралтайн улмаас хохирогч нарын мөнгө олох сонирхолтой эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хил нэвтрүүлж БНХАУ-ын нутаг дэвсгэрт аваачин 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл худалдаалсан,

Г.Атай бүлэглэн хохирогч Т.Гаамаа, Н.Наранцацрал, Э.Намуундарь нарыг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор “одоо найдвартай дахин БНХАУ-д очиж караокед ширээний хүүхэн хийх ажлыг хийвэл мөнгө олно” гэж хууран мэхэлж, хохирогч нарын мөнгө олох сонирхолтой эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хил нэвтрүүлж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт аваачин 2017 оны 9 дүгээр cap хүртэл худалдаалсан,

14 нас 2 сартай хохирогч Ц.Цолмонтой 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 5 дугаар cap хүртэл хугацаанд 3 удаа бэлгийн харьцаанд орсон буюу түүнийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон,

Шүүгдэгч Б.Г нь Д.Этай бүлэглэн хохирогч Н.Наранцацрал, Э.Намуундарь нарыг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэн хохирогч нарын замын зардлыг өөрөөс гаргаж, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Замын-Үүд боомтоор өөрийн биеэр хохирогч нартай хамт яван Монгол Улсын хил нэвтрүүлж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт аваачин 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл худалдаалсан,

Шүүгдэгч Г.А нь Д.Этай бүлэглэн хохирогч Т.Гаамаа, Н.Наранцацрал, Э.Намуундарь нарыг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэн хохирогч нарын замын зардлыг өөрөөс гаргаж, хохирогч Н.Наранцацралтад Монгол улсын иргэний гадаад паспортыг гаргуулан өгч 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүд боомтоор өөрийн биеэр хохирогч нартай хамт яван Монгол Улсын хил нэвтрүүлж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт аваачин 2017 оны 9 дүгээр cap хүртэл худалдаалсан гэмт үйлдэл тус тус хийсэн болох нь  

хохирогч Т.Гаамаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Э, А хоёр надад гадаад паспорт авч өгсөн... 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байсан шиг санагдаж байна... гадаад паспортын мөнгө гэж 30 гаран мянган төгрөг, нэмж 1000 төгрөг тушаасан... надад мөнгө байгаагүй... Маргааш нь Э намайг гэрээс ирж аваад "нэг цагийн ажил байна" гэсэн. Тэгээд Э намайг нэг хүнтэй уулзуулж нэг удаа бэлгийн харьцаанд орж 40.000 төгрөг авсан ...намайг анх Э "урд ажил байна, хийх үү" гэхээр нь би "үгүй ээ, би явахгүй" гэж хэлсэн чинь Э над руу муухай харахаар нь би айсан. Э миний амьдралыг мэддэг, амьдралын нөхцөл боломж муу гэдгийг мэддэг байсан... А "Би охин зуучилж өгсөний хөлсөнд нэг охины 2000 юань авна, 1000 юанийг нь Э авна, яагаад гэвэл Э надад охин олж, зуучилж өгсөн" гэж ярьж байсан. Э ч өөрөө тэгж хэлж байсан... БНХАУ-ын Тяньжин хотод очоод биеэ үнэлэх ажил хийнэ гэж мэдээгүй байсан. Караокенд ажиллана гэж бодож явсан. Очоод л мэдсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 136-154х/,

хохирогч Н.Наранцацралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Э, Ганаа 2 надад их мөнгө олох ажил байна. Сap яваад ирэхэд машины мөнгөтэй болно, хятадад очоод ширээний хүүхэн хийнэ, цалин мөнгийг нь асуудалгүй өгнө... Ганаа гэх залуу нь намайг дагуулан явж иргэний үнэмлэх хөөцөлдөж авч өгсөн... гадаад паспорт гаргуулж авах бүх зардлыг Ганаа гаргасан... Ганаа Э нарын тавьсан саналын дагуу өндөр цалинтай ажил хийхээр Хятад руу явсан... тэнд очоод ширээний хүүхэн хийж хааяа нэг хүнтэй унтах ажил хийж байсан... тэнд байсан солонгос залуу хэлэхдээ та 2-ын цалинг Ганаа руу шилжүүлсэн байгаа гэж байсан... дараа нь Эын санал тавьсаны дагуу 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ руу явсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 158-166х/,

            хохирогч Э.Намуундарийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 02 дугаар сарын 13-ны орой Наранцацрал бид 2 Намуунаа гэдэг охин бас Ганаа гэдэг залуугийн хамт Улаанбаатар хотоос Замын-Үүд орсон. Г гэж танилцуулж байсан... та хэдийг авчирсан Г гэж залуу та 2-т цалин битгий өгөөрэй, над руу өгөөрэй гэж хэлсэн... Г очоод ширээнд сууна, ширээнд сууна гэдэг чинь их амархан ажил караокены ширээнд сууж хүмүүс хөгжөөж байгаад мөнгө олно чи явах уу гэж байсан. Надад мөнгө хэрэгтэй байсан учир би явсан... анх очоод ширээнд суусан ба ингээд ширээнд суугаад байвал бага мөнгө олно хүмүүстэй бэлгийн харьцаанд орвол их мөнгө олно гэж Ганаа хэлсэн... хүнтэй бэлгийн харьцаанд ороод би мөнгө аваагүй, Ганаа болон Солонгос найз нь авч байсан...Г, Э нар гадаад паспорт авч өгсөн, гарсан бүх зардлыг нь Г төлсөн, хятад явах зардлыг ч Г төлсөн ...2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Э намайг Атай танилцуулан энэ удаад найдвартай зүгээр ширээнд сууна, сайн мөнгө олно, чамд мөнгө хэрэгтэй байгаа биз дээ гэхээр нь итгээд хятад явсан. Ганболор, Наранцацрал, Оюунчимэг, А нартай хамт явсан. Мөн караокед сууна гэсэн боловч бэлгийн харьцаанд орсон..." гэх мэдүүлэг /4хх-ийн 196-201х/,

хохирогч Э.Намуундарийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...Наранцацрал анх намайг Баатараа буюу Этай танилцуулж байсан. Э нь Наранцацрал бид 2-ыг Ганаа гэх хүнтэй танилцуулсан. Тэр Ганаа нь Наранцацрал бид 2-той уулзаад Хойд Солонгост ширээнд суух ажил байна, цалин мөнгө нь гайгүй, та 2 явах уу 1 ширээнд суухад 300 юань гар дээр чинь ирнэ гэсэн. Тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд Наранцацрал бид 2-т Ганаа гадаад паспорт захиалж өгсөн ба мөнгийг нь Ганаа төлсөн. Тэгээд хойд Солонгост очоод ширээнд суусан боловч гар дээрээ мөнгөө авч чаддаггүй байсан. Ширээнд суусан орлогыг тэр Солонгос залуу нь авдаг байсан... үүний дараа Э, А гэж хүнтэй танилцуулаад энэ удаа найдвартай цалин мөнгийг нь яг өгнө гэж хэлэхээр нь Замын-Үүдээр Бээжин рүү явсан... бид ширээнд суусан мөнгийг өөрсдөө авдаггүй, Гэрэлээ авдаг байсан... Ганболор буюу Гаамаа, Наранцацрал 2 гадаад паспортоо Гэрэлээд өгсөн байсан, яагаад өгснийг нь мэдэхгүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 249-250х, 3хх-ийн 1-3х/,

насанд хүрээгүй хохирогч Ц.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Баатараа ахтай 2018 оны 01 дүгээр сард танилцаж байсан... гэмтлийн хойд талд байдаг автобусны буудлын хажууд байх зочид буудалд Баатараа ахтай бэлгийн харьцаанд орсон... 2018 оны 3 дугаар сарын 02, 03-ны үед Сонсголонгийн гүүрний хажуу талд машинд бэлгийн харьцаанд орсон... 2018 оны 4 билүү 5 сарын эхээр Баатараа ахтай манай гэрийн хойд талын гудманд уулзаж машинд бэлгийн харьцаанд орсон..." гэх мэдүүлэг /4хх-ийн 47-52х/,

            гэрч Б.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Би Бээжин хотод ирсний дараа Монгол Улсын иргэн Т.Гаамааг эх оронд нь буцаах зорилгоор түүнтэй болсон хэргийн талаар уулзахад "2017 оны 3 дугаар сард Д.Э нь Атай танилцуулж Хятад улсад сургуульд сурган мөн караокед ажиллуулна гэж хэлэхээр нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Г.Агийн хамтаар Бээжин явсан...Тянжин хотод очиж олон улсын караокед ширээний хүүхнээр ажиллуулж зарим охидыг нь хүнтэй хоногоор биеийг нь үнэлүүлээд 1 хоногт 1500 юань авдаг бөгөөд бүх мөнгийг нь Гэрэлээ авдаг байсан, гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 172-176х/,

гэрч Д.Буян-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би БНХАУ-ын Бээжин хот дахь Монгол Улсын элчин сайдын яаманд жижүүр хийдэг. 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үүргээ гүйцэтгэж байхад 14 цагийн орчим тус яамны байранд нэг охин ирээд өөрийгөө Монгол Улсын иргэн Тавхай овогтой Гаамаа гэж танилцуулсан... тэрээр хэлэхдээ БНХАУ-д асуудалд орчихлоо, миний гадаад паспортыг нэг Өвөрмонгол хүн хурааж аваад өгөхгүй байна, Монгол Улс руу буцаад явмаар байна... намайг БНХАУ-д сурч хажуугаар нь ажил хийлгэнэ гэж 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ирсэн. Авч ирсэн хүн маань Эрээн хотод Өвөрмонгол нэг охиныг 2000 юаниар зарчихсан. Хятад хүний тусламжтайгаар зугтаж ирлээ, гэж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 196-200х/,

гэрч Н.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 9 дүгээр сарын эхээр Гаамаа над руу чатаар холбогдоод "би энд ёстой хэцүү байна намайг ажиллуулж байгаа хятад эмэгтэй зодоод байна." Намайг монголоос А гэж хүн авч гараад БНХАУ-д хүнд зарчихлаа. Энэ хятад эмэгтэй намайг байнга зодоод, ширээнд суулгадаг гээд уйлаад ярьж байхад нь чат нь тасарчихсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 216-219х/,

гэрч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай "Цөлийн сарнай" байгууллага нь 2007 онд байгуулагдсан. Энэ онд буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Үйл ажиллагааны гол чиглэл нь гэр бүлийн хүчирхийлэл. бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охидыг хамгаалах, сурч боловсрох эрхээр нь хангах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ажиллагаа явуулдаг...Манай байгууллагад Тавхай овогтой Гаамааг 2014 оны 4 дүгээр сард "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-өөс хүсэлт гаргаж хүлээлгэн өгсөн...нийтдээ 292 хоног байрлаж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 222-225х/,

гэрч О.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны намар Баатраа гэх залуу нь Наранцацралыг дагуулж яваад иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж өгсөн гэсэн. Тэгээд удахгүй нэг өдөр Баатараа ах намайг хөдөө тогоочоор сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажилд оруулж өгнө гэхээр нь итгээд охиноо өгч явуулсан... нэг орой залгаад Баатараа намайг нэг cap болоод ирж авна гэсэн ирж авахгүй байна, миний гадаад паспорт байхгүй хураагаад авчихсан гэж яриад уйлахаар нь Баатараа руу яриад үүнээс хойш 7 хоногийн дараа охин маань гэртээ ирсэн... Үүнээс хойш сарын дараа Баатараа ах надтай цуг явна гэсэн сарын 3.000.000 төгрөгийн цалинтай ажил хийлгэнэ гэж хэлсэн. Би хориод дийлээгүй. Баатараагийн тэр 3.000.000 төгрөгийн цалинтай гэсэнд нь бат итгэсэн байсан... 2017 оны зун Наранцацрал яриад ээжээ намайг ирээд Хятадын Тянжин хотоос аваачээ миний бие өвдөөд байна гэртээ очмоор байна гээд уйлаад байхаар нь 2017 оны 6 дугаар сард Хятадын Тянжин хотоос охиноо очиж авсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 226-230х/,

гэрч А.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Э охидын биеийг үнэлүүлдэг. Өөрийнхөө танидаг хүмүүст охидууд зуучилж өгч биеийг нь үнэлүүлдэг...Намуундарь, Наранцацралт, Гаамаа гурвыг явуулсан хүн нь Э шүү дээ..." гэх мэдүүлэг /2хх-ийн 240-243х/,

            насанд хүрээгүй гэрч Ч.Адьяагийн "...2017 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна Цолмон, Э ах бид 3 гэмтлийн эмнэлэгийн хойд талд байх Саммит гэдэг буудалд орсон... тэгсэн Э ах намайг гараад байж бай гэхээр нь би гараад хэсэг байж байгаад орж ирэхэд Э, Цолмон 2 хөнжил дотор тэврэлдчихсэн хэвтэж байсан... хогийн саванд 1 ширхэг хэрэглэсэн бэлгэвч байсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 56-58х/,

            Тагнуулын Ерөнхий Газрын Эдийн засгийн аюулгүй байдлын газраас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр тус газрын Мөрдөн шалгах газарт хүргүүлсэн лавлагаа /1хх-ийн 15-16х/, хохирогч Т.Гаамаа, Н.Наранцацрал, Э.Намуундарь нарын гадаад паспортны мэдүүлгийн хуулбар /1хх-ийн 81-97х, 109-116х/, шүүгдэгч Д.Э, Г.А, хохирогч Т.Гаамаа, Н.Наранцацрал, Э.Намуундарь нарын Монгол Улсын хил нэвтэрсэн лавлагаа, уг баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 97-105/, хил хамгаалах ерөнхий газраас 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2-5а/2384 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа /1хх-ийн 137-144х/, шүүгдэгч Б.Г, Г.А нарын Монгол Улсын хил нэвтэрсэн лавлагаа /1 хх-ийн  150-153/, Хаан банкнаас ирүүлсэн дансуудын гүйлгээний хуулга /1хх-ийн 178-206/, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /2хх-ийн 167-169х/, баримт, бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 177-180х/, гэрч О.Нарантуяагийн Монгол Улсын хил нэвтэрсэн лавлагаа /2хх-ийн 235х/, гэрч О.Нарантуяагийн Хаан банкны дансны гүйлгээний хуулга /2хх-ийн 238-239х/, Хүчирхийлийн эсрэг үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 374 дугаартай албан бичиг /3хх-ийн 134х/, Цөлийн сарнай сангийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1752 дугаартай албан бичиг, хавсралт /3хх-ийн 137-156х/, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болох тухай тогтоолын хуулбар /4хх-ийн 36-37х/, Юнител ХХК-аас ирүүлсэн гар утасны лавлагаанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4хх-ийн 80-82х/, Ц.Цолмонгийн төрсний бүртгэлийн лавлагаа /4хх-ийн 94х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Э, Г.А нар нь бүлэглэн 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Т.Гаамаа, Н.Наранцацарал, Э.Намуундарь нарыг Замын-Үүд боомтоор Монгол Улсын хил нэвтрүүлж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байх ба улмаар хохирогч Т.Гаамаа нь хэд хэдэн удаагийн үйлдлээр Монгол Улсын хилээр орж, гарсан байх хэдий ч БНХАУ-д амар хялбар замаар их хэмжээний мөнгө олох боломжтой гэсэн хууран мэхлэх, ятгах агуулга бүхий бусдын үгэнд итгэж, бусдын эрэхшээлд байж 2017 оны 9 дүгээр сар хүртэл БНХАУ-д бэлгийн мөлжлөгт байсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч Д.Э, Г.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 9 дүгээр сард төгссөн, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үед үйлдэгдсэн гэж шүүх үзэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял шийтгэл оногдуулах шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Гийн Г.Атай бүлэглэн үйлдсэн хохирогч Н.Наранцацрал, Э.Намуундарь нарыг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хил нэвтрүүлж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт аваачин 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл худалдаалсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт хүндрүүлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр хүн худалдаалах гэмт хэргийг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг арваас арван таван жилийн хугацаагаар тогтоосон байна. Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж гэж оруулаагүй байна. Иймд Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэнийг зөв гэж шүүх үзэв.

 

Иймд ш¿¿ãäýã÷ Д.Э нь нийт 2 удаагийн үйлдлээр хохирогч нарын ар гэрийн амьдралын санхүүгийн боломжгүй болох эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор ятгаж, айлган сүрдүүлж, хууран мэхлэх замаар шүүгдэгч Б.Г, Г.А нарт зуучлан өгч, тэдэнтэй бүлэглэн хохирогч нарыг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Гийг Д.Этай бүлэглэн хохирогч Н.Наранцацрал, Э.Намуундарь нарын БНХАУ-д очих замын зардал, гадаад паспорт авах зардлыг даах, хамт явж Монгол Улсын хилээр нэвтэрч, БНХАУ-д очих зэрэг үйлдлээр хохирогч нарын ар гэрийн амьдралын санхүүгийн боломжгүй болох эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Аг Д.Этай бүлэглэн хохирогч Т.Гаамаа, Н.Наранцацрал, Э.Намуундарь нарын БНХАУ-д очих замын зардал, гадаад паспорт авах зардлыг даах, хамт явж Монгол Улсын хилээр нэвтэрч, БНХАУ-д очих зэрэг үйлдлээр хохирогч нарын ар гэрийн амьдралын санхүүгийн боломжгүй болох эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус òîîöож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

хохирогч Т.Гаамаа, Н.Наранцацрал, Э.Намуундарь, насанд хүрээгүй хохирогч Ц.Цолмон нарт учирсан хохиролд нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, урьд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өөрсдийн биеэр оролцож нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Д.Э, Б.Г, Г.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Эын 14 нас 2 сартай хохирогч Ц.Цолмонтой 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд 3 удаа бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэгдээд, уг хэргийг анхан шатны шүүх хэлэлцэхэд 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүний үйлдсэн энэ гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Эт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, бусдад учруулсан хор уршиг, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж бусад хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс ялгамжтайгаар шүүх тохирох хэмжээгээр хорих ялыг оногдуулж, түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршигийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдлыг харгалзан хорих ялыг оногдуулж, түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих багууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Ад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулж, түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.  

Энэ хэргийн хамт ирсэн Хил хамгаалах ерөнхий газраас 3-1/8271-8274 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн СиДи 1 ширхэг, ТЕГ-аас явуулсан нууц ажиллагааны магадлагаа, холбогдох 4 ширхэг СиДи нь хэргийн үйл баримт болон бусад байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí

 ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Ø¿¿ãäýã÷ Хиад овогт Доржсүрэнгийн Эыг бусадтай бүлэглэн биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг далимдуулан хоёр, түүнээс олон хүнийг, Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Их Уул овогт Банзрагчийн Гийг бусдтай бүлэглэн биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг далимдуулан Монгол Улсын хилээр нэвтрүүлж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон жигжид овогт Гансүхийн Аг бусдтай бүлэглэн биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг далимдуулан Монгол Улсын хилээр нэвтрүүлж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус òîîöñóãàé.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Д.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Д.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад çààñíààð 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сар хорих ял,

Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жил хорих ял,

Г.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.6 äóãààð ç¿éëèéí 4 äэõ õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Д.Э, Б.Г, Г.А нарт îíîãäóóëñàí хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Э, Б.Г, Г.А нарын цагдан хоригдсон тус бүр нийт 393 /гурван зуун ерэн гурав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газраас 3-1/8271-8274 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн СиДи 1 ширхэг, ТЕГ-аас явуулсан нууц ажиллагааны магадлагаа, холбогдох 4 ширхэг СиДи-г тус хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э, Б.Г, Г.А нар нь бусдад төлөх төлбөргүй áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Ýð¿¿ãèéí õýðãèéí Дàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

9. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëж, Д.Э, Б.Г, Г.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                            Ñ.ÁÀÒÃÝÐÝË

 

                                          Ø¯¯Ã×ИД                               П.АРИУНБОЛД

 

                                                                                             Б.ХАЛИУН