Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,                

улсын яллагч Т.Баянмөнх /томилолт/,      

хохирогч “______  

хохирогч Л__________

шүүгдэгч __________ түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар     

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөргөл овогт Гончигдоржийн Ерөөлтөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109001691742  дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ________тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, _____________

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга

Шүүгдэгч _______ нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла төвийн гадна талын талбай дээрээс хохирогч ________ эзэмшлийн Лексус RX-450 загварын 03-19 УНП улсын дугаартай 38,200,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ________38,200,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг,

 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “_______” банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла төвийн гадна талын талбай дээрээс хохирогч ______ эзэмшлийн Лексус RX-450 загварын 03-19 УНП улсын дугаартай 38.200.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр авч яваад “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” гэсэн захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичигтэй мэтээр хуурамч болохыг мэдсээр байж ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Энт кредит” банк бус санхүүгийн байгууллага буюу хохирогч ________ 15,000,000 төгрөгийн хохирол учруулж 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 53,200,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг,

 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “_____банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла төвийн гадна талын талбай дээрээс хохирогч _______ эзэмшлийн Лексус RX-450 загварын 03-19 УНП улсын дугаартай 38.200.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр авч яваад 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг"-ийн тамга, тэмдэг, хэвлэмэл маягтаар захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:   

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______мэдүүлэхдээ:   

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч _________э мэдүүлэхдээ:  

 

“...Манай компанийн хувьд Lexus RX 450 автомашиныг барьцаалж 15.000.000 төгрөгийн зээл олгосон. Автомашиныг гараашинд байршуулж зээлийг олгосон боловч уг бүртгүүлсэн бичиг баримт, гаалийн бичиг нь хуурамч байсныг мэдээгүй учраас залилуулсан. Анхан шатны хэргийн материалд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн, зөв байгаа. Одоо 12.000.000 төгрөг төлөгдсөн бөгөөд одоо 3.000.000 төгрөг үлдсэн байгаа. Манай байгууллага 15.000.000 төгрөгөөс хүү, алданги тооцохгүйгээр нэхэмжилье гэж ярьсан. Энэ мөнгөнөөс 12.000.000 төгрөг төлөгдсөн байгаа...” гэх мэдүүлэг,      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч _____г мэдүүлэхдээ:  

 

“...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ________ан, ______ гэдэг хоёр хүнд 03-19 УНП улсын дугаартай Lexus RX 450 автомашиныг 7 хоногийн хугацаатай түрээслүүлж өгсөн. Түрээсийн хугацаа дуусаад 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгаж түрээсэлсэн. Тодорхой хугацааны дараа _____ гэж хоёр хүн утас нь холбогдохгүй алга болсон. Тухайн үед цар тахалтай холбоотой хөл хорио гээд гарч, орж болохгүй нэлээн олон сар болсон. Би хамгийн гол нь ________ банк бус санхүүгийн байгууллага дээр очиж ийм учиртай, ингэж болох уу гэж санал тавиад явж байсан. Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 9 сар машин зогссон байдаг. 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр машинаа албан ёсоор Цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Одоо машин миний эзэмшилд байгаа бөгөөд түрээслэгдээд явж байгаа. Автомашинаа үзлэг, оношилгоонд оруулахад хэвийн байсан. Би өөрөө банк бус санхүүгийн байгууллага болон банктай гэрээ хийж лизингээр машин авч, төлбөр төлж явдаг. Өнгөрсөн хугацаанд багагүй хөрөнгөөр хохирсон байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.       

 

Мөрдөн байцаалтад хохирогч ______ өгсөн:

 

“...Би 2020 оны 10 дугаар сарын 31- ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Шангрилла төвийн гадна иргэн Г_______ Төмөрбаатарын Э________ нар өөрийн эзэмшлийн 03-19 УНП улсын дугаартай Лексус RX-450 маркийн тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр тооцож түрээсэлсэн. Ингэхдээ барьцаанд 500.000 төгрөг аваад түрээсийн 7 хоногийн төлбөрийг бүтэн авсан. Ингээд хугацаа дуусаад ярихад цааш сунгасан ба төлбөрийг 7 хоногоор өгч байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөг хүртэл ямар нэгэн байдлаар төлбөр тооцоо хийгээгүй болно. Тэгээд машинаа авах талаар удаа дараа хэлж ярьсан. Ингээд машины байрлал тогтоогчоор 2020 оны 12 дугаар сарын сүүлээр очиж шалгахад миний машиныг ломбарданд 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тэгээд би энэ талаар асууж тодруулахад мөнгөний хэрэг гараад ийм зүйл хийсэн гэдгээ хэлсэн. Тус ломбарданд миний машиныг барьцаанд тавихдаа улсын дугаарыг нь аваад гаалийн бичиг хуурамчаар үйлдэж гаальтай машин гэж тавьсан байсан. Ингээд дээрхи хүмүүс нь хуурамчаар бичиг баримт үйлдэж залилсан учир цагдаад хандаж байна. Дээрхи тээврийн хэрэгслийг БГД-ийн гэмтлийн эмнэлгийн ард байрлах “_________т" ББСБ-д тавьсан байсан. Би машин түрээслэхдээ дээрхи хүмүүстэй түрээсийн гэрээ хийсэн. Энэ хүмүүс Улаанбаатар хотод байгаа, утсаар ярихдаа удахгүй машин болон төлбөрийг төлнө гэдэг. ___________ гэсэн утасны дугаартай. Би энэ машинаа 42.000.000 төгрөгөөр үнэлнэ, би үнэлгээ хийлгэнэ. Би 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр машинаа цагдаагаас хүлээж авсан. Машинаа бүрэн бүтэн хүлээж авсан. Оношлогоонд оруулсан ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй байсан. Миний машин 270 хоног яваагүй, машинаа өдрийн 150.000 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд яваагүй хугацааны төлбөр болох 40.000.000 төгрөг нэхэмжилж байна...”..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, 52-53 дахь тал/,

 

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ______ өгсөн:

 

“...Манай байгууллагад 2020 оны 11 сарын 3-ны өдөр Г_____т гэх хүн нь гаалийн бичигтэй Лексус RX-450 маркийн машиныг зогсоол тавих байршуулах нөхцөлтэйгээр 15.000.000 төгрөг зээлж авах нөхцөлтэйгээр хандаж 15.000.000 төгрөгийн зээл аваад одоог хүртэл нэг төгрөг төлөөгүй учраас цагдаагийн байгууллагад хохирогчоор мэдүүлэг өгч байна. ______ зээлийг зээлийн мэргэжилтэн Ойдов гэдэг хүн зээлийг судалж олгосон. ________ Лексус RX-450 маркийн улсын дугааргүй гаалиар орж ирсэн гэх хар өнгийн авто машиныг манай байгууллагын Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах авто гражид байрлуулж 15.000.000 төгрөгийн зээл аваад төлөөгүй. Сүүлд сонссон энэ асуудлаар Чинзориг гэх залуу 2020 оны 12 дугаар сард граж дээр ирж энэ Лексус RX-450 маркийн машиныг миний машин байгаа юм. Улсын дугаартай машин энэ машиныг ________ нар нь надаас түрээсээр авч унаж байсан машин байгаа юм гээд OS- 19 УНП улсын дугаартай авто машин байгаа юм гэж хэлсэн. Тэгээд шалгуулахад арлын дугаараар нь уг 03-19 УНП улсын дугаартай машин мөн болох нь тогтоогдоод залилуулснаа мэдсэн. Зээл авах хүсэлтийг ______ гаргаж, зээлийн эдийн засагч Ойдов судалж, зээл олгосон байсан. Лексус RX-450 маркийн машины гаалийн бүрдүүлэлтийн бичиг 2 хуудас ________ нэртэй, мөн машины хамт авч ирсэн байсан. Манай байгууллагад нэг төгрөг ч төлөгдөөгүй байгаа. _______ нь 15 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 4,4% хүүтэйгээр гэрээ байгуулж зээлж авсан. хүү, алданги гэх зүйлгүйгээр 15.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),       

 

Мөрдөн байцаалтад гэрч Т______н өгсөн:   

 

“...Би _______г гэх хүнийг танина. Энэ хүнтэй _______т түрээсийн гэрээ хийж Тоёота RX маркийн тээврийн хэрэгслийг 7 хоногоор түрээсэлсэн, тэгээд цааш нь сунгасан. Дээрх машиныг түрээсээр авахад нь би хамт байсан. Энэ машинаар Е________ ажил хөөцөлдөх гэж түрээсээр авсан. Би жолоодож замын хөдөлгөөнд орж байсан________т барьж байгаагүй. Энэ машин одоо ______” гэж ББСБ-ын барьцаанд байгаа. Яг хэдний өдөр, ямар бичиг баримт ашигласныг сайн мэдэхгүй байна. Е______ мөнгө хэрэг болсон гээд гэрээ хийж, гарын үсэг зурж 15.000.000 төгрөг зээлсэн. Нэг өдөр гэртэй байж байтал _______т ах залгаад хүрээд ирээч гээд тэгээд яваад очсон чинь Lexus RX450 маркын тээврийн хэрэгслийг 7 хоногийн түрээсээр аваад намайг бариад өгөөч ах нь ажил хөөцөлдөх гэсэн юм. Би өөрөө барих гэсэн бөөрний хагалгаанд ороод бие сайн тэнхрээгүй байна. Мөн миний нүдний хараа сахарнаас болоод сайн юм харж чадахгүй байна гээд гуйхаар нь уг машиныг барьж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал),    

 

Мөрдөн байцаалтад гэрч Б_______ өгсөн: 

 

“...Би одоо _____ кредит ломбарданд зээл гаргагч ажилтай, 2019 оноос ажиллаж байна. Манайх зөвхөн автомашин барьцаалдаг. Тухайн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эзэмшигчийн биеийн байцаалт, машин зэргийг харьцуулж үзэн зээл олгодог, унадаг бас гражид байршуулж болдог. 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр _______т гэх хүн нь өмнө нь манайд нэг, хоёр удаа харилцаж байсан Т______й цуг ирсэн. Ингээд ямар нэгэн улсын дугааргүй Лексус RX-450 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл байсан, надад хэлэхдээ саяхан орж ирсэн гэсэн. Тэгээд гаалийн бичгийг машин дээр байгаа арлын дугаартай тулгаж үзсэн таарч байсан, смарт карт системд хийхээр алдаа заагаад байсан. Тэгээд өмнө манайхаар 2 удаа үйлчлүүлж байсан хүн цуг ирсэн болохоор нь итгээд өгсөн. 1 сарын хугацаатай 15.000. 000 төгрөг зээлсэн. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй алга болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал/,       

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч _____ өгсөн:  “...Тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Миний биеийн байдал бараг зэрэг муу байсан мөн би сахарын өвчтэй тул тэрнээсээ болоод миний нүдний хараа муудаж сайн юм харахгүй байгаа. Тэгээд би Т______г дуудаж уг түрээсээр авсан машинаа бариулах гэж дуудсан юм. Миний нүдний хараа муудаад би юм сайн харж чадахгүй байгаа болохоор ______г машин бариад яваад өг гэж гуйгаад дагуулж явж байсан. Энэ үйлдсэн гэмт хэрэгт Т.Энхсайхан надтай хамтран оролцсон зүйл байхгүй. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би өөрийн 5753508635 тоот ______ гэсэн данс руугаа авсан. Мөрийтэй тоглоом тоглож алдсан. Уг 15.000.000 төгрөгнөөс _______д мөнгө өгөөгүй би ганцаараа авч хэрэглэж дуусгасан...” /хавтаст хэргийн 117-119 дэх тал/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 191 дэх тал/, 

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 172 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ______ нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла төвийн гадна талын талбай дээрээс хохирогч Л_____ эзэмшлийн Лексус RX-450 загварын 03-19 УНП улсын дугаартай 38,200,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Л________38,200,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энт кредит” банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла төвийн гадна талын талбай дээрээс хохирогч _____н эзэмшлийн Лексус RX-450 загварын 03-19 УНП улсын дугаартай 38.200.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр авч яваад “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” гэсэн захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичигтэй мэтээр хуурамч болохыг мэдсээр байж ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Энт кредит” банк бус санхүүгийн байгууллага буюу хохирогч ________д 15,000,000 төгрөгийн хохирол учруулж 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 53,200,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “____т” банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла төвийн гадна талын талбай дээрээс хохирогч ______йн эзэмшлийн Лексус RX-450 загварын 03-19 УНП улсын дугаартай 38.200.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр авч яваад 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг"-ийн тамга, тэмдэг, хэвлэмэл маягтаар захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г_______н өмгөөлөгч Д.Гомбо нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд энэ шатанд өршөөн хэлтрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн хувьд гэм буруутайд тооцож өгнө үү...” гэжээ.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөг хүртэл ямар нэгэн байдлаар төлбөр тооцоо хийгээгүй болно. Тэгээд машинаа авах талаар удаа дараа хэлж ярьсан. Ингээд машины байрлал тогтоогчоор 2020 оны 12 дугаар сарын сүүлээр очиж шалгахад миний машиныг ломбарданд 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. ...Тус ломбарданд миний машиныг барьцаанд тавихдаа улсын дугаарыг нь аваад гаалийн бичиг хуурамчаар үйлдэж гаальтай машин гэж тавьсан байсан. Ингээд дээрхи хүмүүс нь хуурамчаар бичиг баримт үйлдэж залилсан учир цагдаад хандаж байна...”..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, 52-53 дахь тал/, мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _______н өгсөн: “...Манай байгууллагад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ______ гэх хүн нь гаалийн бичигтэй Лексус RX-450 маркийн машиныг зогсоол тавих байршуулах нөхцөлтэйгээр 15.000.000 төгрөг зээлж авах нөхцөлтэйгээр хандаж 15.000.000 төгрөгийн зээл аваад одоог хүртэл нэг төгрөг төлөөгүй учраас цагдаагийн байгууллагад хохирогчоор мэдүүлэг өгч байна. ________д зээлийг зээлийн мэргэжилтэн Ойдов гэдэг хүн зээлийг судалж олгосон. _____ Лексус RX-450 маркийн улсын дугааргүй гаалиар орж ирсэн гэх хар өнгийн авто машиныг манай байгууллагын Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах авто гражид байрлуулж 15.000.000 төгрөгийн зээл аваад төлөөгүй. Сүүлд сонссон энэ асуудлаар Ч______ гэх залуу 2020 оны 12 дугаар сард граж дээр ирж энэ Лексус RX-450 маркийн машиныг миний машин байгаа юм. Улсын дугаартай машин энэ машиныг ______ Энхсайхан нар нь надаас түрээсээр авч унаж байсан машин байгаа юм гээд OS-19 УНП улсын дугаартай авто машин байгаа юм гэж хэлсэн. Тэгээд шалгуулахад арлын дугаараар нь уг 03-19 УНП улсын дугаартай машин мөн болох нь тогтоогдоод залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал), мөрдөн байцаалтад гэрч Т_______н өгсөн: “...Би _______иг гэх хүнийг танина. Энэ хүнтэй Г_______түрээсийн гэрээ хийж Тоёота RX маркийн тээврийн хэрэгслийг 7 хоногоор түрээсэлсэн, тэгээд цааш нь сунгасан. Дээрх машиныг түрээсээр авахад нь би хамт байсан. Энэ машинаар _______ ажил хөөцөлдөх гэж түрээсээр авсан. Би жолоодож замын хөдөлгөөнд орж байсан. ______ барьж байгаагүй. Энэ машин одоо “______ кредит” гэж ББСБ-ын барьцаанд байгаа. Яг хэдний өдөр, ямар бичиг баримт ашигласныг сайн мэдэхгүй байна. Ерөөлт мөнгө хэрэг болсон гээд гэрээ хийж, гарын үсэг зурж 15.000.000 төгрөг зээлсэн. Нэг өдөр гэртэй байж байтал ________т ах залгаад хүрээд ирээч гээд тэгээд яваад очсон чинь Lexus RX450 маркын тээврийн хэрэгслийг 7 хоногийн түрээсээр аваад намайг бариад өгөөч ах нь ажил хөөцөлдөх гэсэн юм. Би өөрөө барих гэсэн бөөрний хагалгаанд ороод бие сайн тэнхрээгүй байна. Мөн миний нүдний хараа сахарнаас болоод сайн юм харж чадахгүй байна гээд гуйхаар нь уг машиныг барьж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал), мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн: “...Би одоо ЭНТ кредит ломбарданд зээл гаргагч ажилтай, 2019 оноос ажиллаж байна. Манайх зөвхөн автомашин барьцаалдаг. Тухайн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эзэмшигчийн биеийн байцаалт, машин зэргийг харьцуулж үзэн зээл олгодог, унадаг бас гражид байршуулж болдог. 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр _____т гэх хүн нь өмнө нь манайд нэг, хоёр удаа харилцаж байсан _______нтай цуг ирсэн. Ингээд ямар нэгэн улсын дугааргүй Лексус RX-450 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл байсан, надад хэлэхдээ саяхан орж ирсэн гэсэн. Тэгээд гаалийн бичгийг машин дээр байгаа арлын дугаартай тулгаж үзсэн таарч байсан, смарт карт системд хийхээр алдаа заагаад байсан. Тэгээд өмнө манайхаар 2 удаа үйлчлүүлж байсан хүн цуг ирсэн болохоор нь итгээд өгсөн. 1 сарын хугацаатай 15.000. 000 төгрөг зээлсэн. Тэгээд тэрнээс хойш холбоо бариагүй алга болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал/, мөрдөн байцаалтад шүүгдэгч ________т өгсөн:  “...Тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Миний биеийн байдал бараг зэрэг муу байсан мөн би сахарын өвчтэй тул тэрнээсээ болоод миний нүдний хараа муудаж сайн юм харахгүй байгаа. Тэгээд би Т.Энхсайханыг дуудаж уг түрээсээр авсан машинаа бариулах гэж дуудсан юм. Миний нүдний хараа муудаад би юм сайн харж чадахгүй байгаа болохоор Т______ыг машин бариад яваад өг гэж гуйгаад дагуулж явж байсан. Энэ үйлдсэн гэмт хэрэгт ________н надтай хамтран оролцсон зүйл байхгүй. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би өөрийн 5753508635 тоот _______ гэсэн данс руугаа авсан. Мөрийтэй тоглоом тоглож алдсан. Уг 15.000.000 төгрөгнөөс Т_______д мөнгө өгөөгүй би ганцаараа авч хэрэглэж дуусгасан...” /хавтаст хэргийн 117-119 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудал хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч _______т нь бусдын эд хөрөнгийг түрээслэх нэрийдлээр шилжүүлэн авч цаашид захиран зарцуулах эрхийг залилан мэхлэх аргаар хэрэгжүүлсэн объеэктив талын шинжийг шууд санаатай шунахайн сэдлээр үйлдэж гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ________Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тамга, тэмдэг, хэвлэмэл маягтаар захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.      

2. Шүүгдэгч________нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар        

Шүүгдэгч _______ нь хохирогч “______ит” ХХК-нд хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Г.______ хохирогч Л_______г нь автомашин түрээслэн олох ёстой байсан орлого 44.100.000 төгрөгийг нэхэмжилсэн ба автомашиныг бүрэн бүтэн хүлээж авсан олох ёстой байсан орлогыг энэхүү шийтгэх тогтоолоор тооцоолон шийдвэрлэх хангалттай нотлох баримтыг хохирогч шүүхэд ирүүлэгүйг дурдах нь зүйтэй.

Иймд хохирогч _______г нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлав.    

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

              Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч __________г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн түүнд нийт 2 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргалаа.

 

Шүүгдэгч Г_________ өмгөөлөгч Д.Гомбо шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно гэж заасан. 2020 оны 11 дүгээр сард сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. ...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байгаа бөгөөд хэрвээ ял оногдуулсан тохиолдолд түүнд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн санкцийн хувьд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөлтэй. Миний үйлчлүүлэгчийн хувьд энэ зүйл ангид хамаарах хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг онцолж хэлмээр санагддаг. Энэ хүн хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдалттай, 2 нүд нь машин ч барих боломжгүй, хараа муутай, даралт тогтмол өндөр хэмжээнд байдаг, нүдний эмчийн хяналтад байдаг...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.  

 

              Шүүхээс шүүгдэгч М______йн _______ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,  

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирно гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч _______ нь хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдалттай гэх мөн нийгмийн даатгал төлж тогтвортой хөдөлмөр эрхэлдэг талаар баримт байхгүй учир өмгөөлөгчийн саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар______ оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

              Хохирогч ________г нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.  

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн хуурамч баримт бичиг /хавтаст хэргийн 103 дахь тал/-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хохирогч _______н өмчлөлийн Лексус RX-450Н загварын GVL 152005791 арлын дугаартай хар өнгийн 03-19 УНП улсын дугаартай автомашины хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч ______ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.       

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч _________йг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тамга, тэмдэг, хэвлэмэл маягтаар захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

 

              2. Шүүгдэгч _________йг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

             

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.    

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ________д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             

 5. Хохирогч _______ нь зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай. 

 

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн хуурамч баримт бичиг /хавтаст хэргийн 103 дахь тал/-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хохирогч _________н өмчлөлийн Лексус RX-450Н загварын GVL 152005791 арлын дугаартай хар өнгийн 03-19 УНП улсын дугаартай автомашины хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч ______ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.      

 

7. Шүүгдэгч _______ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ