Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга АБ.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 134 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн ******* холбогдох эрүүгийн 2207000000132 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 17-ний өдөр******* хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, эмэгтэй, 24 настай,, дээд боловсролтой, , , , нөхөр 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн *********** тоотод оршин  суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:/

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны шөнийн 23 цагийн орчимд тоотод Ж.тай урьд үүссэн өр авлагын асуудлаас үүдэн түүний нүүрэн тус газарт нь 3-4 удаа гараараа алгадаж биед нь баруун дээд 1-р шүдний булгарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...60.000 төгрөг. Тэр ах мөнгөө өгөхгүй 3, 4 сар болоод утсаа авахгүй байхаар нь би гэр лүү нь очсон юм. Тэгээд очиход Ж. эгч над руу доромжлоод нүүр лүү үсчээд байхаар нь та цаашаа байгаа ч ээ гэтэл бүр ойртоод шүлсээ цацруулаад байхаар нь би маргалдсан юм... Маргааш нь над руу 30.000 төгрөг шилжүүлээд, 10 хоногийн дараа дахин 10.000 төгрөг шилжүүлээд, дахин 10-аад хоногийн дараа 10.000 төгрөгийг шилжүүлээд дуусгасан. Тэгээд Ж. эгчийн шүдийг хийлгэхээр дагуулж яваад эмч нар дээр цаг авах гэтэл Налайхын эмнэлэгт үзүүлэхгүй хот руу явна гэсэн. Тэгээд хот орж үзүүлэхэд Ж. эгч инфлант шүд гээд хамгийн сайн шүд байдаг тэрийг хийлгэнэ гэхээр нь асуухад 2.500.000 төгрөг гэсэн. Тэгээд хийлгэж өгөх ёстой юм чинь гэж бодоод хийлгэх гэтэл шинжилгээ хийлгэж байгаад авдаг гэж байсан. Шинжилгээгээр Ж. эгч сахартай байж таараад хийлгэх боломжгүй болсон. Авагддаггүй шүд хийлгэе гээд захиалга өгөх гэтэл дээд талдаа 4 шүдтэй, доод талдаа 4 шүдтэй, араа шүд байхгүй учраас шүд хийх боломжгүй. Хиймэл авагддаг шүд хийж болно гэж байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Ж.ийн мэдүүлэг /хх 6-7/, насанд хүрээгүй гэрч А.ын мэдүүлэг /хх 12/, гэрч Б.ын мэдүүлэг /хх 16/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх 14/ шинжээчийн 242 дугаартай дүгнэлт /хх 18-19/, шинжээчийн мэдүүлэг /хх 21/, ял шалгах хуудас /хх 22/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Ж.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хор уршигт нэхэмжилсэн 200.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, төлбөр байхгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд шүүгдэгч А.******* нь боловч гэр бүлийн орлого болон хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.******* нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд А.ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.******* нь нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны шөнийн 23 цагийн орчимд тоотод Ж.тай “казны 60.000 төгрөг өгсөнгүй гэх шалтгаанаар түүний  нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа алгадаж эрүүл мэндэд нь баруун дээд нэгдүгээр шүдний булгарал, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.ийн өгсөн: “...Манай нөхөртөй хамт ажилдаг ах манайхаас 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шиг санагдаж байна цагаан сараар 60.000 төгрөгөөр каз зээлээр аваад 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буух цалин дээр өгъе гэж хэлээд авсан юм. Тэгтэл тэрнээс хойш хэд хэдэн удаа цалин нь буусан боловч мөнгөө нэхэхээр огт өгөхгүй банкны мөнгө татаад авсан гээд нэг бол албатай юм шиг юм зээлээр авчихаад бид нар амьдрах гэж ядаж байна гээд урдаас уурлаад байдаг юм. Тэгээд би тухайн казыг хүнээс авсан болохоор нөгөө хүн маань мөнгөө нэхээд над руу уурлаад байхаар нь сүүлдээ аргаа бараад 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ах руу залгаад мөнгөө нэхэхэд нь утсаа аваад урдаас чи одоо яахаараа манай нөхрөөс мөнгөө нэхэж шөнө залгадаг юм гээд уурлаад хардаад байгаа бололтой янхан минь мөнгийг чинь өгнө, ямар хэцүү юм бэ гэснээ манай нөхөр банкныхаа картаа аваад архи уугаад явчихлаа бид нар хоолгүй байна гээд уурлаад албатай юм шиг дайраад байхаар нь ерөөсөө гэрт нь очиж тэр картыг нь аваад мөнгөө авъя гэж бодоод 22 цагийн үед гэрээсээ гараад шууд ахын гэрийн гадаа яваад очиход картаа аваад явсан гээд байгаа ах хашаан дотроо зогсож байхаар нь та яагаад гэртээ байхгүй байна гээд худлаа яриад байгаа юм эхнэр чинь хаана байгаа юм мөнгөө авмаар байна гэхэд байхгүй гэхээр нь би сая таны утас руу залгаад эхнэртэй чинь ярьсан шүү дээ таныг байхгүй гээд байсан гэж хэлээд гэр рүү нь ортол хүүхдүүд нь унтаж байхаар нь буцаж гараад хашаандаа байгаа байх манайхаас ахын гэр хүртэл 10 минут хүрэхгүй хугацаанд очих учраас гэрээсээ гараагүй байгаа гэж бодоод хайхад нүүрсний амбаар дотроо зогсож байхаар нь эгчийг та наашаа гараад ир ярилцъя гэхэд чи муу авгай минь ямар ядаргаатай юм гээд над руу үсчээд дайраад байхаар нь би ам руу нь 2 удаа хавсараад алгадсан. Тэгээд л ах эхнэрээ аваад гэр рүүгээ орохоор нь би араас нь дагаж ороод та одоо хэзээ мөнгөө өгөх юм бэ наадах чинь цаанаа өөр бас хүний юм болохоор надаас мөнгөө нэхээд байна гэхэд өгнө шүү дээ чи ямар ядаргаатай юм бэ гэснээ нөхрийгөө наад залуу авгайгаа аваад яв, зайл гэхэд ах эгчийг заамдаж аваад ор руу дараад хэвтэхээр нь би гараад явсан ...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.ийн өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 30-ний шөнө 22 цаг өнгөрч байхад бараг 23 цаг болж байсан болов уу гэртээ нөхөр хүүхдүүдийнхээ хамт хоол ундаа идчихээд хүүхдүүд унтсан байхад манай нөхрийн утас дууграад байхаар нь хартал ******* залгаж байсан цагаан сараар манай нөхөр 60,000 төгрөгний каз зээлээр аваад мөнгийг нь өгөөгүй болохоор тэрийгээ нэхэж байгаа болов уу гэж бодоод утсыг нь авахгүй байж байтал сүүлдээ олон дахин залгаад байхаар нь манай нөхөр автал, мөнгөө нэхээд цаанаас нь загнасан ба манай нөхрийн утасны дуу чанга болохоор сонсогдож байсан тэгтэл цаанаас нь ******* наад тэнэг авгай чинь байгаа юм уу гэхээр нь би уурлаад хүнийг тэнэг мангараар нь дуудлаа гэж хэлээд би бас уурлахад одоо очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд манай нөхөр чи гараад нуугд ******* одоо очлоо гэж байна гэхээр нь би гэрт ирээд хэрүүл маргаан үүсгэж магадгүй гэж бодоод босоод хувцасаа өмсөөд гараад нүүрсний амбаартай ороод нуугдахад ******* гадаа машинтайгаа ирээд гэр рүү яваал орохоор нь чимээгүй чагнахад гэрт ******* нөгөө тэнэг авгай хаана байна гээд манай нөхөртөй ярьж байгаа нь сонсогдсон ба удалгүй гэрээс гарч ирээд гар утасныхаа гэрлийг асаагаад хашаан дотор хайж явж байснаа нүүрсний амбаар дотор ороод ирсэн. Ингээд намайг харсанаа юу гэж нуугдаад байгаа юм наашаа гараад ир, мөнгө төгрөгнийхөө учрыг одоо олъё та яахаараа нуугдаж зугтааж байдаг юм гэхээр нь би амбаараас гараад яахаараа чи шөнө хэрүүл хийж явдаг юм, ******* хүн байж ичдэггүй юм уу гэж хэлсэн чинь мөнгөө өг чи картыг нь авчихаад мөнгийг нь өгөхгүй байна гэж нөхөр чинь хэлж байна гээд бид 2 хоорондоо маргалдахад манай нөхөр голоор ороод намайг боль боль гээд миний гараас бариад автал ******* миний  хацарны 2 тал руу 2-оос 3 удаа алгадаад автал нүүр халуу түүгээд дээд шүдний буйл хэсгээр хүндүүр ороод шүд хөдөлсөн. Тэгтэл манай нөхөр намайг дагуулаад гэрт яваад ортол араас ******* ороод иртэл мөн адил манай нөхөр миний урд зогсоод хаагаад байсан ба би *******тэй чи гар яв, зайл гээд хоорондоо маргалдсан чинь манай нөхөр намайг чи чимээгүй болчих гээд намайг орон дээр дараад хэвтүүлсэн чинь ******* хажуугаар нь орж ирээд над руу дайраад байхаар нь би зөрүүлээд эсэргүүцээд дээшээ босох гэтэл манай нөхөр больчооч гээд миний үснээс зулгаагаад толгойг минь доош нь дарсан чинь манай нөхрийн дүү , ийг салгаад гаргаад явуулсан. Ингээд ийг явсаны дараа үүдэн шүд өвдөөд болохгүй байхаар нь Налайх дүүргийн 2 дугаар хороо Соёлын төвийн хажуу талын шүдний эмнэлэг ортол эмч нь шүд чинь хөдөлгөөн орсон байна эмчилгээ хийх боломжгүй цус хурчихаж авахаас өөр алга гээд шууд 1 шүдийг маань авсан ... Нүүрсний амбаараас гарч ирэхэд ******* намайг 2-оос 3 удаа ам руу алгадах үед 2 шүд хөдлөөд дараа нь гэрт ороход араас дагаж орж ирээд манай нөхөр бид 2-ын голоор ороод хаахад ******* намайг зодох гээд дайраад би бас эсэргүүцээд дайрахад манай нөхөр миний үснээс зулгаагаад доош нь дарахад үс унасан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 6 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр А.ын өгсөн: “... Хэд хоногийн өмнө хэзээ гэдгийг нь санахгүй байна ямарч байсан орой 23 цагийн үед байх гэртээ унтаж байтал гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гайхаад босоод иртэл 2 дүү маань унтаж байсан аав, ээж 2 байхгүй байхаар нь гартал нүүрсний амбаарын хажууд аав, ээжийг хашаад зогссон нэг ******* ээжийн нүүр рүү 2-оос 3 удаа алгадаад аав голоор нь ороод ээжийг дагуулаад гэрт ороод ирсэн чинь нөгөө ******* араас дагаж орж ирээд шууд ээжийг заамдаад орон дээр унагаад үснээс нь зулгаасан чинь аав голоор нь ороод салгаад нөгөө *******г гэрээсээ гаргаад явуулсан. Тэр ******* манай ээжийг янхан минь, чи 50 нас наслах уу, казак хүн ямар байдгыг чамд харуулъя гээд орилоод байсан ...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

            4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сард буюу цагаан сараар хамт ажилдаг Телевбекээс 60,000 төгрөгөнд каз зээлээр худалдаж аваад тэрнийхээ мөнгийг өгөх гэтэл боломж гарахгүй явсаар байгаад саяханыг хүрсэн юм. Тэгтэл 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 22 цаг өнгөрч байхад над руу ******* залгаад мөнгөө нэхэхээр нь ахынх нь банкны мөнгө татаж аваад мөнгө төгрөгний боломжгүй байна гэхэд ******* уурлаад танай тэнэг эхнэр чинь утсаа авахгүй байна гэж хэлсэн чинь манай эхнэр хажууд байж байгаад миний утасны дуу чанга болохоор сонсоод ийг хүн тэнэг мангараар нь дууддаг хэн юм гээд хоорондоо хэрэлдэх маягтай болсон ба ******* одоо очлоо гэхээр нь хэрэггүй ах нь маргааш олоод өгъе гэхэд шууд утсаа таслахаар нь би ирээд хэрүүл маргаан болох байх аягүй бол тай маргалдана гэж бодоод эхнэрээ нуугд гэж хэлээд нүүрсний амбаар руу оруулахад удалгүй ******* 10-аас 20 минутын дараа ирээд шууд гэрт орж ирээд манай эхнэрийг хайгаад саяхан байсан хүн яахаараа байдаггүй юм гээд хашаан дотор хайж байгаад нүүрсний амбаар онгойлгоод ийг байгааг хараад дуудаж гаргаж ирээд хоорондоо маргалдахаар нь би голоор нь ороход ******* манай эхнэрийг 2 удаа нүүр рүү нь алгадахаар нь би шууд эхнэрээ татаад гаднаас орж ирээд ийг татаад авахаар нь би эхнэрээ дагуулаад гэртээ ороод иртэл ******* дахиад араас орж ирээд дахиад хоорондоо барилцаад авахаар нь би эхнэрийнхээ 2 гарыг нь салгаад 2 гараараа 2 гарыг нь барьж аваад ийг больчих миний дүү гэж хэлээд би урдуур нь орж хаагаад манай эхнэр орон дээр суухаар нь би эхнэр рүүгээ хараад нуруугаа хойш нь ******* рүү харуулаад гараа алдлаад зогсож байсан чинь ******* манай эхнэр рүү дайраад би эхнэрээ хаахад эхнэр бас урдаас нь дайраад тавьбал хоорондоо зодолдох гээд байхаар нь би эхнэрийнхээ үснээс зулгаагаад больчих гээд доошоо дарсан тэгээд манай дүү , ийг араас татаад гаргаад явуулсан. Би эхнэрээ цохиж зодоогүй. Харин доош нь дараад хэвтсэн байхад босож ирж зодолдох гээд дайраад байхаар нь үснээс нь зулгаагаад доош нь дарсан... Манай эхнэрийн шүд зүгээр байсан. *******д алгадуулаад явсаны дараа шүд хөндүүрлээд байна гээд байхаар нь маргааш нь эмнэлэг очиж үзүүлхэд нэг шүдийг нь авсан гэсэн ...” гэх мэдүүлэг,

      /хх-ийн 16 дугаар тал/

5. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч С.Төгсбуяны өгсөн: “...Баруун 1-р шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд 1-р шүдний сулрал шүдний сулрал, үс уналт гэмтэлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... Шүдний эмч дээр хэрэг болсон 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр очиж баруун дээд 1-р шүдийг авсан байх ба шүд авах заалттай хөдөлсөн шүд нь энгийн явцад өөрөө бэхжих, тогтох боломжгүй байсан учраас бусад шүдэнд нөлөөлөх үр дагаварыг бодож баруун дээд 1-р шүдийг авсан байна. Энэ нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй бөгөөд энгийн явцаараа бэхлэгдэж тогтохгүй хөдөлсөн шүдийг шүд булгарсанд тооцож гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулдаг ... Нүүр ам судлал буюу шүдний эмч нарын практикт хүний шүдийг баруун дээд талаас 1 гэж дугаарлаж үүдэн шүдийг 1 дараагийн шүдийг 2 зүүн талруугаа 2 гэж дугаарлаж үүдэн шүдийг 1 дараагийн шүдийг 2 гэж дугаарласнаар баруун дээд 1-р шүдийг 11, баруун дээд 2-р шүдийг 12, зүүн дээд 1-р шүдийг 21 зүүн дээр 2-р шүдийг 22 гэх мэтчилэн томъёолж шүднүүдийг дугаарлаж бичдэг. Шинжээч эмч дүгнэлтийг анагаахын нэр томъёогоор бус энгийн хэллэгээр бичих үүрэгтэй учраас шүдний томъёо ашиглахгүй нэршилээр бичиж дутэлт гаргадаг. Тэгэхээр 11-р шүд нь дүгнэлтэнд тусгагдсан баруун 1-р шүд гэсэн үг. Үзлэгт хохирогчийн биед үзлэг хийхэд эмчийн бичигт тусгагдсан 13 буюу баруун дээд 3-р шүдний сулрал гэмтэл тогтоогдоогүй ...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр тал/

6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/242 дугаар: “Ж.ийн биед баруун дээд нэгдүгээр шүдний булгарал, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, үс уналт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...  ” гэх дүгнэлт,

/хх-ийн 19 дүгээр тал/

7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 40дүгээр тал/

8. Шүүгдэгч А.ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 33-39 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ж.ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь хохирогч Ж.ийн нүүр лүү 2-3 удаа алгадсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хутгаар хутгалуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/224 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч А.ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.******* нь хохирогч Ж.ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч ...шүд хийлгүүлж өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн нүүр лүү 2-3 удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны 2 хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан шүүгдэгч А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ