Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0080

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.О*******

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Х А******* сумын Засаг дарга

Хариуцагч: Х

Хариуцагч: Ха

Гуравдагч этгээд: М,яам

Гуравдагч этгээд: М,яамны харьяа М захиргаа

Гуравдагч этгээд: А.О, Б.Г*******, Ё.П*******

Гомдлын шаардлага: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч Х А******* сумын Засаг дарга З.Н, гуравдагч этгээд А.О, гуравдагч этгээд А.О, Б.Г*******, Ё.П******* нарын өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээд М,яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, М,яамны харьяа М захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 126/2021/0033/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас, Х А******* сумын Засаг дарга, Х, Ха нарт холбогдуулан “...“Х ХХК-д явуулсан Х А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/440 дугаар албан бичиг, Газрын даамал Ч.О*******ийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн хариу, Х Засаг дарга Ш.Ид 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/844 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал илт хууль бус болохыг тогтоолгох,

 Ха Ч.О******* нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 33 дугаар зүйлийн 33.7, 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Х ХХК-д 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох, газар ашиглах гэрээг Х ХХК-тай байгуулахыг, Х ХХК-ийн газар ашиглах эрхийн 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрын заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг, Х ХХК-ийн газар ашиглах эрхийн нэгж талбарын кадастрын зургийг газрын мэдээллийн сангаас хэвлэн баталгаажуулж олгуулахыг, Х ХХК-ийн газар ашиглах эрхийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-т заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг тус тус даалгах,

Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай ашиглах эрхийн газарт иргэн Б.Б*******т газар эзэмшүүлэх эрхийг давхардуулж олгосон Х А******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгох, давхардуулж олгосон газрын газар эзэмших эрхийг иргэн Б.Б*******аас иргэн А.От шилжүүлсэн А******* сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийг үндэслэж олгосон 000105197 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06704-202/00356 дугаартай гэрээг хүчингүй болгуулах,

Х А******* сум, Хатгал тосгонд орших Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар эзэмших эрхийг давхцуулж олгосон Х А******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,

Х А******* сум, Хатгал тосгонд орших Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай эрхийн газартай Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар ашиглах эрхийг давхцуулж олгосон Х А******* Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,

Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Ё.П*******д 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон А******* сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Ё.П*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,

Х ХХК-ийн нэгж талбарын21010150 дугаартай газар давхцуулж олгосон Х А******* сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Ё.П*******д 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000739692 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ё.П*******, Ха Ч.О******* нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах,

Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Б.Г*******ад 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон А******* сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Б.Г*******ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,

Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Х А******* сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Б.Г*******ад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000638067 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Г*******, Ха Ч.О******* нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Х ХХК-д явуулсан Х А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/440 дугаар албан бичиг, Газрын даамал Ч.О*******ийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн хариу, Х Засаг дарга Ш.Ид 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/844 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.6, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан Ха Ч.О******* нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 33 дугаар зүйлийн 33.7, 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Х ХХК-д 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох, газар ашиглах гэрээг Х ХХК-тай байгуулахыг, Х ХХК-ийн газар ашиглах эрхийн 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрын заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг, Х ХХК-ийн газар ашиглах эрхийн нэгж талбарын кадастрын зургийг газрын мэдээллийн сангаас хэвлэн баталгаажуулж олгуулахыг, Х ХХК-ийн газар ашиглах эрхийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-т заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг тус тус даалгах,

Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай ашиглах эрхийн газарт иргэн Б.Б*******т газар эзэмшүүлэх эрхийг давхардуулж олгосон Х А******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгох, давхардуулж олгосон газрын газар эзэмших эрхийг иргэн Б.Б*******аас иргэн А.От шилжүүлсэн А******* сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамжийг илтэд хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийг үндэслэж олгосон 000105197 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06704-202/00356 дугаартай гэрээг хүчингүй болгуулах,

Х А******* сум, Хатгал тосгонд орших Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар эзэмших эрхийг давхцуулж олгосон Х А******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,

Х А******* сум, Хатгал тосгонд орших Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай эрхийн газартай Зам, тээврийн яаманд үйлчилгээний зориулалтаар нэг га газар ашиглах эрхийг давхцуулж олгосон Х А******* Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,

Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Ё.П*******д 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон А******* сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Ё.П*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,

Х ХХК-ийн нэгж талбарын21010150 дугаартай газар давхцуулж олгосон Х А******* сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Ё.П*******д 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000739692 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ё.П*******, Ха Ч.О******* нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах,

Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай иргэн Б.Г*******ад 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар давхцуулж олгосон А******* сумын Засаг даргын 2017 оны А/125 дугаар захирамжийн Б.Г*******ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах,

Х ХХК-ийн нэгж талбарын 21010150 дугаартай газартай давхцуулж олгосон Х А******* сум, Хатгал тосгоны Цахир гэдэг газар 700 кв.м газрын гэр бүлийн зориулалтаар иргэн Б.Г*******ад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000638067 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Г*******, Ха Ч.О******* нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Гомдлын шаардлага: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах. 

3.1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс 2023 оны 0189 дүгээр шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Зарим газрын нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор 1/Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Х А******* сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлжээ" гэж /шийдвэрийн 27 дугаар хуудас 45 дахь хэсэг/ дурьдсан хэрнээ энэ хилийн зааг нь хэрхэн яаж өөрчлөгдсөн, Хатгал тосгоны эдэлбэр газартай хаагуур хиллэж буй талаарх нотлох баримтыг огт цуглуулж, үнэлж дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

 

3.2. Учир нь УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг нарийвчлан тогтоосон ба одоо ч гэсэн Хатгал тосгоны төвийн эдэлбэр газрын зарим хэсэг нь Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт хамрагдаж байгаа. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ талаар нотлох баримтыг огт цуглуулаагүй, маргаан бүхий газар орон нь байгалийн цогцолбор газарт хамрагдаж буйг огт тогтоогоогүй.

3.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг ангилсан ба 3.1 дэх заалтаар Байгалийн цогцолборт газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулсан байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд "Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана. 1/ онцгой бүс; 2/ аялал, жуулчлалын бүс; 3/ хязгаарлалтын бүс" гэж, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 3.3-т "Орчны бүс нь дархан цаазат газрын хилийн заагийн гадна байх бөгөөд байгалийн цогцолбор газрын хувьд түүний хилийн заагийн гадна буюу хязгаарлалтын бүстэй нь давхацсан байж болно" тус тус хуульчилсан байгаа.

3.4. Тэгвэл улсын хэмжээнд бүх газрын мэдээллийн нэгдсэн санг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хариуцан бүрдүүлж ажилладаг бөгөөд энэ нэгдсэн мэдээллийн санд байгаа өгөгдөл, мэдээллээр Хатгал тосгоны төвийн эдэлбэр газрын нилээд хэсэг нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамрагдаж байгаа /ax сурвалж: https://egazar.gov.mv/man?code=011108 / Энэхүү баримт бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үүнийг нотлох шаардлагагүй юм. Энэ баримтаар бол "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаан бүхий газар нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дотор байна

3.5. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдаанаар зөвхөн УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолыг дурьдсан ба уг тогтоолын хавсралтаар зохицуулсан бусад зохицуулалт болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн хилийн зааг хааrуур хэрхэн өнгөрч байгаа, үүнд нь Хатгал тосгоны ямар газар нутаг хамрагдаж, маргаан бүхий газар энэ хязгаарлалтын бүсэд байгаа эсэхийг огт шинжлэн судлаагүй. Зөвхөн УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолын А******* сумын Хатгал тосгоны төвийн эдэлбэр газрыг тусгай хамгаалалтын хилийн заагаас чөлөөлсөн гэсэн томьёоллыг 2023 оны 0189 дүгээр шийдвэрийн үндэслэл болгосон буруу юм.

3.6. Тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж буй нутаг дэвсгэрийн газар ашиглах харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаггүй бөгөөд энэхүү харилцааг тусгайлсан эрх зүйн актуудаар зохицуулдаг болно. Энэхүү харилцааг зохицуулахтай холбоотойгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 1995 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр "Тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хамгаалалтын горим, хилийн цэсийг батлах тухай" 169 дүгээр тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын 3 дугаар хавсралтын 2 дугаар зүйлийн 8. д. дэх хэсэгт "Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт байрлаж буй Хатгал тосгон, Ханх сумын төвийн эдэлбэр газарт газар ашиглах асуудлыг тухайн сум, тосгоны Засаг дарга захирагч нартай хамтран зохицуулж шийдвэрлэж байх" гэж тусгайлан зохицуулж өгсөн байдаг. Энэ тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

3.7. Энэхүү Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолыг үндэслэл болгож Хатгал тосгоны Захирагч 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-42 дугаар захирамжаар "Х" ХХК-нд 2 га ашиглах эрхийг олгосон /захирамжийн үндэслэх хэсэгт тодорхой заасан байдаг/ бөгөөд тус тосгоны дийлэнх иргэдэд газар ашиглах эрхийг олгох, сунгах, өөрчлөх асуудлыг ийм байдлаар шийдвэрлэж, зохицуулагдаж ирсэн. Жишээлбэл, Хатгал тосгоны Захирагчийн 2011 оны А-42 дугаар захирамжаар 91 иргэн, ААН-ийн газар ашиглах асуудлыг ийм байдлаар шийдвэрлэсэн байна.

3.8. Анхан шатны шүүх нь 2023 оны 0189 дүгээр захирамж гаргахдаа ганцхан Газрын тухай хуулийг хэрэглэсэн нь учир дутагдалтай юм.

Учир нь Хатгал тосгоны төвийн эдэлбэр газрын зарим хэсэг нь байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамрагдаж байгаа тул энэхүү хэсгийн газар ашиглах харилцаа Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор зохицуулсан байтал шүүх энэхүү эрх зүйн актыг үнэлж дүгнэхгүйгээр зөвхөн Газрын тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн "Х" ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан Хийн 2016 оны А-54 дүгээр захирамжийг хууль бус гэж шийдвэрлэсэн нь буруу юм.

3.9. Шүүхээс "Х"-д анх газар ашиглах эрх олгосон Хийн 2011 оны А-42 дугаар захирамжийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн хэрнээ  тус газар ашиглах эрхийг сунгасан Хатгал тогооны захирагчийн 2016 оны А-54 захирамжийг хууль  зөрчсөн, гарсан цагаасаа хууль зүйн үйлчлэлгүй, тосгоны захирагч гаргах ёсгүй захирамжийг эрх хэмжээгээ хэтрүүлж гарсан захиргааны акт гэж дүгнэсэн байдаг. Ингэхдээ УИХ-ын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолын үндсэн хэсэг болон хэргийн оролцогч, гарч нарын мэдүүлэгт үндэслэсэн байдаг

3.10. УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолыг 2011 оны 05 дугаар сарын 05-аас хучин төгөлдөр мөрдөж эхэлсэн. УИХ-ын энэ тогтоолыг баримталбал Хийн 2011 оны А-42, 2016 оны А-54 дүгээр захирамжууд нь адилхан энэ тогтоолын үйлчлэлд хамрагдах ёстой. Шүүх яагаад Хийн 2011 оны А-42 дугаар захирамжийг хүчинтэй гэж дүгнээд, мөн захирагчийн 2016 оны А-54 дүгээр захирамжийг хүчингүй гэж үзсэн нь огт ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж буй хууль тогтоомжоор бол энэ хоёр захирамж бол хоёулаа хууль зүйн хүчин төгөлдөр болно.

3.11. Мөн хэргийн оролцогч, гэрч нар нь 2011, 2016 онд Хаас газрын харилцааг шийдвэрлэхдээ ямар хууль тогтоомжийг мөрдөж, үндэслэл болгож, үүнийг хэрхэн хэрэглэж байсан талаар огт дурьдаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байдаг. Гагцхүү эдгээр хүмүүс нь ямар нэгэн хууль зүйн үндэслэл, баримт нотолгоогүйгээр 2016 онд Хатгал тосгоны газрын харилцааг А******* сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэдэг байсан гэж тайлбарлаж, мэдүүлсэн байдаг. Үүнийг нь шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон буруу юм. Аливаа захиргааны акт нь хүмүүсийн яриа бус хууль тогтоомж дээр үндэслэж гарч байх ёстой.

3.12. Хийн 2016 оны А-54 дүгээр захирамжаар "Х" ХХК- ийн газар ашиглах эрхийг Х Засаг дарга 2019 оны А-176 дугаар захирамжаар хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд тус захирамжийн хавсралтын 3-т тодорхой заасан байдаг.

3.13. Хийн 2016 оны А-54, А******* сумын Засаг даргын 2019 оны А-176, 2020 оны А/137 дугаар захирамжууд нь одоо хүртэл хууль зүйн хүчин төгөлдөр захиргааны актууд ба эдгээрийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр, захиргааны акт гараагүй байгаа.

3.14. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан талаар

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчиж, хэргийн оролцогчдын маргаагүй А******* сумын Засаг даргын 2019 оны А-176, 2020 оны А/137 дугаар захирамжид дүгнэлт хийсэн байна.

3.15. Эдгээр захиргааны актууд нь хүчин төгөлдөр бөгөөд хэрэв хариуцагч нар эдгээр захирамжуудыг хууль бус гэж үзсэн бол хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжуудыг хүчингүй болгох бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүх нөхцөл боломж нь хариуцагчид байсан, тэрээр үүнийгээ хэрэгжүүлээгүй, захиргааны эдгээр актуудыг хүчин төгөлдөр хэвээр байхад нь анхан шүүх шүүх хуралдааны явцад анхан шатны шүүхээс эдгээр захирамжуудыг хууль бус акт гэж дүгнэсэн нь туйлын буруу, хууль зөрчсөн явдал юм.

3.16. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулаагүй талаар:

"Х" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбатаас 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр "Хатгал тосгоны "Э*******", "Х.Д*******ын газрын баруун тал", "Б.Б*******, Б.М*******ийн хашааны урд тал", "Хөшөөт толгойн зүүн бэл овоотын урд гудамж", "Хөшөөт толгойн ар" гэх газрын бодит байршлыг тогтоохын тулд Х газрын албаар эдгээр орон нутгийн нэрэлбэртэй газруудын байршил, заагийг тодорхойлсон байр зүйн зургийг үйлдүүлж, хэрэгт нотлох баримтаар хавсаргах" тухай гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч, холбогдох захирамж гаргаж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн захирамжийн биелэлт хангагдаагүй, дээрх нотлох баримт хэрэгт авагдаагүй. байхад хэрэг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэж хуульчилсныг анхан шүүх өөрөө зөрчсөн байна.

3.17. Эдгээр баримтуудаас үзэхэд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 0189 дүгээр захирамж гаргахдаа хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, буруу хууль хэрэглэж шийдвэр гаргасан, шүүхээс урьд нь гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаагүй зэрэг нь илэрхий байна.

3.18. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3. 121.4-т заасны дагуу Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0189 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

     ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1.Нэхэмжлэгч хуулийн этгээдэд анх Х А******* сумын Хийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-42 дугаар захирамжаар нэгж талбарын 210101501 дугаартай Б.Бат-Явуу, Б.М*******ийн хашааны урд талд байрлалтай, үйлчилгээний зориулалттай 2 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр олгосон 0006944 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээнд “Х” ХХК-д 3 га газрыг 5 жилийн хугацаатай чацаргана тариалах зориулалтаар гэж бичиж, газрын хэмжээ болон зориулалтыг захирамжид зааснаас өөрөөр тусгаснаас гадна Х Б.Батбилгүүн гарын үсэг зурж баталгаажуулжээ.

2.2. Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоолоор Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Х А******* сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлсөн, уг маргаан бүхий газар нь Хатгал тосгоны эдэлбэр газарт хамаарч байна.

2.3. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хот, тосгоны захирагчийн газрын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд  хот, тосгоны эдэлбэр газрын ашиглалтыг төлөвлөх, хот тосгоны дэвсгэр нутагт явуулж буй газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар санал гаргах эрхтэй байхаар зохицуулсан, иймд тус хуулиар тосгоны захирагчид газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гаргах эрх олгогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

2.4. Газрын тухай /2002 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”,  33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан хэдий ч 2015 оныг хүртэл тосгоныхоо эдэлбэр газарт А******* сумын Засаг дарга бус харин Х нь газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, мөн сумын Засаг даргын захирамжгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогджээ.

2.5. Иймд анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:...47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж зааснаар газар ашиглуулахаар гаргасан шийдвэр нь илт хууль бус захиргааны акт болох талаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт тодорхой тайлбарлан бичжээ.

2.6. Хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээний хугацааны сунгалт хэсэгт Хөвсгөл аймаг, Хатгал сумын Засаг даргын 2016 оны А-54 тоот шийдвэрийг үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгав гэж бичсэн байх ба Засаг дарга гэсэн хэсэгт мөн тухайн үеийн Х Б.Ганбаатар гарын үсэг зурсан байна.

2.7. Гэрч Б.Ганбаатараас “...Хэрэв 2016 онд газар ашиглах эрхийг сунгуулах бол сумын Засаг даргын шийдвэр гарч сунгасныг нь үндэслээд би сунгаж бичиж байсан байж магадгүй” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан Х А******* сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/54 дүгээр захирамж нь сумын хэмжээнд нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах, ажлын хэсэг томилох асуудлаар гарсан, Х А******* сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны байр нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шатаж, бүх бичиг баримтууд устсан зэргээс үзэхэд Х уг асуудлаар захирамж гаргасан болох нь тогтоогдоогүй, “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа хуульд заасан журмаар сунгагдсан болох нь нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

2.8. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар газар эзэмших гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй тул газар эзэмших гэрээ нь гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангагдаагүйн зэрэгцээ “Х” ХХК-ийн эзэмшил газар гэх Б.Бат-Явуу, Б.М*******ийн хашааны урд талд байршилтай нэгж талбарын 210101501 дугаартай 2 га газар кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байна.

2.9. Газрын тухай хууль тогтоомжийн дагуу сумын газрын даамал нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч компанийн Ха Ч.О*******д холбогдуулан гаргасан Газрын тухай хуулийн 23.4, 33.7, 34.7-д заасан эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “Х” ХХК-д  210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох, газар ашиглах гэрээг “Х” ХХК-тай байгуулахыг, “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийн 210101501 дүгээр нэгж талбарын 2 га газрын заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэхийг, “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийн нэгж талбарын кадастрын зургийг газрын мэдээллийн сангаас хэвлэн баталгаажуулж олгуулахыг, “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

2.10. Х А******* сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар “Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжаар “Х” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 2 га газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон боловч мөн сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/137 дугаар захирамжаар урьд гаргасан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжаа хүчингүй болсонд тооцсон нь тус компанид газар ашиглах субьектив эрх ашиг үүсгэхгүй юм.

2.11. Учир нь нэхэмжлэгчээс Хийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-42 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн 2 га газрыг ашиглах эрхтэй гэж маргасан боловч тус газарт ямар нэг үйл ажиллагаа огт хийгдээгүй, сул газар байсан болох нь тогтоогдсон тул Х А******* сумын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/143 дугаар захирамжаар Б.Б*******т 0,07 га газрыг эзэмшүүлж, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/142 дугаар захирамжаар Б.Б*******аас А.От шилжүүлэн эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/125 дугаар захирамжаар Б.Г*******ад 0,07 га газрыг, Ё.П*******д 0,07 га газрыг, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/41 дүгээр захирамжаар Зам тээвэр хөгжлийн яамны Далайн захиргаанд 7837 м.кв газрыг эзэмшүүлсэн нь  нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна.

2.12. Мөн “Х” ХХК-д явуулсан Х А.Бийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/440 дугаар албан бичиг, газрын даамал Ч.О*******ийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн хариу, Х Ш.Ид 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/844 дүгээр албан бичгээр газар ашиглах эрхийн шинэчилсэн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан зэрэг нь захиргааны актын шинжийг агуулаагүй үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

2.13. Ийнхүү анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН