Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч З.*******,

Насанд хүрээгүй хохирогч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч З.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 108А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн т холбогдох эрүүгийн 2207000000093 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******, *******, *******, *******, ******* /уншиж, бичиж чадна/, , , , , ийн хамт тоотод оршин суух хаягтай боловч түр оршин суудаг,

Урьд Завхан аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн В дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Завхан аймгийн 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан,

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 10 хоног баривчлах, 15 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдах шийтгэлээр,

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 73 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар 20 хоногийн хугацаагаар баривчлах, 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах шийтгэлээр шийтгүүлж байсан,

*******ийн /РД:/

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б. нь , тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим өөрийн дагавар охин болох бага насны хүүхэд Б.*******г “өөрийг нь түлхэж унагаасан” гэх шалтгаанаар түүний эрүү хэсэгт монгол гэрийн униар 1 удаа цохиж биед нь эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан,

Мөн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим , тоотод байрлах хашаан дотор хамт амьдарч байсан хадам эгч болох З.*******ыг “Б.*******г өмөөрсөн” гэх шалтгаанаар монгол гэрийн униар түүний дух хэсэгт нэг удаа, нуруу хэсэгт 2-оос 3 удаа цохиж биед нь тархи доргилт, нүүр, бүсэлхий, зүүн бугалга, зуун шуунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б. нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би Хонхор ороод найзтайгаа 1 шил архи уучхаад наашаагаа ирсэн. тоотод ирээд Б.*******д картаа өгөөд ундаа тамхи хоёр аваад ир гээд явуулсан. Гэтэл гарахгүй байна гэсэн. Тэрнээс болж хэрүүл болоод авгай руугаа хэлтэл Б.******* голоор орж ирээд та яахаараа дандаа ээж рүү дайрч байдаг юм Батаа ахаа гээд түлхсэн. Би түлхүүлээд унахад унь унасан. Би тэр униар нь Б.*******г нэг л цохисон. Гэтэл тэр унийг ******* шүүрч аваад миний толгой руу хоёр цохисон. Тэгэхээр нь зөрүүлж шүүрч аваад гадаа гараад *******ыг униар хоёр цохисон. Гэр дотор Б.*******г цохисон. Харин ******* бид хоёр гадаа цохилцсон. Цагдаа дуудахад нь зугтаасан тийм л зүйл болсон.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Ээж энэ хоёр маргаад ээж миний хажууд ирээд суусан. Хажуудаа суулгаж байж байтал наашаа ирээд ээж рүү дайраад байхаар нь та  яагаад ээж рүү дандаа дайрдаг юм бэ гээд түлхсэн. Тэгээд унь унаад цохисон. гэв.

Хохирогч З.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би эхлээд бага хүүхдийг нь аваад орон дээр сууж байсан. Энэ гаднаас согтуу орж ирсэн. Танай ******* чинь хаачсан юм гэсэн. Тэгээд Б.*******г авахаар сургууль руу нь явсан байсан. Тэгээд ирэхдээ нүүрс түлээ авчирсан. Энэ хоёр орж ирээд бид нар бууз хийхээр буузаа чимхээд байж байтал мод хагалаад ороод ирье гээд гараад явсан. Тэгээд байдаггүй, согтуу орж ирээд цагдаагаа дууд гэсэн. Тэгэхээр нь юунд тэгдэг юм бэ гэтэл орны хажууд утсаараа оролдоод зогсож байсан Б.******* лүү цагдаа дуудах гэж байна уу гээд утсыг нь булааж авах гэхээр нь ээж нь урдуур нь орсон. Тэгээд ээжийнхээ урдуур ороод ээж рүү дандаа тэгдэг гэж маргаад түлхэх шиг болсон. Би бага хүүхдийг нь чимээгүй хараад сууж байсан. Гэтэл унь унаад ******* аваад хатгах шиг болсон. Тэгээд хүүхдийн нүд сохлоод хаячихлаа гээд орилсон. Тэгээд *******ыг гарахад нь араас нь унийг авч гараад толгой руу нь гурав цохитол эргэж хараад улайраад зодолдоод униар намайг цохисон. Тэгээд би алуулах юм байна оръё гээд гэр лүүгээ орсон гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Эрүүлдээ гайгүй, согтохоороо агсам тавьдаг. гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн мэдүүлэг /хх 11/, хохирогч З.*******ын мэдүүлэг /хх  5/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.*******ийн мэдүүлэг /хх 16/, шинжээч эмчийн 166 дугаартай /хх 26-27/, шинжээч эмчийн 167 дугаартай дүгнэлт /хх 21-22/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 53-55/, гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт /хх 56-60/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 127-128/, зөрчлийн гомдол мэдээллийн хуулбар /хх 141-144/, насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 74-75/, ял шалгах хуудас /хх 42/, яллагдагчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураан авсан унь,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: хохирогч З.*******ын мэдүүлэг /хх 5/, хохирогч З.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 7/, насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн мэдүүлэг /хх 11/, Б.ийн биед үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх 19/, насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн биед үзлэг хийсэн шинжээч эмчийн166 дугаартай дүгнэлт /хх 27/, ял шалгах хуудас /хх 42/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн цагдан хорих шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.ийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*******, хохирогч З.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нараас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид гомдол саналгүй гэж байгаа тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь *******, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд өөрийн оршин суух хорооноос гадна зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн хохирогч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, Б. нь баривчлагдсан хоноггүй, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон. Энэхүү цагдан хоригдсон 42 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд оруулан тооцуулах, эд мөрийн баримтаар хураан авсан монгол гэрийн унийг устгуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болно.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй тул прокурорын гэм буруугийн дүгнэлттэй маргалдах мэтгэлцэх зүйл байхгүй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Б.т гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох дагавар охин Б.*******, хохирогч З.******* нарын биед хөнгөн хохирол  учруулсан үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүх анхаарч үзнэ үү. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь гэр бүлийн гишүүд өөрсдөө гэр бүлийн харилцаагаа зөв үргэлжлүүлэх, бие биетэйгээ ойлголцох үйл ажиллагаа явагдаагүйгээс энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэж байна. Яагаад ингэж дүгнэсэн бэ гэвэл Б. нь архи уугаагүй үедээ гэр бүлийнхээ гишүүдэд, гэр бүлдээ халамжтай, өрхийн орлого амьжиргааг залгуулаад явдаг. Гэмт хэрэг үйлдэхдээ дандаа яагаад согтуугаар гэр бүлийн гишүүдтэйгээ маргаад байна вэ гэхээр эрүүлдээ гэр бүлийн гишүүдтэйгээ маргалдсан, үл ойлголцсон нөхцөл байдлаа ойлгуулж чадахгүй, харин архи уусан үедээ үүнийгээ илэрхийлж байгаагаас болоод энэ гэмт хэрэг гарсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Цаашид энэ гэр бүл элэг бүтэн, эрүүл саруул үргэлжлэн амьдраад явахад нь эрүүгийн хариуцлага их нөлөөлнө гэж харсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай байгаа. Шүүгдэгч Б. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Энэ цагдан хоригдох хугацаанд гэмт хэрэгт яагаад холбогдсон, гарах болсон шалтгаан нөхцөл хаана байна, цаашид яах юм гэдэг дүгнэлтийг Б. өөртөө хийж, цаашид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэр бүлийнхээ цаашдын санхүү, хүүхдүүд сурч боловсроход өөрийн зүгээс ажил хөдөлмөр эрхэлж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж байсан. Түүний цагдан хоригдсон хоногт дүйцүүлэн 330 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эргээд энэ гэр бүлийг цаашид авч үлдэх зорилготой байдаг учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг дүйцүүлэх нь шүүгдэгч Б.ийн хувьд оновчтой ял шийтгэл гэж үзсэн. гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим , тоотод байрлах гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох өөрийн дагавар охин Б.*******г “өөрийг нь түлхэж унагаасан” гэх шалтгаанаар түүний эрүү хэсэгт монгол гэрийн униар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол, З.*******ыг “Б.*******г өмөөрсөн” гэх шалтгаанаар монгол гэрийн униар түүний дух хэсэгт нэг удаа, нуруу хэсэгт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, бүсэлхий, зүүн бугалга, зуун шуунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирл тус тус учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.ийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд Нисэх 10-8 тоотод байх гэртээ 20 цагийн орчимд орсон юм. Намайг ороход *******, *******, ******* гурав байсан. Тэгээд би тэй яг юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Маргалдаж байтал ******* босож ирээд “та яахаараа дандаа ээжид уурлаж байдаг юм” гэж хэлээд намайг түлхээд унагаачихсан. Тэгтэл манай гэрийн унь унахаар нь унасан унийг нь аваад *******г нэг удаа цохичихсон юм. Тэгтэл ******* босож ирээд миний гараас унийг булааж аваад миний толгой руу хоёр удаа цохихоор нь би дахин унийг авч *******ын нуруу луу нь хоёр удаа цохичхоод гараад явсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 41 дүгээр тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор З.*******ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би дүү *******ийнхээ гэрт байж байтал 19 цагийн орчимд гаднаас согтуу орж ирсэн. Нэг хэсэг зүгээр сууж байснаа ******* рүү чи муу янхан, банзал гээд орилоод байсан. Тэгтэл тэр үед ******* рүү та яахаараа дандаа ээжийг доромжилж байдаг юм гэж хэлээд түлхтэл гэрийн хана налаад унатал дээрээс гэрийн унь унасан. унасан гэрийн унийг аваад *******гийн эрүү лүү униараа нэг удаа цохиод эрүүнээс нь цус гарчихаар нь би яагаад хүүхэд цохиж байгаа юм гээд босож очоод ийн гараас нь унийг нь булааж аваад ийн толгой руу нэг, хоёр удаа цохисон. Би яг хэдэн удаа цохисноо санахгүй байна. Энэ үед эргүүлж униа булааж аваад миний нуруу руу 2-3 удаа цохихоор нь би гарч зугтаагаад гэр лүүгээ орж цагдаа дуудчихаад очтол зугтаагаар гараад явчихсан...Миний дух хавдсан, нуруу хөндүүр орчихсон байсан. Би эмнэлгийн байгууллагад ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, надад эмчилгээтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор Б.*******гийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би ээж *******, эгч ******* хоёрын хамт Нисэх 10-8 тоотод байх гэртээ байж байтал 19 цаг өнгөрч байхад гаднаас ээжийн хамтран амьдрагч согтуу орж ирээд гичийнүүд минь гээд доромжлоод эхлэхээр нь би тайвшруулаад суулгасан юм. Тэгтэл ах ээжийг доромжлоод босоод ирсэн юм. Тэгэхээр нь би ийг түлхтэл гэрийн хана налаад уначихсан юм. ахыг унахад дээрээс гэрийн унь унасан. ах унасан гэрийн унийг аваад униараа миний эрүү рүү нэг удаа цохитол миний эрүүнээс цус гараад эхэлсэн. ******* эгч намайг өмөөрч босож ирээд “чи хүүхэд яагаад байгаа юм” гэж хэлээд ахын барьж байсан унийг булааж аваад толгой руу нь цохитол ах ******* эгчээс унийг нь булааж аваад нуруу луу нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр З.*******ийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн үед төрсөн охиныхоо гэрт очиж барьж байгаа байшинд тусална гээд гараад явсан чинь орой 19 цагийн үед архи уусан гаднаас орж ирээд учир зүггүй шууд агсам тавиад эхэлсэн ба намайг яг л өмнөх шигээ элдвээр хэлж, доромжилж хий хардаад байсан чинь манай охин ******* түлхсэн чинь хойшоо унахдаа гэрийн хана мөргөөд дээрээс нь унь унасан чинь тэр униа авч босож ирээд *******г униараа эрүү рүү нь хатгаад сэтэлсэн. Тэгтэл миний төрсөн эгч ******* уурлаад босож ирээд унийг нь булаагаад автал зөрүүлээд булааж аваад шууд ******* эгчийн дух руу нь цохисон. Тэгээд ******* тэй унийг нь булаацалдаж байгаад дахиад салгаж аваад гэрээс түлхэж гаргаад униараа толгой руу нь хэд хэд цохих шиг болсон. Энэ үед дахиад ******* эгчээс униа булааж авахад ******* зугтаасан чинь араас нь нуруу руу нь хэд хэд цохихоор нь ******* эгч цагдаад дуудлага өгөхөд зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг,

      /хх-ийн 16 дугаар тал/

5. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/168 дугаар: “Б.ийн биед зүүн сарвуунд цус хуралт, толгойн хуйх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,

/хх-ийн 19 дүгээр тал/

6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/167 дугаар: “З.*******ын биед тархи доргилт, нүүр, бүсэлхий, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

7. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/166 дугаар: Б.*******гийн биед эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэх дүгнэлт,

/хх-ийн 27 дугаар тал/

 

            8. Яаралтай тусламжийн хуудас,

            /хх-ийн 23-24, 28-29 дүгээр тал/

 

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 42 дугаар тал/

10. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 53-55 дугаар тал/

11. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-ийн 56-60 дугаар тал/

12. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,

/хх-ийн 127-128 дугаар тал/

13. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

/хх-ийн 133 дугаар тал/

14. Шүүгдэгч Б.ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 43-52, 63-74 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б. нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч З.******* болон насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б. нь хохирогч З.*******ын  дух, нуруу хэсэгт,  насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүү тус газарт тус тус монгол гэрийн униар цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба монгол гэрийн униар цохиулсны улмаас хохирогч нарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 166,167 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Б.ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч З.*******, насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон цагдан хоригдсон 42 хоногийг хасаж нэгтэн нийт 64 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан 1 ширхэг монгол гэрийн унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч Б. нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 42 хоногтой,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон цагдан хоригдсон 42 хоногийг хасаж нийт 64 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг монгол гэрийн унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон 42 хоногтой, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ