| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/01099/И |
| Дугаар | 71 |
| Огноо | 2018-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5-4 дүгээр байр, 292 тоотод оршин суух Бэсүүд овгийн Халзангийн ******* /РД: *******, утас: 99057748/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20-3 байр, 3 тоотод оршин суух Иеншөөбү овгийн Гомбодоржийн ******* /РД: *******, утас: 94259466/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байр, 54 тоотод оршин суух Баатуд овгийн Батболдын ******* /РД: *******, утас: 99046538/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20-4 байр, 87 тоотод оршин суух Боржигон овгийн Гантөмөрийн ******* /РД: *******, утас: 95128822/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Хар ус цээлийн 1 дүгээр гудамж 2 тоотод оршин суух Боржигон овгийн Адилбишийн ******* /РД: ТИ63011467, утас: 99375716/ нарт холбогдох
“Нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д.Энхтунгалаг, нэхэмжлэгч Х.*******, хариуцагч А.*******, хариуцагч А.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагч Г.*******гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Г.******* тэргүүтэй дээрх хүмүүс нь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа Дөл СӨХ-ны удирдлагыг хууль бусаар хуйвалдааны журмаар булааж авахын тулд уг СӨХ-ны гүйцэтгэх захирал Х.******* миний биеийг олон нийтийн өмнө удаа дараа элдвээр гүтгэж, түүндээ оршин суугчид олон нийтийг татан оролцуулж гарын үсэг зуруулж, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн тул нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна.
Хариуцагч Г.******* нь 2011 онд Дөл СӨХ-ны оршин суугч болсон. Бид хоёр мэндийн зөрүүтэй байдаг байсан. Гэтэл надад СӨХ-ны үйл ажиллагааны талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй мөртлөө 2015 онд намайг цагдаагийн байгууллагад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр очоод гомдолтой нь танилцахад намайг идэж уудаг гэж бичсэн байсан ба цагдаагийн байгууллага шалгаж, прокурор хянаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ үйл явдал болсноос хойш оны сүүлээр Г.*******г өрөөндөө дуудаж худлаа байсныг нь хуулийн байгууллага нотолчихлоо. Дахин ийм зүйл битгий хийгээрэй гэж хэлээд бид хоёр ярилцсан. Би өөрийгөө Г.*******тэй ойлголцлоо гэж бодсон. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Сумын Засаг дарга болон шат дараалаад 10 байгууллагын иргэн хүнд хандсан байсан. Уг асуудалд нь ямар нэгэн зүйл хэлээгүй. Ингээд 2017 оны 03 сарын 22-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын Лхагваад Х.Давгадорж гэдэг хүнийг 17 зүйл заалтаар тусгай ажлын хэсэг гаргаж шалгаж өгнө үү гэсэн хүсэлт явуулсан байсан. Уг Г.*******гийн гаргасан хүсэлтийн дагуу Захирагчийн алба, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан сумын Засаг даргын тамгын газраас 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр миний гүйцэтгэсэн ажлыг шалгасан. Тус бүрэлдэхүүн шалгаж байхад Г.*******, Б.*******, Чулуунжав, А.******* нар өөрсдийн биеэр байна. Х.******* та нарын тархийг угааж магадгүй учраас хамт байна гэж хэлээд зөвшөөрөлгүйгээр дайрч орж суусан. Би 17 зүйл заалтын тус бүрд нь тайлбар өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа шалгалтын хүмүүс дүгнэлтээ гаргасан. Миний хувьд дүгнэлтийг аваад асуудал шийдэгдлээ гэж бодсон чинь дээрх нэр бүхий хүмүүс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болсон СӨХ-ны тайлангийн хурал хийхээр болж намайг комиссын гишүүнд томилсон. Тэгээд Дөл СӨХ-ыг хурлаа хий гэж хэлсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хурал хийх гэсэн боловч нэр бүхий хүмүүс санаатайгаар тайланг тавиулаагүй. Ямар үйл явдал болсон бэ? гэхээр удирдах үйл ажиллагааны зохион байгуулалт хэлэлцэнэ. Удирдах дарга Х.*******ийг хална гэж Г.******* тэргүүтэй *******, *******, А.******* нар удаа дараа босч байгаад хуралд хүрэлцэн ирсэн 70-80 хүнийг тараасан. Харин маргааш нь Х.Давгадорж хурлаа хийхгүй тайлангаа тавихгүй байна гэсэн утга бүхий бичгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Ганболдод бичсэн байсан. Уг өргөдөлд Батмөнх, Байгаль, Нэргүй, Арслан гэсэн 4 хүний гарын үсэг байсан. Тэгээд би Батмөнх, Арслан хоёр хүнтэй биечлэн уулзаад уг өргөдөл гарын үсэг зурсан уу? яагаад ийм зүйл хийсэн юм бэ? гэж асуухад би ийм гарын үсэг зураагүй. Миний гарын үсэг биш. Би ийм гарын үсэгтэй гэж хэлээд бичсэн өргөдлийнх нь ард гарын үсгээ зурж өгсөн. Дараа нь би Нэргүйтэй утсаар яриад аймгийн Засаг даргын орлогчид өргөдөл өгсөн байна. Яагаад өргөдөл өгөх болсон юм бэ? гэж асуухад би өгөөгүй гэсэн хариулт хэлсэн. Байгальтай утсаар ярьж гарын үсэг зурсан эсэхийг нь асуухад зурсан гэдгээ хэлсэн. Би яагаад өнөөдрийн хуралд үүнийг ярьсан бэ? гэхээр миний нэр төрийг унагаахын тулд 4 хүний гарын үсгээс 3 хүний гарын үсгийг нь дуурайж зурсан. Надад олон гарын үсэгтэй баримт байна. Үүнийг нь өөрсдөө зурсан эсэх дээр эргэлзэж байна. Энэ хүмүүсийн ярьсан зурсан асуудал болгон дээр миний нэр хүнд унаж байна. Яагаад унаж байна вэ? гэхээр мэндэлдэг хүн мэндлэхээ больж байна. Аймагт ажилладаг хүмүүс таны талаар гомдол санал ирээд л байна. Таны ажил төрөл гайгүй юу? гэсэн зүйл ярьж байна. Мөн орон нутгийн мэдээллийн хэрэгслээр ******* намайг хэлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ганцаараа өрөөнд ирж уулз, нас шүдийг чинь үзнэ гэж хэлсэн. Ганболд даргын өрөөнд ажил төрлийн яриатай байхад өөрсдөө сайн дураараа дайрч орж ирчихээд тайлбар дээрээ таарсан гэж бичсэн байгаа. 2015 оноос эхлэн Г.******* намайг муулж орон суугчдаар гарын үсэг зуруулсан. Энэ ямар учиртай юм бэ? Г.******* өөрөө СӨХ-ны дарга болох зорилготой байсан. Одоо оршин суугч намайг муу хүн гэсэн ойлголттой болсон байгаа. Би Дархан-Уул аймгийн 33 СӨХ-ийг хариуцдаг. СӨХ-ны үйл ажлаараа манайх 3 дугаар байранд байдаг. Би ажлаа доголдуулж байгаагүй. Тийм учраас намайг муу муухайгаар хэлж миний нэр хүндийг гутаасан гэж үзэж байна...
Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр ******* намайг хэлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ганцаараа өрөөнд ирж уулз, нас шүдийг чинь үзнэ гэж хэлсэн. Уулзъя гэсэн хүнийг өрөөнд ганцаараа бичиг баримтаа аваад, ганцаараа оч гээд их акценттэй хэлсэн. Тэгэхээр хүмүүс Х.******* гэдэг хүн чинь өрөөндөө хүмүүсийг иргэний үнэмлэхтэй нь дуудаад нас шүдийг нь хараад бэлгийн хүчирхийлэл хийдэг нөхөр байна гэж ойлгоно.
Г.******* өөрийнхөө ажлын өрөөнд намайг халах талаар ярьсан байдаг. Мөн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болсон хуралдаан дээр олон удаа тайлан тавиулахгүй, Удирдах зөвлөл өөрчлөгдөнө гэж хэлсэн. Удирдах зөвлөл сонгох үйл ажиллагаанд нилээн идэвхитэй оролцсон.
А.******* гэдэг хүний хувьд нилээн чанга хүн. Тэгээд Аймгийн орлогч дарга н.Ганболдын өрөөнд А.*******э болохоор барилга байшинтай холбоотой мэргэжлийн бус зүйл яриад байсан. Намайг СӨХ-ны даргаар сонгогдсоноос хойш миний нэр төрийг унагааж байгаад миний ажлыг булааж авах санаатай байгаа. Би 6 сард анхны хурлаа хийхэд хэл ам хийсэн. Үүнээс хойш хурал болгон дээр миний эсрэг үг хэлнэ. Хэрүүл маргаан хийнэ. Үүнээсээ ташаал авдаг. Дараа нь юу ч болоогүй юм шиг инээгээд явдаг. Би дотроо цагаахан юм байна гэж бодсон боловч дараа нь дахиад л хэл ам, хэрүүл цуглаан хийдэг. Мөн 16 дугаар сургууль дээр хийсэн бичлэг дээр над руу яаж доромжилж байгаа нь харагдах болно.
RGB телевизийн бичлэг өөрийнхөө мэдээгээр цацагдаж page хуудсанд байрлуулсан байсан. Дархан-Уул аймгийн 16 дугаар сургууль дээр болсон маргаан цацагдаагүй. Би утсан дээрээ бичсэн. RGB телевизийн бичлэг өөрийнхөө мэдээгээр цацагдаж page хуудсанд байрлуулсан байсан. Болохоо байхаар нь хуралд ирсэн бүх хүмүүсийг утсаа гаргаад бичээрэй гэж хэлсэн. Мөн сэтгүүлч хамгийн их асуудал болоод байгаа. Дархан-Уул аймгийн Дөл СӨХ-ны талаар хэлэлцлээ гээд шууд ойлгосон байгаа. Энэ нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн RGB телевизийн мэдээгээр цацагдсан. Мөн RGB телевизийн page хуудсанд нь байршсан байсан. Би түүнийг мэдээгүй байсан. Манай найз над руу залгаад өрөөндөө хүүхэн шуухантай байдаг юм уу гэж хэлсэн. Тэгээд юу яриад байгаа юм бэ? гэж асуухад RGB телевизийн page хуудсанд байна гэж хэлсэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд бусдын нэр хүндийг хадгалж явах ёстой. Дээрх нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байгаа.” гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Х.*******ийн нэр төрд нь минь халдсан учраас нэр төр сэргээлгэх шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч хэлэхдээ RGB телевизээр мэдээ гарсан гэсэн. Гэтэл ямар мэдээ гарсан. Уг мэдээнд Г.******* юу ярьсан. Ярьсан зүйлээс болж Х.Давгадоржийн нэр төрд халдсан гэдэг нь тодорхой байна. Мөн Дархан-Уул аймгийн 16 дугаар сургууль дээр тайлангийн хуралдаан хийх гэсэн боловч маргаан үүсэж хурал тарсан. Тухайн үед хуралд ирсэн хүмүүс болон Х.******* өөрөө утсан дээрээ бичлэг хийсэн гэдгээ хэллээ. Энэ энэ маргаан дээр Г.******* оролцоо байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Тухайн нэр төр гутаасан нь ямар арга хэрэгслээр ямар цар хүрээнд гарсан. Үүний улмаас Х.*******ид эдийн бус хохирол учирсан талаараа баримтаа гаргаж өгч тодорхой нотлох ёстой. Иргэний хуульд сэтгэл санааны хохирлоо мөнгөөр тодорхойлох ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Мөн яагаад нэр хүндэд халдсан гэж үзээд байгаа юм бэ? гэж асуухаар СӨХ-ны ажил руугаа оруулаад байдаг. СӨХ-ны ажил нь шаардлага хангахгүй, тайлангийн хурлаа тавь гэхээр өдөр тутмын асуудлаа буюу 3 байрны талаар ярьж байна. Уг байрны асуудлаа шийдэж чадахгүй маргаж байгаагаа нэр төрд халдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Миний зүгээс Х.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцахад СӨХ-ны ажилтай холбоотой байна. Г.*******гийн гаргаж өгсөн хариу тайлбар нь мөн л СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой байна. Өнөөдөр Дөл СӨХ-ны үйл ажиллагаа болж байна уу? болохгүй байна уу? талаар яриагүй. Зөвхөн нэр төрд чинь яаж халдсан талаараа ярих ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг гутаасан талаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Б.******* нь Багийн иргэдийн нийтийн хурлын дарга ажилтай. Х.*******ийн гаргасан нэхэмжлэлд Г.*******г бусад хүмүүстэй хуйвилдаж байгаад миний СӨХ-ийн даргын ажлыг авах зорилгоор хийсэн ажил учраас нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байна. Нэр төр сэргээлгэх асуудалд тодорхой бодит хохирол учирсан байхыг шаарддаг. Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуульд зохион байгуулагдсан хурал болон RGB телевизээр цацагдсан мэдээг ярьж байна. Өнөөдөр RGB телевизийг хэр их хүн, айл өрх үздэг, RGB телевизийн page хуудсанд байрласан. Үүнээс үүдээд Х.*******ид ямар хохирол учирсан нь тодорхойгүй. Өнөөдрийг хүртэл Х.******* СӨХ-ны ажлаа хийж гүйцэтгээд явж байгаа. Мөн цагдаагийн байгууллагад 2015 онд өгч байсан. Үүнээс хойш 10 гаран байгууллагад өгч шалгуулсан гэж байна. Оршин суугчид өөрөө сонссон, таалагдаагүй зүйлээ шалгуулах эрхтэй. Телевиз, радиод шүүмжлэл тавих эрхтэй. Уг эрхийнхээ дагуу хурал болгонд болохгүй үйл явдлыг шүүмжилж хэлдэг. Гэтэл Х.******* уг шүүмжлэлийг өөрийг нь муулсан, миний ажлыг булааж авах гэж байна гэсэн хардалт сэрдэлт явагдаж байна. Нэхэмжлэл болон хариуцагч нарын гаргаж өгсөн тайлбарыг харахад СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тайлбар гаргасан байдаг. Үүнээс харахад нэр төр сэргээлэх, хамгаалах асуудалд огт холбоогүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага хуулийн дагуу гаргаагүй. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар нь намайг дандаа ард түмэнд муу хүн мэтээр ойлгуулдаг гэж хэллээ. Ард түмэнд муу хүн гэдгээр ойлгуулсан юм бол нэхэмжлэгч Х.*******ид ямар хохирол учирсан юм бэ? Үүнээс болоод хэлсээр шийтгээгүй. Цагдаагийн байгууллага шалгаад ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн байдаг. Б.*******ийг өрөөнд ганцаараа ороод ир, иргэний үнэмлэхтэйгээ ир гэж хэлж байгааг хүмүүс бэлгийн дарамт учруулна гэж ойлгоно ш дээ гэж өөрөө үнэлэлт дүгнэлт өгч ярьж байна. Түүнээс биш хуулийн байгууллага Х.*******ийг бэлгийн дарамт учруулсан байна гэж үзээд шалгасан зүйл байхгүй. Тиймээс Б.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2015 онд манай байрны хажуу талд Моносын байрыг барьчихсан байсан. Бид нарын оршин суугаа байранд нөлөөлөхгүй байх ёстой. Манай байрны хажуу талд том машинаар Моносын суурийг ухсан байсан. Үүнээс болж бид нарын оршин суугаа байранд ан цав үүсэж үнэгүйдэх асуудал гарна гэж үзээд нэхэмжлэгч Х.*******той маргасан. Тэгээд нэгэнт байр барьсан учраас цаашид юм яриагүй. Гэтэл бохироо холбохын тулд манай подвалийн урьд талд хайлсыг шууд тастаж эхэлсэн. Тэгээд яагаад ухаад байгаа талаар нь асуухад бид нарыг энд ух гэж хэлсэн учраас ухаж байна гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр нь би Дархан-Ус суваг дээр очиж уулзахад манайх зөвшөөрөл өгөөгүй. Хэрвээ зөвшөөрөл өгсөн бол ус суваг гэсэн бичигтэй хүмүүс ажиллана гэж хэлсэн. Тэгээд эргэж ирээд та нарт зөвшөөрөл өгөөгүй учраас ухуулахгүй гэж хэлэхэд намайг хүрзээр цохих гээд байсан. Тэгээд хэн телевиз дуудсанг нь мэдэхгүй байна. Нэг мэдэхэд телевиз болон дарга нар, Х.******* ирсэн байсан. Надаас зөвшөөрөл авсан. Яаж авсан бэ? гэхээр ямар толгой байхгүй цаасан дээр би байшингийн энд салон барьж ажиллуулах гэсийн СӨХ-д ажилснаас авч үлдэх юм энэ л байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Гэтэл 5 давхар байшин барьсан. Энэ хүн өөрөө эвтэй харьцдаггүй. Хүнийг ялгаварлан, доромжилсон байдлаар харьцдаг. Эхний тайлангийн хурал дээр би Х.Давгадорж гуайд таны тайлан сэтгэлд хүрэхгүй байна. Хийсэн ажил байхгүй. Дулаантай холбоотой ажлыг дулааны ажилтан хийж байсан. Та бол хийгээгүй гэж хэлсэн. Дараа нь Дархан-Уул аймгийн 16 дугаар сургууль дээр болсон хурал дээр Удирдах зөвлөлийн ажилтан Наранцэцэг босоод би энэ ажлыг хийхээ болио. Би юу, ямар ажил хийхээ мэддэггүй. Надаар нэг ч удаа хийх гэж байгаа ажлаа хянуулж байгаагүй. Тиймээс ажлаа өгье гэж хэлсэн. Тэгэхээр бид нар удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлөө сонгоё гэж хэлэхээр Х.******* сонгодоггүй. Учир нь та нар болиулах гэж байна гэж хэлдэг.” гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Дөл СӨХ-ны дарга Х.******* нэр төрд халдсан гэж шүүхэд гомдол гаргасан нь учир дутагдалтай тул миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энэ хүнийг манай байрны СӨХ-ны дарга гэдгээс өөрөөр сайн танихгүй, ямар нэгэн хувийн өс хонзон ажил албаны харилцаа байхгүй. Болсон явдлыг хэлвэл Дөл СӨХ-ны тайлангийн хурал болно, хүрэлцэн ирнэ үү гэсэн урилга 5 дугаар багийн зүгээс ирсэн. Хуралд иртэл Дөл СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Лхагвасүрэн гэдэг хүн хурлыг удирдан явуулах гээд хэлэлцэх асуудал дэвшүүлэх үед Дөл СӨХ-ны бусад иргэдийн нэгэн адил бүтцийн асуудал хэлэлцүүлье л гэсэн. Хуульд өөрөөр заагаагүй бол ямар нэгэн хурал цуглаан дээр санал, хүсэлт, шүүмжлэл хэлэх эрх нь ард түмэн бидэнд байдаг санагдаж байна, байдгүй бол хариуцлага хүлээнэ. Энэ хүнийг доромжилж гутаасан, телевизээр гаргасан зүйл огт байхгүй. Харин ажил төрөлтэй үед шүүх цагдаа болж ажил удаж нэр төрд жинхэнэээсээ халдаж байгаад гомдолтой байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г.*******, Б.*******, Г.*******, А.******* нарт холбогдулан нэр төр алдар хүнд гутаасныг сэргээлгэж, мэдээ тараагдсан хэлбэрээр няцаалт хийлгэхээр шаарджээ.
Нэхэмжлэгч Х.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд:
“...Г.******* тэргүүтэй Г.*******, Б.*******, А.******* нар удаа дараа гомдол гаргаж шалгуулсан, Энэ хүмүүсийн ярьсан зурсан асуудал болгон дээр миний нэр хүнд унаж байна. Яагаад унаж байна вэ? гэхээр мэндэлдэг хүн мэндлэхээ больж байна. Аймагт ажилладаг хүмүүс таны талаар гомдол санал ирээд л байна. Таны ажил төрөл гайгүй юу? гэсэн зүйл ярьж байна.
2015 оноос эхлэн Г.******* намайг муулж оршин суугчдаар гарын үсэг зуруулсан. Энэ ямар учиртай юм бэ? Г.******* өөрөө СӨХ-ны дарга болох зорилготой байсан. Одоо оршин суугчид намайг муу хүн гэсэн ойлголттой болсон. Аймгийн орлогч дарга н.Ганболдын өрөөнд Г.******* эхлээд намайг муулсан.
Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр ******* намайг хэлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ганцаараа өрөөнд ирж уулз, нас шүдийг чинь үзнэ гэж хэлсэн. Уулзъя гэсэн хүнийг өрөөнд ганцаараа бичиг баримтаа аваад, ганцаараа оч гээд их акценттэй хэлсэн. Тэгэхээр хүмүүс Х.******* гэдэг хүн чинь өрөөндөө хүмүүсийг иргэний үнэмлэхтэй нь дуудаад нас шүдийг нь хараад бэлгийн хүчирхийлэл хийдэг нөхөр байна гэж ойлгоно.
Г.******* өөрийнхөө ажлын өрөөнд намайг халах талаар ярьсан байдаг. Мөн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болсон хуралдаан дээр олон удаа тайлан тавиулахгүй, Удирдах зөвлөл өөрчлөгдөнө гэж хэлсэн. Удирдах зөвлөл сонгох үйл ажиллагаанд нилээн идэвхитэй оролцсон.
А.******* гэдэг хүний хувьд нилээн чанга хүн. Тэгээд Аймгийн орлогч дарга н.Ганболдын өрөөнд А.*******э болохоор барилга байшинтай холбоотой мэргэжлийн бус зүйл яриад байсан. Намайг СӨХ-ны даргаар сонгогдсоноос хойш миний нэр төрийг унагааж байгаад миний ажлыг булааж авах санаатай байгаа. Би 6 сард анхны хурлаа хийхэд хэл ам хийсэн. Үүнээс хойш хурал болгон дээр миний эсрэг үг хэлнэ. Хэрүүл маргаан хийнэ. Үүнээсээ ташаал авдаг. Дараа нь юу ч болоогүй юм шиг инээгээд явдаг. Би дотроо цагаахан юм байна гэж бодсон боловч дараа нь дахиад л хэл ам, хэрүүл цуглаан хийдэг. Мөн 16 дугаар сургууль дээр хийсэн бичлэг дээр над руу яаж доромжилж байгаа нь харагдах болно.
RGB телевизийн бичлэг өөрийнхөө мэдээгээр цацагдаж page хуудсанд байрлуулсан байсан. Дархан-Уул аймгийн 16 дугаар сургууль дээр болсон маргаан цацагдаагүй. Би утсан дээрээ бичсэн. RGB телевизийн бичлэг өөрийнхөө мэдээгээр цацагдаж page хуудсанд байрлуулсан байсан. Болохоо байхаар нь хуралд ирсэн бүх хүмүүсийг утсаа гаргаад бичээрэй гэж хэлсэн. Мөн сэтгүүлч хамгийн их асуудал болоод байгаа. Дархан-Уул аймгийн Дөл СӨХ-ны талаар хэлэлцлээ гээд шууд ойлгосон байгаа. Энэ нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн RGB телевизийн мэдээгээр цацагдсан. Мөн RGB телевизийн page хуудсанд нь байршсан байсан. Би түүнийг мэдээгүй байсан. Манай найз над руу залгаад өрөөндөө хүүхэн шуухантай байдаг юм уу гэж хэлсэн. Тэгээд юу яриад байгаа юм бэ? гэж асуухад RGB телевизийн page хуудсанд байна гэж хэлсэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд бусдын нэр хүндийг хадгалж явах ёстой. Дээрх нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байгаа...” гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон тайлбар гаргасан болно.
Хариуцагч Г.*******, Б.*******, Г.*******, А.******* нар “Дөл” СӨХ-той холбоотой санал шүүмжлэл хэлж, СӨХ-ны ажлаа хийж гүйцэтгээгүй талаар гомдол гаргаж, тайлбар гаргасан, нэр хүндийг нь гутаасан зүйл байхгүй гэж маргаж байгаа болно.
Маргааны үйл баримт нь “ Жигүүр цогцолбор “ сургууль дээр болсон Дархан сумын ИНХ-аас зохион байгуулсан “Дөл” СӨХ-ны тайлан, сонгуулийн хурал, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн иргэн Г.*******гээс “Дөл” СӨХ-ны гүйцэтгэх захирал Х.*******ийн талаархи өргөдөл гомдлыг шийдвэрлэх ажлын хэсгийн хуралдаан дээр яригдсан зүйл нь нэхэмжлэгч Х.*******ийн нэр төр, алдар хүндийг гутаасан гэж байгаа болно.
Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16,17 дугаар зүйлийн 1-ийн 2-т зааснаар хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Х.******* нь үнэн бодит явдалд нийцээгүй мэдээ, мэдээлэл тараасан этгээдээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасны дагуу нэр төр, алдар хүнд гутаасныг сэргээлгэж, мэдээ тараагдсан хэлбэрээр няцаалт хийхийг шаардах эрхтэй байна.
Зохигчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 т иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч Х.******* үүнээс нэр төрөө сэргээлгэж гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Иргэний Нэр төр гэдэг бол иргэний ашиг сонирхол, ёс зүй, ажил хэргийн болон мэргэжлийн чадварын эерэг үнэлэмж буюу эрх зүйн үнэт зүйл, бусад этгээдээс түүнд өгөх үнэлгээг хэлэх бөгөөд алдар хүнд нь нийгэмд эзэлж буй байр суурийн илрэл , өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж ойлгоно.
Хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч нарын оршин сууж байгаа орон сууцны СӨХ-ны гүйцэтгэх захирал бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарт “Дөл” СӨХ-той холбоотой тухайлбал, Дархан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурал 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Дөл” СӨХ-ны 2016 оны ажлын тайланг хэлэлцэх, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын ЗДТГазарт болсон хуралдаанаар Дархан сумын 5 дугаар багийн иргэн Г.******* нь 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөл” СӨХ-ны гүйцэтгэх захирал Х.*******ийн талаархи өргөдөл гомдол удаа дараа гаргаж байгаа тул ажлын хэсэг байгуулан шалгалтын дүнг хэлэлцэхээр цугларсан байна.
Дархан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурал хуульд заасан чиг үүргийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж “Дөл” СӨХ-ны тайланг хэлэлцэх байсан боловч тайланг хангалтгүй гэж үзээд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тайланг хэлэлцэхээр болсон байна.
2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын ЗДТГазарт болсон хуралдаанд ажлын хэсгийн дүгнэлтэд бичсэнээс үзвэл н.*******, н.Чулуунжав, н.******* нар өөрсдийн хүсэлтээр ирж оролцсоноос гадна Х.*******, гомдол гаргагч Г.******* нар байлцсан гэжээ.
Ажлын хэсгийн дүгнэлтэд иргэн Г.*******гийн гомдлууд нь СӨХ-ны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлууд байгаа тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн бөгөөд энэ гомдлын талаар СӨХ нь өөрийн дүрэм, хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж хуралдсан, мөн хяналтын зөвлөл, удирдах зөвлөлийн сонгууль, тайланг хэлэлцсэн эсэх, Дөл СӨХ-ны үйл ажиллагаа хангалттай явагдсан эсэх талаар хуралдсан эсэх нь тодорхойгүй байна.
Энэ хуралдааны талаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр RGB телевиз тухайн өдрийн мэдээгээр нэвтрүүлж, цацаж байгаа бол Хэвлэл мэдээллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг субьект болно.
Тухайн өдөр RGB телевизийн мэдээгээр цацагдаж, page хуудсанд дээрхи мэдээ байршсан гэж байгаа бол нь RGB телевизтэй хэдэн айл өрх гэрээ хийсэн, уг мэдээг хэдэн өдөр ямар давтамжтайгаар нэвтрүүлсэн, мэдээ RGB телевизийн page хуудсанд хэдэн өдөр байршсан, мөн энэ хугацаанд хэдэн дагагч уг мэдээг үзэж, сэтгэлдлээ сөрөг байдлаар илэрхийлж байсан эсэх нь тодорхойгүй, энэ мэдээлэл тараагдсанаар тухайн иргэнийг бусад этгээд өөрийнх нь хүсээгүй байдлаар үнэлэхэд хүргэсэн гэдгийг мөн олон нийт, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, ойр дотны хүмүүс, хувийн амьдралын буюу гэр бүлийн харилцаан дахь болон бэлгийн амьдралын хүрээнд нэр төрийг гутаасан гэснээ нотлоогүй байна.
Мөн Х.******* нь Дархан-Уул аймгийн 16 дугаар сургууль дээр болсон маргаан цацагдаагүй гэж байгаа, СӨХ-оос зохион байгуулаагүй хууль бус хурал боловч би өөрөө очин бичлэг хийж, хуралд оролцсон хүмүүсийг ч бичлэг хийгээрэй гэсэн гэж байна.
Энэ хурал дээр үг хэлсэн сууц өмчлөгч нар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой санал, шүүмжлэл хэлсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд ...Г.******* хэлэхдээ чи СӨХ-ны даргаа өг, өгөхгүй бол чамайг хэн нэгэн цохичих ч юм бил үү гэж хэлж байсан. Энэ байдлаараа Г.******* над руу хүн явуулж цохиулах байх..., ...Б.*******ийн тухайд гэвэл телевизээр ярихдаа өрөөндөө ганцаараа ирээрэй гэж хэлснийг хэн ч бэлгийн дарамт үзүүлдэг гэж ойлгоно..., ...А.******* намайг СӨХ-ны ажлаа муу хийдэг гэж хэллээ. Би хамгийн сүүлд сүүлийн үеийн технологиор хийсэн 95 ширхэг гэрлийг 3 ширхэг байрны 1-5 давхар хүртэл таазанд байрлуулсан. Тийм учраас ажлаа муу хийж байгаа гэж ойлгохгүй байна... гэж тайлбарлаж байгаа нь түүний нэр төрийг гутаан доромжилсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Х.*******ийг иргэнийх нь хувьд нэр, нэр төр, алдар хүндтэй байх эрхийг хариуцагч Г.*******, Б.*******, Г.*******, А.******* нар хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ийн “Нэр төр сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Давгадоржоос 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид Хас банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Б.МӨНХЗУЛ