Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******, *******, *******,*******, *******, , , , , , , , урьд ял шийтгэл үгүй.

******* овогт ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б. нь өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хийд дотор мөргөл хийж дуусаад гарахаар явж байхдаа иргэн Г. сандал дээр үлдээж явсан Redmi 10х маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 321.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүхэд хандаж ярих зүйл байхгүй” гэв.

 

       Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б. гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Хохирогч Г.  мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
  2. Гэрч Н. мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
  3. “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №НД-22-76 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
  4. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
  5. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
  6. Яллагдагч Б. мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
  7. Эд мөрийн баримтаар хураагдсан “” хийд болон “” амралтын газрын өдрийн хяналтын камерын бичлэгүүд,
  8. Яллагдагч Б. эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал),
  9. Яллагдагч Б. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг болно.

           

Харин шүүгдэгч Б. хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б. нь өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хийд дотор мөргөл хийж дуусаад гарахаар явж байхдаа иргэн Г. сандал дээр үлдээж явсан Redmi 10х маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 321.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

            - Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... өдөр ахынхаа гэр бүлийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид салхинд гарахаар очоод Мэлхий хад орчхоод 16 цагийн орчимд ын хийд дотор орсон. Тэгээд тус хийдийн зүүн урд буланд байрлах сандал дээр хүүхдийнхээ гутлыг өмсгөж байгаад тухайн сандал дээр гар утсаа орхиод босоод явчихсан байсан. Тэгээд хийдийн ажилчидтай уулзаж хяналтын камер шүүлгэхэд намайг утсаа тавьж босоод гарч амжаагүй байхад ардаас , хүүхэдтэйгээ явж байгаа бололтой******* хүн миний утсыг аваад явсан байсан. Мөн хийдийн гадна зогсоолын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд саарал энгийн Т маркийн бололтой автомашинд суугаад хөдөлж явж байсан. Миний гар утас Redmi 10х маркийн гар утас ба гадуураа улаан өнгийн гэртэй байсан. Мөн гар утасныхаа гэрэнд төрийн банкны виза карт хавчуулсан байсан. ...Хар өнгийн футболктой, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй******* хүн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өдөр нөхөр , охин /7 настай/ нарын хамт Тэрэлж рүү салхинд гарахаар явсан. Тэгээд Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн төвд голын зах дээр очиж жаал байж байгаад буцаад Мэлхий хадаар ороод цаашаа ын хийд үзэхээр явсан. Тухайн хийд дотор орж мөргөчхөөд гарах гэж байтал манай нөхөр сандал дээр гар утас байна гээд заахаар нь хүн нь ирээд авах байлгүй гэж бодоод би тоохгүй яваад өгсөн. Тэгээд буцаад Налайх явж байх замд манай нөхөр тухайн гар утсыг авчихсан байхаар нь буцааж аваачиж өгөх талаар хэлэхэд тоохгүй байсан. ...Манай нөхөр болох тухайн гар утсанд орой гэртээ байхдаа өөрийн дугаарыг хийж ашиглаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

  • “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №НД-22-76 дугаартай “Redmi 10х маркийн гар утас, гар утасны гэр, Төрийн банкны виза карт зэрэг нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 321.000 /гурван зуун хорин зургаан мянга/ төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
  • 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
  • 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Эд зүйл хураан авсан тухай “Б.ас ар хэсгээрээ улаан, хажуу хэсгээрээ хар өнгийн гэртэй Redmi 10х маркийн цэнхэр өнгийн гар утсыг хураан авсан тухай” тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),
  • Шүүгдэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өдөр Оюун-Эрдэнэ, охин /7 настай/ нарын хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн төвд голын зах дээр оччихоод буцах замдаа мэлхий хадаар ороод цаашаа ын хийд үзэхээр явсан. Тухайн хийд дотор ороод нар зөв тойроод гарах гэж байхад олбог дээр улаан өнгийн гэртэй, Redmi маркийн гар утас байхаар нь би харчхаад тэнд байсан хүмүүст хэлэлгүй чимээгүй аваад өмдний халаасандаа хийгээд аваад гараад явсан. Тэгээд шууд машин дээрээ очоод Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замдаа гар утас дотор байсан симийг авч хаяад, утасны гэрэнд хийсэн байсан Төрийн банкны картыг Сонгинохайрхан дүүргийн Тахилт 7-1012 тоотод байх гэртээ очоод шатаачихсан. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн цагдаагаас залгахаар нь хүрч ирж болсон асуудлынхаа талаар мэдүүлэг өгч, авч явсан утсаа гаргаж өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
  • Эд мөрийн баримтаар хураагдсан “” хийд болон “” амралтын газрын өдрийн хяналтын камерын бичлэгүүд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

                                                                                                                                           

Шүүгдэгч Б. нь *******, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч Б. нь хохирогч Г. хайхрамжгүй үйлдлийн улмаас санамсаргүйгээр сандал дээр үлдээж явсан Redmi 10х маркийн гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллага болон иргэнд мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшилд авч, ашигласны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 321.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

            Иймд шүүгдэгч Б. гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б. дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Г. гээсэн Redmi 10х маркийн гар утсыг 321.000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.ас “ар хэсгээрээ улаан, хажуу хэсгээрээ хар өнгийн гэртэй Redmi 10х маркийн цэнхэр өнгийн гар утас”-ыг хураан авч, хохирогч Г.Мөнгөнчимэгт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 10-11 дүгээр хуудас/ тогтоогдож байх ба хохирогч Г.Мөнгөнчимэг нь “гар утсаа олж авсан учир гомдолгүй” гэх тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгчтэй ял тохиролцсон саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” гэсэн дүгнэлт, шүүгдэгч “улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргасан болно.

 

            Шүүгдэгч Б. нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч, хохирогч нар нь прокурорын хяналтын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б. “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. 1 (нэг) сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ