Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн, Д.Тунгалаг нарын өмгөөлөгч Э.Чулуунбат /ҮД:0760/,

шүүгдэгч М.Идэрборгилын өмгөөлөгч С.Батзаяа /ҮД:0766/,

хохирогч Ц.Эрдэнэчимэг, Б.Цэндзэсэн,

гэрч Б.Гомбосүрэн,

шүүгдэгч Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн, Д.Тунгалаг, М.Идэрборгил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хатагин овогт Батчулууны Нямгэрэл, Харайд овогт Бямбасүрэнгийн Цэндзэсэн, Авгачууд овогт Дашдондогийн Тунгалаг нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг,

Боржигон овогт Мэндбаярын Идэрборгилд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0006 дугаар, 108/2016/0057/Э индекстэй хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 5 дугаар гудамжны 15Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УД88112724 дугаартай, Хатагин овогт Батчулууны Нямгэрэл нь:

Д.Тунгалаг, Б.Цэндзэсэн нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шарын 64 дүгээр байрны олон нийтийн гудамж талбайд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч Ц.Эрдэнэчимэгийг өөрийн нөхөр М.Идэрборгилтой хардсаны улмаас хүч хэрэглэн түүний сууж явсан машинаас гарган баруун гуя руу нь 3-4 удаа өшиглөж /баруун гуянд цус хуралт гэмтэл үүсгэж/, Б.Гомбосүрэнгийн эзэмшлийн 86-29 УНИ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгсэл дотор хүчээр суулган, Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 7-433 тоотод оршин суух Б.Баярсайханы гэрт аваачин түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 2 дугаар гудамжны 673 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УР87101262 дугаартай, Харайд овогт Бямбасүрэнгийн Цэндзэсэн нь:

Д.Тунгалаг, Б.Нямгэрэл нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шарын 64 дүгээр байрны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, олон нийтийн гудамж талбайд хохирогч Ц.Эрдэнэчимэгийг дүү Б.Нямгэрэлийн нөхөр М.Идэрборгилтой хардсаны улмаас түүний сууж явсан машинаас үсдэж, чирч буулган, баруун бөөр лүү нь өшиглөж, иргэн Б.Гомбосүрэнгийн эзэмшлийн 86-29 УНИ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгсэл дотор суулган Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 7-433 тоотод оршин суух Б.Баярсайханы гэрт аваачин бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

3. Монгол Улсын иргэн, 1948 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 68 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй тэтгэвэрт байдаг, ам бүл 3, охин, зээ охины хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 2 дугаар гудамжны 673 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УР48042864 дугаартай, Авгачууд овогт Дашдондогийн Тунгалаг нь:

Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шарын 64 дүгээр байрны олон нийтийн гудамж талбайд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч Ц.Эрдэнэчимэгийг хүргэн М.Идэрборгилтой хардаж, Б.Гомбосүрэнгийн эзэмшлийн 86-29 УНИ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгсэл дотор түүний үснээс нь зулгааж явсаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 7-433 тоотод оршин суух Б.Баярсайханы гэрт аваачин толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал үүсгэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 

4. Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 5 дугаар гудамжны 15Б тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, /хх-ийн 132-138 дугаар тал/,

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 420 дугаар магадлалаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Идэрборгилд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай...” гэсэн нэмэлт өөрчлөлт, “...уул, уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч...” гэсэн өөрчлөлт оруулсан,

регистрийн ЛД83041117 дугаартай, Боржигон овогт Мэндбаярын Идэрборгил нь: 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 7-433 тоотод оршин суух Б.Баярсайханы гэрт Б.Цэндзэсэн, Д.Тунгалаг, Б.Нямгэрэл нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Ц.Эрдэнэчимэгийг өмөөрч Б.Цэндзэсэнгийн зүүн гарын 4-р хурууны үеийг мушгиж, нүүрэн тус газар гараараа цохиж, дух шанаанд зөөлөн эдийн няцрал үүсгэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Хадан хясаа” гэх газарт хаваржиж байсан авга ах Идэрболдын өвөлжөөг нь барих ажил хийж байгаад прокурорын хяналтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Нямгэрэл нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Эрдэнэчимэгтэй маргалдан өөрийн нөхөр М.Идэрборгилыг түүнтэй хардаж, 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шарын 64 дүгээр байрны гадна Б.Цэндзэсэнтэй бүлэглэж Ц.Эрдэнэчимэгийг сууж явсан машинаас нь хүч хэрэглэн буулгаж баруун гуя руу нь 3-4 удаа өшиглөж, Б.Гомбосүрэнгийн эзэмшлийн 86-29 УНИ улсын дугаартай “Приус” маркийн машинд хүчээр суулган Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 7-433 тоотод оршин суух өөрийн төрсөн эх Б.Баярсайханы гэрт аваачин мөн гуя руу нь өшиглөх зэргээр түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Цэндзэсэн нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Эрдэнэчимэгтэй маргалдан хүргэн дүү буюу дүү Б.Нямгэрэлийн нөхөр М.Идэрборгилыг түүнтэй хардаж, 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шарын 64 дүгээр байрны гадна Б.Нямгэрэлтэй бүлэглэж Ц.Эрдэнэчимэгийг сууж явсан машинаас нь хүч хэрэглэн үсдэж чирч буулган, баруун бөөр лүү нь өшиглөж, иргэн Б.Гомбосүрэнгийн эзэмшлийн 86-29 УНИ улсын дугаартай “Приус” маркийн машинд хүчээр суулган Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 7-433 тоотод оршин суух өөрийн төрсөн эгч Б.Баярсайханы гэрт аваачин мөн гуя руу нь өшиглөх зэргээр түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Идэрборгил нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 7-433 тоотод оршин суух хадам ээж Б.Баярсайханы гэрт 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Цэндзэсэн, Д.Тунгалаг, Б.Нямгэрэл нартай маргалдан, улмаар Ц.Эрдэнэчимэгийг өмөөрч Б.Цэндзэсэнгийн гарыг мушгин, нүүрэн тус газар гараараа цохиж түүний биед зүүн 4-р хурууны үений хагас мултрал, дух шанаанд зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямгэрэлийн: “... 2015 оны 12 сарын 19-ний шөнө 23 цагийн үед би 3 хүүхдээ унтуулаад Нисэхийн 5 дугаар гудамжны 15Б тоотод очоод хаалгаа нүдэхэд М.Идэрборгил хаалгаа онгойлгоогүй. Цонхоо нүдээд, хашгираад 30-аад минут гадаа байсан. Тэгсэн хаалгаа онгойлгохгүй болохоор нь би амбаарын цонхоор ороод гэрлээ асаахад М.Идэрборгил, Ц.Эрдэнэчимэг нар орондоо хэвтэж байсан. М.Идэрборгил босч ирээд намайг 2-3 удаа шанаадаад хөөж гаргасан. Тэр хооронд Ц.Эрдэнэчимэг хувцсаа өмсөөд урд хаалгаар гүйгээд гарсан. Би хашааны үзүүрт очоод эгч Б.Цэндзэсэн рүү ярьж “хүрээд ир” гэж дуудсан. Бас цагдаа руу ярьсан. Тэгсэн 30-аад минутын дараа эмээ, эгч нар Б.Гомбосүрэнгийн машинаар ирсэн. 10 минутын дараа цагдаа ирсэн. Энэ хооронд М.Идэрборгил гэрээс гараад явсан байсан. Бид нар шууд 16 дугаар байранд байх Ц.Эрдэнэчимэгийн гэрт очиход гэртээ байхгүй байсан. Хүлээгээд байж байтал Приус маркийн машин ирэнгүүтээ буцаад явсан. Араас нь дагаад явтал 10 шарын байрууд дунд очсон. Ц.Эрдэнэчимэгийг гараад ирэх болов уу гээд хартал гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь машины арын хаалгыг онгойлготол Ц.Эрдэнэчимэг шалан дээр суугаад, нуугдсан байсан. Би Ц.Эрдэнэчимэгийг машинаас үсдэж гаргаад бөгс, гуя руу нь 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд Б.Гомбосүрэнгийн машинд суулгаад захын хажууд иртэл Ц.Эрдэнэчимэг “М.Идэрборгил намайг таксинд суулгаж өгсөн, гэртээ очоод байж бай гэж хэлсэн” гэсэн. Тэгэхээр нь утсыг нь аваад М.Идэрборгил руу залгахад “миний хайрт” гээд утсан дээрээ хадгалсан байсан ба утсаа аваагүй. Утсыг нь үзтэл М.Идэрборгилын зурагнууд байсан. Тэгсэн одоо болохоор би тэнд байгаагүй, найз охиныдоо байсан гэж хэлж байна. Би Ц.Эрдэнэчимэгт 3 хүүхэдтэйгээ яаж, ямар амьдардагаа харуулах гэж ээж Баярсайханы гэрт авч очсон. Машинд эмээ Ц.Эрдэнэчимэгийг үсдээгүй байсан. Харин Ц.Эрдэнэчимэгийг зугтаах гээд байхад нь эмээ үснээс нь бариад цагдааг иртэл сууж байсан. Тэгсэн М.Идэрборгил ирээд эмээ рүү уурлаад, хутга шөвөг хайгаад байсан. Би эмээг өмөөрч М.Идэрборгилтой зууралдахад М.Идэрборгил Б.Цэндзэсэнгийн гарыг мушгиад газар унагаад өшиглөсөн. Тэгээд цагдаа ирсэн ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэндзэсэнгийн: “... 2015 оны 12 сарын 19-ний шөнө 12 цаг өнгөрч байхад Б.Нямгэрэл залгаад “хүрээд ир” гэсэн, “яасан, юу болсон” гэхэд “М.Идэрборгил Ц.Эрдэнэчимэгтэй хамт манай гэрт оронд хамт унтаж байна, би мэдсэн чинь М.Идэрборгил намайг цохиод байна” гэж хэлсэн. Би эгч Б.Гомбосүрэн лүү залгаж “хүрээд ир” гэж дуудсан. Тэгсэн ээж Д.Тунгалаг “юу болсныг харъя” гээд надтай хамт явсан. Бид нарыг очиход М.Идэрборгил Ц.Эрдэнэчимэг 2 байхгүй, хаалгаа цоожлоод явсан байсан. Ц.Эрдэнэчимэг 16 дугаар байранд амьдардаг болохоор гэрт нь очиход гэртээ байгаагүй. Бид нар байрных нь гадаа хүлээсэн. Ц.Эрдэнэчимэг Приус маркийн саарал машинтай ирэнгүүтээ шууд буцаад явсан. Бид нар араас нь машинтай дагаад явахад 10 шар луу зугтаасан. Байрны голд машинуудын дунд саарал өнгийн Приус маркийн машиныг зогсоосон байсан. Б.Нямгэрэл тэр машинд очиж үзээд “арын шалан дээр суугаад нуугдсан байна” гэж хэлсэн. Би Ц.Эрдэнэчимэгийг “гараад ир” гээд гарнаас нь татахад гарч ирээгүй. Би 3 удаа татаад буулгасан. Би Ц.Эрдэнэчимэгийг бууж ирэнгүүт нь үсдсэн, тэгээд би Б.Гомбосүрэнгийн машины хажууд чирээд аваачсан. Тэгсэн таксины жолооч “мөнгөө авъя” гээд Ц.Эрдэнэчимэгээс 5.000 төгрөг авсан. Бид нар Налайхын захын хажууд очоод Ц.Эрдэнэчимэгийн нөхөр Галхүү рүү залгахад нөхөр нь “хөдөө ажлаар явж байна” гэж хэлсэн. Нөхөр нь тухайн үед Ц.Эрдэнэчимэгийг элдвээр хараасан. Тэгсэн Ц.Эрдэнэчимэг нөхөртөө “миний амьдрал чамд хамаагүй” гэж хэлсэн. Ц.Эрдэнэчимэгийг дагуулаад Б.Нямгэрэлийн ээж Баярсайханы гэрт очсон. Гэр нь гал хөс байхгүй, идэж уух юмгүй, 3 хүүхэд нь гэртээ унтаж байсан. Тэгэхэд миний уур хүрээд Ц.Эрдэнэчимэгийг цохисон. Би куртикных нь карманд гараа хийхэд оймсоо хийсэн байсан. Гутлыг нь тайлахад оймсгүй байсан. Тэгэхээр Ц.Эрдэнэчимэг зугтаасан гэдэг нь тодорхой. М.Идэрборгил руу залгаж “Ц.Эрдэнэчимэгийг ав” гэж хэлэхэд удалгүй М.Идэрборгил орж ирсэн. Ирээд бид нар луу уурлахаар нь би М.Идэрборгилтой зууралдсан. М.Идэрборгил намайг заамдаад хойшоо түлхэхэд нь би газар унасан. Газар унахад дээрээс 2-3 удаа цохисон. Миний гарыг мушгиад гарны үе мултарсан. Удалгүй цагдаа нар ираад дагуулаад явсан. Цагдаагийн газар байхад Ц.Эрдэнэчимэгийн эгч нар нь ирсэн ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тунгалагийн: “... Манай хүргэн М.Идэрборгил нь Ц.Эрдэнэчимэгтэй 2015 оны 4 сараас явалдаж эхэлсэн. Тухайн үед эхнэр нь жирэмсэн байсан ба 7,8 сарын үед тогоо шиг том гэдэстэй болсон. М.Идэрборгил, Ц.Эрдэнэчимэг нар нь эхнэр, хүүхдүүдээ доромжилсон. 9 сард М.Идэрборгил “самарт явлаа” гээд орж ирэхэд нь би “эхнэр чинь өнөөдөр өвдөж байгаа юм биш үү” гэхэд “өвдөөгүй гэсэн” гэж хэлээд явсан. Ц.Эрдэнэчимэг нь нөхөр, хүүхэдтэй хүн байж хүний үг авдаггүй. Зун би Ц.Эрдэнэчимэгтэй уулзаж байсан. Гэтэл миний урдаас “танай хүүхэд арчаагүй, би чадаж байна” гэж хэрэлдсэн. М.Идэрборгилыг самарт явсан өдөр эхнэр нь буюу Б.Нямгэрэл төрсөн. Төрөөд эмнэлгээс гарах гэхэд гэрт нь идэх хоол, гал хөс байхгүй байсан. Ийм байдалтай байхад М.Идэрборгил хувийн жаргал, зугаа цэнгэл хөөгөөд явсан. Хувь хүний хувьд ухамсар муутай. Ц.Эрдэнэчимэгийн нөхөр нь энэ хүүхнийг дагуулж над дээр ирээд эхнэртээ “уучлалт гуй” гэж хэлэхэд шууд гараад явсан. Би Ц.Эрдэнэчимэгт “хүний амьдралаар тоглож болж байгаа юм уу” гэж хэлж байсан. 2015 оны 12 сарын 19-ний орой би гэртээ байхад Б.Нямгэрэл охин Б.Цэндзэсэн лүү утасдсан. Би “цуг явж нүдээрээ үзнэ” гээд хамт явсан. Намайг очиход М.Идэрборгил, Ц.Эрдэнэчимэг нар байхгүй байсан. Ц.Эрдэнэчимэгийн гэрийнх нь үүдэнд хүлээж байхад нэг Приус машин ирэнгүүтээ буцаад явсан. Араас нь дагаж яваад 10 шарын байрны дунд очсон. Хүүхдүүд машинаасаа бууж Ц.Эрдэнэчимэгийг авч ирсэн. Таксины жолооч Ц.Эрдэнэчимэгээс “таксины мөнгөө авна” гэж хэлээд авсан. Ц.Эрдэнэчимэгийг машинд орж ирэхээр нь миний уур хүрээд Ц.Эрдэнэчимэгийг үсдсэн. Бид нар Б.Нямгэрэлийн ээжийн гэрт Ц.Эрдэнэчимэгийг дагуулж очиж гал хөсгүй, хоол ундгүй, ар амьдралыг нь үзүүлсэн. Бага хүүхэд нь сар арай хүрээгүй байсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Идэрборгилын: “... 2015 оны 12 сарын 19-ний шөнө гэртээ байтал Б.Нямгэрэл ирсэн. Тэр өдрөөс 2-3 хоногийн өмнөх өдөр намайг эмээгийнд очиход Б.Нямгэрэл “би халуураад үхэх гэж байхад чи ирсэнгүй, хормойн бузар туслаа” гээд угаадсаа цацаад хөөсөн. Тэр уурандаа би хаалгаа тайлаагүй юм. Тэгсэн Б.Нямгэрэл цонхоор ороод ирэхээр нь би “чи хамт байхгүй гэсэн биз дээ, гэрээс яв” гэж хэлсэн. Би Б.Нямгэрэлийг цохиогүй, Ц.Эрдэнэчимэгтэй хамт байгаагүй. Эд нар худлаа хэлж байна. Б.Нямгэрэлийг хөөж гаргаад хувцсаа өмсөөд эргээд гараад иртэл Б.Нямгэрэл байгаагүй. Би машинтайгаа 1 дүгээр хороонд очтол хүүхдүүд унтаж байсан. Тэгээд хаачсан юм бол гээд гэртээ ирээд утсаа автал Б.Цэндзэсэн залгаад “янханаа ирж ав” гэж хэлсэн. Намайг очиход Д.Тунгалаг нь Ц.Эрдэнэчимэгийг үсдсэн байсан ба Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн, Б.Гомбосүрэн нар над руу дайрсан. Би Б.Цэндзэсэнг айхтар цохисон зүйл байхгүй. Худал мэдүүлэг их өгсөн байна. 6 сард манай дүү Сүхбаатар аймаг руу явж байгаад аваарт орсон. Тэр үед нь би 200.000 төгрөг өгсөн юм. Тэрэнд муу санаж Б.Нямгэрэл, ээжтэйгээ нийлж манай дүүгийн хадам ээжид нь дүүг муулсан байсан. Түүнээс болж 3 сарын хугацаанд Б.Нямгэрэл надад хоол унд хийж өгөөгүй. Би архины халуундаа “зайлаарай” гэж хэлсэн байсан. Би самарт явахдаа Б.Нямгэрэлээс “өвдөж байна уу” гэж асуухад “өвдөөгүй” гэж хэлсэн. Би самарт 7-8 хоног яваад ирэхэд Б.Нямгэрэл гэрээсээ бүх юмаа аваад явсан байсан. Б.Нямгэрэл жилдээ 2-3 удаа гэрээсээ явдаг өвчтэй. Би дандаа аргадаж, гуйж авч ирдэг байсан. Би Б.Цэндзэсэнг цохиж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Манайх банкнаас зээл авч жижиг тэрэг авсан юм. Сард 500.000-аад төгрөг төлдөг. Зээлийн мөнгөө өгөөгүй болохоор хашаа байшин, машиныг лацадсан байсан. Тэгээд би мөнгө олох гэж Сүхбаатар аймаг руу ямаа самнаж, айлын хашаа барихаар 20-иод хоног прокурорт хэлээгүй явсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Эрдэнэчимэгийн: “... 2015 оны 12 сарын 19-ний өдөр манай найзын хүүхдийн шинэ жилийн баяр болсон юм. Би тэр баярт байж байгаад таксинд суугаад гэртээ харьж явсан. Гэтэл гэрийн үүдэнд эдгээр хүмүүс байсан. Угаасаа хэрэлдэх нь тодорхой гэж бодоод таксинаас буулгүй буцаад найзынхаа гэр лүү явсан. Тэгсэн араас дагаж ирээд машинаас чирч буулгаад машин руугаа үсдэж чирсэн. Намайг 1 дүгээр хорооны гэртээ аваачаад үсдээд өшиглөж хэрэлдсэн. Тэгсэн М.Идэрборгил гаднаас ирсэн. Б.Цэндзэсэн миний үснээс зулгааж, өөрийнхөө машин хүртэл чирсэн. Д.Тунгалаг надад гэмтэл учруулаагүй байх, харин зүгээр үсдсэн. Гудамжинд таарахдаа Б.Нямгэрэл элдвээр хэлж орилж чарлахаа болино уу гэж хүсч байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цэндзэсэнгийн: “... М.Идэрборгилд хохирол, гомдол санал байхгүй. Гэр бүлийн асуудлаас болж муудалцсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт хандаж яваагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Дүү нараа бодож байгаа болохоор өс саналгүй, гомдолгүй гэж хэлж байна. Намайг М.Идэрборгилтой эвлэрсэн гэж ойлгож болно. Иймд М.Идэрборгилын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ тухайгаа бичгээр дахиад бичиж өгнө ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Эрдэнэчимэгийн өгсөн: “... 2015.12.19-ний өдөр манай найз Үүрцайхын хүүхдийнх нь шинэ жил болоод хамт байж байгаад тарахаар нь 22 цагийн үед хамтдаа Налайх дүүргийн 3-р хороо Нарангийн 32-р гудамжинд байрлах хашааных нь дугаарыг мэдэхгүй байна очоод байж байгаад шөнийн 00 цагийн үед Үүрцайх намайг гэрээсээ гаргаж өгөөд буцсан. Би Налайх дүүргийн 2-р хороо 16-р байрны гадна ирээд буух гэтэл орцны үүдэн дээр намайг нөхөртэйгээ хардаад байдаг Нямгэрэл эгч, Цэндзэсэн, бас нэг эмэгтэй байсан, нэрийг нь мэдэхгүй байна орцны гадна зогсож байхаар нь нөгөө таксинаасаа буулгүй хэрүүл маргаан гарч магадгүй гэж бодоод буцаад найз Цэцэгээгийн гэрч очихооор 10 шар луу яваад 64-р байрны гадна очоод машинаас буухад араас машинтай зэрэгцэж ирээд Цэндзэсэн нь намайг шууд үсдээд машин луугаа чирэхэд араас Нямгэрэл миний баруун зүүн гуя руу өшиглөсөн, нөгөө эмэгтэй бас миний баруун бөөр лүү өшиглөөд машиндаа суулгахад нэг хөгшин эмээ арын сандал дээр сууж байсан шууд миний үснээс зулгаагаад нөгөө хэд машиндаа суугаад нэрийг нь мэдэхгүй эмэгтэй машинаа жолоодоод Баянбүрд захын хажууд байрлах махны дэлгүүрийн гадаа ирээд Нямгэрэл “ээжийгээ авна” гэхэд ээж нь архи уучихсан гарч ирсэн. Тэгээд Цэндзэсэн нь Нямгэрэлийн ээжийг “арчаагүй амьтан, хүүхдийнхээ төлөө явж чадахгүй” гээд маргалдаад байж байтал нөгөө эмэгтэй машиныг өшиглөхөд машин барьж байсан эмэгтэй бас буугаад Цэндзэсэн нөгөө эмэгтэй 3 хоорондоо үсдэлцээд байсан. Тэгэхэд машин барьж байсан эмэгтэйг “Гомбоо” гэж намайг үсдсэн байсан эмээ дуудаж байсан. Тэгээд намайг “манай нөхөр дээр аваачиж өгнө” гэж хэлээд Налайх дүүргийн 2-р хороо Тайжид очиход хүн байхгүй байсан буцаад Налайх дүүргийн 1-р хороо Улаан булангийн гудамжинд нэг айлд очоод нөгөө эмээ намайг үсдсэн чигтээ гэр лүүүгээ дагуулаад ороод Цэндзэсэн нь “хувцасыг нь тайлж байгаад шатаа” гээд хажуунаас нөгөө эмээ бензин авч ирээд “наадахаа шатаа” гээд дайраад байсан. Намайг нөгөө эмээ үснээс зулгаагаад ерөөсөө тавихгүй би доошоо тонгойгоод суусан байхад Цэндзэсэн миний гутлыг ирж тайлаад куртик тайлах гэхээр нь би “тайлахгүй” гээд эсэргүүцээд тайлуулаагүй. Цэндзэсэн намайг “Идэрборгил руу залгаад дууд” гэхээр нь би утсаа гаргаад залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан удалгүй над руу буцаагаад өөрөө залгахад Цэндзэсэн миний утсыг булааж аваад “ирж энэ янханаа ав” гээд удалгүй Идэрборгил хүрээд ирсэн. Тэгтэл Цэндзэсэн, Гомбоо, Нямгэрэл 3 Идэрборгил руу дайраад байсан. Намайг нөгөө эмээ үсдээд дарсан байсан болохоор би харж чадаагүй, удалгүй цагдаа нар ирээд салгасан. ... толгойн дагз, зүүн чамархайн хэсгээр хуйх өвчин орсон нь нэг настай эмээ байсан тэр хүн намайг 64-р байрны гаднаас эхлээд гэртээ ороод цагдаа ирэн иртэл үсдээд тавихгүй байсан, мөн Цэндзэсэн бас хажуунаас ирээд настай эмээг үсдсэн байхад үсдээд байсан. Хүзүүний баруун талд үүссэн цус хуралтыг бол сайн мэдэхгүй байна, баруун гуяны гадна талд хөхөрсөнг болохоор Нямгэрэл, Гомбоо гэх эмэгтэй хоёр 64-р байрны гадна өшиглөөд байсан мөн 1-р хороонд айлд байхад Цэндзэсэн бас өшиглөсөн. Духны баруун талд хөндлөн тав тогтсоныг болохоор бас хэн учруулсанг мэдэхгүй байна. Нямгэрэл, Гомбоо, Цэндзэсэн нар ирээд цохиод маажаад байсан яг хэн нь цохиж маажихад учирсанг мэдэхгүй байна. Намайг зодож цохих болсон шалтгаан гэвэл Нямгэрэл нь намайг нөхөр Идэрборгилтой хардаад өмнө нь манай гэрт хүртэл ирж байсан. Тэр өдөр ч гэсэн нөхөртэйгээ хардаад элдэв үгээр доромжилсон. Урьд өмнө ч гэсэн гадуур явж байгаад таарахаар Цэндзэсэн Нямгэрэл нар нь элдэв үгээр доромжилж хараадаг. ... тухайн өдөр намайг зодоход миний монетон бугуйвчийг намайг үсдэж байсан эмээ 1-р хороонд гэртээ байхдаа татаад тасдсан хүзүүнд зүүсэн гинж алга болсон байсан ба гэртээ очоод үзэхэд фудболкны заханд тээглээд үлдсэн байсан, тасарсан одоо гэрт байгаа. Гар утсыг захын хажууд машин дотор байхад Цэндзэсэн “гар утсаа гаргаад ир” гэхээр нь өгөхөд “энэ одоо ийм утас барьдаг хэн бэ” гээд машиныхаа сандал дээр цохиод дэлгэцийг нь хагалсан. Эдгээр зүйлсийг нэхэмжилж байна. Биед учирсан гэмтэл болохоор эдгэсэн ямар нэг гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,

“... миний гар утасны дэлгэц хэзээ яаж хагарсанг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан буухдаа сандалд цохигдоод буу байх шиг байсан. Миний утсыг авчихаад “энэ одоо ийм утас яахаараа барьдаг юм” гээд л байсан. Яг бол шууд цохиод хагалсан юм байхгүй, буухдаа сандалд цохьчих шиг болсон. Яг бол шууд санаатай цохиод хагалсан зүйл байхгүй байх. Хүзүүний гинж болон бугуйвч хэзээ хэрхэн яаж тасарсанг бол мэдэхгүй байна, зууралдаад ноцолдоод байсан учир тэгэхэд л тасарсан байх. Бугуйвч нь бол бүр тасраад алга болсон, гинж нь бол миний хувцасанд тээглээд үлдсэн байсан одоо гэрт байгаа байх, хаана байгааг нь сайн мэдэхгүй байна, алга болсон байж магадгүй би янзлуулах гээд хайгаад олоогүй. Би гар утсаа болсон асуудлаас хойш удаагүй авч явж байгаад хаясан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Цэндзэсэнгийн өгсөн: “... Би урьд сэжигтнээр болон яллагдагчаар байцаалт өгөхдөө бүгдийг тодорхой үнэ зөвөөр нь ярьсан, одоо дахиад ярьмааргүй байна. Би Идэрборгилыг заамдах маягтай барьсан байхад миний гарыг мушгихад гэмтэл учирсан. Одоо болтол миний гар өвчтэй хэвээрээ байгаа. Бүтэн атгаж чадахгүй хөндүүртэй хэцүү байна. Огт эмчилгээ хийлгээгүй байгаа учир яг нэхэмжилж байгаа зүйлээ хэлэхэд хэцүү байна. Зургийг нь авч эмчид үзүүлж байж нэхэмжилж байгаа зүйлээ хэлнэ. Идэрборгилтой хамт явж хуруу гараа эмчлүүлмээр байна. Намайг “эд эрхтнээ худалдаж идэх гэж байна” гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон, тийм болохоор хамт явж гарсан зардлыг өөрөөр нь төлүүлнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Гомбосүрэнгийн өгсөн: “... 2015.12.20-ны шөнө 00 цагийн үед байх сайн мэдэхгүй байна гэртээ амарч байхад манай дүү Цэндзэсэн над руу залгаад “Нямгэрэл гэртээ очсон чинь нөхөр нь өөр эмэгтэйтэй яваад байдаг байсан учир би мэддэг байсан. Тэгтэл тэр эмэгтэйтэйгээ гэртээ хэвтэж байна” гэж Цэндзэсэн надад хэлээд “машинаа аваад гараад ир” гээд би машинаа аваад ээж Тунгалаг, дүү Цэндзэсэн нарыг аваад Налайх дүүргийн 4-р хороонд байрлах Идэрборгилын гэр лүү очиход гудманд нь Нямгэрэл явж байхаар нь аваад гэрт нь очиход хүн байхгүй гараад явсан байсан. Тэгээд цагдаа нар ирээд хайгаад ололгүй явсан. Нямгэрэл “нөгөө эмэгтэйгийнх нь гэрт очъё” гээд 16-р байрны гадна ирээд Нямгэрэл гэр лүү нь ороод “ирээгүй байна” гэж хэлээд зогсож байтал нэг машин гэрлээ тусгаж ирээд буцаад явахаар нь “энэ машинд явж байж магадгүй” гээд араас нь дагаад 66-р байрны гадна очоод нөгөө машины хаалгыг онгойлгоход ард нь сууж байсан. Тэтэл Цэндзэсэн Нямгэрэл нар “гараад ир” гэхэд машинаас буухгүй байсан би наана нь зогсож байсан Цэндзэсэн Нямгэрэл нар татаж буулгаж ирээд миний машин луу суулгаад Нямгэрэлийн ээж Баярсайхантай уулзаад “Идэрборгилтой яваад байгаа эмэгтэйг аваад ирлээ, ээж нь юм хэлж ярих юм байна уу” гэхэд “байхгүй” гэхээр нь буцаад Нямгэрэлийн ээж Баярсайханы гэрт очиход Эрдэнэчимэг “буухгүй” гэхээр нь Цэндзэсэн татаад буухгүй байж байгаад сүүлдээ өөрөө буугаад гэр лүү орсон. Тэгээд гэр нь ямар ч түлээ нүүс байхгүй ямар хэцүү байгааг хэлж яриад маргалдаад “Идэрборгилыг дууд” гээд өөрийнх нь утсаар залгуулахад дугаарыг нь “миний хайр” гээд тэмдэглэсэн байсан. Тэгтэл Нямгэрэл Цэндзэсэн нар гуя руу нь өшиглөөд ээж Тунгалаг үсдсэн байсан. Дахиад Эрдэнэчимэгийг Идэрборгил руу залгуулахад утсаа авахаар нь “ир” гэж хэлүүлээд удалгүй гаднаас орж ирээд хэл амаар доромжлоод, ээж нөгөө эмэгтэйн үснээс нь зулгаагаад барьсан байсан чинь ээж рүү дайраад байхаар нь очуулахгүй гээд Цэндзэсэн Нямгэрэл нар түлхээд урд нь хаагаад зогстол Нямгэрэлийг Идэрборгил цээж болон гар луу нь хэд хэдэн удаа цохьсон. Нямгэрэл газар унасан, Цэндзэсэн бид хоёр дүүгээ өмөөрөөд “яагаад дүүг минь цохиж зодож байгаа юм” гэхэд “ална шүү, тэртэй тэргүй шоронд явах юм чинь алчихаад явна” гээд хутга авна гээд хайгаад байсан, Цэндзэсэн зуураад авахад толгой руу нь цохиод тавиулах гээд барихад нь гарыг нь мушгиад Цэндзэсэн газар унахад дээрээс нь цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд ээж рүү дайраад байхаар нь оруулахгүй гээд хашаанд зогсож байтал цагдаа нар ирсэн. ... Эрдэнэчимэгийг аваад захын дэлгүүрийн гадна очоод Нямгэрэлийн ээж Баярсайханд Идэрборгилтай яваад байгаа эмэгтэйг уулзуулж “хүний эх юм бол хэдэн үг хэлэх болов уу” гээд очиход Баярсайхан “надад хамаагүй” гээд уурлахаар нь би машиныхаа цонхыг онгойлгоод “таныг үр хүүхдийнхээ төлөө хэдэн үг хэлэх юм болов уу гэж тань дээр ирсэн юм” гэхэд “та нар намайг юу гээд байгаан” гээд машины хаалга өшиглөхөөр нь би буугаад “яасан гэж хүний машин өшиглөж байгаа юм бэ” гээд цээжнээс нь зуурч авахад зөрүүлээд зуурсан, тэгээд Цэндзэсэн бууж ирээд салгасан, зодолдож цохилцсон асуудал бол байхгүй, хэрүүл маргаан хийсэн. 66-р байрнаас гараад Эрдэнэчимэгийн хадмын гэрт очиход хүн байхгүй байсан, уул нь хадмуудад нь хэлье гэж очсон юм. Сууж ирсэн машинаасаа буугаад ир гэхэд буухгүй байсан, тэгээд Цэндзэсэн Нямгэрэл нар хувцаснаас нь татаад гаргаад ирэх шиг болсон. Тэгээд машинд суулгахад ээж Тунгалаг Цэндзэсэн нар үсдэж байх шиг байсан, би машинаа бариад явж байсан. 1-р хороонд Баярсайханы гэрт Эрдэнэчимэгийг ээж үсдээд газар сууж байхад нь манай дүү Цэндзэсэн 2 гутлыг нь “чи яасан завхайрах дуртай юм, чамайг шившиг болгоно” гээд тайлсан. Идэрборгил гаднаас орж ирээд Нямгэрэлтэй маргалдаад ээж рүү дайраад байхаар нь Цэндзэсэн очиход бас маргалдаад ноцолдсон, тэгээд толгой руу нь цохиод мөн гарыг нь мушгисан чинь Цэндзэсэн уурлаад “энэ муу янханаас болж би зодууллаа” гээд нөгөө эмэгтэйг газар сууж байхад очоод гуя руу нь өшиглөсөн. Ээж Тунгалаг Эрдэнэчимэгийг байрны гаднаас машинд суухад нь үсдээд, Баярсайхан эгчийн гэрт ороод дахиад үсдсэн. Үснээс нь барьчихаад л суугаад байсан. Харин Нямгэрэл Эрдэнэчимэгийг 66-р байрны гадна машинд суулгахдаа гуя руу нь өшиглөсөн. Гэрт нь очоод бас нэг удаа үсдэж байсан, мөн нуруу руу нь цохиж харагдсан. Цэндзэсэн 66-р байрны гаднаас машинд суулгах гэж үсдээд машинд суулгаад үсдэж цохьсон зүйл байхгүй байх гэрт очоод “чамайг гудамжинд шившиг болгоно” гээд гутал хувцасыг нь тайлах гээд оролдоод байсан, цохиж зодсонг хараагүй. Идэрборгилд уурлаад гуя руу нь нэг удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,

“... Цэндзэсэн Эрдэнэчимэгийн утсыг хэзээ хэрхэн яаж авсаныг мэдэхгүй байна. Сүүлд Баярсайхан эгчийн гэрт байхад Идэрборгилыг дуудах гээд бид нар утсаараа залгахад авахгүй болохоор нь Эрдэнэчимэгийн халаасыг нь ухаж байгаад утсыг нь авч байсан ба Идэрборгил руу залгаж байсан. Тэгэхэд Эрдэнэчимэгийн утсыг харсан. Цагаан өнгийн Ай фон маркийн гар утас байсан, эвдрэл гэмтэл учирсан талаар би анзаарч хараагүй, хол байсан. Миний мэдэхийн Цэндзэсэн Эрдэнэчимэгийн гар утас авч сандал цохиж хагалсан зүйл огт болоогүй. Эрдэнэчимэгийн гар утасны дэлгэц яагаад хагарсаныг би мэдэхгүй, хоорондоо ноцолдоод л байсан, тэгэхэд л унаад юманд цохигдоод хагарсан юм байлгүй, санаатай цохиод хагалсан асуудал огт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Оргилмаагийн өгсөн: “... Идэрборгил нь миний төрсөн ах байгаа юм. 1983.04.13-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн. Бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж 1990 онд Сүхбаатар аймаг Мөнххаан сумын 10 жилийн сургуульд 1-р ангид 7 настайдаа элсэн суралцаад 1998 онд 8-р ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаас болоод сургуулиасаа гарсан. 2002 онд Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 132-р ангид цэргийн алба хаагаад 2003 онд халагдаж ирээд Налайхын уурхайд ажиллахаар шилжсэн. Өнөөдрийг хүртэл Налайхын уурхайд ажиллаж байгаа. 2008 онд Нямгэрэлтэй гэр бүл болоод одоо 3 хүүхэдтэй, том хүү нь одоо 6 настай, дунд хүү нь 3 настай, бага хүү нь 5 сартай. Миний ах зан байдлын хувьд даруу төлөв, дуу цөөтэй, нээх юм дуугараад байдггүй, хүнтэй эвсэг, найз нөхөд олонтой, маргаж муудаад байдаггүй, хүнтэй харьцахдаа их эвсэг хүн. Эхнэртэйгээ хэрэлдэж муудалцаж байхыг нь би огт харж байгаагүй. Их халамжтай хүн гэж боддог ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Идэрмөнхийн өгсөн: “... Миний ах түргэн ууртай гэхээс өөр бусдаараа сайн залуу. Хамт олонсог, хүмүүстэй эелдэг харьцаатай, найз нөхөд олонтой хүн. Ажил голдоггүй, хар ажилд сайн. Өөр гоц гойд гээд байх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2015.12.24-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08 шэ/631 тоот дүгнэлтэд:

1. Ц.Эрдэнэчимэгийн биед баруун гуя, хүзүүнд цус хуралт, духанд зулгаралт, баруун гуя, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх биед баруун гуя, хүзүүнд цус хуралт, баруун гуя, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, духанд зулгаралт гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 37 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2015.12.24-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08 шэ/625 тоот дүгнэлтэд:

1. Б.Цэндзэсэнгийн биед зүүн 4-р хурууны үений хагас мултрал, дух шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 40 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Б.Нямгэрэлийн өгсөн: “... Манай Идэрборгил 2015 оны 6-р сараас эхлээд Эрдэнэчимэгтэй уулзаж учрах болсон, энэ талаар надад хүмүүс ярих болсон. Мөн зарим үед гэртээ ирэхдээ хүзүү нь шимүүлсэн байдалтай улааж цус хурсан ирэх болсон. Тэгээд би Эрдэнэчимэгийн гэрт 2015 оны 7-р сарын 18-ны өдөр очиход Оюунаа гэх эгч нь хамт байсан би “болиоч дээ, та нар айл гэрийн амьдрал сүйтгээд” гэхэд урдаас “бид нар бишээ” гээд дайраад байхаар нь гараад явсан. 2015 оны 8-р сарын 28-ны өдөр дахин очиход намайг элдэв үгээр доромжлоод байхаар нь би гараад явсан. Тухайн үед би жирэмсэн байсан ба 2015 оны 10-р сарын 03-ны өдөр ээжийнд байхад Идэрборгил ирсэн. Тэгэхэд хүзүү болон цээж нь шимүүлж маажуулсан байхаар нь би уурлаад “дөнгөж төрсөн хүүхдээ бузарлалаа” гэхэд “чам шиг янхантай амьдрахгүй” гээд миний зүүн баруун хацар луу нэг нэг удаа шанаадаад явсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээд шалгагдаад эвлэрээд хэрэгсэхгүй болсон. 2015 оны 11-р сард Дүүрэнбаярын багш Ичинноров Идэрборгилыг Эрдэнэчимэгтэй хамт явж байхыг харсан байсан, тэгээд надад хэлэхээр нь би дахиад Эрдэнэчимэгтэй очиж уулзахад эгч Оюунаатайгаа нийлээд намайг элдэв үгээр доромжлоод бид нар хэрэлдэхэд манай гэрийнхэнийг бүгдийг нь доромжлоод эмээ Тунгалагийг зөнөсөн тэнэг авгайгаар нь дуудаад байхаар нь би орхиод явсан. Энэ талаар эмээ болон гэрийнхэндээ бүгдийг нь хэлдэг байсан, манай гэрийнхэн “юмны учир дараа олдоно” гэдэг байсан. 2015.12.19-ний шөнө 22 цагийн үед Идэрборгилын гэрт очоод “айлд хэцүү байна, ядахнаа 2 хүүхдээ авч амьдар” гэж хэлэхээр очоод байшингийн хаалгыг тогшиход дотроосоо цоожтой машин нь гаражиндаа байхаар нь байшингийн цонхыг нүдээд бараг 30 орчим минут зогссон байх тэгээд үүдний таамбарын цонхыг цохиод байсан чинь онгойхоор нь дотогшоо ороод гэрлээ асаахад Идэрборгил Эрдэнэчимэг 2 орон дотроо хэвтэж байсан. Идэрборгил босч ирээд миний баруун болон зүүн хацар луу нэг нэг удаа гараараа цохиод хаалгаар түлхээд хашааны гадна гаргасан, буцаад орох гэтэл дахиад баруун хацар луу шанаадахаар нь би цаашаа яваад гар утсаараа эмээ Тунгалаг, эгч Гомбосүрэн, Цэндзэсэн, мөн цагдаа руу ярьж дуудаад ирэхийг нь хүлээж байх хооронд хашааны урд хаалгаар Эрдэнэчимэгийг гаргаад арын хаалгаар Идэрборгил дахиад гараад ирэхээр нь хашааны буланд очоод нуугдаад байж байтал цагдаа нар ирэхээр нь нөгөө эмэгтэйг хайгаад байхгүй байсан, эмээ болон эгч нар ч гэсэн ирээд цагдаа нар яваад би эмээ эгч нарын машинд суугаад Эрдэнэчимэгийг гэр лүүгээ явсан байх гэж бодоод 16-р байрны гадна очиход Приус-20 маркийн автомашин ирж зогсоод буцаад явахаар нь намайг харчихаад буцаад явчихлаа гэж бодоод араас нь дагахад 10 шарын 64-р байрны урд ирээд зогсохоор нь Гомбосүрэн Цэндзэсэн эгч нарын хамт очиход Эрдэнэчимэг арын сандал дээр нуугдсан байдалтай байхаар нь Цэндзэсэн эгч үсдээд машинаас буулгахаар нь би араас нь гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд машиндаа суулгаад 3 хүүхдээ байгаа байдлыг нь харуулъя гэж бодоод амьдарч байгаа ээж Баярсайханы гэр лүү явах замдаа Идэрборгилыг дуудъя гээд Эрдэнэчимэгийг “утсаа өг” гээд захын хажууд зогсоод гаргуулж аваад Идэрборгил руу залгахад дугаарыг нь “миний хайр” гэж тэмдэглээд хамт зургаа авахуулсан байхаар нь миний уур хүрээд элдэв үгээр доромжлоод “чиний урд хэлж байсан бүх үг чинь худлаа байгаа биз дээ” гээд шууд 1-р хороонд очоод 3 хүүхдээ харуулаад зогсож байтал Идэрборгил Эрдэнэчимэгийн утас руу залгахаар нь Цэндзэсэн эгч гар утсыг нь аваад “ирж хайртыгаа ав” гэж хэлээд тасалсан. Удалгүй Идэрборгил орж ирээд Цэндзэсэнгийн нүүр лүү нь шанаадаад эмээ тухай үед Эрдэнэчимэгийг үсдээд сууж байтал “наад эмэгтэйгээ тавь” гээд эмээг “эргүү авгай минь” гээд доромжлоод дайрахаар нь эмээ рүү ойртуулахгүй гээд гал тогооны өрөөндөө хашаад байлгасан. Тэгтэл Цэндзэсэнг түлхээд газар унагаад зуураад тавихгүй болохоор нь би гарыг нь тавиулах гэтэл миний гарыг мушгиад мөн Цэндзэсэнгийн гарыг мушгиад байсан, тэгээд удалгүй цагдаа нар ирээд салгасан. ... Эмээ Эрдэнэчимэгийг үсдсэн 10 шараас машинд суулгаад үсдсэн, мөн ээжийн гэрт байхдаа мөн зугтаах гээд байхаар нь үсдсэн. Цэндзэсэн эгчийг Идэрборгил түлхэж унагаад мөн шанаадаад элдэв үгээр доромжлоод байхаар нь уурлаад Эрдэнэчимэгийн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон хүн байхгүй. Эрдэнэчимэгийг 64-р байрны гадна машинаас буулгахад өөрийнх нь кармаанаас унаад гар утасных нь дэлгэц нь хагарсан. 64-р байрнаас гараад Налайх дүүргийн 2-р хороо Тайжид байрлах Эрдэнэчимэгийн нөхрийнх нь гэрт очиход хүн байхгүй байхаар нь ээж Баярсайхантай уулзахаар Баянбүрд захын хажууд очоод ээжтэй уулзаад Гомбосүрэн, Цэндзэсэн эгч 2 хоорондоо маргалдсанаас ямар нэг зодоон цохион болоогүй. Намайг Идэрборгилоос өөр зодож цохьсон хүн байхгүй. Эрдэнэчимэгийг эмээ үсдсэн, Цэндзэсэн эгч бид 2 өшиглөж цохьсон, өөр цохиж зодсон хүн байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59, 61-62 дугаар тал/,

“... удалгүй Идэрборгил гаднаас орж ирээд Цэндзэсэнгийн хацар луу шанаадаад эмээ рүү дайрахаар нь Гомбосүрэн, Цэндзэсэн нар араас нь зуураад явуулаагүй. Тэгтэл Цэндзэсэнг татаж газар унагаад зүүн гарнаас нь зуураад тавихгүй Цэндзэсэн “хуруу өвдөөд байна” гээд орилоод байхаар нь би очоод салгахад мөн миний зүүн гарын дунд хурууг мушгиад би гараа татаж тавиултал Цэндзэсэн Идэрборгил руу “чи намайг зоддог хэн бэ” гээд Эрдэнэчимэгийн гар луу 2 удаа өшиглсөн, эмээ Тунгалаг Эрдэнэчимэгийг зугтаачихна гээд үсдээд сууж байсан. Удалгүй цагдаа нар ороод ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Б.Цэндзэсэнгийн өгсөн: “... 2015.12.19-ний орой 23 цагийн үед манай дүү Нямгэрэл над руу залгаад “би сая гэртээ ирэхэд хаалга цоожтой байхаар нь үүдний таамбарын цонхыг онгойлгоод дотогшоо ортол Идэрборгил нөгөө эмэгтэйтэйгээ гэртээ хамт байна, хурдан хүрээд ир, намайг цохиод зодлоо” гэхээр нь эгч Гомбосүрэнг дуудаад ээж бид 3 очиход Нямгэрэл гудамжиндаа зогсож байхаар нь суулгаад гэрт нь очиход хүнгүй болохоор нь “яг байсан уу” гэхэд “байсан” гэсэн тэгэхээр нь “Эрдэнэчимэгийн гэр лүү нь очоод үзье” гээд 16-р байрны гадна очоод Нямгэрэл бид 2 гэр лүү нь ортол хүнгүй байсан. Тэгээд гараад машинд суух гэж байтал нэг машин урдаас ирж яваад зогсолгүй буцаад эргээд явчихаар нь энэ машин дотор байж магадгүй гэж бодоод араас нь дагаад 64-р байрны гадна очоод Гомбосүрэн эгч Нямгэрэл бид 3 очоод нөгөө машины хаалгыг онгойлгоход арын сандал дээр нуугдсан байдалтай доошоо хэвтэж байсан. Тэгээд “буугаад ир” гэхэд буухгүй болохоор нь гарнаас нь татахад урдаас цохиод байхаар нь 2 гарнаас нь татсаар байгаад буулгаад “явъя” гэхэд явахгүй болохоор куртикнаас нь татаж чирээд машиндаа аваачиж суулгасан. Машин дотор бол цохиж зодсон зүйл байхгүй, манай ээж үсдсэн, харин хэл амаар доромжлоод хэрэлдэж маргалдсан. Тэгээд Нямгэрэлийн ээж дээр “энэ хүүхэн хүргэнтэй чинь явдаг нь үнэн байна” гэж хэлэх гээд очиход “наад асуудал чинь надад хамаагүй” гэхээр нь би уурлаад маргалдаад гараад машиндаа суутал Баярсайхан эгч машин өшиглөөд Гомбосүрэн эгч уурлаад “машин тэрэг өшиглөлөө” гээд маргалдахаар нь би салгаад буцаад машиндаа суугаад Нямгэрэлийн хүүхдүүдийг нь ямархуу байдалтай амьдарч байгааг үзүүлэхээр Баярсайхан эгчийн гэрт очиход 3 хүүхэд нь гал түлээгүй бага нь уйлчихсан байсан. Тэгээд нөгөө эмэгтэйг “Идэрборгилыг дууд” гэхэд утсаа гаргаж ирээд залгахад авахгүй байсан, удалгүй утас нь дуугарахад “миний хайр” гэсэн дугаараас Идэрборгил залгахаар нь би утсыг нь аваад “энд ирж энэ хүүхнээ ав” гэхэд 10 орчим минутын дараа Идэрборгил гаднаас орж ирээд ээж рүү “хөгшин авгай минь, үхэж далд орооч” гэхээр нь би Идэрборгилыг “чи миний ээжийг юу гээд байгаан” гэхэд Нямгэрэл рүү дайраад элдэв үгээр доромжлоод байхаар нь би уурлаад муудалцаад заамдалцаж авахад намайг унагаах гээд бид 2 ноцолдоод байж байтал миний зүүн шанаа руу гараараа цохихоор нь хойшоо ухарч байгаад ардаа байсан усны саванд тээглээд унахдаа би хөлөөрөө цээж рүү нь жийсэн чинь Нямгэрэл дундуур орж салгасан, салгахдаа миний гуя руу 2-3 өшиглөсөн, би босоод ирэхэд “намайг ална, би чамайг алчихаад шоронд орно” гээд дайраад хутга хайгаад Гомбосүрэн эгч Нямгэрэл 2 хутга нуугаад би “чи чаддаг юм бол алчих” гээд тэгээд холдоход нөгөө эмэгтэйг хараад “энэнээс болж бид нар хоорондоо муудалцаж байна” гэж бодоод эргээд нөгөө өрөө рүү ороход ээж үсдсэн сууж байхаар нь би гуя руу нь нэг удаа өшиглөсөн, мөн уур хүрээд бухимдаад шалдан гудамжинд явуулна гээд өмдийг нь тайлах гэсэн чадаагүй болохоор гутлыг нь тайлахад оймсгүй байсан, куртикных нь халааснаас оймс нь гарч ирсэн, тэгэхээр нь Идэрборгилынхоос гарахдаа өмсөж чадалгүй гарсан байх, халааснаас нь 10-аад мянган төгрөг байсан 64-р байрны гадна хүргүүлсэн таксины жолоочид 5.000 төгрөг өгөхөөр нь үлдсэн 10 гаран мянган төгрөгийг нь аваад “чамайг хөөсөн араас чинь явсан бензины мөнгөө авч байна” гэж хэлээд авсан. Тухайн үед нөхөр лүү нь залгахад “наадаханд чинь юу ч байхгүй байгаа бүх юмыг нь ав” гэж хэлсэн, тэгэхээр нь би Идэрборгилын мөнгөөр авсан гэж бодсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72, 74-76 дугаар тал/,

“... Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, ямар нэг санал хүсэлт алга. Налайх дүүргийн 1-р хороонд Идэрборгилтой заамдалцаж аваад зогсож байхад миний гарыг тавиулахдаа мушгисан, тэгэхэд миний гаранд гэмтэл учирсан. Би Эрдэнэчимэгийн гар утсыг цохиж дэлгэцийг нь хагалаагүй. Налайх дүүргийн 2-р хороонд байрлах Баянбүрд захын хажууд байхад Эрдэнэчимэгийн өөрийнх нь нөхөртэй яриулах гээд өөрөөс нь “утсаа өг” гэхэд гаргаж өгсөн. Тэгээд утсаар нь нөхөртэй нь ярихад “наадаханд чинь юу ч байхгүй, утас байдаг юм бол ав, ажил төрөлгүй юу ч байхгүй хүнд юу байдагийн, Идэрборгил авч өгөө биз, наад утсыг нь ав” гэхээр нь аваад кармандаа хийсэн. Тэгээд л миний карманд явж байсан, би огт оролдоогүй, дэлгэц нь зүв зүгээр байсан, тэгээд Налайх дүүргийн 1-р хороонд Нямгэрэлийн ээж Баярсайханы гэрт Идэрборгилтой зууралдаж байхад утас нь карманаас унасан, тэгэхэд л хагарсан байх, би огт цохиж хагалсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76, 161-162 дугаар тал /,

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Д.Тунгалагийн өгсөн: “... Миний ач охин Нямгэрэл Идэрборгилтой гэр бүл болоод 6 жил болж байна, одоо 3 хүүхэдтэй, том нь 5 настай, дундах нь 2 настай, бага нь 3 сартай. Идэрборгил нь Эрдэнэчимэг гэх эмэгтэйтэй нэр холбогдоод удаж байгаа гэсэн, 2015 оны 6 сараас эхлээд Нямгэрэл надад “нөхрийгөө Эрдэнэчимэг гэх эмэгтэйтэй яваад байна” гэж ярих болсон. Миний ач охин ааш зан эвдрээд надад нөхрийгөө гэрээсээ хөөлөө “яв зайл” гэж байна гэх мэтчилэн их гомдоллодог байсан. 2015 оны 9-р сард Идэрборгил “самранд явлаа” гээд манай гэрт орж ирэхээр нь “эхнэр чинь өвдөөд байгаа юм биш үү, чи явж болж байгаа юм уу” гэхэд би утсаар ярьсан, өвдөөгүй гэж байна” гэж хэлээд явсан, тэр өдөр Нямгэрэл над руу 18 цагийн үед яриад “эмээ би өвдөөд байна” гэхээр нь гэрт нь яваад очиход 2 хүүхэдтэйгээ төрөх гээд өвдөөд гэр оронд нь идэж уух ч юм байхгүй байхаар нь эмнэлэг дуудаад ирээд аваад явсан. Би 2 хүүхдийг нь аваад гэртээ харьсан. Шөнө 03 цагийн үед төрөөд “хүү гарлаа” гэсэн, тэгээд 1 хоноод эмнэлгээс гарах гэхэд нь гэр оронд нь нүүрс түлээ ч байхгүй болохоор нь ээжийнх нь гэрт гаргаж аваад байж байтал нөхөр нь “самарнаас ирлээ” гээд манайд ирэхээр нь “эхнэр чинь төрсөн, ээжийндээ байгаа, идэж уух юмгүй байгаа шүү” гэж хэлэхэд дуугүй гарч яваад 3 хоногийн дараа очсон байна лээ. Ингээд миний охин Нямгэрэл гадуур 3 сар гэртээ очоогүй ээжийндээ, мөн манайхаар амьдраад зарим үед гэртээ очиход нь хөөгөөд явуулдаг байсан. Би Эрдэнэчимэг гэх эмэгтэйтэй 2015 оны 8-р сард зах дээр таараад дуудаж уулзахад эгчтэйгээ хамт орж ирэхээр нь “чи төрөх гэж байгаа эмэгтэй хүний амьдрал сүйтгээд болохгүй шүү” гэхэд “хохино, танай охин чинь арчаагүйдээ ингэж байгаа юм, би чадаж байгаа юм чинь” гээд маргалдаад гараад явсан. Эрдэнэчимэгийн нөхөр нь хүртэл дагуулж ирж надтай уулзаж байсан, тэгээд би ач охин Нямгэрэлд “гэртээ харь, та 2-ын амьдарч байгаа байшин чинь та 2-ын юм биш, наад 3 хүүхдийн чинь эд хөрөнгө” гэхэд “намайг очихоор Идэрборгил хөөгөөд байдаг, би очмооргүй байна” гэж байсан. 2015.12.19-ний өдөр цагийг нь сайн  мэдэхгүй байна 22 цагийн орчим байх миний утас дуугараад Цэндзэсэн авч яриад “Нямгэрэл залгаж байна, гэртээ очсон чинь Идэрборгил нөгөө эмэгтэйтэйгээ хамт хэвтэж байна гэнэ” гэхээр нь “за наана чинь зодоон болж байгаа юм байна очихгүй бол болохгүй” гээд охин Гомбосүрэнг дуудаад Цэндзэсэн бид 3 очиход гудмандаа Нямгэрэл зогсож байхаар нь машиндаа суулгаад юу болсонг асуухад “би гэрт ирэхэд хаалга цоожтой үүдний таамбарын цонхоор ороход нөгөө эмэгтэйгтэйгээ хамт хэвтэж байсан, тэгээд Идэрборгил намайг хөөгөөд цохиж зодож гаргаад, нөгөө эмэгтэйгээ зугтаалгалаа” гэхээр нь гэрт нь очиход хүн байхгүй байсан, тэгээд Эрдэнэчимэгийн гэрт очихоор 16-р байрны гадна очоод Цэндзэсэн Нямгэрэл нар ороод “байхгүй байна” гээд гараад иртэл урдаас машин ирээд зогсолгүй буцаад явахаар нь араас нь дагахад 66-р байрны гадна очоод зогсохоор нь Цэндзэсэн Нямгэрэл нар буугаад явсан, би бол буугаагүй. Тэгээд сууж байтал манай охин Цэндзэсэн Эрдэнэчимэгийг үсдэж авч ирээд машинд суулгахаар нь би “чи арай ч дээ, чи эмэгтэй хүн, цаана чинь 3 хүүхэд нь гал түлээгүй ямар хэцүү байгааг мэдэж байна уу” гэж хэлээд үсдээд Тайжид Эрдэнэчимэгийн нөхрийнх нь аав ээжийнд очоод хэлье гэж бодоод очиход хүн байхгүй байхаар нь буцаад Нямгэрэлийн ээж Баярсайхан дээр очтол тоохгүй байхаар нь буцаад Баярсайханы гэрт ирэхэд 3 хүүхэд нь орон дотроо гал ч байхгүй хэвтэж байхаар нь Эрдэнэчимэгийг үсдэж оруулаад “хар чи, энэ амьдралыг ийм болгож байна” гэж хэлээд байж байтал Идэрборгил гаднаас орж ирээд намайг хэл амаар доромжлоод Нямгэрэл “чи эмээ рүү дайрлаа” гээд урдуур нь ортол нүүр лүү нь цохих шиг болсон, тэгтэл манай охин Цэндзэсэн “чи юу юм” гээд очоод ноцолдоод байсан, би тэгэхэд наад өрөөнд нь Эрдэнэчимэгийг үсдээд хажуудаа суулгасан байсан болохоор “чамаас болж гэр бүлийн хүмүүс ийм байдалд хүрч байна, чи 2 нүдээрээ харж байгаа биз дээ” гэж хэлээд “цагдаа дууд” гэж хэлээд байж байтал Цэндзэсэн хүрч ирээд Эрдэнэчимэгийн гуя руу нэг удаа өшиглөсөн, гутлыг нь тайлаад байж байтал цагдаа нар орж ирээд салгаад хэлтэс дээр авч ирсэн. Эрдэнэчимэгийн хүзүүнд нь байсан гинжийг нь бол мэдэхгүй байна, харин гарт нь нарийхан шар гинж байсан, тэр нь намайг гарнаас нь барих үед тасраад унаж байсан одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Эрдэнэчимэгийн гар утсыг нь булааж авч цохиж хагалсан асуудал байхгүй, намайг Баярсайханы гэрт байхад Идэрборгил руу залгахаар гаргаж ирэхэд нь харахад дэлгэц нь хагархай байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65, 67-69 дүгээр тал/,

            “... Энэ асуудал бол цэвэр гэр бүлийн маргаанаас болсон зүйл. Тэр Эрдэнэчимэг гэх эмэгтэй өөрөө эхнэр хүүхэдтэй хүнтэй явж асуудал үүсгээгүй байсан бол юу гэж ийм зүйл болохов дээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч М.Идэрборгилын өгсөн: “... Би эхнэртэйгээ гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болоод 2015 оны 9 сарын эхээр салаад түр хугацаагаар тусдаа амьдрах болсон. Тэгээд 2015.12.18-ны өдөр эхнэр Нямгэрэлийг гуйж учраа олох санаатай Тунгалаг эмээгийнд очиход урдаас хөөгөөд угаадас цацахаар нь би буцаад яваад өгсөн. Маргааш нь буюу 2015.12.19-ний шөнө 23 цагийн үед гэртээ унтаж байхад хаалга тогшоод байхаар нь босоод онгойлгох санаатай очтол үүдний таамбарын цонхоор Нямгэрэл орж ирж байхаар нь би “чи хүнийг шээс баастай угаадсаа урдаас цацаж доромжилчихоод одоо яах гэж манайд ирж байгаа юм” гээд хөөгөөд явуулсан. Тэгээд хувцасаа өмсөөд араас нь гарахад байхгүй байхаар нь буцаж ирээд машинаа асаагаад 1-р хороо хадам ээж Баярсайханы гэрт очиход миний 3 хүүхдийг Нямгэрэлийн дүү Ангараг хараад сууж байсан ба “Нямгэрэл эгч ирээгүй байна” гэхээр нь би буцаад 4-р хороонд гэртээ ирэхэд гэрийн цонхоор орсон бололтой онгорхой байхаар нь гэрт ороод утсаа асаахад Цэндзэсэн, Эрдэнэчимэг, Тунгалаг эмээ нарын утаснаас дуудлага ирсэн байхаар нь Эрдэнэчимэг рүү залгахад Цэндзэсэн утсыг нь аваад “чи ирж энэ янханаа ав, ирэхгүй бол шатааж аллаа шүү” гэхээр нь яваад очтол Гомбосүрэн хаалга тайлж өгөөд дотогш ортол дахиад хаалгаа цоожлоод хаалга дараад зогссон. Цаана нь Тунгалаг эмээ Эрдэнэчимэгийг үсдээд доош нь дараад суусан, Нямгэрэл Цэндзэсэн 2 хажуунаас нь гуя руу нь өшиглөхөөр нь би “болиоч” гээд явж очоод Цэндзэсэн Нямгэрэл 2-ыг барьж аваад татаад болиулахад Цэндзэсэн миний урдаас дайраад цамцны малгайнаас зуураад доош дараад нуруун дээр хэн цохиод байсанг мэдэхгүй байна, Нямгэрэл ард байсан цохьсон байх би Цэндзэсэнгийн гарыг мушгиж тавиулаад ноцолдож байгаад болиултал Цэндзэсэн цагдаа дуудсан байх тэгээд маргалаад зогсож байтал цагдаа ирээд бид нарыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. 2015 оны 7-р сард би Эрдэнэчимэгтэй танилцаад эхнэрээсээ нууцаар уулздаг байсан. Одоо бол холбоо тасарсан, ямар нэг харьцаа байхгүй. 2015.12.19-ний шөнө Эрдэнэчимэгтэй цуг байгаагүй, би ганцаараа байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79, 81-82 дугаар тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Нямгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр тал/,

            Б.Нямгэрэлийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94, 165 дугаар тал/,

            Б.Нямгэрэлийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 90-93, 139-141, 144 дүгээр тал/,

            Шүүгдэгч, хохирогч Б.Цэндзэсэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/,

            Б.Цэндзэсэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100, 166 дугаар тал/,

            Б.Цэндзэсэнгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 98-99, 139-141, 143, 164 дүгээр тал/,

            Шүүгдэгч Д.Тунгалагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дугаар тал/,

            Д.Тунгалагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар тал/,

            Д.Тунгалагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 139-142 дугаар тал/,

            Шүүгдэгч М.Идэрборгилын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101 дүгээр тал/,

            М.Идэрборгилын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 дүгээр тал/,

            М.Идэрборгилын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 102-110, 145 дугаар тал/,

       М.Идэрборгилын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх талаарх нэгдсэн сангийн шүүлт, лавлагаа /хх-ийн 111-117 дугаар тал/ зэрэг,

Мөн шүүгдэгч М.Идэрборгил нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Хадан хясаа” гэх газарт хаваржиж байсан авга ах Идэрболдын өвөлжөөг нь барих ажил хийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хооронд прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Идэрборгилын: “... Манайх банкнаас зээл авч жижиг тэрэг авсан юм. Сард 500.000-аад төгрөг төлдөг. Зээлийн мөнгөө өгөөгүй болохоор хашаа байшин, машиныг лацадсан байсан. Тэгээд би мөнгө олох гэж Сүхбаатар аймаг руу ямаа самнаж, айлын хашаа барихаар 20-иод хоног прокурорт хэлээгүй явсан ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч М.Идэрборгилын өгсөн: “... Надад нэмж сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар гаргах санал хүсэлт байхгүй. 2016 оны 5 сарын эхээр мөрдөн байцаагч С.Мөнхбаяр надад хэргийн материал танилцуулаад гарын үсэг зуруулсан. Хэргийн материалтай танилцсанаас хойш 4-5 хоногийн дараа Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Хадан хясаа” гэх газарт хаваржиж байсан авга ах Идэрболдынд очиж өвөлжөөг нь барьж өгсөн. Тэнд ойролцоогоор хорин тав зургаа хоноод ирсэн. 2016.06.12-ны үед Налайх дүүрэгт ирээд гэртээ байж байсан. Тэр хугацаанд намайг цагдаагаас дуудаагүй. Миний бие сүлжээгүй газар байсан болохоор намайг прокурор, цагдаагаас дуудсан эсэхийг мэдээгүй. Би өөр тийшээ яваагүй, зөвхөн Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд байх авга ахындаа л байж байгаад ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 178 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Идэрмөнхийн өгсөн: “... Идэрборгил миний төрсөн ах. Миний бие Оргилмаа эгчийн хамтаар Идэрборгил ахыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад батлан даалтанд авсан. Ингээд Идэрборгил ах Сүхбаатар аймаг явж айлын хашаа барьж байгаад ирсэн. Энэ хойгуур цагдаагийн байгууллагаас Оргилмаа эгч рүү залгаж ахыг асуусан байсан. Идэрборгил ах бид 2 хамтдаа Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд байх аавын төрсөн дүү Идэрболдын хашааг барьж байгаад ирсэн. Бид 2 хоёулаа утасны сүлжээ байхгүй газар байж байгаад ирсэн. Энэ хойгуур Оргилмаа эгч рүү Цагдаагийн байгууллагаас залгаж Идэрборгил ахыг асуусан гэсэн. Бид хоёр 2016 оны 5-р сарын эхээр яваад 6-р сарын сүүлээр ирсэн. Миний бие түрүүлж ирсэн. Идэрборгил ах бид 2-рт хоёуланд нь мөнгө хэрэгтэй байсан учраас хурдан яваад ирье гэсэн боловч ажлаа хийж дуусгалгүй удсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 176 дугаар тал/,

“Яллагдагч М.Идэрборгил нь прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан, хаан байгаа газар нь тогтоогдохгүй байгаагийн улмаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” 2016.06.17-ны өдрийн 5/48 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 172 дугаар тал/,

Яллагдагчийг эрэн сурвалжилсан тухай хуудас, мэдээлэл /хх-ийн 172 дугаар тал/,

Мөрдөн байцаагчийн бичсэн илтгэх хуудас /хх-ийн 181 дүгээр тал/,

“Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай” 2016.06.17-ны өдрийн 5/08 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 173 дугаар тал/,

“Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах хугацааг тогтоох тухай” 2016.08.02-ны өдрийн 5/45 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 174-175 дугаар тал/,

“Урьд сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах” 2016.08.05-ны өдрийн тогтоол /хх-ийн 177 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Тунгалагийг Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн нартай бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 шарын 64 дүгээр байрны олон нийтийн гудамж талбайд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хүргэн М.Идэрборгилыг хохирогч Ц.Эрдэнэчимэгтэй хардаж, Б.Гомбосүрэнгийн эзэмшлийн 86-29 УНИ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгсэл дотор түүний үснээс нь зулгааж явсаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 7-433 тоотод оршин суух Б.Баярсайханы гэрт аваачин толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал үүсгэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямгэрэлийн: “... Машинд эмээ Ц.Эрдэнэчимэгийг үсдээгүй байсан. Харин Ц.Эрдэнэчимэгийг зугтаах гээд байхад нь эмээ үснээс нь бариад цагдааг иртэл сууж байсан ...” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэндзэсэнгийн: “... Би Ц.Эрдэнэчимэгийг бууж ирэнгүүт нь үсдсэн, тэгээд би Б.Гомбосүрэнгийн машины хажууд чирээд аваачсан ...” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Эрдэнэчимэгийн: “... Б.Цэндзэсэн миний үснээс зулгааж, өөрийнхөө машин хүртэл чирсэн. Д.Тунгалаг надад гэмтэл учруулаагүй байх, харин зүгээр үсдсэн ...” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Эрдэнэчимэгийн өгсөн: “... араас машинтай зэрэгцэж ирээд Цэндзэсэн нь намайг шууд үсдээд машин луугаа чирэхэд араас Нямгэрэл миний баруун зүүн гуя руу өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,

мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Б.Нямгэрэлийн өгсөн: “... 10 шарын 64-р байрны урд ирээд зогсохоор нь Гомбосүрэн Цэндзэсэн эгч нарын хамт очиход Эрдэнэчимэг арын сандал дээр нуугдсан байдалтай байхаар нь Цэндзэсэн эгч үсдээд машинаас буулгахаар нь би араас нь гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн. ... Эмээ ээжийн гэрт байхдаа мөн зугтаах гээд байхаар нь үсдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59, 61-62 дугаар тал/,

мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Б.Цэндзэсэнгийн өгсөн: “... 64-р байрны гадна очоод Гомбосүрэн эгч Нямгэрэл бид 3 очоод нөгөө машины хаалгыг онгойлгоход арын сандал дээр нуугдсан байдалтай доошоо хэвтэж байсан. Тэгээд “буугаад ир” гэхэд буухгүй болохоор нь гарнаас нь татахад урдаас цохиод байхаар нь 2 гарнаас нь татсаар байгаад буулгаад “явъя” гэхэд явахгүй болохоор куртикнаас нь татаж чирээд машиндаа аваачиж суулгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72, 74-76 дугаар тал/,

мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Д.Тунгалагийн өгсөн: “... 66-р байрны гадна очоод зогсохоор нь Цэндзэсэн Нямгэрэл нар буугаад явсан, би бол буугаагүй. Тэгээд сууж байтал манай охин Цэндзэсэн Эрдэнэчимэгийг үсдэж авч ирээд машинд суулгахаар нь би “чи арай ч дээ, чи эмэгтэй хүн, цаана чинь 3 хүүхэд нь гал түлээгүй ямар хэцүү байгааг мэдэж байна уу” гэж хэлээд үсдээд Тайжид Эрдэнэчимэгийн нөхрийнх нь аав ээжийнд очоод хэлье гэж бодоод очиход хүн байхгүй ... Эрдэнэчимэгийг үсдээд хажуудаа суулгасан байсан болохоор “чамаас болж гэр бүлийн хүмүүс ийм байдалд хүрч байна, чи 2 нүдээрээ харж байгаа биз дээ” гэж хэлээд “цагдаа дууд” гэж хэлээд байж байтал Цэндзэсэн хүрч ирээд Эрдэнэчимэгийн гуя руу нэг удаа өшиглөсөн, гутлыг нь тайлаад байж байтал цагдаа нар орж ирээд салгаад хэлтэс дээр авч ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65, 67-69 дүгээр тал/,

мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч М.Идэрборгилын өгсөн: “... Цаана нь Тунгалаг эмээ Эрдэнэчимэгийг үсдээд доош нь дараад суусан, Нямгэрэл Цэндзэсэн 2 хажуунаас нь гуя руу нь өшиглөхөөр нь би “болиоч” гээд явж очоод Цэндзэсэн Нямгэрэл 2-ыг барьж аваад татаад болиулахад Цэндзэсэн миний урдаас дайраад цамцны малгайнаас зуураад доош дараад нуруун дээр хэн цохиод байсанг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79, 81-82 дугаар тал/ мэдүүлгүүдээр Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн нартай бүлэглэж хохирогч Ц.Эрдэнэчимэгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдохгүй байна.

Харин ШШҮХ-гийн №08 шэ/631 тоот дүгнэлтээр хохирогч Ц.Эрдэнэчимэгийн биед учирсан “... толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал ...” гэмтлийг Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн нар үснээс нь хүчтэй угзчин чирэх үйлдлээр учруулсан болох нь дээрх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрхи мэдүүлгүүдээр болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл, бусад баримтаар Д.Тунгалагийг Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн нартай бүлэглэж хохирогч Ц.Эрдэнэчимэгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмын дагуу Д.Тунгалагт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.     

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 99 дүгээр зүйлийн 99.2,

М.Идэрборгилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч М.Идэрборгилыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах,

мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Идэрборгил нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар уул, уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.Идэрборгил нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Б.Цэндзэсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрч байна гэсэн хүсэлтээ бичгээр шүүх хуралдаанд гаргасан тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзэв.

Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн, М.Идэрборгил нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч Ц.Эрдэнэчимэг, Б.Цэндзэсэн нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ц.Эрдэнэчимэг, Б.Цэндзэсэн нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Авгачууд овогт Дашдондогийн Тунгалагт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.      

2. Хатагин овогт Батчулууны Нямгэрэл, Харайд овогт Бямбасүрэнгийн Цэндзэсэн нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 

Боржигон овогт Мэндбаярын Идэрборгилыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр М.Идэрборгилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Батчулууны Нямгэрэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох,

Бямбасүрэнгийн Цэндзэсэнд 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх,

Мэндбаярын Идэрборгилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Идэрборгилд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.Нямгэрэл нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Б.Цэндзэсэнд тус тус мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Идэрборгилд оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ц.Эрдэнэчимэг, Б.Цэндзэсэн нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.   

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нямгэрэл, Б.Цэндзэсэн, Д.Тунгалаг, М.Идэрборгил нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЛУВСАНДОРЖ