Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 245

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар багт оршин суух, Ёндон овгийн Уртнасангийн Амарбаясгалан /РД:ВД90060408, утас:99315658/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг Парк таун 48 дугаар байрны 74 тоотод оршин суух, Боржигон овгийн Пэрэнлэйсамбуугийн Билэгбаяр /РД: ТГ87121976, утас: 99046391/-д  холбогдох

 

“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”  тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч П.Билэгбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Амарбаясгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Миний бие 2013 онд П.Билэгбаяртай танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2015.09.09-нд охин Б.Сувд-Эрдэнэ төрсөн. Бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй, эгчийнд амьдарч байсан. Би өөрийн гэсэн ажилгүй. 2017 оны 6 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа учир 2015.09.09-нд төрсөн охин Б.Сувд-Эрдэнийн төрсөн эцэг нь П.Билэгбаяр мөн болохыг тогтоож, П.Билэгбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Хариуцагч П.Билэгбаяр шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Амарбаясгалан нь хариуцагч П.Билэгбаярт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч У.Амарбаясгалан, хариуцагч П.Билэгбаяр нарын  дундаас 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин Б.Сувд-Эрдэнэ төрсөн болох нь 6401000571 дугаарт бүртгэгдсэн төрсний гэрчилгээний хуулбар /хх 8/, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу охин Б.Сувд-Эрдэнийг эцэг П.Билэгбаяраар овоглон иргэний гэр бүлийн байдлын төрөлтийн бүртгэлд бүртгүүлсэн нь  хүүхдийн эцгийг захиргаааны журмаар тогтоосон гэж үзэх тул шүүхийн журмаар  эцэг тогтоох шаардлагагүй байна.

Охин Б.Сувд-Эрдэнийг эх У.Амарбаясгалангийн асрамжид үлдээх талаар хариуцагч маргаангүй, хүүхдийн өсөж торниж буй болон ээнэгшин дассан орчинг өөрчилөх үндэслэл тогтоогдохгүй байх тул охин Б.Сувд-Эрдэнийг эхийн асрамжид үлдээв.

Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар иргэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх   журамт үүрэгтэй, Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь  хүүхдийн өмнө хүлээсэн адил  үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул  2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин Б.Сувд-Эрдэнийг эцэг П.Билэгбаяраар тэтгэлэг сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу хариуцагч П.Билэгбаяраас улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцож 28,209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан байх тул нэхэмжлэгч У.Амарбаясгалангийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн ,хариуцагч нэхэмжлэгчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныгхийхийг зөвшөөрсөн  болохыг дурдах нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар 2015 оны 09 дүгээр  сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Сувд-Эрдэнийг эх У.Амарбаясгалангийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т тус тус заасныг баримтлан 2015 оны 09 дүгээр  сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Сувд-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Билэгбаяраар сар болгон тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс Төрийн банк, төрийн сан, 100190000941 тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 98726 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч П.Билэгбаяраас 98726 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Амарбаясгаалнд олгож, хариуцагч П.Билэгбаяраас 1 жилд төлөгдвөл зохих тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж 28,209 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ