Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0053

 

2021 01 21 128/ШШ2021/0053

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1/3555 тоот албан бичгээр С******* ХХК-д хүргүүлсэн нөхөн олговор олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн 1/3555 дугаар захиргааны шийдвэрийн 1 дүгээр асуудлын хүрээнд

1.1 С******* ХХК нь Хэнтий аймгийн ******* сумын нутаг Б******* нэртэй 1468.49 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшин жил бүрийн тайлан төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар батлуулан холбогдох төлбөр хураамжийг төлж үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсаар ирсэн.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нь манай компаны зүгээс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хуралдаанаар хэлэлцүүлэхээр дараах шаардлагыг хангасан материалыг хүргүүлсэн. ҮҮНД:

1. Ашигт малтмалын тухай" хуулийн 48.12-т Энэ хуулийн 48.3-т заасан хайгуулын үр дүнгийн тайлан болон 48.6.1-д заасан ТЭЗҮ боловсруулах, тэдгээрт хийх хөндлөнгийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг мэргэшсэн мэргэжилтэн, эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ. гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс тайлан, ТЭЗҮ-ийг зөвлөх болон мэргэшсэн зэрэгтэй инженерийн оролцоотойболовсруулсан;

2. Ордын нөөцийн тооцоог 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Уул уурхайн сайдын 03 дугаар тушаалаар батлагдсан Ашигг малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар-ын дагуу нөөцийн тооцоог хийсэн;

3.Геологийн тогтоц, давхарга зүйн ангиллыг Монголын стратиграфын кодексын дагуу боловсруулсан

4. Нөөцийн тооцоо бүхий хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ-өөр хэлэлцүүлэхээр ирүүлэхдээ шинжээчдийн нэгдсэн дүгнэлт, дүгнэлтийн дагуу холбогдох засвар, нэмэлт ажлыг бүрэн хийж дуусган, шинжээчдээр хянуулан. баталгаажуулсан;

5. ЭБМЗ-ийн дүрмийн 2.2.2-т Тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр хуулийн этгээдийн ирүүлсэн ашигг малтмал болон газрын тосны ордын нөөцийн ангилалд нийцүүлэн, ... боловсруулсан ордын нөөцийн тооцоолол бүхий үр дүнгийн тайланг төрийн захиргаэны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр тайланг хянуулсны үндсэн дээр Зөвлөлийн холбогдох салбар хуралдаанаар хэлэлцэх... гэж заасны дагуу хяналтын хуудсанд бичигдсэн мэргэжилтнүүдээр хянуулан, баталгаажуулсан;

6. Тайланг ЭБМЗ-ийн Теологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх Салбар зөвлөлийн хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын ажлын тайлан хэлэлцүүлэхэд бүрдүүлсэн материалын хамт хурал товлогдсон өдрөөс 5 хоногийн өмнө нарийн бичгийн даргад ирүүлнэ гэснээр 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн.

Гэтэл Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл тодорхойгүй шалтгаанаар нөөц хүлээн авах асуудлыг хэлэлцээгүй бөгөөд энэхүү хууль бус эс үйдлэхүйд гомдол гаргаж удаа дараа холбогдох албан тушаатанд хандсан боловч асуудлыг шийдвэрлэхгүй байсан тул ЗХШХШтХ-ийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны ... эс үйдлэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж улмаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа болно.

Иймээс С******* ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж үзэж байгаа нь хууль бус юм.

1.2 Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-т заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж татгалсан гэж байгаа нь шүүхээр маргаантай асуудлыг эцэслэн шийдээгүй байхад дүгнэлт гаргаж байгаа нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэр гэж үзэж байна.

2 ДУГААР АСУУДЛЫН ХҮРЭЭНД

2.1 Манай компани нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд, холбогдох төлбөр хураамж, эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсны хувьд нөхөх олговорын асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд энэ тухай асуудлыг холбогдох байгуулагад хандаж шийдвэрлүүлэх болохыг үүгээр мэдэгдэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; гэсэн хуулийн заалтуудыг хэрэгжүүлэн ажиллах ёстой байсан. Гэтэл ийнхүү дээрхи хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүйгээр үл барам тодорхой шүүхийн ажиллагаа явагдаж байхад дур зоргоороо хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож байна гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гзрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэснийг зөрчиж сонсох ажиллагаа огт хийгээдгүй, өөрсдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжийг хангаагүй болно гэж заасан, захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан гэсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүйгзэр ийнхүү шийдвэрлэж байгаа нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл Эрдэс баялгийн мэргэжпийн зөвлөл болон С******* ХХК-ийн хоорондын маргаантай асуудлыг шүүхээр эцэслэн шийдээгүй байхад буюу нэхэмжлэгчийн хүсэж буй акт нь гарсан байсан бол түүний эрх зүйн үйлчлэл дуусаагүй гэдгийг анхааран үзэх боломжтой байсан.

Дээр дурьдсан үндэслэлээр АМПТын даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/3335 дугаар албан бичгээр нөхөх олговор олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлтэй холбогдуулан гаргасан Захиргааны хэргийг хянан шийдвэрлэсний дараа холбогдох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн манай компани нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд холбогдох төлбөр хураамж, эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсны хувьд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна. Ашигт малтмал газрын тосны газрын дарга нь захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, гэсэн хуулийн заалтуудыг хэрэгжүүлэн ажиллах ёстой байсан. Гэтэл дээрх хуульд заасан ажиллагаануудыг хийхгүйгээр үл барам тодорхой шүүхийн ажиллагаа явагдаж байхад дур зоргоороо хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48.3 зааснаар эс үйлдэхүй гаргасан гэдгийг шүүхээр шийдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн эрдэс баялагийн Энэ татгалзал нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа бус захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас дуусгавар болгосон үйлдэл нь хууль бус гэж үзэж нөхөн олговор олгохыг даалгасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан С******* ХХК-ийн захирал О.Эрдэнэпүрзвийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын С******* ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/3555 дугаар албан бичгээр хүргүүлсэн нөхөх олговор олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, С******* ХХК-тай холбоотой нөхөх олговрын асуудлыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлтэй холбогдуулан гаргасан Захиргааны хэргийг хянан шийдвэрлзсний дараа холбогдох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Хэнтий аймгийн ******* сумын нутаг Б******* нэртэй 1951.08 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Л******* ХХК-д анх олгосон байна. Л******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 745 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ- ******* дугаартай тусгай зөвшөөрлийг С******* ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 762 дугаар шийдвэрээр, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 315 дугаар шийдвэрээр, Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс тооцож, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгасан байна.

С******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55,6-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ- ******* дугаартай тусгай зөвшөөрлийн Б******* нэртэй 1951.08 гектар талбайгаас 482.59 гектар талбайг буцаан өгснийг бүртгэжээ.

С******* ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх үед буюу 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын нутаг Б******* нэртэй 1468.49 гектар бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж кадастрын өргедлийн бүртгэлийн ММ-025890 дугаарт бүртгүүлсэн.

Ашигт маптмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасны дагуу өргөдлийг хянан үзэхэд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан шаардлагыг хангаагүй тул Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр С******* ХХК д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос гатгалзаж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-тушаал заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дууссан байна.

Тодруулбал Хэнтий аймгийн ******* сумын нутаг Б******* нэртэй ашигт малтмалын хайгуулын 1468.49 гектар бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасныг үндэслэн гарсан Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан ойн сантай 1062.63 гектар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 609.26 гектар талбай нь давхцал үуссэн тул Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн салбар хуралдаанаар нөөцийн тайланг хэлэлцүүлээгүй байна.

Нэхэмжлэлд дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгзэр зүйлийн 9.1.13 заалт нь УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрээр хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөерлөер олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг хамгаалах зорилгоор улсын тусгай хамгаалалтад төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд эрдсийн хуримтлал бүхий талбайг нөхөх олговрын хэлбэрээр олгох зохицуулалт болно.

Геологийн төв лабораторид нөхөн олговор авах хүсэлтийг С******* компани хандаагүй байна. Ашигт малтмал газрын тосны газрын ирүүлсэн баримтаар ч өмнө нь тус компанид нөхөн олговор олгох асуудлыг тавьж байгаагүй, хэлэлцэгдэж байгаагүй гэдэг нь харагдаж байна.

Ашигт малтмал газрын тосны газраас 194 дүгээр тогтоол болон 289 дүгээр тогтоолд нэмж тусгай зөвшөөрөл ороогүй, солбилцолд л өөрчлөлт орсон учраас зарлаагүй. Хилийн заагийн талбайн солбилцолтой холбоотой учраас Байгаль орчны яамнаас зарлагдсан байж магадгүй гэж хариуцсан мэргэжилтнүүд тайлбарлаж байсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. заалтыг баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-ийн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1/3555 тоот албан бичгээр С******* ХХК-д хүргүүлсэн нөхөн олговор олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА