Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2018/00256

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2018/00256

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/01293/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* /Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар багт байрлах, утас: *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******* ХХК /Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, *******хотхонд тоотод байрлах, утас: *******, *******/-д холбогдох

 

4,944,453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинцогт, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

..*******ХХК нь цахилгаан эрчим хүч хангах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөхгүй 4,944,453 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус байгууллагад өр төлбөрөө барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичиг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд******* ХХК-иас цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 4,944,453 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2013 онд гэрээ байгуулсан. Ялтсан бойлуур ажиллуулахад гарсан сарын төлбөр нь 1,000,000 төгрөг болж байгаа. 2013 оноос хойш төлж байгаад 2014-2015 онд хааяа төлж байсан. Сүүлдээ огт төлөөгүй. Манай байгууллагын зүгээс******* ХХК-тай холбогдож гэрээгээ шинэчилж байгуулахыг удаа дараа хэлж байсан. Манай байгууллага бусад аж ахуйн нэгжийн эрчим хүчийг түдгэлзүүлж байгаад Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөхийг шаарддаг. Хэрвээ төлөхгүй бол цахилгааныг тасалдаг.******* ХХК-ийг яагаад тасалж чадахгүй өр үүсгээд явж байгаа вэ? гэхээр нийтийн эзэмшлийн байр учраас тодорхой өрх дулаангүй болгох эрсдэлтэй. Тиймээс өвлийн улиралд тасалж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Ялтсан бойлуурын зардлыг орон сууц барьсан этгээд болон СӨХ-тэйгээ ярилцаж цахилгааны зардлыг нэмж аваад манайд төлдөг. Хэрэглэгч талаас гаргасан өргөдлийг Эрчим хүчний тухай хуулиар Эрчим хүчийг зохицуулах хороо шийдвэрлэх ёстой. Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэж чадахгүй тохиолдолд шүүхэд хандахаар байгаа. Хэрэглэгчид ялтсан бойлуурын асуудлаар өргөдөл өгдөг. Уг өргөдлийг Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэхдээ ******* нь шийдвэрлэх боломжгүй. *******өөрсдөө авах ёстой. ******* нь ******* *******-тай гэрээ байгуулах ёстой гэсэн шийдвэр гарсан. Нэг үгээр ялтсан бойлуурын төлбөрийг дулаан авч манайд өгөх ёстой. Үүнээс харахад Нийтийн эзэмшлийн орон сууц барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага ямар үүрэг хүлээх вэ? гэхээр Эрчим хүчний тухай хуулийн 30.1.13-т зааснаар нийтийн эзэмшлийн орон сууц барьсан тохиолдолд улсын комисс хүлээж авсан даруйдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч Цахилгаан түгээх сүлжээ *******, *******-д хүлээлгэж өгөх үүрэгтэй болж байна.******* ХХК нь уг үүргээ биелүүлж, эрхийг шилжүүлж өгөөгүй.******* ХХК нь Улсын комисст хүлээлгэж өгсөн актаа хавтаст хэрэгт гаргаж өгчихөөд ******* *******-нд хүлээлгэж өгсөн гэж хэлж байна. ******* *******-нд хүлээлгэж өгсөн бол ялтсан бойлуурыг хүлээлгэн өгч, *******нь ялтсан бойлуурыг өөрийнхөө бланст бүртгэж авах ёстой. Тэгэхээр******* ХХК нь гэрээгээ өөрчилж ******* *******-тай хийгээгүй учраас цахилгааны төлбөр 4,944,453 төгрөгийг нэхэмжилж байгаа. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Энхбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь******* ХХК-д холбогдуулж цахилгаан эрчим хүчний төлбөр болох 4,944,453 төгрөгийг нэхэмжилсэн ба тухайн төлбөр нь *******хотхоны 36 айлын орон сууцыг айл өрхөөр хүлээн авснаас хойш бичигдсэн өр төлбөр юм. Барилгын тухай хуулийн 14.6-д энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр бохир ус, уур хий, дулаан цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа 3-аас доошгүй жил байна гэж заасан. Тиймээс манай байгууллага хуулийн дагуу төлбөр тооцоотой асуудлыг хариуцахгүй тоног төхөөрөмж, тоноглол түүний эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг хариуцах юм. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...*******-иас******* ХХК-нд холбогдуулж, эрчим хүчний зардал 4,944,543 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.******* ХХК Барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын актаар 36 айлын орон сууцны барилгын хөрөнгө оруулагч болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Улсын комиссын актад уг 36 айлын барилга байгууламж нь 2012 оны 05 сараас барьж эхэлсэн ба 2013.12.01-ний өдөр гэхэд барилгыг барьж дуусгасан. Хариуцагч******* ХХК нь 2013.12.19-нд Дархан сумын 10 дугаар багийн 36 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэж өгөхөд дулаан цахилгаан ашиглалттай холбогдолтой зардлыг хариуцах тухай заалтанд тусгагдаагүй. Засвар үйлчилгээний чанарыг хангах үүрэгтэй байсан. Ялтсан бойлерыг хуулийн этгээдэд анхнаасаа өр, авлага гаргах байсан бол гуравласан гэрээ байгуулж, асуудлыг зохицуулах ёстой байсан. Гэтэл 2013 онд ашиглалтанд орсон байгуулагыг 2017 онд өр гаргасан гэж үзэж байна. 2013-2017 оны хооронд ашиглалтанд орсон хугацаанаас хойш цахилгаан дулааны ашиглалттай холбоотой зардлыг нэхэмжилж болон төлж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Дулаан шугам сүлжээнд холбогдох нөхцөл гэх нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23/2014 гэх баримт нь******* ХХК-ийн барилгад техникийн нөхцөлийг олгосныг баталгаажуулах нотлох баримт гэж үзэхээр байгаа бөгөөд дулаан эрчим хүчийг төлөхтэй холбоотой баримт гэж үзэхээргүй зөвлөмж байдал нотлох баримт байдаг. Энэ техникийн нөхцөл олгосноос хойш 2 жилийн хүчинтэй ерөнхий шаардлагынхаа 7-т заасныг үзвэл 2014.04.07-ны өдөр дууссан хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт байна. Сая нотлох баримт гаргаж өгсөн талаар танилцаагүй. Бодит байдлаар хуулийн этгээд ашиглаагүй 36 айлын орон сууцыг халаах зорилгоор тавьсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. Иймд ашиглаагүй хуулийн этгээдэд төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 4,944,453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч******* ХХК нь *******хотхоны 36 айлын орон сууцыг айл өрхөөр хүлээн авснаас хойш бичигдсэн өр төлбөр юм. Манай байгууллага хуулийн дагуу төлбөр тооцооны асуудлыг хариуцахгүй, тоног төхөөрөмж тоноглол, түүний эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг хариуцах юм гэж маргаж байна.

Талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр******* ХХК нь нэг талын тэжээлтэй 3 дугаар зэргийн хэрэглэгч, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороололд баригдаж ашиглалтад орох 2х60 айлын орон сууцны байранд хэрэглэгч өөрийн хөрөнгөөр кабель шугам татах цахилгаан эрчим хүчээр хангах 20/246/-2012 техникийн нөхцөлийг үндэслэн трансформаторын дэд өртөөнөөс 0.4кВ-ын шугамаар тэжээгдэж буй хэрэглэгчдийн шугам, тоноглолыг зааглах схемийг тогтоон Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна, 28.2. гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана гэснээр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх гэрээний 2.2-в-д зааснаар хэрэглэгч******* ХХК нь цахилгаан эрчим хүчний тооцоог сар бүр хийж байх үүрэгтэй байна.

Хөрөнгө оруулагч******* ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******Хотхон 36 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн нь 2013/113-2 гэсэн улсын комиссын актаар тогтоогдож байгаа боловч уг актаар 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс ашиглалтад / орон сууцны/ оруулахыг зөвшөөрсөн байна.

Актад дурдсанаар Барилгын тухай хуулийн 12.4-т заасан барилгын баталгаат хугацаа дуусгавар болсон тохиолдолд ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгч, зураг төсвийн байгууллагууд хамтран үзлэг хийн тэмдэглэл хөтөлж баталгаажуулан, шаардагдах засварын ажлуудыг гүйцэтгүүлэн акт үйлдсэнээр уг барилгын баталгаат хугацааг дуусгавар болгох эсэхийг шийдэхээр байна.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт дурдсанаар *******хотхоны 36 айлын орон сууцыг айл өрхөөр хүлээн авснаас хойш бичигдсэн өр төлбөр гэж байгаа бол тухайн орон сууцны оршин суугч өрхтэй холбоотой төлбөр гэдгийг нотлоогүй, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2015 оны 12 дугаар сарын 25 хүртэл байгуулсан, гэрээний 6.2-т зааснаар *******Хотхон 36 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн, өмчлөгч өөрчлөгдсөн гэж үзэж байгаа гэрээнд өөрчлөлт оруулах эрхтэй байсан байна.

Талуудын байгуулсан гэрээний зүйл болсон хэрэглэсэн цахилгаан эрчим хүч нь оршин суугчдын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчтэй хамааралгүй бөгөөд тухайн нийтийн зориулалттай орон сууцыг ашиглалтад оруулах үед орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах тоног төхөөрөмж / ялтсан бойлер/-ийг ашиглах явцад гарсан цахилгаан эрчим хүчний хэрэглээ бөгөөд тухайн төхөөрөмж нь хариуцагч******* ХХК-ийн эзэмшилд хэвээр байгаа, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т зааснаар нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 30.1.2-т зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хас банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 19,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 75,828 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94,061 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч******* ХХК-иас 4,944,453 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хас банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 19,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 75,828 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94,061 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ