Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 275

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Агромаштех” ХХК /Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багт байрлах, Утас: 7037-5049, 7037-5059, 99108143/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “АЭГ” ХХК /Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Цайдам бригадад байрлах, утас: 9008-1688, 9904-9321, 9911-7048/-д холбогдох

 

“Гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 45,025,800 төгрөг, түүний алданги 22,512,900 төгрөг, нийт 67,538,700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Агромаштех” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “...2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “АЭГ” ХХК-ийн захирал Ж.Атарцэцэг нь манай “Агромаштех” ХХК-тай TL-15-04 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж YTO-1804 маркийн 124,500,000 төгрөгийн трактор, 32,500,000 төгрөгийн сийрүүлэгч нийт 157,000,000 төгрөгийн бараа авч, урьдчилгаа 54,950,000 төгрөг төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг төлж дуусах ёстой байсан боловч төлбөрийг дуусгаагүй. “АЭГ” ХХК-иас гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг манай компани харгалзан үзэж гэрээг 2016 оны 04 сарын 04-ний өдөр хүртэл сунгасан. Өнөөдрийн байдлаар “АЭГ” ХХК-иас нийт 111,974,200 төгрөг төлсөн. Үлдэгдэл 45,025,800 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлж барагдуулаагүй байна. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 2015 оны 05 сарын 08-ны өдөр TL-15-04 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр худалдан авагч талын “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлээр:

 

  1. YTO-1804 маркийн 1 ширхэг трактор,
  2. Лидер 8,5 маркийн Сийрүүлэгч 1 ширхэг,
  3. YTO-2204 маркийн 1 ширхэг трактор тус тус барьцаалсан тул дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.

Иймд худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн ба үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх тул барааны үлдэгдэл үнэ 45,025,800 төгрөг, түүний алданги 22,512,900 төгрөг буюу нийт 67,538,700 төгрөгийг “АЭГ” ХХК”-иас гаргуулах, гүйцэтгээгүй үүргийн үлдэгдлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “АЭГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 45,025,800 төгрөг дээр маргах зүйл байхгүй, төлөнх нь үнэн. Энэ мөнгийг 2 хуваагаад буюу 2018 оны 02 сард 20 сая төгрөгийг, үлдэгдэл 25,025,800 төгрөгийг 2018 оны 03 сар дотор багтаагаад төлж дуусгах боломжтой байна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Агромаштех” ХХК нь хариуцагч “АЭГ” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 67,538,700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч Монбамбай ХХК-иас 4,944,453 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хас банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 19,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 75,828 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монбамбай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 94,828 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ