Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 277

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Орон сууц 10-3 тоотод оршин суух Цорос овгийн Лувсандоржийн Үүрийнтуяа /РД: МН85030262, утас: 95180839/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Орон сууц 10-3 тоотод оршин суух Тугчин овгийн Бүргэдийн Хүрэлчулуун /РД: ТК83051311, утас:99123162/-д холбогдох

 

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхжаргал, хариуцагч Б.Хүрэлчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Үүрийнтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Миний бие нь Бүргэд овогтой Хүрэлчулуунтай 2006 онд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 онд хүү Х.Төгөлдөр төрсөн. Бидний зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү болох Х.Төгөлдөр 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаад би 2015 онд Солонгос улсад ирсэн бөгөөд одоо эндээ байнга амьдрах болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө маргаангүй. Хүү болох Х.Төгөлдөр нь аавтайгаа өссөн тул хүүхдийн дассан орчин сэтгэл санааны тайван байдлыг үндэслэн аав Б.Хүрэлчулууны асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.” гэжээ.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Хүүхдүүд хоорондоо зан харилцааны хувьд таарамжгүй байсан учраас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүгээ өөрийнх нь хүсэлтээр эцэг Б.Хүрэлчулууны асрамжид үлдээсэн. Иймд нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

        Хариуцагч Б.Хүрэлчулуун шүүхэд гаргасан  хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Манай эхнэр эхтэйгээ хамт амьдарна гээд намайг орхиод явсан. Түүнээс хойш Л.Үүрийнтуяа бид хоёр тусдаа амьдрах болсон. Одоо Л.Үүрийнтуяагаас гэрлэлтээ цуцлуулна. Л.Үүрийнтуяа Солонгос улсад өөр хүнтэй гэр бүл болж, хүүхэдтэй болсон байсан. Л.Үүрийнтуяа хүүдээ шаардлагатай үед мөнгөний тусламж үзүүлж, хүүтэйгээ байнгын харилцаатай байдаг. Миний ажил улирлын чанартай учраас мөнгөний боломжгүй үе байдаг. Хуулийн дагуу хүүхдийн тэтгэлгийг тогтоож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Үүрийнтуяа нь хариуцагч Б.Хүрэлчулуунд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2007 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Төгөлдөрийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.Үүрийнтуяа, хариуцагч Б.Хүрэлчулуун нар нь Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ  Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон амьдарч байсан гэр бүл байна.

Тэдний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Х.Төгөлдөр төрсөн болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээс нотлогдож байна.

Зохигчид гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд хүү Х.Төгөлдөр төрсөн талаар маргаангүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж хуульчилсан  байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2010 оноос хамтран амьдрахаа больж, эвлэрэх боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлт цуцлах талаар маргаангүй байгаа, нэхэмжлэгч Л.Үүрийнтуяа нь бусадтай хамтран амьдарч хүүхэдтэй болсон зэргээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлахад  хориглох үндэслэл байхгүй байх тул шүүх нэхэмжлэгч Л.Үүрийнтуяа, хариуцагч Б.Хүрэлчулуун нарын гэрлэлтийг цуцлав.

2007 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Х.Төгөлдөр нь гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойш эцэг Б.Хүрэлчулууны асрамжид байгаа, хүүхдийн ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа, нэхэмжлэгч Л.Үүрийнтуяа хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байгаа тул эцэг Б.Хүрэлчулууны асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Хүрэлчулуун, эх Л.Үүрийнтуяа нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг  дурдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2007 оны 07 дугаар сарын 07-ны  өдөр төрсөн хүү Х.Төгөлдөрт эх Л.Үүрийнтуяагаас тэтгэлэг гаргуулан  тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул нэхэмжлэгч Л.Үүрийнтуяагаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29,836 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Цорос овгийн Лувсандоржийн Үүрийнтуяа /РД: МН85030262/, Тугчин овгийн Бүргэдийн Хүрэлчулуун /РД: ТК83051311/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар 2007  оны 07 дугаар сарын 07-ны өдөр  хүү Х.Төгөлдөр /РД: ТК07270713/-ийг эцэг Б.Хүрэлчулууны асрамжид үлдээсүгэй.

 

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007  оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Төгөлдөрийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн /тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн/ хэмжээгээр эх Л.Үүрийнтуяагаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Үүрийнтуяад олгож, нэхэмжлэгч Л.Үүрийнтуяагаас нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж 29,836 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, зохигчид гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

8. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУНДАРЬ