Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/933

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Шүүгдэгч Ц.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,                           

Улсын яллагч Б.Өлзийжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 1400 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.С, 1991 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт *********** тоотод орших суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2010 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, /РД:******************/.

Шүүгдэгч Ц.С нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баялаг Ундраа худалдааны төвд явж байгаад хохирогч З.Мын эзэмшлийн Iphone X /Айфоне Икс/ загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ц.С нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь:

- Шүүгдэгч Ц.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би татаж унадаг өвчтэй учраас тухайн үед юу болсныг сайн санахгүй байна. Гэхдээ тухайн гар утсыг авсан маань үнэн. Хүний утас авсан нь миний буруу.” гэх мэдүүлэг,

- Хохирогч З.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг ундраа худалдааны төвийн шатан дээр зогсож байсан юм. Тэгээд манай эхнэр гарч ирээд утас чинь хаана байна, гэхээр нь халаасандаа үзсэн байхгүй болохоор нь манай эхнэр Нарантуул худалдааны төвийн цагдааг дуудаж, камерын бичлэг үзтэл нэг хүн авч байгаа бичлэг байсан, уг утсыг 2019 онд Австрали улсаас манай охин авч явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дахь тал/,

- 2021 оны 3 дугаар сарын 28-ны шинжээч томилсон тогтоол /хх-ийн 14 дэх тал/,

- Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №Б31-22-609 дугаартай “...Iphone-X загварын гар утас нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 650.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-31 дэх тал/,

- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч Б Ц.Сыг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баялаг Ундраа худалдааны төвд явж байгаад хохирогч З.Мын эзэмшлийн Iphone X /Айфоне Икс/ загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

               Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Шүүх шүүгдэгч Ц.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний урьд цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүнийг ял эдэлсэнд тооцов.

 

               Бусад асуудлын талаар:

               Энэ хэргийн улмаас хохирогч З.Мын хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

               Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

               Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нийт 31 хоног цагдан хоригдсон болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ц.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Сод 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Сын урьд цагдан хоригдсон нийт 31 /гучин нэг/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагтай дүйцүүлэн түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Соронзоноболдод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР