| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00210/И |
| Дугаар | 418 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* вогт ******* ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох
“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие 2008 онд О.*******тай танилцан хамтран амьдарч байгаад охин төрөхөөс өмнө жирэмсэн байхдаа салсан, охин маань одоо 9 настай, сургуульд орсон тул 2009 оны 07 сарын 15-ны өдөр төрсөн охин төрсөн эцэг нь мөн болохыг тогтоож, О.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.*******тай 2008 оноос хамт амьдарч байгаад 2009 онд салсан. Тухайн үед би ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Миний санхүүгийн боломж муу байсан учраас бид хоёр салсан. Би хүүхдийн тэтгэлэг төлнө. Гэхдээ уян хатан нөхцлөөр хүүхдийн тэтгэлэг төлөх боломж байдаг уу, би бага цалин авдаг. Хүүхдэдээ хадгаламжийн дэвтэр нээгээд хүүхдийн тэтгэлгээ төлнө” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч О.*******т холбогдуулан 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж хуульчилснаар нэхэмжлэгч Д.******* хариуцагч О.Мягмаржавт холбогдуулан охин тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* охин биологийн эцэг мөн эсэх талаар эргэлзээтэй байна гэж хүсэлт гаргасанаар томилогдсон шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3073 тоот дүгнэлтээр ...О.******* нь биологийн эцэг мөн байх магадлал 99.99 хувь байна гэсэн байна.
Энэ дүгнэлттэй хариуцагч О.******* танилцсан, үгүйсгээгүй, шүүх хуралдаанд тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгээ ойлгосон гэж тайлбарлаж байна.
Зохигчид Иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх хугацаанд буюу эр, эмийн харьцаатай байснаас охин төрсөн нь тогтоогдож байгаа учир Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтооно гэснээр 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин эцгээр О.*******ыг тогтоох үндэслэлтэй байна.
2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин одоог хүртэл эхийн асрамжид, эрүүл бойжиж бага боловсрол эзэмшиж байгаа нь Гос хот өрхийн эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа, зохигчид хүүхдийн асражмийн талаар маргаагүй тул хүүхдийн өсөж буй орчинг өөрчлөх шаардлагагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 –д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж хуульчилсан тул эцэг О.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулан охин тэжээн тэгүүлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч Д.******* нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 837 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн, нэг жилд тогтоогдох хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс хураамж 29836 төгрөгийг О.*******аас гаргуулан төрийн сангийн орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар О.*******, Д.******* нарын дундаас 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин биологийн эцэг О.******* мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин эх Д.*******гийн асрамжид үлдээж үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.*******аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.*******аас нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 29836 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ