Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/986

 

 

 

 

 

 

    2022       06          28                                  2022/ШЦТ/986

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Т.Б,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Соёлмаа нарыг оролцуулан эрүүгийн 2202 00181 0133 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Т.Б, 2001 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ************ тоотод оршин суух,

урьд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 838 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, өмнөх Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор оногуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг нэмж, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.4-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хорих ял, Чингэлтэй өдрийн 838 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгуулж байсан, /2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн хорих ял нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солигдож суллагдсан/, хэрэг хариуцах чадвартай, /РД: ****************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Цагаан худаг гэх газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 3.3136 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

Мөн сотгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 29 тоот нийтийн байрны 11 тоотод үл ялих зүйлээр шалтаглан Г.Уын нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар хохирогчийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Дээрх шүүгдэгч Т.Б нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалсан үйл баримт нь:

 

- Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

- 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Чинхүсэлийн илтгэх хуудас /хх-ийн 2 дахь тал/,

 

- 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүний биеэс /Т.Б/ биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...THC төрлийн бодис илэрсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 3-4 дэх тал/,

 

- 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Т.Баас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дэх тал/,

 

- 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” №05 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 11-12 дахь тал/,

 

- Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Т.Бтай хамт Санчиртай уулзахаар 120 мянгат дээр ирсэн. Тэгээд 120 мянгатын автобусны буудал дээр Санчиртай уулзахад 2 цагдаа хамт явж байсан. Тэгээд Т.Бын биеэс хар тамхи буюу каннабис гарч ирсэн. ...хэнээс авсныг би мэдэхгүй. Т.Бтай уулзахад Т.Бд байсан. ...Т.Бын хамтаар Хан уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Төв цэнгэлдэхийн орчим явж байгаад цагдаа нарт баригдаад ...өвс байгаа гэж хэлээд гаргаж өгсөн. Би Т.Бын биед өвс байсан талаар өмнө нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 35дахь тал/,

 

- Гэрч И.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ахлагч Мандах-Эрдэнийн хамт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны буудал дээр энгийн хувцастай үүрэг гүйцэтгэж байхад ТҮЦ-ний хажууд сэжиг бүхий 3 иргэн байсныг албаны утсаар регистрийн дугаарыг нь шалгахад мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг этгээд байсан. Тэгээд Т.Б гэх иргэний үүрч явсан цүнхэнд үзлэг хийхэд цагаан өнгийн масканд хийсэн бор шаргал өнгийн өвс мэт зүйл байсныг хураан авч, тухайн 3 иргэнийг хэлтэс дээр авчирч эрүүгийн цагдаагийн тасагт хүлээлгэн өгч, шээснээс нь шинжилгээ авхуулсан ба тестийн хариу нь ТНС илэрсэн... Т.Баас хураан авсан өвс мэт зүйлийг нэг дэлгүүрт орж граммыг нь шалгахад 7.2 грамм орчим байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1557 дугаартай: “...Дүгнэлт

1. Шинжилгээнд ирүүлсэн “ХУД-1 МБТ өвс” гэж хаягласан цагаан өнгийн дугтуйтай, цагаан өнгийн амны хаалтад боодолтой ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн.

2. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-41 дэх тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1558 дугаартай: “...Дүгнэлт

...2. "Тунгалаг Т.Б" гэж хаягласан шээс, "Баяртулга Батболд" гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-46 дахь тал/,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 401 дугаартай: “...Дүгнэлт

 1. Т.Б нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2.Т.Б одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна.

3. Т.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Т.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Т.Б нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дэх тал/,

 

- Шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сард Нисэхэд байрлалтай Цагаан худаг гэх газрын ойролцоо явж байгаад газар цагаан бөөрөнхий зүйл харагдахаар нь юу юм бол гэж бодоод газраас аваад үзтэл цагаан өнгийн масканд ногоон өнгийн өвс мэт зүйлийг хийгээд зангидсан байсан. Би өвс буюу каннабисыг хараад танина, өмнө хэрэглэж байсан. Уг өвсийг газраас аваад өөрийн биедээ хадгалаад явж байсан. 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өвсийг найз Батболдын хамт кино үйлдвэрт явж байгаад машины гараашны ойролцоо Батболдын хамт хэрэглэж үлдэгдэл өвсөө өөрийнхөө үүрдэг хар өнгийн касканд хийгээд биедээ авч явж байсан. Маргааш нь буюу 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэх орчим Батболд, Санчир нарын хамт явж байгаад цагдаа нарт баригдсан. Тухайн үед цагдаа нарт өвсөө сайн дураараа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дэх тал/,

 

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Г.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 109 дэх тал/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 110 дахь тал/,

 

- 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 111-112, 120-124 дэх тал/,

 

 - Хохирогч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би цагдаад дуудлага өгөөгүй, Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 29 тоот 11 тоот нийтийн байранд өөрийн найз Э.Ганбаатарын гэрт ирсэн. Бид 2 литр архи уусан. 1-2 шил архи уусан. Тэгээд нэлээн согтсон. Нэг сэрсэн цагдаа нар ирчихсэн нил цус болчихсон байсан. Ганбаатарын гэрт Ганбаатар бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид 2 маргалдаагүй. ...надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 дахь тал/,

 

- Гэрч Э.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 10-ний өдөр манай багын найз Уранбаатар миний амьдарч байгаа нийтийн байранд хүрч ирсэн. Тэгээд бид 2 ойрд уулзаагүй ба Уранбаатарын төрсөн өдөр болж байна гэж бодоод дэлгүүрээс Хараа 0,75-ийн савлагаатай архи авсан. Тэгээд бид 2 байж байтал манай нийтийн байрны 4 тоотод амьдардаг зүс таних залуу орж ирээд хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Уранбаатар манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд нэлээн согтоод сууж байтал манай нийтийн байрны залуу гэнэт босоод Уранбаатарын нүүр хэсэгт нэг удаа цохиод шууд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би очиж хартал Уранбаатараас цус гарсан байсан тэгэхээр би айгаад цагдаагийн байгууллагад хутгалуулчихсан юм шиг байна цус алдаад байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсаны дараа биеийг нь тэмтэрч үзтэл хутгалуулсан ором байхгүй байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 128 дахь тал/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №4139 дугаартай: “...Дүгнэлт

1. Г.Уын биед тархи доргилт, хамар ясны хугарал, духанд шарх, баруун нүдний дээд доод зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 132-133 дахь тал/,

- Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 дахь тал/ зэргээр тус тус тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Т.Быг 2021 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Цагаан худаг гэх газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 3.3136 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

Мөн сотгууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 29 тоот нийтийн байрны 11 тоотод үл ялих зүйлээр шалтаглан Г.Уын нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар хохирогчийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Хохирогч Г.У нь хавтаст хэрэгт хохирлын талаарх баримтыг ирүүлээгүй байх тул тэрээр гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал, гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

Эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй цагаан өнгийн амны хаалтанд боодолтой цэвэр 3.3136 грамм өвс  гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж тус тус шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Быг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Хүний биед санаатай хөнгөн хохирол учруулсан буюу 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торглх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд дүйцүүлэн 1 /нэг/ сар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж буюу хүнд ял дээр хөнгөн ялыг нэмж нэгтгэн Т.Бын нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 9 /ес/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бын урьд цагдан хоригдсон нийт 39 /гучин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй цагаан өнгийн амны хаалтанд боодолтой цэвэр 3.3136 грамм өвс  гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй.

9. Хохирогч Г.У нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал, гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР