Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 47

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******  /регистрийн дугаар *******, утас *******/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ***** байр, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/-д холбогдох 

 

“31,581,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...манай компаний Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж ****** тоот 42.76 мкв талбайтай 2 өрөө байрыг 70,554,000 төгрөгөөр 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ГД14/12-12 тоот “Захилан бариулах гэрээ” байгуулан иргэн *******овогтой ******* нь харилцан тохиролцож худалдан авсан.

Тухайн 100Б байрны 46 тоот байрны төлбөрийг захиалагч П.******* нь харилцан тохиролцож худалдан авсан.

Тухайн 100Б байрны 46 тоот байрны төлбөрийг захиалагч П.******* нь 44,500,000 төгрөгийг Хас банкны зээлээр, үлдэгдэл 26,054,000 төгрөгийг 2015.03.01-2016.02.01-ний хооронд сар бүр 2,200,000 төгрөг төлөхөөр тохиролцон  байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг урьдчилан гаргуулж банкны зээлээр 44,500,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 20-нд төлсөн.

Гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ зөрчин графикт төлөлт хийлгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн.  Үүнээс хойш захиалагч П.******* нь байрны төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй хэмээн мэдэгдэж дахин төлөлтийн хуваарь гарган 2015.11.10-2016.10.10-ны хооронд сар бүр  1,754,500 төгрөг төлөхөөр удаа дараа хугацаагаа сунгасан боловч ямар ч төлөлт хийлгүй утсаа салган холбогдох боломжгүй сураггүй алга болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.19-ний өдрийн 181/шш2017/01140 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс П.*******ын хаягийг тогтоосон.

Иймд П.*******оос үлдэгдэл төлбөр 21,054,000 төгрөг болон гэрээний 6.1-д заасны дагуу алданги 10,527,000 төгрөгийн хамт нийт 31,581,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч П.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...*******-д байрны үлдэгдэл төлбөр болох 21,054,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй нь үнэн. Алдангийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь алдангийг нийт үлдэгдлийн 50 хувиар тооцож гаргасан.

Байрны үлдэгдэл төлбөр болох төлбөрийг 2018 онд багтаан төлнө. Алдагдал болох 10,527,000 төгрөгийг төлөх боломжгүй. Иймд үндсэн төлбөрийг төлөх боломжийг гаргаж өгөхийг хүсч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч П.*******од холбогдуулан 31,581,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч П.******* нь “...худалдан авсан орон сууцны үнийн үлдэгдэл 21,054,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин алданги 10,527,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

            2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч П.******* нь *******-ний  барьж байсан Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 184 айлын орон сууцнаас 100Б байр 6 дугаар давхарын 46 тоот 42,76 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, 70,554,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэх нэртэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ГД14/12-12 тоот  “Орон сууц захиалан бариулах гэрээ” мөнгөний орлогын баримт болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ГД14/12-12 тоот  “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 6.1-т “Захиалагч гэрээний 2.3-т заасан орон сууцны үнийг төлөх хуваарийг 30-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 31 дэх хоногоос эхлэн зөрчигдсөн үнийн днгээс хоног тутамд 0,1 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө”, 6.3-т “гүйцэтгэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 45-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 31 дэх хоногоос эхлэн орон сууцны үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн алдангийг Захиалагчид төлнө” гэж талуудын гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг тус тус заасан байна.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байгаа ба худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

            Иймд нэхэмжлэгч тал дээрх гэрээны дагуу хариуцагч П.*******оос орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй болно.

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч П.*******оос орон сууц  үнийн дүнгийн үлдэгдэл 21,054,000 төгрөгийг, байгуулсан гэрээний 6.1-т заасан үндэслэлээр алданги 10,527,000 төгрөг, нийт 31,581,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

            Хариуцагч ******* нь дээрх орон сууцны үнэ 70,554,000 төгрөгөөс 49,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 21,054,000 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч тал хариуцагч П.*******ыг орон сууцны үнийг бүрэн төлж дуусахаас өмнө тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлсэн, хариуцагч тал орон сууцны үнийг хугацаанд нь төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч орон сууцны үнийн үлдэгдэл 21,054,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

            Харин хариуцагч П.******* нь “...гэрээндээ ******* нь уг орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар тохиролцсон боловч уг хугацаандаа орон сууцыг ашиглалтанд оруулаагүй учир байгуулсан гэрээний 6.3-т “гүйцэтгэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 45-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 31 дэх хоногоос эхлэн орон сууцны үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн алдангийг Захиалагчид төлнө” гэж заасны дагуу мөн алданги төлөх ёстой тул надад төлөх ёстой алдангийг харилцан тооцуулах, нэхэмжлэгчийн шаардаж буй алданги 10,527,000 төгрөгөөс хасаж тооцуулах хүсэлтэй байх тул алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргаж маргасан боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

             Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”,  232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”,  232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч П.*******оос алданги 10,527,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймээс нэхэмжлэгч *******-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч П.*******оос үндсэн төлбөрийн үлдэгдэл 21,054,000 төгрөг, түүний алданги 10,527,000 төгрөг, нийт 31,581,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар  хариуцагч П.*******оос 31,581,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,855 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******оос улсын тэмдэгтийн хураамж 315,855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА