| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1897/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1035 |
| Огноо | 2022-07-01 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 17.4.2.2., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Ж.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч М.Оюунбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, В.Батжаргал, Б.Ганбаатар,
хохирогчийн өмгөөлөгч С.Энхбат,
хохирогч “МНС” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Мөнх-Ж.О, Д.Намсрайжав нарыг оролцуулан эрүүгийн 1806 07499 0289 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ж.О, 1966 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ МНС ХХК-ийн ерөнхий захирал ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 04 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 33 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: *******************/.
Шүүгдэгч Ж.О нь Бүгд найрамдах Солонгос улсын иргэн ПХЧын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 61 дүгээр байрны 61 тоот орон сууцыг худалдаж өгнө гэж 2017 оны 01 дүгээр сард тохиролцон итгэмжлэл гэх бичигт гарын үсэг зуруулж, өөрт нь хадгалагдаж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 008725 дугаартай гэрчилгээг авч явсан боловч үүнээс өмнө 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ПХЧоос Т.Гд тухайн орон сууцыг худалдах бэлэглэх эрх олгосон итгэмжлэл, 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Т.Гаас өөртөө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ зэрэг хуурамч бичиг баримтыг ашиглан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Батболд, Б.Ундрах нарт худалдсан боловч энэ байдлыг өмчлөгчид мэдэгдэлгүй, мөнгийг нь өгөлгүй залилж 115.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МНС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “МНС” ХХК-ийн Хаан банкин дахь долларын ******** тоот данснаас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 215.460.00 ам долларыг бэлнээр, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 38.988.00 ам.долларыг ******** тоот данс руу шилжүүлэн авч,
“МНС” ХХК-ийн Хаан банкин дахь ******** тоот төгрөгийн харилцах данснаас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 111.000.000 төгрөгийг бэлнээр авч,
2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “МНС” ХХК-ийн касст байсан бэлэн мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг засвар үйлчилгээнд зарцуулна гэж тус компанийн нягтлан бодогч ажилтай Д.Мөнхбаярын Голомт банкны ******** тоот харилцах данс руу шилжүүлэн, уг данснаас бэлнээр авч,
2018 оны 08 дугаар сард “МНС” ХХК-ийн кассад бэлнээр байгаа гэж тайланд тусгасан 31.674.968 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшиж “МНС” ХХК-д 254.448 доллар, 152.674.968 төгрөг буюу нийт 635.072.726 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
МНС ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны болон зээлийн гэрээнд тавьж Сүхбаатар дүүргийн 02 дугаар хороонд байрлах Капитрон банк ХХК-д 1 тэрбум 200 сая төгрөгийн шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ж.О нь хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйл баримт нь:
- Шүүгдэгч Ж.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирогч нар өмнө нь Цагдаагийн эдийн засгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албанд шалгагдаж байсан. Тухайн хэрэгт өнөөдөр яагаад ийм нөхцөл байдал үүссэн талаар хохирогч нарын өгсөн мэдүүлэг байгаа. Энэ хэргийг Ж.Оын заавраар үйлдсэн гэж яриад байдаг. Тухайн 12 хүн надаар юу хийхээ заалгахгүй. Тэр хүмүүсийг авч ирж нүүрэлдүүлэх хэрэгтэй. Би энэ хэргийг хийгээгүй. Би олон хагалгаанд орж, харвалт өгсөн, ковидын халдвараас шалтгаалан миний биеийн байдал муу байна. Зарим зүйлсийг сайн санахгүй байна. Сангийн мөнгийг намайг завшсан гэж тооцвол өнөөдөр намайг энд суулгасан хохирогч нар надтай хамт энд сууж байх ёстой. Надад хувийн ашиг сонирхол байгаагүй. Хохирогч нар тухайн үед Солонгос улсаас ирсэн өдрийнхөө маргааш намайг Монгол Намьянжу ХХК-ийн хувьцааг тэнцүү хувааж авах ёстой гээд 33 хувийг санал болгосон. Надад хэрэггүй гэж би 2-3 жил хэлж байсан. Би захирлаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий хүнд нэг ч удаа тэтгэлэг олгож байгаагүй. Газрын асуудлын хувьд Монгол улсын холбогдох хуульд зааснаар гадаадын иргэн, байгууллагад газар олгохыг хориглодог учраас миний нэр дээр шилжүүлсэн. Намьянжу Соёл урлаг гэдэг нэрийн доор Нямдорж сайдтай холбоотой нэг байгууллага байдаг. Миний өмнөх хоёр, гурван захирал тухайн байгууллагатай холбоотой хүмүүс байсан. Тэр хүмүүс Солонгос улсад буцаж очоод тухайн байгууллагад ажилласан. Өмнө хурал хойшилдог өдөр миний сахар унаад гурав болсон байсан. Хохирогч нартай Нийслэл хот байгуулсны 300 жилийн ойн баяраар Намянжү хотыг төлөөлж нийслэлийн удирдагчтай уулзах үеэр ах дүүгийн харилцаа тогтоож Улаанбаатар хотод соёлын төв барих газар олгож өгнө үү гэх хүсэлт тавьсан байдаг. Энэ хүсэлтийг тухайн үеийн Нийслэлийн засаг дарга Наранцацрал хүлээн авч газрын асуудлыг шийдвэрлэсэн. Газрын тухайн хуульд зааснаар газрыг гадаадын иргэнд олгож болохгүй учраас тухайн үед хурал хийж Монгол Намьянжү нийгэмлэг байгуулж тус нийгэмлэгт газар олгосон. 2002 онд Намянжу хотын төсөв болон иргэдийн хандивын мөнгөөр соёлын төвийн байшин баригдсан. Тухайн үеийн Намянжу хотын дарга Монгол Намьянжү Жан Хоккей ХХК-ийг нэг гишүүнтэй байгуулсан. Тэр хүн Жан Хоккэй гэж хүн байсан. Дараа нь тухайн компани 12 гишүүнтэй болсон. Тухайн үед дүрмийн санд 10.000 доллар ордог байснаа больсон. Тухайн хүмүүс энэ компанийн хувьцаа эзэмшигч гэдгээ ч сайн мэдээгүй. Энэ хэрэг гарснаас хойш хувьцаа эзэмшигч гэдгээ мэдэж энэ асуудалд орсон байдаг. 2002 онд Намянжү Жан Хоккей ХХК-аас надад байшинг улсын бүртгэлд бүртгүүлмээр байна газрыг түр хугацаанд манай нэр шилжүүлж өгнө үү гэж хандсан. Би зөвшөөрч гарын үсэг зурсны дараа газрын тал хэсгийг Намянжү хотын буяны байгууллагад зарсан байсан. Монгол Намянжү Жанхаг Хүэ ХХК нь Намянжү хотод байдаг Монгол боловсролыг дэмжих нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнийг элсүүлсэн байдаг. Тухайн нийгэмлэг Солонгос хэл сурч Монгол хүүхдүүдэд тэтгэлэг олгодог байсан. Би тэр үед төрийн байгууллагад ажиллаж байсан болохоор энэ ажилд оролцдоггүй байсан. Харин Намхайнямбуу энэ ажилд оролцсон. 2010 онд би захирлын ажлыг хүлээж авахад компани татварын өртэй, санхүүгийн асуудалтай байсан. Мөн тэр үед 12 гишүүн хоорондоо санхүүгийн асуудлаас болж маргаантай байсан. Би энэ асуудалд оролцоогүй. Намайг захирал болоход хүүхдүүдийн тэтгэлэг өгөгдөөгүй байсан. Хүүхдүүдийн тэтгэлгийг түрээсийн орлогоос өгдөг байсан учраас би солонгос түрээслэгч нарыг гаргаж монгол хүмүүст түрээсэлсэн. 2019 он хүртэл хүүхдүүдэд тасралтгүй тэтгэлэг олгогдож ирсэн. Мөн хүүхдүүдийг Солонгос улс руу явахад гарах зардлын компаниас гаргаж байсан. Энэ талаар ямар ч баримт байхгүй. Хохирогч нар надад дандаа хүн рүү мөнгө шилжүүлж авч бай, өөрийн данс руу мөнгө авч болохгүй, өөрийнхөө нэр дээр ямар нэг зүйл хийж болохгүй гэж хэлдэг байсан. Капитрон банкны зээлийн хүүг би төлж чадахгүй гэхэд Пак Ки Чол гуай намайг чи аргалаад төлчих гээд 80.000.000 төгрөг төлсөн. 18 давхар байшин барина гээд 130.000.000 төгрөгөөр зураг хийлгэсэн. Засвар хийхэд 18.000.000 төгрөг зарцуулсан. Энэ хэргийн хохирлын тооцоог үнэн зөв гаргаагүй. Би нэг ч төгрөг хувьдаа аваагүй. Солонгос улсаас хүмүүс ирэхэд онгоцны билет, зочид буудлын мөнгө зэргийг Ким Гуа Шин гуайн заавраар нөгөө мөнгөнөөс гаргадаг байсан. Байрыг анх 25.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2009 онд байрыг зарах гээд надад итгэмжлэл хийлгэх гээд консулын газар очиход Пак Ки Чол гуай иргэний үнэмлэхээ мартсан байсан. Сүүлд 2017 онд надад байрыг зарж болно гээд итгэмжлэл хийж өгсөн. Миний өрөөнд нэгжлэг хийсэн. Намайг гурван сарын турш өрөөнд оруулаагүй. Би дараа нь өрөөнөөсөө юм авах гээд очтол миний өрөөнд байсан юмнуудыг хоёр давхрын харанхуй өрөө рүү шилжүүлсэн байсан. Тухайн үед миний цуглуулгын эд зүйл, баримтууд алга болсон байсан. Баримт байхгүй ч гэсэн хүмүүсээс мэдүүлэг авбал мөнгө хааш орсныг хэлээд өгнө. Намянжү хотын хоёр дарга авилгийн хэрэгт холбогдоод Монгол улсад ирэхэд нь гурван жилийн турш зардлыг нь нөгөө мөнгөнөөс гаргаж байсан. Капитрон банкнаас 1.200.000.000 төгрөг зээлсэн талаар хэлж байна. 900.000.000 төгрөг авсан үнэн. Үүнээс 700.000.000 төгрөгийг бэлэн авсан. Барилгын зургийг 180.000.000 орчим төгрөгөөр хийлгэсэн. Барилгын ажил эхлээд суурь тавигдаад явж байгаад хэрэг гарснаас хойш ажил зогссон. Би ээжийнхээ байрыг барьцаанд тавиад зээлийн нэг сарын хүү төлсөн. Хохирлын мөнгийг намайг авсан гэж байгаа ч бүрэн шалгаж тогтоогоогүй. Би өнөөдөр өөртөө байр аваагүй. Манай гэр бүр арван нэгэн гишүүний хамт хашаа, байшинд амьдарч байна. Би ээжийнхээ байрыг буцааж авч чадаагүй. Хэрэгт байгаа бүх гарын үсгийг хохирогч нар өөрсдөө зурсан. Энэ бүх зүйлийг Кан Хан Су хийсэн. Удирдах зөвлөлийн хурал өмнө нь хэзээ ч хийж байгаагүй. Би 200.000 долларыг бүгдийг нь хохирогч нарын заавраар зарцуулж байсан. Үүнийг хохирогч нар маш сайн мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.О эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хэлсэн үгэндээ: “Миний бие өмнө шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагүй. Өнөөдөр би өөрийн биеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт хүсэж байна. Хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаанд миний бие компанийн хувьцаанаас татгалзаж, төлбөрт төлөх ёстой 200.000 ам.долларын төлбөрт тооцож, эрх шилжүүлэх тухай нотариатаар гэрчлүүлсэн. Хохирогч ПХЧын байрны төлбөр болох 115 сая төгрөгийг хохирогчийн өв залгамжлагч И Бү Рэ-д төлж барагдуулах болно. Мөн хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар Капитрон банкнаас зээлж авсан 900 сая төгрөгийг банктай тохиролцон Намьянжү Соёл ХХК-нд хохирол үүсгэхгүйгээр хариуцлагаа өөрөө үүрнэ. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шүүхээс хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна” гэв.
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 12-16, 5 хх-ийн 5-9 дэх тал/,
- “МНС” ХХК-ийн харилцах дансны бүртгэл /1хх-ийн 17 дахь тал/,
- Хаан банкны ******** тоот дансны орлогын мэдээллийн тодорхойлолт /1хх-ийн 40-41 дэх тал/,
- Ү-2204011503 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 50-51 дэх тал/,
- “МНС” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, протокол /1хх-ийн 52-54 дэх тал/,
- “И Эл Си” ХХН-ийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэл, ажилтнуудад мэдэгдэл өгсөн тухай баримт /1хх-ийн 55-56 дахь тал/,
- 000305742 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 57 дахь тал/,
- Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /1хх-ийн 58-59, 61-62 дахь тал/,
- 000590113 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 60 дахь тал/,
- 18645310243247 дугаартай нэгж талбарын зураг /1хх-ийн 63 дахь тал/,
- 6003/0085 дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар /1хх-ийн 64 дэх тал/,
- Монгол Улсын Нийслэлийн Засаг даргын 2000 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А-41 дугаартай захирамж /1хх-ийн 65 дахь тал/,
- 0000105309 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 66 дахь тал/,
- 2702924 регистрийн дугаартай “Монголнамянжү Жанхаг Хүэ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 67 дахь тал/,
- Гэрчилгээнд оруулсан нэмэлт өөрчлөлт /1хх-ийн 69 дэх тал/,
- 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №15 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /1хх-ийн 78 дахь тал/,
- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Сод-Эрдэнийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай тогтоол /1хх-ийн 95-96 дахь тал/,
- Хохирогч Кан Хан Сүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ПХЧ, Ж.О, бид гурав МНС ХХК-ийн хувь нийлүүлэх гэрээг байгуулж, миний бие тус компанийн 100.000 ам.доллар буюу 40 хувь ногдох 222.400 ширхэг хувьцаа, ПХЧ мөн 222.400 ширхэг хувьцаа, Ж.О 20 хувь буюу 111.200 ширхэг хувьцаатай байхаар гэрээ байгуулсан. Компанийн дүрэм, гэрээ болон бусад баримт бичгийг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж, ажиллах үүргийг Ж.О хүлээсэн. Би Ж.Ооос компани хуульд заасан журмын дагуу байгуулагдаж, бидний оруулсан хөрөнгө зохих ёсоор компанийн дансанд байршигдсан эсэхийг тодруулахад Ж.О нь Хаан банкны 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******** дугаартай ам.долларын дансны тодорхойлолтыг гаргаж өгсөн бөгөөд уг дансанд 262.000 ам.доллар байршсан болох нь уг тодорхойлолтоор нотлогдож байсан. Тэгтэл Ж.О нь 2016 онд хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө болон дүрэмд заасан хэмжээ зөрүүтэй байгаа нь хууль, тогтоомжийн хувьд асуудал үүсгэж байна гэсэн шалтгаанаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гэсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр МНС ХХК-ийн хувь нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг ПХЧ, Ж.О бид гурав байгуулсан бөгөөд уг гэрээгээр би тус компанийн 34 хувьд ногдох 189.040 ширхэг хувьцаа, ПХЧ 33 хувьд ногдох 183.480 ширхэг хувьцаа, Ж.О 33 хувьд ногдох 183.480 ширхэг хувьцааг эзэмшихээр болж, компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулж улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр болсон. Гэтэл энэ гэрээний дагуу улсын бүртгэлийн газарт ажиллагаа огт хийгдээгүй.
Ж.О нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэх гэрээнд заасны дагуу өөрт ногдох 100.000 ам.долларын хөрөнгө оруулалтыг анхнаасаа огт оруулаагүй бөгөөд улсын бүртгэлд бүрдүүлэхдээ 20 хувь буюу 50.000 ам.долларын хөрөнгө оруулснаар бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаа болон компанийн хувийн хэргийн баримтуудтай танилцахад мэдэгдсэн.
Мөн компанийн Хаан банкны ******** дугаартай дансанд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 262.000 ам.доллар байсан боловч Ж.О нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хаан банканд өөрийн нэрээр ******** , ******** дугаартай ам.долларын хадгаламжийн данс нээж МНС ХХК-ийн Хаан банкны ******** дугаартай данснаас тус бүр зуу, зуун мянган ам.доллар шилжүүлэн авсан байсан. Бидний зүгээс Ж.Од дээрх хууль бус ажиллагааг зогсоож, хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 262.000 ам.долларыг буцаан компанид шилжүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч хойшлуулж, хугацаа заан амлалт, баталгаа зэргийг бичиж өгч байсан боловч одоог хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй болно. МНС ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмшиж буй бидний зүгээс Ж.Оын дээр дурдсан хууль зөрчсөн, компанийн хөрөнгийг хувьдаа завшсан зэрэг шалтгаанаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, компанид учруулсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан. Гэтэл Ж.О нь өнөөдрийг хүртэл компанийн гэрчилгээ, тамга, холбогдох бусад баримт бичиг болон банкны харилцах дансны 1 дүгээр гарын үсгийн эрхийг шинээр захирлаар томилогдсон надад шилжүүлж өгөхгүй байгаа болно.
Мөн МНС ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг түрээсэлж, түрээсийн орлогоор болон сангийн гишүүдийн санхүүжилтээр тэтгэлгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн хугацааны түрээсийн төлбөрөөс 38.598.107 төгрөгийг хувьдаа авсан болох нь тогтоогдсон болно. Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө болох 262.000 ам.доллар, түрээсийн төлбөрөөс хувьдаа авсан 38.598.107 төгрөгийн асуудлаар 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бидний зүгээс Ж.О болон түүний өмгөөлөгчтэй уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар Ж.О хувь нийлүүлсэн хөрөнгийг өөрийн хадгаламжийн дансанд байршуулсан болон түрээсийн төлбөрийг Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банканд өөрийн нэр дээр данс нээлгэн байршуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн хэдий ч ямар шалтгаанаар компанийн мөнгийг хувьдаа авч, яагаад буцаан өгөхгүй байгаа талаараа тайлбарлаагүй болно. Иймд дээр дурдсанчлан Ж.Оын МНС ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 262.000 ам.долларыг хувьдаа завшсан үйлдэл болон түрээсийн төлбөрөөс хувьдаа авсан 38.598.107 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэл, МНС ХХК-ийн гэрчилгээ, тамга болон компанийн бусад бичиг баримтыг хууль зөрчин хүлээлгэн өгөхгүй байгаа зэрэг дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийг шалгаж, бидний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх-ийн 100-101 дэх тал/,
- Гэрч ПХЧын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ПХЧ, Ж.О, бид гурав МНС ХХК-ийн хувь нийлүүлэх гэрээг байгуулж, миний бие тус компанийн 100.000 ам.доллар буюу 40 хувь ногдох 222.400 ширхэг хувьцаа, ПХЧ мөн 222.400 ширхэг хувьцаа, Ж.О 20 хувь буюу 111.200 ширхэг хувьцаатай байхаар гэрээ байгуулсан. Компанийн дүрэм, гэрээ болон бусад баримт бичгийг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж, ажиллах үүргийг Ж.О хүлээсэн. Компанийг байгуулж Кан Хан Сү бид хоёр мөнгөө шилжүүлсний дараагаар компанийн дансанд байгаа эсэхийг Ж.Ооос асуухад 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр компанийн Хаан банкны ******** дугаартай ам.доллар байршсан. Тэгтэл Ж.О нь 2016 онд хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө болон дүрэмд заасан хэмжээ зөрүүтэй байгаа нь хууль, тогтоомжийн хувьд асуудал үүсгэж байна гэсэн шалтгаанаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гэсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр МНС ХХК-ийн хувь нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Кан Хан Сү, Ж.О бид гурав дахин гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Ж.О бид хоёр тус бүр компанийн 33 хувьд ногдох 183.480 ширхэг хувьцаа, Кан Хан Сү 34 хувьд ногдох 189.040 ширхэг хувьцааг эзэмшихээр болсон. Ж.О нь компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулж улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхээр болсон боловч энэ гэрээний дагуу улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлээгүй. Учир нь Ж.О нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэх гэрээнд заасны дагуу өөрт ногдох 100.000 ам.долларын хөрөнгө оруулалтыг анхнаасаа огт оруулаагүй байсан бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 20 хувь буюу 50.000 ам.долларын хөрөнгө оруулснаар бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаа тогтоогдсон.
2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр МНС ХХК-ийн Хаан банкны ******** дугаартай дансанд 262.000 ам.доллар байсан боловч Ж.О нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хаан банканд өөрийн нэрээр ******** , ******** дугаартай ам.долларын хадгаламжийн данс нээж компанийн данснаас өөрийнхөө хувийн дансанд 200.000 ам.доллар шилжүүлэн авсан байсан. Монгол Намьяжнсу Соёл ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмшиж буй бидний зүгээс Ж.Оын дээр дурдсан хууль зөрчсөн, компанийн хөрөнгийг хувьдаа завшсан зэрэг шалтгаанаар 2018 оны 05 дугаар 01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд гүйцэтгэх захирлаар Кан Хан Сүг гаргасан боловч Ж.О нь одоог хүртэл компанийн гэрчилгээ, тамга, холбогдох бусад баримт бичгийг өгөхгүй байна. Мөн Ж.О нь МНС ХХК-ийн гадна компанийн түрээсийн төлбөрөөс 38.598.107 төгрөгийг хувьдаа завшсан. Иймд Ж.Оын хууль бус үйлдлийг тогтоон МНС ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүсэж байна гэх мэдүүлэг /1хх-ийн 107-108 дахь тал/,
...Ж.Отой уулзахад Кан Хан Су бид хоёрт хандаж “Монгол Улсын арилжааны банкнууд гадаадын иргэний нэр дээрх данс болон хуулийн этгээдийн дансанд байгаа мөнгөн хөрөнгөд хадгаламжийн хүү боддоггүй юм, Монгол Улсын иргэн болон хувь хүний нэр дээр хадгаламжийн данс нээвэл хүү өндөр боддог. Миний хувьд Кан Хан Су та хоёрын компанийн дансанд шилжүүлсэн 200.000 ам.долларыг би өөрийнхөө хадгаламжийн дансанд хийж хүүг нь цаг тухай бүрд өгч байя” гэж хэлсэн. Кан Хан Су бид хоёр Ж.Оын саналыг хүлээж авахдаа нэг шаардлага тавьсан бөгөөд шаардлагын утга нь Кан Хан Су бид хоёрт хадгаламжийн хүүг тухайн бүрд нь өгч байх, мөн үндсэн хадгаламж болох 200.000 ам.долларыг Кан Хан Су бид хоёрын зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулахгүй байхыг хэлсэн. Тэгтэл Ж.О үүнийг хүлээн зөвшөөрч, хэрвээ би зөвшөөрөлгүйгээр хадгаламжаас мөнгө авсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно гэдгээ бичгээр илэрхийлж, уг бичиг дээр нь Кан Хан Су, Ж.О бид гурав гарын үсгээ зурж баталгаажуулсан. Ж.Оын хувьд хадгаламжийн хүүгийн хувь хэмжээний талаар огт мэдээлэл өгдөггүй байсан ба надад 2015 оны 03 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд хадгаламжийн хүү гэж нийт 1.200 ам.доллар өгч байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 121-122 дахь тал/,
- Гэрч Д.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2016 онд компанийн засварт зарцуулна гэж компанийн удирдлагууд ярьж тохиролцоод 10.000.000 төгрөг гаргахаар болсон. Энэ мөнгийг компанийн мөнгөнөөс тусад нь байршуулахаар болсон. Тухайн үед компанийн үйл ажиллагааг шалгахаар Солонгос дарга болох ПХЧ, Кан Хан Су нар ирсэн байсан. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дээрх захирлууд нутаг буцах байсан. Тухайн мөнгийг цаад солонгосчуудын дансанд байршуулаад баримтаа гаргаж өг гэхээр нь миний дансанд түр байршуулсан санаж байна. Ж.О дарга буцаагаад авсан. Миний дансанд мөнгө байршуулах ямар ч шалтгаан байхгүй. Яаралтай үед намайг банк явуулж мөнгө хийлгэж байсан. Уг нь тэр мөнгөөр томоохон засвар хийхээр төлөвлөж хуримтлал бий болгож эхэлж байсан мөнгө юм. Тэгэхээр тэр мөнгөөр 2016 оны 1 сараас хойш томоохон засвар хийсэн зүйл байхгүй байна. Тухайн мөнгийг юунд ашигласан талаар би мэдэхгүй. ... данснаас гарч байгаа орлого, зарлагыг хянаж байгаагүй бөгөөд би банкнаас мөнгө авах ямар ч эрх байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 116 дахь тал/,
- БНСУ-ын иргэн Кан Хан Сугийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нунхоб банкаар 100.000 ам доллар МНС ХХК-ийн ******** тоот дансанд шилжүүлсэн баримт /1хх-ийн 36-37 дахь тал/,
- БНСУ-ын иргэн ПХЧын 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ВэХан банкаар 100.000 ам доллар МНС ХХК-ийн ******** тоот дансанд шилжүүлсэн баримт /1хх-ийн 38-39 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 126-129 дэх тал/,
- Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /1хх-ийн 132-133 дахь тал/,
- “Намьянжүгийн соёл” ХХК-ийн Капитрон банкин дахь дансны хуулга /2хх-ийн 20, 25-30 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/0347 дугаартай захирамж /2хх-ийн 32-34 дэх тал/,
- Гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт /1хх-ийн 36-39 дэх тал/,
- Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /2хх-ийн 46 дахь тал/,
- Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /2хх-ийн 47 дахь тал/,
- Шүүгдэгч Ж.Оын Төрийн банкин дахь ******** тоот дансны хуулга /2хх-ийн 51-52 дахь тал/,
- Шүүгдэгч Ж.Оын Хаан банкин дахь ******** тоот дансны хуулга /2хх-ийн 84-87 дахь тал/,
- Шүүгдэгч Ж.Оын Хаан банкин дахь ******** тоот дансны хуулга /2хх-ийн 69 дэх тал/,
- Шүүгдэгч Ж.Оын нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээдийн лавлагаа /2хх-ийн 91-99 дэх тал/,
- “МНС” ХХК-ийн Хаан банкин дахь ******** , ******** тоот дансны хуулга /2хх-ийн 106-110 дахь тал/,
- “МНС”, “Монгол Намянжу Жанхаг Жүэ” ХХК-уудын улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 112-113 дахь тал/,
- Хувьцаа худалдан авах гэрээ /2хх-ийн 149-152 дахь тал/,
- БНСУ-ын иргэн ПХЧ, Кан Хан Сү нарын итгэмжлэл /2хх-ийн 153-156 дахь тал/,
- “МНС” ХХК-ийн Хаан банкин дахь ******** тоот дансны орлогын тодорхойлолт /2хх-ийн 159 дэх тал/,
- Хөрөнгө оруулагчийн анкет /2хх-ийн 165 дахь тал/,
- “МНС” ХХК-ийн дүрэм /2хх-ийн 199-202 дахь тал/,
- Алаг уул финанс аудит ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18257 тоот санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажлын тайлан гэх албан бичиг, санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, 2017 оны санхүү болон татварын тайланд хийж гүйцэтгэх нягтлах ажлын ерөнхий төлөвлөгөө, МНС ХХК-ийн мөнгөн хөрөнгийн дансны тулган баталгаажуулалт, авлагын дансны тулган баталгаажуулалт, өр төлбөрийн дансдын тулган баталгаажуулалт, орлого зардлын тулган баталгаажуулалт, Хаан банкны дансны хуулга, гүйлгээний баланс, 2017 оны санхүүгийн тайлан /3хх-ийн 184-219 дэх тал/,
- Алаг Уул финанс аудит ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18120 дугаартай: “МНЖХХХК-ийн нийт хөрөнгийн дүн 66.206.482 төгрөг, нийт өр төлбөрийн дүн 2.141.668 төгрөг, эзний өмчийн дүн 64.064.814 төгрөг, өр төлбөр эздийн өмчийн дүн 66.206.482 төгрөг байна. Мөнгөн зарлагын дүн 66.206.482 төгрөг, үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн 66.206.482 төгрөг, бүх цэвэр мөнгөн гүйлгээний дүн 66.206.482 төгрөг байна. Өмчийн өөрчлөлтийн тайлан нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний үлдэгдлээр өмч 396.557.000 төгрөг, хуримтлагдсан ашиг 396.557.000 төгрөг байна” гэх хараат бус аудиторын тайлан /3хх-ийн 220-224 дэх тал/,
- Шүүгдэгч Ж.Оын эрүүл мэндийн байдлыг илтгэсэн баримтууд /4хх-ийн 67-81 дэх тал/,
- Харуул хамгаалалтын гэрээ /4хх-ийн 87 дахь тал/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 531 дугаартай: “...Дүгнэлт:
1. Ж.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.О нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Ж.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Ж.О нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /4хх-ийн 105-107 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ЦХШЗ/95-ө дугаартай захирамж /4хх-ийн 131-132 дахь тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 120 дугаартай: “...Дүгнэлт:
“...Захирал Ж.О нь бидний дүгнэлтээр 5 удаагийн үйлдлээр дээрх арга замаар нийт 1.433.178.968 төгрөг, 41.656 ам.долларыг гарган авсан байна” гэж тусгасан нь үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. шинжилгээгээр анхан шатны баримтгүй, бүртгэл тайланд тусгаагүй нийт 1.052.674.968 төгрөг, 297.141 ам.долларын зөрчил дутагдлаас мөрдөн байцаалтаар 42.693 ам.доллар, 900.000.000 төгрөгийн зөрчил дутагдлыг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор, 152.674.968 төгрөг, 254.448 ам.долларыг Ж.О хариуцахаар байна.
А. Амгалан ахуй аудит ХХК-ийн шалгалтаар: Хувь нийлүүлсэн хөрөнгө дутуу оруулсан байдал. Хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгө 111.000.000 төгрөг, 2015.01.03-ны өдрийн Монгол банкны ханш нь 1902.52 төгрөг, хувь нийлүүлсэн доллар 58.344 хөрөнгө оруулагчдын тохиролцоо 100.000 ам.доллар, дутуу оруулсан хөрөнгө оруулалт 41.656 ам.доллар гэжээ. Шинжилгээгээр: Ж.О нь 2015.01.12 нд МНС ХХК-ийн Хаан банкин дахь ******** тоот төгрөгийн харилцах дансанд Ж.Ооос хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утгатай 30.000.000 төгрөг, 2015.01.20 нд Ж.Ооос хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утгатай 73.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Монгол банкны тухайн өдрийн ханшаар 38.000.000 /1929.59=19,693,30$ 73.000.000/ 1940.80=376613635$, нийт 57.306.65 $-р хөрөнгө оруулсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.03.11 өдрийн 11/1963 тоот албан бичгээр ирүүлсэн МНС ХХК-ийн үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэлд хөрөнгө оруулалтыг 557.000.000 төгрөгөөр бүртгэж Ж.Оыг 112.200.000 төгрөгийг оруулсан талаар тусгасан байсан. Хувь нийлүүлэгчдийн хурлаар Ж.О нь 100.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулахаар шийдвэрлэсэн бол 42.693.35 ам.доллар дутуу оруулсан гэж үзэхээр байна. Үүнийг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна.
Б. Амгалан ахуй аудит ХХК-ийн шалгалтаар: хувь нийлүүлсэн хөрөнгийн тодорхой бус зарцуулалт: 491.504.000 төгрөг,
Шинжилгээгээр: МНС ХХК-ийн Хаан банкин дахь ******** тоот долларын данснаас 2014.12.13 нд 70.000 ам.доллар, 2014.12.15-нд 25.000 ам.доллар, 2014.12.17-нд 4.200 ам.доллар, 2014.12.19-нд 17.000 ам.доллар, 2014.12.19-нд 83.260 ам.доллар, 2015.01.20-нд 5.000 ам.доллар, 2015.01.30-нд 3.000 ам.доллар, 2015.02.01-нд 8.000 ам.доллар, нийт 215.460.00 ам.долларыг Ж.О /РД:********/ нь бэлнээр авч валют бэлэнжүүлсэн гүйлгээний хураамж, зарлагын гүйлгээний хураамжид банк 500.62 ам.долларыг суутгасан авсан байна. Мөн тухайн ам.долларын данснаас ******** тоот данс руу 38988 ам.долларыг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. МНС ХХК-ийн Хаан банкин дахь ******** тоот төгрөгийн харилцах данснаас 2015.01.12-нд 38.000.000 төгрөг, 2015.01.20-нд 73.000.000 төгрөг нийт 111.000.000 төгрөгийг Ж.О /РД:********/ нь бэлнээр авсан байна. дээрх данснуудаас бэлнээр авсан 215.460 ам.доллар, 111.000.000 төгрөг, шилжүүлгээр хийсэн 38.988 ам.долларын ажил гүйлгээг данс бүртгэлдээ тусгаагүй, хэрхэн зарцуулсан баримтгүй байна.
В. Амгалан ахуй аудит ХХК-ийн шалгалтаар: Засварын ажил хийх 10.000.000 төгрөг,
Шинжилгээгээр: 2016 оны 01 сарын касст байгаа бэлэн мөнгөнөөс Д.Мөнхбаярын Голомт банканд байршил ******** тоот харилцах дансанд 2016.01.20-нд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тухайн өдрөө бэлнээр гаргаж Ж.Од өгсөн гэх боловч данс бүртгэлд тусгаагүй, юунд зарцуулсан талаар ямар нэгэн баримтгүй байна.
Г. Амгалан ахуй аудит ХХК-ийн шалгалтаар: Кассын бэлэн мөнгөний үлдэгдэл 31.674.968 төгрөг,
Шинжилгээгээр: МНС ХХК нь Капитрон банктай 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр №3023-2017/17 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулан 1.200.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 06 дугаар сарын 15-нд МНС ХХК-ийн Капитрон банк дахь 3023003964 тоот төгрөгийн зээлийн дансанд 900.000.000 төгрөг олгосон байна. Тус зээлийг авахдаа МНС ХХК-ийн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол Намянжугийн гудамж хаягт байрлах 1891.4 м.кв талбайтай, Ү-2204011503 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол Намянжугийн гудамж хаягт байрлах 2482 м.кв талбайтай №000601198, №18645310243247 улсын бүртгэлийн дугаартай Соёлын төв, үйлчилгээний зориулалт бүхий эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан байна. Тус компани нь 2017 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайланд 900.000.000 төгрөгийг Банкны богино хугацаат зээл буюу өр төлбөр ба эздийн өмч хэсэгт тусган тайлагнасан байна. Гэхдээ 900.000.000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан талаар ямар нэгэн нягтлан бодох бүртгэлийн баримтгүй хөрөнгө үүсгэн бүртгээгүй байна. Мөнгөн хөрөнгийн зөрчил дутагдал нь 2014 оны 12 сараас анх хөрөнгө оруулалт хийх үеэс эхэлсэн байна. Тус компани нь нягтлан бодох бүртгэл хөтөлдөггүй, бэлэн мөнгөний тооллого тооцоо хийдэггүй, гүйцэтгэх захирал нь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулдаг, бүртгэлээр хяналт тавих боломжийг нягтлан бодогчид олгодоггүй, хөрөнгө оруулагч нарт болон татварт зориулан тайлангаа өөр өөрөөр бэлтгэдэг байсан нь зөрчил дутагдал үүсэхэд нөлөөлсөн байна. Анхан шатны баримтгүй, бүртгэл тайланд тусгаагүй нийт 1.052.674.968 төгрөг, 297.141.35 ам.долларын зөрчил дутагдлаас мөрдөн байцаалтаар 42.693.35 ам.доллар, 900.000.000 төгрөгийн зөрчил дутагдлыг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор 152.674.968 төгрөг, 254.448 ам.долларыг Ж.О нь хариуцахаар байна. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоох боломжгүй. Учруулсан хохирлын талаар Асуулт 4-д хариулсан болно. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоох боломжгүй. Завшсан үрэгдүүлсэн үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Үрэгдүүлсэн бол хэрхэн яаж үрэгдүүлсэн болохыг тогтоох гэснийг асуулт 7-д хариулсан. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 160-164 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /5хх-ийн 1-2 дахь тал/,
- Бэлэглэлийн гэрээ /5хх-ийн 19-21 дэх тал/,
- Хохирогч ПХЧын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Журамтын Ж.О гэдэг хүнтэй 2000 оноос эхлэн ажил хэргийн холбоотой байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сард Ж.О нь ажлаар Солонгос улсад ирээд надтай уулзсан. Би Монгол Улсад 1999 онд Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо 61 дүгээр байрны 61 тоотод байрлах 46 метр квадрат 3 өрөө байрыг 19.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн байрыг Солонгосоос ажил хэргийн журмаар Монгол очсон Солонгосчуудыг байрлуулах зорилготой авч байсан. Ж.О надтай уулзаад тэр байр чинь хуучны байр учраас одоо хүмүүс байлгахад тохиромжгүй. Иймээс би танд туслаад байрыг чинь зараад өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надаас дээрх байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь мөн Монгол хэлээр бичсэн итгэмжлэл гэж тайлбарласан. Цаасан дээр надаас гарын үсэг зуруулсан. Ингээд Ж.О Монгол руу буцсан бөгөөд удалгүй Солонгост дахин ирэхдээ байрыг чинь зарчихсан, гэхдээ байр авсан хүн нь банкнаас зээлээ авч чадаагүй байгаа учраас мөнгөө аваагүй байгаа гэж хэлсэн бөгөөд хэдэн төгрөгөөр хэнд зарсан талаараа надад юу ч хэлээгүй. Ингээд 2018 оны 09 дүгээр сар хүртэл надад нөгөө хүнээсээ мөнгөө аваагүй байна гээд байдаг байсан. Би 2018/09/04-ний өдөр Монгол Улсад ирээд 2018-09-05-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас дээрх байртай холбоотой материалуудыг гаргуулан авахад дээрх байрыг 2011 оны 03 дугаар сарын 28-нд Ж.Од Т.Ганцацрал гэх хүн бэлэглэлийн гэрээгээр өгсөн мэтээр хуурамч бичиг баримт үйлдээд байрыг өөртөө шилжүүлсэн байсан. Би огт Т.Г гэх хүнд итгэмжлэл хийж өгөөгүй бөгөөд танихгүй. Гэтэл 2010 оны 11/16-ны өдөр би өөрөө Гүнцацралт гэх хүнд итгэмжлэл өгсөн мэтээр миний гарын үсэг тамгыг хуурамчаар хийсэн байсан. Тэгээд 09/06-нд Ж.О түүний өмгөөлөгч би өөрийн орчуулагч өмгөөлөгч нарыг хамт уулзалт хийхдээ байрыг яасан талаар асуухад байрыг хэнд хэзээ хэдэн төгрөгөөр зарсан гэдгээ хэлээгүй боловч байрыг зарсан байгаа урьдчилгаа 30 хувийг авсан үлдсэн мөнгөө аваагүй байгаа гэсэн. Тэгээд улсын бүртгэлээс хувийн хэргээс материал авч үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон гэхэд би хуурамчаар бичиг баримт хийсэн гэж хэлсэн.
Миний авсан байрыг хуучирсан учраас зараад өгье гэж хэлсэн. Тэгээд зарахын тулд та надад байрыг зарж борлуулж болно, Ж.О гэж хүн намайг төлөөлнө гэж итгэмжлэл хийж өгөх хэрэгтэй гэхээр нь итгэмжлэл хийж өгсөн. Би байр зарагдсаны дараа Ж.Ооос мөнгөө авах ёстой байсан өөр ямар нэгэн тохиролцоо байгаагүй. Мөн 2016 оны 05 сард Ж.О Солонгост ирэхдээ ээжийгээ эмчлүүлж байгаа иймээс мөнгө хэрэгтэй байна гээд надаас 10 сая вонн зээлж авсан. Тэгээд удаалгүй өгөн гэсэн боловч өгөхгүй байсан бөгөөд удаа дараа мөнгөө нэхэхэд шилжүүлчихлээ гэж хэлээд хоёр ч удаа над руу банкны баримтын зураг явуулж байсан. Тэгээд мөнгө орохгүй байхаар нь өөрт нь хэлэхэд та нар надад гомдол гаргаад дургүй хүргээд байсан учраас мөнгийг чинь өгөхгүй байгаа юм гэж хэлсэн.
...Болортолийн хувьд анх Монголд ирээд тэтгэлгийн үйл ажиллагаа явуулж байх үед анхны Монголоос явсан оюутан байгаа юм. Одоо хүртэл холбоотой байдаг ба Болортоль нь Солонгос хүнтэй гэр бүл болсон учраас ихэвчлэн Солонгос улсад байдаг. Ж.О гэх хүн надаас 2017 оны эхээр итгэмжлэл авсан хэрнээ 2010 оны 11 сарын 16-ны өдөр намайг Гүнцацрал гэх хүнд итгэмжлэл өгсөн мэт хуурамч бичиг баримт хийгээд Сүхбаатар дүүргийн нотариатын 355 дугаартай нотариатч дээр очсон мэтээр хуурамчаар итгэмжлэл хийгээд 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ПХЧоос Журамтын Ж.Од дээрх байрыг бэлэглэлийн гэрээгээр өгч байгаа мэтээр бичиг баримт бүрдүүлээд дээрх бэлэглэлийн гэрээн дээр ПХЧыг төлөөлж Төмөрбаатарын Гүнцацрал /тв82081905/ гэсэн бичиг баримттай иргэн гарын үсэг зурсан байгаа юм. Миний хувьд Гүнцацрал гэх хүнд итгэмжлэл хийж өгсөн удаа байхгүй. Миний хувьд нас дээр гарсан учраас хүйтний улиралд Монголд ирдэггүй юм. 2010 оны 11 сард Монгол улсад ирж байгаагүй. Солонгос улсад байсан. Дээрээс нь таны сая надад харуулсан итгэмжлэл дээр байгаа гарын үсэг минийх биш бана. Мөн гарын үсгийн ард байгаа гарын үсгийн дардас нь минийх биш бөгөөд би өөр хэн нэгэнд өөрийн гарын үсгийг дардсыг шилжүүлж байсан удаа байхгүй. ... миний гарын үсгийн дардас бөөрөнхий хэлбэртэй байдаг. Харин итгэмжлэл дээр зууван хэлбэртэй харагдаж байна. Би Монголд гарын үсгийн дардсаа авч ирж ирсэн удаа байхгүй. Би энэ талаар 2018 оны 09 дүгээр сард Монголд ирээд мэдсэн. Тэгээд Ж.Отой уулзахад дээрх бичиг баримтуудыг хуурамчаар хийсэн гэдгээ надад хэлж байсан. Байртай холбоотой надад нэг ч төгрөг өгөөгүй байгаа бөгөөд би одоо Ж.Ооос 3 өрөө байраа авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /5хх-ийн 48-52/,
- Шүүгдэгч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “... Одоогоос 10 гаруй жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 61 тоот од байрлах 3 өрөө байрыг Солонгос улсын иргэн ПХЧ болон Монгол Намьянжу боловсрол сангийн гишүүдэд зориулан авч өгсөн. Тухайн байрны мөнгө нь Солонгосчуудаас гарсан бөгөөд тухайн үеийн ханшаар 22 сая төгрөг байсныг буулгаад авч байсан. Байрыг аваад Болортолийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авч байсан. Солонгосчууд Монгол ирэхдээ буудлын зардалд багагүй мөнгө зарцуулдаг байсан учраас байр авч өгсөн. Миний санаж байгаагаар 2005 билүү 2006 оноос хойш Солонгосчууд ирэх нь багасаад дээрх байр удаан ашиглагдахгүй байсан. Тэгээд Ким Гуан Шин гэдэг гэдэг Монгол Намьянжу боловсролыг дэмжих сангийн хуучин тэргүүн нь намайг дээрх байрыг түрээслээд мөнгийг нь байрны ашиглалтад зарцуулъя гэж ярьсан боловч түрээсэлж чадаагүй. Тэгээд ПХЧ намайг дээрх байрыг зараад мөнгөө ав эсвэл өөртөө шилжүүлээд ав гэж байсан. Ингээд дээрх байрыг Болортолиос ПХЧд шилжиж очсон байгаа. Үүний дараа ПХЧ намайг байрыг ав гээд цагаан цаасан дээр өөрийнхөө гарын үсгийг зурж өгөөд явсан. Тэгээд би тэр гарын үсгийг нь ашиглаад бэлэглэлийн гэрээ хийсэн. Тэгээд өөрөө өөртөө шилжүүлж байхаар гэж бодоод хамаатныхаа хүүхэд болох Цацрал гэдэг эмэгтэйг ПХЧын итгэмжлэгдсэн төлөөлөгч болгоод Цацралаас өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Тэгээд дараа нь 2017 онд гэж санаж байна. ПХЧоос жинхэнэ итгэмжлэл авч байсан. Би дээрх байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад 2013 онд гэж санаж байна хувь хүнд зарсан. Тухайн үед банкнаас илүү зээл гаргуулан аваад өөр зүйлд ашиглах гэсэн юм гэж хэлж байсан. Миний санаж байгаагаар 56 сая төгрөгөөр зарсан гэж бодож байна. байр зарсан мөнгөөрөө би 20 гаран сая төгрөгийг өөртөө зарцуулсан. Харин үлдсэн мөнгийг Солонгосчуудад өгөх гэсэн боловч маргаан үүсээд байсан. Тэгээд ер нь сангийн мөнгөтэй холилдоод дууссан.
...ямар ч байсан байрыг нь зарсны дараа мөнгийг өгье гэхэд Ким гуан шин гэдэг хүн надад баримт дээр байгаа дансыг өгч байсан. Тэгээд би 2 ч удаа Голомт банкаар болон Хаан банкаар шилжүүлж байсан боловч данс руу дугаар буруу гээд мөнгө нь надад эргэж орж ирээд мөнгийг би өөрөө авсан байгаа. Тэгээд тэр үеэр Солонгосчуудтайгаа маргаан үүсэж эхэлсэн учраас мөнгийг нь өгөлгүй орхисон байгаа” гэх мэдүүлэг /5хх-ийн 54-55 дахь тал/,
- Гэрч П.Болортолийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...1999 онд Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо 61-61 тоотод байрлах хуучний 3 өрөө байрыг Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ПХЧ гуай өөрөөсөө 19 сая гаран төгрөг гаргаад дээрх байрыг худалдан авч байсан. Ингэхдээ байрыг миний нэр авч байсан ямар учраас тэгсэн талаар би сайн мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа ПХЧ гуай надаас байраа шилжүүлж авна гэхээр нь бэлэглэлийн гэрээгээр байрыг өгсөн...” гэх мэдүүлэг /5хх-ийн 56-57 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5хх-ийн 74 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол /5хх-ийн 179 182 дахь тал/,
- Хохирогч Ким Хи Чол, Кан Хан Сү нарын гадаад паспортын хуулбар /6хх-ийн 109-166 дахь тал/,
- 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3195 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /7хх-ийн 30-35 дахь тал/,
- Шүүгчийн захирамж гардуулсан тухай баримт /7хх-ийн 40-41 дэх тал/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /7хх-ийн 55 дахь тал/,
- Гэрч Г.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...МНС ХХК-ийн захирал Ж.О нь тус банкнаас 2017 оны 06 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1.200.000.000 төгрөгийн зээл олгохоор болсон байдаг юм. Зээлийн гэрээнд зааснаар МНС ХХК-ийн барьж байгаа барилгад хөрөнгө оруулалт оруулах зорилгоор хэсэгчлэн зээл олгож байсан бөгөөд нийт 900.000.000 төгрөгийн зээл олгосон. Үлдэгдэл зээлийг олгох гэхэд барилгын явц удаашралтай ажил хийгдэхгүй зогсонги байдалтай байсан тул бидний олгох зээл эрсдэл үлээж болзошгүй гэсэн үүднээс болгоомжлон үлдэгдэл 300.000.000 төгрөгийн зээлийг Ж.Од олгоогүй байдаг юм. Ж.О нь зээл авсан өдрөөс хойш эргэн төлөлтийн хувийг зөрчиж зээлийг төлөхгүй байсан тул харьяа дүүргийн буюу Баянзүрх дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхэд хандан МНС ХХК-ийн авсан зээлийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ201803475 дугаартай захирамж гарсан. Энэ захирамжаар МНС ХХК-ийн үндсэн зээлийн 900.000.000 төгрөг дээр үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцоод 1.009.052.846 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг захирамжид зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох МНС ХХК-д бүртгэлтэй Ү2204011503 гэсэн улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо Намьянжугийн гудамж хаягт байршилтай 1891.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, МНС ХХК-ийн захирал Журамтын Ж.Оын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 2482 м.кв талбайтай соёлын төв, үйлчилгээний зориулалттай газрыг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ201803475 дугаартай захирамж биелэгдэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн зээлийг төлүүлэх ажиллагаа хийгдэж байгаа юм...” гэх мэдүүлэг /7хх-ийн 103-104 дэх тал/,
- Хохирогч Э.Билэгсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...МНС ХХК нь анх байгуулагдсан өдрөөс хойш Ж.О гэдэг хүнийг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллуулж байсан. Одоогоор уг компанийн 40 хувийг Солонгос улсын иргэн ПХЧ, 40 хувийг Солонгос улсын иргэн Кан хан су, 20 хувийг Ж.О эзэмшиж байгаа. ...Компанийн нэр дээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 2482 мкв талбайтай Соёлын төвийн үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар, мөн хаягт байрлалтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй Ү-2204011503 дугаартай 1891.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө тус тус бүртгэлтэй байсан юм. Ж.Оын үйл ажиллагаатай холбоотойгоор 2016 оноос зөрчлүүд илэрч эхэлж улмаар ажлаа чөлөөлж өг гэдэг шаардлагыг удаа дараа тавихад ер нь бол өгнө гэж ярьдаг байсан. Ингээд арга буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд Ж.Оыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж хувьцаа эзэмшигч Кан Хан Сүг гүйцэтгэх захирлаар томилсон. Түүнээс хойш компанийн бичиг баримтыг хүлээж авах гэтэл Ж.О өгөхгүй яваад байсан. Үүнтэй зэрэгцэн Солонгос улсын Намьяанжү хотоос 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргасан. Агуулга нь хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, газрыг хууль бусаар өөр рүүгээ шилжүүлж авсан гэдэг гомдол гаргасан байсан. Үүн дээр 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байсан ба тухайн үед хувьцаа эзэмшигчдийг гэрчээр асууж байсан. Ж.О компанийн хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн мөнгө болох 262.0 мянган ам.доллар болон бусад жижиг, сажиг мөнгө завшсан асуудлуудыг шалгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд гомдол өгснийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байх хугацаанд Ж.Оыг эрэн сурвалжлаад олохгүй байсан. Ингээд явж байхад 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс манайд шуудангаар шүүгч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 03475 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гэсэн шийдвэр ирсэн. Агуулга нь Ж.О Капитрон банктай Намьянжу соёл ХХК-ийн нэрийг барьж 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 30232017/17 дугаар бүхий хөрөнгө оруулалтын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 1.200.000.000 төгрөгийг 1 жилийн 25.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан үүнээс 900.000.000 төгрөгийг хувьдаа авч үлдсэн мөнгийг авалгүйгээр дээр дурдсан 2 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байсан. Улмаар Ж.О 2018 ооны 11 дүгээр сард явж очоод би энэ мөнгийг хүүгийн хамтаар төлөхийг зөвшөөрч байна, гэхдээ үл хөдлөх хөрөнгүүдээр төлнө гэж эвлэрлийн гэрээ байгуулаад шүүхээр баталгаажуулсан гэсэн шийдвэр гарсан юм. Эвлэрлийн гэрээний баталгаажуулсан зээл нь нийлээд 1.009.052.846 төгрөгөөр барагдуулахаар тохирсон байсан. Гэтэл Ж.О нь зээлийн гэрээнд манай компани болон өөрийн эзэмшлийн Ирээдүйн чиглэл ХХК-г хамтран зээлдэгчээр оруулсан байгаа юм. Барьцааны гэрээн дээр газрыг хууль бусаар шилжүүлж авсныхаа дараа хувь хүнээрээ барьцаалсан байсан. Ж.Оын газрыг хууль бусаар шилжүүлснийг бид Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хаасан гэх мэдүүлэг /7хх-ийн 99-100 дахь тал/,
- Шүүгдэгч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн өмгөөлөгчөөр Ц.Монгол өмгөөлөгчийг сонгон авсан байгаа. Миний өмгөөлөгч Ц.Монгол нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гадаад улс руу 10 хоногийн хугацаатай явсан тул би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгье...” гэх мэдүүлэг /7хх-ийн 119-121 дэх тал/,
- 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол Улсын Гадаад Харилцааны яамны 10/6554 дугаартай албан тоот, хавсралт /7хх-ийн 191-196 дахь тал/,
- Бүгд Найрамдах Солонгос улсын Намянжү хотын засаг даргын тодорхойлолт /7хх-ийн 249-250, 8хх-ийн 1-14 дэх тал/,
- Хохирогч ПХЧ, Кан Хан Сү нарын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гаргасан тайлбар /8хх-ийн 14-17 дахь тал/,
- Капитрон банкны зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /8хх-ийн 20-26 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03475 дугаартай захирамж /8хх-ийн 27-29 дэх тал/,
- Эвлэрлийн гэрээ /8хх-ийн 30-31 дэх тал/,
- “МНС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /8хх-ийн 40 дэх тал/,
- Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2005 оноос хойш Намянжүгийн Ж.О гэдгээр нь мэддэг байсан юм. 2017 онд Хаан банканд ажиллаж байгаад бие өвдөөд ажлаас гарч эмчилгээ хийлгэж байгаад энэ оны хавар 5 сард Ж.Ооос ажил асуухад манайх өргөтгөл хийж, томорч байгаа учраас манай ерөнхий нягтлангаар ажилд орж болно, дуудна гэсэн. Тэдний 20 жилийн ой болж байсан шиг санаж байна. Тэгээд 2017 оны 06 дугаар сард Ж.О дуудаж уулзахдаа манайх өвөө гэж дууддаг солонгос хүнтэй хамтарч өргөтгөл барих гэж байгаа учраас банкнаас том зээл авахад ерөнхий нягтлан гарын үсэг зурах шаардлагатай байна, хамтарч ажилладаг солонгос хүнтэй ярилцаж, ерөнхий нягтлан гэдэг албан тушаал гаргах гэж байгаа тул ажилд орох нь тодорхой учраас зээлийн гэрээн дээр гарын үсэг зур гэсэн тул нэгэнт ажилд орох гэж байгаа юм чинь гэж бодсон учраас Саппоро орчим байдаг капитрон банкны салбарт 2017 оны 6 сард очиж 900.000.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Ингээд Ж.О ажлын байр чинь гарахаар дуудна, ирэн очин байж бай гэсэн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын эхээр ажил дээр очсон чинь Ж.Оыг байхгүй байгаа гэсэн. Утас нь холбогдохгүй байсан. Ингээд наадмын дараа ажил дээр нь дахиж ирэхэд байгаагүй ба 2017 оны 08 сарын дундуур Ж.Отой уулзахад ажил эхлэх гэж байна, эхлэнгүүт удахгүй тушаалыг чинь гаргана гэж хэлсэн. Би ч амралтын сар байсан учраас нэг мөсөн 9 сард ажилдаа оръё гэж бодсон тул орхисон. 2017 оны 09 сард Ж.Отой утсаар холбогдоход мэдэж байгаа асуудалгүй, дуудна гэсэн. Тэгээд 2017 оны 09 сард “Ихгифт финанс” ББСБ-д ажиллах санал ирсэн учраас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ингээд Ж.Оын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Намянжүгийн соёлын төвийн байранд өрөө түрээсэлж байгаад 2019 оны 01 сард нүүсэн. Миний хувьд Ж.Оын тус байранд өрөө түрээсэлж байхдаа түүнийг хэрэгт холбогдсон талаар мэдсэн учраас Ж.Од гэрээн дээр гарын үсэг зуруулахдаа авсан хэрэгт ямар нэгэн холбогдолгүй гэсэн бичиг хийлгүүлж авсныг хэрэгт хавсаргуулахаар өгч байна...” гэх мэдүүлэг /8хх-ийн 114-116 дахь тал/,
- Шүүгдэгч Ж.Оын гаргасан мэдэгдэл /8хх-ийн 118 дахь тал/,
- Гэрч О.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Ж.О ахын эхнэрийнх нь төрсөн дүү бөгөөд бага байснаас хойш Ж.О ахаар овоглож тэдний гэр бүлд өссөн. Ажил төрөлд нь оролцохгүйгээр машиныг барих гэх мэт зарим зүйлд нь тусалдаг юм. Одоогоос хэдэн жилийн өмнө Ж.О ах капитрон банкнаас зээл авч байгаа тул зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэсэн тул миний нэр дээр хэдэн жилийн өмнө байдаг байсан Ирээдүйн чиглэл ХХК-ийн нэрээр зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Гэхдээ би ямар учиртай хэдэн төгрөгийн зээл болохыг мэдэхгүй шууд гарын үсэг зурсан. Би уг банкнаас авсан зээлээс мөнгө төгрөг огт аваагүй. Ирээдүйн чиглэл ХХК-ийг мөнгөний хэрэг гараад хэдэн жилийн өмнө хүнд зарсан. Ж.О ахыг Капитрон банкнаас хэрхэн яаж зээл авсан, тэд нар зээл авсан мөнгөөр юу хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Ж.О ахыг Солонгос улсын компанийнхаа хүмүүстэй эд хөрөнгө өмчийн маргааны талаар нь мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /8хх-ийн 120-121 дэх тал/,
- Шүүгдэгч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Д.Эрдэнэчимэг, О.Мөнх-Эрдэнэ нар Капитрон банкнаас 900 сая төгрөгийн зээл авсан асуудалд гэрээн дээр гарын үсэг зурснаас биш өөрөөр холбоогүй хүмүүс юм. Мөн тэр хоёр дээрх 900 сая төгрөгөөс нэг ч төгрөгийг аваагүй. 900 сая төгрөгийг юунд зарцуулсан талаараа би дараа өмгөөлөгчтэй ярина.
... би Капитрон банкнаас зээл авахдаа хууль журмын дагуу материал бүрдүүлж хөрөнгө барьцаалж зээл авсан. Ямар нэгэн хууль бус асуудал байхгүй. Би уг зээлийг өргөтгөл барих зорилгоор авсан тул тус барилга барих асуудалд зээл авсан мөнгөнөөс 200 гаруй сая төгрөг зарцуулсан, 150 сая төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. Манай компанийн удирдах зөвлөлийн гишүүд болох Ким Каван Шиний хэрэглээний зардал буюу ирж очих онгоцны билет, хоол унд, буудлын мөнгө машины мөнгө гэх мэт хэрэглээний зардалд 100 орчим сая төгрөгийг зарцуулсан. Одоо надад 400 орчим сая төгрөг нь надад байгаа. Учир нь өмнөх Солонгос хүмүүстэй өмчийн маргаантай байгаа учраас мөнгийг нь гаргахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /8хх-ийн 126-128 дахь тал/,
- Гэрч Д.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр үед Ж.О захирлын нягтлангаар ажилладаг байсан бөгөөд надад зээл авах талаараа хэлж байгаагүй. Ер нь нарийн асуудлаа надад хэлдэггүй байсан. Одоо санахад миний дансаар мөнгө авах хэрэгтэй байна, намайг данс нээлгэ гэж хэлэхээр нь ямар учиртай мөнгө болохыг асуухад барилга барихад зориулж банкнаас зээл авч байгаа гэсэн тэгэхэд зээл авч байгаа гэдгийг анх удаа мэдсэн. Тэгээд би өөрийнхөө нэр дээр Капитрон банкны данс нээлгэж /дугаарыг нь санахгүй байна/, уг данс руу орж ирсэн мөнгийг захирал Хаан банкны данстай хүмүүс рүү гүйлгээ хийнэ гэсэн тул өөрийн Хаан банкны 5003336599 данс руу шилжүүлж уг данснаас 4-5 удаагийн гүйлгээгээр ихэнх мөнгийг бэлнээр авч шилжүүл гэсэн хүн рүү нь шилжүүлсэн. Ямар хүнд өгснийг санахгүй байна хуулган дээр харагдах байх. Үлдсэн бага хэсгийг бэлнээр гаргаж Ж.О захиралд өгсөн санагдаж байна. Миний хувьд уг зээл болон бусад үйл ажиллагаанд оролцож хамтарч хийсэн зүйл байхгүй. Ж.О дарга надад компанийн барилгын ажил гэж ойлгуулсан. Барилга нь эхэлж байсан учраас компанийн ажилд тусалж байна гэж ойлгосон. Бусдаар мөнгөнөөс хувьдаа авсан, ашиг хонжоо харсан ямар нэгэн оролцоо байхгүй...” гэх мэдүүлэг /8хх-ийн 129-130 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Ж.Оын Бүгд найрамдах Солонгос улсын иргэн ПХЧын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 61 дүгээр байрны 61 тоот орон сууцыг худалдаж өгнө гэж 2017 оны 01 дүгээр сард тохиролцон итгэмжлэл гэх бичигт гарын үсэг зуруулж, өөрт нь хадгалагдаж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 008725 дугаартай гэрчилгээг авч явсан боловч үүнээс өмнө 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ПХЧоос Т.Гд тухайн орон сууцыг худалдах бэлэглэх эрх олгосон итгэмжлэл, 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Т.Гаас өөртөө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ зэрэг хуурамч бичиг баримтыг ашиглан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Батболд, Б.Ундрах нарт худалдсан боловч энэ байдлыг өмчлөгчид мэдэгдэлгүй, мөнгийг нь өгөлгүй залилж 115.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг,
Мөн Ж.О нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МНС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “МНС” ХХК-ийн Хаан банкин дахь долларын ******** тоот данснаас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 215.460.00 ам долларыг бэлнээр, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 38.988.00 ам.долларыг ******** тоот данс руу шилжүүлэн авч,
“Монгол Намьяанжугийн соёл” ХХК-ийн Хаан банкин дахь ******** тоот төгрөгийн харилцах данснаас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 111.000.000 төгрөгийг бэлнээр авч,
2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “МНС” ХХК-ийн касст байсан бэлэн мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг засвар үйлчилгээнд зарцуулна гэж тус компанийн нягтлан бодогч ажилтай Д.Мөнхбаярын Голомт банкны ******** тоот харилцах данс руу шилжүүлэн, уг данснаас бэлнээр авч,
2018 оны 08 дугаар сард “МНС” ХХК-ийн кассад бэлнээр байгаа гэж тайланд тусгасан 31.674.968 төгрөгийг бэлнээр авч тус тус хувьдаа завшиж “МНС” ХХК-д 254.448 доллар, 152.674.968 төгрөг буюу нийт 635.072.726 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,
МНС ХХК -ийн захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны болон зээлийн гэрээнд тавьж Сүхбаатар дүүргийн 02 дугаар хороонд байрлах Капитрон банк ХХК-д 1 тэрбум 200 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 900 сая төгрөгийг завшиж шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.О нь “МНС” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны болон зээлийн гэрээнд тавьж Сүхбаатар дүүргийн 02 дугаар хороонд байрлах Капитрон банк ХХК-нд 1 тэрбум 200 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 900 сая төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа завшсан ба компанийн эд хөрөнгийг банканд барьцаалуулах гэрээнд өргөтгөлийн барилгын ажилд зориулж барилга барих асуудлыг шийдвэрлэхэд барьцаалуулж байгаа талаар заасан боловч зээлийн хөрөнгө оруулалт компанийн дансанд огт орж ирээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Иймд дээрх барьцааны болон зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн: “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн заалтын дагуу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан хэлцэл бус завших гэмт хэргийн улмаас байгуулагдсан хэлцэл байх тул хуулийн хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж МНС ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны болон зээлийн гэрээг завших гэмт хэргийн улмаас байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүх барьцааны болон зээлийн гэрээ нь завших гэмт хэргийн хүссэн үр дагавар бөгөөд уг үр дагавруудыг хууль ёсоор үүссэн гэж дүгнэх боломжгүй гэж дүгнэв. Иргэний эрх зүйн гэрээ хэлцэл нь гэмт хэрэг үйлдэх гэм буруутай санаанд үндэслэгддэггүй бөгөөд талуудын харилцан ашигтай, тэгш боломж олгох диспозитив зарчимд үндэслэгддэг. Иймээс МНС ХХК болон Капитрон банкны хооронд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №3023-2017/17 тоот зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн болно.
Хохирлын талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож түүнээс нийт 635.072.726 төгрөгийг гаргуулж МНС ХХК-нд олгохоор, 115.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ли Бу Рэ-д олгохоор шийдвэрлэсэн,
Мөн МНС ХХК болон Капитрон банкны хооронд байгуулсан барьцааны болон зээлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Капитрон банк нь энэ гэмт хэргийн улмаас хохирсон гэж үзвэл хохирлын талаарх нотлох баримтаа иргэний хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч Ж.О нь хохирол төлбөрийн төлөхөөр хуульд заасан завсарлага авсан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр МНС ХХК-ийн 20 хувийн эрхийг 200.000 ам долларт тооцож хохирогч Кан Хан Со-д шилжүүлэхээр өөрийн сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх дээрх нотлох баримтыг хууль ёсны гэж үзэж шүүгдэгч Ж.Ооос нийт 635.072.726 төгрөгийг гаргуулахаас хасч МНС ХХК-нд одоо 162.674.968 төгрөгийн төлөх төлбөртэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогч Ли Бу Рэ-д 115.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Од хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно. Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийг хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Ж.Оын нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.О нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.О нь урьд 141 хоног цагдан хоригдсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж.Оыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг,
Мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Од 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Од 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Ж.Оын нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Оын урьд цагдан хоригдсон нийт 141 /зуун дөчин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ж.Од урьд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 01 дугаартай тогтоолоор 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгож, уг барьцааны мөнгийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ооос 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ли Бу Ред, 162.674.968 /нэг зуун жаран хоёр сая зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж хохирогч “МНС” ХХК”-д тус тус олгосугай.
9. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Ж.О нь МНС ХХК-ийн 20 хувийн эрхийг 200.000 ам долларт тооцож хохирогч Кан Хан Со-д шилжүүлэхээр өөрийн сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн баримтын дагуу бүртгэхийг Улсын эрхийн бүртгэлийн газарт даалгасугай.
10. Шүүгдэгч Ж.О нь хөрөнгө завших гэмт хэргийг гэрээний аргыг ашиглан үйлдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар МНС ХХК болон Капитрон банкны хооронд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №3023-2017/17 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.
11. Капитрон банк нь энэ гэмт хэргийн улмаас хохирсон гэж үзвэл хохирлын талаарх нотлох баримтаа иргэний хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Од урьд аывсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР