Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 81

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол,  18 дугаар байрны 10 тоотод оршин суух, Жануудаа овогт Содномдаржаагийн Цэвэлсүрэн /регистрийн дугаар ТГ81030961, утас 99796379/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 8 дугаар хороо, 15 дугаар байрны 47 тоотод оршин суух,  Жалайр овогт Баасангийн Амарбаясгалан /регистрийн дугаар УС82032611, утас 99378789/-т холбогдох

"гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Цэвэлсүрэн, хариуцагч Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Цэвэлсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие нь Б.Амарбаясгалантай 1998 онд танилцан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 1998 оны 07 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор гэр бүл батлуулсан. Энэ хугацаанд бидний хамтын амьдралын хугацаанд хоёр охинтой болсон. Том охин Дэлгэржаргал нь 2000 оны 03 дугаар сарын 04-нд, бага охин Номиундарь  нь 2007 оны 04 дүгээр сарын 06-нд тус тус төрсөн.

Хамт амьдрах хугацаанд Б.Амарбаясгалан нь архи уудаг байсан, бидний харилцаа зөрчилдөөнтэй байсан тул 2004-2005 оны хооронд хэсэг хугацаанд тусдаа амьдарсан. Би 2013 онд Дархан төмөрлөгийн үйлдвэрт ажилд орж 7 сард Э.Гантулгатай танилцаж, одоог хүртэл хамт амьдарч байгаа. Э.Гантулга бид хоёр 2015-2017 оны 3 сарыг хүртэл Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн учраас Б.Амарбаясгалангаас гэр бүл цуцлуулж чадаагүй удсан юм.

Хоёр хүүхдийн тал дээр харилцан ярилцсны үндсэн дээрээс эхийн асрамжинд байдаг.  Аав нь хөдөөнөөс ажлаасаа ирэхээр хоёр  охиноо авдаг.  Мөн хоёр охин амралтын өдрүүдээр эмээ өвөө дээрээ чөлөөтэй очдог.  Амарбаясгалан нь хоёр охиндоо хувцас хичээлийн хэрэгслийн мөн хэрэглээний мөнгө өгдөг хүүхдүүддээ анхаарал сайн тавьдаг.

 Б.Амарбаясгалан нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлдэг тул тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй, гэр бүл цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгоно.” гэв.

 

Хариуцагч  Б.Амарбаясгалан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвөөрч байна. Хоёр хүүхдийн тал дээр харилцан тохиролцосн.  Бид хоёрын хэн хэн дээр нь ирж очиж байдаг. Мөн би хоёр хүүхдэдээ хувцас хичээлийн хэрэглэлийн болон хэрэгцээний мөнгө өгдөг учир  энэ Цэвэлсүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Цэвэлсүрэн нь хариуцагч Б.Амарбаясгаланд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч С.Цэвэлсүрэн, хариуцагч Б.Амарбаясгалан нар нь 1998 онд гэр бүл болсныг 1998 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2000 оны 03 дугаар сарын 04-ний өдөр охин А.Дэлгэржаргал, 2007 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр охин А.Номиундарь нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,  төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

            Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

            Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин А.Дэлгэржаргал, 2007 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин А.Номиундарь нарыг эх С.Цэвэлсүрэнгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Амарбаясгалан, эх С.Цэвэлсүрэн нар нь хүүхэд болох А.Дэлгэржаргал, А.Номиундарь нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.

 

 Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Жануудаа овогт Содномдаржаагийн Цэвэлсүрэн, Жалайр овогт Баасангийн Амарбаясгалан нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин А.Дэлгэржаргал, 2007 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин А.Номиундарь нарыг эх С.Цэвэлсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Цэвэлсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Амарбаясгалангаас улсын тэмдэгтийн хураамж  70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цэвэлсүрэнд олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА