Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

            Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б-,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Х.Б-, Х.Т-, Д.Э-,

            Шүүгдэгч А.Ж, С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ж, С.А нарт холбогдох эрүүгийн 2113001480015 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1.Монгол Улсын харьяат, 1982 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тус аймгийн Бугат сумын засаг даргаар ажиллаж байгаа, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5-р багийн 01-15 тоотод оршин суух хаягтай урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, М овогт А-ы Ж, регистрийн дугаар БГ....................

            2.Монгол Улсын харьяат, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Бугат сум хариуцсан газрын даамал ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4-р багт оршин суух хаягтай урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Ители А овогт С-н А, регистрийн дугаар БГ..............

 

            Холбогдсон хэргийн талаар:

            1.Нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг дарга ажилтай, шүүгдэгч А.Ж, тус сумын ЗДТГ-ын газрын даамал ажилтай шүүгдэгч С.А нар нь бүлэглэж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Ш.С-д 700м2 газар, Н.У-д 700м2 газар, 5 дугаар багийн нутгаас иргэн Б.Ж-д 700м2 газар, иргэн М.Ж-т 1260м2 газар, иргэн М.Б-д 700м2 газар, иргэн Е.Г-д 700м2 газар, иргэн Д-д 700м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

            2.Мөн нийтийн албан тушаалтан Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг дарга ажилтай, шүүгдэгч А.Ж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даамал ажилтай, шүүгдэгч С.А нар нь бүлэглэж, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутгаас иргэн М.Х-д 732м2 иргэн П.С-д 1564м2 газар, 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Т.А-д 707м2 газар, иргэн О.А-т 700м2 газар, иргэн М.Х-д 1348м2 газар, иргэн Т.К-д 1137м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, шүүгдэгч С.А нь өөрийн эхнэрийн төрөл садангийн хүн болох Б.Ж-ын нэр дээр авсан 700 м2 газрыг иргэн Е.Х-т, Х.Б-т нарт 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, 3.000.000 төгрөг бэлнээр авч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:           

            А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

            1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг дарга ажилтай, шүүгдэгч А.Ж, тус сумын ЗДТГ-ын газрын даамал ажилтай шүүгдэгч С.А нар нь бүлэглэж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутгаас нэр бүхий 7 иргэнд, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутгаас нэр бүхий 6 иргэнд тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч А.Ж, С.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж бол нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байгаа. Шүүгдэгч А.Ж-ын нэр бүхий 13 иргэнд газар өмчлүүлэхээр гаргасан шийдвэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг харж үзэх хэрэгтэй. Шүүгдэгч А.Ж нь тухайн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаартай захирамжуудаар нийт нэр бүхий 13 хүнд Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуульд зааснаар газар өмчлөх шийдвэр гаргасан нь тогтоогдож байгаа. Шүүгдэгч А.Ж иргэдэд газар өмчлүүлэх 2 удаагийн захирамж гаргахдаа газрын даамлаас төлөвлөж ирсэн захирамж дээр гарын үсэг зурсан. Тухайн өмчлүүлсэн газар бол 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Харин А. 13 иргэнд өмчлүүлсэн газрыг тухайн жилийн  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг мэдээгүй байсан. 2020 оны 9,10 дугаар сард Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас сумуудын газрын даамлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж гаргасан. Баян-Өлгий аймгийн Бугат суманд хийсэн шалгалтын дүнг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдаанаар авч хэлэлцсэн ба энэ хуралдаанд А.Ж оролцоогүй байна. Тухайн хуралдаанаар 13 иргэнд захирамж гаргаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, хууль зөрчиж газар өмчлүүлсэн талаарх асуудал гарч тухайн дутагдал, зөрчлийг арилгах чиглэлийг газрын даамал танилцуулсаны дагуу А.Ж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/106 дугаартай захирамж гаргаж, өөрийн гаргасан А/11, А/28 дугаартай захирамжуудаа хүчингүй болгосон. Шүүгдэгч А.Ж-ыг 2 удаа захирамж газар өмчлүүлэх захирамж гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалаа хэрхэн урвуулан ашигласан гэдгийг анхаарах ёстой. Нэр бүхий 13 иргэн 2019 онд “Өлгий ланд” компанийн мэргэжилтнээр тухайн газрын кадастрын зураглалыг гаргуулж байсныг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүгдэгч А.Ж-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг шүүх зохих журмын дагуу хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг,

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгчийн хувьд яллагдагчаар татсан үеэс эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар баталсан газрын даамлын албан тушаалын тодорхойлолтын 17 дугаар талд газрын даамал нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн газар эзэмшүүлэх, ашиглуулах, захиран зарцуулах тухай Засаг даргын захирамжийн төслийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэж тодорхой зааж өгсөн. Шүүгдэгч албан тушаалын тодорхойлолтод заасан албаны чиг үүрэгтээ хайнга хандаж, хийх ёсгүй үйлдэл хийсэндээ өөрөө ч бас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэхүү үйлдлийг хийснийхээ төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байгаа болохоос биш газрын даамлын эрх хэмжээг зааж өгөөгүй байгаа. Төрийн албаны зөвлөлөөс баталсан албан тушаалын тодорхойлолт дээр газрын даамлын эрх, үүргийг хуульчилж өгсөн. Шүүгдэгчийн хувьд хийх ёсгүй үйлдлийг хийж нэр бүхий 13 иргэнд газар олгосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин улсын яллагчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл С.А нь анх энэ хэрэгт яллагдагчаар татагдах үеэс гэм буруугаа тууштай хүлээн зөвшөөрч ирсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, С.А-д хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: “А.Ж-ын хувьд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан асуудал дээр маргахгүй байгаа. Яагаад гэвэл 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаартай захирамжууд хуульд нийцээгүй байна. Гэхдээ шүүгдэгч А.Ж нь тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг олгосон гэдгээ мэдсэнийхээ дараа өөрийн гаргасан 2 захирамжаа хүчингүй болгосон байна. Үүнээс үзэхэд А.Ж-ын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй. Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай буюу иргэдийн эрх ашгийг хохироосон, нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. А.Ж-ын үйлдэлд гэмт хэргийн субьектив шинж байхгүй. Гэмт хэргийн үйлдэл бүрэлдэхүүн нь юу вэ гэвэл гэмт хэргийн 4 шинж байж тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. А.Ж өөрийн хийсэн буруу үйлдлээ ойлгож, захирамж гарган залруулсан. 2 удаагийн захирамж гаргасан үйлдэлд нийгэмд аюултай ямар гэмт хэргийн шинж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь төрийн албан хаагч үйл ажиллагаа явуулахдаа гэмт хэргийн шинжгүй үйлдэл хийсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл төрийн албан хаагчийн үйлдэлд нийгэмд аюултай үйлдэл байх бол төрийн эрх ашиг хохирсон, иргэд нийтийн эрх ашиг зөрчигдсөн бол гэмт хэрэг гэж үзэхээр хуульд заасан. Шүүгдэгч А.Ж-ын үйлдэлд энэхүү шинж тогтоогдоогүй. Төрийн албан хаагчийг ажлаа хийсний төлөө өнөөдөр яллаж болохгүй. Буруутай гэж үзэх нэг үндэслэл нь 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон үйлдэл болж байна. Энэхүү үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, захиргааны зөрчил гэж үзэж байна. Шүүгдэгч А.Ж нь энэхүү захиргааны зөрчлөө сайн дураараа захирамж гарган зассан байгаа. Нөгөө талаар 2021 онд тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, нэр бүхий 13 иргэнд газар өмчлүүлэх эрх олгосон байна.  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч А.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй” гэх дүгнэлтийг,

5: Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбар, хүсэлтийг,

5. Шүүгдэгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: ”Эрхэм шүүгчээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх тайлбар, хүсэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Б. Хэргийн үйл баримтын талаар эрүүгийн 2113001480015 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад газрыг эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах ёстой. Дээрх сумын Засаг дарга нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэдэд өмчлүүлсэн бол хууль бус захирамж гаргасан байна гэж үзэж байна. Сум хариуцсан газрын даамал албан тушаалтан нь газар төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэд, аж ахуйн нэгжид газар олгохоор материалыг бүрдүүлэх ёстой. Тухайн албан тушаалтан нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар олгохоор материал бүрдүүлэн олгож болохгүй. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох ёстой.

... Засаг даргын эрх мэдлийн хүрээнд өөрийн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Тэр эрхийнхээ хүрээнд тухайн захирамжуудыг хүчингүй болгосон байж мэднэ. Тэгэхдээ анхнаасаа зөв шийдвэр гаргаад хууль дүрмийн дагуу явах ёстой. Дээрх иргэд авсан газарт хашаа, байшин барьсан нөхцөл байдал тогтоогдсон гэсэн. Тэгэхээр энэ хэрэг шүүхээр орж хэрхэн яаж шийдвэрлэсэн шийдвэрээс хамааран уг газрыг дахин шинээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж уг иргэдэд газрын хууль дүрмийн дагуу өмчлүүлэх боломжтой” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16-20 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

2. Гэрч Н.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны өвөл байх Бугат сумын Засаг даргын орлогч А.Ж-д сумын нутаг дэвсгэрээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөлийн газар олгож өгөх талаар хүсэлт гаргасан. Миний хүсэлтийн дагуу 2020 оны эхээр сумын Засаг даргын захирамж гарч надад Бугат сумын төвөөс 700 м/кв газар олгосон. Би сумын Засаг даргын газар олгосон захирамжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн газар өмчлөх гэрчилгээ авсан. Би уг газарт 2020 оны хавар хашаа татаж, худаг ухаж, 2 амбаар барьсан байгаа. Бугат сумын газрын даамал ажилтай С.А гэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай гэрт ирж, би танд газрын төлөвлөгөөнд ороогүй газраас олгосон байна. Та надад хүсэлт өгөх хэрэгтэй байна. Гэхдээ таны өмчлөлийн гэрчилгээ танд байх болно. Зөвхөн таны хүсэлтээр газар олгосон захирамжийг хүчингүй болгож, он гараад дахин захирамж гарган газрыг олгох болно гэж хэлсэн. Би зөвхөн газрын даамал ажилтай С.А-гийн бич гэсэн зүйлийг бичиж өгсөн. Би өмчлөлд авсан газраас сайн дураараа татгалзсан зүйл байхгүй. ...Засаг дарга А.Ж болон газрын даамал С.А нар нь хууль дүрмийн дагуу төлөвлөгөөнд орсон газраасаа өмчлүүлэх ёстой байсан гэж бодож байна. Би одоо хашаа барьж авсан газраасаа нүүхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21-24 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 99 дэх тал/,

3. Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие өөрийн нэр дээр байгаа газрыг 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр нэг эмэгтэй хүнээс худалдаж авсан юм. Би Бугат сумын төвөөс 700 м.кв газрыг 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад газар худалдан борлуулсан эмэгтэйг миний эцэг болох Х сайн мэдэж байгаа. Би уг газарт 2020 оны 03 дугаар сараас эхлэн хашаа барьж гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-28 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 107 дахь тал/,

4. Гэрч Ш.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны сүүлээр Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд өөрийн нэр дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авах хүсэлт гаргаж байсан. Тэрний дагуу 2020 оны эхээр сумын Засаг даргын захирамжаар 700 м.кв газар олгож байсан. Би өмчлөлд авсан газраа хүчингүй болгох талаар хүсэлт гаргаагүй. Миний нэр дээр хадам аав болох Е.Х хүсэлт бичиж өгсөн гэж хэлж байсан. Гэхдээ ямар зорилгоор хүсэлт гаргасан талаар би мэдээгүй. Би өөрийн хүсэлтээр газраас татгалзсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,

5. Гэрч Е.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Бугат сумын нутаг дэвсгэрт малын дайвар бүтээгдэхүүний үйлдвэр ажиллуулан 3 жил болж байгаа. 2019 оны сүүлээр Бугат сумын газрын даамал ажилтай С.А гэх залуутай очиж уулзан,тус сумын 22 иргэнийг ажилтай болгож байгаа, миний хүүхдүүдэд газар олгох хэрэгтэй гэж бэр болох С-ийн нэр дээр хүсэлт өгсөн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сард Бугат сумын Засаг даргын захирамжаар 700 м/кв газар авсан юм. Би бэр С-ийн нэр дээр өгсөн газарт өмчлөлийн гэрчилгээ авахаар явж байх үед сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал С.А надад нэг хүнд худалдах газар байгаа 6.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд миний бие хүү Х.Б-ын нэр дээр авахаар болж Б-ыг газрын даамал С.А руу явуулах үед нэг эмэгтэй хүний нэр дээр байгаа газрыг шилжүүлэн өгсөн байсан. Хүү Б бид хоёрын дундын мөнгө төгрөгөөс газрын даамал С.А-д 3.000.000 төгрөгийг өгч, үлдсэн 3.000.000 төгрөгийг 2 сарын дараа өгөхөөр тохиролцсон. Дараа нь С.А надтай ирж уулзаж танд худалдсан газар маргаантай болоод байна. Намайг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шалгаж зөвшөөрөлгүй газраас олгосон гээд байна. Энэ асуудлыг дараа нь шийдвэрлэх болно. Та надад уг газрыг хүчингүй болгуулах хүсэлт бичиж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ажлаас халагдахаар болоод байна. Би танд бүх асуудлыг хариуцахаар баримт бичиж өгөх болно гэж хэлсэн тул миний бие хүү Х.Б, бэр Ш.С нарын нэр дээрх өмчлөлийн газрыг хүчингүй болгох талаар хүсэлт бичиж өгсөн. ...Би С.А-д 3.0 сая төгрөгийг бэлнээр өгөх үед тэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Мөнгийг 10000-20000 төгрөгийн дэвсгэртээр өгч байсан. Газар олгосон захирамж хууль бус гэж байгаа тул түүнд өгөх ёстой 3.0 сая төгрөгийг өгөхгүй байгаа. Тэр тухайн үед надаар хүсэлт бичүүлж авч байхдаа уг газрыг удахгүй хуулийн дагуу болгоод өгнө гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 35- 37 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

6. Гэрч Е.Х-аас гаргаж өгсөн “...Миний бие С овогтой А нь Бугат сумын газрын даамал ажилтай. Ш овогтой С болон Х овогтой Б нарын газрыг хууль журмын дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж шийдвэрлэж өгөхөө мэдэгдэж байна. Тухайн 2 газрыг ямар нэгэн өөрчлөлтгүй шийдвэрлэж өгөхөө амлаж байна” гэх баримт /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/,

7. Гэрч М.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны эхээр Бугат сумын Засаг даргад гэр бүлийн хэрэгцээний газар авах талаар хүсэлт гаргаж, сумын Засаг даргын захирамжийн дагуу газар өмчилсөн юм. Би уг газарт 2020 оны зун хашаа барьсан байгаа. Би өөрийн өмчлөлд байгаа газраас татгалзахгүй яагаад гэхээр хашаа барьсан байгаа одоо байшин барих төлөвлөгөөтэй байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 129 дэх тал/,

8.Гэрч Е.Г-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад 2020 оны эхээр Бугат сумын Засаг даргын захирамжаар Бугат сумын төвөөс гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлж байсан. Би уг газарт хашаа барьсан, дараа нь улсын бүртгэлийн гэрчилгээ авах гэхэд газрын даамал манай гэрт ирж уг газрыг хүчингүй болгож өг гэсэн бичиг хийж өгч дараа нь хашаагаа дуустал татаж аваарай гэсэн тул би хүсэлт бичиж өгсөн. Тэрнээс хойш Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ аваагүй. Уг газрыг гэр бүлийн хэрэгцээнд ашиглан хашаа татсан байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 114 дэх тал/,

9.Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний нэр дээр 2020 онд өмчлөлөөр авсан газрыг бид ашиглаж 6-7 жил болсон. Би газрыг өмчлөхөөс татгалзахгүй. Манай нөхөрт газрын даамал хэлэхдээ надад уг газар өмчлүүлсэн захирамжид алдаа гарсан гэж хэлж байсан. Уг газрыг гэр бүлийн хэрэгцээнд ашиглан байшин барьж 5 жил болж байгаа ба хашааг энэ татсан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 119 дэх тал/,

10.Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хамаатны эгч А.А маань 2019 оны 06 дугаар сарын эхэнд С.А-тай гэрлэсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын эхээр хамаатны эгч А.А нь Бугат суманд амьдарч байхдаа манай сумын Эрүүл мэндийн төвд ажил гарч магадгүй, чи манай гэрт хүрээд ир гэхээр нь эгчийн гэрт очиж байсан. Эгч намайг Бугат сумын Эрүүл мэндийн төвд дагуулан очиж эрхлэгчтэй нь уулзуулан амралт авсан сувилагчийн орон тоонд түр хугацаагаар ажиллуулсан. Мөн сумын Засаг даргатай уулзаж Эрүүл мэндийн төвд бүр ажилд ормоор байна гэж хэлэхэд чи тэгвэл Дэлүүн сумаас манай Бугат суманд шилжин ирж, иргэн болж газар өмчилж авсны дараа ажилд орох боломжтой гэж хэлсэн. Тэгээд Засаг даргын шаардсан баримт бичгүүдийг бүрдүүлэхээр өөрийн хүргэн ах болох Бугат сумын газрын даамал ажилтай С.А-гаас асуухад Өлгий сумын төвд очиж газрын даамал, кадастрын хэмжилт өгдөг Т гэх хүнтэй уулзах хэрэгтэй. Мөн надад иргэний үнэмлэхний хуулбар болон Засаг даргын нэр дээр газар олгож өгнө үү гэсэн өргөдөл бичиж өг гэхээр нь бичиж өгсөн. Миний бичиж өгсөн баримтыг хүргэн ах маань Бугат сумын Засаг даргад өгч, захирамжаар Бугат сумын төвөөс газар олгохоор болсон бичгийг авч ирж өгсөн. Тухайн үед захирамж хэн гэдэг хүний нэрээр гарсныг санахгүй байна. Тухайн газрыг авснаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулж ашиглаагүй. Миний бие Бугат сумаас газар өмчилж авсан боловч ажилд орж чадаагүй. Тухайн гэрчилгээг шилжүүлж худалдан борлуулаагүй. Уг гэрчилгээ миний эгч болох А.А, хүргэн ах С.А нарын гэрт үлдсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

11.Гэрч Е.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Энэ талаар надаас илүү миний аав Е сайн мэдэж байгаа. Бугат сумын Засаг даргын тамгын газраас ертөнцийн зүгээр зүүн тийш 500 метр орчим зайд газар авахаар болсон боловч ямар нэгэн байдлаар бид газрын гэрчилгээ аваагүй, газрыг хамгаалж, тор татаж аваагүй. Би ямар нэгэн байдлаар газрыг хүчингүй болгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 116 дахь тал/,

12. Мэргэжилтэн оролцуулан өмчлөлийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 78-94 дэх тал/,

13. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/,

14. Газар өмчлөх тухай хүсэлт болон бусад холбогдох баримт материалууд, /1 дэх хавтаст хэргийн 97-126 дахь тал/,

15. Бугат сумын засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А106 дугаартай газар өмчлөх захирамжийг хүчингүй болгох тухай захирамж /1 дэх хавтаст хэргийн 127 дахь тал/,

16. Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгсөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох материалууд, /1-р хавтасны 128-139/,

17. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, тогтоолын хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн 142-153 дахь тал/,

18. Аймгийн засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/518 дугаартай “Бугат сумын засаг даргыг огцруулах тухай” захирамж, мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаартай А.Ж-ыг Бугат сумын Засаг даргаар томилох тухай захирамж /1 дэх хавтаст хэргийн 163-164 дахь тал/,

19. Гэрч Т.К-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2019 онд Бугат сумын нутаг дэвсгэрээс газар авч байшин барих зорилгоор Бугат сумын Засаг даргын орлогч А.Ж-д хандаж өргөдөл гаргах үед сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал С.А бидэнд байшин барих газрыг зааж өгсөн. Тэгээд 2019 оны зун байшин барьж, хашаа татаж ашиглалтад оруулсан. 2020 онд уг газрыг кадастрт оруулан 2020 оны 03 дугаар сард Улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөлийн гэрчилгээ авсан юм. Бугат сумын газрын даамал ажилтай С.А гэгч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай гэрт ирж, би та нарт Улаанбаатар хотоос өмчлөлөөр газар олгох шийдвэр ирээгүй байхад газар олгосон байна. Гэхдээ та нарын өмчлөлд авсан гэрчилгээ хэвээр үлдэх болно гэж хэлсэн. Тэгээд миний бие С.А-д би өмчлөлд авсан газрыг хүчингүй болгуулахгүй миний гэрчилгээ банкинд зээлийн барьцаанд байгаа. Би Монгол хэл сайн мэдэхгүй тул хүсэлт гаргаж чадахгүй гэж хэлэхэд С.А надад өөр хүний бичсэн хүсэлт байгаа түүнийг хараад бичээд өг гэж хэлсэн тул бичиж өгсөн юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 102 дахь тал/,

20. Гэрч П.С-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2020 онд Бугат сумын газрын даамал С.А-д өмчлөлөөр газар авахаар хандаж өөрийн амьдарч байгаа хашаа байшинд өмчлөлөөр гэрчилгээ гаргуулан авсан. Надад уг газрыг өмчлөлөөр С.А олгож өгсөн. Сумын засаг даргын захирамж хэзээ гарсныг би мэдэхгүй байна. Бугат сумын газрын даамал С.А манай гэрт ирж таны газрын материал дутуу байна. Та миний хэлснийг бичиж өгөх хэрэгтэй байна гэж нэг хүсэлт бичүүлж авсан. Би тэр үед гадагшаа явах ажилтай гэрээс гарах гээд байх үед бичүүлсэн тул тухайн үед юу бичсэн талаар санахгүй байна. Мөн хуулийн заалт хэлээд байсан тэр заалт ямар утгатай заалт болохыг би мэдээгүй. Иргэн А энэ асуудал танд хамаагүй зөвхөн миний ажилд хамааралтай гэж хэлж байсан. Би өөрийн хүсэлтээр өмчлөлд байгаа газраас татгалзсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 95-96 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 133 дахь тал/,

21. Гэрч М.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бугат сумын 3-р багийн нутаг дэвсгэрт миний бие хашаа барьж 4 жил болж байгаа ба уг газарт өмчлөлийн гэрчилгээ авахаар сумын Засаг даргын орлогч А.Ж болон газрын даамал С.А нарт хүсэлт гаргаж, 2020 онд өмчлөлийн гэрчилгээ авсан юм. Бугат сумын газрын даамал ажилтай А гэгч нь манай гэрт ирээд программын алдаанаас болж танд газар олгосон гэрчилгээг хүчингүй болгох хэрэгтэй байна. Танд дахин захирамж гарган олгох болно гэж надаас гуйж байгаад хүсэлт гаргуулан авч явсан. Би өөрийн хүсэлтээр өмчлөлийн газрыг хүчингүй болгуулах хүсэлт гаргаагүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 125 дахь тал/,

22. Гэрч Т.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2018 онд Бугат сумын Засаг даргад гэр бүлийн хэрэгцээний газар авах хүсэлт гаргасан. Миний өгсөн хүсэлтийг 2020 оны эхэнд сумын Засаг дарга А.Ж газар өмчлөх захирамж гаргасан. Тэгээд би уг захирамжийн дагуу Улсын бүртгэлээс газар өмчлөх гэрчилгээ авсан юм. Миний гэрчилгээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Бугат сумын газрын даамал С. манай гэрт ирж танд өгсөн газрын материалд программын алдаа гарсан байна. Та миний хэлсний дагуу хүсэлт бичиж өгөх хэрэгтэй байна гэж 5-7 хүнээс авсан гэх хүсэлтийг харуулж бичүүлж авсан. С.А зөвхөн аймгийн Газрын албанд үзүүлэх хүсэлт гэж бичүүлж авсан. Миний газар өмчилсөн захирамж хүчингүй болсон талаар надад хэлээгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

23. Гэрч М.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 03 дугаар сард Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал ажилтай А-д хандан гэр бүлийн хэрэгцээний газар авах хүсэлт гаргасан. Түүний дараа сумын Засаг даргын захирамж гарч надад өмчлөлийн газар олгосон. Би өмчлөлд авсан газарт 2020 оны 05 дугаар сард Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, тэр зун уг газарт хашаа татаж гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байна. Миний бие өөрийн 1348 м2 газрыг хүчингүй болгуулах талаар сумын Засаг дарга болон газрын даамалд ямар нэгэн хүсэлт бичиж өгөөгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 111-112 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 110 дахь тал/,

24. Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай Бугат сумаас иргэн бүрт газар өгч байсан. Би тухайн үед газар авч байсан. Тухайн газарт хашаа бариад гэр барьсан. Өөр ямар нэгэн ажиллагаа явуулж, ашиглалтад оруулсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

25. Өмчлөлийн газарт үзлэг хийсэн “...иргэн М.Х-ын Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс өмчлөлд авсан газарт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Е-ыг оролцуулан 2 долгионтой GPS trimble R-4 маркийн багаж ашиглан эргэлтийн цэг бүрийг 1-7 хүртэл дугаарлан хоорондын зайд хэмжилт хийхэд өмчлөлд авч, хашаа барьсан гэх газрын талбайн хэмжээ нь 743 м.кв байсан ба хашаан дотор байшин барьсан байв. Иргэн М.Х-ийн Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хашаанд 1-15 хүртэл дугаарлан хоорондын зайд хэмжилт хийхэд талбайн хэмжээ нь 1441.3 м.кв байх ба хашаан дотор байшин барьсан байв. Иргэн О.А-ийн Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хашаанд 1-8 хүртэл дугаарлан хоорондын зайд хэмжилт хийхэд талбайн хэмжээ нь 2209 м/кв байх ба хашаан дотор байшин барьсан байв. Иргэн Т.А-ын Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хашаанд 1-8 хүртэл дугаарлан хоорондын зайд хэмжилт хийхэд талбайн хэмжээ нь 777.4 м/кв байх ба хашаан дотор байшин барьсан байв. Иргэн Т.К-ы Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хашаанд 1-6 хүртэл дугаарлан хоорондын зайд хэмжилт хийхэд талбайн хэмжээ нь 1320.4 м.кв байх ба хашаан дотор байшин барьсан байв. Иргэн П.С-ы Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хашаанд 1-5 хүртэл дугаарлан хоорондын зайд хэмжилт хийхэд талбайн хэмжээ нь 1541.7 м.кв байх ба хашаан дотор байшин барьсан байв” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 132-147 дэх тал/,

26. Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж, газар өмчлөх тухай хүсэлт, бусад холбогдох баримтууд /2 дахь хавтаст хэргийн 149-172 дахь тал/,

27. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000479181, №000478889, №000479144, №000479132, №000479407, №000478890 дугаартай гэрчилгээнүүд /2 дахь хавтаст хэргийн 175-180 дахь тал/,

28. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, тогтоолын хавсралтууд /2 дахь хавтаст хэргийн 186-197 дахь тал/,

29. Гэрч Х.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай байгууллагын дарга К.Б-ын баталсан “Сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамж гарч 2020 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд шалгалтыг хийсэн. Уг шалгалтаар Бугат сумын газрын даамал С.А-гийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд тус сумын засаг дарга А.Ж-ын 2 удаагийн захирамжаар 13 иргэнд сумын 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас олгосон зөрчил илэрсэн. Уг зөрчлийн талаар С.А болон сумын засаг дарга нарт танилцуулан дүнгийн хурлыг хийж, зөрчлийг арилгуулж, хууль ёсны дагуу олгох талаар хэлж байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 135 дахь тал/,

30.Шинжээчийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 01 дугаартай “...Бугат сумын Засаг даргын 2020.01.28-ны өдрийн А/11, 2020.03.11-ний өдрийн А/28 дугаартай захирамжуудаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 13 иргэнд өмчлүүлсэн газар нь Бугат сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Газрын кадастрын мэдээллийн сангаас шинжилгээ хийж үзэхэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг даргын 2020.01.28-ны өдрийн А/11, 2020.03.11-ний өдрийн А/28 дугаартай захирамжуудаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 13 иргэнд олгосон газар нь бусдын өмчлөл, эзэмшлийн газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна. Тус хоёр удаагийн захирамжаар газар өмчлүүлсэн 13 иргэний 7 нь шийдвэр гарахаас өмнө олгосон газрыг ашиглаж байсан байна. Цагдаатай хамт газар дээр нь очиж хийсэн хэмжилтийг мэдээллийн сан дахь захирамжаар олгосон талбайтай давхцуулан үзэхэд 13 иргэний 10 нь захирамжид дурдсан хэмжээнээс хэтрүүлэн хашаагаа сунгаж татсан бол 2 нь бага, 1 нь тэнцүү хэмжээтэй байна. Ингэж газрын хэмжээг хэтрүүлэн томосгохдоо нэг нь 8305000438, 8305000409 нэгж талбарын дугаартай 2 иргэний, нэг нь 8305000191 нэгж талбарын дугаартай 1 иргэний өмчлөлийн газартай давхцсан байна. Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрын суурь үнэлгээ нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу 1 га газрын суурь үнэлгээ 14.000.000 төгрөг буюу 1м/кв газрын суурь үнэ нь 1400 төгрөг болж байна. Тухай газрыг урьд өмнө иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлээгүй байна” гэх дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

31. Шүүгдэгч С.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг хоёр үйлдэлд яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг тогтоолоор газар авсан иргэд Бугат сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас авсан иргэд юм. Тэгэхдээ энэ үйлдэлд сумын засаг дарга буруутай. Тэр уг газрыг бусдад өмчлүүлсэн захирамж гаргасан” гэх мэдүүлэг, /4 дэх хавтаст хэргийн 62-65 дахь тал/ зэрэг баримтуудыг,

32.Шүүгдэгч А.Ж, С.А нарын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

33.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

34.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ж, С.А нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

В.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал буюу хэргийн үйл баримт:

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Ж, С.А нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Болатын баталсан удирдамжийн дагуу 2020 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан байна. /нэгдүгээр хавтаст хэргийн 167-175 дахь тал, хоёрдугаар хавтаст хэргийн 08-217 дахь тал, гуравдугаар хавтаст хэргийн 234-242 дахь тал/,

2.Удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Бугат сумын газрын даамал С.А-гийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтаар Бугат сумын газрын даамал болон Засаг дарга нар нь тус сумын 3, 5 дугаар багт байрлах газраас 2 удаагийн захирамжаар нийт 13 иргэнд 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар олгож, өмчлүүлсэн гэх асуудлыг илрүүлж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шалгалтын дүнгийн хурлаар Бугат сумын газрын даамал холбогдох хууль, дүрмийг зөрчиж, дураараа захирамж гаргуулсан, сумын засаг дарга газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа тухайн 13 иргэнд олгосон газар нь 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг хянаагүй, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавиагүй, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай захирамжаар иргэн Б.Ж-д газар өмчлүүлсэн шийдвэрт газрын даамал С.А хувийн ашиг сонирхлоор хандсан буюу Б.Ж нь газрын даамал С.А-гийн хадам талын хамааралтай хүн байсан зэргээр Засаг дарга болон газрын даамлын үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил нэлээдгүй байгааг хурлын тэмдэглэлд тусгаж, хууль зөрчиж, газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас иргэдэд газар олгох шийдвэр гаргасан Засаг дарга А.Жын 2020 оны А/11, А.28 дугаартай захирамжуудыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор хүчингүй болгож, зөрчлийг арилгах үүрэг өгсөн байх бөгөөд шалгалтын дүнгийн хуралд Бугат сумын газрын даамал С.А биечлэн оролцжээ. /гуравдугаар хавтаст хэргийн 243-247 дахь тал/,

            3.Ийнхүү 2020 оны 10 дугаар сард Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Бугат сумын газрын даамлын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тус сумын Засаг дарга А.Ж, газрын даамал С.А нар нь хууль бусаар газар олгох шийдвэр гаргаж, сумын Засаг дарга А.Ж-ын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутагт байрлах газраас иргэн Ш.С-д 700м2 газар, Н.У-д 700м2 газар, 5 дугаар багийн нутагт байрлах газраас иргэн Б.Ж-д 700м2 газар, иргэн М.Ж-т 1260м2 газар, иргэн М.Б-д 700м2 газар, иргэн Е.Г-д 700м2 газар, иргэн Д-эд 700м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, мөн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутагт байрлах газраас иргэн М.Х-д 732м2 иргэн П.С-д 1564м2 газар, 5 дугаар багийн нутагт байрлах газраас иргэн Т.А-д 707м2 газар, иргэн О.А-т 700м2 газар, иргэн М.Х-ид 1348м2 газар, иргэн Т.К-д 1137м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, хууль зөрчсөн болохыг илрүүлжээ.

            4. Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг дарга, шүүгдэгч А.Ж-ын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Бугат сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Ш.С-д өмчлүүлсэн 700м2 газар, иргэн Н.У-д өмчлүүлсэн 700м2 газар, 5 дугаар багийн нутгаас иргэн Б.Ж-д өмчлүүлсэн 700м2 газар, иргэн М.Ж-т өмчлүүлсэн 1260м2 газар, иргэн М.Б-д өмчлүүлсэн 700м2 газар, иргэн Е.Г-д өмчлүүлсэн 700м2 газар, иргэн Д-эд өмчлүүлсэн 700м2 газар,

-2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Бугат сумын 3 дугаар багийн нутгаас иргэн М.Х-д өмчлүүлсэн 732м2 иргэн П.С-д өмчлүүлсэн 1564м2 газар, 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Т.А-д өмчлүүлсэн 707м2 газар, иргэн О.А-т өмчлүүлсэн 700м2 газар, иргэн М.Х-ид өмчлүүлсэн 1348м2 газар, иргэн Т.К-д өмчлүүлсэн 1137м2 газар, нийт 11648м2 газар нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хуулбар, түүний хавсралтууд /нэгдүгээр хавтаст хэргийн 142-153, хоёрдугаар хавтаст хэргийн 186-197 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 16-20 дахь тал/, гэрч Х.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /гуравдугаар хавтаст хэргийн 135 дахь тал/, шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/11, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаартай захирамжуудаар Бугат сумын 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс нэр бүхий 13 иргэнд өмчлүүлсэн газар нь Бугат сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна” гэх дүгнэлт /дөрөвдүгээр хавтаст хэргийн 51-53 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б-ын баталсан удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сард тус аймгийн Бугат сумын газрын даамал С.А-гийн 2020 оны ажилд хяналт шалгалт хийсэн тухай, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /гуравдугаар хавтаст хэргийн 243-247 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5.Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга А.Ж-ын хууль зөрчсөн шийдвэр болох 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/11, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаартай 2 удаагийн захирамжаар Бугат сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас хууль бусаар газар өмчилсөн нэр бүхий 13 иргэнээс 10 иргэн буюу гэрч Ш.С (700м2), Н.У (700м2), Б.Ж (700м2), М.Ж (1260м2), М.Х(732м2), Т.А (707м2), О.А (700м2), П.С (1564м2), М.Х (1348м2), Т.Ка (1137м2) нар нь газар өмчлөх эрхээ  улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулсан нь Г-0204000537, Г-0204000529, Г-0204000533, Г-0204000528, Г-0204000543, Г-0204000534, Г-0204000538, Г-0204000536, Г-0204000549, Г-0204000535 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдсон ба иргэн Б.Ж-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, (улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар:Г-0204000528) Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлалтай, 700м2 газар нь бэлэглэлийн гэрээгээр иргэн Х.Б (БЮ92070336)-ын өмчлөлд шилжсэн болох нь 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Б.Ж, Х.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, гэрч Е.Х, Х.Б нарын мэдүүлгээр нотлогджээ./нэгдүгээр хавтаст хэргийн 128-139 дэх тал, хоёрдугаар хавтаст хэргийн 175-180 дахь тал/,

            6. Шүүгдэгч С.А нь хяналт шалгалтаар илэрсэн дээрх зөрчлөө арилгахын тулд Бугат сумын Засаг даргын 2020 оны А/11, А/28 дугаартай захирамжаар газар өмчлүүлсэн зарим иргэнтэй биечлэн уулзаж, тэднийг ятгаж, өмчилсөн газраасаа татгалзаж байна гэх агуулга бүхий хүсэлт бичүүлэн авч, нэр бүхий иргэдийн хувийн хэргийн материалд хавсаргасан нь гэрч Н.У /нэгдүгээр хавтаст хэргийн 21-24, гуравдугаар хавтаст хэргийн 99 дэх тал/, гэрч Ш.С /нэгдүгээр хавтаст хэргийн 31-32, гуравдугаар хавтаст хэргийн 127 дахь тал/, гэрч Е.Х /нэгдүгээр хавтаст хэргийн 35-37, гуравдугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал/, гэрч Е.Г /нэгдүгээр хавтаст хэргийн 48-49, гуравдугаар хавтаст хэргийн 114 дэх тал/, гэрч М.Б /нэгдүгээр хавтаст хэргийн 52-53, гуравдугаар хавтаст хэргийн 119 дэх тал/, гэрч Т.К /хоёрдугаар хавтаст хэргийн 89-90 дэх тал/, гэрч П.С /хоёрдугаар хавтаст хэргийн 95-96 дахь тал, гуравдугаар хавтаст хэргийн 133 дахь тал/, гэрч М.Х /хоёрдугаар хавтаст хэргийн 99-100, гуравдугаар хавтаст хэргийн 125 дахь тал/, гэрч Т.А /хоёрдугаар хавтаст хэргийн 105-106 дахь тал/ нарын мэдүүлэг, эд зүйл, баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, түүнд хавсаргасан нотлох баримтууд /нэгдүгээр хавтаст хэргийн 95-126 дахь тал/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

            7.Тодруулбал: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга А.Ж-ын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаартай захирамжуудын дагуу Бугат сумын 3, 5 дугаар багт байрлах, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар өмчилж авсан нэр бүхий 13 иргэн өмчлөх эрхээсээ сайн дураараа татгалзаагүй байхад шүүгдэгч С.А нь шалгалтын дүнгийн хурлаар өгсөн үүргийг биелүүлж, зөрчлийг арилгах зорилгоор тэдгээр иргэдийн зарим нэгтэй нь биечлэн уулзаж “Танд өмчлүүлсэн газар нь газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас газар олгосон шийдвэрт алдаа гарсан байна, та надад өмчилсөн газраасаа татгалзсан хүсэлт бичээд өгөөч, тэгэхгүй бол би ажилгүй болох гээд байна, би дахин таны авсан газрыг төлөвлөгөөнд оруулаад танд өмнөх хэвээр нь өмчлүүлэхээ амалж байна” гэх зэргээр ятгаж, иргэн Н.У, Е.Х, Е.Г, Т.К, П.С, Т.А, М.Х нараар “Миний газрыг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт бичүүлэн авч, улмаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг дарга, шүүгдэгч А.Ж-ын гарын үсэг бүхий 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/106 дугаартай захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэр бүхий 13 иргэнийг “газар өмчлөх эрхээсээ татгалзсан” гэх үндэслэлээр өмчлөх эрхийг нь дуусгавар болгож, Засаг дарга А.Ж-ын  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаартай захирамжуудыг шүүгдэгч А.Ж өөрөө хүчингүй болгосон байна. /нэгдүгээр хавтаст хэргийн 108,116,122,127 дахь тал, хоёрдугаар хавтаст хэргийн 156, 160,164,168,/,

            8.Харин гэрч Е.Д, М.Ж, Х.Б, М.Б, М.Х, О.А нар нь мөрдөн байцаалтын шатанд газрын даамал С.А-д газар өмчлөх эрхээсээ татгалзсан тухай хүсэлт бичиж өгч байгаагүй талаар мэдүүлсэн байхад нэгдүгээр хавтаст хэргийн 100 дахь талд Е.Д-ийн нэр дээр бичигдсэн “газар өмчлөх эрхээ хүчингүй болгуулах” хүсэлт, 104 дэх талд М.Ж-ын нэр дээр бичигдсэн “газар өмчлөх эрхээ хүчингүй болгуулах” хүсэлт,  122 дахь талд Х.Б-ын нэр дээр бичигдсэн бүхий “газар өмчлөх эрхээ хүчингүй болгуулах” хүсэлт, 126 дахь талд М.Б-ийн нэр дээр бичигдсэн “газар өмчлөх эрхээ хүчингүй болгуулах” хүсэлт, хоёрдугаар хавтаст хэргийн 153 дахь талд О.А-ийн нэр дээр бичигдсэн “газар өмчлөх эрхээ хүчингүй болгуулах” хүсэлт, 172 дахь талд авагдсан М.Х-ийн нэр дээр бичигдсэн “газар өмчлөх эрхээ хүчингүй болгуулах” хүсэлт  тус тус нотлох баримтаар авагдсан байх ба тэдгээр хүсэлтийг үндэслэн Засаг дарга А. нь дээр дурдсан иргэдэд газар өмчлөх эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгожээ.

            9.Нэр бүхий 13 иргэдэд хууль бусаар газар олгосон шийдвэрүүдийг шүүгдэгч А.Ж нь өөрөө хүчингүй болгосон байх боловч, түүний шийдвэр биелэгдсэн эсэх, дээр нэр дурдсан 10 иргэний газар өмчлөх эрхийн Г-0204000537, Г-0204000529, Г-0204000533, Г-0204000528, Г-0204000543, Г-0204000534, Г-0204000538, Г-0204000536, Г-0204000549, Г-0204000535 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн арилгасан эсэх нь хэрэгт нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.

10.Гэрч Б.Ж нь шүүгдэгч С.А-гийн эхнэр А.А-ийн төрсөн ах А.Б-ы охин болох нь Б.Ж, А.А, шүүгдэгч С.А нарын мэдүүлгээр нотлогдсон ба шүүгдэгч С.А нь сумын Засаг дарга А.Ж-ын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11 дугаартай захирамжаар Бугат сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар болох тус сумын 3 дугаар багийн нутаг, Цагаан хад-1 байрлах газраас өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.А-ийн дүү Б.Ж-ын нэр дээр 700 м2 газар авч, 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн, Г-0204000528 дугаартай гэрчилгээгээр өмчлөх эрхийг нь баталгаажуулан, уг газрыг Е.Х-ад 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, 2020 оны  2 дугаар сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр БЮ.......... регистрийн дугаартай, Х-ын Б-д шилжүүлэн өгч, иргэн Е.Х-аас 3.000.000 төгрөг бэлнээр авсан болох нь үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, (нэгдүгээр хавтаст хэргийн 120 дахь тал), гэрч Е.Х-ын: ”Би бэр С-ийн нэр дээр өгсөн газарт өмчлөлийн гэрчилгээ авахаар явж байх үед сумын ЗДТГ-ын газрын даамал А надад нэг хүнд худалдах газар байгаа 6.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд миний бие хүү Б-ын нэр дээр авахаар болж Б-ыг газрын даамал А руу явуулах үед нэг эмэгтэй хүний нэр дээр байгаа газрыг шилжүүлэн өгсөн байсан. Тэгээд хүү Б бид хоёрын дундын мөнгө төгрөгөөс газрын даамал А-д 3.000.000 төгрөгийг өгч, үлдсэн 3.000.000 төгрөгийг 2 сарын дараа өгөхөөр тохиролцсон. ...Би А-д 3.0 сая төгрөгийг бэлнээр өгөх үед тэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Мөнгийг 10000-20000 төгрөгийн дэвсгэртээр өгч байсан. Газар олгосон захирамж хууль бус гэж байгаа тул түүнд өгөх ёстой үлдсэн  3.0 сая төгрөгийг өгөхгүй байгаа.” гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 35-37 дахь тал, гуравдугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал), гэрч Х.Б-ын “...Миний бие өөрийн нэр дээр байгаа газрыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэг эмэгтэй хүнээс худалдаж авсан юм. Би Бугат сумын төвөөс 700 м.кв газрыг 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад газар худалдан борлуулсан эмэгтэйг миний эцэг болох Х сайн мэдэж байгаа. Би өөрт байсан 6.000.000 төгрөгийг эцэг Е.Х-ад өгч, газар худалдсан хүнд дамжуулан өгсөн. Би уг газарт 2020 оны 03 дугаар сараас эхлэн хашаа барьж гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа.” гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 25-28, гуравдугаар хавтаст хэргийн 107 дахь тал), шүүгдэгч С.А-гаас гэрч Е.Х-ад бичиж өгсөн“...Миний бие С овогтой А нь Бугат сумын газрын даамал ажилтай. Ш овогтой С болон Х овогтой Б нарын газрыг хууль журмын дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж шийдвэрлэж өгөхөө мэдэгдэж байна. Тухайн 2 газрыг ямар нэгэн өөрчлөлтгүй шийдвэрлэж өгөхөө амлаж байна” гэх агуулга бүхий баримт (нэгдүгээр хавтаст хэргийн 39 дэх тал), гэрч Б.Ж-ын “Би тухайн газрын гэрчилгээг шилжүүлж, худалдан борлуулаагүй. Уг гэрчилгээ миний эгч болох А.А, хүргэн ах С.А нарын гэрт үлдсэн” гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдож байна.

11.Шүүгдэгч С.Агийн хамаарал бүхий этгээд болох гэрч Б.Ж нь мөрдөн байцаалтын шатанд: “Би Бугат сумын Эрүүл мэндийн төвд амралтаа авсан сувилагчийн орон тоонд түр хугацаагаар ажилласан. Мөн сумын засаг даргатай уулзаж, төвд ажилд ормоор байна гэхэд чи тэгвэл Дэлүүн сумаас Бугат суманд шилжин ирж, газар өмчилж авсны дараа манай сумын иргэн болж ажилд орох боломжтой гэсэн учраас хүргэн ах С.А-гаар дамжуулан газар авах хүсэлт гаргаж, Бугат суманд газар өмчилж авсан” гэх агуулгатай мэдүүлгийг /нэгдүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал/ өгсөн байх боловч түүний энэ мэдүүлэг нь гэрч О.С-ы: “Би Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргаар болон их эмчээр ажиллаж байх үед манай эмнэлэгт сувилагчаар Б.Ж гэх хүн ажиллаж байгаагүй, би Б.Ж гэх хүнийг 2019 онд манай эмнэлэгт ажилласан байсан эсэх талаар дүн бүртгэлийн бага эмч, бичиг хэргийн ажилтнаас асуухад тийм хүн байхгүй гэж хэлж байна. Тэгээд ч манай эмнэлэгт ажиллах хүн заавал Бугат сумын иргэн болж, газар өмчилж авсан байх шаардлагагүй. Гагцхүү Монгол Улсын иргэн байх ёстой гэсэн шаардлага тавигддаг” гэх мэдүүлгээр няцаагдаж байх тул шүүгдэгч С.А-гийн хамаарал бүхий этгээд болох Б.Ж нь Бугат суманд ажилд орохын тулд тус сумын иргэн болох зорилгоор өөрийн нэр дээр газар өмчилж авсан, тухайн газар нь С.А-д хамааралгүй гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, харин шүүгдэгч С.А нь өөрийн хамаарал бүхий этгээд Б.Ж-ын нэр дээр газар авч, улсын бүртгэлд бүртгүүлэн, улмаар тухайн газрыг иргэн Е.Х, Х.Б нарт худалдан борлуулсан үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон байна. /гуравдугаар хавтаст хэргийн 96 дахь тал/,

            12.Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг дарга ажилтай, шүүгдэгч А.Ж, тус сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал ажилтай, шүүгдэгч С.А нар нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутгаас иргэн Ш.С-д 700м2 газар, Н.У-д 700м2 газар, 5 дугаар багийн нутгаас иргэн Б.Ж-д 700м2 газар, иргэн М.Ж-т 1260м2 газар, иргэн М.Б-ид 700м2 газар, иргэн Е.Г-д 700м2 газар, иргэн Д-эд 700м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар,

            -2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 3 дугаар багийн нутгаас иргэн М.Х-д 732м2 иргэн П.С-д 1564м2 газар, 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Т.А-д 707м2 газар, иргэн О.А-т 700м2 газар, иргэн М.Х-ид 1348м2 газар, иргэн Т.К-д 1137м2 газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус өмчлүүлж, шүүгдэгч С.А нь өөрийн эхнэрийн төрөл садангийн хүн болох Б.Ж-ын нэр дээр авсан 700 м2 газраа иргэн Е.Х, Х.Б нарт 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, 3.000.000 төгрөг бэлнээр авсан гэх үйл баримтыг шүүхээс тогтоолоо.

 

            Хууль зүйн дүгнэлт:

            1.Прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч А.Ж, С.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            2. Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг дарга, шүүгдэгч А.Ж, тус сумын ЗДТГ-ын газрын даамлаар ажиллаж байсан шүүгдэгч С.А нар нь бүлэглэж, 2 удаагийн үйлдлээр буюу  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Бугат сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас хууль бусаар нэр бүхий 13 иргэнд 11.648 м2 хэмжээтэй, 16.307.200 төгрөгийн суурь үнэлгээтэй газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн, шүүгдэгч С.А нь өөрийн эхнэрийн төрөл садангийн хүн болох Б.Ж-ын нэр дээр авсан 700 м2 газраа иргэн Е.Х, Х.Б нарт 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, 3.000.000 төгрөг бэлнээр авч, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон, тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” авилгын гэмт хэрэгт тооцохоор заажээ.

            3. Дээрх хуулийн заалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх субьект үйлдсэн байхыг шаардаж байна.

            4.Шүүгдэгч А.Ж, С.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

5. Тодруулбал: Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

4.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.1 дүгээр зүйлд ”Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 11.1.9-д “Төрийн улс төрийн албан тушаалтанд бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч хамаарна” гэж, 12 дугаар зүйлийн (12.1)”Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн (12.1.7) “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарна” гэж тус тус заасан байна.

5. Шүүгдэгч А.Ж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “төрийн улс төрийн удирдах албан тушаалтан” буюу нийтийн албан тушаалтан мөн болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 162 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/86 дугаартай “А.Ж-ыг Бугат сумын Засаг даргын орлогчоор томилох тухай” захирамжийн хуулбар, 163 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/518 дугаартай Засаг даргын орлогч А.Ж-ыг Бугат сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжийн хуулбар, 158,164 дэх талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/30 дугаартай “А.Ж-ыг Бугат сумын засаг даргаар томилох тухай” захирамжийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан” гэж үзнэ.

6.Шүүгдэгч С.А нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан” буюу нийтийн албан тушаалтан мөн болох нь хоёрдугаар хавтаст хэргийн 12-28 дахь талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Газрын даамлын албан тушаалын тодорхойлолтын хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 209 дугаартай “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолын хуулбар, түүний хавсралтууд, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/18 дугаартай, “С.А-г Бугат сумын газрын даамлын ажилд томилох тухай” тушаалын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэж үзнэ.

7.Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна.

8.Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

9.Тодруулбал: Нийтийн албан тушаалтан, Сумын засаг дарга, шүүгдэгч А.Ж нь албаны чиг үүргийн хүрээнд харьяалах Бугат сумын нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч бөгөөд тэрээр албаны чиг үүргээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл, Баян-Өлгий аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчтай 2020 онд байгуулсан гэрээ болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, тогтоомж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ биелүүлэх үүрэгтэй байх ба түүний албаны бүрэн эрх, үүрэг нь дээрх хууль тогтоомжоор хязгаарлагдана.

10.Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16-д зааснаар сумын засаг дарга нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар олгох шийдвэр гаргах эрхтэй байх бөгөөд иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх аливаа шийдвэр гаргахдаа Газрын тухай хууль, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийг  хэрэгжүүлдэг онцлогтой байна.

            11.Газрын тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн (21.4.1) Сумын засаг дарга нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх; (21.4.2) аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх; (21.4.3) “Сумын засаг дарга нь газрын харилцааны талаар мөн хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж,

            -Мөн хуулийн (29.1) “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, (31.2) “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн (21.1) “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

            12.Дээрх хуулийн заалтаас үзэхэд сумын засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх тухай багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэр гарсны дараа газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газраас бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах үүрэгтэй байна.

            13.Газрын тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, суманд газрын даамалтай байж, газрын даамал нь Газрын тухай хуулийн 23.4 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг байна.

            14.Сумын Газрын даамал нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ шударгаар биелүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллах үүрэгтэй ба төрийн жинхэнэ албан хаагч, газрын даамал С.А-гийн албаны чиг үүрэг дээрх хууль тогтоомж, дүрэм, журмаар  хязгаарлагддаг болох нь тогтоогдож байна.

            15.Тодруулбал: Хоёрдугаар хавтаст хэргийн 15-20 дахь талд авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан “Газрын даамлын албан тушаалын тодорхойлолт”-оос үзэхэд газрын даамал нь албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн нэгдүгээр зорилтын хүрээнд (1) салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, хоёрдугаар зорилтын хүрээнд (1) сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, (2) газрын кадасртын мэдээллийг санг боловсруулах,(3) Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын захирамжийн төслийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах, (4)Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, гэрээг дүгнэх, (5) Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадасртын зургийг үйлдэх ажлыг зохион байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэх, дөрөвдүгээр зорилтын хүрээнд (1) Байгууллагын дотоод дүрэм, журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон ажиллах, төрийн захиргааны манлайллыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий субьект болох нь тогтоогдож байна.

            16.Дээрх албан тушаалтын тодорхойлолт, Газрын тухай хуулийн 23.4-д заасан газрын даамлын албаны чиг үүргээс үзэхэд газрын даамал нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх, Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, батлуулах, эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гарсны дараа иргэн хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, өмчлүүлэх гэрээ байгуулах, олгосон газрын хэмжээг тэмдэгжүүлж, кадастрын зураг үйлдэх үүрэгтэй байх бөгөөд иргэдэд эзэмшүүлж, өмчлүүлж байгаа газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг ажил үүргийнхээ хүрээнд мэдэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулахаар эрх бүхий этгээдийн шийдвэрийн төсөлд тусгах, хууль тогтоомж зөрчигдсөн тухай бүр шаардлага тавьж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байна.

            17.Ийм байдлаар Сумын засаг дарга, шүүгдэгч А.Ж, газрын даамал, шүүгдэгч С.А нар нь дээр дурдсан хууль тогтоомжуудын хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг чанд сахиж, хуулиар өөрт нь тухайлан олгосон эрх, үүргийн хүрээнд албан үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр байна.

            18.Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

            19.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан албан тушаалын байдал гэдэгт эрх нөлөө хамаарна”, “Энэ хуульд заасан урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тус тус заажээ.

20.Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

21.Шүүгдэгч А.Ж нь 2 удаа буюу  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар Бугат сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас хууль бусаар нэр бүхий 13 иргэнд 11.648 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа албаны эрх ашгийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон нь хэрэгт тогтоогдоогүй боловч тэрээр албан үүргийн хүрээнд хийх ёсгүй үйлдэл хийж, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчиж, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, өмчлүүлэх ёсгүй газар болох Бугат сумын 3.5 дугаар багийн газраас иргэн Ш.С-д 700м2, Н.У-д 700м2, иргэн Б.Ж-д 700м2, иргэн М.Ж-т 1260м2, иргэн М.Б-ид 700м2, иргэн Е.Г-д 700м2, иргэн Д-эд 700м2, иргэн М.Х-д 732м2, иргэн П.С-д 1564м2, иргэн Т.А-д 707м2, иргэн О.А-т 700м2, иргэн М.Х-ид 1348м2, иргэн Т.К-д 1137м2, нийт 116482, 16.307.200 төгрөгийн суурь үнэлгээтэй газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаж, 13 иргэнд давуу байдал бий болгосон нь албаны эрх ашгийн эсрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа үйлдэл болно.

22.Шүүгдэгч А.Ж нь “Би тухайн 13 иргэнд олгосон газрыг Бугат сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болохыг мэдээгүй. Захирамжийг газрын даамал С.А боловсруулж ирсэн ба би төлөвлөгөөнд тусгасан эсэхийг нягтлахгүйгээр гарын үсэг зурж ажилдаа хайнга хандсан байна” гэж маргах боловч шүүгдэгч А.Ж нь хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал  бий болгосон шийдвэртээ хайнга, болгоомжгүй үйлдлээр хандсан нь тогтоогдоогүй, бөгөөд иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах эрхтэй субьектийн хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д зааснаар “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” заасны дагуу тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй байна.

23.Түүнчлэн шүүгдэгч А.Ж нь Бугат сумын 3,5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 11648м2 хэмжээтэй газрыг нэр бүхий 13 иргэнд хууль бусаар өмчлүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11, 2020 оны 03 дугаар сарын 11 -ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжуудаа өөрөө хүчингүй болгосон, тухайн 13 иргэнд хууль бусаар өмчлүүлсэн газрыг Бугат сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, нэр бүхий иргэдэд дахин өмчлүүлсэн асуудал нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргүүд нь газар өмчлүүлэх хууль бус шийдвэр гаргаснаар буюу  2020 оны 01 дүгээр сарын 28, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус төгссөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгссөнд тооцдог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

24.Иймд гэмт хэрэг төгссөний дараа шүүгдэгч А.Ж нь 13 иргэнд газар өмчлүүлсэн хууль бус шийдвэрүүдээ өөрөө хүчингүй болгосон, тухайн газрыг Бугат сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, нэр бүхий 13 иргэнд дахин өмчлүүлсэн зэрэг асуудал нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үгүйсгэх, шүүгдэгч нарын үйлдлийг Зөрчлийн шинжтэй гэж үзэх, эсхүл сахилгын зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

25. Шүүгдэгч А.Ж, С.А нарын 2 удаагийн үйлдэл нь тус тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

26.Шүүгдэгч С.А нь Бугат сумын 3,5 дугаар багийн нийт 11648м2 газар нь сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас иргэдэд өмчлүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж, А.Ж-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, идэвхтэй үйлдлээр Бугат сумын 3,5 дугаар багийн нутаг дэвсгэрээс газар өмчлүүлэх шийдвэр гаргуулахаар сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжуудын төслийг боловсруулан батлуулж, бусдад давуу байдал бий болгосон нь албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл юм.

27.Учир нь: Газрын даамал С.А нь Газрын тухай хууль, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ хүрээнд Бугат сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг өөрөө боловсруулж батлуулан, хэрэгжүүлэн ажиллаж байсан  албан тушаалтны хувьд Бугат сумын 3,5 дугаар багт байрлах 11648м2 газар нь 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болохыг ажил үүргийнхээ хүрээнд мэдэж байсан гэж үзнэ.

28. Гэтэл тэрээр ажил үүргийнхээ хүрээнд хийх ёсгүй үйлдлийг хийж, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Бугат сумын 3,5 дугаар багийн нутгаас нийт 11.648м2 хэмжээтэй газрыг нэр бүхий 13 иргэнд өмчлүүлэх шийдвэрийн төслийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус тус 2 удаа боловсруулан сумын засаг дарга А.Ж-аар батлуулсан  болох нь Бугат сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч, гэрч О.Х-ын:”Сумын засаг даргаас иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр гаргаж байгаа захирамжуудыг миний бие эцсийн байдлаар хянаж, хэвлэн гаргаж, огноо, дугаар тавьж албажуулдаг. Харин газар өмчлүүлэх, эзэмшүүлэх захирамжийн төслийг газрын даамал С.А өөрөө боловсруулан, засаг дарга А.Ж-аар хянуулсны үндсэн дээр надаар цаасан дээр хэвлүүлж авдаг. Тухайн захирамжид баримталсан хуулийн заалт зөв эсэхэд хууль, эрх зүйн мэргэжилтэн К.Е хяналт тавьж харагддаг. Түүнээс биш би Засаг даргын захирамжаар олгож байгаа газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг хянах чиг үүрэггүй. Төлөвлөгөөнд тусгагдсан эсэх асуудлыг мэддэг хүн нь газрын даамал С.А болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилладаг А.Ж дарга нар юм. Би зөвхөн захирамжийн үг үсгийн алдаа, утга найруулгыг хянаж, тухайн захирамж нь албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхийг л хянах үүрэгтэй” гэх мэдүүлэг (гуравдугаар хавтаст хэргийн 91,112 дахь тал),  Бугат сумын Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн мэргэжилтэн К.Е-ы:”... Бугат сумын газрын даамал ажилтай С.А нь сумын хэмжээнд газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой захирамжуудыг төлөвлөж ирдэг. Тухайн үед нь би захирамжуудад баримталсан хуулийн заалт зөв эсэхэд хяналт тавьдаг. Заримдаа надаар хянуулахгүйгээр газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой захирамж гаргасан байдаг. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй хүн нь Засаг дарга А.Ж тул би зарим захирамжийг надаар хянуулахгүй байна гэж хэлдэггүй. Мөн би С.А-гаас төлөвлөж ирсэн захирамжуудыг хянахдаа иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газар нь ИТХ-аас баталсан тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг хянан үүрэггүй, төлөвлөгөөнд ямар газар тусгагдсаныг би мэдэх ч боломжгүй. Тэр бол С.А-гийн үүрэг тул би оролцоод байдаггүй” гэх мэдүүлэг (гуравдугаар хавтаст хэргийн 94-95 дахь тал), Бугат сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны захирамжийн бүртгэл, явуулсан бичгийн бүртгэл (мөн хавтаст хэргийн 213-216 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогджээ.

29.Түүнчлэн шүүгдэгч С.А нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, аливаа ашиг сонирхлоос ангид байх үүргээ зөрчиж, газрын даамал гэх албан тушаалын байдал, албаны эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийж, Бугат сумын засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар өөрийн хамаарал бүхий этгээд эхнэр А.А-ийн дүү Б.Ж-ын нэр 700м2 газар өмчлүүлэх шийдвэр гаргуулж, Б.Ж-ын нэр дээрх 700м2 газрыг иргэн Е.Х, Х.Б нарт 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, бэлэглэлийн гэрээгээр газрыг Х.Б-ын нэр дээр шилжүүлэн, Е.Х-аас 3.000.000 төгрөг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдсон байх бөгөөд түүний дээрх үйлдлүүд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа үйлдэл тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

30.Шүүгдэгч А.Ж, М.А нар нь бүлэглэж, үйлдлээрээ нэгдэн “Авилгын гэмт хэрэг”-ийг 2 удаа үйлдсэн нь тогтоогдож байх тул улсын яллагчаас тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамласан нь үндэслэлтэй.

31.Шүүгдэгч А.Ж, С.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

32.Иймд шүүгдэгч А.Ж, М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

33.Шүүгдэгч С.А нь А.Ж-тай бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/11 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай”, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А/28 дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжийг төлөвлөж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас нэр бүхий 13 иргэнд хууль бусаар газар өмчлүүлж, бусдад давуу байдал бий болгосон үйлдлээ хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр газар авч, бусдад зарж борлуулан 3.000.000 төгрөг бэлнээр авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, маргасан болно.

34.Шүүгдэгч А.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, цагаатгуулахаар маргасныг дурдах нь зүйтэй.

35. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.Ж, С.А нарын ухамсар, ёс зүйн төлөвшлийн түвшин дутмаг байдал шууд нөлөөлсөн гэж үзэв.

36. Шүүгдэгч А.Ж, С.А нарын мөрдөн байцаалтын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь хууль зөрчсөн байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

2.Шүүгдэгч А.Ж, С.А нарын үйлдлийн улмаас төрийн байгууллагад ямар нэгэн материаллаг хохирол учраагүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын мэдүүлгээр нотлогдсон ба Т.Б нь шүүгдэгч А.Ж, С.А нараас мөнгөн хэлбэрээр ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлэхгүй талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.

3.Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Ж, С.А нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр:Шүүгдэгч А.Ж, С.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.Ж, С.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,4-д зааснаар шүүгдэгч С.А-гаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 3.000.000 төгрөгийг хурааж, улсын орлогод оруулах дүгнэлтийг,

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.Ж-ын хувийн байдал, цалин орлого, эд хөрөнгийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ял сонгон хэрэглэж, 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.Ж-ын хувийн байдал, эд хөрөнгийн байдлыг харгалзан А.Ж-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, улсын яллагчийн санал болгосон хорих ялыг тэнсэх, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:”...Шүүгдэгч С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, ар гэрийн байдал, хүүхэд асрах чөлөөтэй байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,

5.Шүүгдэгч А.Ж нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Хуулийн хөнгөлөлт үзүүлж, торгох шийтгэл оногдуулж өгөх” хүсэлтийг,

6.Шүүгдэгч С.А нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Ял шийтгэлийг  хөнгөрүүлж өгөх” хүсэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

8.Шүүхээс шүүгдэгч А.Ж, С.А нарыг Эрүүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул тэдгээрт уг зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгчийн нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

10.Шүүгдэгч А.Ж, С.А нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 53 дахь тал/-аар нотлогдож байх тул тэдгээрийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

11.Шүүхээс шүүгдэгч А.Ж, С.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

12.Шүүгдэгч А.Ж, С.А нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч, 2 удаагийн шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь А.Ж, С.А нараас мөнгөн хэлбэрээр хохирол нэхэмжлээгүй тул А.Ж, С.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

13.Шүүгдэгч А.Ж нь хувийн байдлын хувьд 1982 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 39 настай, 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Засагт хан” дээд сургуулийг банкны эдийн засагч, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж, дээд боловсрол эзэмшсэн, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багийн 1-15 тоотод оршин суух хаягтай, одоо Бугат сумын Засаг даргаар ажилладаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр баг Хуст арал гэх газарт улсын бүртгэлийн гэрчилгээний Г-0213000393 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн 600 м2 газар, Бугат сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээний Г-0204000139 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн 700м2 газар, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-0204000229 дугаартай, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлалтай, 61м2 хувийн сууц, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-0204000260 дугаартай, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар баг, “Мэдээллийн санд хаяг нэмэх гудамж”-ны 15 тоотод байрлах 125.8м2 хэмжээтэй хувийн сууц, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-0213005621 дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр баг, Хуст арал 19 гудамжны 21 тоотод байрлах 151.04м2 хувийн сууц, 91 толгой мал, 14-41 БӨН улсын дугаартай, “Toyota crown” маркийн тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгөтэй гэх хувийн байдал тогтоогдсон ба шүүгдэгч А.Ж-ын хувийн зан байдлын талаар гэрч Ш.Е мөрдөн байцаалтын шатанд:”..А.Ж бид нар нэг үеийн найзууд бөгөөд багаасаа найзалж, нөхөрлөж ирсэн. А.Ж нь анх Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын уурхайд нягтлан бодогчоор ажиллаж байсан, дараа нь Бугат сумын 1 дүгээр багт нягтлан хийх болсон, 2018 онд Бугат сумын орлогч дарга, 2019 оноос одоог хүртэл Бугат сумын Засаг даргаар ажиллаж байна. А.Ж нь хүнтэй эелдэг дотно харьцдаг, Бугат сумын иргэдийн дунд нэр хүндтэй, ажилч, хөдөлмөрч хүн юм. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи, дарс хэтрүүлэн хэрэглэдэггүй. Түүний эхнэрийг Н гэдэг бөгөөд тэд дундаасаа 3 хүүхэдтэй. Эхнэр Ц.Н нь Бугат сумын ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар ажилладаг. Хүүхдүүд нь сургуулийн насных бөгөөд тэднийх Бугат сумын төвд хашаа байшинд амьдардаг” гэж мэдүүлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй. /нэгдүгээр хавтаст хэргийн 236-247, гуравдугаар хавтаст хэргийн 63,91 дэх тал, дөрөвдүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

14.Шүүгдэгч С.А нь хувийн байдлын хувьд 1990 оны 10  дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 31 настай, 2014 нд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулалт мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгсөж, дээд боловсрол эзэмшиж, улмаар төрийн албаны шалгалтад орж тэнцэн, Төрийн  албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар 03-ны өдрийн 209 дугаартай тогтоолоор төрийн албаны нөөцөд бүртгэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын газрын даамлаар томилогдон ажиллаж байгаа, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хүүхэд асрах чөлөө авсан гэх, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлалтай, ...........регистрийн дугаартай “Е” хоршооны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, хувьдаа Улсын бүртгэлийн гэрчилгээний ...............дугаартай, Баян-өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах, 150м2 хувийн сууц, улсын бүртгэлийн гэрчилгээний ...........дугаартай, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар баг, Овгор-11 гудамжны 1104 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн 1120м2 газар, “Toyota rav 4” маркийн, 24-55 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгөтэй нөхцөл байдал тогтоогдсон ба түүний хувийн байдлын талаар гэрч Х.С мөрдөн байцаалтын шатанд:”...Миний хүү С.А нь хүнтэй эелдэг зөөлөн, дотно харьцдаг, сайхан сэтгэлтэй. Сумын иргэдийн дунд нэр хүндтэй, ажилч, хөдөлмөрч хүн юм. Миний хүү архи дарс хэрэглэдэггүй, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Эхнэр А.А нь Дэлүүн сумын хүн байдаг. Тэд 2018 онд гэр бүл болсон, одоо 3 настай охинтой. Түүний эхнэр А. Бугат сумын 1 дүгээр цэцэрлэгт нягтлан бодогч хийдэг ба одоо жирэмсэн, удахгүй хүүхэд асрах чөлөө авах гэж байгаа гэж, гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд: “...Миний нөхөр С.А эцэг эхээс 3-уулаа, айлын отгон хүүхэд юм.Түүний ах С.А Хилийн цэргийн .. дугаар ангид ажилладаг. Эгч С.С аймгийн З-ын өвчин судлалын төвд ажилладаг. Аав Х.С  тэтгэвэрт, ээж нь 2018 онд нас барсан” гэж тус тус мэдүүлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй. /хоёрдугаар хавтаст хэргийн 9-10, 21-28 дахь тал, гуравдугаар хавтаст хэргийн 56,65,88 дахь тал, дөрөвдүгээр хавтаст хэргийн 74,76 дахь тал/,

15.Шүүгдэгч С.А-гаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181 дугаартай тодорхойлолт, С.А-гийн 1 сар, 4 хоногтой хүү А.А, түүний эхнэр А.А нарын нэр бүхий эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар, С.А-гийн хүү А.А-ийн төрсний гэрчилгээний хуулбар, эмчийн бичиг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай, С.А-д 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө олгосон тухай тушаалын хуулбар зэрэг баримтууд нь шүүгдэгч С.А-гийн хувийн байдлыг тогтооход хамааралтай байх тул тэдгээрийг С.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

16.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан тогтоодог.

17. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

18.Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг бууруулах зэрэг хор уршиг учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг учраас хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан бөгөөд аливаа гэмт хэргийн нийгмийн хор аюулыг учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээгээр тодорхойлдог.

19.Уг гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учраагүй ч А.Ж, С.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас нэр бүхий 13 иргэнд хууль бусаар газар өмчлөх эрх үүсэж, улмаар 10 иргэн нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан, шүүгдэгч А.Ж нь 2 удаагийн хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон нь тогтоогдсон боловч гэмт хэргийн үр дагавар буюу нэр бүхий 10 иргэний хууль бус газар өмчлөх эрхийг улсын бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгосон эсэх нь тодорхойгүй байх ба үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарт хамааруулан ойлгоно.

20.Шүүхээс шүүгдэгч А.Ж, С.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, шүүгдэгч тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учраагүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, С.А нарын тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасч, 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 (арван зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, С.А нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан 16000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзэв.

21.Шүүгдэгч А.Ж, С.А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учраагүй, түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хүнд төрөл болох хорих ялыг сонгож хэрэглэх шаардлагагүй, шүүгдэгч С.А, А.Ж нар нь бүлэглэж, 2 удаагийн үйлдлээр тус тусдаа төгссөн хэрэг үйлдэж, 13 иргэнд давуу байдал бий болгосон, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлагын хувьд гэмт хэргийн хор уршиг, үр дагаврыг бүрэн гүйцэд ухамсарлаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан, С.А, А.Ж нарт тэдгээрийн өмгөөлөгч нараас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын доод хэмжээ, торгох ялыг доод хэмжээ тус тус оногдуулж шийдвэрлэх нь шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

22.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, С.А нарт оногдуулсан 4 (дөрөв)  жилийн хугацаагаар нийтийн албан томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, С.А нар нь тэдгээрт оногдуулсан 16000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

23.Шүүгдэгч С.А, А.Ж нар нь бүлэглэж, 2 удаа төгссөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд С.А, А.Ж нарт холбогдох эрүүгийн 2113001460016 дугаартай хэргийг шүүгдэгч А.Ж, С.А нарт холбогдох эрүүгийн 2113001480015 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс  шүүгдэгч С.А, А.Ж нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь биш, тэдгээрийг нэгтгэж, нэг удаа ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

24.Шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас 3.000.000 төгрөгийн ашиг олсон нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-гаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 3000.000 төгрөгийг түүний хувьд оногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

25.Шүүгдэгч А.Ж-аас хохирол, төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул түүний  эзэмшлийн 14.500.000 төгрөгийн үнэ бүхий, “Toyota crown S-200” загварын 14-41 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.А-гийн эзэмшлийн 16.800.000 төгрөгийн үнэ бүхий Бугат сумын 3 дугаар баг Овгор гэх газрын 11-1104 тоотод байх г-0204000043 дугаарын гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

26. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Ж, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт А-ы Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Ители А-ы овогт Сембайгийн А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, С.А нарт тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 (арван зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан арван зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 (арван зургаан сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, С.А нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, С.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хоёр жилийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-гийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 3.000.000 (гурван сая) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Ж-аас хохирол, төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул түүний  эзэмшлийн 14.500.000 төгрөгийн үнэ бүхий, “Toyota crown S-200” загварын 14-41 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.А-гийн эзэмшлийн 16.800.000 төгрөгийн үнэ бүхий Бугат сумын 3 дугаар баг Овгор гэх газрын 11-1104 тоотод байх г-0204000043 дугаарын гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

8.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.А, А.Ж нарт холбогдох эрүүгийн 2113001460016 дугаартай хэргийг мөн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн 2113001480015 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж ирүүлснийг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Ж, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА