Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

                                        

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  *******

Улсын яллагч Т.Өсөхболд,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* **************д холбогдох эрүүгийн ******* дугаартай, хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                           

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх засмал зам дээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр засмал зам дээр шинээр баригдаж байгаа замын хяналтын цэгийн барилга, байгууламжийн ажлын талбайг хязгаарласан шороон хаалтыг 81-07 улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Намуун-Уянгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 7-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-20-р хуудас/

Замын бүдүүвч зураг, ослын акт / хэргийн 12-13-р хуудас/ г

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 21-26-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...машиныг ******* жолоодож явсан ба хойт суудал дээр , бид гурав, урд суудалд сууж явсан. Машин их хурдтай явж байсан.Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 30-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн үед машины хөгжим их чанга дуугарч байсан. Удалгүй машин тоормоз гишгээд хурдаа хасах шиг болохоор нь харахад урд засмал зам дээр хөндлөн шороо харагдсан ба машин их хурдтай явж байгаа юм чинь яг мөргөх юм байна гэж бодоод доош суугаад нүүрээ дарсан.Тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна.Миний эмчилгээний зардал мөнгө гаргаад өгчихвөл гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...машин ******* сум руу явах замд 100-110 км/цагийн хурдтай явж байсан.******* бид хоёр архи согтууруулах ундааны зүйл уугаагүй, хойно сууж явсан , , гурав нэг нэг пиво ууж явсан.Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 39-40-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 81-07 улсын дугаартай Приус маркийн машиныг 2021 оны 10 дугаар сард худалдаж авсан. Намайг хөдөө явсан хойгуур манай хүүхэд ******* уг машиныг жолоодож яваад осол гаргасан байсан. Машинаа засуулж авах хэрэгтэй байна, өөр нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 44-45-р хуудас/

Иргэний хариуцагч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай ХХК 2021 оны 08 дугаар сарын 20-ноос уг ажлыг хийж гүйцэтгэж байгаа ба 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд оруулж хүлээлгэж өгөх гэрээтэй юм. Тухайн зам дээр шороогоор хаалт хийгээд байрлуулах ёстой тэмдэг тэмдэглэгээг байрлуулсан.Гэхдээ ямар нэгэн дүрэм журам стандартын дагуу байрлуулсан зүйл байхгүй. Иргэний хариуцагчаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 56-57-р хуудас/

Хохирогч Д.Намуун-Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...машин хурдтай явж байгаад гэнэт тоормослоод хурдаа хасахаар нь гайхаад өндийгөөд хартал овоолоостой хөндлөн шороо байсан.Тэрнээс цааш юу болсныг  санахгүй байна.Нэг мэдэхэд би машинаас гарчихсан сууж байсан ба нэг танихгүй хүний машинд дайгдаж ******* сумын эмнэлэг дээр ирж тусламж авсан. Миний хамарны яс хугарсан, эгэм ясны суналт гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2022 оны 05 дугаар сарын 30-нд эмнэлгээс гарсан... гэх мэдүүлэг / хэргийн 62-63-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 488 дугаартай...Д.Намуун-Уянгын биед зүүн эгэмний далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүтэй далд хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дээд эгнээний зүүн 1 болон 3-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 139-140-р хуудас/

Хохирогч Д.Намуун-Уянгын өвчний түүхийн хуулбар / хэргийн 144-153-р хуудас/

улсын дугаартай Тоёото Приус автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ...7865000 төгрөг... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 197-199-р хуудас/

2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаа / хэргийн 202-203-р хуудас/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн... би урьд нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн хэргийнхээ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг / хэргийн 206-207-р хуудас/зэрэг  нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумаас  ******* сумын чиглэлд улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлж явснаас ******* сумын багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр баригдаж байгаа замын хяналтын цэгийн барилга байгууламжийн ажлын  талбайг хязгаарласан шороон хаалтыг мөргөснөөс тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүсийн биед гэмтэл учирсан, зорчигч Д.Намуун-Уянгын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа анхаарал болгоомжгүй байдлаар хандаж, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ  аваагүй байдал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч ******* нь зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.Намуун-Уянгын  эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч ******* 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгаас ******* сумын чиглэлд улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ******* сумын багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр баригдаж байгаа замын хяналтын цэгийн барилга байгууламжийн ажлын  талбайг хязгаарласан шороон хаалтыг мөргөж зам тээврийн осол гарган Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөс тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүсийн биед гэмтэл учирсан, Д.Намуун-Уянгын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Д.Намуун-Уянгын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , Л., Г.,   нарын мэдүүлэг,хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа мэдээлэл,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн лавлагаа, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 488 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.Намуун-Уянгын өвчний түүхийн хуулбар, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

               Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 488 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Намуун-Уянгын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Д....миний бие өөрт учирсан хохирлын 2 сая төгрөгийг *******оос авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй... гэсэн хүсэлт гаргасан байна. Мөн иргэний нэхэмжлэгч  , Л., Г. нар мөрдөн шалгах ажиллагаанд ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашинд 7865000 төгрөгний эвдрэл гэмтэл учирсан нь “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзээд цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар / хэргийн 218-р хуудас/ тогтоогдсон.

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг талаар гэрч К.Оразбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... *******ыг багаас нь танина, бид найзууд байгаа юм. Одоо бид хоёр Зэвсэгт хүчний 123-р ангид хамт ажилладаг. ******* нь төлөв даруу, хүнд тусархаг, ажилсаг,илүү дутуу зангүй зан ааш сайтай хүн.Тусдаа гараагүй эцэг эх дүүгийнхээ хамт амьдардаг...гэх мэдүүлэг / хэргийн 73-74-р хуудас/

Гэрч Х.Даваачимэгийн өгсөн...******* нь хүнд тусархуу, ажилсаг хүний үгнээс гардаггүй өрөвч цайлган сэтгэлтэй. 5 настай байхад аав нь өвчний улмаас нас барсан, түүнээс хойш өвөө эмээгийнхээ гар дээр өссөн.Урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 76-77-р хуудас/ шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд  хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн,бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас:Шүүгдэгч *******ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг  оногдуулсан торгох ялаас чөлөөлөх,шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан” оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирол 2000000 төгрөг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх  санал, дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар тус тус гаргасан болно.

Шүүхээс: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, улсын яллагчийн ялын санал  болон хувийн байдлуудыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг 06 сарын хугацаанд хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар  иргэний нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурьдаж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүйг тус тус  дурдаж,  шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* **************ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******д 06 /зургаа/ сарын хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг  хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д тайлбарласугай.

6.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохирогчид 2 сая төгрөгний хохирол төлсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар  иргэний нэхэмжлэгч нь хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагчаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.Шүүгдэгч *******д оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form