Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 122/2023/0002/З/Н |
Дугаар | 221/МА2024/0081 |
Огноо | 2024-01-30 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0081
Х.Т нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.Тийн өмгөөлөгч Ч.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Т нар
Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Х.Тээс “Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээ дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”, Ж.Ү, Д.С*******, Ү.Г, Ү.А, Ү.А, Ү.Н, Ү.Г нараас “үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-1213000567 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ч.Э, нэхэмжлэгч Ү.А, түүний өмгөөлөгч У.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 122/2023/0002/З/н
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Тээс Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээ дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар, нэхэмжлэгч Ж.Ү, Д.С*******, Ү.Г, Ү.А, Ү.А, Ү.Н, Ү.Г нараас “үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-1213000567 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.
2.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаар шийдвэрээр:
“1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ийн 1/, 2/,10 дугаар зүйлийн 1, 13 дугаар зүйлийн 1, 3, 14 дүгээр зүйлийн 1-ийн 1/, 3/ дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Тээс Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээ дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ж.Ү нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-1213000567 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.Тийн өмгөөлөгч Ч.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д "шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, ...бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ", 11.5-д "...тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн, сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ" гэж тус тус заасан бөгөөд үйлчлэл нь зогссон, хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэх талаар хуульд зохицуулаагүй.
Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэл болгосон 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаар хүчингүй болсон. Энэ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдсанаар мөн хүчингүй болсон бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байхад 2003 онд хүчингүй болсон 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5 дахь заалтыг зөрчиж байна.
3.2. Нэхэмжлэгч нар 2000 онд өөрийн хамаатан Г.А*******т х*******алдаад явсан байраа 3 өмчлөгч дамжин х*******алдагдаж, Х.Т 15 жил хууль ёсоор өмчилсний дараа буюу 2022 онд өөрийн өмчлөлийн байр хэмээн гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А нь 2022 оны 5 дугаар сард эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-1213000129 дугаар гэрчилгээг дахин гаргуулахдаа Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 31617 тоот албан бичгийг нотлох баримтаар өгч, уг албан бичиг болон бусад нотлох баримтыг үндэслэн улсын бүртгэгч гэрчилгээг олгосон байдаг. Дахин олгогдсон эрхийн бүртгэлийн Ү-1213000129 дугаартай гэрчилгээг үндэслэн шүүхээр хаяг тогтоолгох нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 426 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
3.3. Гэвч энэхүү шийдвэрийн үндэслэл болсон эрхийн бүртгэлийн Ү-1213000129 дугаартай гэрчилгээг дахин гаргуулахдаа нотлох баримтаар өгсөн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 31617 тоот албан бичиг хуурамч болохыг шүүхийн шийдвэрт "үрэгдүүлсэн гэрчилгээг дахин авахад бүрдүүлж өгсөн баримтад байгаа Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 31617 тоот албан бичгийг нэхэмжлэгч Х.Тийн талаас хуурамчаар бүрдүүлсэн баримт гэж маргадаг, уг албан тоотод багийн Засаг дарга М.Х******* "би гарын үсэг зураагүй" гэх мэдүүлэг, Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021, 2022 онд явуулсан бичиг баримтын дэвтэрт шүүхийн үзлэг хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 31617 тоот албан бичгийг Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг дарга М.Х******* үйлдээгүй "явуулсан бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна" хэмээн хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч нарын хуурамч нотлох баримт бүрдүүлсэн үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв, бодитой байх, заавал биелэх шинжтэй байх", 4.1.5-т "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх", 14 дүгээр зүйлийн 14.4-т "улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.
3.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа "үл хөдлөх эд хөрөнгийг 2002 онд Ү-1213000567 дугаарт давхардуулан бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, Ү- 1213000567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү" гэж тодорхойлсон. Энэ нь цаг хугацааны хувьд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч нар хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр, захиргааны шүүхэд хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
3.5. Шүүх шийдвэртээ “...Ж.Ү нараас Сүхбаатар аймаг Б*******, 8 г*******амж 5 тоот хаягт байрлалтай Y-1213000129 гэрчилгээг үрэгдүүлсэн тул уг гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн өргөдөл баримтыг үндэслэн улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2778 дугаар дүгнэлтээр олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон нь өргөдлийн агуулгатай дүйхгүй, өргөдөлд дурдсан эд хөрөнгийн эрхийн биш газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь бодит байдалтай нийцэхгүй, зөрчилтэй байна" гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлтийг үндэслэн дахин олгогдсон Ү-1213000129 бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн дүгнэлт, шийдвэр хоорондоо зөрүүтэй ойлгомжгүй болсноос гадна Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Ийнхүү Ү-1213000129 бүртгэл хууль бус болохыг шүүх тогтоосон атлаа хүчингүй болгоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч Х.Тийн үл хөдлөх хөрөнгө ш*******аргаар олж авах, өмчлөх эрхийг зөрчиж байх тул Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Тийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Х.Тээс Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээ дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар, нэхэмжлэгч Ж.Ү, Д.С*******, Ү.Г, Ү.А, Ү.А, Ү.Н, Ү.Г нараас “үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-1213000567 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 8-5 тоот хаягт байршилтай 56 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг анх 1998 онд нэхэмжлэгч Ж.Ү нарын 8 хүний хамтын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгэсэн бөгөөд, үүний дараа 2002 онд Г.А*******аас үл хөдлөх эд хөрөнгийг анх *******аа баталгаажуулах мэдүүлэг гаргасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 72.2 м.кв болон өөрчлөгдөж Г.А*******, М.О******* нарын өмчлөлд Ү-1213000567 дугаарт тус тус бүртгэгдсэн байна.
4. Улмаар Т.М******* нь 2007 онд Г.А*******ын өмчлөлийн Ү-1213000567 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Х*******алдах, х*******алдан авах гэрээгээр шилжүүлэн авсан бөгөөд 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Х.Тт шилжүүлжээ.
5. Мөн 2015 онд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хамруулан нэгж талбарын 190673174976868 дугаартай, гэр бүлийн зориулалттай 756 м.кв газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Х.Тт олгож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Г-1213002816 дугаарт бүртгэгдсэн байна.
6. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчид болох Ж.Ү нарын нэр бүхий иргэдээс гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1213000129 дүгээр гэрчилгээг үрэгдүүлсэн гэх хүсэлтийг үндэслэн улсын байцаагчийн 2022 оны 2778 дугаар дүгнэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүйд тооцож, улмаар 7 хүний нэрээр дахин гэрчилгээ олгожээ.
7. Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Ү нар нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийн хаягийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гарсан бөгөөд Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 312 тоот хаягт байршилтай болохыг тогтоосон бөгөөд уг хаягаар хаягаар бүртгүүлэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 976657 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
8. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ зөрүүтэй, мөн хаяг өөр ч эдгээр нь нэг үл хөдлөх эд хөрөнгийг 2 өөр дугаарт бүртгэсэн бүртгэл болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 26 дугаар дүгнэлт, Г.А*******ын 2002 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоонд гаргасан өргөдөлд хавсаргасан гараар зурсан байшингийн схем зураг, Ж.Ү нарын дахин гэрчилгээ авахдаа гаргаж өгсөн фото зураг, газрын кадастрын зургаар тус тус тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгч нараас уг үл хөдлөх эд хөрөнгийг Г.А*******т х*******алдаагүй гэж тайлбарлаж байх бөгөөд Г.А*******аас шүүхэд гаргасан “…Ү.А болон түүний ээж Ж.Үын эхнэртэй садан төрлийн хамааралтай, 1998 онд хашаа, байшинг Ж.Үоос авсан, тэр үед том хүү нь нас бараад энэ бузрын байшинг хаяна гээд малтай байранд байдаг ээж Хангарайгийнхаа хашаанд гэр бариад бууж байсан. Ингээд надад х*******алдсан юм. Би тухайн үед хадам ээж Б*******аас 1.5 сая төгрөг, Э******* эгчээс 600.000 төгрөг зээлж, өөрөө 200.000 төгрөг гаргаад х*******алдаж авч байсан. Би Улаанбаатар хотод очоод байнга Ж.Ү ахын гэр орноор ордог байсан. Тэгэхэд надаас хашаа байшингийнхаа талаар нэг ч *******аа асууж байгаагүй, А х*******лаа ярьж байна…”,
-Г.А*******ын хадам ээж асан Н.Б*******ын шүүхэд гаргасан “…манай охин Г.А******* нар Баруун-Уртад 90 ортын цэцэрлэгийн орчим амьдарч байгаад Ү гэдэг хүний байшинг х*******алдаж авч байсан. Төлбөрийг нь төлөхдөө надаас 1.5 сая төгрөг авсан. Хэдэн онд гэдгийг нь тодорхой санахгүй байна. Бас С*******гийн дүү Э*******ээс мөнгө авсан гэж ярьж байсан, яг хэдэн төгрөг авсныг бол мэдэхгүй, Үыг сайн танина, одоогоос бараг 20-иод жилийн өмнө байшингаа зараад хот руу шилжсэн. С******* нь Г.А*******ын ээжийн төрсөн дүү нь юм. Ж.Ү Г.А*******ыг сахиулаар үлдээгүй, байшингаа х*******алдсан, тэр үед байшингаа х*******алдчихсан гэрт байсан санагдаж байна. Байшин авна гээд надаас мөнгө авсан, тэр үед би дансаар шилжүүлээгүй, бэлэн мөнгө өгсөн, мөнгө өгсөн баримт бол байхгүй, Г.А******* мөнгө авснаа мэдэж байгаа…” гэх тайлбар, мэдүүлэг зөрүүтэй.
10. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч Ж.Монхооны гэрчилсэн 2002 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар тэмдэглэлд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ганболд овогтой А******* гэж бичсэн, мөн түүнд аймгийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 246 дугаар захирамжаар ахуйн хэрэгцээний зориулалтаар 743 м.кв газар эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон байгаа зэргээс тус тус үзэхэд 1998 онд нэхэмжлэгч Ж.Ү өөрийн эхнэр, хүүхдүүдийн хамт өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө болох байшингаа Г.А*******т х*******алдсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Тодруулбал, маргаан бүхий бүртгэлүүдийг улсын байцаагчийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн энэ тохиолдолд дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулах ажиллагаа хийгдээгүй байхад түдгэлзүүлсэн бүртгэлүүдээс нэхэмжлэгчид хамаарах хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдэд хамаарах хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.
12. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсан тохиолдолд хууль ёсоор томилогдсонд тооцно гэж үзнэ.
13. Харин энэ тохиолдолд тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчийг дээрх хуульд заасны дагуу албажуулаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хууль ёсоор томилогдсон шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
14. Учир нь Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг албажуулах нь зөвхөн уг хэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөр бусад шүүгчид шилжүүлсэн, шалтгаан арилж буцаад тухайн шүүгчид хуваарилагдаж ирсэн зэрэг хэрэг шилжүүлсэнтэй холбоотойгоор шүүх хуралдаан даргалагчийг албажуулах ойлголт биш бөгөөд журмын дагуу хуваарилагдан ирсэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг албан ёсоор томилж баталгаажуулахыг хуулиар зохицуулсан.
15. Түүнчлэн Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн системээс шүүж үзэхэд Х.Т нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжийн дугаар авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус *******ирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН