Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                              

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, регистрийн дугаар *******, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн ******* дугаар байрны 2 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* Алтанжин.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой  20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Нисэхийн гүүрний баруун талд хатуу хучилттай авто замд өөрийн эзэмшлийн ӨВА улсын дугаартай “Toyota prius 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг  зөрчиж явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Өвөрхангай аймагт семинарт ирж суучихаад орой 19 цагийн үед Зүүнбаян-Улаан суманд байдаг гэртээ хариад байж байтал гэрийн гадаа машин ирээд сигналдсан. Тэгээд би нөхрийгөө гараад уулзчих гэсэн чинь манай нөхөр орж ирээд цагдаагаас хүн утсаар ярья гэж байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд гараад утсаар ярьсан чинь “цагдаагаас ярьж байна, танай дүү чинь машинд мөргүүлчихсэн байна, та хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “бие нь ямархуу байна” гэсэн чинь “бие нь тааруу байна” гэж хэлэхээр нь би багийнх нь найз Батзул гэдэг цагдаа байгаа, тэрэнд царайг нь харуулаад мөн бишийг нь үзүүлээдэх гэж хэлсэн. Тэгээд аймагт байдаг Тормоо гээд хүнийг очоод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би Зүүнбаян-Улаан сумаас аймагт ирээд нөгөө цагдаатай утсаар ярьсан чинь “та онгоцны буудлын тэнд хүрээд ир” гэхээр нь яваад очиход нас барчихсан байсан. Би шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн асууж тодруулах зүйл байхгүй. Надад ямар нэгэн нэмэлтээр шалгуулах зүйл байхгүй болно. Би гомдолтой байна. Буруутай этгээдээс 10000000 төгрөг нэхэмжилж байна. Автомашины жолоочийн ар гэрээс буяны мөнгө гэж надад бэлнээр 300000 төгрөг, дансаар 4300000 төгрөг, нийтдээ 4600000 төгрөг өгсөн. Одоо би машины жолоочоос 5400000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар

сарын 18-ны өдөр ******* сумын 5 дугаар баг Нисэхийн гүүрний ард байдаг авто засвар дээр дулаан гражид машины урьд салхины шил тавих гээд 17 цаг гэж ирээд машины шилээ тавьж байсан чинь Т. нилээн согтуу ганцаараа орж ирээд надтай хамт тавилцсан. согтуу, шил хагалчих гээд байсан. Тэгээд би машины шилээ тавьж дуусаад машинаа урагш нь шахаж тавьчихаад 19 цагийн үед гэртээ харих гээд явсан. айлд очно гээд үлдсэн. Тэгээд 21 цагийн үед эгч нь машинд дайруулчихсан гэнэ, цагдаа яриад байна, чи очоодох гэхээр нь би ослын газар ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Политехник коллежийн техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №15 дугаартай “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн.

 

2. ӨВР улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

 

3.Явган зорчигч Т. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг ...явна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

4. Цагдаагийн д/ч гаргасан ослын газрын бүдүүвч зураг дээр тормозны мөр нь осол болсны дараа гарсан байгаа учраас хурдыг тодорхойлох боломжгүй.

 

5. Зам тээврийн осол гарахад үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан, төв замын гэрэлтүүлэх хэрэгсэл асахаа больсон, анхаарал болгоомжгүй байдал зэрэг хүчин зүйл нөлөөлж, хурдыг тухайн нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор зөв сонгож яваагүй нь шалтгаан болсон байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн №08 дугаартай "...1.2. Талийгаач Т. цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны хугарал, хүзүүний нугалмын хугарал, нугасны тасрал, их тархины баруун зүүн чамархай, суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн гарын тохой, баруун гарын алганы ар хэсэг, бүсэлхий нуруу хэсэгт шинэ зулгаралт гэмтэл, зүүн гарын алганы ар хэсэг, баруун зүүн хөлийн өвдгөнд /тав тогтсон хуучин/ зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Суурь ясны хугарал, хүзүүний нугалмын хугарал, нугасны тасрал, их тархины баруун зүүүн чамархай, суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл нь амь насанд шууд аюул учруулна.

 

3.Суурь ясны хугарал, хүзүүний нугалмын хугарал, нугасны тасрал, их тархины баруун зүүн чамархай, суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн гарын тохой, баруун гарын алганы ар хэсэг, бүсэлхий нуруу хэсэгт шинэ зулгаралт гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

4.Нас барсан хугацаа 15-20 цаг болсон байх боломжтой.

 

5. Цусанд илэрсэн 3.5% промилли этилийн спиртийн агууламж, ходоодны шингэн дахь 7.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

 

6. Талийгаач Т. нь авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох суурь ясны

хугарал,  хүзүүний нугалмын хугарал, нугасны тасрал, их тархины баруун, зүүн чамархай, суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ“ гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед Улаанбаатар хотоос эхнэрийн хамт Өвөрхангайд ирсэн. Тэгээд гэртээ орж хувцсаа сольчхоод эхнэр хүүхдээ хадмынд хүргэж өгчихөөд сум руу айлын ажилд оролцох гээд 20 цагийн үед Нисэхийн баруун талын гүүрэн дээр явж байсан чинь эсрэг талаас машины гэрэл гялбаад би тухайн автомашин руу гэрлээрээ дохьсон. Тэгтэл миний машины баруун гар талаас гэрлийн өмнүүр нэг юм хөдлөх шиг болсон. Би тоормоз гишгээд зогссон чинь миний машины урд талын шилэн дээр хүн унасан.  Тэгээд би машинаа зогсоогоод машинаас буусан чинь тухайн хүн миний машины урд талд унасан. Би тэр доор нь осол болсон талаар 7032103 дугаар луу дуудлага өгсөн чинь эмнэлэг эхлээд цагдаагаа дууд дараа нь манайх очно гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн, араас нь эмнэлэг ирээд талийгаачид тариа хийгээд нэмэргүй болсон байна гэж хэлсэн. Тухайн үед талийгаач амьсгалтай байсан. Би тухайн осол болох үед ганцаараа явж байсан. Тухайн үед 40 орчим км цагийн хурдтай явж байсан. 2008 онд жолооч болсон. В,С,D ангилалтай.  Би осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд нийтдээ 4.600.000 төгрөг өгсөн. Би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-108 хуудас/,  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 205 хуудас/,

 

           2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 6-17 хуудас/,

 

           2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27 хуудас/,

 

 Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэг, автомашины урд талын салхины шилний цацарч хагарсан хэсэг дээр наалдсан үс мэт зүйлийг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32, 35 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 99-100 хуудас/,

 

 Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, , нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолт, Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022030300431 дугаартай тодорхойлолт, зээлийн гэрээ, Ш.******* нас барсны гэрчилгээний хуулбар, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, “TTJVCO” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-117, 135, 141 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нь улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Нисэхийн гүүрний баруун талд хатуу хучилттай  замд өөрийн эзэмшлийн ӨВА улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” , 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг  зөрчиж, явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрийн гадаа машин ирээд сигналдсан. Тэгээд би нөхрийгөө гараад уулзчих гэсэн чинь манай нөхөр орж ирээд цагдаагаас хүн утсаар ярья гэж байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд гараад утсаар ярьсан чинь “цагдаагаас ярьж байна, танай дүү чинь машинд мөргүүлчихсэн байна, та хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “бие нь ямархуу байна” гэсэн чинь “бие нь тааруу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би багийнх нь найз Батзул гэдэг цагдаа байгаа, тэрэнд царайг нь харуулаад мөн бишийг нь үзүүлээдэх гэж хэлсэн. Тэгээд аймагт байдаг Тормоо гээд хүнийг очоод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би Зүүнбаян-Улаан сумаас аймагт ирээд нөгөө цагдаатай утсаар ярьсан чинь “та онгоцны буудлын тэнд хүрээд ир” гэхээр нь яваад

очиход нас барчихсан байсан. Би шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

 

Гэрч   “...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын 5 дугаар баг Нисэхийн гүүрний ард байдаг авто засвар дээр дулаан гражид машины урьд салхины шил тавих гээд 17 цаг гэж ирээд машины шилээ тавьж байсан чинь Т. нилээн согтуу ганцаараа орж ирсэн. Тэгээд надтай хамт тавилцсан. согтуу, шил хагалчих гээд байсан. Тэгээд би машины шилээ тавьж дуусаад машинаа урагш нь шахаж тавьчихаад 19 цагийн үед гэртээ харих гээд явсан. айлд очно гээд үлдсэн. Тэгээд 21 цагийн үед эгч нь “ машинд дайруулчихсан гэнэ, цагдаа яриад байна, чи очоодох” гэхээр нь би ослын газар ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №15 дугаартай “...7445 ӨВР улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магалдлан шинжилгээ хийсэн №08 дугаартай "...Талийгаач Т. цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны хугарал, хүзүүний нугалмын хугарал, нугасны тасрал, их тархины баруун зүүн чамархай, суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн гарын тохой, баруун гарын алганы ар хэсэг, бүсэлхий нуруу хэсэгт шинэ зулгаралт гэмтэл, зүүн гарын алганы ар хэсэг, баруун зүүн хөлийн өвдгөнд /тав тогтсон хуучин/ зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Суурь ясны хугарал, хүзүүний нугалмын хугарал, нугасны тасрал, их тархины баруун зүүүн чамархай, суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл нь амь насанд шууд аюул учруулна. Суурь ясны хугарал, хүзүүний нугалмын хугарал, нугасны тасрал, их тархины баруун зүүн чамархай, суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн гарын тохой, баруун гарын алганы ар хэсэг, бүсэлхий нуруу хэсэгт шинэ зулгаралт гэмтлүүд нь авто осолын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цусанд илэрсэн 3.5% промилли этилийн спиртийн агууламж, ходоодны шингэн дэх 7.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач Т. нь авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох суурь ясны хугарал, хүзүүний нугалмын хугарал, нугасны тасрал, их тархины баруун зүүн чамархай, суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ“ гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,

       

           2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 6-17 хуудас/,

 

           2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг  эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

                                                           

           Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Янжиндолгор, техникийн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

           Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

     

           Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, түүний Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг  зөрчсөн үйлдэл болон тухайн үйлдлийн улмаас талийгаач Т. нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхтэй  болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 427 дугаартай “******* ******* 33-эр” гэж хаягласан хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн цагдаагийн дэслэгч “драгер багажаар үлээлгэхэд  0.00% гарсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, №563543 дугаартай жолоочийн үнэмлэх зэргээр   тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

           Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Янжиндолгорт 10,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь Хаан банкны депозит дансны хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд ирүүлсэн “Т.Янжиндолгор миний бие нь *******д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Т. хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Миний бие *******гээс нэхэмжилсэн хохирол болох арван сая төгрөгөө бүрэн гүйцэд авсан тул одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй болно. Мөн тус эрүүгийн хуралд оролцохгүй.  Иймд хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй тул *******д хөнгөн хариуцлага оноож өгнө үү” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

            Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хохирол төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзээд гурван жилийн хугацаагаар хорих ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй. Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг DVD-ийг хэргийн хамт хавсаргах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Улсын яллагчийн гаргасан жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналтай санал нэг байна. Харин хорих ялын хувьд өөр саналтай байна. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч нь 3 болон 7 насны 2 хүүхэдтэй, мөн 54 настай ээж, 22 настай дүү, дүүгийнхээ хүүхэд зэргийг асран хамгаалдаг. Мөн шүүгдэгч нь 22 сая төгрөгийн Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ гэмт хэрэг нь санамсар болгоомжгүй байдлын улмаас үйлдэгдсэн. Мөн энэ гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон. Яагаад гэвэл хохирогч нь өөрөө хүнд зэргийн согтолттой байсан. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл дээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бол гэдэгт шүүгдэгчийн нөхцөл байдал нь хамаарч байгаа. Мөн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн нөхцөл байдалтай байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр нэг жил  зургаан сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар,

 

Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн болох нь хохирол төлсөн баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр,

 

Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Өвөрхангай аймгийн Политехник коллежийн техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №15 дугаартай “Явган зорчигч Т. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг ...явна” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэсэн дүгнэлт,  Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн цогцост шүүх эмнэлгийн магалдлан шинжилгээ хийсэн №08 дугаартай “Цусанд илэрсэн 3.5% промилли этилийн спиртийн агууламж, ходоодны шингэн дэх 7.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн  зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо

 

нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Иймд шүүгдэгч *******д хуульд заасан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багт оршин суудаг болох нь тус сумын 13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэнссэн хугацаанд болон  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүхээс оногдуулсан гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий  СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, үс мэт нарийн ширхэгтэй зүйл 1 ширхгийг устгаж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Алтанжинг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* Аптанжинг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Янжиндолгорт 10,000,000 /арван сая/ төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, үс мэт нарийн ширхэгтэй зүйл 1 ширхгийг устгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр

болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэ