| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2022/0074/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/82 |
| Огноо | 2022-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Баатарсүх |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч С.Баатарсүх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, регистрийн дугаар *******, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******* *******” ХХК-д жолооч, гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн Хүйс толгой дугаар гудамжны 09 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн ******* .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн дугаар гудамжны 9 тоотод оршин суух гэртээ хадам ээж болох гэрт орж ирж хэрүүл хийлээ гэж галын хайчаар түүний толгойн тус газарт нь 1 удаа цохисоны улмаас эрүүл мэндэд нь “толгой зүүн зулай хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр манай хүргэн болох ий гэрт гаднаас хүмүүс ирсэн байсан. Манай хүргэний гэр нь Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн дугаар гудамжны 09 тоотод манай гэртэй хамт нэг хашаанд байдаг. Хүргэн болох ирсэн хүмүүс гэрт нь архи уугаад байгаад байсан. Тэгээд тэр хүмүүс нь 22-23 цагийн үед гэрээс явцгаасан. Тэгээд би гэрт өөрийнхөө хүүхэд болох хамт орсон. Тэгтэл гэртээ гэрийнхээ зүүн талд газар сөхрөөд суучихсан шал согтуу байдалтай орилоод байхаар нь би “яаж байгаа юм бэ, юу болцгоож байна” гэж хэлэхэд манай хүргэн над руу “зайл яв” гэх мэтээр орилоод зуухныхаа хажуу талаас галын хайчаа аваад баруун гараараа барьж байгаад миний толгой хэсэг рүү 1 удаа цохиод авсан. Тэр үед манай охин Оюунчулуун ий гарт байсан галын төмөр хайчийг булааж аваад охин бид хоёр ий гэрээс гарсан. Тэгээд ий гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн. ... нилээн согтчихсон, мэдээгүй шахуу байдалтай, эхнэр нь бас архи уучихсан байдалтай байсан. ...Миний толгойноос цус гараад эмнэлэг дээр очиж боолгосон. Өөр гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би ээжийн хамт хүргэн ах ороход архи уучихсан согтуу байсан. Тэгээд ээж бид хоёрыг гар зайл гээд хөөгөөд ээжийн толгой руу галын хайчаар цохисон. архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Толгой руу нь галын хайчаар 1 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний орой 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн дугаар гудамжны 9 тоотод гэртээ уурхайн найзуудтайгаа архи ууж байхад хадам ээж орж ирээд “яагаад шуугилдаад байгаа юм, нялх хүүхэд айлгаад” гэж хэлэхэд нь гар гээд хэд хэд түлхэхэд гарахгүй байхаар нь эргэж хараад галын хайч аваад цохисон гэсэн. Би тухайн цохисон талаараа санахгүй байна. Би нилээн согтолттой байсан. Манай ээж сүүлд хэлэхдээ чамайг түлхээд байхаар нь гарахдаа толгойгоо үүдэнд цохисон гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №152 дугаартай “1. Үзүүлэгч биед толгойн зүүн зулай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 2 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дугаартай ******* дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 77 хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №340 дугаартай тодорхойлолт, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, М.Золзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар, Хаан банкны депозит дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44-48, 50-55, 56 хуудас/,
Хохирогч шүүхэд ирүүлсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан *******д холбогдох хэргийн хохирогч би *******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр баг, -09 тоотод хадам ээж болох “орж ирж хэрүүл хийлээ” гэснээс үүдэн галын хайчаар толгойн тус газарт нь 1 удаа цохисоны улмаас эрүүл мэндэд нь “толгойн зүүн зулай хэсэгт шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 980 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 980000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн дугаар гудамжны 09 тоотод хадам ээж болох “гэрт орж ирж хэрүүл хийлээ” гэж толгой руу нь галын хайчаар түүний 1 удаа цохисоны улмаас түүний эрүүл мэндэд “толгой зүүн зулай хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* хохирогч эрүүл мэндэд “толгой зүүн зулай хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч “...Би гэрт өөрийнхөө хүүхэд болох хамт орсон. гэртээ гэрийнхээ зүүн талд газар сөхрөөд суучихсан шал согтуу байдалтай орилоод байхаар нь би “яаж байгаа юм бэ, юу болцгоож байна” гэж хэлэхэд манай хүргэн над руу “зайл яв” гэх мэтээр орилоод зуухныхаа хажуу талаас галын хайчаа аваад баруун гараараа барьж байгаад миний толгой хэсэг рүү 1 удаа цохиод авсан. Тэр үед манай охин Оюунчулуун ий гарт байсан галын төмөр хайчийг булааж аваад охин бид хоёр ий гэрээс гарсан. нилээн согтчихсон, мэдээгүй шахуу байдалтай, эхнэр нь бас архи уучихсан байдалтай байсан. ...Миний толгойноос цус гараад эмнэлэг дээр очиж боолгосон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч ”... Би ээжийн хамт хүргэн ах ороход архи уучихсан согтуу байсан. Тэгээд ээж бид хоёрыг гар зайл гээд хөөгөөд ээжийн толгой руу галын хайчаар цохисон. архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний орой 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн дугаар гудамжны 9 тоотод гэртээ уурхайн найзуудтайгаа архи ууж байхад хадам ээж орж ирээд “яагаад шуугилдаад байгаа юм, нялх хүүхэд айлгаад” гэж хэлэхэд нь гар гээд хэд хэд түлхэхэд гарахгүй байхаар нь эргэж хараад галын хайч аваад цохисон гэсэн. Би тухайн цохисон талаараа санахгүй байна. Би нилээн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн №152 дугаартай
1. Үзүүлэгч биед толгойн зүүн зулай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 32-33-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 980 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 980000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 980 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 980000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 42 см урттай 1 ширхэг галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ийг есөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу есөн зуун наян мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.