Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

 

 

 

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр             2022/ШЦТ/66                 Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох 2230000140104 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй , ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 14-10 тоотод  оршин суух /*******/, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ******* тоотод өөрийгөө 15 настай гэж танилцуулж байсан хохирогч *******  насны байдлын талаар төөрөгдөлд орж 13 нас 6 сар 1 хоногтой ******* сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нарандэлгэртэй 2020 оны 11 сард танилцсан. Тэрнээс хойш фейсбүүк чатаар харилцдаг байсан. Хамгийн анх Т.Нарандэлгэр бид хоёр 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу хосуудын баярын өдөр аймгийн Шагайтай тойргийн уулзвар дээр уулзсан. Манай гэрт очоод харилцсан тохиролцож бэлгийн харилцаанд орсон гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч *******: “... ******* гэх залуутай 2020 оны 11 дүгээр сард фейсбүүк чатаар танилцаж байсан. Тухайн залуутай танилцсанаасаа хойш байнгын чатаар харилцаж байгаад бид хоёр хоорондоо үерхэж эхэлсэн. *******тай анх танилцахдаа өөрийгөө 10 жилийн сурагч, 15 настай талаар хэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болсон шиг санаж байна, яагаад гэвэл ээж бид хоёр цагаан сар хуучрахаас өмнө нь буурай эмээ дээр 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирээд золгож байсан. 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* над руу чат бичээд хоёулаа уулзах уу гэхээр нь зөвшөөрсөн бөгөөд хаана уулзах талаар асуухад шагайтай тойрог дээр уулзъя гэхээр нь тухайн газарт очоод *******тай уулзаад тухайн айлын гэрт очиж байсан бөгөөд надтай анх уулзахдаа цэцэг шоколад өгөөд баярын мэнд хүргэж байсан.Тухайн өдөр нь хосуудын баяр валентины баярын өдөр байсан болохоор уг өдрийг одоог хүртэл санаж байна. Тэгээд бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед ******* бид хоёр нэг л удаа бэлгийн харилцаанд орсон бөгөөд бэлгийн харилцаанд орохдоо хоёулаа хамгаалалт /бэлгэвч/ хэрэглээгүй. ******* нь намайг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, айлган сүрдүүлж цохиж зодож бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/,

 

Насанд хүрээгүй хохирогч *******: “... Миний санаж байгаагаар ******* гэх залуутай 2020 оны 11 дүгээр сард фейсбүүк чатаар танилцаж байсан. Тухайн залуутай танилцсанаасаа хойш байнгын чатаар харилцаж байгаад бид хоёр хоорондоо үерхэж эхэлсэн. Их удаан фейсбүүк чатаар харилцсан учраас бид хоёр илэн далангүй өөрсдийнхөө хувийн байдлын талаар ярилцдаг байсан. *******тай анх танилцахдаа өөрийгөө 10 жилийн сурагч, 15 настай талаар хэлсэн байсан. Өмнө нь жилийн цагаан сар миний санаж байгаагаар 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болсон шиг санаж байна, яагаад гэвэл ээж бид хоёр цагаан сар хуучрахаас өмнө нь буурай эмээ дээр 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирээд золгож байсан. /Цагаан сарын шинийн 3-ны өдөр багтаж ирж байсан/ Тухайн үед Дарьганга сумаас аймгийн төв рүү явахдаа уг асуудлын талаар *******д хэлээгүй бөгөөд аймгийн төв дөнгөж ирээд байж байхад ******* над руу чат бичээд хаана байгаа талаар асуухаар нь сумаас аймгийн төвд ирсэн талаар хэлэхэд би бас хөдөөгөөс аймгийн төвд ирсэн талаар хэлж байсныг санаж байна. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* над руу чат бичээд хоёулаа уулзах уу гэхээр нь зөвшөөрсөн бөгөөд хаана уулзах талаар асуухад шагайтай тойрог дээр уулзъя гэхээр нь тухайн газарт очоод *******тай уулзаад тухайн айлын гэрт очиж байсан бөгөөд надтай анх уулзахдаа цэцэг шоколад өгөөд баярын мэнд хүргэж байсан.Тухайн өдөр нь хосуудын баяр валентины баярын өдөр байсан болохоор уг өдрийг одоог хүртэл санаж байна.Мөн бид хоёр Г.Гантулгын гэр рүү алхаад очиж байсан. Тэгээд бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон.Тухайн үед ******* бид хоёр нэг л удаа бэлгийн харилцаанд орсон бөгөөд бэлгийн харилцаанд орохдоо хоёулаа хамгаалалт /бэлгэвч/ хэрэглээгүй. ******* нь намайг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, айлган сүрдүүлж цохиж зодож бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Нэг үгээр хэлэх юм бол би өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон. Тэгээд бид хоёр хэсэг хугацааны дараа фейсбүүк чатаар харилцахаа больсон.Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын эхээр хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, гэдэс бага зэргийн томроод, биеийн юм маань /сарын тэмдэг/ 2021 оны 01 дүгээр сараас эхлэн ирээгүй болохоор жирэмсэн болсон гэдгээ мэдээд *******д чатаар хэлэхэд надад итгэхгүй байсан. Жирэмсэн гэдгээ ар гэрийнхээ хүмүүсээс нуугаад дандаа том нэвсгэр том хувцас өмсдөг байсан. 2021 оны намар сургууль ороод охидын үзлэгт ороод жирэмсэн болсон байна гээд сургуулийн эмч уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандаад уг асуудал шалгагдаж эхэлсэн. ******* эцэг тогтоох шинжилгээ хийлгээд миний хүүгийн эцэг нь болох нь тогтоогдсон байна. Би *******тай бэлгийн харилцаанд орохдоо өөрийн сайн дурын үндсэн дээр орсон. Сүүлийн асуулт буюу хүч хэрэглэсэн айлган сүрдүүлсэн, цохиж зодсон, хүч хэрэглэхээр заналхийлсэн ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн үед Гантулгатай танилцаад удаагүй байхдаа уг асуудлын талаар фейсбүүк чатаар хэлж байсан шиг санаж байна.Ямар ч байсан өөрийнхөө нэрийг хэлээд, Дарьганга суманд байдаг. 10 дугаар ангийн сурагч 15 настай удахгүй 16 нас хүрэх гэж байгаагаа хэлж байсан...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 94-96 х /

 

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 435 дугаартай: “... ******* охин хальс хуучин урагдалтай байна. Т.Нарандэлгэр нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Т.Нарандэлгэр нь 31-32 долоо хоногтой жирэмсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 х /,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...2021 оны 09 дүгээр сард сургуулийн охидын үзлэгээр охин маань жирэмсэн болсон байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод Эх нялхаст төрсөн. Би Т.Нарандэлгэрээс хэн гэх хүнтэй хаана, хэзээ, хэдэн удаа бэлгийн харилцаанд орсон талаар асуухад 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр найз залуу ******* залуутай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг удаа л бэлгийн харилцаанд орсон бөгөөд тухайн залуугийн гэрт орсон талаар надад хэлсэн. Тэгэхээр нь тухайн залуу чамайг хүчээр, цохиж зодож, айлган сүрдүүлж, хуурч мэхэлж ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаанд орсон уу, чамайг хүчиндсэн үү гэхэд огт тийм зүйл байхгүй, бид хоёр үерхээд удаж байгаа талаар хэлэхээр нь би тайвширсан Одоо уг асуудлын талаар мэдсэн учраас надад айх айдасгүй болсон. Үүнээс гадна охин бид хоёр өмнө жилийн цагаан сарын шинийн 4-ний өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 13-ны Дарьганга сумын аймгийн төвд буурай эмээгийнд ирж золгож байсан гэхээр охин тухайн залуутай өмнө жилийн 02 дугаар сарын 14-ний өдөр уулзсан нь таараад байна. Мөн нөхөр бид хоёр, хөдөө гэртэй байдаг байсан, харин том охин Т.Нарандэлгэр нь хадам аавын гэрт сумын төвд суудаг байсан. Хааяа нэг сумын төв ороод охинтойгоо уулзахад байнгын утсаараа хүнтэй чатлаад байдаг. Т.Нарандэлгэр нь өөрийнхөө утсыг өөр ямар ч хүнд өгдөггүй болохоор хэнтэй, фейсбүүк, утсаар харилцаж байгаа гэдгийг нь би огт мэддэггүй байсан. Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-92 х /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 694 дугаартай: “... ******* нь ******* нярай биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх боломж 99.99% байна...” гэх дүгнэлт /хх-ийн 111-113 х /,

 

 Яллагдагч Г.Гантулгын: “... Хамгийн анх ******* 2020 оны 11 дүгээр сарын эхээр “Gantulga Gansvh” гэх хаягаас ******* “Нарандэлгэр Төмөрдаваа” гэх хаяг руу чат бичээд бид хоёр танилцсанаас хойш өдөр болгон чатаар харилцаж, найз нөхдийн хүрээнд байж байгаад сүүлдээ бие биедээ дасаж хайр сэтгэлийн холбоотой болцгоосон. Мөн би тухайн үед найз охин байхгүй байсан учраас Т.Нарандэлгэрт хайртай болсон. Хамгийн анх Т.Нарандэлгэр бид хоёр 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу хосуудын баярын өдөр аймгийн Шагайтай тойргийн уулзвар дээр уулзаад цэцэг, шоколад бэлэглэж байсан. Би ******* анх уулзсан өдрөө одоог хүртэл санадаг.Тэгээд бид хоёр манай хуучин гэрт очоод харилцсан тохиролцож бэлгийн харилцаанд орохоос өмнө нь Т.Нарандэлгэрийг өмнө нь өөр хүнтэй бэлгийн харилцаанд орж байсан уу гэхэд тиймээ гэж хэлээд толгой дохисон. Тэгээд бид хоёр бэлгийн харилцаанд орохдоо хоёулаа бэлгэвч хэрэглээгүй орцгоосон. /Манай хуучин гэрийн хаяг нь Баруун-Урт сумын 5 дугаар  баг ******* тоот/ Тэгээд бид хоёр дахиж уулзаагүй. Өмнө нь жилийн улсын баяр наадмын өмнө нь юм уу дараахан Т.Нарандэлгэр над руу чат бичээд би жирэмсэн болсон юм шиг байна гэхээр нь зургаа явуулдаа гэхэд явуулахгүй байхаар нь чатаар залгахад таслаад байгаа байснаа зүгээр өөрийнхөө хувцастай зургаа явуулахаар нь би итгээгүй, надаар тоглож байна гэж бодоод хариу бичихгүй байсан чинь надад гомдсон. Тэрнээс хойш бид хоёр хэсэг хугацаанд харилцаагаа тасалсан байсан. Энэ оны 01 дүгээр сард Т.Нарандэлгэр нь над руу чат бичээд би төрсөн аавдаа байнгын хүчиндүүлсэн болохоор цагдаа нарт төрүүлсэн хүүхдээ аавын хүүхэд хэлсэн, тэрнээс тэр хүүхэд чиний хүүхэд гэсэн. Тэгэхээр нь би бас л тоглоод байна гэж бодоод байж байхад удахгүй цагдаагийн газраас дуудсан. Тэгээд би Т.Нарандэлгэрийг жирэмсэн болоод төрсөн гэдгийг мэдсэн. Сүүлд нь эцэг тогтоох шинжилгээгээр Т.Нарандэлгэрийг төрүүлсэн хүүхэд нь миний хүүхэд мөн гэсэн дүгнэлт гарсан байсан. Одоо бодоод үзэхэд бид хоёр нэг л удаа бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй учраас Т.Нарандэлгэр нь жирэмсэн болсон байх гэж бодож байна. ******* фейсбүүк чатаар удаан харилцсаны үндсэн дээр бид хоёр бие биедээ хайр сэтгэлийн холбоотой болсон, тухайн хүнтэй уулзаад хайртай болсон гэдгээ хүртэл хэлсэн. Мөн хайр сэтгэлээ илэрхийлэх гээд /хамгийн гол шалтгаан нь/ хосуудын баярын өдөр уулзаад бэлэг өгч байсан. Үүнээс гадна ******* уулзахад тухайн хүн надаас ялимгүй намхан, өмнө нь өөр хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэхээр нь би тухайн хүнтэй харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон. Би өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Т.Нарандэлгэр нь өөрийгөө 15 настай удахгүй 16 нас хүрэх гэж байгаа, 10 жилийн сурагч гэдгээ хэлсэн. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө Т.Нарандэлгэр нь надад насаа хэлж байгаагүй гээд өгсөн шиг санагдаж байна. Цагдаагийн газарт мэдүүлэг өгөөд явж байх замдаа уг асуудлын талаар санасан болохоор одоо үнэн зөвөөр нь мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-126 х /

 

Нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 140 х/,

 

 Шүүгдэгч Г.Гантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 х/

 

Г.Гантулгын ам бүл оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын  5/124 дугаартай албан тоот / хх-ийн 132 х/

 

Шүүгдэгч Г.Гантулгын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 139 х/

 

Шүүгдэгч З.Гантулгын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт  / хх-ийн 62 х/

 

Хохирогч ******* хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 54 х

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 55-57 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 39 дугаартай санал /хх-ийн 158-159 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ******* тоотод өөрийгөө 15 настай гэж танилцуулж байсан хохирогч *******  насны байдлын талаар төөрөгдөлд орж 13 нас 6 сар 1 хоногтой ******* сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч Т.Нарандэлгэр,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болорцэцэг  нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 435 дугаартай: “... ******* охин хальс хуучин урагдалтай байна. Т.Нарандэлгэр нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Т.Нарандэлгэр нь 31-32 долоо хоногтой жирэмсэн байна...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч Т.Нарандэлгэрийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, түүний жирэмсэн болгосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогч *******  насны байдлын талаар төөрөгдсөний улмаас бэлгийн харьцаанд орж, түүнийг жирэмсэн болгожээ.

Тодруулбал, энэ хэргийн хохирогч Т.Нарандэлгэр  нь 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, шүүгдэгч *******тай бэлгийн харьцаанд орох үед буюу 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 нас 6 сар 1 хоногтой  байсан нь түүний 222201000309 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэргээр, шүүгдэгч ******* нь 18 насанд хүрсэн байсан нь түүний Иргэний үнэмлэхийн лавлагаагаар хэрэгт нотлогдсон байна. Шүүгдэгч Г.Гантулгын, хохирогч Т.Нарандэлгэрийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Гантулгын үйлдлийн улмаас хохирогч Т.Нарандэлгэр жирэмсэн болж хор уршиг учирсан бөгөөд хохирогч Т.Нарандэлгэр болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болорцэцэг нарын зүгээс хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Г.Гантулгыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, насанд  хүрээгүй хохирогч Т.Нарандэлгэр нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч З.Гантулгыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр хоёр жил 8 сарын хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Гансүхийн Гантулгыг Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг хорих оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын   хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Нарандэлгэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Болорцэцэг нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР