Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

 

 

2022                  04            27                                            2022/ШЦТ/78                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-1, ганцаараа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг, Баян-Овоо гудамжны задгай тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн, , РД:*******, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 26-10 тоот хохирогч ******* гараашнаас 38.8 кг бярууны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 543.200 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг тоот хохирогч ******* гэрээс “самсунг А10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 16-наас 17-ныг шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг далангийн задгай тоот хохирогч Д.Дэлгэрцэцэгийн гэрээс “самсунг ноте-8, “самсунг эс-6” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 601.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг шинэ тоот хохирогч гэрээс шинэ цагийн цагаан өнгийн чулуун хөөргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 570.000 төгрөгийн хохирол учруулж, дээрх нэр бүхий 4 хохирогчид нийт 2.044.200 төгрөгийн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

1. Яллагдагч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 26-10 тоотод байх хохирогч ******* гараашнаас нь 38,8 кг бярууны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 543.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-07-09/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1х, хх-10-16/,

 

Хохирогч *******: “... Би Өвөөгийн Батзоригт гэх хүнийг зүс мэднэ, тэрнээс сайн танихгүй. *******ын төрсөн дүү Ө.Батбүргэдийн гэр нь манай гэрийн зүүн талын зүүн талд байдаг. Ө.Батбүргэдийн гэр нь Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 26-12 тоотод байдаг. Би тухайн хүнтэй садан төрлийн холбоо байхгүй. Миний санаж байгаагаар 2021 оны 06 дугаар сард танил ах нь мөнгөний хэрэг гарлаа гэхээр нь  тухайн хүнээс 2 тооны бяруу худалдан авахаар болсон бөгөөд 1 бярууг 750.000 төгрөгөөр тохиролцсон. Тэгээд би ахад уг мөнгийг 3 тасалж өгсөн бөгөөд 600.000 төгрөгийг дансаар, үлдсэнийг нь бэлнээр өгч байсан. Тэгэхдээ тухайн бярууны мөнгийг ы эхнэр Мөнхжаргалын данс руу хийж байсан шиг санаж байна. Мөн тухайн бярууны толгой одоог хүртэл манай гэрт байгаа. Би өмнөх мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан. Үхрийн махаа хулгайд алдсаны дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсний дараа үлдэгдэл махаа гэртээ ирээд ганцаараа жинлэж үзэхэд 23.2 кг байсан. Харин яс нь 25 кг, гэдэс нь 26 кг байсан, үлдсэн мах, гэдэс ясаа нэмээд үзэхэд 74.2 кг болж байсан. Би ахаас уг идэшний бярууг 120 кг гэж тооцож авсан бөгөөд тухайн махыг хиллэж үзээгүй. Би өөрөө малчин хүн, тухайн бяруунаас хангалттай 120 кг мах гарахаар мах авсан. /Тэгэхдээ яс, гэдэс, цус мах нийлээд 120 кг гэсэн үг/ Тухайн махнаас манайх 7 хоног л хоол хийж идсэн. Өдөрт 1 кг махаар хоол хийж иддэг гэж бодоод үзэхэд 7 хоногийн дотор 7 кг мах идсэн гэхээр нийт 81.2 кг болж байна. ******* нь манай махнаас 2 цул бөөн мах тэвэрч явж байгаад надтай манай гудамжны үзүүрт тааралдсан. ******* нь надтай тааралдахдаа тэвэр дүүрэн махыг арай нэг юм өргөөд явж байсан. Тухайн бөөн 2 ширхэг цул мах нь 38.8 кг болж байна. Яагаад гэвэл би гэрт үлдсэн байсан бүх мах, яс, гэдэс, болон идсэн махаа бодож үзсэн болохоор уг асуудлын талаар хэлж байна. Мөн ******* нь зөвхөн цул мах авсан бөгөөд үүнээс өөр гэдэс, ястай махнаас огт аваагүй байна лээ. ******* нь надтай уулзаад би танай үхрийн махыг хулгайлсан нь үнэн би махыг танихгүй хүнд архи, тамхиар зарсан тухайн хүнийг танихгүй намайг уучлаарай гэсэн болохоор тухайн хүнд холбогдуулан гаргах гомдол санал байхгүй. Өмнө нь манай гэрээс хэд хэдэн удаа жижиг жижиг юмнууд алга болоод байдаг байсан. Мөн хонины гуя хүртэл алга болсон болохоор нь ******* гэх залууг хулгайлсан байх гэж бодоод тухайн үед уг асуудлын талаар мэдүүлсэн. Тэгэхдээ надад тухайн хүнийг хулгайлсан гэх баримт байхгүй. Би хэлж мэдэхгүй байна. Үнэлгээний байгууллагын үнэлгээгээр үнэлж болно. ******* нь өөрийнхөө боломж бололцоогоороо миний хохирлыг барагдуулна гэсэн учраас надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй, суух шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /1х, хх-53-54/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2202113 дугаартай: “... 38,8 кг үхрийн махны үнэ 543.200 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-78-89/, 

 

Яллагдагч *******ын: “...Тэгэхэд дүү уусан архиндаа согтоод гэртээ унтаад өгөхөөр нь би гэрээс нь гараад дүүгийн гэрийн ертөнцийн зүгээр баруун талын баруун талд байх айлын хашааны хойд талд очиход уг айлын хашааны хаалга нь онгорхой байхаар нь хашаагаар нь ороод гэрийн зүүн талд байх байшинтай нь залгаа таамбарны /гарааш/ урд очиход мах харагдахаар нь уг таамбар дотор байсан дөрвөлжин хайрцгийг нээж үзэхэд олон хэл үхрийн мах байхаар нь тухайн махнуудаас 2 ширхэг бөөн мах аваад уг айлын гудамжны үзүүрт явж байхад машинтай хүн ирээд юу нь мах тэврээд явж байгаа юм бэ гэхээр нь дүүгийн гэрээс мах аваад явж байна гээд явсан.Тэгээд би гудамжны үзүүрт байх нэрийг нь мэдэхгүй байна, шар өнгөтэй дэлгүүрт ороод уг махыг зарах гээд орж байснаа бүдэг бадаг санаж байна, /тэгэхдээ худлаа ч байж магадгүй/ хэд хэдэн хүнд зарах гэсэн боловч авахгүй байхаар нь би дотроо хэзээ ч дэлгүүрүүд миний хулгай хийсэн махыг авахгүй гэж бодоод танихгүй гудамжны хүнд эрэгтэй хүнд Хараа нэртэй 0.75 литрийн архи, Улаан шонхор нэртэй 1 хайрцаг тамхиар зараад дүүгийн гэрт очоод уг архийг уух гэж байхад цагдаа нар орж ирээд уг асуудлын талаар хэлэхээр нь би үнэнээ хэлсэн.  Би тухайн махыг хэн гэх хүнд зарсан гэдгээ одоог хүртэл мэдэхгүй байна, яагаад гэвэл тухайн үед архи уусан байсан болохоор санахгүй байна, мөн хулгай хийсэн махаа тэврээд явж байх замдаа махны эзэн хүнтэй тааралдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Үүнээс гадна би өөрөө малчин хүн учраас хулгай хийсэн махыг үхрийн мах гэдгээ мэдэж байна. Миний бодлоор тухайн хулгайлсан мах нь 35-40 кг мах байсан байх. Тухайн үед архи уусан, мөн өлсөөд байсан учраас хулгай хийсэн, анх тухайн айл руу тамхи гуйх зорилгоор орсон боловч уг айлын таамбарт мах харагдахаар нь хулгай хийсэн.Тэгээд хулгай хийсэн махаа бусдад худалдан борлуулж архи, тамхиар зарсан...” гэх мэдүүлэг /1х, хх-107-108/,

 

2. Яллагдагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Дөрвөлжийн 16-1 тоотод байх хохирогч ******* гэрээс “Самсунг А10” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

 

 Хохирогч *******: “... Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед гэртээ 2 хүүхдийн хамтаар байхад гаднаас 1 танихгүй согтуу залуу орж ирсэн. Тэгээд надаас Халзангийн Төмөрбаатар гэдэг айлыг асуусан. Би танихгүй мэдэхгүй гэхэд манайд орж ирж суучхаад ах нь урьд шөнө гадаа хоночхоод ирж байна гэхээр нь би аяга халуун цай хийж өгсөн. Манайд баруун орон дээр сууж аяга цай уучхаад гарсан. Тэр залууг гарсны дараа би гэртээ утсаа хайгаад олоогүй. Би хамгийн сүүлд ажлынхаа 1 хүн рүү ярьчхаад гар утсаа баруун орны гол хэсэгт тавьсан байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Хар өнгийн энгийн хавтастай, улаан өнгийн самсунг А10 маркийн гар утас байгаа. Сэв зураасгүй цэвэрхэн ашигласан утас байсан. Имэй кодыг нь мэдэхгүй байна. Манайхаар ороод гарсан үл таних залууг сэжиглэж байна. Цэнхэр өнгийн нимгэн куртиктэй, хар түрийтэй гуталтай, шаравтар царайтай, согтуу залуу байсан. Манайд орж ирээд удаагүй халуун цай уучхаад л гараад явсан. Тэр залуугаас өөр хүн манайд орж ирээгүй. Би Мобиком Сүхбаатар аймгийн салбараас 2021 оны 10 дугаар сард 499.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би алдсан утсаа олж авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1х, хх-209-210/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2202118 дугаартай: “... Самсунг А10 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 330.000 төгрөгөөр үнэлэгдсэн...” гэх дүгнэлт /1х, хх-222-233/,

 

Яллагдагч *******ын: “... Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1х, хх-242/,

 

3. Яллагдагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-наас 17-ныг шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Далангийн задгай тоотод байх хохирогч ******* гэрээс “Самсунг ноте-8”, “Самсунг эс-6” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 601.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч *******: “...2022 оны 03 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед аймгийн төвд байх гэрээсээ хөдөө гэр рүүгээ яваад буцаад маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өглөөний 09 цагийн үед гэртээ ирэхэд манай хоёр хүүхэд гэртээ хоёулаа унтаж байхаар нь та хоёр ямар учраас хичээлдээ яваагүй талаар асуухад бид хоёр унтахдаа таны 2 утсыг цэнэглээд гэрийнхээ хаалгыг нээлттэй унтсан байна. /Хаалга цоожлоогүй гэсэн үг/. Унтаад босоод ирэхэд таны хоёр утас алга болсон болохоор хичээлдээ явж чадаагүй талаар хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад уг асуудлын талаар хандсан бөгөөд манай гэрээс өөр хулгайд алдагдсан зүйл байхгүй байсан. Мөн хулгайд алдсан 2 гар утасны нэг гар утас буюу Самсунг эс-6 маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авлаа. Харин нөгөө утсаа аваагүй тул гомдолтой байна. Тухайн үед гэрт манай том хүү , дунд хүү нар нь үлдсэн байсан. Самсунг ноте-8 маркийн гар утас нь гадуураа хар өнгийн гэр буюу кэйстэй, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, хар өнгөтэй гар утас байсан. Мөн тус гар утасны имэй код нь 8642020547460109 дугаартай. Харин Самсунг эс-6 маркийн гэр нь гадуураа хар өнгөтэй хавтас буюу кэйстэй, уг хавтаст нь дээшээ нээгдэж онгойдог байх ба уг утас нь урд талдаа 1 ширхэг хяналтын камертай, дэлгэц нь хагарч цуурсан зүйлгүй, дэлгэцний баруун дээд хэсэгт бага зэрэг наалт нь салж, бохирлогдсон, ар талын таг нь цагаан өнгөтэй, 1 ширхэг камертай, түүний доод хэсэгт Самсунг гэсэн бичиглэлтэй гар утас байна. Би Самсунг ноте-8 маркийн гар утсыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс 2021 оны 05 дугаар сард 610.000 төгрөгөөр худалдан авч байсан. Самсунг эс-6 маркийн гар утсыг аймгийн төвөөс 2015 онд 300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би Самсунг ноте-8 маркийн гар утсаа авах юм бол гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоогийн байдлаар гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2х, хх-15-16/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2202127 дугаартай: “... Самсунг ноте-8 гар утасны зах зээлийн үнэлгээ 469.333 төгрөг, Самсунг эс-6 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ нь 132.000 төгрөг, нийт үнэлгээ нь 601.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /2х, хх-29-40/,

 

Яллагдагч *******ын: “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2х, хх-48/,

 

4.Яллагдагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Шинэ Дөрвөлжийн 320 тоотод байх хохирогч гэрээс цагаан өнгийн чулуун хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 570.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх нэр бүхий 4 хохирогчид нийт 2.210.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-147-149/,

 Хохирогч : “... Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн өнгөрөөгөөд эхнэр бид 2 гэрээ цоожгүй үлдээгээд эмийн сан эмэнд явсан. Тэгээд 12 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт байсан хагас шилтэй 0.5 литрийн хар чингис гэдэг архи телевизорын ард байсныг гаргаж ирээд ууж дуусгаад шилийг нь гэрийн зүүн орон дээр хаясан байхаар нь гэрт байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд стекэн дотор байсан улаан хүрэн өнгийн дугуй хээтэй торгон даалинтай шинэ цагийн цагаан өнгийн чулуун хөөрөг алдагдсан байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай хүргэн Амарбатынх цуг 1 хашаанд байдаг учир эхнэр бид гэрээ цоожгүй үлдээгээд явсан. Нуухгүй, хув толгойтой, цагаан ясан халбагатай сүүн цагаан өнгөтэй чулуун хөөрөг байсан. Сүүлийн үеийн шахмал чулуун хөөрөг байсан. Гар дүүрэн баригдахаар хөөрөг байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Сүүлийн үеийн хөөрөг байсан. Айхтар үнэтэй эд биш. Би хөөргөө 500.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан хөөргөө олж авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1х, хх-154-155/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. “№1, №2” дугаартай 2 ширхэг гарын мөртэй тохирох дардас санд илэрсэнгүй. “№3” дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN005310009242 дугаартай, ******* регистртэй, Өвөө овогт Батзоригтын баруун гарын ядам хурууны мөр байна...” гэх дүгнэлт /1х, хх-165-167/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2202118 дугаартай: “... Цагаан өнгийн мана хөөрөгний зах зээлийн үнэлгээ 570.000 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэх дүгнэлт /1х, хх-147-184/,

 

Яллагдагч *******ын: “... Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1х, хх-193/,

 

*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 137 х/

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 138 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 116-122 х/

 

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/258 дугаартай “ялтан *******ын зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн талаарх” албан тоот /хх-ийн 126 х/

 

Мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай 29, 28, дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 144-145 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 х/ зэрэг болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 26-10 тоотод байх хохирогч ******* гараашнаас нь 38,8 кг бярууны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 543.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

 хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-07-09/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1х, хх-10-16/,

Хохирогч *******: “...******* нь манай махнаас 2 цул бөөн мах тэвэрч явж байгаад надтай манай гудамжны үзүүрт тааралдсан. ******* нь надтай тааралдахдаа тэвэр дүүрэн махыг арай нэг юм өргөөд явж байсан. Тухайн бөөн 2 ширхэг цул мах нь 38.8 кг болж байна. Яагаад гэвэл би гэрт үлдсэн байсан бүх мах, яс, гэдэс, болон идсэн махаа бодож үзсэн болохоор уг асуудлын талаар хэлж байна. Мөн ******* нь зөвхөн цул мах авсан бөгөөд үүнээс өөр гэдэс, ястай махнаас огт аваагүй байна лээ....” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2202113 дугаартай: “... 38,8 кг үхрийн махны үнэ 543.200 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт,   Яллагдагч *******ын: “...уг айлын хашааны хаалга нь онгорхой байхаар нь хашаагаар нь ороод гэрийн зүүн талд байх байшинтай нь залгаа таамбарны /гарааш/ урд очиход мах харагдахаар нь уг таамбар дотор байсан дөрвөлжин хайрцгийг нээж үзэхэд олон хэл үхрийн мах байхаар нь тухайн махнуудаас 2 ширхэг бөөн мах аваад уг айлын гудамжны үзүүрт явж байхад машинтай хүн ирээд юу нь мах тэврээд явж байгаа юм бэ гэхээр нь дүүгийн гэрээс мах аваад явж байна гээд явсан. Миний бодлоор тухайн хулгайлсан мах нь 35-40 кг мах байсан байх....” гэх мэдүүлэг  зэргээр,

 

2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Дөрвөлжийн 16-1 тоотод байх хохирогч ******* гэрээс “Самсунг А10” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь  

 Хохирогч *******: “...2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед гэртээ 2 хүүхдийн хамтаар байхад гаднаас 1 танихгүй согтуу залуу орж ирсэн. Тэгээд надаас Халзангийн Төмөрбаатар гэдэг айлыг асуусан.. Тэр залууг гарсны дараа би гэртээ утсаа хайгаад олоогүй. Хар өнгийн энгийн хавтастай, улаан өнгийн самсунг А10 маркийн гар утас байгаа. Би Мобиком Сүхбаатар аймгийн салбараас 2021 оны 10 дугаар сард 499.000 төгрөгөөр худалдан авч байсан....” гэх мэдүүлэг

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2202118 дугаартай: “... Самсунг А10 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 330.000 төгрөгөөр үнэлэгдсэн...” гэх дүгнэлт,

Яллагдагч *******ын: “... Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр,

 

3. Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-наас 17-ныг шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Далангийн задгай тоотод байх хохирогч ******* гэрээс “Самсунг ноте-8”, “Самсунг эс-6” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 601.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

Хохирогч *******: “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өглөөний 09 цагийн үед гэртээ ирэхэд манай хоёр хүүхэд гэртээ хоёулаа унтаж байхаар нь та хоёр ямар учраас хичээлдээ яваагүй талаар асуухад бид хоёр унтахдаа таны 2 утсыг цэнэглээд гэрийнхээ хаалгыг нээлттэй унтсан байна. /Хаалга цоожлоогүй гэсэн үг/. Унтаад босоод ирэхэд таны хоёр утас алга болсон болохоор хичээлдээ явж чадаагүй талаар хэлсэн...” гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2202127 дугаартай: “... Самсунг ноте-8 гар утасны зах зээлийн үнэлгээ 469.333 төгрөг, Самсунг эс-6 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ нь 132.000 төгрөг, нийт үнэлгээ нь 601.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт

Яллагдагч *******ын: “...Намайг ороход 2 хүүхэд унтаж байсан би цэнэглэж байсан 2 утсыг аваал гарсан  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэргээр,

 

4.Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Шинэ Дөрвөлжийн 320 тоотод байх хохирогч гэрээс цагаан өнгийн чулуун хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 570.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх нэр бүхий 4 хохирогчид нийт 2.210.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-147-149/,

 Хохирогч : “...2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн өнгөрөөгөөд эхнэр бид 2 гэрээ цоожгүй үлдээгээд эмийн сан эмэнд явсан. Тэгээд 12 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт байсан хагас шилтэй 0.5 литрийн хар чингис гэдэг архи телевизорын ард байсныг гаргаж ирээд ууж дуусгаад шилийг нь гэрийн зүүн орон дээр хаясан байхаар нь гэрт байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд стекэн дотор байсан улаан хүрэн өнгийн дугуй хээтэй торгон даалинтай шинэ цагийн цагаан өнгийн чулуун хөөрөг алдагдсан байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. “№1, №2” дугаартай 2 ширхэг гарын мөртэй тохирох дардас санд илэрсэнгүй. “№3” дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN005310009242 дугаартай, ******* регистртэй, Өвөө овогт Батзоригтын баруун гарын ядам хурууны мөр байна...” гэх дүгнэлт,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2202118 дугаартай: “... Цагаан өнгийн мана хөөрөгний зах зээлийн үнэлгээ 570.000 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэх дүгнэлт зэргээр тус тус  нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 26-10 тоот хохирогч ******* гараашнаас 38.8 кг бярууны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 543.200 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг тоот хохирогч ******* гэрээс “самсунг А10” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 16-наас 17-ныг шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг тоот хохирогч ******* гэрээс “самсунг ноте-8”, “самсунг эс-6” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 601.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг шинэ тоот хохирогч гэрээс шинэ цагийн цагаан өнгийн чулуун хөөргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 570.000 төгрөгийн хохирол учруулж, дээрх нэр бүхий 4 хохирогчид нийт 2.044.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Үйлчлүүлэгч минь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Цаашид хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх дүгнэлтийг

 

Шүүгдэгч *******: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын  хохирогч ******* гараашнаас 38.8 кг үхрийн махыг, хохирогч ******* гэрээс Самсунг А-10 маркийн гар утсыг, ******* гэрээс самсунг ноте-8, самсунг эс-6 маркийн гар утаснуудыг, гэрээс цагаан өнгийн чулуун хөөргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч  бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих, уг ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Өмнөх буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 2 сарын хугацаагаар  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас 6 хоногийг эдэлсэн ба эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар, 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар сольж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар, 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар, 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Алтангэрэлд 543.200 төгрөгийн хохирол, хохирогч Д.Дэлгэрцэцэгт 601.000 төгрөгийн хохирол учирснаас Самсунг ноте-8 гар утасны зах 469.333 төгрөгийн хохирол, хохирогч Б.Энхбаатарт 570.000 төгрөгийн хохирол учирсан байх ба дээрх хохирлыг тус тус төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******оос гаргуулж, хохирогч нарт олгох. Хохирогч Э.Баярсайханд 330.000 төгрөгийн хохирол учирснаас 330.000 төгрөгийн үнэтэй Самсунг А10 маркийн гар утсыг, хохирогч Д.Дэлгэрцэцэгт Самсунг эс-6 маркийн гар утсыг тус тус бүрэн бүтэн буцааж өгсөн байна. Шүүгдэгч *******од 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Үйлчлүүлэгч минь хулгайн гэмт хэрэг үйлдсэн боловч тухайн зүйл хэсэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Хохирол хор хэмжээг нь харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний ялыг оногдуулж өгнө үү. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг хэрэглэх гэсэн саналтай санал нэг байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Б.Сүхбаатарын хувийн байдлыг авч үзэхэд тэрээр энэ төрлийн гэмт хэргийг урьд нь үйлдэж шүүхээс ял авсан нь түүний эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр  зүйлийн 1, 2  дахь  хэсэгт, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг баримтлан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1  жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн ялыг хорих ялын 1 хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 1  жилийн  хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2  жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч  Г.Алдангэрэлд 543 200, Э.Баярсайханд 330 000, Д.Дэлгэрцэцэгт 601 000, Б.Энхбаатарт 570 000 төгрөгийг хохирол тус тус учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь дээрх хохирлоос хохирогч Э.Баярсайханд 330 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-10 маркийн гар утсыг, Д.Дэлгэрцэцэгт 132 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-6 маркийн гар утаснуудыг буцааж өгсөн хохирогч Э.Баярсайхан гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймээс  шүүгдэгч *******оос хохирогч Г.Алтангэрэлд 543,200 төгрөг, Д.Дэлгэрцэцэгт 601,000 төгрөг,  Б.Энхбаатарт 570,000 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 40 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 1  /нэг/ жилийн  хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр  зүйлийн 1, 2  дахь  хэсэгт, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг баримтлан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1  жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн ялыг хорих ялын 1 хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 1  жилийн  хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2  жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан  2 жил 1 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан *******ын цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос хохирогч Г.Алтангэрэлд 543,200 төгрөг, Д.Дэлгэрцэцэгт 601,000 төгрөг, Б.Энхбаатарт 570,000 төгрөгийг тус тус гаргуулж  олгосугай.

 

8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан 40 хоног цагдан хоригдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР