Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр             2022/ШЦТ/92                      Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******,******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын, 3 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:******* *******,

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын, 3 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:******* ,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг тоот хашаанд*******ийн эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний омог болон ар тал хэсэг зулгаралт, баруун бөөр орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг тоот хашаанд *******ийн эрүүл мэндэд 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт няцрал, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр эвлэрсэн гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр эвлэрсэн гэв.

 

. Хохирогч*******ийн: “... Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар нөхөр хүүхдийн хамт мал маллан амьдардаг. 2020 оны 03 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед тус сумын 2 дугаар баг “Хонхорын” задгай тоотод оршин суух гэртээ хүү Шинэмөнхийн хамт байж байхад миний төрсөн эгч ******* нь манай гэрт согтуу орж ирээд агсраад намайг утсаа авсангүй гээд намайг баруун гараараа алгадаж миний үснээс зулгааж миний нүд, хамар луу цохиж чихнээс барьж зулгаагаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 х /,

 

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаартай: “...*******ийн баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний омог болон ар тал хэсэг зулгаралт, баруун бөөр орчмын цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 х/,

 

 Хохирогч *******ийн: “... Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Жоржин” гэх газар нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 02 дугаар сарын сүүлээр сургуулийн хүүхэд сахих ажлаар сумын төвд түр ирээд байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хажуу айлын Тунгаа намайг цай уу гэж дуудсан. Тэгээд бид хоёр хамт цай уухдаа 2.5 литрийн пиво хувааж ууж дуусгаад төрсөн дүү болох Уранбилэг руу залгахад утсаа авахгүй байхаар нь би гэр лүү нь очоод “яахаараа утсаа авдаггүй юм” гэж хэлээд алгадахад намайг “ална” гэж хэлээд хүүтэйгээ хамт миний үснээс зулгааж намайг газар унагаж миний нүүрэн тус газар цохиж босголгүй цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 х/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай: “... *******ийн 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамарт няцрал, зүүн бугалгад цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 х/,

 

 Яллагдагч*******ийн: “...  2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 19 цаг өнгөрч байхад гэртээ хүү, охины хамт байхад эгч Уранчимэг нь бага зэргийн халамцуу орж ирээд “чи яагаад утсаа авахгүй байгаа юм, надад эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж болохгүй байна уу” гээд нүд рүү цохиж, үснээс зулгааж газар дарж унагаасан. Эхлээд зодуулаад дараа нь эгчийг зодсон. Бид 2 эвлэрсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 х/,

 

 Яллагдагч *******ийн: “... Би төрсөн дүүгээ цохиж зодсон болон зодуулсандаа гаргах гомдол санал байхгүй. Би бөгжтэй гараараа цохисон учраас дүүгийн нүд хөхөрсөн байх гэж бодож байна. Би дүү Уранбилэг рүү 2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 3 удаа залгахад утсаа аваагүй болохоор гэр лүү очиж “утсаа авсангүй” гэж алгадсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-41-43/ зэрэг Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх-ийн 5-7 х/

 

Шүүгдэгч *******ийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 х/

 

Шүүгдэгч *******ийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 х/

 

*******ийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61 х/

 

Шүүгдэгч*******ийн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 х/

 

Шүүгдэгч*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 х/

 

Б.Уранбилэгийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73 х/

 

Шүүгдэгч*******ийн  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт  / хх-ийн 80 х/

 

Шүүгдэгч *******ийн  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт  / хх-ийн 79х/

 

Шүүгдэгч *******,******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх  хүсэлт /хх-ийн 81-83 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 81-83 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 48 дугаартай санал /хх-ийн 84-85 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг тоот хашаанд*******ийн эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний омог болон ар тал хэсэг зулгаралт, баруун бөөр орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг тоот хашаанд *******ийн эрүүл мэндэд 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт няцрал, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч *******,******* нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 172, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******,******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч нар нь  бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийг  үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа  ******* нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү*******ийг зодож түүний эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чихний омог болон ар тал хэсэг зулгаралт, баруун бөөр орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,******* нь төрсөн эгч *******тэй харилцан зодолдож эрүүл мэндэд нь  2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамарт няцрал, зүүн бугалгад цус хуралт бүхий  үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******,******* нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******,******* нар нь харилцан зодолдож бие биеийнхээ  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд бие биедээ гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******,*******  нар нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бие биедээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******,******* нарт  танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарын улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******,******* нарт мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******,******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******, нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,*******т оногдуулсан торгох ялыг 5  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******,******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч *******,******* нарт энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******,******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч нар бие биедээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР