Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

 

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр             2022/ШЦТ/93                  Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй РД:******* *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* тоотод 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* биед халдан авто машины кабин өргөгч буюу хатуу мохоо зүйлээр цохиж зодож эрүүл мэндэд нь тархины эдийн  няцралын хүнд хэлбэр, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал, тархины оворго бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч *******ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гээд, Тухайн үед согтуу байсан. Хохирогчтой маргалдаж байгаад юм авч чулуудсан. Намайг эхнэргүй гомо гээд хэлэхээр машины төмөр байсныг авч шидсэн. Нэг мэдсэн газарт унасан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

 Хохирогч *******  “...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг өнгөрөөгөөд би дэлгүүрээсээ гараад явж байтал Болдоо гэх залуу зүс таних залуутай хамт явж байхад нь таарсан. Болдоо хамт урд талын урд талд нэг байдаг нэг айлд очсон. Тэднийд гэх зүс таних хүн тэр айлын залуу бас нэг танихгүй залуутай  хамт архи  уугаад сууж байсан тэгээд бид зургуулаа 0,75 литрийн Соёрхол 2 шилийг, 0,5 литрийн цагаан архи 1 шилийг уусан. Архи ууж байхад хүнтэй юм яриад сууж байсан чинь тэр айлын залуу дундуур орж ирээд муудаад тэр залуу гэрээсээ бид нарыг хөөхөөр ньын гэр лүү Болдоо,, Болдоотой хамт явсан зүс таних 2 залуу бид тав 1 шил архи авч очоод тэр архи талдаа орох гэж байтал нэлээн согтоод ирсэн. Би согтсон ч гэсэн ухаантай байсан. миний хажууд сууж байх шиг байсан. Гэнэт толгой руу юм ирээд онсон. Нэг нь чи хүн аллаа ш дээ гээд хэлж байх шиг байсан. Тэгээд цус их гарсан учраас шоконд орсон...Дарханбат гэх хүн юм шидэх шиг болсон. Яг юу шидсэнийг нь мэдэхгүй хүнд төмөр юм байсан. Яагаад шидсэнийг нь сайн мэдэхгүй байна...Би гомдолтой байгаа...Эмчилгээний зардал болон ирэх 4, 5 сард хагалгаанд орох тул гарах зардал болох нийт 15,000,000 төгрөг нэхэмжилж байна. Баримтууд гаргаж өгнө. Эрүүл мэндээрээ хохирогч эрэмдэг болсондоо гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

 Гэрч   “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өглөө би 12 цагийн үед Оодой гээд найзынхаа гэрт очтол, Болдоо, Оодой, дөрөв архи уучихсан сууж байсан. Тэгээд тэр архи дуусчихаар нь Болдоо бид хоёр ын дэлгүүрээс 0.75 литрийн соёрхлын нэг шил архийг авчхаад явж байсан чинь алхаад явж байсан чинь Болдоо мэнд мэдээд “бид хоёртой цуг зуу татъя” гээд Оодойгийн гэрт хамт очоод тэр архийг, Болдоо, Оодой,, бид зургуулаа архийг хувааж уугаад дууссан чинь дахиж нэг шил архи авчирсныг нь хувааж ууцгаасан. Тэр архийг ууж дуусчхаад Оодой ыг “чи одоо яв” гэсэн чинь “явах явахгүйгээ чамаар заалгахгүй” гээд тэр хоёр маргалдаад байсан болохоор “Дарханбат хэдүүлээ манай гэр рүү явъя” гээд Оодой гэртээ үлдээд , Болдоо, бид тавын гэрт 14 цагийн үед очоод нэг шил архи хувааж уусан.т машины сэлбэг гээд 2 ширхэг төмөр сэлбэгийг дээд давхраасаа авч гарч ирээд үүд хэсэгтээ тавиадийг гарахдаа аваад яваарай гэж хэлж байсан. суугаагаараа үүрэглээд байгаа юм шиг унтаад байгаа юм шиг байгаад байсан. Тэгтэл хоёр биенийгээ доромжлоод байх шиг байсан тэгснээ Дарханбаатар гэнэтхэн нөгөө хоёр сэлбэгийнхээ нэгийг нь барьж аваад руу шидчих шиг болсон. Би Дарханбаатар руу “чи хүн аллаа ш дээ” гэж хэлсэн чинь ын толгойноос нь цус гараад эхэлсэн чинь Болдоо гаднаас бөөлжиж орж ирээд ын толгойноос гарч байгаа цусыг нь тогтоох гээд юм тавьж дараад байсан. тэгээд гараад явчихсан., Болдоо бид гурав дараахан нь араас нь гараад бид хоёрийн танил гэх Уулбаяны айлд орж байж байгаад би гэр рүүгээ явсан.ийг эхнэр нь ирээд авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

 Гэрч “...,,, нарын хамтын гэр болох ******* тоотод байх улаан тоосгон мансаарттай байшин руу явсан.ын гэрт очоодоор нэг шил архи авчруулаад бүгдээрээ хувааж уусан. ...Тэгээд удалгүй би гарч бөөлжчихөөд ороод иртэл “хүн алчихлаа ш дээ” гээдыг хорьчихсон цаана нь толгойгоо барьсан байдалтай босож байсан. ын ойролцоо шатных нь тэр хавьд гурвалжин төмөр шиг зүйл хэвтэж байсан. Тухайн гурвалжин төмрийг архи ууж байхдаат манай Дарханаа ахын Маяти маркийн машины хэрэглэхгүй шинээрээ шахуу байгаа хүмүүс нумын ээмэг гэж ярьдаг зүйлийг үнэгүй өгөхөөр болж гэрийнхээ 2 давхар мансаарт руу гараад авчирч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, 

 

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 161 дугаартай “...******* биед тархины эдийн няцралын хүнд хэлбэр, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархай хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал, тархины оворго бүхий гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт  /хх-ийн 47-48 х/

 

Яллагдагч *******ын “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 09-10 цагийн үед Оодой буюу Отгонбаяр, Болдоо бид гурав хамт явж байгаад эмнэлгийн урд талын “МТ” шатахуун түгээх станц дээртэй таарсан. Тэгээд Отгонбаярынх руу очиж нэг шил юм уухаар болоод Отгонбаяр 0,75 литрийн Соёрхол архи аваад Отгонбаярын гэрт тэр архийг, Болдоо, Отгонбаяр бид дөрөв хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад дахиж нэг архи авчирсан байсан хэн авчирсныг нь мэдэхгүй ээлжлээд л архи авчирцгаагаад байсан. Болдоо, Отгонбаяр хоёр морь услах усанд явчхаад ирэхдээ тай цуг ирсэн. Тэд нар ирэхдээ бас архитай ирсэн ба тэр архийг нь бүгдээрээ хувааж уусан дандаа 0,75 литрийн Соёрхол гэх архи уугаад байсан. Сүүлд ирсэн. Тэгээд байж байтал юунаас болсныг мэдэхгүй Отгонбаярыг нэг цохиод авсан. Отгонбаяр уурлаад бид нарыг явцгаа гээд хөөхөөр нь бид нар цугтаа  Отгонбаярынхаас гараад ,, Болдоо, бид тав манайх руу очоод манайд баг нэг архи уугаад байсан санаж байна. Би нэлээд согтоод байсан. Биийг Маяти машинтай болохоор хэрэг болно байх гээд Маяти машины кабин өргөгч гээд хар гурвалжин төмөр сэлбэг байхаар нь энийг хэрэгтэй бол аваарай гээд дээд давхраасаа гаргаадийн хажууд тавьчихсан байсан. Үд өнгөрч байсан байх архи ууцгааж байсан чинь намайг хэл амаар доромжлоод “бандиа энэ тэр” гээд томроод байхаар нь би “чи айлд ирчхээд томорлоо” гээд уурлаад хажууд байсан Маяти машины кабин өргөгчийг аваад луу шидчихсэн байх. Тэгээд зайлцгаа гээд бүгдийг нь гэрээс хөөгөөд явуулсан. Сүүлд Болдоо, нараа сонсоход намайг “банди эхнэр хүүхэдгүй гомо” гэж хэлсэн талаар надад хэлсэн... нь миний эрх чөлөөнд халдаж цохиж зодоогүй. Хэл амаар доромжлоод байсан...Миний бие хохирогч ын эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг төлсөн байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 х/

 

 Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 х/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-15/

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх-ийн 5-7 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 х/

 

*******ын  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65, 69 х/

 

Хохирогч ******* хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 68-69,76 х/

 

Шүүгдэгч *******ын  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай өмгөөлөгч *******гийн  хүсэлт  / хх-ийн 62 х/

 

Хохирогч *******  “эмчилгээний зардалд 15 000 000 төгрөг авсан тул  гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт

 

Шүүгдэгч *******аас хохирогч У.т эмчилгээний зардалд 16 420 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны  мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 76, 88 х/

Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх  хүсэлт /хх-ийн 90 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 77-79 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 46 дугаартай санал /хх-ийн 80-81х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* тоотод 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* биед халдан авто машины кабин өргөгч буюу хатуу мохоо зүйлээр цохиж зодож эрүүл мэндэд нь тархины эдийн  няцралын хүнд хэлбэр, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал, тархины оворго бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч У., гэрч Ц.Отгонбор, М.Болдбаатар  нарын  мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 03 дүгээр сарын 03-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

           

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч  У.ыг машины кабин өргөгч төмрөөр цохиж  түүний эрүүл мэндэд нь тархины эдийн няцралын хүнд хэлбэр, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн чамархай хатуу хальсан доорх цус хуралт, тархи дарагдал, тархины оворго бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч У. нь эмчилгээний зардалд 15 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь 16 420 000 төгрөгийн хохирлыг  ******* 5630125223 дугаартай Хаан банкны данс руу 1 000 000 төгрөг, 420 000 төгрөг, 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн  болох нь  Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч У. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11 000 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******ад мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  14.5:15 см хэмжээтэй, 2 кг 800 гр жинтэй “Маяти маркийн автомашины кабин өргөгч сэлбэг” гэх нэршилтэй 2 ширхэг төмрийг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгана,  шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 2 жилийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “14.5:15 см хэмжээтэй, 2 кг 800 гр жинтэй “Маяти маркийн автомашины кабин өргөгч сэлбэг” гэх нэршилтэй 2 ширхэг төмрийг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч У.т нийт 16 420 000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР