Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

 

  2022                06              20                                         2022/ШЦТ/123                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч *******

Иргэний нэхэмжлэгч ******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, ам бүл 2, хүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, ******* тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:*******/, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хот чиглэлийн улсын чанартай А2001 дугаартай хатуу хучилттай авто замын 34 дэх километрт ******* улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 03 дугаар сарын 17-ны өглөө нь намайг Хэнтий яваад өгөөч гэж хэлсэн. Хэнтий аймагт очоод танилтайгаа уулзахаар очсон боловч байхгүй байсан. Хэнтий аймагт найзуудтайгаа уулзаад цэргийн баяр гээд 1-2 шил архи уусан. Өдөр 14 цагийн орчимд архи уухаа больсон. Тухайн үед нээх согтоогүй байсан. машин бариад Мөнххаан сум руу орж байсан. Мөнххаан сумаас аймаг хүртэл машинаа би барьсан. Тухайн үед миний уусан архи гарсан байсан. “”-ын уурхайн ар талд зам тээврийн осолд орсон.  Хохирогч д нийт 1,300,000 төгрөг өгсөн. Иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн  12,173,213 төгрөгийг гэрээнд зааснаар сар бүр төлөлтөө хийнэ. Хохирлыг барагдуулна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай байгууллагын барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай Тоёота Приус-41 тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болсон. Их хэмжээний хохирол учирсан тул зээлийн үлдэгдэл 11,946,363 төгрөг, хуримтлагдсан хүү 226,822 төгрөг нийт 12,173,213 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус мөнгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна гэв.

 

 Хохирогч М.Солонгын “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгаас найз Энхрийдорж түүний хуурай ах Оюунбаатар нарын хамт Хэнтий аймаг руу явсан. Хэнтий явах замд Оюунбаатар нь Мөнххаан сумаас Болдоо гэх хүнийг авсан. Тэр өдөртөө Хэнтий аймагт хоночхоод маргааш нь цэргийн баяр гээд тэр хэд 2-3 шил архи уусан. Тэгээд үд өнгөрч байхад Хэнтий аймгаас Сүхбаатар аймаг руу гарсан. ...Мөнххаан сумаас орой нар шингэж байхад гараад Оюунбаатар өөрөө машинаа бариад би урд талын суудал дээр нь унтаад явж байтал гэнэт осол гарсан. Хэнтий аймгаас гарахдаа бол архи уусан. Оюунбаатар, Энхрийдорж, Болдоо нар уусан. Би архи уугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 х/,

 

 Хохирогч ийн “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Оюунбаатар ах бид хоёр хорих анги руу хүн эргэхээр очтол тэр хүн нь аж ахуйн ажилд гарчихсан гээд байхгүй байсан. Буцаж буудалдаа очоод цэргийн баярын өдөр гээд ганц нэг юм уучхаад 13 цагийн үед Хэнтий аймгаас Сүхбаатар аймаг руу гарахдаа Хэнтий аймгийн дэлгүүрээс Оюунбаатар бид хоёр 2 шил 0.75 литрийн Соёрхол архи аваад гарсан. Би архи уугаагүй байсан болохоор машин барьж Мөнххаан суманд 18 цагийн үед ирсэн. Болдоо Мөнххаанд буух байсан боловч Сүхбаатар аймаг руу явахаар болоод Оюунбаатар ах өөрөө машинаа барина. 10 километр яваад жолоогоо өгье гэхээр нь би за та өөрөө барих юм бол би архи уулаа гээд Мөнххаанаас гараад архинаас нь хэд татаад унтаад өгсөн. Нэг мэдсэн машин онхолдчихсон арын суудалд завсраар хавчуулагдчихсан хөдөлж чадахгүй байсан. Замд машин зогсоод тэрэнд суугаад аймгийн эмнэлэг дээр ирсэн. ... архи уугаагүй эрүүл байсан. Би хундагаар 4-5 удаа архи уусан. ******* архи уусан. Харахад бол согтоогүй байсан. Болдоо нэлээн халамцуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай “1. М.Солонгын биед тархи доргилт, хүзүүний 3,4 дүгээр нугалмын хугарал, баруун атгаал ясны толгой хэсгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 х/ , 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4831 дугаартай “1. ийн биед хүзүүний 3-4-р нугалмын хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 х /,

 

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч М.Азбаярын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай “...Toyota Pruis 41 маркийн 0283 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх дүрмийн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 42-44 х/,

 

Яллагдагч *******ын “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 419 дүгээр хорих анги дээр очиход эргэх хүн нь аж ахуйн ажилд гарсан гээд уулзаж чадаагүй. Тэгээд цэргийн баяр гээд буудалд эргэж ирээд бид дөрөв 2-3 шил архи уусан. Би нэлээн согтсон байсан бөгөөд нэг мэдсэн машин барьчихсан Мөнххаан сум руу орж байсан. ...20-21 цагийн үед машин бариад хөдөлсөн. Мөнххаанаас гараад 3-4 км орчим яваад би машинаа баръя гээд өөрөө жолоодож явж байснаа санаж байна. Нэг харсан чинь Энхрийдорж унтаж байсан болохоор тэр чигээрээ барьж яваад Мөнххаан сумаас 70 орчим км явж байтал машин гэнэт шарваад замын хоёр тал дээр гарч ирээд байсныг санаж байна. Нэг мэдсэн онхолдсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 х/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 3-7 х/

 

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 08 х/

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 12 х/

 

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 74-86 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 89 х/

 

 Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 90 х/

Хохирогч М.Солонгын эмчилгээний зардал нэхэмжилсэн  хохирлын баримт         / хх-ийн 93-95 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хот чиглэлийн улсын чанартай А2001 дугаартай хатуу хучилттай авто замын 34 дэх километрт ******* улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  Э.Солонгын  “ ... Мөнххаан сумаас орой нар шингэж байхад гараад Оюунбаатар өөрөө машинаа бариад би урд талын суудал дээр нь унтаад явж байтал гэнэт осол гарсан. Хэнтий аймгаас гарахдаа бол архи уусан. Оюунбаатар, Энхрийдорж, Болдоо нар уусан...” гэх,

Хохирогч ийн “...Сүхбаатар аймаг руу явахаар болоод Оюунбаатар ах өөрөө машинаа барина. 10 километр яваад жолоогоо өгье гэхээр нь би за та өөрөө барих юм бол би архи уулаа гээд Мөнххаанаас гараад архинаас нь хэд татаад унтаад өгсөн. Нэг мэдсэн машин онхолдчихсон арын суудалд завсраар хавчуулагдчихсан хөдөлж чадахгүй байсан... гэх,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай “1. М.Солонгын биед тархи доргилт, хүзүүний 3,4 дүгээр нугалмын хугарал, баруун атгаал ясны толгой хэсгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4831 дугаартай “1. ийн биед Хүзүүний 3-4-р нугалмын хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч М.Азбаярын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай “...Toyota Pruis 41 маркийн 0283 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх дүрмийн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадалгаа,

Яллагдагч *******ын “... Мөнххаанаас гараад 3-4 км орчим яваад би машинаа баръя гээд өөрөө жолоодож явж байснаа санаж байна. Нэг харсан чинь Энхрийдорж унтаж байсан болохоор тэр чигээрээ барьж яваад Мөнххаан сумаас 70 орчим км явж байтал машин гэнэт шарваад замын хоёр тал дээр гарч ирээд байсныг санаж байна. Нэг мэдсэн онхолдсон байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хот чиглэлийн улсын чанартай А2001 дугаартай хатуу хучилттай авто замын 34 дэх километрт ******* улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,073,083 төгрөгийн хохирлын баримт гаргасан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч нь хохирогч д учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна...гэх дүгнэлтийг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. *******т оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэнтий аймагт найзуудтайгаа уулзаад цэргийн баяр гээд 1-2 шил архи уусан” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй ба энэ нь хохирогч , нарын мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, , Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн магадалгаа, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч , нарын мэдүүлгийг үндэслэвэл шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх дүрмийн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс осол гаргасан нь тогтоогдсон байна.

 

Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.

 

Тухайн гэмт хэргийн обьектив тал нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

Прокуророос шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг  “Автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Тухайн гэмт хэргийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч , нарын зүгээс нэхэмжилсэн зүйлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч *******т оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн. Иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг гэрээнийхээ дагуу нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогч нараас уучлалт гуйсан. Улсын яллагчийн  зүгээс *******т оногдуулсан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна  гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон, тогтсон ажил, орлоготой зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч *******  хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлын нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн хохирлыг хуваарийн дагуу нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Солонго, нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Э.Солонгын шаардсан хэмжээгээр эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн,  бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч Бүрэнфиннас ББСБ ХХК-ны  эзэмшлийн ******* улсын дугаартай “Тоёота Приүс” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 14,210,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний талаар шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар маргаагүй болно.

Харин шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч  Бүрэнфиннас ББСБ ХХК-ны  тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоос 11,946,363 төгрөг, хуримтлагдсан хүү 226,822 төгрөг нийт 12,173,213 төгрөгийг төлөөгүй байх тул түүнээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор тогтоолоо

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч *******т оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т  мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 12,173,213.62 төгрөгийг гаргуулж  иргэний нэхэмжлэгч “Бүрэнфинанс ББСБ” ХХК-д  олгосугай.

 

  8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Солонго, нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч д эмчилгээний зардалд  нийт  950 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч,  дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР