Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

 

 

 

                                                                                                                                    

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баатарсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* , овгийн нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                             

Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 31 настай, регистрийн дугаар , эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежид багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн  сумын 1 дүгээр багийн   дугаар гудамжны 1 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн ******* ,

 

Монгол Улсын иргэн, оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 42 настай, регистрийн дугаар , эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг сум 11 дүгээр багийн дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овгийн .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 13 дугаар багийн “Хаус” хорооллын орчим байрлах хатуу хучилттай авто зам дээр “Тoyota Corolla Axio” маркийн ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодон туслах замаас гол зам руу нэвтрэх үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж заасныг зөрчсөний улмаас гол замаар зорчиж явсан “Мустанг-5” маркийн ӨВЗ улсын дугаартай мотоцикл тус автомашиныг мөргөж осол гаргаж,  уг мотоциклиор зорчиж явсан иргэн амь нас хохирсон,

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 13 дугаар багийн “Хаус” хорооллын орчим байрлах хатуу хучилттай авто зам дээр “Мустанг-5” маркийн ӨВЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4в-д ” ...мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж туслах замаас гол замд нэвтрэн орсон ӨВР улсын дугаартай “Тoyota Corolla Axio” маркийн маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклиор зорчиж явсан иргэн амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ“...Би 09 дүгээр сарын 06-ны өдөр “Хаус” хорооллоос хойшоо өгсөх уулзварт нэвтрэхдээ баруун талаас ирж байсан тээврийн хэрэгсэл болох мотоциклийг харж байсан. Тэгээд хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тухайн үед тээврийн хэрэгсэл зайтай байсан болохоор хөдөлгөөнөө үргэлжлүүлээд хойд урсгалд ороод явж байх хооронд юу юугүй машины араас түг гээд доргиж байгаа юм шиг чимээ гарсан. Би зогсоод буугаад харсан чинь талийгаач зам дээр хэвтчихсэн таталт өгч байсан. Тэгээд сандраад буцаж машин руу гүйгээд утсаа аваад түргэн дуудсан. Тэгээд дараа нь цагдаа дуудсан. Буцаад талийгаач дээр очиход таталт өгч байсан. Ойр хавийн хүмүүсээс тусламж гуйсан. Тэгээд тусламж гуйгаад зогсож байхад нэг эмнэлгийн тэрэг тааралдахаар нь зогсоосон. Тэр эмнэлгийн тэрэг нь ковидын машин байсан. Дотроос нь халдвар хамгаалалтын хувцастай эмч бууж ирээд ах нь наад өвчтөнд чинь ойртож болохгүй, чи өөрөө анхан шатны тусламж үзүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь та надад хэлээд өг би тусламж үзүүлье гэж хэлэхэд усаар зулайг нь норго гэж хэлсэн. Би урагшаагаа хүн дуудаж ус авчруулаад зулай, цээжийг нь норгосон. Тэр эмчийг байж байхад нэг машин ирж зогссон. Тэгээд бууж ирээд би эмнэлгийн дарга байна, энэ хүн яасан бэ? гэж асуусан. Би түргэн тусламж дуудчихсан байгаа. Та иртэл нь анхан шатны тусламж үзүүлээч гэж гуйсан. Тэр хүн наад хүн чинь амьсгалж чадахгүй байна. Хоёулаа амьсгалын замыг нь чөлөөлье, намайг өргө гэхээр өргөөрэй гэж хэлсэн. Тэгээд нуруунаас нь дэмнээд хажуу тийш нь харуулсан. Тэр ах гар, хөлд нь массаж хийгээд байх шиг байсан. Тэгээд талийгаач гүнзгий амьсгаа авч эхэлсэн. Тэр үед нэг мотоциклийн такситай хүн ирээд би цагдаа байна ямар хэрэг гарсан бэ? гэж асуусан. Тэгээд би мотоциклтой араас ирээд мөргөөд энэ хүн ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэр цагдаа “ахаа та нэр, гэрийн хаягаа хэлээрэй” гэсэн чинь эмнэлгийн дарга нь “чи битгий асуулт асуугаад бай, нэрээ хэлж болохгүй, битгий юм ярь, тайван бай” гэж хэлсэн. Тэгээд удалгүй түргэний машин ирсэн. Тэгээд түргэн ирээд эхлээд толгойд нь боолт хийсэн. Дараа нь дамнуурга дээр өргөөд машинд нь аваад суусан. Тэгээд араас цагдаа ирээд жолооч нь хаана байна гэхэд түргэний машинд суусан гэхээр нь машины жолооч нь үлд гээд буцаад буусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаач нь миний төрсөн ах байсан. Ээжтэйгээ цуг амьдардаг байсан. Манай ах 1967 онд Хайрхандулаан суманд төрсөн. Хайрхандулаан суманд байхдаа худгийн моторчин, трактор барьдаг, малчин байж байгаад сүүлд нь 1995 онд аймгийн төвд орж ирсэн. Манай ах ээжтэй цуг амьдардаг, эхнэр хүүхэдгүй, архи дарс хэрэглэдэггүй, тамхи ч татдаггүй, янз янзын хууч өвчин ч байгаагүй. Манай ээж Хайрхандулаан суманд саальчин, малчин байж байгаад 1995 онд тэтгэвэртээ гараад ахтай цуг амьдардаг болсон. Манай ах ээжээсээ огт холдож үзээгүй. Цэрэгт явсан 2 жилийн хугацаанд л тусдаа байснаас биш байнга хамт амьдардаг байсан. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би шатахуун түгээгүүрээс бензин авчихаад явж байхад ээж над руу утсаар яриад ах чинь аваарт орсон гэнэ гэж хэлсэн. Би бачимдаад очиход манай ах цусандаа будагдчихсан, баруун тохойноос нь их хэмжээний цус гарсан, ямар ч мэдээ, мэдрэлгүй байдалтай байсан. Тэгээд ямар зүйл болов? гэхэд сая урд 10 дугаар хорооны тэнд аваарт ороод түргэний тэргээр ирлээ гэсэн. Эмч нараас нь одоо яах вэ? гээд сандраад, бачимдаад асуутал ямар ч ухаан мэдрэлгүй, бүх амин үзүүлэлтүүд нь уначихсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд шууд л амь тарианд орсон. Бүтэн 24 цаг амь тариатай байж байгаад нас барсан. Бид нарын зүгээс их гомдолтой байна. Манай ээж их настай хүн. Энэ хэргээс болоод их хүнд цохилтод орсон. Чичирч, даралт нь ихсээд одоогоороо манай ээж эмнэлэгт байгаа. Сэтгэл санааны хувьд ч гэсэн их тогтворгүй, байнга уйлсан байдалтай байгаа. Энэ явдлаас болж ээж эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэж байна. Тэгээд ажил явдалд нь 20 гаран сая төгрөг орсон. Бид нар баримт бүрдүүлэх тал дээр огт мэдээгүй байсан. Аль завтай байгаа ирэх нэгэндээ юм захиад авч ирүүлж байсан. Сүүлдээ өмгөөлөгч авснаас хойш баримт хэрэгтэй байдгийг мэдсэн. Тэрнээс өмнө баримт цуглуулах сөхөө ч байгаагүй. Өндөр настай ээж чичрүүлж ойчоод л байсан. Бие нь ямар муудаж байгаад өнгөрсөн биш гэв гэнэт л ийм зүйл болсон болохоор бүгдээрээ сандарцгаасан. Иймд зарим баримтуудыг цуглуулж чадаагүй._ Нийтдээ 20 гаран сая төгрөгийн зардал гарсан. Үүнээс 14.334.342 төгрөгийн баримт гаргаж өгсөн. өөс 5.000.000 төгрөг авсан. Сэтгэл санааны хохирол болох 10.000.000 төгрөг, нийт 24334342 төгрөг нэхэмжилнэ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би колонкоос бензин авъя гэж байтал ээж залгаад талийгаач ыг аваарт орсон эмнэлэг дээр байна гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход бие нь нэлээн муу зүрхний цохилт нь тасалдаад муудаад байсан. Тэгээд эмч нар нь ямар ч эмчлэх боломжгүй юм байна гэсэн. Хот руу хамаатны эмч нар луу хандаж зураг энэ тэрийг нь харуулсан, ямар ч хагалгаанд орох боломжгүй байна гээд тэгээд эмнэлэгт байж байгаад нас барсан. Осол бол яг ямар байдлаар болсон талаар мэдээгүй, сүүлд хаана болсныг нь мэдсэн. Эмч нар тархи толгойны гэмтэлтэй гээд байсан. Биеийг нь  бусад байдлаар шинжлэх боломжгүй, амьсгалын аппаратыг нь салгахаар л амин үзүүлэлт унаад байна гээд байсан шиг санагдаж байсан. Дотор талаар нь бас гэмтэл байсан байх, дөнгөж хажуу тийш нь харуулахад цус нь хамар амаар нь гараад байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач бол миний төрсөн дүү байгаа юм. Бид хоёрын овог өөр байдаг юм. Талийгаач сумын 10 дугаар багийн 5 дугаар гудамжны 10 тоотод ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан. Эхнэр аваагүй, ажил эрхэлдэггүй, бие нь цоо эрүүл хүн байгаа юм. Хуучин ээжтэйгээ Хайрхандулаан суманд мал маллаж байсан. Тэгээд аймгийн төвд орж ирээд 10 гаран жил болж байгаа байх, ээж одоо 78 настай хүн, ээжийгээ асраад л хамт байдаг байсан юм. 2021 оны 09 сарын 06-ны өдөр би Өмнөговь аймагт Цагаан хаданд нүүрс тээвэрт ажиллаж байсан. Над руу манай дүү утасдаад талийгаачийг осолд ороод бие нь муу, Өвөрхангай аймгийн эмнэлэгт байна гэсэн. Тэгээд би шууд гараад хүрээд ирсэн. Иртэл эмнэлэгт сэхээний тасагт ухаангүй байсан. 2-3 дахин зүрх нь зогсоод тэгж байгаад л өнгөрчихсөн юм. Эмч нар тархиндаа хүнд гэмтэлтэй, суурь ясны гэмтэлтэй, гавлын яс нь цууралттай, хагалгаанд орох хэрэгтэй байна гээд байсан. Тэгээд хотын эмч нартайгаа зөвлөлдөөд тэр хотын эмч нар нь наад хүн чинь нэмэргүй маш хүнд байна гээд байсан, зүгээр байсан хүнийг ингээд алдсандаа харамсалтай л байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач миний хоёр дахь хүүхэд байгаа юм, эхнэр хүүхэд байхгүй. Надтай хоёулхнаа л байдаг байсан. Цэрэгт явахдаа л надаас тусдаа байсан, намайг асарч хамгаалдаг хүн байсан юм. Би бол маш их гомдолтой байгаа. Миний гомдол үхэн үхтлээ тасрахгүй. Тухайн өдөр гэрээсээ гарч зах орчихоод ирье гээд гарсан юм. Тэгээд мотоциклийн такси аваад явлаа шүү гээд ярьсан. Тэгээд ирэхгүй байтал осолд ороод эмнэлэгт ирсэн байна гэж ярьсан.

 

           Тэгээд эмнэлэгт байж байгаад бид нарыг нас барсных дараа эмч нь 1 оруулж үзүүлсэн. Бид хоёр сум 10 дугаар багийн 5 дугаар гудамжны 10 тоотод амьдарч байсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42 хуудас/

 

Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тус дүгнэлтэд хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн тус дүгнэлтэд хүрсэн. Үүнд 1.Ослын бүдүүвч зурагт анх мөргөлдсөн цэг буюу А цэг нь замын голын тасархай зурааснаас ертөнцийн зүгээр хойш буюу мотоцикл явж байсан чиглэлийн эсрэг урсгал руу 75 см зайд байрлаж байна. 2. Хавтаст хэргийн 11, 12, 79 хуудсанд байх гэрэл зургийн үзүүлэлтүүд мотоцикл нь автомашины араас буюу хойд дугуйн хэсэгт мөргөсөн байдал.  3. Гэрч ******* “миний баруун тал хэсгээс 1 машин ойртож харагдсан” гэх мэдүүлэг.  4. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 12/04 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийн хариулт 2 “68-18 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а заалтыг зөрчсөн байна гэсэн нотлох баримтуудыг үндэслэн дээрх дүгнэлтэд хүрсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 225-226 хуудас/

 

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би мотоциклын таксинд яваад захын зүүн талын хаалган дээр зогсож байсан. 14 цагийн орчим нэг настай хүн ирээд араар мордсон. Тэгээд хаашаа явах уу гэтэл Ноён дэлгүүр гэсэн. Тэгээд би захын зүүн талаас хөдлөөд эмнэлгийн эсрэг талаар уруудаад Петровисын уулзвараар урагш гараад Хаус хорооллын ар талын засмалаар баруунаас зүүн тийш явж байсан. Тэгтэл Хаус хорооллын голын уулзвар луу миний баруун тал хэсгээс нэг машин ойртож байгаа харагдсан. Тэр их хурдтай явах шиг болсон. Миний урдуур ороод ирсэн. Миний унаж явсан мотоциклийн урд дугуй хэсэг машины хойд дугуйны орчимтой мөргөлдөөд би мотоциклийн үрүүлээс барьсан чигээрээ засмал зам дээр ойчсон. Ард сууж явсан хүнийг би сүүлд нь харсан. Тэгтэл миний зүүн талд дээшээ хараад хэвтэж байсан. Машины жолооч очоод өндийлгөх гээд өндийхгүй байсан. Тэгээд түргэн ирээд тэр хүнийг аваад явсан. Машины жолооч бид хоёр хэргийн газар хэмжилт хийхэд байж байгаад цагдаа дээр ирээд драгер багажаар үлээсэн. Бид хоёроос согтолт гараагүй. Тухайн ослоос болоод миний нуруу бөөр өвдөөд байгаа.” гэсэн  мэдүүлэг /1хх-ийн 37 хуудас/

 

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би Хаус хорооллоос Политехникийн коллеж руу ажил руугаа явж байсан. Хаус хорооллын  голын замаар өгсөөд цагдаагийн хажуугаар явдаг уулзвар дээр очоод баруун гар болон чигээрээ харахад хөдөлгөөн байхгүй байсан. Зүүн гар тийшээ харсан чинь 100 метр орчим зайд 1 мотоцикл явж байсан. Тэгээд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд мотоциклийн явж байсан уулзварыг бүрэн өнгөрөөд эсрэг урсгалд нь явж байхад жолоочийн эсрэг талын хойд дугуй руу мотоцикл мөргөсөн. Тэгээд машинаа зогсоогоод бууж ирээд харсан чинь талийгаач зам дээр ухаан алдсан шинжтэй хэвтэж байсан, мотоциклийн жолооч босоод зогсож байсан. Би машинаасаа утсаа аваад 7032103 дугаар луу залгаад газар дээр нь түргэн дуудсан, дараа нь 7032102 дугаар луу залгаж цагдаа дуудсан. Тэгээд урд 1 эмнэлгийн машин ирж зогсохоор нь түргэн ирж байгаа юм бодсон. Тэгсэн цагаан хувцастай эрэгтэй хүн бууж ирсэн. Короногийн хүн байх шиг байсан. Тэгсэн тэр хүн ах нь халдвар хамгаалалтын дэглэм барьж байна гэсэн. Тэгээд би та тусламж үзүүлээч гэтэл ус авч ирээд зулай цээжийг нь шавшаач гэсэн. Тэгээд би урд барилгаас ус авчраад шавшсан. Тэгтэл жижиг тэрэгтэй 1 хүн бууж ирээд “би эмч байна, энд яг юу болоод байна” гэхээр нь “хүн ухаан алдчихаад байна, анхан шатны тусламж үзүүлээч” гэсэн. Тэгээд тэр хүн амьсгалын замыг чөлөөлөх хэрэгтэй байна гээд хажуу тийш нь эргүүлэх хэрэгтэй байна гээд эргүүл гэхээр нь би хажуу тийш нь эргүүлсэн, тэгээд амьсгалж эхэлсэн. Тэгээд түргэний машин ирээд толгойд нь боолт хийгээд насилк дээр тавиад машинд оруулаад аваад явсан. Тэрний дараа цагдаа ирэхээс өмнө 1 цагдаа бууж ирсэн. Тэгсэн тэр Богд сумын хэсгийн төлөөлөгч гэсэн байх би энэ хавиар өнгөрч явсан хүн байна гэсэн. Тэгээд хоёр жолооч гээд дуудсан. Тэгээд мотоцикл нь хаашаа явж байсан юм бэ гэж асуусан. Тэгсэн мотоциклийн жолооч захын араас Ноён дэлгүүр лүү явж байсан гэж хэлсэн. Тэр цагдаа тэгээд чигээрээ явж байсан юм бол яагаад хойшоо явж байсан машины араас орчихдог юм бэ гэсэн. Тэгтэл мотоциклийн жолооч юу ч дуугарахгүй зогсоод байсан. Тэгээд цагдаагийн албан хаагчид ирээд үзлэг хийгээд хэмжилтээ хийгээд эхэлсэн. Тэгж байхад мотоцикл нь хаанаас хаа хүрээд явж байсан юм бэ? гээд асуухад баруун талаасаа зүүн тийшээ чигээрээ явж байсан гэж гараараа зааж үзүүлсэн. Тэгэхэд мотоциклийн  жолоочийг чи хойшоо эргэх гэж байсан юм уу гэж асуухад үгүй гэж хариулж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39-40 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №87 дугаартай шинжээчийн “...1.2. Амь хохирогч цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины аалзан хальсан дахь тархмал цус харвалт, хоол боловсруулах замын цус алдалт, баруун гарын тохой, баруун дал, бүсэлхий нуруу, зүүн дал, баруун хөлийн гуя хэсэг дахь цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

 3. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

 4. Нас барсан хугацаа 40 цагаас дээш болсон байх боломжтой.

 

 5. Амь хохирогч цусанд спиртийн агууламж илэрсэн эсэх талаар шинжилгээний дүгнэлт ирээгүй тул дүгнэх боломжгүй.

 

6. Амь хохирогч нь авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох гавал ясны хугарал, тархины аалзан хальсан дахь тархмал цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, олон хавирганы хугарал, хоол боловсруулах замын цус алдалтын хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 44-48 хуудас/

 

Өвөрхангай аймаг дахь төвийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “...*******ийн эзэмшлийн ӨВР улсын дугаартай “Тоёота  королла аксио” загварын тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага стандартыг шалгаж үзэхэд: "...1. Хятад улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4.0 мм (стандарт<5%/ метр), залуурын дугуй болох 1-р тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.6 кН, баруун талдаа 2,5 кН, 4% зөрүүтэй зогсож барьсан (стандарт<20%),  2-р тэнхлэг болох дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8 кн, баруун талдаа 1.6 кН, зөрүү нь 1.1 % зөрүүтэй барьсан (стандарт <30%), зогсоолын тоормос 0%-ийн зөрүүгүй барьж стандарт шаардлага хангаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгал хол дээрээ 80000 сб, баруун гар талын гэрлийн тусгал хол дээрээ 80000 сб (стандарт 10000- 225000 сб) байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Цахилгаан тоноглолын хувьд цахилгааны утсууд, гэрлийн залгуур, дуут дохио зэрэг стандартын шаардлага хангаж байна. Бүхээг доторх хэрэгслийн хувьд стандартын шаардлага хангаж байна. Суваг дээр эд ангийг шалгахад түлк резин, холбоос тиаг, шарнер, амортизатор зэрэг нь бэхэлгээ чангалгаа сайтай, стандартын шаардлага хангаж байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийхэд 3-6мм (суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,6 мм-ээс стандарт багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүн, нэг тэнхлэг дээр ижил хэмжээтэй дугуйтай нь стандартын шаардлага хангаж байна.

 

2. Нэгдүгээр тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,6 кН, баруун талдаа 2,5 кН, 4% зөрүүтэй зогсож барьсан (стандарт <20%), 2 дугаар тэнхлэг болох дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,8 кН, баруун талдаа 1,6 кН, зөрүү нь 11% зөрүүтэй барьсан (стандарт <30%), зогсоолын тоормос 0%-ийн зөрүүгүй барьж стандарт шаардлага хангаж байна. Шинжээч М.Мөнхбаатар” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-97 хуудас/

 

Өвөрхангай аймаг дахь төвийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “*******ын эзэмшлийн ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага стандартыг шалгаж үзэхэд: “...1. Уг тээврийн хэрэгслийн залуурын дугуй болох 1-р тэнхлэг дугуйн тоормосны хүч сул бариагүй (стандарт<20%),  2-р тэнхлэг дугуйн тоормосны хүч сул зуурч бариагүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.  Гэрлийн тусгал хол дээрээ 0 cd, (стандарт 10000-225000 cd) байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Хурд хэмжүүр болох одометрийн заалт гол нь тасарч ажилладаггүй зэрэг зөрчил илэрлээ. Цахилгаан тоноглолын хувьд цахилгааны утсууд, гэрлийн залгуур, дуут дохио зэрэг стандартын шаардлага хангаж байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийхэд 5-8 мм (суудлын автомашин мотоциклын дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс стандарт багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүн стандартын шаардлага хангаж байна.

 

2. 1-р тэнхлэгийн дугуйн тоормосны хүч сул бариагүй (стандарт<20%), 2-р тэнхлэг дугуйн тоормосны хүч сул зуурч бариагүй, тоормозны дөрөөн сул явалт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Шинжээч М.Мөнхбаатар” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 89-90 хуудас/

 

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  гаргасан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №12/04 дугаартай “...1. Уг хэрэг нь зорчигчийн амь насанд хохирол учруулсан байх тул зам тээврийн осол мөн гэж үзнэ.

 

2. 68-18 ӨВЗ улсны дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4а/...Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно. в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн энэхүү үйлдэл нь осол гарахад шууд нөлөөлөхгүй боловч ослоос учирч болох хохирлыг нэмэгдүүлэх боломжтой юм.

 

3. “Corolla Axio” маркийн 38- 13 ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

 4. Техникийн шинжээчид ирүүлсэн материалд үндэслэн тээврийн хэрэгслүүдийн худыг тодорхойлох боломжгүй байна.

 

5. Жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.

 

6. Жолооч *******, жолооч ******* нарын аль алины буруутай үйлдлээс шалтгаалсан байж болох эсэх нь хариулт 5-аар хариулагдсан.

 

7. Уг зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нөлөөлөөгүй. Шинжээч Ц.Цэвэгжав, Ж.Мягмар, Д.Бадрах” гэсэн  дүгнэлт /1хх-ийн 105-106 хуудас/

 

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №02/11 дугаартай “...1. “Тоёота Аксио” маркийн ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-р заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна.

 

2. “Мустанг-5” маркийн ӨВЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “в”-р заалт буюу “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлөхгүй бөгөөд ослоос учирч болох хохирлыг нэмэгдүүлэх боломжтой.

 

3. Зам тээврийн осолд хэн буруутайг шүүх тогтоох тул техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй байна.

 

 4. Уг зам тээврийн осолд зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.

 

 5. “Тоёота Аксио” маркийн ӨВР улсын дугаартай автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байна. Харин “Мустанг-5” маркийн ӨВЗ улсын дугаартай мотоцикл нь ослоос өмнө техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.2-т “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан тул шинжээч бусдын гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. Шинжээч И.Базаррагчаа, Б.Баярсүрэн, Ц.Нямдулам, , Н.Мөнхзул.

 

Шинжээч “Хариулт 1-н хувьд санал нэг байна.

 

Хариулт 2-н хувьд ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в заалт, мөн 12.3 заалт буюу жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в заалтаар учирч болох хохирлыг нэмэгдүүлэх боломжтой ба Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй.

 

Хариулт 3, 4, 5, 6-ийн хувьд санал нэг. Шинжээч ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 214-215 хуудас/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-12 хуудас/,

 

Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 13 хуудас/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 14-22 хуудас/

 

Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *******, ******* нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл  /1хх-ийн 23-24 хуудас/

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлын баримтууд  /1хх-ийн 188-190 хуудас/

 

Талийгаач эмчлүүлэгчийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 152-171 хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлын баримтууд,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 21,  2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолууд 1хх-ийн 116-118, 234-2 хуудас/,

 

Шүүгдэгч Г.ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн 20/11/100 дугаартай “Тэргүүний залуу багш” үнэмлэх, Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 891 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын бүртгэлийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хаан банкны депозит дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/53 дугаартай тодорхойлолт,  2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хүндэт өргөмжлөл” /1хх-ийн 126-128-130, 1-138, 139 хуудас/

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 285 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 109 дугаартай албан бичиг,  Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаартай “Босго шугам шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбар /1хх-ийн 242, 243, 244, 245 хуудас/ зэрэг болно.

 

 Улсын яллагч С.Баатарсүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаус” хорооллын орчим байрлах хатуу хучилттай авто зам дээр “Тоёота Королла Аксио” маркийн ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон туслах замаас гол зам руу нэвтрэх үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж гол замаар явж байсан “Мустанг-5” маркийн ӨВЗ улсын дугаартай мотоциклд зам тавьж өгөлгүй уулзварт нэвтрэх үед тус мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас ӨВЗ улсын дугаартай мотоциклд зорчиж явсан иргэн амь насыг хохироосон,

 

 Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хаус” хорооллын орчим байрлах хатуу хучилттай авто зам дээр “Мустанг-5” маркийн ӨВЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 3.4-т мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж туслах замаас гол замд нэвтрэн орсон ӨВР улсын дугаартай “Тоёота Королла Аксио” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклд зорчиж явсан иргэн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 87 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь төвийн шинжээчийн 12/04 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 02/11 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нар нь захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн С.Бат-Очирын амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзэж байна. Энэ хэргийн улмаас хохирогч С.Бат-Очир нас барсан. Хохирогчийн ажил явдлын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хууль, эрх зүйн мэдлэггүй учраас зарим баримтуудыг авч чадаагүй. Сүүлд өмгөөлөгч авснаас хойш баримтуудаа цуглуулж нийт хохирлын 60 орчим хувийн баримтуудыг хавсаргасан. Баримтаар 14.334.342 төгрөгийн хохирол учирсан гэж тооцсон. Мөн хохирогчийн 78 настай, насаараа хамт байсан ээж, төрсөн ах, дүүгийн сэтгэл санааны хохирлыг тооцоод 10.000.000 төгрөгийг ******* нэхэмжилнэ гэсэн. Нийт 24.334.342 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь сэтгэл санааны хохиролтой холбогдуулж тодорхой баримт бүрдүүлээгүй ч гэсэн ажил явдал, хүний амь нас хохирсон үйлдлийн цаана сэтгэл санааны хохирол зайлшгүй байна гэж тооцож байгаа учир нэхэмжилж байгаа. Хохирогчийн гомдол саналын хувьд хохирогчийн ээж нь зарим үед *******ийг өрөвддөг, уучилдаг, зарим сэтгэл санааны хувьд дарамттай үед гомдолтой, хуулийн дагуу шийдүүлнэ гэсэн байр суурьтай байдаг. Энэ хэрэгт өөрөө эрүүл мэндийн шалтгааны улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй. *******г аймгийн төвд оршин суух хаягтай, ирж очих боломжтой, хэрэг материалтай өөрөө танилцаж дүгнэлт гаргах чадвартай гэж үзээд *******г хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан. Хохирол төлбөрийн хувьд *******өөс 5.000.000 төгрөгийг хохирогч *******д шилжүүлсэн. ******* нь одоогийн байдлаар хохирол төлбөрийн хувьд ямар нэгэн зүйл төлөөгүй. Хохирогчийн ар гэрт очиж уулзсан, хохирол төлбөрөө төлсөн, гэмшсэн зүйл одоогоор харагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч нарын хувьд яаж харагдаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрийг буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн оролцож байна. Шүүх шинжээч, авто тээврийн шинжээч нарын дүгнэлтүүд удаа дараа гарсан. Үүн дээр *******ын буруутай үйл ажиллагаа байхгүй, шүүгдэгч *******ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хэрэг байна гэж нэг хэсэг явсан. Үүнээс шалтгаалаад хохирол төлбөрийн талаар ямар нэгэн асуудал гаргаагүй. Тэрнээс биш гэм буруутай гээд сүүлийн дүгнэлт гарснаас хойш гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлнө. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хэрэг дотор байгаа. *******ийн хувьд туслах замаас гол замд орохдоо төв замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь бий болсон. Мөн тодорхой хэмжээгээр *******ын буруутай үйл ажиллагаа байгаа. Тээврийн хэрэгслийн тоормосны систем бүрэн бус ажиллагаатай, ослын үед зогсоох арга хэмжээ аваагүй, хамгаалах малгай өмсөөгүй гэсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд зарим баримтуудыг гарах ёстой баримт гэж үзэхэд эргэлзээтэй баримтууд байна. 21 буюу 49 хоногийн зан үйлтэй холбоотой гарсан зардлыг гэм хорын хохирол гэж тооцох боломжгүй. Зөвхөн тухайн хүнийг оршуулахад гарсан зардлыг гэмт хэргийн зардалд тооцох ёстой. Үүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан байгаа. Сүүлд гаргаж өгсөн 25 баримтуудаас үзэхэд он, сар, өдөр, цаг хугацааны хувьд бас эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй, зан үйлтэй холбоотой баримтууд авагдсан зэрэг нөхцөл байдлууд байгаа учир үүнийг шүүхээс анхаарч үзээд гарах ёстой бодитой зардлыг нь тооцож үзээд шүүхээс тогтоосон зардлыг *******ын хувьд төлөхөд татгалзах зүйлгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Улсын яллагчийн саналтай нэг байна. Яагаад гэвэл шинжээчийн удаа дараагийн дүгнэлт болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээр *******, ******* нарын буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарч улмаар хүний амь нас хохирсон. Үүнийг миний үйлчлүүлэгч ******* гүнээ ухамсарлаж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөөр удаа дараа очиж сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлсэн. Энэ үүднээс хохиролд 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн. Цаашид хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа шүүхээс тогтоосон мөнгөн дүнгийн хэмжээнд нөхөн төлж барагдуулна гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэргийн зүйлчлэлтэй маргаангүй” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч *******ийн хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа гэм буруугийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлтүүд, өөрөө гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирол төлбөр барагдуулж байгаа үйл баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч *******ын хувьд хавтаст хэргийн 89-90 дүгээр талд авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн тоормоз нь ажиллахгүй байсан гэх дүгнэлт гарсан байгаа. Энэ гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл бол анхнаасаа заагаад өгчихсөн хөдөлгөөнд орж болохгүй гэх зүйл дээр шалтгаант холбоо ярьж байна. Энэ шалтгаант холбоогоор тоормозны систем ажиллахгүй байсан мотоциклоор өөрөө зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа нь намайг алаад өгөөч гэсэн санаатай зүйл. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр *******ын хувьд миний зүгээс удаа дараа маргадаг. Энэ яагаад эрүүгийн хариуцлагад татагдахгүй байгаа юм бэ? Энэ хэргийн үндсэн шалтгаан чинь ийм байгаа юм биш үү? гэсэн гомдол саналыг гаргасны үндсэн дээр прокурор саналыг хүлээж авсан. Иймд шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай асуудлыг шийдвэрлэж байгаа учир хохирол төлбөрийн асуудал яригдана. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн ээжтэй удаа дараа очиж уулзаж хийсэн хэрэгтээ гэмшдэг. Мөн түрүүн энэ тухай хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дурдсан. Хохирогчийн ээж нь залуу хүний цаашдын ажил, амьдралыг бодохоор уучилж байна. Заримдаа сэтгэл санаа нь хямарсан үед өөр байдалтай байдаг. Үнэхээр хүний амь нас эрсэдсэн учир үүнийг ойлгож байна. Иймд *******ийн хувьд шүүхээс гаргасан хохирол төлбөртэй ямар нэгэн байдлаар маргахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуульд зааснаар хохирол төлбөрийг зохих ёсоор хоёр тэнцүү хэмжээнд хуваалгах хүсэлтэй байна. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр  “Хаус” хорооллын орчим байрлах хатуу хучилттай авто зам дээр “Тoyota Corolla Axio” маркийн ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодон туслах замаас гол зам руу нэвтрэх үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж заасныг зөрчсөний улмаас гол замаар зорчиж явсан “Мустанг-5” маркийн ӨВЗ улсын дугаартай мотоцикл тус автомашиныг мөргөн осол гаргаж,  уг мотоциклиор зорчиж явсан иргэн амь нас хохирсон,

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 13 дугаар багийн “Хаус” хорооллын орчим байрлах хатуу хучилттай авто зам дээр “Мустанг-5” маркийн ӨВЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4в-д ” ...мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж туслах замаас гол замд нэвтрэн орсон ӨВР улсын дугаартай “Тoyota Corolla Axio” маркийн маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклиор зорчиж явсан иргэн амь нас хохирсон үйл баримтууд тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч *******, ******* нар нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар буюу

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******н “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би колонкоос бензин авъя гэж байсан ээж залгасан талийгаач ыг аваарт орсон эмнэлэг дээр байна гэсэн тэгээд би эмнэлэг дээр очсон бие нь нэлээн муу зүрхний цохилт нь тасалдаад муудаад байсан тэгээд эмч нар нь ямар ч эмчлэх боломжгүй юм байна гээд байсан хот руу бас хамаатны эмч нар луу хандаж зураг энэ тэрийг нь харуулсан, ямар ч хагалгаанд орох боломжгүй байна гээд тэгээд эмнэлэгт байж байгаад нас барчихсан. Осол бол яг ямар байдлаар болсон талаар мэдээгүй сүүлд хаана болсныг нь мэдсэн. Эмч нар тархи толгойны гэмтэлтэй гээд байсан. Биеийг нь бусад байдлаар шинжлэх боломжгүй, амьсгалын аппаратыг нь салгахаар л амин үзүүлэлт унаад байна гээд байсан шиг санагдаж байсан. Дотор талаар нь бас гэмтэл байсан байх, дөнгөж хажуу тийш нь харуулахад цус нь хамар амаар нь гараад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

 

Гэрч “...2021 оны 09 сарын 06-ны өдөр би Өмнөговь аймагт Цагаан хаданд нүүрс тээвэрт ажиллаж байсан. Тэгсэн над руу манай дүү утасдаад талийгаачийг осолд ороод бие нь муу, Өвөрхангай аймгийн эмнэлэгт байна гэсэн. Тэгээд би шууд гараад хүрээд ирсэн. Иртэл эмнэлэгт сэхээний тасагт ухаангүй байсан, 2-3 дахин зүрх нь зогсоод, тэгж байгаад л өнгөрчихсөн юм. Эмч нар тархиндаа хүнд гэмтэлтэй, суурь ясны гэмтэлтэй, гавлын яс нь цууралттай, хагалгаанд орох хэрэгтэй байна гээд байсан. Хотын эмч нартайгаа зөвлөлдөөд тэр хотын эмч нар нь наад хүн чинь нэмэргүй маш хүнд байна гээд байсан. Зүгээр байсан хүнийг ингээд алдсандаа харамсалтай л байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн хуудас/,

 

Гэрч “...Талийгаач миний хоёр дахь хүүхэд байгаа юм эхнэр хүүхэд байхгүй. Тухайн өдөр гэрээсээ гарч зах орчихоод ирье гээд гарсан юм. Тэгээд мотоциклийн такси аваад явлаа шүү гээд ярьсан. Тэгээд ирэхгүй байтал осолд ороод эмнэлэгт ирсэн байна гэж ярьсан. Тэгээд эмнэлэгт байж байгаад бид нарыг нас барсных дараа эмч нь 1 оруулж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42 хуудас/

 

Шинжээч “...Би тус дүгнэлтэд хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн тус дүгнэлтэд хүрсэн. Үүнд 1.Ослын бүдүүвч зурагт анх мөргөлдсөн цэг буюу А цэг нь замын голын тасархай зурааснаас ертөнцийн зүгээр хойш буюу мотоцикл явж байсан чиглэлийн эсрэг урсгал руу 75 см зайд байрлаж байна. 2. Хавтаст хэргийн 11, 12, 79 хуудсанд байх гэрэл зургийн үзүүлэлтүүд мотоцикл нь автомашины араас буюу хойд дугуйн хэсэгт мөргөсөн байдал.  3. Гэрч ******* “миний баруун тал хэсгээс 1 машин ойртож харагдсан” гэх мэдүүлэг.  4. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 12/04 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийн хариулт 2 “68-18 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а заалтыг зөрчсөн байна гэсэн нотлох баримтуудыг үндэслэн дээрх дүгнэлтэд хүрсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 225-226 хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №87 дугаартай “...1.2. Амь хохирогч цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины аалзан хальсан дахь тархмал цус харвалт, хоол боловсруулах замын цус алдалт, баруун гарын тохой, баруун дал, бүсэлхий нуруу, зүүн дал, баруун хөлийн гуя хэсэг дахь цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

 3. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

 4. Нас барсан хугацаа 40 цагаас дээш болсон байх боломжтой.

 

 5. Амь хохирогч цусанд спиртийн агууламж илэрсэн эсэх талаар шинжилгээний дүгнэлт ирээгүй тул дүгнэх боломжгүй.

 

6. Амь хохирогч нь авто осолын хавсарсан хүнд гэмтэл болох гавал ясны хугарал, тархины аалзан хальсан дахь тархмал цус харвалт, хатуу хальсан дахь доорхи цусан хураа, олон хавирганы хугарал, хоол боловсруулах замын цус алдалтын хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-48 хуудас/

 

Өвөрхангай аймаг дахь төвийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...*******ын эзэмшлийн ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага стандартыг шалгаж үзэхэд: “...1. Уг тээврийн хэрэгслийн залуурын дугуй болох 1-р тэнхлэг дугуйн тоормосны хүч сул бариагүй зэрэг нь (стандарт<20%),  2-р тэнхлэг дугуйн тоормосны хүч сул зуурч бариагүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.  Гэрлийн тусгал хол дээрээ 0 cd, (стандарт 10000-225000 cd) байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Хурд хэмжүүр болох одометрийн заалт гол нь тасарч ажилладаггүй зэрэг зөрчил илэрлээ. 2. Нэгдүгээр тэнхлэгийн дугуйн тоормосны хүч сул бариагүй (стандарт<20%), хоёрдугаар тэнхлэг дугуйн тоормосны хүч сул зуурч бариагүй, тоормосны дөрөөн сул явалт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.” гэсэн  дүгнэлт /1хх-ийн 89-90 хуудас/

 

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №12/04 дугаартай “...1. Уг хэрэг нь зорчигчийн амь насанд хохирол учруулсан байх тул зам тээврийн осол мөн гэж үзнэ.

 

2. 68-18 ӨВЗ улсны дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4а “...Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. в/...мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн энэхүү үйлдэл нь осол гарахад шууд нөлөөлөхгүй боловч ослоос учирч болох хохирлыг нэмэгдүүлэх боломжтой юм.  “Тоёота королла аксио” маркийн ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

 Жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 105-106 хуудас/

 

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №02/11 дугаартай “...1. “Тоёота Аксио” маркийн ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-р заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна.

 

 2. “Мустанг-5” маркийн ӨВЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в заалт буюу “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлөхгүй бөгөөд ослоос учирч болох хохирлыг нэмэгдүүлэх боломжтой.”

 

Шинжээч ““Хариулт 1-н хувьд санал нэг байна. Хариулт 2-н хувьд ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в заалт, мөн 12.3 заалт буюу жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в заалтаар учирч болох хохирлыг нэмэгдүүлэх боломжтой ба Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй. Хариулт 3, 4, 5, 6-ийн хувьд санал нэг. Шинжээч ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 214-215 хуудас/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-12 хуудас/,

 

Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 13 хуудас/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-22 хуудас/

 

Талийгаач эмчлүүлэгчийн дэвтрийн хуулбар /хх-ийн 152-171 хуудас/

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 21,  2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолууд /хх-ийн 116-118, 234-2 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

                                                           

           Шүүгдэгч *******, ******* нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, С.Содном-Иш, Л.Дарьсүрэн, шинжээч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №87 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь төвийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №12/04 дугаартай, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №02/11 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

          Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. 

           Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхийн үнэмлэхтэй болох нь хэрэгт хураагдаж ирсэн №1055454 дугаартай жолоочийн үнэмлэхээр,

 

           Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед тээврийн хэрэгсэл жолоодох А, В ангиллын үнэмлэхтэй байсан болох нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрийн мэдээллийн сангаас авсан жолоочийн лавлагаа мэдээллээр,

 

           Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн цагдаагийн дэслэгч А.Ганзоригийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******, ******* нарыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч нар *******, *******, ******* нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгч *******, ******* нараас оршуулгын зардалд 14334342 төгрөг,  сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг, нийт 24334342 төгрөгийг нэхэмжилжээ.

 

           Хэрэгт хохирлын 14526987 төгрөгийн баримтууд авагдсан бөгөөд сэтгэл санааны хохирлын талаар баримт авагдаагүй байна.

 

           Хэрэгт авагдсан 14526987 төгрөгийн хохирлын баримтуудыг үнэлж үзээд нотлох баримтын шаардлага хангаж байгаа 13436512 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

           Хэргийн 189 дүгээр хуудсанд авагдсан “НИК” ХК 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  30000 төгрөг,  “Номин” худалдааны төвөөс хүнсний бүтээгдэхүүн авсан 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 334474 төгрөг, 10 дугаар сарын 22-ны өдрийн 104422 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21386 төгрөг, Анар дэлгүүр 10 дугаар сарын 28-ны өдрийн 200 төгрөг, “Шунхлай” ШТС-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 76293 төгрөг, “Ти Эм ойл” ШТС-ийн 20000 төгрөг, “Арвайн тос” ШТС-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 50000 төгрөг, хаанаас юу авсан нь тодорхойгүй 3300 төгрөг, нийт 675075 төгрөгийн нэхэмжлэлийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож,

 

           Мөн D-AKHTSS 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр  ахуйн газны үнэ 263000 төгрөг, Эм гоо эмийн сан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 116000 төгрөг, 15600 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14300 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4000 төгрөг,  “Авзага” эмийн сан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2500 төгрөг гэсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нийт 415400 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн сэтгэл санааны хохирол болох 10000000 төгрөг, нийт 10415400 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж тус тус шийдвэрлэлээ.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

 

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүхээс хангаж шийдвэрлэсэн 13436512 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******оос 6718256 төгрөгийг,  шүүгдэгч *******өөс 6718256 төгрөгийг тус тус гаргуулж тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож шийдвэрлэлээ.

 

         Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5000000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******н мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнээс гаргуулж шийдвэрлэсэн 6718256 төгрөгөөс 5000000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь ажлын тав хүртэлх хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.

 

           Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 2200000 төгрөг, шүүгдэгч ******* нь 6720000 төгрөгийг тус тус төлсөн болох нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны гүйлгээний баримт,  2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******н хохирол төлбөрөө авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

           Улсын яллагч С.Баатарсүх шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь 14334342 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ******* нь 7200000 төгрөгийг, шүүгдэгч ******* нь 6720000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичгийн баримтгүй. Хэрэгт шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Королла Аксио” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор битүүмжилсэн. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Авто ослын улмаас иргэн Бат-Очир нас барсан хэрэгт шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцсон. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч *******өөс 7200000 төгрөг, шүүгдэгч *******оос 6720000 төгрөгийг тус тус төлсөн. Баримтаар нэхэмжилсэн хохирол бүрэн төлөгдсөн учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн байр сууриа илэрхийлнэ. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байр суурьтай зөрчилдөх зүйлгүй, байр суурийг дэмжин оролцож байгаа. Хохирогч талаас эдгээр хүмүүсийг болгоомжгүй байдлаар авто осол гаргасан тул тодорхой хэмжээнд уучилсан. Гомдол, саналгүй учир хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байгаа. Ял шийтгэл оногдуулахдаа энэрэнгүй ёсны зарчмыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Авто аваарын хэрэг нь санамсар, болгоомжгүй байдлын улмаас үүдэн гардаг. Шүүгдэгч ******* нь анх удаагаа болгоомжгүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нотлох баримтын хэмжээнд 6720000 төгрөгийг төлсөн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл хавтаст хэргийн хүрээнд байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг болсны дараа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн болох нь нотлогддог. Мөн шүүхээс тогтоосон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтын хүрээнд нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлж барагдуулсан. ******* нь мөн 11 сараас 11 насны хооронд бага насны хүүхдүүдтэй. Мөн өөрийн хувийн байдалтай холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээрээс үзвэл залуу хүн болгоомжгүй байдлаар энэ гэмт хэргийг үйлдсэн ч гэсэн цаашид энэ хүний ирээдүйг бодож заавал хорих ял оногдуулахгүйгээр ял оногдуулах боломжтой. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн заалт байгаа. Иймд хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж тэнсэх боломжтой нөхцөл байдал байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн санкци нь зорчих эрхийг хязгаарлах болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд тэнсэх ч боломжтой. Хохирогч талаас мөн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэснийг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Мөн цаашид гарах сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Үүнийг иргэний журмаар шийдээд яах вэ, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир даруй барагдуулна гэдгээ илэрхийлж хохирогч талтай ойлголцож, эвлэрсэн байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Уг хэрэг нь болгоомжгүй байдлын улмаас үйлдэгддэг хэрэг. Мөн тухайн зүйл анги нь ялын сонгох санкцитай. Миний хувьд ******* өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Учир нь ******* нь ажил хөдөлмөр эрхэлдэг, байгууллага, хамт олондоо ажлаараа үнэлэгдсэн. Өнөөдөр нийт төгсөж гарч байгаа *******ийн оюутнуудыг  90 хувь нь ажилд ордог учраас сургуулийн захирал нь үнэлж албан ёсоор хүсэлт гаргая гэж өөрөө бичсэн. Мөн *******ийн хувийн байдлыг харахад 11 сараас 11 насны 4 хүүхэдтэй. Мөн хохирогч талын саналыг хүлээж аваад хэдийгээр шүүхээс гэм буруутайд тооцсон ч гэлээ заавал хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар,

 

Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн болох нь хохирол төлсөн баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт зэргээр,

 

            Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар,

 

Гэмт хэрэг үлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо

нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Иймд шүүгдэгч *******, ******* нарт хуульд заасан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жил хоёр сарын хугацаагаар,

 

 Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

 

 Шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн дугаар гудамжны  1 тоотод, шүүгдэгч *******  нь Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн гудамжны 2 тоотод тус тус оршин суудаг болох нь  тус сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 891 дугаартай, 11 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 285 дугаартай тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул тэдний тэнссэн хугацаанд болон  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тэдэнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн ӨВР улсын дугаартай “Toyota corolla axio” маркийн автомашиныг шүүгдэгч *******ид буцаан олгож, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн 1055454 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 Шүүгдэгч ******* овгийн ******* , овгийн нарыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жил хоёр сарын  хугацаагаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн  хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

            З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг тэдэнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тус тус тоолсугай.

 

            6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******н нэхэмжлэлээс 675075 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 10415400 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д шүүгдэгч ******* нь 7200000 төгрөг, шүүгдэгч ******* 6720000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч нар нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн ӨВР улсын дугаартай “Toyota corolla axiо” маркийн автомашиныг шүүгдэгч *******ид буцаан олгож, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн 1055454 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан с