Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1496

 

МАГАДЛАЛ

 

2017.06.30                                            Дугаар 1496                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Галт сүмбэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00837 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Энхжавхлант өргөө” ХХК-д холбогдох,

4 ширхэг дүүжин өргүүр /люлк/ болон 36 504 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 15 857 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Галтсүмбэр” ХХК нь Энхжавхлант өргөө” ХХК-тай хэлэлцэн тохироод 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 16 давхар Б блокийн гадна фасадны ажлыг гүйцэтгэхээр болсон. Ажлаа эхлэхдээ өөрийн өмчлөлийн 3, түрээсийн 3, нийт 6 ширхэг люлкыг, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар ажлаа эхэлсэн. Хариуцагч тал гүйцэтгэсэн ажлын чанар муу, хүн хүч болон техникийн хангамж муутай байсан гэдгийг зөвшөөрөхгүй. Үнэхээр гүйцэтгэсэн ажлын чанар болон хүн хүчний бололцоо муу байсан бол ажил эхэлж байхад манайд энэ талаар ямар нэгэн албан бичиг явуулж шаардлага гарган, ажлын гүйцэтгэлтэй холбоотой санал, гомдол гаргаагүй. Гэрээний дагуу тохиролцсон хийх ёстой ажил хангалттай хэвийн явагдаж байсан. Үүнд: 3865 м.кв талбайд хөөс наах, 2365 м.кв талбайд дүб хадах ажил, 2365 м.кв талбайд хар замаск хийх, 24 ширхэг цонхонд амалгаа хийх ажил байсан, эдгээр ажил бүрэн хийгдсэн байгаа. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд ГалтсүмбэрХХК-иас нийт 44 524 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд үүнээс 20 500 000 төгрөгийн санхүүжилтийгЭнхжавхлант өргөө ХХК-иас авсан. Үлдэгдэл 24 024 000 төгрөгийг санхүүжилтийг огт аваагүй бөгөөд Галтсүмбэр ХХК нь өөрөөсөө санхүүжүүлж ажилтны цалин, хоол, унаа, люлкны түрээсийн зардлыг төлж байсан. 60 гаруй хувийн ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-нд ажилчдын цалин олгогдохгүй удааширсан учраас Галтсүмбэр ХХК-ийн ажилчид энэ талаар гомдол гаргасан. 16 давхар барилгаас дүүжлэгдэж ажиллах нь эрсдэлтэй ажил юм. Тиймээс Энхжавхлант өргөө ХХК-ийн захирал н.Мөнгөнзаяатай уулзаж санхүүжилт олгох талаар шаардлага тавихад энэ талаар үл хайхарсан учир урьдчилан мэдэгдэж, удаа дараа сануулсаны үндсэн дээр санхүүжилтийг шийдэх хүртэл 2015 оны 09 дүгээр сарын 18-наас ажилчид ажлыг түр орхиж явсан. Санхүүжилт шийдэгдээгүй тул ажлыг зогсоохоос өөр аргагүй болсон. 2015 оны 10 дугаар сарын 02-нд люлкаа буулгаж авахаар очиход бид нар ажлаа хийж гүйцэтгэчихээд 11 дүгээр сарын 30 гэхэд буцаагаад өгье, 4 ширхэг люлкыг зах зээлийн ханшаар 12 480 000 төгрөгөөр буюу 1 ширхэг люлкыг өдрийн 40 000 төгрөгөөр түрээслье гэж хэлж амаар тохиролцсон. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр люлкны түрээс болон ажлын үлдэгдэл төлбөрөө авахаар очиход Энхжавхлант өргөө ХХК нь барилгын ажил зогссон учир өгөх мөнгө байхгүй, мөн барилгын талбайгаас люлк гаргуулахгүй, учир нь та нар ажлаа хаяж явсан гэсэн ор үндэслэлгүй зүйл ярьсан. Тэгээд төлбөр мөнгөө өгөхгүй, хэл ам хийгээд байсан учир гүйцэтгэсэн ажлын хөлс, люлкны түрээсийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Санхүүжилтийн хувьд тайлбар хэлэхэд, 2015 оны 06 дугаар сарын 26-нд 9 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч тус өдрөө 1 000 000 төгрөгийг өгсөн. 07 дугаар сарын 01-нд 6 900 000 төгрөгийг өгсөн. Энэ үед манайх ажлыг гүйцэтгэн 15 866 000 төгрөгийн зардал гаргасан байдаг. Тус зардалд 07 дугаар сарын ажилчдын цалин болох 9 892 000 төгрөг, 06 сард бараа материал авсан 274 000 төгрөгийн зардал, ажилчдын хоолны зардалд 2 100 000 төгрөг, 1 ширхэг люлкны түрээсийн төлбөрт 3 600 000 төгрөгийн зардал багтсан. Ингээд эхний сараас л Галтсүмбэр ХХК нь алдагдалтай байсан бөгөөд өөрөөсөө санхүүжүүлэн ажлыг хийж гүйцэтгэсэн. 08 дугаар сард Энхжавхлант өргөө ХХК нь 9 000 000 төгрөгийн санхүүжилт хийсэн энэ үед манайхаас 17 418 500 төгрөгийн зардал гарсан, 8 418 500 төгрөгийн зөрүү гарсан. Харин 09 дүгээр сард Энхжавхлант өргөө ХХК-иас 3 600 000 төгрөг өгсөн байхад ГалтсүмбэрХХК-иас 11 385 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд зөрүү нь 7 785 000 төгрөг болсон. Энэ мэтээрсанхүүгийн удаашралтай, цувуулж өгч байсан, гэрээгээр тохиролцсон цаг хугацаанд санхүүжилтийг өгөөгүй байдал нь ажил зогсох гол шалтгаан болсон. Хүннү гүрний шүтээн ХХК буюу захиалагч нь гүйцэтгэгч Энхжавхлант өргөө ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 02 тоот гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Энхжавхлант өргөө ХХК болон Галтсүмбэр ХХК нарын хооронд амаар тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээнд ижилхэн дагаж мөрдөгдөх ёстой гэрээ гэж үзэж байгаа. Гэтэл энэ гэрээний дагуу ажиллаагүй. Бид хариуцагч талд байсан 4 ширхэг люлкны цахилгааны шитийг очиж авсан, одоо зөвхөн люлкны их бие рам, гар, тросс зэрэг нь үлдсэн түүнийг биет байдлаар нь авахаар нэхэмжилж байгаа. Цахилгааны шитийг нь авсан учраас нэхэмжлэлийн энэ хэсгээс нь татгалзаж байна. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Иймд 36 504 000 төгрөг болон 4 ширхэг люлкны их бие рам, гар, тросс зэргийг хамтад нь хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хүннү гүрний шүтээн ХХК нь Энхжавхлант өргөө ХХК-тай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах 149 айлын орон сууцны барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний ажлыг хийж гүйцэтгэхийн тулд А, Б 2 блокийн барилгын ажлын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхэд гэрээний хугацаа маш бага байсан учир туслан гүйцэтгэгч юм уу ажиллах хүч аваад ажлаа хийхийг хүсэж байсан. Гэтэл Галтсүмбэр ХХК-ийн захирал н.Энхтөр, түүний найз н.Батмөнх нар нь манай байгууллага 25-30 ажилтантай, хангалттай ажиллах хүчтэй, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй гэж хэлж хүсэлт тавьсан. Харин манай зүгээс энэ нь хятадын хөрөнгө оруулалттай компани, хийсэн гэрээ нь хатуу нөхцөлтэй, урьдчилгаанд үндсэн үнийн дүнгийн 10 хувь буюу 15 800 000 төгрөгийг өгнө, 2 блок барилгын гадна фасадны ажлыг дуусгахын тулд хувааж хэрэглэх ёстой болохоор санхүүжилт болон ажиллах хүчийг хангалттай өгч чадахгүй, тиймээс танайд эдгээр нөөц бололцоо байвал үүгээрээ ажлыг хийж дуусгах ёстой гэсэн шаардлагыг анхнаасаа тавьж байсан. Тэгэхэд Галтсүмбэр ХХК-ийн захирал Энхтөр, Батмөнх нар нь ямар ч асуудалгүй, бид нарт ажил олдохгүй байгаа учраас энэ ажлыг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гээд амлалт өгөөд манай ажлыг авсан. Ингээд Хүннү гүрний шүтээн ХХК-иас урьдчилгаанд авсан 10 000 000 төгрөгийг хуваагаад гэрээ хийсэн өдөр 1 000 000 төгрөгийг өгсөн. Ажлын явцад Галтсүмбэр ХХК-иас гарсан зардлыг тооцоход энэ компанийн ажиллах хүчний хувьд дутмаг, гарсан зардлууд нь хамгаалалтын хэрэгсэлд зарцуулагдсан байсан. Үүнийг тухайн компани өөрсдийн нөөц бололцоогоор хийх бүрэн боломжтой байсан. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа хаяад явсан. Бид Галтсүмбэр ХХК-ийн захирал Энхтөр рүү удаа дараа олон удаа залгасан. Ер нь өмнө нь ч ажиллах хүч дутмаг, ажил явахгүй байна, оройтож ажил эхэлж байна, ажилчид байнга солигдож байна гэсэн шаардлагыг удаа дараа тавьдаг байсан. Үндсэн ажил болох хөөс наах ажлыг маш чанаргүй хийж гүйцэтгэсэн. Үүнийг бригад ахалж байсан Л.Магсаржав өдөр тутамд нь ажлын зааварчилгаа өгч, шаардлага тавьдаг байсан. Галтсүмбэр ХХК-ийн цалинг харахад 30 хоногийг ажлын өдөр гэж тооцвол 6 хүн л тогтмол ажиллаж байсан бөгөөд 4 өдөр л 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан нь харагдаж байгаа. Бидэнд люлкыг өдрийн 40 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон зүйл байхгүй. Тиймээс түрээсийн төлбөр нэхэмжлэх үндэсгүй. Люлк нь манйа эзэмшилд байгаа яагаад люлкны асуудал гарсан бэ гэхээр Галтсүмбэр ХХК нь ажлаа хаяад явсан, захирал нь утсаа авахгүй, холбогдохгүй манай ажил зогссон. Захиалагчийн зүгээс ажлыг яаравчлах, хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Манайд хандан люлкаа авна гэхээр нь гэрээгээр ажлаа дуусгах нөхцөлтэй байсан, люлкаа аваад явна гэвэл үндсэн захиалагч компани ажлаа хийж дуусаагүй учраас гаргахгүй, тиймээс ажиллах хүмүүсээ олоод люлкаа ашиглаж, 2 талаасаа дэмжээд ажлаа хийж дуусгаач гэсэн хүсэлтийг удаа дараа хэлэхэд ажиллах хүн байхгүй, нэгэнт чанаргүй ажил хийж байгаа юм чинь дахиад л чанар муутай хийнэ гэсэн тайлбарыг тавьж байсан. Тухайн үед хийсэн ажлын зургийг авч баталгаажуулахад хөрөөний ир шиг чанаргүй хийсэн зүйл байсан бөгөөд наасан хөөс нь бүгд унасан. Захиалагч компанийн үндсэн гэрээ Галтсүмбэр ХХК хүлээн зөвшөөрч байгаа бол эхний ээлжинд 10 хувь, хөөсний ажил гүйцэтгэж дууссаны дараа 20 хувь болох 30 000 000 төгрөг төлөх төлөвлөгөөтэй байсан. Манайх ажлыг дуусгахгүй гээд санаатайгаар мөнгө өгөөгүй асуудал байхгүй. Ер нь анхнаасаа мөнгөгүй, люлк гаднаас авна гэж хэлсэн бол Галтсүмбэр ХХК-нд энэ ажлыг өгөхгүй байсан. Сүүлчийн шинжээчийн дүгнэлт дээр маргаан байхгүй. Одоо манай эзэмшилд 4 ширхэг люлкны их бие рам, гар зэрэг нь биетээр байгаа, түүнийг авахад татгалзах зүйлгүй. Харин троссыг нь өөрсдөө авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Галтсүмбэр” ХХК-ийн Б блокийн барилгын гадна фасадны ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, чанаргүй хийсэн үйл ажиллагаанаас болж манай компани нь Хүннү гүрний шүтээн ХХК-д алданги болох 14 445 000 төгрөгийг төлж хохирсон. Чанаргүй хийж гүйцэтгэсэн хар замаскийг нэмж засуулахаас өөр аргагүй байсан тул 113 ширхэг хар замаск авч, 890 м.кв талбай болон чанаргүй хийсэн талбайг засахад зарцуулсан. Энэ хар замаскны үнэ 1 412 000 төгрөг, нийтдээ 15 857 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компанийг ажлын чанар муу, хүн хүч, техникийн хангамж муу, захиалагчийн хувьд шаардлагыг удаа дараа тавьж байсан гэдэг нь үндэслэлгүй. Өөрсдөө санхүүжилтийг хугацаанд нь олгоогүй, манай компанийг хохироосон. “Хүннү гүрний шүтээн” ХХК-иас “Энхжавхлант өргөө” ХХК-нд мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан материал байдаг. Үүний он сарыг нь харахаар Галтсүмбэр ХХК нь санхүүжилтээс болоод ажлаа зогсоогоод явсны дараа буюу 2015 оны 10 дугаар сарын огноотой байдаг юм. Сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа мөнгө нь ямар ч үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх гэсэн арга ядсан зүйл байна. Шинжээчийн дүгнэлтээр чанаргүй хийсэн замаск, дутуу хийсэн хөөсний ажлыг тооцож 34 417 310 төгрөгийн ажлыг Галтсүмбэр ХХК хийж гүйцэтгэсэн байна гэж тодорхой заасан бөгөөд үүнийг Энхжавхлант өргөө ХХК нь ч хүлээн зөвшөөрсөн, манайх ч зөвшөөрсөн. Түрээсийн 3 ширхэг болон өөрийн өмчлөлийн 3 ширхэг буюу нийт 6 ширхэг люлктай, 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил хийж байсан. Түрээслэгч Гүнсумъяа нь 2 ширхэг люлкаа өөр ирж авсан. Одоотүрээсийн 1 ширхэг люлк, манай өмчлөлийн 3 ширхэг люлк буюу нийт 4 люлк үлдсэн гэдэг нь нотлогдож байна. Гэрээний 3.1, 3.2, 3.5, 3.7, 3.,8, 3.9, 3.10, 6.2, 6.3-д захиалагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг гэж байгаа. Хүннү гүрний шүтээн ХХК болон Энхжавхлант өргөө ХХК нар нь өөрсдөө ажил гүйцэтгэх гэрээгээ ноцтой зөрчсөн атлаа үүнийг Галтсүмбэр ХХК-иас сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Энхжавхлант өргөө ХХК-иас             13 917 314 төгрөгийг 4 ширхэг дүүжин өргүүр /люлк/-ийн их бие рам, гар, тросс зэргийн хамт гаргуулан нэхэмжлэгч Галт сүмбэр ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22 586 686 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Галт сүмбэр ХХК-иас 15 857 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Энхжавхлант өргөө ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь 4 ширхэг дүүжин өргүүр /люлк/-ийн цахилгааны шитийг хариуцагчаас гаргуулах гэсэн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.4.-т заасны дагуу нэхэмжлэгч Галт сүмбэр ХХК-иас 225 000 төгрөгийг, хариуцагч Энхжавхлант өргөө ХХК-иас 225 000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 340 470 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 235 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227 536 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд аман хэлбэрээр барилгын гадна фасадны ажлыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүтээр сарын 01-ний өдөр хүртэл буюу "Энхжавхлант өргөө" ХХК болон "Хүнну гүрний шүтээн" ХХК -нарын хооронд байгуулсан №02 дугаартай гэрээний хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохирсон. Энэ талаар талууд маргаагүй бөгөөд шүүх иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон тул иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж үзсэн. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д заасны дагуу эдгээр гурван компани нь захилагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч болох тул ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна. Харин туслан гүйцэтгэгчийн гаргасан зөрчил, дутагдлаас шалтгаалсан хохирол, зардлыг ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчээр төлүүлэхээр шаардах эрхтэй юм. "Энхжавхлант өргөө" ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ аман хэлбэрээр иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэн ажилд дутагдал байгааг зааж зохих хугацаанд арилгахыг шаардсан байдаг. Үүнээс үзвэл "Галт сүмбэр" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдол байсан уу, доголдлыг арилгуулахаар шаардлага гарсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл доголдол байсан талаар "Хөрөнгийн үнэлгээний төв"-ийн шинжээчийн дүгнэлтээр 263 ширхэг цонхонд амалгаа дутуу хийсэн, 1101м2 талбайд хөөс наах, 1868м2 талбайд дуб хадах, 1967м2 талбайд замаска хийх ажил дутуу, чанаргүй хийсэн зэрэг доголдол тогтоогдсон бөгөөд уг дугнэлтийг нэхэмжлэгч тал үндэслэлгүй гэж мар; аагүй. Мөн Магсаржавын гэрчийн мэдүүлэгт "Энхжавхлант өргөө" ХХК -ийн зүгээс Талт сүмбэр'' ХХК-ийн хийж гүйцэтгсэн ажилд доголдолд байсан, уг доголдлыг арилгуулахаар шаардлага тавьж байсан талаар тодорхой дурдсан байдаг.

Гэтэл Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д хариуцагч талаас ажлын доголдлын талаар гаргасан "Энхжавхлант өргөө" ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/19/15 дугаартай тушаал, 2015 оны 10 дутаар сарын 10-ны өдрийн хариуцагч байгууллагын ажилтан Л.Магсаржав, О.Эрдэнэбаатар нарын үйлдсэн "гадна фасадны ажилд хийсэн шалгалтын акт", "Хүннү гүрний шүтээн" ХХК-иас "Энхжавхлант Өргөө" ХХК-д хүргүүлж байсан мэдэгдлүүд зэрэг нэхэмжлэгч тальш гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар заасан гол нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад "Хүннү гүрний шүтээн" ХХК-д төлсөн алданги 14,445,000 төгрөг, доголдлыг арилгахад зарцуулсан материалын зардал 1,412,000 төгрөг, нийт 15,857,000 төгрөгийг "Галт сүмбэр" ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д "Хөрөнгийн үнэлгээний төв" -ийн шинжээчийн дүгнэлтээр чанаргүй хийсэн ажльш доголдлыг гүйцэтгэсэн ажилтай хувь тэнцүүлэн хасаж тооцсон тул сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь "Хөрөнгийн үнэлгээний төв" -ийн шинжээчийн дүгнэлтэд 14,445,000 төгрөгийн алдангийн талаар огт дурдаагүй бөгөөд энэхүү алданги нь гүйцэтгэсэн ажлын доголдолтой хамааралгүй, хугацаа хожимдуулсны алдангийн төлбөр юм. Талууд ажил гүйцэтгэх хугацааг нэгэнт "Хүннү гүрний пгүтээн" ХХК болон "Энхжавхлант өргөө" ХХК-ийн хооронд байгуулсан 02 дугаартай Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний хугацаагаар тооцохоор тохиролцсон болох нь тогтоогдож байгаа. Гэтэл "Галт сүмбэр" ХХКнь тохиролцсон хугацааг хэтрүүлж улмаар 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэх акт үйлдэлгүйгээр гэнэт орхиж явсан тул ажлыг гүйцээж хийх, доголдлыг арилгах зэрэг "Галт сүмбэр" ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас хугацаа алдсан байдаг. Тэгэхээр "Хүннү гүрний шүтээн" ХХК болон "Энхжавхлант өргөө" ХХК-ийн хооронд байгуулсан 02 дугаартай Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т заасан алдангийг туслан гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас шалтгаалан захиалагчид төлөх болсон тул үүнийг хохирол гэж үзэж иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 "Ажил гүщэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гуйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчшнэ. ", 352.2.2 "доголдлыг аршгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аеаагүй бол захишшгч уг доголдлыг арилгаж, туүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх"-р, заасны дагуу 14,445,000 төгрөгийг "Галт сүмбэр" ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл хуулийн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нъ захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нъ уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэГ 346 дугаар зүйлийн 346.1 "Талууд өөрөөр шохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. " гэж заасан байхад дан ганц "Хөрөнгийн үнэлгээний төв" -ийн дүгнэлтийг үндэслэж 13,917,314 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд хариуцагч талын гаргасан сөрөг шаардлагын 14,445,000 төгрөгийг "Галт сүмбэр" ХХК-аас гаргуулах, хариуцагч талаар төлүүлэхээр шийдвэрлэсэн 13,917,314 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй  байна.

Нэхэмжлэгч “Галт сүмбэр” ХХК нь хариуцагч “Энхжавхлант өргөө” ХХК-д холбогдуулан 4 ширхэг дүүжин өргүүр /люлк/ болон 36 504 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 15 857 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай гэрээ байгуулан ажил гүйцэтгэсний үлдэгдэл хөлс 24 024 000 төгрөг, өөрийн өмчлөлийн 3 ширхэг бусдаас түрээслэсэн 1 ширхэг, бүгд 4 ширхэг дүүжин өргүүрийг /люлк/ гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь “...ажлаа хугацаанд нь гүйцэтгэлгүй хаяж явснаас захиалагчид     14 445 000 төгрөгийн алданги төлж, нэхэмжлэгчийн хийсэн чанаргүй ажлыг засварлахад   1 412 000 төгрөгийн зардал гаргаж хохирсон тул хохиролд 15 857 000 гаргуулна...” гэж тайлбарласан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 4 ширхэг дүүжин өргүүрийн их бие /рам/, гар зэрэг бүрдэл хэсгийг гаргуулахаар шаардаж, өргүүрийн цахилгааны шитийг буцаан авсан гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах, 149 айлын орон сууцны барилгын гадна фасадны ажлын цонх хасаагүй дүнгээр 4400 м.кв талбайн 1 м.кв-ыг 18 000 төгрөгөөр тооцон гүйцэтгэхээр тохиролцон, урьдчилгаа 20 500 000 төгрөгийг хүлээн авсан, шүүхээс томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээг 34 417 314 төгрөг гэсэнтэй талууд маргаагүй үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтад үндэслэгджээ. Тодруулбал, нэхэмжлэгчийн шаардсан 36 504 000 төгрөгөөс урьдчилан авсан 20 500 000 төгрөгийг хасч, үлдэх 13 917 314 төгрөг, 4 ширхэг дүүжин өргүүрийн их бие, гар, тросс зэргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээгээр тохирсон ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс захиалагчид алданги төлсөн...” гэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс хохирол шаардсан гэж үзэх ба захиалагчид 14 445 000 төгрөгийн алданги төлсөн баримтгүй, ажлын доголдолтой холбоотой зардал гарсан нь тодорхойгүй, хохиролд нэхэмжлэгч буруутай болох нь тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “...сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас     13 917 314 төгрөг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгох...” гэж давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 299 812 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                                      ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД                                                     

 

                                                                                       М.НАРАНЦЭЦЭГ