| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2018/00097/И |
| Дугаар | 93 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 93
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М******* би Сэлэнгэ аймаг, С******* нэхэмжлэлтэй Д.Д*******д холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 1.141.337 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар с Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар с *******р багийн ******* *******р хэсгийн 189 тоотод оршин суух иргэн Да******* овогтой Д******* нь 2014 оны 0*******р сарын 26-ны өдөр Сум х******* с******* Мод үржүүлэг төсөл хэрэгжүүлэхээр 3.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Д*******ийн зээлийн хугацаа 2017 оны 0*******р сарын 26-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.
Иймд иргэн Д.Д*******ийн үндсэн зээл болон зээлийн хүү болох 1.109.180 төгрөг, алданги 27.729 төгрөг, нотариатын үнэ 4.500 төгрөг нийт 1.141.337 төгрөгийг Д.Д*******ээс гаргуулан манай с төрийн сангийн тоот дансанд төвлөрүүлж өгнө үү! ... гэжээ.
Хариуцагч Д.Д******* 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Миний бие Да******* овогтой Д******* нь С******* нэхэмжилсэн 1.141.337 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар с Засаг даргын тамгын газар хариуцагч Д.Д*******д холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 1.141.337 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д******* “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 1.141.337 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15.971 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сүхбаатар с орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг, С******* нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д*******д холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 1.141.337 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15.971 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Сүхбаатар с орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн7*******р зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ